Categories
мэдээ нийгэм

“Монгол, БНАСАУ-ын харилцаа – 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэн болов

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр ГХЯ-нд боллоо. Арга хэмжээг нээж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён О Сын Хо нар үг хэлэв.

Нээлтийн арга хэмжээнд Монгол, БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид болон БНАСАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо.

Сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагч нар бат бэх үндэс суурийг нь тавьсан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзлэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг даван туулж эдүгээ 70 нас хүрч байна. Монгол Улс БНАСАУ-тай 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, бие биеийн бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн анд нөхөр болсон юм. Манай хоёр улс Солонгосын дайны хүнд хэцүү жилүүдэд Элчин сайдын яамдаа харилцан нээж байсан түүхтэй. Монгол Улс, БНАСАУ-тай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа цаашид ч хөгжүүлэхийн төлөө байна” хэмээн онцлов.

Элчин сайд О Сын Хо “Монгол Улс болон БНАСАУ нь олон улсын тавцанд харилцан бие биенээ хүлээн зөвшөөрсөн нь манай хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн бөгөөд тэр цагаас эдүгээ хүртэлх 70 жилийн хугацаанд манай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт бэхжин хөгжиж ирлээ. Манай ард түмний Аугаа их жолоодогч нөхөр Ким Ир Сен амьд сэрүүн байхдаа хоёр удаа Монгол Улсад айлчлан Монгол Улсын үе үеийн удирдлагатай хамт Солонгос, Монголын харилцааг хөгжүүлэх үндсийг тавьж өгсөн юм” гэв. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд урлаг, соёл, спортын болон бусад арга хэмжээнүүдийг хоёр талдаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Үнийн санал ирүүлэх хугацааг сунгасан тухай

МОНГОЛ УЛС

“УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР” ТӨСӨЛ

УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР зурган илэрцүүдЗээлийн No.: IDA 5039-MN

Гэрээний нэр: Агаарын чанарын хяналт мониторингийг сайжруулахад шаардагдах тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх

Гэрээний No.: WPLT-03

  • Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар-цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт мониторингийг сайжруулахад шаардагдах тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын нэрийн өмнөөс Төслийг удирдах нэгж нь эрх бүхий байгууллага, компаниудаас дараах тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна:
  • Сонгон шалгаруулалт нь Дэлхийн банкны “Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлттэй зээл/тусламжийн хүрээнд хэрэгжих бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны журам”-ын харьцуулалтын аргаар явагдана. Мөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Дэлхийн банкны бодлогын талаар дурдсан 1.6 болон 1.7 дугаар заалтуудыг удирдлага болгоно.
  • Сонирхсон оролцогчид 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагаас буюу үүнээс өмнө доорх хаягаар үнийн саналаа ирүүлэх байсан хугацааг 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 11.00 цаг болгон сунгаж байна.
  • Үнийн санал ирүүлэх тухай хүсэлтийн баримт бичгийг дээр дурдсан линкээс эсвэл дор дурдсан хаягаас авна.
  • Дээр дурдсан хаяг нь: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 50, Азмон төв, 6-р давхар, 602 тоот, “Улаанбаатар-цэвэр агаар” төсөл, Төслийг удирдах нэгж, Утас/факс: (976-11) 312194; и-мейл: doljin@usip.mn;

Д/д

Тоног төхөөрөмжийн нэрс

Тоо ширхэг

1

I/O Өргөтгөгч

4 багц

Дээрх тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг http://usip.mn/uploads/WPLT-03_.pdf линкээс татах боломжтой.

Барааг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2 сарын дотор ханган нийлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагч хүний амь аварчээ

Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Батхуяг нь иргэний амь насыг аварчээ.

Цагдаагийн хошууч Ц.Батхуяг Говьсүмбэр аймгийн харьяат иргэн Б нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй байдлаас болж 5 давхар байшингийн дээврээс үсэрч амиа хорлохыг завдсан үйлдлийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган амиа хорлох оролдлогыг таслан зогсоож эрдэнэт хүний амийг аварчээ.

Эрдэнэт хүний амь насыг эрсдэх аюулаас аварсан алба хаагчдаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэж байна.

Categories
мэдээ нийгэм

Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, Санте Сюд Монгол ТГ-ын тэргүүн, төслийн зохицуулагч Ц.Бөхөө, Санте Сюд Монгол ТГ-ын хөгжил хариуцсан ажилтан Л.Чанцалням болон бусад албаныхан оролцов. Албаныхан Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад эрүүл мэндийн салбарын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж болох шинэ төсөл, нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.

Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд нийслэлд хэрэгжүүлж буй эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөрөөс танилцуулсан. Харин хатагтай Шарлот Маршандиз Улаанбаатар хотод өмнө нь хэрэгжүүлсэн “Эх баригчдын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийн үр дүнгийн талаар товч танилцуулга хийлээ.

Тус уулзалтад Дэлхийн банк, Эрүүл хотуудын сүлжээ байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага UNICEF зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар саналаа хэлсэн. Талууд цаашид агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх болон бууруулах чиглэлээр хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар мөн ярилцлаа. Төслийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн оролцоог хангах, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх бөгөөд Улаанбаатар хотын аль нэг дүүргийн хороог сонгон авч, нийслэлийн эко хороо болгох зорилготой байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд бараалхлаа

Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд бараалхлаа.

Нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалт элэгсэг дотно, нөхөрсөг, илэн далангүй нөхцөл байдалд болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хөндөн ярилцав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай Монгол Улсын Их Хурлын даргын хувиар дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өмнө айлчилж байсан үетэй харьцуулахад Турк Улсад бүтээн байгуулалт ихээр хийгдэж, эдийн засаг, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт гарчээ. Энэ бүхэнд ноён Ерөнхийлөгч Таны манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэхийг хүсэж байна” гэлээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоаны урилгаар 2006 онд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд 2003 онд Анкара хотод айлчилж, ноён Режеп Тайип Эрдоан 2005, 2013 онд Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан, хуучны танил, дотнын нөхөд юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд олон улсын терроризмын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд Турк зогсож, ачааны хүндийг үүрч байгааг Монгол Улс ойлгон дэмжиж байдгийг тэмдэглэв. Түүнчлэн хоёр орны харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд тогтонги байдалд байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, хот төлөвлөлт, барилга, боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа нотоллоо. Эдгээр хамтын ажиллагааны үндэс нь эцэг дээдсээс уламжилсан хоёр орны угсаа гарлын түүхэн хэлхээ холбоонд байдгийг тэрбээр онцлоод, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэлээ.

Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан Туркийн хөрөнгө оруулалтыг сонирхсон салбарт чиглүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов. Тэрбээр Монгол Улс, Монголын ард түмнийг бид ах дүүсээ хэмээн хүндэтгэдэг хэмээн онцлоод, боловсрол, иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтран ажиллах зарим саналыг тавив. Тухайлбал, Орхоны хөндийг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаарх Улсын Их Хурлын дарга М.Энхболдын саналыг дэмжиж байна гэв. Түүнчлэн Истанбул хотын даргаар ажиллаж байхдаа нийтийн тээврийн асуудлыг хэрхэн шийдэж байсан туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн хөдөө аж ахуйн салбар, түүхий дотор мах, махан бүтээгдэхүүний импорт хийх боломжийг судалж үзэхээ амлалаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Р.Т.Эрдоаны тавьсан Монголд үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудын асуудлыг зохистой шийдвэрлэх саналыг дэмжиж байгаагаа тэмдэглэж, холбогдох байгууллагууд хоёр талын эрх ашигт нийцсэн, тохиромжтой шийдлийг олно гэдэгт итгэж байна гэлээ.

М.Энхболд, Р.Т.Эрдоан нар ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү өндөр түвшинд хүргэсэн, тодорхой томоохон үр дүн гаргасан амжилтаар угтахын тулд энэ өдрөөс эхлэн хоёр тал хичээн чармайх нь чухал гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэлээ.

Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан БНТУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улс, Монголын ард түмэнтэй улам илүү дотно харилцаж, ах дүү ёсоор туслан дэмжиж, үнэнч нөхөрлөлийн бэлгэдэл болохуйц хамтын ажиллагаа өрнүүлэхэд хэзээд бэлэн байх болно гэдгээ илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод мөн өдөр БНТУ-ын нийслэл Анкара хотын дарга Мустафа Туна бараалхсан юм. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улаанбаатар хотын даргын хувиар 2003 онд Анкарад айлчилж, Улаанбаатар-Анкара хотын хооронд “Ах дүү хотуудын харилцаа тогтоох” тунхаглалд гарын үсэг зурж, 2004 онд Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг тус хотод зохион байгуулж байснаа дурслаа.

