Categories
мэдээ цаг-үе

Төсвийн орлого долоон татвараар нэмэгдсэн, харин иргэдийн амьдрал сайжирсан уу

Холбоотой ЗурагМонголчууд “Чингис” бонд гаргаснаар их хэмжээний өрөнд орсон тухай жил гаруй шуугиж байна. Харин энэ шуугианыг түгээсэн Засгийн газар огцорлоо. Засгийн газар огцрох нэг шалтгаан нь сайд нартаа их хэмжээний үнийн дүнтэй концессын гэрээ олгосон хэрэг. Нөгөө хоёр асуудал нь хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олгосон, татвар нэмсэн шалтгаан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрохын өмнө УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. Сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол тасарч байсан улсын төсвийн орлого энэ оны хагас жилийн байдлаар 330 тэрбум төгрөгөөр давж биеллээ” гэж мэдэгдсэн. Их хэмжээний мөнгөтэй болсон тул хүүхдийн мөнгийг төсвийн тодотгол хийлгүйгээр олгосон бололтой юм. Сайд нартаа олгосон тендерийн хувьд түүний Засгийн газар биш өмнөх Засгийн газар шийдсэн аж. Хэрэв түүний хэлсэн үгийг анзаарвал сонгуулийн дараа манай валютын нөөц тэрбум байсан, төсвийн орлогоо эхний зургаан сард 330 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Төсвийн орлог гэдэг нь татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн орлогоос бүрддэг. Тэгвэл эхний ээлжинд өнгөрсөн оны мөн үеийнхээс 330 тэрбум төгрөгийг Засгийн газар бидний халааснаас авсан болж таарна. Мөн татварын албанаас улсын татварын орлого 700 шахам тэрбум төгрөгөөр давж биелсэн тухай мэдээлсэн. Сүүлийн хэдэн жилд төсвийн орлого ингэж ихээр нэмэгдсэн тухай мэдээ гараагүй.

Гэтэл төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр татвар нэмэгддэг хачин тогтолцоо манай улсад үйлчилж эхэлж байна. ОУВС-тай тохирсон гэрээгээр Монгол Улсын Засгийн газар долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Үүнээс гурав нь тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж байна. Тэр нь суудлын автомашины онцгой албан татвар, хадгаламжийн хүүгийн орлогод ногдох татвар 170 тэрбум төгрөг, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмсэн. Тэгвэл тамхины онцгой албан татварын бүрдэлт 14.9 тэрбум, 40 гаруй тэрбум төгрөгөөр давж, 438 тэрбум төгрөгт хүрсэн нь аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн нөхцөл байдлыг нэг талаар илтгэж буй. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны татвар 416.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Эхний зургаан сард төсөвт гурван их наяд төгрөг төвлөрчээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр орлогод тооцогдоно.

Гэтэл 2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүрээс авах хэмжээг нэмэгдүүлснээр 293 тэрбум төгрөг төсөвт орно. Мөн суудлын автомашины онцгой албан татварыг нэмснээр 33.8 тэрбум төгрөг төсөвт нэмэгдэх нь. Тамхины татвар 20 тэрбумыг босгоно. Иргэдийн хадгаламжинд татвар ноогдуулж 43 тэрбум төгрөгийн орлого олно.

Бас нэг сонирхолтой тоо бол өнгөрсөн оны эцсээр түлшний үнийн татварыг хоёр удаа бууруулсан. Үүнээс болж төсөвт орох орлого 210 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ алдагдлаа нөхөхийн тулд буцаагаад бууруулсан хэмжээгээ нэмнэ. Манай Засгийн газар өмнөх бууруулсан татвараа нэмсэн ч энэ салбараас орох орлого 120 орчим тэрбум төгрөгөөр буурах тооцоо гаргасан аж. Зарим эдийн засагчдын тооцоолсноор Засгийн газар нэмэгдсэн долоон татвараас гурван жилийн турш 500 хүрэхгүй тэрбум төгрөг олно. Жилд 100 гаруйхан тэрбум төгрөг.

Гэтэл Засгийн газрыг огцруулах томоохон шалтгаан болсон концессын гэрээ нь хэдэн төгрөгийн өртөгтэй вэ. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газарт 2016 оны наймдугаар сарын 17-нд “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байх үүрэг өгчээ. Гэтэл 2016 оны арванхоёрдугаар сарын 7-нд “Төсөл хэрэгжүүлэх тухай” 180 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарт зургаа, зам тээврийн салбарт дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр жагсаалт гаргасан аж. Тэдгээр төслүүдийг концессын гэрээгээр хэрэгжүүлж, гүйцэтгэгч нартай 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх үүргийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарт даалгажээ. Энэ нь нийтдээ 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил юм.

Зарим мэдээллээс харвал гэрээ нь багагүй хар дагуулна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярын “МАК” компанитай шууд гэрээ байгуулсан 78.7 тэрбум төгрөгийн өртөгтэй. “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл” нэртэй төсөл. Энэ нь Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг цахилгаан эрчим хүчинд холбох зорилготой. Мэдээж хөдөөгийн хоёр сумыг цахилгаантай холбох ажлыг хэн ч эсэргүүцэхгүй. Гэвч дээрх сумдыг эрчим хүчээр холбох ажлыг 2015 онд улсын төсвийн хөрөнгөөр барьчихсан гэдэг мэдээ бий. Харин өнөөг хүртэл тодорхойгүй шалтгаанаар сумдыг эрчим хүчний нэгдсэн системд холбоогүй байна. Энэ төслийн хөрөнгийн эргэн төлөлтийг 2018, 2019 онд хийхээр гэрээнд тусгажээ.

Асуудал үүсгэсэн бас нэг гэрээ бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбаттай хамааралтай аж. “Засагт чандмань майнз” ХХК-тай байгуулсан энэ гэрээ 87 тэрбум төгрөгийн өртөгтэй. “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл. Зам бариад хэзээ ямар ашиг олох, стратегийн ач холбогдлын тухай мэдээлэл байхгүй энэ концессын эргэн төлөлтийг концесс эзэмшигчийн 2020-2026 онд улсын төсөвт төлөх татвараас суутгана.

Мөн УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогтын компани 77 тэрбум төгрөг хүртэнэ. Түүний “Алтай трест” компани “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессын гэрээтэй. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ. Энэ гэрээг Засгийн газрын тогтоолыг зөрчиж 2018 болон 2019 онд эргэн төлөлт хийх нөхцөлтэйгээр байгуулсан байна.

“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийг мөн л концессоор гүйцэтгэхээр болжээ. Төсөвт өртөг нь 211.3 тэрбум төгрөг. Замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажиллана.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тендертэй нэр холбогдох болсон шалтгаан нь тойрогтоо авсан 26 тэрбумын концесс. Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам юм. Төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг.

Нийт өртөг нь 700 тэрбум гэж яригдаж байгаа төсвөөс гадуурх гэж шуугиан тарьсан концесст доорх төслүүд хамрагдаж байна.

“Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц”-ын төсөл,

“Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэл”-ийн төсөл,

“Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 56.6 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл,

“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл,

“Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл,

“Дархан, Эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийн боловсруулах, барих, шилжүүлэх” төсөл,

“Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг”-ийн барилгын ажил багтжээ.

Дээрх баримтуудаас харахад төр мөнгөгүй биш, мөнгөлөг байгаа нь харагдана. Засгийн газар ард иргэдийг бүсээ чангалах тухай уриалдаг. Гэтэл Засгийн газрын орлого ихээр нэмэгдсэн. ОУВС их хэмжээний мөнгө өгч байгаа. Татварыг ихээр нэмсэн. Энэ арга хэмжээг аваад иргэдийн амьдралд наалдсан зүйл алга. Гэтэл хэдхэн сайд нийт иргэдийн гурван жил төлөх нэмэлт татвараас хоёр дахин их мөнгийг концесс нэрээр авсан байх юм. Мөн татварын нэмэгдэл ч удахгүй иргэдийн амьдралд нөлөөлнө. Харамсалтай нь Засгийн газраас эдийн засаг гайхалтай сэргэж байгаа мэдээлсээр… Хэний амьдрал сайжирч хэний амьдрал уруудаж байгааг Долоон буудлын Должин эмээгийнд очилгүйгээр харчих боломж Засгийн газрын мэдээлэлд л байна.

Х.Баттөгс

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Хашчулуун: Сайн нийтлэл, ярилцлага, сурвалжлага бүхэн сайн борлуулалттай байдаг

“Өдөр тутмын сонины анхдугаар форум” Blue Sky цамхагт өчигдөр боллоо. Тус форум “Одоо ба ирээдүй”, Ирээдүй ба сорилт” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй явагдсан юм. Тухайлбал, “Одоо ба ирээдүй сэдвийн хүрээнд гурван илтгэл, панел хэлэлцүүлэг өрнүүлж байв. Монголын өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч Э.Долгион “Өдөр тутмын сонинууд бол үндэсний дархлааг бэхжүүлэгч нийгмийн хамгийн гол медиа ” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр цөөнгүй хүн, магадгүй манай сонины салбарынхан энэ форумд ирэхдээ өдөр тутмын сонины салбарын өнөөгийн байдалд сэтгэл дундуур байж магадгүй.

