Categories
мэдээ нийгэм

Шилдэг яам, аймгууд 10 сая төгрөгөөр шагнагдлаа

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарсан шилдэг яам, аймгуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
2017 оны шилдгээр ХНХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорнод, Орхон, Дархан-Уул аймаг шалгарч, тус бүр цом, өргөмжлөл, 10 сая төгрөгөөр шагнуулсан юм.
Шилдгүүдийг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн сэтгэл ханамж, нийгмийн хөгжлийн үзүүлэлт зэрэг 11 үзүүлэлтэд тулгуурлан шалгаруулсан байна. Засгийн газар 2017 онд эдийн засгийг сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа дууссан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдийг халамжлах, сахилга, хариуцлага, дэг журмыг хангах зорилт тавин ажилласан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулах үеэр онцлов.

Тэрбээр, “2018-2019 он бол их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй иргэддээ амласан томоохон амлалтаа биелүүлэх чухал цаг үе юм. Тиймээс цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, айл, өрх бүрийн амьдралд үр өгөөжийг хүргэх нь бидний гол зорилго юм” хэмээгээд шагнал авсан яам, аймгийн удирдлагуудад баяр хүргэв.

Мөн Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласныг дурьдаад, 2017 оны үйл ажиллагаагаараа хангалтгүй үнэлгээ авсан хоёр яам, хоёр аймгийн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох болсныг цохон тэмэглэсэн юм.

Шилдгээр шалгарсан яам, аймгуудыг төлөөлж Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “Нийслэлээс 2017 оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон ажилласан. Энэ хүрээнд нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах, амжиргааны түвшнийг дээшлүүлэхийг гол зорилгоо болгосон. Өнгөрсөн онд нийслэлд 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж бүтээн байгуулалт хийсэн байна. Мөн нийслэлийн төсвийн орлого 19.3 тэрбум төгрөгөөр даван биелжээ. Харин 2018 оныг Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламж, дэд бүтцийг хөгжүүлэх, гэмт хэргээс сэргийлэх ажлуудыг иргэдийн оролцоотой хийхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллана” гэв.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, (2017 оны есдүгээр сард Итгэмжлэх жуух бичгээ барьсан) “Манай хоёр орны хооронд найрсаг дотно харилцаа амжилттай хөгжиж байна. Канад бол Монгол Улсын гуравдагч хөрш, хөрөнгө оруулалтын томоохон түнш мөн” гэж тэмдэглэв.

-Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа уул уурхайн салбарт түлхүү хөгжиж байна. Монголчууд бид Канадын шинэ техник, технологийн шилдэг ололтыг ашиглах, түүнээс суралцах чин эрмэлзэлтэй байдаг. Канадаас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 оны байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрч, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ манай түншүүдийн дунд 2-рт бичигдэж байна гэж тэрбээр онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, хууль тогтоох байгууллагуудын харилцаа сайн байх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа үр дүнд хүрэх үндсэн нөхцөл болдог онцлогтой. Тиймээс хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өөрчлөн сайжруулах асуудалд онцгой анхаарал тавих болно гэв.

Тэрбээр 2016 онд Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсад айлчилж, 2017 онд УИХ дахь Монгол-Канадын бүлгийн дарга Б.Саранчимэг тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид Канадад айлчилж, Канадын парламентаас зохион байгуулсан арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хамрагдсаныг дурдаад, энэ онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Канадын парламент дахь Канад-Монголын бүлгийн гишүүдийг Монголд хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Ноён Элчин сайд Д.Спрул хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлж, “Энэ онд дипломат харилцааны 45 жилийн ойгоос гадна Монгол Улсад Канад Улс Элчин сайдын яамаа нээсний 10 жил тохиож байна” гээд, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэв.

Тэрбээр Монгол оронд өрнөсөн ардчилсан шинэтгэлийн жилүүдэд танай улсад хөл тавьсан анхны хөрөнгө оруулагчдын нэг нь канадчууд юм. Хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэв.

Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах, бэрхшээлийг хөнгөвчлөх, ойлголцон зөвшилцөх талаар парламентын тэргүүний хувьд анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.

Ноён Элчин сайд Д.Спрул “Бид танай сайхан орны хөрш төдийгүй найдвартай, итгэлт түнш байхыг хүсэж байна” хэмээн уулзалтын төгсгөлд онцоллоо.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

Төрийн ордонд Монголын эдийн засгийн чуулга уулзалт болсонтой холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаа хийгээгүй байсан юм. Тиймээс өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар бүлгийнхээ хурлаар хэлэлцсэн асуудлаа танилцууллаа.

