Categories
мэдээ соёл-урлаг

“Цагаан уул” шүлгийн наадамд оролцогчдын бүтээлийг хүлээн авч байна

Гэгээн хайрыг магтан дуулагч “Цагаан Уул” шүлгийн наадам 19 дэх жилдээ зохион байгуулахтай холбогдуулж яруу найрагчдын бүтээлийг энэ сарын 15-наас ирэх сарын 10-ныг хүртэл Монголын Залуучуудын холбооны байранд бичгээр болон файлаар хүлээн авч эхэллээ.

Орон нутгаас оролцох найрагчид бүтээлээ тухайн аймаг дүүргийн Залуучуудын холбооны тодорхойлолтын хамт event.mzkh@gmail.com хаягаар шүлгээ илгээх боломжтой. “Цагаан уул” наадмыг Монголын залуучуудын холбоо 1991 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулжээ. Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ ажиллаж байна. Наадмын зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах явдал юм.

“Цагаан Уул” шүлгийн наадамд тавигдах шаардлага нь ухамсар, санаа, бодол,мөрөөдөл, итгэл, сэрэл, хүсэл, ухаан, суу, мэдрэмж, заль гэх үгийг оролцуулан шүлгээ бичих юм байна.

Тус наадам уламжлал ёсоор 4 шаттай байх ба шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана. Тухайлбал хоёрдугаар шат “Унаган хайр”, гуравдугаар шат “Эцэг эхийн хайр”, дөрөвдүгээр шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд болох аж

Наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байжээ.

Дашрамд дуулгахад нэгдүгээр шатнаас хоёрдугаар шатандаа шалгарсан яруу найрагчид Монгол Үндэсний дээлтэй оролцох юм байна.

Б.ҮРЖИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СҮГ-үүд шийдвэр гаргах эрхтэй юу?

Монголчууд СҮГ гэдэг товчилсон үгийг хэдийнэ андахгүй болсон. Байнга л засаг огцорч, хөдөлгөөнтэй байдаг болохоор байсхийгээд СҮГ-үүд гараад л ирдэг. Тийм болохоор огцорсон Засгийн газрын гишүүдийг сайдын үүрэг гүйцэтгэгч буюу СҮГ-үүд гэж товчилсон үгээр хэлээд хэвшсэн. Сүүлийн хэдэн жил сонгуульд хугацаандаа буюу бүтэн дөрвөн жил тасралтгүй ажилласан Засгийн газар байсангүй. Монголд хамгийн удаан тогтвортой байсан Засгийн газар нь хоёр жил гаран болсон байдаг. Өмнөх парламентад Н.Алтанхуяггийн Засгийн газар 2012 оны наймдугаар сараас 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл ажилласан. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл ажилласан юм. Энэ удаад Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч ялгаагүй жил гаруйхан хугацаанд ажиллаад уналаа. Түүний танхимыг энэ сарын 6-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар огцруулсан. Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор эмхлэн байгуулах хуулийн заалттай. Тиймээс одоо СҮГ-үүд ажиллаж байна. Тэд Засгийн газрын хоёр ч удаагийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаад авав. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт есдүгээр сарын 13-ны хуралдаанаар Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэлээ. Мөн цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталсан. НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоов. СҮГ-үүд өчигдөр засгийн хуралдаанаар ч хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэнэ лээ. Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно, цалинг ур чадвар, гүйцэтгэл, мэргэшлийн зэрэгтэй уялдуулахаар болов. Мөн хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөрийг баталж, эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэлээ. Түүнчлэн энэ онд төсөв зардал ихтэй хоёр томоохон наадмыг Монголд зохион байгуулахыг СҮГ-үүд дэмжжээ.

