Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хотын гэрэлтүүлгийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлын тухай, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Нийслэлийн шилдэг менежменттэй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмын талаар хэлэлцлээ. Мөн Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төсөл, Нийслэлийн Боловсролын байгууллагуудын хүртээмж, шаардагдах хөрөнгө оруулалтын судалгааны тухай, Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралд холбогдох албаныхан танилцуулав.

“Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг. Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болоод байна.

Тиймээс Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь санхүүгийн нөөц шаардсан, төсөв зардал ихтэй тул эрүүл мэндийн байгууллагууд өөрийн нөөцөөрөө даван туулах боломжгүй байдаг. Иймээс дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, нэмэлтээр шаардлагатай ор авах, өрөөнүүдэд тусгаарлах зай талбай бэлдэх зэрэгт төсөв хөрөнгө шаардлагатай байна” хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа.

Харин Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт энэ сарын 25-ны байдлаар 70 гаруй хувьтай явж байгаа талаар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 70.6 хувьтай явж байгаа. Энэ он дуустал хэрэгжүүлж дуусах хугацаа бидэнд бий. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолын дагуу боловсруулсан. Нийт 26 зорилтын хүрээнд 489 арга хэмжээг хэрэгжүүлхээр тусгаад байна. Мэдээж энэ оны ажил үргэлжлүүлэх, шинээр хийгдэх ажил ч орсон байгаа. 2018 онд бид нийгэм рүү чиглэсэн олон ажил хийхээр тусгасан бөгөөд иргэдийнхээ хөгжилд түлхүү анхаарах болно” гэв.

Зөвлөлийн хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг илүү чамбайруулмаар байна. Манай баг өмнөх засгаас харьцангуй олон залуусаас бүрдсэн. Тиймээс та бүхэн илүү шинэлэг, содон санаануудыг олж, ирэх жилийн үндсэн чиглэлд оруулах шаардлагатай байна. Ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцээд НИТХ-ээр хэлэлцүүлнэ. Томуу томуу төст өвчний дэгдэлт ихэсхээс өмнө эийслэлийн Эрүүл мэндийн газар урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстой. Дүүрэг бүрийн эмнэлгийн удирдлагууд дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийн талаар сайтар судлах хэрэгтэй байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол зөрчил, санал гомдлыг бууруулан ажиллаж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний 30 хувь, шугаманд ажиллаж буй тээврийн хэрэгслийн 60 гаруй хувийг хариуцан ажилладаг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулагдсан.

Тус нэгтгэл нь 1,2,3 баазын нийт 365 хөдлөх бүрэлдэхүүн бүхий автобус,троллейбусаар хот дотор болон хот орчмын 34 чиглэлд ажлын 295 өдөр, амралтын 222 өдөр автобус шугаманд гаргадаг. Нийтийн тээвэрт тавигддаг MNS 5012 2011 стандартын шаардлагыг бүрэн хангахад анхаарч шугаманд ажиллаж байгаа жолооч нарыг цагаан цамц, цэнхэр хантаазаар жигдрүүлэн, суудлын бүрээсийг 7 хоног бүр угаан, тээврийн хэрэгслийг шугаманд гарахад нь дотор гадна талыг нь цэвэрлэж, засвар үйлчилгээг тогтмолжуулан техникийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Хөдөлмөр зохион байгуулалт, сахилга дэг журам, дотоод хяналт, санхүүгийн үргүй зардлыг багасгаснаар 700 –гаад сая төгрөгийн алдагдлыг бууруулсан. Хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай бууруулснаар татварын өрийг 220 сая төгрөгөөр багасгаж, татвар нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болсон юм.

Энэ оны эхний найман сарын дүнгээр НТГ-тай байгуулсан гэрээг 91 %-иас дээш хувиар биелүүлснээр бүрэн хангалттай үнэлгээ авч “Нийтийн тээврийн шилдэг байгууллага”-аар шалгарсан. Техник ашиглалтын саатлыг 65%-иар, үйлчлүүлэгчдийн санал гомдлыг 29%, зам тээврийн осол зөрчлийг 37%-иар буурууллаа.

