Categories
мэдээ нийгэм

Гандан хийд гадаадад байгаа монголчуудад цахимаар ном хурна

Гандан хийд зурган илэрцүүдГандан хийд заслыг цахимаар хийдэг болсон тухай саяхан зарласан. Энэ нь хүмүүст элдвийн төөрөгдлийг үүсгэж хүмүүс элдвээр хэлэх болсон. Мэдээж сайн хэлэх нэгэн байх ч орчин үед онлайнаар хийж болох худалдаа наймаа, зар сурталчилгаа, сольж холих юм юу ч байж болох ч өөрсдийн сүсэг бишрэлээ цахим сүлжээнд найдана гэдэг дэндсэн хэрэг биш үү гэж бодно.

Учрыг лавлавал энэ үйлчилгээ нь хүн бүхэнд нээлттэй байх ч гэлээ гадаадад байгаа монголчууддаа чиглэсэн шинэ үйлчилгээ гэнэ. Тэд номоо цахимаар бичүүлээд өглөө уншихад нь сүсэглэн залбирч чадвал орон зайн хол ойрын ялгалгүйгээр үр шимийг нь хүртэнэ гэнэ. Аль ч байгууллага маркетингдаа анхааралгүй л яахав, гэхдээ Гандан хийдийн маркетинг хариуцсан лам гадаад дотоодод сурч ирсэн нэлээд сүйхээтэй нөхөр бололтой. Магадгүй Энэтхэгт ч юм уу Төвдөд ийм үйлчилгээг үзүүлдэг болоод нэвтрүүлж байгаа байх гэж бодогдлоо.

Цахимаар ном хуруулж болоод байгаа юм чинь хийд гэж байгаад ч хэрэг алга. Аль эсвэл үнэгүй ном интернэтээр дүүрэн байхад тэрийг татаж аваад өглөө бүр сонсоод байхад л болох юм биш үү. Тэгвэл лам нарт цалин ч өгөхгүй, хоол унд бэлдэх ч шаардлагагүй илүү бага зардал гарах бус уу. Энэ талаар цаашдаа Гандан хийд маань бодолцоход буруудахгүй л болов уу.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ганбаяр: Монголбанк зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулж, 25,621 зээлдэгчид боломж олголоо

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч С.Ганбаяртай ярилцлаа.


-Монголбанк зээлийн мэдээллийн сангаас 25 мянга гаруй иргэний мэдээллийг хязгаарласан тухай мэдээллээ. Энэ тухай тайлбар өгнө үү?

-Банк санхүүгийн байгууллагууд иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас шүүсэн мэдээлэлдээ үндэслэж шийдвэр гаргадаг. Хэрэв зээлдэгч ганц удаа, бага дүнтэй зээл авсан боловч хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн бол зээлийн мэдээллийн санд чанаргүй гэсэн ангилалд бүртгэгддэг.

Уг нь зээлийн сөрөг түүхтэй зээлдэгчид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдлээс сэргийлж зээл олгохоос татгалзах явдал нийтлэг гардаг. Үүнээс болж иргэдэд дахин зээл авахад ихээхэн хүндрэл дарамт үүсдэг.

Тиймээс Монголбанкны зүгээс зээлийн мэдээллийн сангийн програмд өөрчлөлт оруулж, нэг жилээс ихгүй хугацааны зээлийн гэрээтэй, авсан зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй зэрэг тодорхой нөхцөлийг хангасан зээлийн түүхийн мэдээллийг лавлагаанд тусгуулахгүй байх нэг удаагийн зохицуулалтыг хийсэн юм.

Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй гэдэг нь ойролцоогоор 2.9 сая орчим хүртэлх төгрөг болж байгаа юм. Дээрхээс гадна иргэд зээлээ төлөхдөө хугацаа хэтрүүлсэн ч 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулсан байх ёстой. Эдгээр шалгуурыг хангасан 25,621 мэдээллийг хязгаарлах зохицуулалтыг хийсэн.

-Яагаад нэг удаагийн арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм бэ?

-Энэ бол хариуцлагатай холбоотой асуудал. Тийм болохоор үргэлжлүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн зээлдэгч зээлийн гэрээгээ заавал биелүүлэх үүрэгтэй. Тэгвэл яагаад ийм арга хэмжээ авсан юм бэ? гэж асуух байх. Ялангуяа иргэд их хүсэлт тавьдаг, мөн нөгөө талдаа банкууд зээлийн эрсдэлтэй зээлдэгчдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг.

Энэ жилээс Монголбанк хөдөө орон нутгийн иргэдтэй сургалт, уулзалтууд хийдэг болоод байна. Уулзалтын үеэр ч мөн яг энэ асуудлаар иргэдийн дийлэнх нь нааштайгаар шийдэж өгөх боломжийг хүсч байсан юм. Гол төлөв цалин хөлс нь цагтаа буугаагүйгээс болж хугацаа оройтуулж төлж байсан гэсэн шалтгаануудыг иргэд хэлдэг. Хэдий зээлээ төлөөд хэдэн жил өнгөрсөн ч найдваргүй зээлдэгчийн ангилалд бүртгэгдсэн л бол дахин зээл авах боломжоор хязгаарлагдчихдаг.

Тийм болохоор санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрхээр хангах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээг ийнхүү аваад байна. Монголбанк энэ шийдвэрийг гаргахдаа банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохицуулалтыг хийсэн. Дахин хэлэхэд, тавигдсан шаардлагуудыг хангасан зээлийн мэдээллийн түүхүүд нь бага дүнтэй, хугацаа богино, хамгийн гол нь эргэн төлөгдсөн бол нэг удаагийн арга хэмжээнд хамрагдах боломжоор хангагдаж байна. Иймд цаашид зээлдэгчид дахин зээл авах боломжоо гаргахын тулд гэрээний үүргээ хариуцлагатай биелүүлэх хэрэгтэй л дээ. Нөгөө талаас банкууд зээлдэгчээ бодитойгоор үнэлж, зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээг хангах шаардлагатай байна.

-Зээлийн мэдээллийн сангийн мэдээллээс тухайн зээлдэгч өөрийн мэдээлэл нь хаагдсан эсэхийг хаанаас лавлаж болох вэ?

-Аль ч банкны салбараас мэдээлэл хүсэхэд гаргаж өгөх боломжтой. Шийдвэр гарсны дараахан нэгэн иргэн бидэнд хандсан юм. Тэр хүн дөрвөн жилийн өмнө жилийн хугацаатай нэг сая төгрөгний цалингийн зээл авахдаа нэг сараар хоцроож төлсөн юм байна. Үүнээсээ болж ямар нэгэн зээл авах гэхээр найдваргүй зээлийн түүхтэй гээд банкууд боломж олгодоггүй байжээ.

Тэрээр өөрийгөө зээлийн мэдээллийн сангийн хязгаарлалтад хамрагдсан гэж үзэж болох уу гэж асууж байсан. Түүний хувьд бүрэн боломжтой. Гол нь тухайн зээлдэгч дээрх тавьсан нөхцөлүүдийг хангахаар байна уу, үгүй юу гэдгээ өөрөө мэдэж байгаа бол зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд мэдээлэл нь тусгагдаагүй л гэсэн үг.

-Энэ оны нэг сарын сүүлээс өмнө зээлээ төлсөн байх ёстой гэхээр 2017 оноос өмнөх онуудад бүртгэгдсэн мэдээллүүд хамрагдана гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, Дээрх хэлсэн жишээнээс харж болно. Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл 10 жил хадгалагддаг. Тэгэхээр тухайн хугацаан дахь мэдээллүүдээс шаардлага хангасан мэдээллүүд банк санхүүгийн байгууллагуудад харагдах лавлагаанд тусгагдахгүй.

-Аж ахуйн нэгжүүдэд энэ шийдвэр хамаатай юу?

-Хамаатай байлгүй яахав. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн энэхүү бодлогын арга хэмжээ хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад ч бас хэрэгждэг. Санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртээх бодлогын үүднээс хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Тиймээс адилхан хамрагдана. Тавигдах шаардлага нь иргэн аж ахуйн нэгж гэж ангилж ялгаж үзээгүй учраас аль аль нь үндсэн гурван шалгуурт шүүгдсэн.

Categories
мэдээ нийгэм

Далай лам монголчуудыг архиа багасгахад нөлөөлсөн

Буддын шашны тэргүүн Далай лам өчигдөр Америкийн “НВО” сувагт ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагынхаа үеэр монголчуудын тухай ярихдаа “Намайг Монголд айлчлахад монголчууд их архи уудаг байсан. Миний сэтгэл маш их өвдсөн. Тиймээс би “Архиа бага уу, айргаа их уу” гэж хэлсэн юм. Түүнээс хойш монголчууд архи бага уудаг болсон” гэжээ.

Далай лам айргийг морины сүү гэж тайлбарлахад сэтгүүлч гайхан “Монголчууд архины оронд тэгээд морины сүү уудаг болсон юм уу” гэж хошигносон гэнэ. Нээрэн ч бид сүүлийн үед архины хэрэглээгээ багасгасан мэт санагдана. Саяхан л гэхэд үндэсний уламжлалт баяр цагаан сар болж өнгөрлөө. Энэ үеэр айл болгон баярын ширээгээ архиар дүүргэдэг байсан цаг өнгөрч сүү цагаан идээгээ элбэг дэлбэг тавьж ирсэн зочид ч согттолоо архи нэхэхгүй бид соёлтой өнгөрөөлөө. Тэгэхээр хүмүүсийн ухамсар илт дээшилж олдохгүй юм ууж байгаа юм шиг ууж, айл хүндрүүлж энд тэнд тасарч унаж, гадаа хонож гар хөлөө тайруулах явдал багассан нь яалт ч Далай ламын хэлсэн үг нөлөөлсөн гэхэд хэн ч маргахгүй биз ээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын Тамгын газар эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэв

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага өнөөдөр /2017.03.07/ УИХ-ын Тамгын газар, УИХ-ын даргын ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын алба болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нээж хэлсэн үгэндээ, Олон улсын эмэгтэйчүүдийн баяр гэдэг бол төрийн болон төрийн бус байгууллага төдийгүй бүх гэр бүл, хамт олны эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг баяр хэмээн онцолж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, баяр баясгалан бүхнийг хүсэн ерөөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Н.Энхболд Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурнойг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд С.В.Чепурной, Беларусь, Монгол Улс бол хамтын ажиллагааны олон арван жилийн түүхэн уламжлалтай орон. Сүүлийн жилүүдэд хоцрогдонгуй байгаа худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна. Мөн улс төрийн өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн тогтворжуулах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, гишүүдийг харилцан айлчлуулах нь чухал гэж үзэж байгаагаа онцлов. Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэн тохирсон хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, гүнзгийрүүлэх асуудлыг хөндлөө.

Тэрээр Беларусийн хууль тогтоох байгууллага буюу Үндэсний хуралд 12 гишүүнтэй Беларусь, Монголын парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байна гээд Монгол Улсын Их Хуралд ийм бүлэг байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Элчин сайд С.В.Чепурной, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар, үүн дотор сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнд машин механизм, уул уурхай зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэж, нэгэнт хэлэлцэн тохирсон ажил, арга хэмжээг бодит ажил хэрэг болгож үр дүнд хүргэх нь чухал байна гэдгийг онцлов.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь чухал бөгөөд ийм боломж бий гэдэгт санал нэг байгаагаа тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулаад энэ хүндрэлтэй байдлыг энэ онд багтаан тогтворжуулах, цаашид ойрын 1-2 жилдээ багтаан даван туулах боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Мөн Монгол Улсын Их Хуралд хоёр орны парламентын бүлэг удахгүй байгуулагдана гэж найдаж буйгаа илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Үлэг гүрвэлийн цурхираанд өгсөн Ж.Батсуурь сайдын бөөрөнхий хариу

Ж.Батсуурь зурган илэрцүүд

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан ёсны сайтад өнөөдөр “Хариу хүргүүлэх тухай” гэсэн мэдээлэл гарчээ. “Шинжлэх ухааны байгууллагуудын

Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд” хаягласан Боловсрол соёл, шинжлэх ухаан,спортын сайд Ж.Батсуурийн уг хариунд маш олон тайлбар хийсний эцэст “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-63-т байрлах барилга байгууламжийг Шинжлэх ухааны академийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд хэвээр хадгалан үлдээх талаар Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороотой санал солилцон, хамтран ажиллах саналтай байна” хэмээн төгсгөжээ. Харин үүнээс өмнө дараах тайлбаруудыг хийж, түүх сөхсөн байна.