Ер нь СҮГ-үүд шийдвэр гаргах эрхтэй юу. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр “Усанд ойчсон хүн бороонд норохоос айдаггүй” гэдэг ардын үг бий. Нэгэнт огцорсон, үүрэг гүйцэтгэгч хүмүүс улс орныхоо эрх ашгийг уландаа гишгэж, амин хувиа бодсон, ард түмнийг хохироосон шийдвэр гаргасан байлаа ч хариуцлага хүлээхгүй. Хэд хоногийн дараа огцроод алга болно, энэ СҮГ-үүд. Угаасаа тэднийг хоноцын сэтгэлээр хандсан гээд огцруулсан биш бил үү. Тиймээс СҮГ-үүдээр олон удаа шийдвэр гаргуулмааргүй байна. Эдийн засаг амаргүй байгаа, өвөлжилт хаяанд ирсэн энэ цаг үед төр засгаа хурдан байгуулаач ээ. Цаашдаа хариуцлага хүлээх эрх зүйн бүрэн чадамжтай албан ёсны хүмүүсээ тавих хэрэгтэй байна.

М.МӨНХ

Categories
гадаад мэдээ

Дэлхий нийт антибиотикийн гачигдалд ороод байна гэж ДЭМБ анхаарууллаа

ЗурагАнтибиотикт тэсвэртэй нянгууд нэмэгдэх болсон өнөө үед дэлхий дахин шинэ антибиотикийн ноцтой гачигдалд ороод байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхааруулахын сацуу шинэ антибиотик гаргаж авах судалгаа шинжилгээ хийхэд анхаарлаа хандуулахыг эрдэмтэн судлаачид болон улс орнуудад уриалсныг Хятадын “Шиньхуа” агентлаг уламжилжээ.

ДЭМБ-аас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, одоо дэлхий дахинд хэрэглэж буй антибиотикуудын дийлэнх нь “түр зуур гал намдаах” арга төдий болжээ.

Тиймээс хүн төрөлхтний эрүүл мэндэд хамгийн ноцтой аюул заналхийлж буй антибиотикт тэсвэртэй нянгуудыг устгах олон шинэ эм гаргаж авах зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, антибиотикт тэсвэртэй буюу эмийн дасалтай сүрьеэгээр л гэхэд жилд 250 мянга орчим хүн нас бардаг аж.

Антибиотикт тэсвэртэй нянгуудыг устгах 51 шинэ төрлийн эмийг гаргаж авах ажил клиникийн туршилтын шатандаа явж байгаа ч тэдгээрийн ердөө 8-ыг нь л ДЭМБ “шинэлэг санаа” гэж үнэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хэсгийн байцаагч-2017” тэмцээн эхэллээ

Цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн байцаагч шалгаруулах “Хэсгийн байцаагч-2017” тэмцээн Төв аймгийн Зуунмод суманд өнөөдөр эхэллээ. “Хэсгийн байцаагч-2017” ажил мэргэжлийн шилдэг алба хаагч шалгаруулах тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтээс шалгарсан шилдэг алба хаагчид өрсөлдөж байна.

Өнөөдөр хэсгийн байцаагчдын хууль, эрх зүй, гадаад хэлний мэдлэгийг шалгах бичгийн шалгалт болон компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах ур чадварын тэмцээнийг явууллаа.

Categories
мэдээ нийгэм

Орбитын автозамын бүтээн байгуулалт 55 хувийн гүйцэтгэлтэй байна

ЗурагНийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар барьж буй Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Нарангийн голоос Орбит хүртэлх 1.3 км авто замын ажлын явц 55 хувийн гүйцэтгэлтэй байгааг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэв.

Тус авто замын урт нь 1.3км, зорчих хэсгийн өргөн нь 7 метр бөгөөд хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм. Автозамыг “Трүй Рөүд” компани 1 тэрбум 407 сая 971 мянга 748 төгрөгөөр бүтээн байгуулж байна.