Мөн шугам замд саад учруулсан, эвдэрч зогссон тээврийн хэрэгслийн тоог бууруулж нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг сайжруулж, аюулгүй баталгаатай тээврийн хэрэгслээр нийслэлийн иргэдийг тав тухтай зорчуулахад анхааран ажиллаж байна гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмадын баярын хурал боллоо

Жил болгоны аравдугаар сарын нэгний өдөр болдог ахмадын баярыг угтаж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн ахмадын төлөөллийг хүлээн авлаа.

Өчигдөр Соёлын төв өргөөнд болсон ахмадын баярын хуралд НЗДТГ-аас ахмадууддаа баяр хүргэж, урлагийн тоглолт үзүүлж, шагнаж урамшуулав. Энэхүү хурлыг нээж, Нийслэлийн ахмадын хорооны дарга Ж.Энхтөр үг хэлсэн юм. Тэрбээр “Нийслэл хотынхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмадууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” хэмээлээ. Энд ирсэн ахмад настан П.Болдтой цөөн хором ярилцлаа.

-Таньд ахмадын баярын мэнд хүргэе.

-За баярлалаа.

-Энэ арга хэмжээний талаар ямар сэтгэгдэлтэй байна?

-Манай нийслэлээс ахмадуудаа хүлээн авч, баяр хүргэж шагнадаг томоохон арга хэмжээ, баяртай байна.

-Та ямар ажил эрхэлдэг байсан бэ?

-Би инженер хүн. Улаанбаатар хотын олон барилгын зураг төслийн гаргаж бариулж байсан хүн.

-Удахгүй ахмадын баяр болно. Төр засгаас ахмадынхаа төлөө ямар ажил хийгээсэй гэж хүсдэг вэ?

-Ахмадууд бид чинь хоёр, гурван л юм хүсэж явдаг юм. Тэтгэвэр тэтгэмжийг нэмээсэй, амралт сувиллыг үнэгүй болгоосой, ахмадын эмнэлгийг байгуулаасай, орон сууцаар хангаасай гэсэн хэдэн асуудлыг үргэлж хүсдэг.

-За таньд баярлалаа.

Б.АМАРТҮВШИН



Categories
мэдээ спорт

3х3 сагсчид Мексикийг зорино

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн оюутны лигийн аваргаар тодорсон манай Мон-Алтиус багийнхан дараагийн тэмцээндээ явахаар болсон байна. Сар хүрэхгүй хугацааны өмнө 2020 оны Олимпын төрөлд багтсан багийн спортоор оюутны дэлхийн аварга болсон залуус энэ удаад Мексикийн их дуулгад өрсөлдөнө. Тэмцээний ангилалын хувьд их дуулгын тэмцээн нь дэлхийн чансаанд хамгийн өндөр оноо олгодог тэмцээн билээ.

Тус тэмцээнд манай залуус мэргэжлийн тэмцээнд оролцдог нэрээрээ буюу Сүхбаатар нэрээр тоглохоор болсон байна. Манай хэсэгт дэлхийн гурван удаагийн аварга Нови Сад Эль Вахда, Бразилын Сантос багууд тус тус орсон байгаа юм. Манай залуусын хувьд визний хугацаан дээр багагүй тулгамдаж, асуудал үүсээд байсан боловч ямартай ч өнөөдөр Мексик улсыг зорихоор болсон сайхан мэдээ байна. Залуусдаа амжилт хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Оюунтуяагийн “Бид эрх мэдэлд хүрэхээрээ хонзон авдаг атгаг санаанаасаа салах хэрэгтэй” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Нэгдүгээр нүүрэнд “Багажаа ариутгаагүй шүдний эмнэлгүүд цочмог халдварт шар өвчин тарааж, олон хүн B,C халдвар авчээ” сурвалжлагыг онцоллоо.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрнээс нийтлэлч Д.Оюунтуяагийн “Бид эрх мэдэлд хүрэхээрээ хонзон авдаг атгаг санаанаасаа салах хэрэгтэй” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Үйл явдлын дөрөвдүгээр нүүрнээс “Хойд Солонгосын нүүрсний хоригийг цуцалсан нь манайд доргилт өгөхгүй гэв” нийтлэл хэвлэгдсэн байна.