“Шинжлэх ухааны академийн харъяа Палеонтологи, геологийн хүрээлэн нь шинжлэх ухааны 2 том чиглэл болох палеонтологи, геологийн салбарт судалгаа боловсруулалтын ажлыг эрхлэн явуулж, мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчинг бэлтгэх ажлыг гүйцэтгэдэг манай улсын тэргүүлэх хүрээлэнгүүдийн нэг. Уг хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны ажлын цар хүрээтэй уялдуулан эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлж, чадваржуулах бодит шаардлага байсаар байна. Гэсэн хэдий ч Палеонтологи, геологийн хүрээлэн улс эх орны санхүү, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, цөөн орон тоотойгоор өөрсдийн судалгааны ажлын цар хүрээ, чанар, үр дүнг алдагдуулахгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа билээ.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Шинжлэх ухааны академийн 8-р байр буюу Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байранд тус хүрээлэнгийн Геологийн салбар бүхэлдээ, мөн Палеонтологийн салбарын “Урьд кембр-палеозойн судалгааны хэсэг, мезо-кайнозойн нуур усны амьтан ургамлын хэсгийн судлаачид нийт 48 хүн ажилладаг. Тус хүрээлэнгийн региональ геологи ба тектоникийн лаборатори, магматизм ба металлогений лаборатори, шлиф хийх, дээж бутлах цехийн геологийн судалгааны багаж төхөөрөмжийг энэ байранд байрлуулсан байдаг. Мөн Монгол улсын эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтдын, геологийн суурь судалгааны, боловсруулагдаагүй чулуун дээжний сан хөмрөг /фонд/, агуулах зэрэг судалгааны анхдагч болон эталон материал тус байранд хадгалагддаг байдаг болно.

Гэвч өмнөх Засгийн газар 2016 оны 5-р сарын 23-ны өдөр 270 дугаар тогтоолыг тус хүрээлэнгийн харьяалах байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /тухайн үеийн/, Шинжлэх ухааны академиас ямар нэгэн санал авалгүйгээр батлан гаргасан байна. Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь Шинжлэх ухааны академи, Палеонтологи, геологийн хүрээлэн, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны төлөөлөгчидтэй уулзаж зөвшилцөж хамтран ажилласны үр дүнд уг тогтоолыг эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар гаргасан болно.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 11 сарын 23-ны өдрийн “Засгийн газрын 2016 оны 270 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тухай” албан бичиг гарсантай холбогдуулан тус яамнаас мөн арга хэмжээ авч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд 2016 оны 2/4505 тоот албан бичиг хүргүүлсэн байдаг. Уг бичигт Шинжлэх ухааны академийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-63-т байрлах барилга байгууламжийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт балансаас балансад шилжүүлэх асуудлыг түр хойшлуулах, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тус барилга байрлаж буй газарт судалгааны лаборатори, албан конторын зориулалт бүхий 17 давхар барилгыг шинээр барьж байгуулах ажлыг гүйцэтгэх, Шинээр ашиглалтад орох тус барилгад Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд, тэр дундаа Палеонтологи, геологийн хүрээлэн болон Баянзүрх дүүргийн прокурорын газар байрлан, үйл ажиллагаагаа явуулах боломжтой талаар дурдсан.

Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/24 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-63-т байрлах барилга байгууламжийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүлээлгэн өгөх ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэгт БСШУСЯамнаас ШУТБГазрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ, ИӨТХэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Одгэрэл нар оролцож, эсрэг байр суурь илэрхийлсэн хэдий ч ажлын хэсгийн олонхийн шийдвэрээр тус байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэхээр болсон байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга төрийн түшээ эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан төр, засгийн өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч, баяр хүргэв.

Тэрбээр тэдэнд эрүүл энх, баяр баясгалан, аз жаргал, ажлын амжилтыг хүсээд “Манай монгол бүсгүйчүүд нийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллаж хөдөлмөрлөж, алдар гавьяагаа дархалсаар ирсэн билээ. Тэдний нэг хэсэг нь төрийн бүх шатны байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүсгүйчүүд юм. 2016 оны байдлаар төрийн байгууллагын нийт ажиллагсдын 59.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр монгол төрийн албан хаагчдын 60 шахам хувь нь бүсгүйчүүд байна гэсэн үг. Та бүхнээр уламжлан Монголынхоо бүх эмэгтэйчүүд, ээж нарт чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж байна” гэлээ.

Эл арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Д.Сарангэрэл, Б.Ундармаа, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Дэд сайд Б.Батцэцэг, Х.Булгантуяа, Л.Бямбасүрэн, Ж.Сауле, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго, УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нарын зэрэг төрийн түшээ бүсгүйчүүд хүрэлцэн ирсэн байв.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговийн Засаг даргын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл ажиллана

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох хэлтэс, албадын дарга нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан тэдний өмнө тулгамдаж буй бэрхшээл, санал бодлыг сонслоо. 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, паралимпийн тамирчдаа дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах зэрэг томоохон ажлуудыг тусгасан. Уулзалтын үр дүнд аймгийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулж хамтран ажиллахаар боллоо.

Тус аймагт 1600 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн иргэд шиг ажиллаж хөдөлмөрлөх боломжтой байхыг хүсч байна. Энэ орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд бид идэвхи оролцоогоо нэмэгдүүлнэ. Харин эрх бүхий удирдах албан тушаалтнууд биднийг ойлгож дэмжиж ажиллах хэрэгтэй гэж хүслээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гар урлал, бариа засал хийх боломжтой ч ажлын байр олддоггүй, олдсон ч түрээс өндөр, хийж байгаа зүйлээ борлуулах боломж тааруу байдаг гэнэ. Аймгийн хэмжээнд хоёр, гурван дохионы хэлний хэлмэрчтэй болох, ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэргэжлийн багштай болж сурч боловсрох боломжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувийн туслахыг албан ёсоор цалинжуулдаг байх зэрэг олон асуудлыг уулзалтын үеэр хөндлөө.

Categories
мэдээ улс-төр

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталлаа

Засгийн газар 2017.03.07-ны өдөр хуралдан доорхи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмтэй холбоотой хэрэгт 1112 хүн холбогджээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болох юм.

Сүүлийн 10 жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлсэн хэрэг 388 удаа бүртгэгдэж 1112 хүн шалгагджээ.

Дээрх бодисыг хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр илгээх, товлосон газарт нууж үлдээх, төлбөр хийхдээ бусдын дансыг ашиглах болсон байна. 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар эрүүгийн 131 хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэж, 189 хүнийг гэм буруутайд тооцон, баривчлах, хорих ялаар шийтгэжээ.

Иймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдыг мэргэшүүлэх, бодисын хор хөнөөлөөс хүн амыг хамгаалах зорилгоор хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл,тусламжид хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, таниулах өдөртэй боллоо

Жил бүрийн 03 дугаар сарын дөрөвдэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Энэ өдөр урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх, таниулах арга хэмжээг орон даяар хийх юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55 гаруй хувь нь газар хөдлөлтийн 7-8 ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 20 орчим хувь нь хамрагддаг. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт байна.

2016 онд улсын хэмжээнд 28 мянга орчим чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчмын Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газарт газар хөдлөлтийн чичирхийлэл идэвхтэй хэвээр байна. 2000 онд Улаанбаатар хот орчимд жилд 200 гаруй удаа чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа бүртгэгджээ.

Идэвхжил бүхий газарт 6.6-7.6 магниутдын хүчтэй газар хөдөлвөл хотын барилга, байгууламжийн 22-50 хувьд эвдрэл гэмтэл, нуралт болж, 30-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах тогтолцоог сайжруулах, гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг ул болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Гэсэн ч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байна.

2011-2015 эхийн эндэгдлийн харьцаа Баян-Өлгий аймагт 89.5, Баянхонгорт 73.6, Завханд 65.9, Өвөрхангайд 52.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хэнтийд 38.1 хувь байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм.

Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд 32.9 хувь нь ажилгүй, 25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болсон байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.

Товч мэдээ

– Татварын алба, Гаалийн ерөнхий газар, Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төсвийг хавсралтаар баталлаа.

– “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэл 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл”-ийг “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх төсөл” хэмээн өөрчиллөө.

– Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2016 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын шийдвэрээр Засгийн газар, сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан заалт бүрийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөтэй, шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов. 2016 оны хагас жилийн байдлаар тасарсан болон хэрэгжилт удааширч байгаа үүрэг, даалгаврыг биелүүлэхэд онцгой анхаарахыг даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Мартаар Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд амарна

Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд маргааш буюу энэ сарын 08-нд амарна.

Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээр амрах юм. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг түр хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.