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас дээрх автозамыг зүүн зүгт буюу Толгойт-21 дүгээр хороолол-Нэгдүгээр хороолол гэсэн чиглэлээр Гэмтлийн эмнэлэгтэй холбох юм. Харин баруун зүгт Дарханы чиглэлийн автозамтай холбох а

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөлөөр НИТХ-ын даргын асуудлыг ярьж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг ярилцаж байна. НИТХ-ын шинэ даргад нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар нарыг “сойх” тухай яригдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим залилангаас иргэдийг хамгаалж чадлаа

Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан” нэртэй ашгийн бус сан иргэдийг хүүгүй зээлээр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн цахимаар зар тарааж түүнд итгэсэн иргэд мөнгө нийлүүлж эхэлсэн байна. Гэвч уг сан луйвар хийх гэж байсныг мөн л цахимаар иргэд мэдээлсний дагуу цагдаагийн байгууллагаас шалгажээ. “Хамгийн түрүүнд бүртгүүлсэн 50 иргэнийг эхний ээлжинд орон сууцанд хамруулна” хэмээснээр хүмүүс бие биеэсээ урьтах гэж Төрийн банкны дансанд хоёр сая төгрөг тушааж эхэлсэн байна. “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-г хууль хяналтын байгууллагаас шалгасны үр дүнд тус сангийнхан иргэдээс төвлөрүүлсэн мөнгөө иргэдэд буцаан өгч байна. Цахим залилангийн гэмт хэрэг ихэссэн үед ийнхүү иргэдийг луйвардуулахаас хамгаалж чадлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Moon dance” хамтлагийнхан дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд орно

“Авьяаслаг монголчууд-2016” шоуны шилдэг оролцогчдын нэг латин бүжгийн “Moon dance” хамтлаг өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болсон “Бүжгийн спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн-2017” дархан аварга болж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа.

Тэд өнгөрсөн жил Герман улсын Бремэн хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах латин бvжгийн тэмцээнд “Мөсөн хатан” бүжгээр оролцож, тавдугаар байр эзэлж байжээ. Тус хамтлагийнхан эх орондоо анхны латин бүжгийн цомыг авч ирсэн билээ.

Харин энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Австри улсын Вена хотноо зохион байгуулах бөгөөд Монгол Улсаа төлөөлөн тус хамтлагийн 18 бүжигчин, багийн дасгалжуулагч О.Саранхүү, О.Оюунбат нарын хамт явахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Беларусийн хамтын ажиллагааны комиссын IV хуралдаан боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 4 дүгээр хуралдаанд оролцлоо. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк болон бусад албаны төлөөлөл оролцож хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн, худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул, уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн бодитоор хөгжүүлэхэд өмнөх хуралдаануудын үеэр харилцан тохирсон зүйлсийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэх шинэ арга замуудыг эрэлхийлэн зохистой шийдвэр, гарцуудыг олохыг энэ удаагийн хуралдааны үеэр чухалчлав. Мөн Хөгжлийн банкууд болон хоёр улсын Засгийн газруудын хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулахын зэрэгцээ мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн болон бусад салбарын бараа, бүтээгдэхүүнээр төлбөр тооцоог хийх замаар хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдлын байгууллагуудад шаардлагатай машин техник,, тоног төхөөрөмжийг нийлүүлэх төслүүдийг санхүүжүүлэх талаар идэвхтэй ажиллахаар боллоо.

Түүнчлэн хөдөө аж ахуйн аргропарк Монголд байгуулах, Беларусийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах монголын мэргэжилтнүүдийг холбогдох сургалт, семинарт хамруулах, мэргэжил дээшлүүлэх талаар санал солилцож, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Японд суралцах Мэдээллийн яармаг -2017” ирэх сарын 7, 8-нд болно

Related imageМонгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвөөс ирэх сарын 07-08-нд “Японд суралцах тухай танилцуулга болон Мэдээллийн яармаг -2017” арга хэмжээг зохион байгуулах болжээ.

Хоёр өдрийн турш Монгол Улсад суугаа Японы элчин сайдын яам болон Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японы 11 их сургууль тус улсад суралцах талаар мэдээллийг өгөх юм. Яармагт:

  • Асахи их сургууль
  • Кэйо их сургууль
  • Олон улсын их сургууль
  • Осака аялал жуулчлалын их сургууль
  • Осака их сургууль
  • Рицүмэйкан ази номхон далайн их сургууль
  • Тооёо их сургууль
  • Тоокай их сургууль
  • Удирдлагын ухааны институт
  • Чюүоо их сургууль
  • Шибаүра техникийн их сургууль болон Шизүока мужийн захиргаа оролцоно.

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв 2009 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сард энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна.