Categories
мэдээ нийгэм

Нус цэрээ хаясан дөрвөн иргэн торгуулсан гэв

Image result for Нус цэрээ хаясанӨнгөрсөн долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Гэвч гурван сарын хугацаа өнгөрсөн байхад хуулийн хэрэгжилт, хяналт төдийлөн мэдрэгдэхгүй байгаа юм. Тухайлбал, гудамж талбайгаар явж буй иргэд нус, шүлсээ хаях тохиолдол өдөр бүр, нүдний өмнө ил байхад тэдэнд хариуцлага тооцож байгаа зүйл ер харагдахгүй байгаа аж.

Уг нь хуулиндаа олон нийтийн эзэмшил талбайд нус, цэрээ хаясан, бие зассан бол 10000 төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ төрлийн зөрчил гаргасан дөрвөн иргэнийг торгож, хариуцлага хүлээлгэсэн гэж Замын цагдаагийн алба мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Залуус мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсныг илрүүлжээ

Related image

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын постод үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантүшиг, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Болдбаатар, Б.Эрдэнэтунгалаг нар 18-20 насны залуус мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Улаанбаатар хотод оршин суух хаягтай 19 настай Н, 20 настай Т, 18 настай Н нарын таван залуу “Тоёото спасио” маркийн автомашинд “Каннабис” гэх мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсныг илрүүлж, Эрүүгийн цагдаагийн алба шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн тайлан ирүүлээгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тодруулбал, 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн тайлан ирүүлээгүй, үзлэг, шалгалтад санаатайгаар хамрагдаагүй, хуулийн дагуу шаардлага, сануулга өгч, үйл ажиллагааг нь гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн боловч зөрчил дутагдлаа арилгаагүй

“Бага хээр ҮЦК”

“Бумбат шигтгээ ҮЦК”

“Превалент ҮЦК” ХХК

“Сэлэнгэ түмэн ҮЦК”

“Финанс линк групп ҮЦК”

“Говийн ноён нуруу ҮЦК”,

Би Би Эс Эс ҮЦК,

Зюс капитал ҮЦК

Эм Даблью Ти Эс ҮЦК ХХК-уудын үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх, “Капитал эстимэйт” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Мөн хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл авснаас хойш 1-гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын сангаа байгуулаагүй буюу үйл ажиллагаа огт явуулаагүй “Агниста инвест менежмент”, Бодь инвест менежмент ХХК-уудын болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг хангаж ажиллаагүй, 2016, 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй “Сити инновэйшн”, “Монголын багш нарын хөгжил”, “Ундрах актив” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

Н.ГАН

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их болохыг ХСИС-ийн эрдэмтэд тогтоожээ

Хууль сахиулах салбарын гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачид Хууль сахиулахын их сургуульд чуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хурал энэ жил “Хууль сахиулах үйл ажиллагаа онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвтэйгээр 7 дахь удаагаа зохион явагдаж байна. Энэ үеэр тус сургуулийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд хурандаа Х. Мягмаржав “Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын агууламжийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн нь олны анхаарлыг татав.

Тэрбээр судалгааны хүрээнд гэр хорооллын болон төв автозамын ойр цэгүүд болох 12 цэгээс дээж авч хөрсний никель, хром, хар тугалга, цайр, зэс, зэрэг хүнд металлуудын агууламжийг тодорхойлсон байна.

Судалгааны дүнгээр Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын агууламж түүний дотроос хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.7-3.4 дахин их, цайрын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 29 мг/г-аар илүү, зэсийн агууламж 29.5 мг/г –аар илүү байгаа нь тогтоогджээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын хөрсний ерөнхий бохирдолтын төвшин Улаан­чулуут, Дарь-эхийн хогийн цэг, Хотын цэвэрлэх байгууламж, Нарантуул зах, Шархадны автомашины зах, III-IV цахилгаан станц, Дэнжийн мянга, Хайлаастын ам, Шарга морьтын зуслангийн адаг, 100 айл орчим зэрэг газруудад онцгой их буюу хотын дундаж агууламжаас их байж, “хэт их бохирдолттой” зэрэглэлд багтдаг гэсэн судалгаа гарчээ. Зөвхөн хотын захын хөрсний бохирдол хэрээс хэтэрсэн гэж үзэж болохгүй. Учир нь хотын төв хэсгийн газар бүхэлдээ хотын дундаж дэсвгэр агууламжаас 3-8 дахин (Zc = 3.0-8.0) их буюу “бохирдолттой” гэсэн зэрэглэлд багтсан аж.

Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудын нягтаршил, хүн амын хэт төвлөрөлтөөс сүүлийн жилүүдэд хотын экологи орчин бохирдож эхэлсний нэг жишээ нь агаарын болон хөрсний хэт бохирдол юм.

Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар 300 гаруй мянга орчим авто тээврийн хэрэгсэл тоологддогийн 80 хувь нь хуучин машинууд аж. Тухайн тээврийн хэрэгслийг түүвэрлэх аргаар шалгахад 52.5 хувь нь ялгарч буй угаарын хий, азотын дутуу ислийн хэмжээ монгол улсад мөрдөгддөг стандартын шаардлагаас дээгүүр гэсэн үзүүлэлттэй гарсан байна.

Нийслэлийг бүхэлд нь төдийгүй улс орныг эрчим хүчээр хангадаг 3 том цахилгаан станц жилд 5 сая тн нүүрс, гэр хороолоын 200 гаруй мянган өрх 900 гаруй мянган тн нүүрс, 3400 гар халаалтын нам даралтат зууханд 180.000тн түүхий нүүрс , мөн 237.0 м. куб мод шатааж, тэдгээрийн хорт утаагаар агаарт 260.0 мянган тн орчим хорт бодис агаарт цацагдсанаар хотын нэг оршин суугчид 317.8 кг хорт бодис ноогдож байгаа гэсэн судалгааг ХСИС-ийн эрдэмтэд 2007 онд гаргасан байдаг.

Агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснөөс сүүлийн жилүүдэд амьсгалын замын болон харшлын гаралтай өвчлөлүүд ихэсч, Улаанбаатар хотод хорт хавдар болон уушгины өвчлөлөөр нас барагсадын тоо өссөөр байгааг тогтоосон байна.

Дээрх судалгаанд хамаарагдсан цэгүүдээс Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хар тугалганы агууламж хамгийн их буюу 340 мг/г байгаа нь МNS5850:2008 –аас 3.4 дахин их байна. Энэ хэсэгт нийт хар тугалгын агууламжийн 55% нь тус дүүргийн 65 дугаар сургуулийн орчимд байгаа нэлээд ноцтой үзүүлэлт юм.

Монгол улсад бүртгэгдсэн химийн бодисын аюулын үнэлгээгээр их аюултай бодисын ангилалд багтдаг бодис болох цайрын агууламж тус хэсэгт хамгийн их буюу хүлцэх хэмжээнээс 29.0 мг/г-аар илүү байна.

Мөн химийн онцгой аюултай бодис болох кадмийн агууламж Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2.3 мг/г буюу нийт агууламжийн 75% болж байгаа нь эрдэмтдийн санааг зовоож буй аж. Учир нь кадми нь хорт хавдар үүсгэдэг төдийгүй нөхөн үржихүйн систем болон эхийн урагт хортойгоор нөлөөлдөг бодис юм.

Харин Чингэлтэй дүүргийн нийт кадмийн агууламжийн 64% нь 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Нуурын орчимд тархсан байна.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн никелийн тархалтын 58%, хромын агууламжийн 44%, хар тугалгын тархалтын 35%, зэсийн тархалтын 37% нь 3 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Да хүрээ” техникийн захын орчмоос илэрсэн байна. Тус дүүргийн нутаг дэвсгэрт тархсан хар тугалгын тархалтын 57%, цайрын тархалтын 76%, зэсийн тархалтын 63% нь 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс илэрсэн байна.

“Хууль сахиулах үйл ажиллагаа онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт дээрх хуралд төрийн байгууллага, яамд, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, хүрээлэн, төв, төрийн бус байгууллагын 250 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, практикийн ажилтан, ОХУ, Буриад, Австрали, БНСУ зэрэг орны 20 гаруй эрдэмтэн, судлаач, хүндэт зочин, төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож байна.
Хууль сахиулахын их сургууль 2012 оноос Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран жил бүр тодорхой сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жил VII дахь удаа олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

Сонирхогчдын бодибилдингийн ДАШТ-ийг монголд анх удаа зохион байгуулна

Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг ирэх 10 дугаар сарын 3-9-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монголд анх удаа зохион байгуулах уг ДАШТ нь 134 орны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо /World Bodybuilding Physique Sports Federation/-ны албан ёсны төлөвлөгөөт тэмцээн бөгөөд сонирхогчдын бодибилдингийн хамгийн том арга хэмжээ юм. Тэмцээнд 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч, зохион байгуулах баг бүрэлдэхүүн, сурвалжлагч нар зэрэг 600 гаруй хүн оролцох юм байна.

Тэмцээнийг ДБФХ-ноос олгосон эрхийн дагуу Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо /МБФХ/ албан ёсоор хариуцан зохион байгуулах бөгөөд нийт гурван өдрийн турш залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудыг тодруулах аж. Мөн эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель, Үнэмлэхүй аварга буюу Mr.Universe 2017 шалгаруулах юм байна.

Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсыг дэлхийн хэмжээнд сурталчлах, аялал жуулчлалын салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх, эрүүл чийрэг бие бялдар, нийтийн биеийн тамирыг олон нийтэд сурталчлан таниулах, өөрийн орны бодибилдинг фитнессийн спортын хөгжлийн түвшинг тодорхойлох ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах хяналтын өрөөтэй боллоо

ЗурагГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хохирсон насанд хүрээгүй хүн болон эмэгтэйчүүдтэй уулзах, зөвлөгөө өгөх, мэдүүлэг авах “Уулзалтын өрөө”-г бий болгон тохижуулах зорилгоор Дэлхийн зөн олон улсын байгууллага, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран тохижилтод шаардагдах төсөв, хөрөнгийн судалгааг гарган шийдвэрлүүлж “Насанд хүрээгүй хүн болон эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөө, “Хяналтын өрөө”-г тус тус тохижуулан өнөөдөр нээлтийн арга хэмжээг зохион байгуулан хүлээн авч ашиглалтад орууллаа.

Нээлтийн арга хэмжээнд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Н. Цэрэнлхам, дүүргийн Засаг даргын тамгын газраас Засаг даргын орлогч Н.Нарангэрэл, тус хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагваням, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Даваасүрэн, хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн ахмад С.Амартайван болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж ЦЕг-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдана

МАН-ын бүлэг маргааш 11 цагаас хуралдахаар болжээ. Хурлаар У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын бүрэлдэхүүний талаар хэлэлцэх юм байна. Уржигдар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурлын үеэр Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэж ярьсан. Тиймээс бүтцийг хэвээр үлдээж бүрэлдэхүүнийг хэрхэн өөрчлөхийг ярилцах юм байна. Одоогоор нэг яамны сайдад хоёроос гурван хүний яригдаж байгаа бөгөөд Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайдад Д.Тэрбишдагва, Гадаад хэргийн сайдад Г.Занданшатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Я.Содбаатар нарын нэр дуулдаад эхэллээ.

С.АЛТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Утаа бууруулах халаалтын төхөөрөмжүүдийн үзэсгэлэн болж байна

Өнөөдөр төв талбайд “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн эхэллээ. Энэхүү үзэсгэлэнд гэр орон, байшин барилгын дулаалгын материалууд болон цахилгаанаар халаах төхөөрөмж зэрэг гэр хорооллын нүүрсний утааг багасгах зорилготой бүтээгдэхүүнүүд голдуу байв. Тухайлбал, хонины ноосоор хийсэн дулаалгын хөөс байна. Хортон шавьжнаас хамгаалагдсан, химийн найрлага ороогүй, галд тэсвэртэй, норсон ч түргэн хатдаг, дуу чимээ тусгаарладаг гэнэ. Энэхүү дулаалгын ноосон хөөсийг байшингийн таазан дээр, давхар хоорондын шал, хананд, дээврийн доор, шалны доор гэх зэргээр хүссэн хэсэгт дулаалга байдлаар ашиглаж болох ажээ.

Мөн цэвэр, бохирыг ч шийдэх боломтой усан хангамжтай халаалтын системийг “Атмор” компани танилцуулж байв. Тухайн байшингийн бохирыг гадагшлуулахдаа цэвэршүүлээд, цэвэр хэсгийг нь газарт шингээдэг технологийг мөн шийдсэн юм байна. Хүссэн газраа байшингаа бариад ийм системээр цэвэр бохир, халаалт зэргийг бүгдийг шийдэх боломжтой ажээ.

Үүнээс гадна монгол гэрт зориулагдсан “Эко тулгат” төхөөрөмж байна. Энэ нь хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй бөгөөд дулаанаа 8-9 цаг хуримтлуулж, гэрийн зуух шиг тал бүрт дулаанаа тараадаг, 30-35 жил ашиглах баталгаат хугацаатай. Дээр нь хоол цайгаа хийчих боломжтой хоёр ширэмтэй. Евро стандартын төхөөрөмж ажээ.

Мөн гаазаар халдаг төхөөрөмж, шалны халаалт нэлээд байв. Эрчим хүчний цахилгаан халаалтын “Эрчим” зуух байна. Үүнийг цахилгаан бага зарцуулдаг, экологид сөрөг нөлөөгүй. Агаар шатааж, хуурайшилт үүсгэхгүй зэрэг давуу талтай гэж байлаа.

Энэ мэт халаалтын төхөөрөмжүүд уг үзэсгэлэнд олон байсан ч энэ талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Мөнх ярихдаа “Аль нь ч байсан цахилгааны зардал их гарахаар байна. Цахилгааны үнэ өртөг өндөр шүү дээ. Ингээд тооцохоор нүүрсээ түлсэн нь дээр байдаг юм. Эсвэл цахилгааныг нэлээд хямдруулах шаардлагатай байна. Шөнийн цахилгааны үнийг бууруулаад нэмэр болдоггүй юм. Өдөр л цахилгаан хэрэглэж, хоол цайгаа хийдэг, дулаацдаг биздээ” гэж байлаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол “Эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд бидэнд хамгийн хүнд тусдаг өвлийн улирал эхлэх гэж байна. Энэ үед иргэд гэр орноо дулаалах, утаа бага зарцуулах зуухыг хайж байна. Тиймээс ийм үзэсгэлэнг ойр, ойрхон зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Бид агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталсан. Мөн арилжааны банкууд дулааны төхөөрөмжийн зээлийг маш бага хүүтэйгээр олгох хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байгаа. Ашиг орлого хөөцөлдөж хүүг нэмж болохгүй гэдэг шаардлагыг арилжааны банкуудад өгч байна” гэв

Н.ГАНЧИМЭГ


Categories
мэдээ нийгэм

С.Батболд, Ц.Ганхүү нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар өнөөдөр Газрын харилцааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд нийслэлийн Газрын албаны дарга Х.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа, ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, дүүргүүдийн газрын албаны удирдлага, ажилчид оролцлоо.

Энэ үеэр нийслэлийн Газрын албаны дарга Х.Болорчулуун “2016-2020 онд хэрэгжүүлэх газрын харилцааны бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд нарийвчлал хангасан байр зүйн зураглал бүрэн хийгдээгүй, геодезийн нэгдсэн сүлжээг байгуулаагүй зэргээс шалтгаалж нийт нутаг дэвсгэрийн хэмжээний нэгдсэн бодлого төлөвлөлт, дүн шинжилгээ хийх бололцоо хязгаарлагдмал, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн оновчгүй шийдэл гаргах, геодезийн хэмжилт, зураглалыг алдаатай, нарийвчлалгүй боловсруулах хүндрэлтэй асуудлуудыг бий болгодог. Орон зайн өгөгдөл, зураглалын иж бүрэн, сүүлийн үеийн, алдаагүй, үнэн зөв мэдээлэл газрын харилцааны байгууллагын үйл ажиллагаа, төрөл бүрийн дүн шинжилгээ, дүгнэлт, шийдвэр гаргах ажиллагаанд чухал үүрэгтэй.

Хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор газрын зөрчил, маргаан, агаар, хөрс, усны бохирдол ихэсч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа үед Газар зохион байгуулалтын төлөвлөлтийг газар ашиглалтын нөхцөл, цаашдын чиг хандлага, төлөв байдал, чанарын өөрчлөлтийн нэгдсэн зураглал, дүн шинжилгээ, хэрэгцээт болон тохиромжтой байдлын үнэлгээнд тулгуурлан шинэ төвшинд боловсруулах чиглэл баримталж байна” гэдгийг онцоллоо.

Хоёр тал гэрээнд гарын үсэг зурснаар геодези, зураг зүй, инженер хайгуул, мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн технологи, мэдээллийн төвийн гэсэн үндсэн 6 чиглэлийн 30 гаруй ажлыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Газрын харилцааны асуудал бол нийслэлийн хувьд маш чухал салбарын нэг. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд бид орчин үеийн техник технологи ашиглах хэрэгтэй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсан ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай байгаа. Тэр утгаараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай нийслэл хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг тал дээр санамж бичиг зурсан. Санамж бичгийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн сансарын болон агаарын зураглалуудыг хийх, сүүлийн үеийн мэдээллийн өгөгдлүүдийг ашиглах гэх мэт олон асуудлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Хот төлөвлөлтийн хувьд шинэ бодлого шаардлагатай болж байгаа. Нийслэлийн суурьшлийн бүсийг дахин нарийвчлах шаардлага байгаа. Энэ ажлууд дээр хамтран ажиллах талаар гэрээнд заагдсан байгаа” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Японы Элчин сайд “МСҮТ-ийн Засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав

jpӨнгөрсөн мягмар гаригт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Дархан хотод айлчилсан байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд тус аймгийн Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Улмаар Дархан-Уул аймгийн Нутгийн Удирдлагын ордонд “МСҮТ-ийн Засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэхүү гэрээнд зааснаар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд 185 сая төгрөгийн өртөгтэйгээр МСҮТ-ийн сантехникийн засварыг иж бүрэн шинэчлэн, сарын хугацаан хүлээлгэж өгөх ажээ. Төслийн гүйцэтгэгч байгууллагаар “Дархан Хясаат” ХХК ажиллахаар болсон байна.

Энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока хэлэхдээ “МСҮТ-өөс ирээдүйд Дархан болон Монгол Улсаа хөгжүүлэх боловсон хүчин ихээр төрөн гарна гэдэг итгэлтэй байна. Дархан-Уул аймгийг Монголын Эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг Аж үйлдвэрийн хот гэж бодож байна. Тиймээс цаашид хамтийн ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллана” гэжээ.

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт өнгөрсөн хугацаанд 20 гаруй төслийг хэрэгжүүлснээс ихэнх нь боловсролын салбарт хэрэгжжээ. Тухайлбал, Дархан сумын 5 дугаар цэцэрлэг, Жигүүр цогцолбор сургуулийн их засвар болон Шарын гол сумын 2 дугаар сургууль, 14 дүгээр цэцэрлэгт өргөтгөл, засвар, энэ онд хийгдсэн Хонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны их засварын ажил зэргийг нэрлэж болох юм байна.