АН-ын бүлэг бүлгийнхээ хурлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшигчдийг дэмжих эсэхээ хэлэлцжээ. Улмаар Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, УИХ-аас нэр дэвшүүлсэн Ш.Солонго нарыг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоог хэлэлцэх юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн өмчийг хувьчлахдаа Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй явуулах зарчмыг баримтална

Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэрх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газар шуурхай арга хэмжээ авч Монголын эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлсэн гурван асуудлыг өнөөдөр шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт, Төрийн өмчийг хувьчлах 2018-2020 оны үндсэн чиглэлийг баталж, УИХ-д өргөн барихаар боллоо. Ингэхдээ хувьчлалыг Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй явуулах зарчмыг баримтална. Нээлттэй шударга өрсөлдөөний зарчмаар хувьчилна. МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкийг тодорхой хувийг хувьчилна. Цахилгаан станцуудыг хувьчлах асуудлыг хэсэг хугацаанд харж байж шийдвэрлэнэ.

Хоёрдугаарт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж, ашиглах концессийн гэрээ байгуулах шийдлийг гаргалаа. Төмөр замын асуудал одоо хүртэл гацаатай байна. Тавантолгойн нүүрсийг төмөр замаар л олон улсын зах зээлд гаргана. Тавантолгой-Зүүнбаянг холбох концессийг ТЭЗҮ-тэй компани шууд хийх боломжтой. Төмөр замууд баригдаж байж Тавантолгой илүү үр дүнтэй компани болж иргэдийн 1072 хувьцаа амилах боломж бүрдэнэ

Гуравдугаарт, Монголын эдийн засгийн чуулганаар хэлэцүүлсэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталлаа. Техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтаа дунд хугацаанд төлөвлөлөө. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулахдаа бүх яамны саналыг авч, эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлж баталж байгаа. Хөтөлбөр 2018-2021 он хүртэл гурван жилийн хугацаатай батлагдсан” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ДЦС-4”-ийн техникийн шинэчлэл найдвартай ажиллагаа, хүчин чадал, насжилтыг нэмэгдүүлнэ

Эдийн засгийн өсөлт, хотжилт, уул уурхайн салбарын хөгжлийг дагаад цахилгаан, дулааны хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсээр байна.

Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 5 орчим хувиар нэмэгдэж, энэ хэрэглээг хангахын тулд ДЦС-уудбүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч насжилтай холбоотой тасалдах аюул нүүрлэхэд ойрхон байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Өнгөрсөн жил ОХУ-ийн Санкт-Петербург хотноо болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК болон “Уралын турбины завод” ХК-ийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар “ДЦС-4” ТӨХК-ийн “ТА 1-4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж насжилтыг уртасгах, шинэчлэлийн төсөл” хэрэгжүүлэх эхлэл тавигджээ.

Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 65 хувийг, нийслэлийн эрчим хүчний хэрэглээний 55 хувийг дангаараа бүрдүүлдэг “ДЦС-4” ТӨХК-ийн шинэчлэл нь эрчим хүчний найдвартай ажиллагааг 30 гаруй жилээр сунгах төсөл гэж тус станцынхан онцолж байна.


Тэгвэл Дөрөвдүгээр цахилгаан станцын одоогийн нөхцөл байдал ямар байгааг “ДЦС-4” ТӨХК-ийн шинэчлэл хариуцсан инженер Ц.Батмагнайгаас тодруулахад, “Насжилтын хувьд станцын турбоагрегат 1, 2, 4-ийнажиллах нөөц дууссан бол, турбоагрегат 3-ийн ажиллах нөөц хоёр жилийн дараа дуусахаар байна. Хурц уурын болон турбины уур оруулах шугамуудын ажиллах нөөц хэтэрч, ган хоолойнууд нь бүтцийн өөрчлөлтөд орж, эвдрэл гэмтэл үүсэх аваарын нөхцөлд ажиллаж байгаа” хэмээв.

Мөн хүчний трансформатор 1, 3, 4 л гэхэд30-35 жил өндөр хүчдлийн дор тасралтгүй ажиллаж, ороомог хоорондын тусгаарлагч нь муудаж, хүчин чадлыг хязгаарлан ажиллаж буй аж.Тус станцын удирдлагууд болонинженер техникийн ажилтнууднөхцөл байдалд цаг алдалгүй арга хэмжээ авч, засвар үйлчилгээг хийж ирсний үр дүнд нийслэлчүүд бид дулаан, цахилгаанаарсааталгүй өдийг хүрчээ.

Энэ станц нь өндөр параметрт ажилладаг Монгол улсын цорын ганц станц бөгөөд ажиллах нөөц, технологийн горим ажиллагаа нь бусад станцаас өөр байдаг аж. Турбоагрегат 1-4-ийн хувьд ажиллах нөөц цаг, явуулах тоо нь норм стандартад зааснаас хэтэрч, металлын шинжилгээгээр цаашид ажиллах боломжгүй болох нь тогтоогджээ.

Тиймээс зогсолтгүй эргэх эрчим хүч, дулаангүйгээр нэг хором ч байж чадахгүй болсон энэ үед гол ачааг нуруундаа үүрч буй “ДЦС-4”-ын шинэчлэл цаг үеэ олжээ гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.

Дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсон түүхтэй. Эдүгээ 35дахь жилдээ тасралтгүйхэрэглэгчдийг эрчим хүч, дулаанаар хангаж буй “ДЦС-4” ТӨХКтехникийн бодлогын хүрээнд тоноглолын насжилтын судалгаа, шинжилгээг 2010 оноос хийж эхэлсэн байдаг. Тэд гэнэт өнөөдөр насжилт дууслаа хэмээн зарлаж байгаа юм биш. Насжилт өндөртэй тоноглолуудыг сайжруулах ажлуудыг үе шаттай хийж иржээ. Тухайлбал 2012 онд Уралын Турбины заводтой “ДЦС-4” ТӨХК турбоагрегатуудыг шинэчлэх, төлөв байдлыг тодорхойлох судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлсэн нь өнөөдрийн төслийн суурь болсон гэдгийг мэргэжилтнүүд ярьж байна.

Тэгвэл энэ онд “Дулааны IV цахилгаан станц”ОХУ-ын дулаан техникийн эрдэм шинжилгээний институт, Нээлттэй хувьцаат нийгэмлэг ОАО–“ВТИ”-тэй хамтран турбоагергат 1-4-ийн ашиглалтын төлөв байдалд техникийн оношлогоо, шинжилгээ хийсэн байна. Уг судалгаагаар “ВТИ”-гээс “ДЦС-4”-ийн турбинуудын их бие, роторынэд ангиудын төлөв байдал, механик шинж чанар болон микро бүтцийн хувьд техникийн шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргаж, яаралтай шинэчлэх шаардлагатай гэж зөвлөсөн байна. ЭХЯ, МХЕГ-аас удаа дараагийн шалгалт явуулан дүгнэлт гаргаж даруй шинэчлэл хийх зөвлөмж өгч байжээ. Нөхцөл байдлыгЗасгийн газраас судалж өнгөрсөн нэгдүгээр сард “ДЦС-4” ТӨХК-ийн шинэчлэлийн ажлыг 2018 -2019 онуудад их засварын хугацаанд багтаан ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тогтоол гаргасан нь өнөөдөр биелэлээ олоод байна. Мөн Эрчим хүчний сайдын тушаал гарч, төслийг хууль журмын дагуу хэрэгжүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосноор хоёр үе шаттай хэрэгжих төслийн бэлтгэл ажлыг“Дулааны IV цахилгаан станц”-ын хамт олон базааж байна.

“ДЦС-4” ТӨХК-ийн “ТА 1-4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж насжилтыг уртасгах, шинэчлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхэд 93 сая ам. доллар буюу 220 орчим тэрбум төгрөг орох юм байна. Одоогийн байдлаар ОХУ-ын Внешэконом банк Хөгжлийн банкаар дамжуулан төслийн эхний үе шатад 25 сая ам. доллар олгохоор болсон бөгөөд шинэчлэлийн ажил зургадугаар сарын 1-нээс 12 дугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. Харин хоёр дахь шатны санхүүжилт болох 68 сая ам. долларын асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна. ТЭЗҮ-д тусгаснаар хоёр дахь шатны ажил 2019 оны гуравдугаар сараас 12 дугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. Зээлийн эргэн төлөлтийг 8-16 жилийн хугацаанд төлөх боломжтой гэнэ.“ДЦС-4” жилдээ 240 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг бөгөөд үүний 50 хувийг түүхий эд нүүрсэнд зарцуулдаг аж. Зээлийн эргэн төлөлтийг дээрх жилүүдэд хийхэд станцын үйл ажиллагаанд доголдол үүсэхгүй гэдгийг удирдлагууд нь тодотгосон.

Түүнчлэн зээлийн эргэнтөлөлтийг хийхэд тарифт өөрчлөлт орох уу гэж ихэнх хэрэглэгч асуух байх. Энэ тухай Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханаас тодруулахад, “Манай хорооноос хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс бус тарифаар зохицуулах боломжтой гэсэн дүгнэлт гаргаад байна. Ингэснээр тарифт 3-6.8 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан. Өнөөдрийн байдлаар нэгдсэн сүлжээ 11 эх үүсвэрээс цахилгаан худалдан авч байгаагаас хамгийн хямд үнэтэй нь “ДЦС-4” юм. Дотоод тарифаар тус станцын нэг КВтц цахилгаан эрчим хүч 57 төгрөгтэй тэнцэж буй юм. Дарханы нарны цахилгаан станц нэг КВтц-ыг 422 төгрөг буюу хамгийн өндөр үнээр борлуулж байгаа энэ үед 7 төгрөгөөр нэмэх нь хэрэглэгчдэд ачаалал үүсгэхгүй” гэлээ.

Ийнхүү “ДЦС-4” ТӨХК “ТА 1-4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж насжилтыг уртасгах, шинэчлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлснээр үндсэн тоноглолын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахаас гадна турбины ажиллах цаг 220 мянгаар нэмэгдэх юм байна. Улмаар генератор болон трансформаторын ажиллагаа хүчин чадлын хязгаарлалтгүй болохоос гадна суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар, турбинуудын дулааны ачаалал 74 Гкал/цагаар нэмэгдэхээр байгаа нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, шинэ эх үүсвэрүүдийг барих, бусад эх үүсвэрүүдийн шинэчлэл өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх хугацаанд хэрэглээний өсөлтийг хаахад гүүр болох, богино хугацаанд хамгийн бага зардлаар хэрэгжих чухал ач холбогдолтой төсөл болохыг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Эрчим хүчний гол ачааг үүрч буй Дөрөвдүгээр цахилгаан станц турбоагрегатуудаа шинэчилснээр хэрэглэгчид найдвартай дулаан, цахилгааны эрчим хүч авахаас гадна 30 гаруй жилээр станцын насжилт уртсах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“ОРГИО” тахианы үйлдвэрт налайх дүүргийн 130 гаруй иргэн ажилладаг

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ажигана” ХХК-ийн “Оргио” тахианы үйлдвэртэй Налайх дүүргийн удирдлагууд танилцлаа.

Тус үйлдвэр 2012 онд 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 243 ажилтантайгаар ISO-9001 стандартыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна.

“Байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэн, өрх толгойлсон иргэдийг дэмжиж ажиллахыг эрмэлздэг. Тийм ч учраас нийт ажиллагсдын 49 хувийг эмэгтэй ажилчид эзэлдэг. Ажиллагсдынхаа ажиллах ая тухтай орчинг бүрдүүлж, хүний хөдөлмөрийг бодитоор үнэлэн, хувь хүнийг хөгжүүлэх замаар нийгэмд ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж ажиллах зорилго тавин ажиллаж байна. 2014 оноос эхлэн Налайх дүүргийн иргэдийг авч ажиллуулахад түлхүү анхаарч ирсэн. Өнгөрсөн 2017 онд л гэхэд 117 ажилтныг Налайх дүүргээс ажиллууж байна. Нийтдээ Налайх дүүргийн 138 иргэн ажлын байраар хангагдсан” хэмээн тус компаний Хүний нөөцийн менежер Б.Дашдулам, А.Уянга нар танилцууллаа.

Мөн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар Оргио тахианы үйлдвэрийн шат дамжлага, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Хэрэглэгчийг цэвэр, аюулгүй, баталгаатай хүнсээр хангах зорилттой учраас эрүүл ахуйг дээд зэргээр сахьдаг. Эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гар дээр хүрэхийн тулд 10 гаруй шат дамжлагыг дамждаг гэж үйлдвэрийн ерөнхий инженер ярьлаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр хэлсэн үгэндээ: “Дүүргийн маань иргэдийг ажлын байраар хангаж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг байна. Мөн цаашид хууль журмын дагуу дүүрэгтээ татвар хураамжаа төлдөг болох, нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах хэрэгтэй” гэв гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна

Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг ашиглан цахим орчинд хуурамч мэдээлэл түгээж байжээ. Тодруулбал, Халтмаа Баттулга гэх 27 мянган дагагчтай цахим хуудаснаас янз бүрийн хуурамч мэдээлэл нийтэд түгээсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах мэдэгдэл гаргасан байна.

Энэхүү мэдэгдэлд, “Халтмаа Баттулга” гэсэн нэр бүхий хуудас нь цахим орчинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, буруу ташаа худал мэдээлэл удаа дараалан түгээж байгаа тул Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан болно. Энэхүү хуудас нь Ерөнхийлөгчийн хөтөлдөг албан ёсны хуудас биш болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү гишүүнд гэмтэл учруулсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

МАХН-ын дүрэм,мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх асуудлыг Дээд шүүхээр хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед тус намын н.Уламбаяр гэх залуу халдсан хэрэг гарсан. Уг асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Улмаар ШШҮХ-гийн шинжээч нарт О.Баасанхүү гишүүний биед үзлэг хийж, гэмтэл учирсныг нь тогтоосон байна. Үзлэгээр хэвлийн хөндийд нь гэмтлийн зэрэг тогтоогдсон бөгөөд Цагдаагийн байгууллагаас н.Уламбарт эрүү үүсгэж, хавтаст хэрэг нээгээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Токио бүс нутгийн удирдагчдын олон улсын форум”-д илтгэл хэлэлцүүллээ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Токио бүс нутгийн удирдагчдын олон улсын форум”-д оролцож байна. Энэхүү форумд “Тогтвортой хот суурин газрын хүрээлэн буй орчин: Өнөөгийн байдал ба хотуудын үүрэг” сэдвээр илтгэл тавьжээ.

Тэрээр илтгэлдээ “Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, хүн амын болон хэрэглээний хурдацтай өсөлт, хотжилт, байгалийн нөөцийн хомсдол нь байгаль орчны тэнцвэртэй байдалд аюул учруулж байгаа тул улс орон бүр үйлдвэрлэл, хөгжлийн хандлагыг, иргэн бүр өөрийн ахуй амьдралынхаа хэв маягийг эрс өөрчилж байгальд ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлага бий болоод байна. Улаанбаатар хот нь өнөөг хүртэл хот хөгжүүлэх таван ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ирсэн.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөөс үүдэлтэй хотжилт маш хурдацтай явагдаж байгаа тул тэргүүлэх зургаан чиглэл бүхий “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг боловсруулж УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдэж, ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээ Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давж, хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл улам ихэсч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг замын тоос шороо, ил задгай хаясан үнс, хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Улаанбаатар хотын гэр хороолол тэлэхийн хэрээр стандартын шаардлагад нийцэхгүй, доторлогоогүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын 190 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь стандартад нийцэхгүй байна. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнд хүрэх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсныг үндэслэл болгон “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болох Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хүн амд хүрч ажиллах нийгмийн үйлчилгээ болон дэд бүтцийг дахин төлөвлөж, нүүдэлчний соёл уламжлалыг шингээсэн шинэ үеийн ухаалаг, нүүрстөрөгчийн ялгарал багатай хот болгон хөгжүүлэх томоохон сорилтуудтай нүүр тулан ажиллаж байна” гэж дурдлаа.

“Токио бүс нутгийн удирдагчдын олон улсын форум” нь “”Clean city&Clear sky” уриатай зохион байгуулагдаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ спорт

Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэжээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн онд “Допинггүй Монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд улс аймгийн алдар цолтой 31 бөхөөс баяр наадмын бус үед допингийн шинжилгээ авсан билээ. Шинжилгээний “А” сорьцын хариу гарахад таван бөхөөс допинг илэрч дөрөв нь хариугаа хүлээн зөвшөөрч нэг нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр “Допингийн эсрэг үндэсний төв”-өөс улсын заан Б.Пүрэвсайханы “Б” шинжилгээнээс анаболик бүлгийн экзогений гаралтай андрогений стройд илэрсэн талаар мэдэгдлээ.

Өнгөрсөн онд бяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар бүдэрч барилдах эрхээ хоёр жил хүртэл хугацаагаар хасуулаад байсан юм.

О.ДАШНЯМ