Ноён Мустафа Туна өмнө нь Анкара хотын Синжан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа нийслэлийн Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоож, айлчлалын бүрэлдэхүүнд багтан яваа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдыг тус дүүргийн Засаг дарга байхад элэгсэг дотноор хамтран ажиллаж, ажил хэргийн анд нөхөд болсноо тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Мустафа Тунаг БНТУ-ын нийслэл Анкара хотын даргаар ажиллах болсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, Улаанбаатар хотод зочилж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Анкара хотын бүтээн байгуулалтын туршлагаас монгол анд нөхөдтэйгээ хуваалцаж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зам тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хот тохижилтыг шинэ шатанд гаргах зэрэг чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахын чухлыг онцоллоо.

Ноён Мустафа Туна хотыг дахин төлөвлөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, Улаанбаатар хотын агаар, усны бохирдлыг арилгах талаарх өмнө эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх илүү өргөн боломж нээгдэж байгааг тэмдэглэлээ.

Энэ өдөр Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус хотод буй Чингис хааны цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Эзэн Богдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тэрбээр энэхүү хүрээлэнг бий болгох, хөшөө босгох санаачилгыг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа гаргаж байжээ. Энэ нь Чингис хааны гадаад орон дахь анхны хөшөө болж байсан түүхтэй юм байна.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд мөн өдөр Туркийн өдөр тутмын “Дэйли Сабах” сонинд ярилцлага өгөв.

Тэрбээр ярилцлагадаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулж, Монгол-Туркийн найрсаг, ах дүү ёсны харилцаа, хамтын ажиллагааг зөвхөн парламентын түвшинд биш, бүхий л салбарт илүү өндөр түвшинд, үр ашигтай хөгжүүлэх талаарх санал бодлоо илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Анкара хотоос мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өнөөдөр (2018.03.09) Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай танилцав.

ХНХЯ-ны харъяа уг төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх, сургалтын байгууллагын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулахад зөвлөмж өгөх, мэргэшсэн үнэлгээний ажилтан бэлтгэх, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн баримт бичгийн мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа хийх үндсэн чиглэлтэй хэмээн тус төвийн дарга Ц.Батдорж танилцууллаа.

Тэрбээр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хөдөлмөрийн эрэлт, ур чадвар, мэргэшлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог хөгжүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна гээд, “Мэргэжилтэй ажилтан” бодлогын хүрээнд 20000 доошгүй залуучуудыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурган, мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх зорилттой ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн байгууллагынхаа өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил болон тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ажлын хэсгийн гол зорилго бол Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилт хэр хангагдаж байгаа, хуулийн хэрэгжилттэй холбоотой саналыг тус салбарт ажиллаж буй төлөөллөөс сонсож, үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад оршиж байна. Бид Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлтэй уулзсан бөгөөд ойрын өдрүүдэд Баянхонгор, Төв аймаг болон Дархан, Улаанбаатар хотын мэргэжлийн сургалт, боловсролын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нэгтгэн санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж НББСШУ-ны байнгын хороонд танилцуулах болно гэлээ. Мөн тус байгууллагын зүгээс гаргасан саналаа албан бичгээр Байнгын хороонд хүргүүлэхийг хүссэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооч нар 27 байршлаас бусад зогсоолд төлбөр төлөхгүй

зогсоолд төлбөр төлөхгүй зурган илэрцүүд

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээг нийт 27 үйлчилгээ эрхлэгчтэй хийжээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд дараах нэр бүхий 27 байршлаас бусад газар төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн үг юм.

Жолооч нар хүснэгтэд байгаа 27 зогсоолоос бусад байршилд төлбөр төлөхгүй байх эрхтэй бөгөөд хэрэв зөрчил байвал Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 11-325385 дугаарын утсанд мэдээлэх боломжтой юм байна. НАЗХГ-аас дээрх 27 байршилд гэрээ дүгнэх шалгалтыг хийж эхэлсэн бөгөөд автомашинуудын хэрхэн байрлуулдаг, замынхаа гулгааг арилгасан эсэх зэргийг шалгаж байгаа юм.

НАЗХГ-тай гэрээ байгуулан төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа байршлууд

Үйлчилгээ эрхлэгч

Хаяг, байршил

1

“Ханбүргэдэй” ХХК

Баянгол дүүрэг, 4-р хороо “Ханбүргэдэй” ХХК-ийн зүүн талд байрлах нийтийн эдэлбэрийн 465 м2 газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

2

“Наймтрейд” ХХК

Чингэлтэй дүүрэг 4-р хороо, 3 яамны орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

3

“Ногоон тэнгис” ХХК

Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбайн тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

4

“Ялгуусан” ХХК

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо СХД-ийн ЗДТГ-ын орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

5

“Гурван гал” ХХК

Сүхбаатар дүүргийн 1-р хороо Гурван гал худалдааны төвийн баруун талд төлбөртэй зогсоол

6

Иргэн Ш.Баатархуяг

Чингэлтэй дүүрэг 5-р хороо Ялалтын талбайн орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

7

Иргэн Э.Солонго

Чингэлтэй дүүрэг 4-р хороо ЧД-ийн ЗДТГ-ын орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол /гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн/

8

Хан-Уул дүүрэг 11-р хороо “Noble” хотхоны баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоол

9

“Улаанбаатар зам засвар арчлалтын газар”

Баянгол дүүргийн 5-р хороо, 3-р эмнэлгийн тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

10

“Одод” ХХК

Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө UB Mart худалдааны төвийн урд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

11

“Халиун төгөл” ХХК

Хан-Уул дүүргийн 15-р хороо Махатма Гандийн гудамж Галакси тауэрийн төлбөртэй зогсоол

12

“Бодь цамхаг” ХХК

Чингэлтэй дүүрэг 1-р хороо Жигжиджавын гудамж-3 Бодь цамхагийн талбайн орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

13

“Туушин зочид буудал” ХХК

Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Туушин зочид буудлын урд талын нийтийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

14

Иргэн А.Баяраа

Сүхбаатар дүүрэг 1-р хороо Замын цагдаагийн талбай орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

15

“Акела секьюрити” ХХК

Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Амарын гудамж, Ард холдинг орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

16

“Батсайрай” ХХК

Сүхбаатар дүүрэг 4-р хороо 5-р хороолол, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талын тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

17

“Бэрцэцэг” ТББ

Чингэлтэй дүүрэг 2-р хороо, Бөмбөгөр худалдааны төв тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

18

“Улаанбаатар Синема” ХХК

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо Тэнгис кино театрын орчим

19

Авто тээврийн “Тав” ХХК

Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо Авто тээврийнэ “Тав” ХХК-ийн зүүн талын зогсоол

20

“Хөрс автосервис” ХХК

Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо Москвагийн гудамж “Хөрс” төвийн урд талын зогсоол

21

“Гоо мөнх фарм” ХХК

Чингэлтэй дүүрэг 3-р хороо “Урт цагаан” үйлчилгээний төвийн баруун талын зогсоол

22

“Эрин Монгол Групп” ХХК

Хан-Уул дүүрэг 11-р хороо Noble хотхоны баруун талын зогсоол

23

“Өсөх дэлгэрэх ирээдүй” ХХК

Чингэлтэй дүүрэг 3-р хороо “Урт цагаан” үйлчилгээний төвийн зүүн талын зогсоол

24

“Ди Эйч Ти” ХХК Solo Mall

Баянгол дүүрэг 13-р хороо Ард Аюушийн өргөн чөлөөний нийтийн эзэмшдийн зам талбай

25

“Макс Хотелс” ХХК

Чингэлтэй дүүрэг 5-р хороо Ж.Самбуугийн гудамж нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

26

“Нийслэлийн Өргөө амаржих газар”

Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө 1-1 хаягтай нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол

27

“Ийст гарден” ХХК

Сүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн хуулийн гудамж -25 “Дэм худалдааны төв

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Батсүрэн: Фүкүшимагийн осол бол хэмжээгээрээ Чернобылийн дараа орох том осол болсон

З.Батсүрэн МУИС-ыг цөмийн технологич мэргэжлээр төгссөн. Румины Бухарестийн Политехникийн Их Сургуульд Цөмийн Инженерчлэл мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан. Геологийн төв лабораторид ажилладаг. Тэрээр удахгүй ОХУ-ын Дубнагийн Олон улсын цөмийн энергийн судалгааны төвд ажиллах юм байна.


-Өнгөрсөн онд Японд цөмийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн тухайгаа сонирхуулахгүй юу?

-Өнгөрсөн онд гурван сар цөмийн технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Тэр үеэр Японы цөмийн цахилгаан станцууд, өнөөгийн Японы цөмийн технологийн хөгжил ямар байгааг судалж, танилцсан.

-Манай монголд цөмийн судалгааны ажил ямар түвшинд байдаг вэ?

-Мэдээж манай улсын цөмийн судалгааны ажил Японыхтой харьцуулах аргагүй.Цөмийн технологи, цөмийн физикийн хэрэглээ гэдэг нь цөмийн эрчим хүчнээс гадна олон салбарт хэрэглэдэг. Цөмийн эрчим хүчээр бол манайх дөнгөж судалгааны шатандаа явж байгаа. Бусад салбарт цөмийн технологи хэрэглэж байгаа. Жишээлбэл, би геологийн салбарт ажиллаж байна. Манайх геологийн бүх төрлийн дээжинд шинжилгээ хийж, химийн найрлагын тодорхойлж өгч байна. Зөвхөн геологит биш, уул уурхай, эмнэлэг, гааль, хөдөө аж ахуй, барилга олон салбарт цөмийн технологийг хэрэглэж байна.

-Бусад салбарт яаж хэрэглэдэг вэ?

-Гааль дээр цүнхэндээ ямар ачаа тээштэй байгааг задалж үзэхгүйгээр гаднаас нь хараад мэдчихэж болно. Эмнэлгийн салбарт рентген туяагаар харах, зураг авах, барилгын чанарыг шалгах, барилга нь зөв баригдсан эсэх, нягт, материалын орц норм нь стандартын шаардлага хангасан эсэхийг цөмийн технологи ашиглаад мэдэж болно. Хөдөө аж ахуйд хүнсний хадгалалтын хугацааг уртасгах, муутгахүй байхад ч ашигладаг. Түүгээр ч зогсохгүй шинэ төрлийн ногоо гаргаж авахад цөмийн технологи ашиглана. Энэ бүхнээс зарим нь манайд хэрэгжиж байна.

-Манайхан уран олборлохыг маш их эсэргүүцдэг. Энэ тийм аюултай эд үү?

– Уран олборлох, ашиглах олон улсын стандарт байдаг. Энэ стандартыг мөрдвөл ямар ч аюулгүй. Хэмжилт, шалгалтаа байнга хийгээд явбал олборлох, ашиглахад ямар нэг эрсдэл байхгүй. Стандартаа л хатуу мөрдөх хэрэгтэй.

-Олон улсад цөмийн цахилгаан станцыг хэр их хэрэглэж байна?

-Сүүлийн үед цөмийн цахилгаан станц барих нь нэмэгдэж байна. Улс үндэстэн эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байх ёстой. Хэрэгцээгээ хангахын тулд зөвхөн атомын цахилгаан станц гэлтгүй олон төрлийн эрчим хүчний эх үүсвэртэй байх зарчим баримталдаг. Улсын тогтвортой, аюулгүй байдалтай холбоотой учраас тогтвортой эрчим хүчний эх үүсвэр гэдэг нь өнөөдөр чухал болсон. Хамгийн тогтвортой эх үүсвэр нь цөмийн цахилгаан станц болоод байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний хувьд найдвартай, тогтвортой тооцогдохгүй. Яагаад гэвэл нар, салхинд ямар нэгэн баталгаа өгч хэн ч чадахгүй шүү дээ. Нүүрсийг тогтвортой эрчим хүчний эх үүсвэрт тооцдог. Гэхдээ сүүлийн үед байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзээд хэрэглээг бууруулах бодлого олон улсад баримталж байна.

-Монголд уран багагүй бий гэдэг. Манайд тохирсон бага оврын атомын станц байж болох уу?

-Сүүлийн үед атомын цахилгаан станцууд дөрөв дэх үе рүүгээ орж байна. Овор хэмжээ нь бага, аюулгүй байдал илүү найдвартай болсон. Жижиг хот суурин, манайхаар бол аймгийн төв хангахаар бага хүчин чадалтай реакторууд хүртэл байдаг.

-Цөмийн технологиор аль орон тэргүүлдэг вэ?

-Америк, Герман, Орос, Япон, франц улсууд тэргүүлдэг. Хятадууд бол эрчимтэй хөгжүүлж байгаа. Дэлхийд нийт цөмийн цахилгаан станцны 80 гаруй хувийг Америк загварын станцууд эзэлдэг. Япон бусад орныг бол арай жижиг реактортай. Хэдий жижиг ч ганц реактор ажиллуулахад л бүхэл бүтэн цогцолбор шаардлагатай болдог.

-Манайд цөмийн технологийн мэрэгжилтнүүд олон байдаг уу?

-Цөөнгүй бий.

-Энэ мэргэжилтнүүд юу хийх вэ?

-Хувь хүний сонирхлоос хамаарна. Цөмийн физикийн онолоор явах. Эсвэл хэрэглээ чиглэлээр ажиллах вэ гэдгээ шийднэ. Хэрэглээ, хяналт чиглэлийг сонгох бол аль салбарт гээд ажлын байр цөөнгүй байдаг.

-Япон улс Фүкүшимагийн АЦС-ын ослын дараа реакторуудаа зогсоох тухай мэдэгдсэн.

-Энд буруу ойлголт яваад байгаа юм. Япон улс реакторуудаа хаах, бүрмөсөн зогсоох тухай яриагүй. Харин шинэчлэл хийх хугацаандаа зогсоох тухай мэдэгдсэн. Шинэ стандарт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд реакторуудаа зогсоогоод одоо эхнээсээ ажилд орж байна. Фүкүшимагийн ослоос сургамж, туршлага авч шинэчилсэн стандарт боловсруулсан.

-Ураны хаягдлыг дахин боловсруулах технологи шийдэгдсэн үү?

-Ураны хаягдлыг боловсруулах технологи хөгжиж л байна. Анх хаягдал дахин боловсруулах тухай ойлголт байхгүй байсан бол өнөөдөр нэг, хоёрдугаар шатны боловсруулалт хийгдэж байна. Үүнийг нөгөө л цөмийн том гүрнүүд хөгжүүлж байгаа.

-Японд мэргэжил дээшлүүлэхэд юу үзүүлэв?

-Реакторуудаа шинэчилж байгаа явцаа үзүүлсэн. Шинээр ашиглалтад оруулж байгаа станцуудаа танилцуулсан. Япончуудын технологи нь АНУ-ын загварынх байдаг.

-Япон, АНУ-ын АЦС-ын ялгаа байна уу?

-Байна. Японы аюул бол цунами, харин АНУ-ын гамшгийн аюул нь хар салхи байдаг. Японы реакторууд газар дор байрладаг учраас цунами илүү хөнөөл учруулдаг. Харин АНУ-ын өндөрлөг газар байрладаг учраас хар салхинд өртөх аюул ихтэй.

-Япончууд энэ тохиолдолд ямар шинэчлэл хийж байна?

-Уг нь цунамигаас хамгаалах далан, байгууламжууд байдаг. Гэхдээ сүүлийн цунами бол тооцооноос илүү аюултай байсан. Одоо нөөцөө өндөр газар байрлуулах арга хэмжээ авч байгаа. Фүкүшимагийн осол бол хэмжээгээрээ Чернобылийн дараа орох том осол болсон. Тийм учраас япончууд стандартаа маш сайн болгож байгаа. Гэхдээ АЦС-аас татгалзахгүй. Япон бол асар их цахилгаан хэрэглэдэг улс. Хэрэглээ нь өсөн нэмэгдэж байдаг. Бусад эх үүсвэрээр ч нэмэгдэж байгаа хэрэглээгээ нөхөх бодлого баримталж байна.

-Энэтхэг, Хятад улсууд ч цөмийн цахилгаан станц олноор барьж эхэллээ.

-Том гүрнүүд, цахилгааны хэрэглээ өндөртэй орнууд АЦС-аас татгалзах боломж бараг байхгүй. Хамгийн хямд өртөгтэй цахилгааны эх үүсвэр бол атомын цахилгаан. Нар салхины эрчим хүчээр том үйлдвэрүүдийг хангах хэцүү. Том гүрнүүд хөгжихийн тулд том үйлдвэрүүд ажиллуулна. Нүүрс энэ их хэмжээний үйлдвэрлэлийг хангах ирээдүй алга. Тиймээс АЦС барихаас өөр замгүй болж байгаа юм. Манай багшийн ярьсанаар бол япончууд өөр олон арга зам хайж байгаа. Нүүрснээс байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай түлш гаргаж авахаар багагүй судалгаа хийсэн. Гэхдээ энэ технологийнх нь өртөг нэлээд өндөр тусаад байгаа гэсэн.

-Хятад олон АЦС барьчихвал бидэнд уран зарах боломж нээгдэх байх. Гэтэл уран зарсан орон хаягдлыг нь буцааж авах үүрэг хүлээдэг гэсэн яриа гарсан.

-Би яг эрх зүйн мэргэжлийн хүн биш болохоор нарийн мэдэхгүй. Гэхдээ уран зарсан орон хаягдлыг нь хүлээж авах үүрэг хүлээдэггүй гэдгийг мэднэ. Уран худалдаж байгаа, худалдан авч байгаа хоёр компаний гэрээгээр л асуудал зохицуулагдана. Хэрэв бид хаягдлаа авахаар гэрээ хийвэл авна. Гэрээндээ заагаагүй бол хэн ч биднийг албадахгүй. Буруу мэдээллээс манай цөмийн технологийн ажилд битгий ухраасай гэж бодож байна.

-Ухрахгүйн тулд бид юу хийх ёстой вэ?

-Манай салбар бусад салбартай харьцуулахад төрийн бодлогоор хэрэгждэг. Хоёрдугаарт, төрийн бодлого тодорхой бол эрдэмтэд цаашид ямар чиглэлээр, юуг судлах нь тодорхой болно.

-Танай байгууллага юу хийдэг байгууллага вэ?

-Манай байгууллага бүх төрлийн эрдэс чулуунд найрлагын шинжилгээ хийж өгдөг. Дээр нь бид ашигт малтмалын баяжигдах шинж чанарын технологийг гаргаж өгнө. Хамгийн бага зардлаар хамгийн өндөр бүтээмжтэй технологийг бид санал болгодог. Бид чулуу, металл, нүүрс ус гээд бүгдийг тодорхойлж өгнө. Олон улсад гурвалсан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн. Аттестатчилсан Стандартчилсан Загвар боловсруулж гадаад дотоодод борлуулдаг.

-Иргэд алтан бурхан, манан хөөрөг мөн, бишийг танайхаар тодорхойлуулж болох уу?

-Болно.

-Оюу толгой, Эрдэнэтийн баяжмал хэдэн хувь байдаг вэ?

-Тэрийг өөр улсууд хийдэг тул би мэдэхгүй. Тухайн байгууллагуудаас авах мэдээлэл.

-Та удахгүй Дубнад ажиллана гэсэн үү?

-Тийм ээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

НИССАНЛИЙФ-ийг 2400 төгрөгийн цахилгаанаар цэнэглээд 100 километр явах боломжтой

Олон улсын авто машины зах зээлд хүчээ аваад буй цахилгаан хөдөлгүүрт машин Монголчуудын хэрэглээнд нэвтрээд хэдхэн сар өнгөрөөд байна. Өнөө үед энэ төрлийн автомашины борлуулалт дэлхийн зах зээлд зогсолтгүй өсөж, хоёр саяд хүрээд байгаа юм. Нийслэлийн гудамжаар цөөн тоогоор харагдах болсон Ниссан лиф загварын авто хүлэг Монгол орны эрс тэрс уур амьсгал болоод бартаа саадтай замд хэр тохиромжтой талаар уншигчдадаа танилцуулья.

“Nissan motor” компани 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн Ниссан лиф загварын авто машиныг олон тоогоор үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлжээ. Олон улсын зах зээлд гаргаснаас хойш борлуулалтын хурд нь тогтмол өсөж Япон болон Европийн зах зээлд амжилттай нэвтэрч, өдгөө цахилгаан хөдөлгүүрт машины зах зээлийн 15 хувийг эзлээд байгаа. Одоогоор дөрвөн тивийн 35 улсад худалдаалагдаж буй энэхүү төмөр хүлгийг Монгол орны уур амьсгал, орчин нөхцөлд тохирох, эсэхийг судалж “Эко Кар Центр” ХХК Улаанбаатарт анхлан оруулж ирээд байгаа юм.

109 морины хүчтэй ниссан лиф машины уртын хэмжээ 444 см, өндөр 154см, өргөн нь174 см бөгөөд таван хүн суух зориулалттай. Энэхүү машин нь 2011 оны Европийн шилдэг автомашин, 2011 оны дэлхийн шилдэг автомашин, 2011-12 оны Японы шилдэг машин шагналыг тус тус шалгарч байжээ.

Ниссан лиф машины салонд гар утасны Bluetooth холболт, цаг уурын автомат мэдрэгч ,хиймэл дагуулын радио , дөрвөн ширхэг стерео өсгөгчийг USB оролттойгоор байрлуулж өгчээ. Мөн “leaf spy” аппликейшныг гар утсандаа татаж, комьпютер оношлогооны төхөөрөмжийг машиндаа байршуулж өгөх боломжтой. Ингэснээр та машиныхаа аль эд анги доголдож буйг харж, ямар эд ангид хэдийд засвар үйлчилгээ хийх шаардлагтайг цаг алдалгүй хүлээж авах юм.

Ниссан лиф машины хөтлөх тэнхлэг нь урдаа байрлах бөгөөд хамгийн хүнд эд анги болох 300 кг жинтэй, 21 КВТ багтаамжтай батерей нь суудлын доогуур, шалны хэсэгт байрлажээ. Ингэснээр ижил ангиллын авто машинуудтай харьцуулахад жолоодлого илүү тогтвортой болсон байна. Ниссан лифийн батерей болох литий ион нь 192 үүрнээс бүрдэх бөгөөд кузовын бат бөх чанарыг нэмэгдүүлдэг давхар үүрэгтэй аж.

Компаниас 160-180 мянган километр туулах зориулалттай гаргадаг ниссан лифийн зай багаар бодоход таван жилийн хугацаанд ашиглагдах юм. Машины урд хэсэгт гэрийн нөхцөлд болон зориулалтын станцад цэнэглэх зориулалттай хоёр төрлийн цэнэглэх оролтыг байрлуулжээ. Ниссан лифийн батерейг гэрийн нөхцөлд 220 вольтийн 30 ампер хүчдэлд таван цагийн хугацаанд цэнэглээд дулааны улиралд 100-110 км-ын зайг туулдаг байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцоолбол хоёр цагт 2400 төгрөгийн цахилгаан зарцуулагддаг юм. Дотоод шаталтын хөдөлгүүртэй, 100 километрт 10 литр шатахуун зарцуулдаг, энгийн авто машинтай харьцуулахад энэ нь даруй найм дахин хямд өртөгөөр ажиллаж буй нь харагдаж байна. Харин Ниссаны тусгай цэнэглэх станцад (480 вольт – 125 ампер) бол 30 минутын турш цэнэглэж 100-110 км замыг туулах боломжтой аж. Гэхдээ Монголд одоогоор цэнэглэх зориулалтын станцыг хараахан байгуулж амжаагүй байгаа тул гэрийн нөхцөлд л цэнэглэх боломжтой.

Энэхүү ниссан лифэд өтгөн тосолгоо хэрэггүй бөгөөд зөвхөн редуктерт Matic S маркийн тос 1.5 летрийг хийж 30000 километр тутамд солино. Жилд 10 мянган километр явлаа гэж үзэхэд гурван жилд нэг удаа солих юм.

Ниссан лифийн батарей литий ион нь Монгол орны эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд хэрэглэхэд хамгийн тохиромжтой юм. Учир нь целсийн -50 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй тул өвлийн улиралд дулаан гараашд байрлуулах шаардлагагүй. Та цахилгаан машинаар ус туулахад асуудалтай гэж санаа зовох хэрэггүй. Ниссан лифт 70 см-ийн өндөртэй, усыг туулах зориулалттай юм. Энэхүү төмөр хүлэг нь манай улсад нийтлэг хэрэглэгддэг Пирус 20 маркийн автомашинаас тэнхлэгээрээ өндөр, илүү хүчтэй тул туулах чадвараар илүү аж.

Сонирхуулахад автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засагт хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд цахилгаан машиныг дугаарын хязгаарлалт болон авто зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх захирамж гаргасан юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

Байт харвааны эрэгтэй тамирчид мөнгөн медаль хүртлээ

Байт харвааны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн Тайландын Бангкок хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын багийн тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр зургадугаар байр эзэлжээ.

Эрэгтэйчүүдийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд нар мөнгөн медаль зүүжээ. Харин холимог багийн тэмцээнд олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар хүрэл медаль авсан юм. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд А.Энхтуяа шагналт дөрөвдүгээр байр эзэлжээ. Манай тамирчин хүрэл медалийн төлөөЭнэтхэгийн харваач Мадху Ведвандай ширүүн өрсөлдөөн үзүүлж 5:6 ялагджээ.
Азийн цомын тэмцээнд ОХУ болон Энэтхэгийн тамирчид тус бүр гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрт шалгарсан юм.

О.ДАШНЯМ