Улстөр мэдээллийн тавдугаар нүүрнээс улс төр судлаач, доктор профессор С.Мөнхбаттай хийсэн ярилцлагыг унших боломжтой. Тэрбээр “Ерөнхий сайд багаа бүрдүүлж чадвал шинэ Засгийн газар тогтвортой ажиллах болно” гэж ярьжээ.

Баримт үйл явдлын долдугаар нүүрэнд “Жижиглэн худалдаа эрхлэгчид ирэх долоо хоногт өлсгөлөнгийн хурц хэлбэр рүү шилжинэ гэлээ” болон бусад мэдээ мэдээлэл нийтлэгдсэн байна.

Манай сонины брэнд булан болох “Суу билэгтний өлгий нутгаар” нүүрэнд нийтлэлч Н.Гантулгын зууны манлай зохиолч Ч.Лодойдамбын төрсөн нутгаар аялсан тэмдэглэл хэвлэгдснийг амтархан уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зорилго бүхий “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.


Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо туйлын чухал юм. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэд өвлийн улиралд гэрээ дулаалж, дулаан алдагдлаас сэргийлэх нь агаарын бохирдлыг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ. Тиймээс иргэдэд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга худалдан авах боломжийг олгох зорилгоор НЗДТГ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран энэхүү үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 60 хувь нь дулаан алдагдалтай байдаг гэсэн судалгааг ШУА болон бусад байгууллагын эрдэмтэд гаргасан. Энэ хэмжээгээр түүхий нүүрсээр галлагаа нэмэгдэж, агаарын бохирдол үүсдэг гэж үзэж болно. Тиймээс айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулах нь туйлын чухал. Гэр, байшингаа зөв дулаалж чадвал нүүрсний хэрэглээ, агаарын бохирдол буурна. Түүнчлэн иргэд ч нүүрсэнд зарцуулдаг мөнгөө хэмнэх боломж бүрдэнэ. Нийт өрхүүд 100 хувь дулаан алдагдлаа бууруулж чадвал бид нэг том ДЦС барих хэмжээний мөнгийг хэмнэнэ гэсэн судалгаа бий. 2017 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс Засгийн газрын шийдвэрээр 2017 оны өвөл гэр хороолын шөнийн цахилгааныг тэглэхэд 3.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2018 оны төсвийг одоогоор УИХ-аар хэлэлцээгүй байна. НЗДТГ, ЗТХЯ, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран том оврын автомашины янданд шүүлтүүр тавих ажлыг эхлүүлээд байна. Энэхүү шүүлтүүр нь автомашинаас ялгарч буй утааг 98 хувь хүртэл шүүх юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа 430 мянга гаруй тээврийн хэрэгслийн дийлэнх нь 10 жилээс дээш насжилттай. Насжилтаас шалтгаалан ихээхэн утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч байна. Түүнчлэн уурын зуухаар халаалтаа шийдвэрлэдэг байсан 50 гаруй жижиг, дунд байгууламжийг төвийн шугам сүлжээнд холбосон. Ингэснээр нийслэлийн нүүрсний нийт хэрэглээг 10 хувиар бууруулж чадлаа” хэмээлээ.

Энэ сарын 30 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хий үйлдвэрлэгч “ЮниГаз”, галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуунаас хөвөнг гарган авч, түүгээрээ барилгын материал үйлдвэрлэгч “”Монгол базалт” зэрэг 50 гаруй томоохон аж ахуйн нэгж оролцож байна. Мөн “Эко кар центр” компани Японы “Ниссан Мотор” компанийн “LEAF” маркийн 100 хувийн цахилгаан автомашиныг танилцууллаа. Тус автомашин нь 107 морины хүчтэй бөгөөд 10.5 секундэд 100 километр цагийн хурд авдаг аж. Түүнчлэн “Эдпуар” компани автомашины “AdPower” агаар шүүгчийг танилцууллаа. Энэхүү агаар шүүгчийг автомашиндаа суурилуулснаар яндангаас ялгарах утааг бууруулахаас гадна түлшний зарцуулалтыг 12-28 хувиар хэмнэдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хүүхдийн загварын олимпод тэргүүлсэн монгол охид эх орондоо ирлээ

ЗурагДэлхийн хүүхдийн загварын олимп болох “Top Teen Model of the Planet- 2017” тэмцээний Гран при цомыг монгол охин хүртэж, Монгол охидын баг тэргүүн байр эзэлжээ.