Энэ нь нэг талаар бодитой. Учир нь сүүлийн жилүүдэд цахим орчны хөгжил, дижитал технологийн хурдтай тархацын үед сонины салбар хамгийн болхи бөгөөд удаан байсан. Бүх л цаг үед тэргүүлэгчид байсаар ирсэн, нийгмийг манлайлж байсан салбарын хувьд энэ нь хатуу цохилт байсан болов уу. Гэхдээ хэдэн удаа унасанд бус, унах болгондоо босдог байх нь хамгийн чухал гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Иймээс бид сонины салбарын одоо биш ирээдүйн талаар ярилцах гэж, санал бодлоо солилцох гэж, хамгийн гол нь хамтдаа нэг чиглэлд, нэг зорилготой болохын тулд энд цугласан. Олон хүн “Өдөр тутмын сонины эрин үе дуусчихсан юм биш үү, сонины захиалга явахаа байлаа. Хөгшин хүмүүс л уншдаг болжээ.

Би бараг бүх мэдээллээ фэйсбүүкээс авдаг” гэх зэргээр ярьдаг. Магадгүй зарим хүмүүст ингэж санагддаг байж болно. Гэхдээ яг бодит байдал нь харагдаж буйгаасаа өөр гэдгийг онцолмоор байна. Тодруулбал, өдөр тутмын сониныхон уншигч бол хогийн сав биш гэдгийг маш сайн мэддэг. Сонинд багтаагүй мэдээлэл бол тийм ч чухал биш гэдэг нь ойлгомжтой. Цаг хугацаа улам хязгаарлагдмал, эргэлдэж буй мэдээллийн хэмжээ улам бүр их болж байна. Иймээс сонгомол чухал мэдээлэл хамгийн үнэ цэнтэй хэвээр байна. Уншигчдын 90 хувь нь мэдээллийг өөрийн итгэдэг эх сурвалжаасаа авахыг хүсдэг. Фэйсбүүк, цахим орчны хуурамч мэдээ, дутуу шуурхай эрээвэр, хураавар бүрэн бус мэдээллээр дүүрсэн энэ цаг үед уншигчдын сонинд итгэх итгэл улам бүр нэмэгдэж байна. Учир нь долоо хэмжиж нэг огтол гэдэг үг байдаг. Энэ үг эдүгээ зөвхөн сонины редакцид хэрэгждэг юм. Сүүлийн үед гаргасан судалгааны талаар яръя. Дэлхийн хүн амын тал хувь нь өдөр бүр сонин уншдаг. Нэг өдөрт 2.5 тэрбум сонинг хэвлэмэл хэвлэлээр, 600 сая сонинг цахим хэлбэрээр уншдаг байна. Нийлүүлээд тооцвол өдөрт 3.1 тэрбум гэсэн үг. Энэ бол интернэт хэрэглэгчдийн тоотой тэнцүү юм. Олон улсын аудит баталгаажуулалт товчооны дүн мэдээ юм. Гол өсөлт Азийн зах зээлд буй. Харин эсрэгээрээ барууны орнуудад энэ хугацаанд уншигчдын тоо тогтмол буурч байгаа. Гэхдээ сүүлийн таван жилд сонин унших хүмүүсийн тоо өссөн юм. Сонинууд нийгэмд давамгай нөлөөтэй байдаг” гэж байлаа.

Форумд өдөр тутмын сонинуудын удирдлагууд, сэтгүүлчид болон мэдээлэл технологийн салбарын төлөөлөгчид, эрдэмтэн, багш нар оролцож, технологид суурилсан цахим мэдээллийн хэрэгсэл хүчээ авч буй энэ цаг үед уламжлалт медиа буюу тогтмол хэвлэл хэрхэн дасан зохицож, хөгжих шаардлагатай байгаа болон тулгамдсан асуудлуудыг шийдэрлэх арга замын талаар санал солилцов. Дэлхийн жишгээр тогтмол хэвлэл нь мэдээллийн гинжин холбооны тэргүүнд байдаг нь манай улсад ч ижил. Үүнийг олон нийт, уншигчдад тунхаглаж, мэдлэгтэй, соёлт нийгэмд уриалах нь форумын гол зорилго гэдгийг Монголын өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч Э.Долгион онцолсон юм.

Харин нийтлэлч Баабар хэлэхдээ “Сонин бол монголын хэвлэлийн түүчээ нь болж яваа. Сонины бодлогоор гарсан материалууд хэвлэлийн салбарт томоохон байр суурь эзэлж, зөв шийдвэр нь болж байдаг” гэдгийг онцоллоо.

Панел хэлэлцүүлэгт Монголын өдөр тутмын сонинуудын холбооны гүйцэтгэх захирал С.Гантогоо, нийтлэлч Баабар, “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга П.Хашчулуун, “Слайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхтөр нар оролцож байсан юм. Энэ үеэр “Өдрийн сонин”-ы Нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга П.Хашчулуун: “Ер нь тухайн сонины редакциас гарч буй сэтгүүлчийн контент сайн нийтлэл, ярилцлага, сурвалжлага бүхэн сайн борлуулалттай байдаг. Товчилж хэлбэл, сайн нийтлэл, сайн борлуулалт хоёр нэг юмны хоёр тал. Ер нь бол сайн редакци байж, сайн бодлоготой байж, сайн сэтгүүлч төрдөг. Энэ гурван сайн юмнаас бий болсон сайн контент нь нийгэмд хүчтэй нөлөөлж үр дүн авчирдаг. Тэрнээс биш хувь сайн сэтгүүлч байгаад нийгэмд тийм хүчтэй нөлөө үзүүлдэггүй юм. “Өдрийн сонин” амжилттай байдаг нь дээрх тогтолцоо, зарчмаар явж ирсэнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ форум дээр сонин хэвлэлийн ирээдүйн талаар ярьж буй. Сошиал, цахим орчинд үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн сайтуудад сонинууд зайгаа тавьж өгч байна гэдэг нь худал. Бид саяхан ээлжит тандалт, судалгаатай танилцсан. Тэгэхэд сонин уншигчдын тоо өмнөх оныхоос даруй 14 хувиар нэмэгдсэн байна лээ. Судалгаа бол ийм. Олон улсын чиг хандлагыг харвал Хонконг улсаас жишээ авч болж байна. Дэлхийн 200 гаруй улс орон дотор хамгийн их цахимжсан улсуудын нэг бол Хонконг. Гэтэл Хонконгд өдөр тутмын дөрвөн сонин үйл ажиллагаа явуулж байна. Тав дахь өдөр тутмын сонин өнгөрсөн хавар шинээр нэмэгдэж байх жишээтэй. Тэгэхээр хөгжсөн, хөгжиж буй орнуудад сонин хэвлэлийн эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Олон улс дахь энэ хандлага бодитой байгааг Монголын өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч Э.Долгионы танилцуулсан Олон улсын аудитын баталгаажуулалт товчооноос гаргасан судалгааны дүнгээс харж болох нь” гэв.

Харин “Ирээдүй ба сорилт” хэсгийн хүрээнд “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээлэл, Эрэн сурвалжлах албаны дарга Д.Мөнгөндалай “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол сонины манлайлал” гэсэн сэдвээр илтгэл тавьж байв. Ингэхдээ өнөөдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай ярихдаа шинэ төрөл зүйл Монголд орж ирчихсэн мэт шинэ соргогоор хүлээж авах хэрэггүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж өнөөдөр л ингэж сүр бадруулан ярьж байгаа болохоос Монголын сэтгүүлчид үеийн үедээ эрэн сурвалжилсаар ирсэн. Өчигдөр өнөөдрийн ялгаа нь гэвэл нийгэм нь өөр, нөхцөл боломж арай өөр байсан төдий л юм. Нэг намын тогтолцоотой хаалттай гэгдэх нийгмийн үед ч сэтгүүлчид эрэн сурвалжилж, зоригтой хурц нийтлэл, сурвалжлагуудыг хүргэсээр байсныг энд дурдах хэрэгтэй. Зохиолч, сэтгүүлч Барамсайн “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” нэртэй 1990-ээд оны эхээр гарч байсан прокурор Отгонбаярын хэрэг буюу олон хүн хэлмэгдүүлж, цаазын ял оноосон байсныг илчилснээр хэлмэгдсэн хүмүүсийн хэрэг задарч, шоронгоос суллагдаж байлаа. Барамсай гуайн энэ эрэн сурвалжилсан нийтлэл тухайн үеийн нийгмийг цочроосон дуулиант хэрэг юм. Мөн л 1990-ээд онд агаарын орон зайг гадныханд нууцаар түрээсэлчихсэн байсан хэрэг “Ил товчоо” сонинд нийтлэгдэж, дуулиан тарьж байв.

Ганц нам дангаар эрх барьдаг байсан хатуу үеийн Улс төрийн товчоог хуралдуулахад хүргэж байсан О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” эрэн сурвалжилсан цуврал нийтлэл, “Номон дээр гишгэсэн алдас” бүтээлүүд тухайн үеийн “Үнэн” сонинд нийтлэгдэж нийгмийг цочроож байсан. Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн түүхэнд дээрх бүтээлүүд томоохон байр эзэлдэг. Одоогоос арав гаруй жилийн өмнө арван мянган төгрөг хулгайлаад арван жилийн ял авсан нялх хүүхэдтэй бүсгүйн талаар “Өдрийн сонин” нийтэлж байсан. Ингээд олон нийтэд хүргэсний үр дүнд хүний эрхийн хуульчид анзааран хуулийнхан цаашлаад Ерөнхийлөгчид асуудлыг тавьж эцэст нь суллагдаж байсан. С.Зоригийн хэргийн сэжигтэн болгож Д.Энхбатыг Францаас Европын холбооны улсуудаар дамжуулан олон улсын гэрээ контракт, хүний эрхийг ноцтой зөрчин, нууцаар авчирч хорьсон хэргийг манай сонин олон нийтэд эрэн сурвалжилж хүргэснээр энэ адармаатай хэргийг хааж, хэрэгт Д.Энхбат холбогдолгүй болохыг нь тогтоож шоронгоос суллагдсан. Удалгүй нас барсан байдаг. Тэрээр шоронгоос гарч ирээд “Өдрийн сонин”-д сүүлийнхээ ярилцлагыг өгсөн юм. Эрэн сурвалжилсан нийтлэлүүдийг захаас эхлээд дурдахад ийм байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй өнөөдөр ч ажлаа хийсээр байгаа. Гэвч хуучин хаалттай нийгмээсээ дутахгүй хэвлэл мэдээллийн амыг хаах заалтуудыг үе үеийн эрх баригчид ил далдаар хуулинд оруулсаар ирсэн. Сүүлийн үед эрх баригчид хэвлэлд улам хаалттай болж, мэдээллийг нууцлах боллоо гэдгийг онцлов.

“Сонин форум 2017” сэдвийн хүрээнд явагдсан энэхүү хэлэлцүүлгийн үеэр хамгийн чухал нь “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих” тунхаг бичгийг батламжлахаар өдөр тутмын сонинуудын төлөөлөгч, дарга нар гарын үсэг зурсан юм. Тус тунхаг нь эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэх шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэх зорилготой ажээ.

Форумын үеэр Монголын өдөр тутмын сонинууд анх удаагаа ёс зүйн тунхгаа албажуулж байгаа нь онцлох үйл явдал боллоо. Тунхагт аливаа мэдээллийн бодит байдлыг баталгаажуулж, олон талын эх сурвалжаар нотлогдсон мэдээллийг нийтлэх шаардлагыг тодотгон тусгажээ. Энэхүү хоёр тунхгийг баталснаар сонины салбар дахь цэвэр, шударга, мэргэжлийн сэтгүүлзүйг уншигчдын өмнө дахин баталгаажуулж байгаа хэрэг юм байна. Түүнчлэн цэвэр нийгэм, улс төрийн эрүүл орчин, нийгмийн цэвэр сэтгэлгээний суурийг тавихад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү тунхагт нэгдэж байгаа гэдгээ Монголын өдөр тутмын сонинуудын удирдлагууд энэ үеэр мэдэгдсэн.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Монгол улсыг төлөөлж НҮБ-ын чуулган дээр үг хэллээ

Өчигдөр буюу Баасан гарагт үргэлжилсэн НҮБ-ын ерөнхий ассамблэйн 72 дахь чуулганд Монгол улсыг төлөөлж, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил үг хэлжээ.

Сайд хэлсэн үгэндээ 2030 онд Монгол улс хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг 14 хувиар бууруулахыг амлаж, хоёр хөрштэйгээ хамтарч бүс нутгийн дэд бүтцийн төслүүдэд идэвхтэй оролцох, ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулж, ядуурлыг бууруулахаа мөн амласан байна.

Монгол улс Солонгосын хойгийн асуудлыг зөвхөн яриа хэлэлцээрийн замаар шийдэх, тус хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ.

Ц.Мөнх-Оргил сайд Монгол улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаагаараа бахархдаг гээд энхийг сахиулагчид нь Өмнөд Суданд хэд хэдэн сургуулийн байрыг засаж, шинэчилснээ мэдээлсэн байна.

Бас Монгол улс цаазын ял, эрүүдэн шүүх явдлыг зогсоохын төлөө ажиллаж байгаагаа дуулгажээ.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын газрын тосны импортыг хязгаарлав

Хойд Солонгосын газрын тосны импортыг хязгаарлавХойд Солонгосын худалдааны томоохон түнш Хятад тус улсад нийлүүлдэг газрын тосны экспортоо хязгаарлаж, бөс барааны экспортыг бүрэн зогсоосноос Пхеньянд шатахууны үнэ сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа гэнэ.

Хятад улс бол Хойд Солонгосын худалдааны хамгийн чухал түнш төдийгүй валютын гол нөөц болж байсан юм. Бөс барааны худалдааг бүрэн зогсоосон нь Пхеньяны олон жилийн хориг арга хэмжээний уршгаар элгээрээр хэвтсэн эдийн засагт асар хүнд цохилт болж байгаа бол газрын тосны бүтээгдэхүүний гол чухал эх үүсвэр нь байсан Хятад экспортын хязгаарлалт тавьж эхэлсэн нь “пуужинтай эр”-ийг тун эвгүй байдалд оруулж байгаа юм.

АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд ОХУ, Хятадыг Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллийн эсрэг эдийн засгийн хоригийг хэрэгжүүлэд хойрго хандаж байгааг шүүмжлэх болсон. Мөн Хойд Солонгос энэ сард дахин цөмийн пуужин туршсан нь дайран дээр давс нэмсэн хэрэг болсон билээ.

Хятадын худалдааны сайдын мэдэгдэлд дурьдсанаар тус улс Хойд Солонгост байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон бөгөөд газрын тос, шатахууны нийлүүлэлтийг ирэх аравдугаар сарын 1-нээс зогсоох юм байна.

Харин газрын тосны бүтээгдэхүүнийг НҮБ-ын зөвшөөрлийн дагуу хязгаарлагдсан хэмжээгээр нийлүүлсэн хэвээр байгаа юм.

Гэвч Хятад, Хойд Солонгосын худалдааны хэмжээ хэдэн хувиар буурсныг тодорхой хэлэх боломжгүй гэнэ. Пхеньяны хоёр дахь том экспорт болох бөс барааны худалдаанд хориг тавьснаар Хятад нэг жилд бөс барааны худалдаанаас олдог байсан 700 сая ам.доллараа алдах болоод байгаа ажээ.

ОХУ болон Хятад улс НҮБ-аас Хойд Солонгост газрын тосны бүтээгдэхүүн экспортлохыг бүрэн хориглохыг эсэргүүцэж байсан ч яваандаа бүрэн биш, тодорхой хязгаартай хориг тавихаар зөвшөөрсөн билээ. Хойд Солонгосын дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл тун бага боловч импортын түүхий нефтиэс боловсруулсан шатахуун гаргаж хэрэглээнийхээ зарим хэсгийг хангадаг.

Хойд Солонгосын түүхий нефтийн импортод одоогоор хориг тавиагүй байгаа юм.

Пхеньянд шатахууны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд 20 хувиар өссөн тухай мэдээ бий.

Пхеньяны нэгэн шатахуун түгээгүүрийн ажилтны яриагаар ‘нэг литр шатахуун өчигдөр 1.90 ам.доллар байсан. Өнөөдөр хоёр ам.доллар болсон байх жишээтэй. Шатахууны үнэ цаашид улам л өсөх байх”.

Мөн нүүрсний асар их нөөцтэй Хойд Солонгос 2016 онд Хятадад 1.2 тэрбум тонн нүүрс нийлүүлсэн байна. Гэвч Хятад улс энэ он гарснаас хойш Хойд Солонгосын импортын нүүрсэнд тодорхой хэмжээтэй хориг тавьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Оффшорчид хариуцлага тооцуулах жагсаал боллоо

Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн, Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос төрийн эсрэг гэмт хэрэг мэдүүлсэн төрийн албыг наймаалцах, үнэлгээжүүлэх ноцтой зүйл олныг ярьсан 60 тэрбумын асуудал хийгээд оффшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтэнгүүдэд хариуцлага тооцуулах хүсэлтэй эсэргүүцлийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Тэд “Монголчууд өнөөдөр эвлэлдэн нэгдэж чаддаг гэдгээ энэ авилгал оффшорчидод харуулахыг зорьсон билээ. Тийм болохоор ард түмнийг яс үндэс, удам судар шашин шүтлэг , нас хүйс, нам эвсэл, нутаг ус, мэдлэг боловсрол харгалзахгүй монголын төлөө цохилох зүрх болгоныг нэгдэхийг уриалан мөн оффшорчидийн мөнгийг оруулж ирж үндэсний үйлдвэрээ хөгжүүлэн ядуурлыг арилгахыг шаардах зорилгоор энэ цуглааныг зохион байгуулж байгаа болохоор ард түмнийг талцуулсан үг хэллэг, уриа лоозон хэрэглэхгүй байхыг үг хэлж байгаа хүмүүстээ сануулсан” удирдамж дор жагсаалаа хийлээ.

Б.Жагар хэлэхдээ “Ард түмний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүчийг сааруулахын тулд хэдэн зуун тэрбум төгрөг гаргаад оюутан залуусыг амралтанд явуулах жишээтэй хэлбэрийн төдий арга замыг хайдаг засаг Монголд бүрэлдэн тогтоод байна. Монгол улсын төр өнөөдөр засгийн газар, нийслэлийн иргэдийн хурал түүний ажлын аппратууд бол бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлбэрийн төдий ажил хийдэг. Улс орны бодлогыг огт ярихгүй халаа сэлгээ, уул уурхайг луйвардаж идэх, оффшор дансаа яаж нэмэгдүүлэх, хамгаалах гэх мэт юмыг л ярьдаг. Иймээс монгол улсад шудрага ёсыг тогтоохын тулд 60 тэрбум, оффшор , авилгалын эсрэг ард түмний жагсаал болж байна. Улс эх оронд маань хэзээ шудрага ёс тогтон тэр хүртэл тэмцэх болно. Гэхдээ нэг зүйлийг цохож хэлхэд авилагачид эхнээсээ айж чичирч ажлаа өгч эхэлж байна. Үүний нэг тод жишээ бол Нийслэлийн иргэдийн хурлын дарга Сандуй өөрийнхөө гараар өргөдөл бичээд өчигдөрийн хуралдаанаар огцорсон явдал юм.Авилгал хээл хахуулд идэгдсэн улс төрчдийн шилдэг арга бол эхлээд тэмцэгчидийг айлгаж сүрдүүлдэг амь насанд нь занал хийлдэг ,хууль хяналтын байгууллагаар дамжуулан шоронд хийх, зохиомол хэрэг үүсгэх ийм л муу тогтолцоо монголд байна үүнийг халж сайн сайхан тогтолцоог монголд авч ирэхийг зорьж байна” гэв.


Categories
гадаад мэдээ

Туркийн мисс титмээ хураалгажээ

Туркийн мисс титмээ хураалгажээТуркийн мисс –2017 тэмцээний ялагч твиттерт бичсэн зүйлээсээ болж титмээ хураалгажээ. 18 настай гоо бүсгүй Итир Эсен өнгөрсөн жил Туркт гарсан улс төрийн эргэлт хийх оролдлогыг эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирдэг үетэй харьцуулж, аймшигтай цусан далай болсон гэж твиттертээ бичсэнийг зохион байгуулагчид олж мэджээ. Тэмцээний зохион байгуулагчид түүний жиргээг зохисгүй үйлдэл гэж үзэн, шалгаруулалт дууссанаас ердөө хэдхэн цагийн дараа титмийг нь хураан авсан байна.

Харин гоо бүсгүйн титмийг хэдхэн цаг зүүсэн Эсен Instagram-д энэ тухай “Би ямар ч улс төрийн зорилго агуулаагүй” гэж бичсэн гэнэ.

Өнгөрсөн 2016 оны долдугаар сарын 15-нд Туркт улс төрийн эргэлт хийх оролдлого гарч, 250 хүн хүн амиа алдсан билээ. Энэ явдлаас хойш нэг жилийн дараа гоо бүсгүйн бичсэн дээрх жиргээ дахин шейрлэгдсэн байна. Итир Эсен титмээ хураалгасан ч “Би энэ улс орон, ард түмний итгэл бишрэл дунд өсч өндийсөн. Тиймээс өөрийгөө буруугаар ойлгуулсандаа хүлцэл өчье” гэжээ.

Зохион байгуулагчид бүсгүйн бичсэн улс төрийн утга агуулгатай жиргээний талаар олж мэдсэн даруйд шуурхай зөвлөгөөн хийж, гоо бүсгүйн тэмцээн дэлхийд Туркийн нүүр царай болох байтал ийм зүйл бичсэн хүнийг шалгаруулах нь Туркийн мисс тэмцээний зохион байгуулагч байгууллагын хувьд байж боломгүй зүйл гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Баг тамирчдад туг гардуулан өглөө

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дугаар тэмцээн Турк улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25 наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчид бэлтгэлээ хангаж, эх орноосоо маргааш мордох гэж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Дэлхийн аварга шалгаруулах 13 дугаар тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монголын шигшээ багийн тамирчдыг ОБЕГ-ын даргын 2015 оны А/43 тоот тушаалын дагуу байгуулсан байдаг.

Энэ удаагийн 13 дугаар тэмцээнд оролцох багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа, ОУХМ Д.Ганболд нар ажиллаж байна.

Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, 1-р зэрэгтэй Э.Билгүүн нар багтаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

”Дөл-2017” тэмцээн өндөрлөлөө

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.Ёндонгийн санаачилгаар 1984 оноос эхлэн зохион байгуулагдаж байсан түүхтэй.

21 жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй тус тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд байгаль, цаг уурын хүчин зүйлийг үл ажааран амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хамтран зохион байгуулсан БСШУСЯ, ХНХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Залуучуудын холбоо, зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Тэмцээнд Дорноговь аймгийн баг тэргүүн байр Баянхонгор аймгийн баг 2-р байр Өмнөговь аймгийн баг Гуравдугаар байранд шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Асфорокустай сам хорхой буюу Хэрээний нүдтэй сам хорхой

Хятадууд хоолны соёлоор дэлхийд тэргүүлдэг улс. Янз бүрийн жороор лавтай мянга гаруй хоолыг тэд хийж байна. Хамгийн амттай, заримдаа хүн яаж иддэг байна вэ гэж бодохоор хачин сонин хоол хятадуудынх. Хятад хоолноос энэ жил “Асфорокустай сам хорхой буюу хэрээний нүдтэй сам хорхой” дэлхий даяар трэнд болж байгаа ажээ. Учир нь хамгийн эко, хүний биед шингэцтэйгээрээ алдаршиж байгаа гэнэ. Хятад төдийгүй дэлхийн улс орнуудад хамгийн их эрэлттэй байгаа уг хоолыг Зайсан дахь “Golden dragon” рестораны ахлах тогооч Жао Юн Фугээр хийлгэн танилцуулж байна. Хоол хэрхэн хийж буй бичлэгийг үзээд гэртээ дагаад хийгээрэй. Тогооч уг хоолыг “Дээд зэргийн шингэцтэй, яаж ч идсэн таргалахгүй.Химийн гаралтай нэг ч бүтээгдэхүүн ороогүй” хэмээн онцолсон.


Орц:

Асфорокус-200 гр

Сам хорхой-500гр

Өргөст хэмх-100гр

Улаан чинжүү-20гр

Салатны ныавч-50гр

Самар-70 гр


Амтлагч:

Давс

Шар үсү

Цагаан үсү

Далайн амтлагч

Цагаан перц


АМТАЛСАН САРМИСТАЙ ГАХАЙН МАХ

Орц:

Амталсан гахайн мах-400 гр

Сармис-50 гр

Амтлагч:

Томата

Шангажан

Кемейзей

Шар сүү

Цагаан үсү

Крахмал

Амталсан улаан тос


ХАЛУУН НОГООТОЙ, МӨӨГТЭЙ ХОНИНЫ МАХТАЙ ШӨЛ

Орц:

Хонины мах-400 гр

Улаан мөөг-200 гр

Салат навч-100 гр

Амтлагч:

Сармис, сонгино

Томато

Шангажан

Гамейзей

Давс

Шар үсү

Цагаан перц

Дашида

Газрын самар

Амталсан улаан тос


Categories
мэдээ нийгэм

МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаанд 256 бөх зодоглоно

ЗурагМонгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт Бөхийн өргөөнд болно.

Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх зодоглох тус барилдааныг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, “Монголын мэдээ” телевиз, Монголын Үндэсний радио өөрсдийн сувгуудаар шууд дамжуулан үзэгч, сонсогчдод хүргэх юм.

Мөн тун удахгүй үүсэн байгуулагдсаны дөрөв дэх жилийнхээ ойтой золгох гэж байгаа Үндэсний олон нийтийн MNB.mn цахим хуудас тус барилдааныг өөрийн онцлох булан болон МҮОНРТ-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан бөх сонирхогчдод үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.