Categories
мэдээ улс-төр

АН-ын Үндэсний бодлогын хорооноос 116 гишүүнийг хасчээ

ардчилсан нам зурган илэрцүүд

АН Үндэсний бодлогын хороондоо энэ сарын 5-ны өдөр ротаци явуулсан байна. Энэ хүрээнд 116 гишүүнээ Үндэсний бодлогын хорооноос хасчээ.

Тус намын ҮБХ-ноос хасагдсан гишүүд дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр нар багтжээ. Тэднийг жилийн 3 сая төгрөгийн татвараа төлөөгүй, намын үйл ажиллагаанд идэвхгүй хандсан, оролцоо багатай гэсэн үндэслэлээр хассан аж. Энэ талаар нийтлэлч Б.Баабар өөрийн цахим хаягт “Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ” хэмээн жиргэсэн байна.

Categories
мэдээ спорт

Монголын төрийн далбааг Паралимпын өвлийн XII наадамд мандууллаа

БНСУ-ын Пёнчан хотноо зохиогдохоор бэлтгэлээ базааж буй Паралимпын өвлийн XII наадмын тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол өнөөдөр боллоо. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд энэ удаагийн Паралимпын өвлийн наадамд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Зохион байгуулах хороо, олимпийн хотхоны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Элчин сайд Б.Ганболд арга хэмжээний үеэр олимпийн хотхоны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байр, тэмцээний бэлтгэлийн явцын талаар дасгалжуулагч, тамирчныхаа хамтаар танилцаж, ЭСЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, баг тамирчдадаа амжилт хүслээ. Тус паралимпын өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, уулын цана, снөүбоард, хоккей, тэргэнцэртэй кёрлинг зэрэг 6 төрлөөр 80 багц медалийн төлөө 49 орны 670 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулна.“Пёнчан-2018” Өвлийн паралимпийн XII наадамд пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Бөтмөнхийн Ганболд нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд уралдан

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Дональд Трамп руу захидал илгээжээ

ерөнхийлөгч зурган илэрцүүдЕрөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан захидал бичиж, хоёр асуудлаар туслалцаа хүссэн байна. Үүнд:

1.Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах,

2.Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан офшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүсжээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгос багш нар долоо дахь жилдээ туршлага солилцоно

Монгол Солонгос улс хооронд долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа “Багш солилцоо” хөтөлбөрийн 2018 оны нээлт өнөөдөр /2018.03.07/ Багшийн хөгжлийн ордонд боллоо. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Бямбацогт болон БНСУ-аас Монгол улсад багшлахаар ирсэн боловсон хүчнүүд оролцов.

Монгол Солонгосын багш солилцооны хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн “Манай Солонгос багш нар гурван сарын турш байрлах учраас маш их бэлтгэлтэй, хичээл зүтгэл гаргаж ажиллах их сэтгэлтэй ирсэн. Ирэхээсээ өмнө монгол хэл судалсан. Ирээд хоёр хоног сургалтад суусан. Солонгос багш нар дунд 20 жилийн туршлагатай багш байгаа ч таньж, мэдэхгүй газар ирж байгаа тул хүндрэлтэй зүйл гарч магадгүй. Тэр бүгдэд тусалж дэмжиж байгаарай” гэв.

Солонгос багш нарыг хүлээн авч хамтран ажиллах сургуулийн төлөөлөл болох Нийслэлийн 71 дүгээр сургуулийн захирал С.Нямгэрэл “Багшийн заах арга ур чадварыг монгол багш нартай харилцан солилцож их зүйлийг сурна гэдэгт найдаж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм

Төрийн ордонд болж байгаа “Сайхан монгол ээж” хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ээжүүд, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хайр энэрлийн ундарга хатан зоригт ээжүүд ээ,

Монголын сайхан эмэгтэйчүүд ээ,

Эрийн түшиг, гэрийн чимэг, элбэрэлт ээжүүд, нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхан бүхний эх ундарга нь өргөө гэрийг гийгүүлэгч ЦАГААН ДАРЬ ЭХ-үүд та нар минь юм шүү.

Эх орны хойч үеийг эрүүл саруул өсгөж, Монгол хүн болж төлөвшүүлэхэд буянтай ээжүүд та бүгдийн оруулсан хувь нэмэр юутай ч зүйрлэшгүй их үнэ цэнэтэй.

Улсын хөгжил хүнээсээ гэдэг. Ийм сайхан эмэгтэйчүүд, ээжүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм.

Баярын энэ сайхан өдөр би ээжийнхээ тухай дурсамжаас та бүгдтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Миний ээж эгэл жирийн тээврийн жолооч хүн байсан. Чиргүүлтэй ЗИЛ-130 ачааны машин барьдаг байлаа. Миний ээж хүнд хүчир ажлынхаа хажуугаар ах дүү бид тавыг эрүүл саруул өсгөн торниулж өдий зэрэгт хүргэсэн юм. Одоо эргээд санахад гэр бүлийн маань сайн сайхан, халуун дулаан уур амьсгал, хайрын илч гэрэл бүхэн ээжээс минь цацарч байдаг байжээ. Миний ээжийн адил Монголын мянга мянган ээж улс орон, гэр бүлийнхээ төлөө хатан зориг гарган хамаг хүчээ дайчлан тэмцэж амьдарч байна. Та нар маань энэ цагийн баатар эмэгтэйчүүд шүү гэдгийг энэ өдөр зориуд цохон тэмдэглэж хэлье.

Эмэгтэйчүүдийн баяраар олон эрчүүд, олон хүүхэд, ээжийгээ, эмээгээ, халамжит ханиа, хайрт бүсгүйгээ баярлуулж хайр талархлаа илэрхийлдэг. Хайртай хүнээ баярлаж байгааг харна гэдэг бол хүнд төрдөг хамгийн сайхан, баяр жаргалтай мэдрэмж байдаг. Энэ утгаараа өнөөдөр баярлаж, баярлуулж байгаа хүн бүхний хувьд аз жаргал бялхсан сайхан өдөр юм. Та бүгдэдээ өргөн их баярын мэндийг чинь сэтгэлээсээ дахин дэвшүүлье.

Эрхэм ээжүүд, эмэгтэйчүүд ээ,

Өнөөдөр төрийн албанд ажиллагчдын дотор эмэгтэйчүүд 60 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс илүү байна гэсэн үг. Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно.

Өргөн уудам нутагтаа хөгжил дэвшил, аз жаргалыг цогцлоон амьдрахын тулд бид улам олуулаа болох шаардлагатай. Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ жилээс эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх бүр сар болгон 50000 төгрөгийн тэтгэмж авах бололцоог бүрдүүлэн хэрэгжүүлж байна. Энэ оны 1-р сарын 20-ны өдрийн байдлаар 125 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаад байна.

Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгож эхэлсэн. Ахмадууддаа “Насны хишиг” олгон тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн, оюутны сургалтын зээлийн хүүг тэглэсэн зэрэг чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд иргэн бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчин бий болгохын тулд Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгээд байна.

Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн гарсаар байна. Үүний нэг жишээ бол Монгол Улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадсан 9 дэх орон болсныг НҮБ-аас зарлаад байна.

Эр амгалан бол гэр амгалан гэж үг бий. Улс орон бол олон гэр бүлийн нийлбэр. Айл өрх бүрийн аз жаргалтай амьдралд эрчүүд бидний үүрэг асар их ээ. Эрчүүд бид үүргээ бүрэн ухамсарласан цагт айл өрх бүр, цаашлаад улс орон маань бүтэн жаргалтай, хөгжил дэвшилтэй болно гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.

Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртөж байгаа нь манай охид, эмэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж эхэлсэнээр гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар буураад байна. Гэхдээ энэ асуудал нийгэмд байсаар л байгаа нь санаа зовоож байна. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эр хүний хувьд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдтэй хуулийн хэлээр, хатуу гараар тэмцэнэ.

Монголчууд дэлхийг байлдан дагуулж явсан түүхэн цаг үед эрчүүд нь дайн тулаанд мордоход эмэгтэйчүүд нь төр улсыг авч явах үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, мал ахуйгаа хариуцан үлдэж, амьдралыг нуруун дээрээ үүрч явсан түүхтэй. Улс орныг удирдан залж байсан их хаадын цаана ч ЭХ ХҮНИЙ ХАТАН УХААН оршиж байжээ. Өнөөдөр ч нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өндөр хэвээрээ байна. Айл өрх ямар хоол хүнс, хувцас хунар, эд зүйлс худалдаж авах вэ гэдгийг бодит амьдрал дээр айлын эзэгтэй нар шийдэж байдаг. Товчхондоо эдийн засагт ямар эрэлт бий болох вэ гэдгийг эмэгтэйчүүд тодорхойлж байна.

Хэдий чинээ ухаан байна, төдий чинээ ээжийнхээ өмнө бөхийх нь ухаант хүмүүний ёс гэсэн өвгөдийн мэргэн сургааль бий. Тийм ч учраас эх хүнийг Монгол түмэн хаан төрийн Хатан эрдэнэ гэж нэрийдэн “Төрлийн язгуур, төрийн тулгуур” гэж өргөмжилж иржээ.

Эх дэлхийг диваажин болгож чадах ҮЛЭМЖИЙН ЧАНАР эмэгтэй хүнд, эх хүнд бий.Монголын сайхан ээжүүд, эмэгтэйчүүдэд маань нийгмийг анагаах энэрэл хайрын аугаа их хүч бий гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Элбэрэлт ээжүүддээ, нийт эмэгтэйчүүддээ урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөж та бүхнийхээ өмнө мэхийн ёсолж байна.

Categories
мэдээ нийгэм

Эх нялхсын эргэлтийн хэсгийг залуус сайн дураар засварлаж байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эргэлтийн наймдугаар хаалганы үүдний хэсгийг залуус сайн дураар засварлаж байна. Ар гэрийнхэн нь эх нялхсаа тав тухтай орчинд эргэх боломжийг бүрдүүлж, сайжруулан засахаар ажиллаж буй эдгээр залуус бие биеэ танихгүй ч сэтгэл зүрхээрээ нэгдэж ийнхүү ханцуй шамлан ажилдаа оржээ.

Хуучирч муудсан шат, сандал, будаг шохой нь хуурсан ханатай уг хүлээлгийн танхимын зургийг нэгэн Фэйсбүүк хэрэглэгч сүлжээнд тавьснаар хүмүүс анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Ингээд хүмүүс хандив цуглуулж, барилгын материал худалдан авч ийнхүү засвараа хийж эхэлсэн бөгөөд Эмэгтэйчүүдийн баярын өмнө дуусгахаар зорьж байгаа аж. Тэд энэ ажилд хүн хүч хэрэгтэй байгааг хэлж, сайн дураар гар бие оролцох боломжтой хүмүүсийг 99146901 утсаар холбогдохыг хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Хилээр хар тамхи оруулж ирж зардаг хоёр залууг баривчлав

har tamhiЭрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрынхан энэ сарын 5-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.

Саяхан тус газрынхан ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран Цагдаа, дотоод цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохдыг ашиглан мансууруулах бодис хадгалж байсан залуусыг баривчилсан байна.

Тодруулбал, 28 настай М, 33 настай Ш нар “мөс” хэмээх бодисыг хилээр оруулж ирэн, баар цэнгээний газруудад залууст борлуулдаг байсан хэрэгт сэжиглэгдэж буй юм. Тэднээс жижиг уутанд хэмжин савласан хар тамхийг эд мөрийн баримт болгон хураан авч, цагдан хорьжээ.

Дээрх хоёр хүнд Эрүүгийн хуулийн 20.7.2-т заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Сэжигтнүүдийн нэг нь Хууль сахиулахын их сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч байгаад хасагдсэн нэгэн аж.

Categories
гадаад мэдээ

Цагаан баавгайд идэш тэжээл олдохоо больжээ

bearЦаг уурын өөрчлөлтөөс үүдэн Хойд мөсөн далайн мөс хайлж байгаагийн улмаас цагаан баавгайд идэш тэжээл олдохоо больсон талаар АНУ-ын судлаачид мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Калифорни муж улсын их сургуулийн судлаач Антони Пагано “Цагаан баавгайг хооллох их хэмжээний далайн хав хэрэгтэй байна” хэмээн хэлжээ. Учир нь цагаан баавгай зөвхөн далайн хаваас л гол шим тэжээлээ авдаг байна.

Хойд мөсөн далайн мөсний хэмжээ 10 жил тутамд 14 хувиар хумигдаж буй бөгөөд далайн хавны тоо толгой цөөрч, улмаар түүгээр хооллодог цагаан баавгайд хүнд тусч буй аж.

Categories
мэдээ цаг-үе

Автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов

“Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”-аас хасч, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор боллоо.

Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 2017-2018 онд хуваарилсан зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замд их засвар, шинэчлэл хийх болсонтой холбоотой юм.

Товч мэдээ

– Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлав. Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэх юм. Зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллана.

– Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга нь БСШУС-ын сайд байсныг Эрүүл мэндийн сайд байхаар өөрчлөв. Мөн Монгол-Болгарын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн дарга нь Эрүүл мэндийн сайд байсныг өөрчилж БСШУС-ын сайд байхаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчилэхгүй

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчилэхгүй зурган илэрцүүд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу гуравдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгон бүх нийтээр амрах болсон билээ.

Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Пүрэв гарагт тохиож байгаа юм. Иймд маргааш тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин гуравдугаар сарын 9-н буюу Баасан гарагаас дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө үйлчилнэ.