Гүржийн Батуми хотноо энэ сарын 17-23-нд зохион байгуулсан уг тэмцээнд амжилттай оролцсон бяцхан моделиуд өнөөдөр /2017.09.28/ эх орондоо ирлээ. Дэлхийн 19 орны 36 модель оролцож, авьяас чадвараа сорьсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг нэгдүгээр байр эзэлжээ. Харин бүх насны ангиллын Гран при шагналыг “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Н.Эмүжин хүртсэн байна.

Энэ удаагийн тэмцээнд “Seoul LBMA STAR AGENCY TOP 7”-гийн С.Түмэнжаргал, “Бяцхан мисс-2016” Улсын уралдаант тэмцээний “Шилдэг оролцогч”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” А.Маралгуа, Дорноговь аймгийн “Оны шилдэг хүүхэд”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Г.Уянгадарь, Эрдэнэт хотын “ТОП” загвар өмсөгч Э.Охиноо, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Н.Эмүжин нарын таван бяцхан охид оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

“Алтан намар” ургацын баяр болж байна

Нийслэлийн 378 жилийн ойг угтан, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Эко Налайх” хөтөлбөрийн хүрээнд “Алтан намар” ургацын баярыг өнөөдөр зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ “Үржил шимт Налайхынхаа хөрсөнд олон төрлийн жимс жимсгэнэ, мод бут тарьж ургуулан үр дүнг нь хүртэж, иргэддээ дэлгэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Өөрийн гараар тарьж ургуулсан жимс хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэнэ гэдэг бол хөдөлмөрлөсний ач тус юм. Дүүргийнхээ өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд хамтдаа зүтгэцгээе” гэв.

Дүүргийнхээ үржил шимт газрын хөрсөнд хөдөлмөр зүтгэлээ шингээн тарьж ургуулсан жимс хүнсний ногоо, бод бутны дээжээсээ иргэд “Алтан намар” өдөрлөгтөө дэлгэн тавьж, худалдан борлуулж байна.

Өрхийн тариалалтыг нэмэгдүүлэн, хөрс, цаг уурын онцлогт тохирсон таримлыг тариалуулж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулах сүлжээг боловсронгуй болгох, өвлийн хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж, иргэдийг амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоогоор тогтмол хангах боломжийг бүрдүүлэхийн тулд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Дүүрэгт Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол ногоо төсөл, Гүүд Нэйборс олон улсын байгууллага, ХХҮХ-ийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгч байгаа юм.

Алтан намар өдөрлөгт дүүргийн 7 хороо зохион байгуулалттайгаар оролцож, жимс, хүнсний ногооны үзэсгэлэн гаргаж байна. Өдөрлөгөөс шилдэг хороо, том ургац, залуу тариаланч, ахмад тариаланч, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэн, нөхөрлөл, бүлэг, энэ онд өөрийн эзэмшил газартаа хамгийн их мод тарьж ургуулсан иргэн гэсэн 8 номинациар шалгарууллаа.

  • Шилдэг хороогоор 7 дугаар хороо
  • Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагаар 2 дугаар хороо
  • Хамгийн том ургацаар 25 кг хулуу тариалсан 3 дугаар хорооны иргэн П.Тодгэрэл
  • Шилдэг тариаланчаар 6 дугаар хорооны тариаланч В.Дамдинбал
  • Шилдэг ахмад тариаланчаар 1 дүгээр хорооны тариаланч П.Гантөмөр
  • Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэнээр Б.Цогзолмаа
  • Шилдэг нөхөрлөлөөр 7 дугаар хорооны Өсөн дэвжих нөхөрлөл тус тус шалгарлаа.

Мөн 2017 онд өөрийн эзэмшил газартаа хамгийн их мод тарьж ургуулсан 14 иргэн7 өрхийг шалгаруулан шагнаж урамшууллаа.

Зохион байгуулагчдын зүгээс өдөрлөгт идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, иргэнд дүүргийн төв талбайд 10 хоног өөрийн тарьж ургуулсан жимс хүнсний ногоогоо худалдан борлуулах эрхийг олгох юм.

Дашрамд дурдахад ХХҮХ-ийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд зорилтот бүлгийн 60 орчим иргэнийг хамруулж, 3 га газарт төмс, 0.4 га газарт хүнсний ногоо, 114 м2 талбай бүхий 3 хүлэмжинд огурци, помидор, чинжүү зэрэг нарийн ногоо тариалж, өрхийн орлого нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлжээ.

Хөтөлбөрт хамрагдсан иргэд өргөст хэмх 1500 кг, улаан лооль 1050 кг, чинжүү 70 кг, төмс 20 тн, манжин 2880 кг, лууван 1440 кг, хүрэн манжин 1440 кг, байцаа 3,2 тн ургац хураан авчээ. Өдөрлөгийн үеэр ХХҮХ-ээс зорилтот бүлгийн 100 өрхөд шинэ ногооны дээжээс гардуулан өгсөн юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн байгууллагаас 200 сая төгрөг нэхэмжилсэн хэргийг шүүж байна

Image result for шүүхӨнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй долоон хэвлэл мэдээллийн байгууллагаас 200 сая төгрөг нэхэмжилсэн хэргийн шүүх хурал товлосон байна.

Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд С.Дэлгэрмаа захиралтай “Ар баян шанд” компани 2014 онд Хойд Солонгосоос ажиллах хүч оруулж ирээд цалинг нь өгөлгүй удааснаас гадна мөнөөх ажилчдыг “халтуур” хийлээ гэж хамгаалагч явуулан Баянхошуунд хорьсон гэх хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд гарсан шийдвэрийг shuukh.mn сайтад байршсан үед нь мэдээлжээ.

Анхан шатны шүүхээс С.Дэлгэрмаад хүнийг хууль бусаар цагдан хорьсон гэх зүйл ангиар ял шийтгэж, тэнссэн байдаг. Гэтэл энэхүү хэргийг давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаан прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс иргэн С.Дэлгэрмаа хэвлэлийнхнийг “Хойд Солонгосчуудын захиалгаар өөрийг нь гүтгэсэн” гэж үзэж шүүхэд гомдол гаргажээ.Сэтгүүлчид анхан, давах, хяналтын шатны шүүх хурлын шийдвэрийг өөрийн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлдэг. Сэтгүүлчийн бичсэн шүүхийн шийдвэрийн тухай мэдээ давж заалдах шатны шүүхэд өөрчлөгдсөн гэж хэн ч хэвлэлийг шүүхэд өгдөггүй. Өгсөн ч шүүгчид хэрэг үүсгэхээс татгалздаг. Учир нь сэтгүүлчид тухайн үед баримттай бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бичсэн материалд болоогүй байсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр огт хамааралгүй гэж үздэг. Шүүхийн шийдвэрийг мэдээлсний төлөө сэтгүүлчийг шүүхэд дууддаггүй. Уг хэргийн эцсийн шийдвэр одоогоор гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Интермэд эмнэлэг, Кубын эмнэлгийн үйлчилгээний төвтэй хамтарна

ЗурагМонголын Интермэд эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох, Кубын төрийн өмчит Эмнэлгийн үйлчилгээний төвийн Ерөнхийлөгч хатагтай Миладис Оррака Кастияа нар энэ сарын 27-нд Гавана хотноо байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав.

Хэлэлцээрийн хүрээнд БНКУ-ын нарийн мэргэжлийн эмч нарыг Монголд ажиллуулж туршлага солилцох аж. Хэлэлцээр байгуулах ёслолд хоёр талын төлөөлөгчдөөс гадна Монгол Улсаас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр оролцож, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлж буй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсанд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсэв.

Уг хэлэлцээр нь хоёр орны эрүүл мэнд, анагаахын салбарт эмч мэргэжилтэн солилцох анхны хэлэлцээр гэдэг утгаар ач холбогдолтой болохыг Элчин сайд онцлон тэмдэглэлээ.