Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бямбаагийн Сарантуяагийн “Самар хатан” номын нээлт боллоо

Зохиолч, сэтгүүлч Бямбаагийн Сарантуяагийн гурав дахь түүхэн сэдэвт роман “Самар хатан” номын нээлт өчигдөр “Аз хур” номын дэлгүүрт боллоо. Хөл хөдөлгөөн ихтэй, ирсэн хурсан зочид зохиолчид баяр хүргэн сэтгэлийн үгээ дэлгэсэн халуун дотно уур амьсгалтай нэгэн номын үдэш болж өнгөрөв. Б.Сарантуяа урт бор торгон дээл өмсөж үеийн хэдэн эмэгтэй зохиолчидтойгоо зургаа татуулан инээмсэглэн зогсоно. Номын нээлт 18:00 цагт товлогдон нэлээд орой болтол үргэлжилсэн юм.

Зохиолч найз нөхөдөө дуудан “Алив ном авсан уу, хэн нэгэнд номоо өгөлгүй гомдоогоод явуулчих вий дээ…” гэж сандран ирсэн хүн болгон гарын үсгээ зуран номоо өгөх нь хэзээний л номын нээлт хийгээд сурчихсан аргагүй л буурь суурьтай зохиолч хүн шиг харагдана. Сайхан инээмсэглэлийнх нь цаана энгийн даруу эгэлхэн мөртлөө гэгээлэг агуу их хүсэл мөрөөдөлтэй бяцхан охин байгаа ч юм шиг санагдан номын эхний хэдхэн хуудсыг дэлгэн уншихад л зохиолын гол баатар Самар охины гэнэн томоогүй хэрнээ хэрсүү мөртөө зоримог шийдэмгий дүр өмнө минь хөвөрнө.

Түүний “Сайн Бат хаан” зохиол нь ч тэнгэр газрыг нийлүүлэн хур бороо орж ер бусын байдлаар олныг алмайруулан эхэлдэг бол “Самар хатан” роман ч мөн л адил тэнгэрээс нэгэн сайхан дагина бууж ирж байгаагаар эхэлнэ. Тэр бол Самар хатан ажгуу. Ингээд зохиолын эхний хэдэн мөрийг та бүхэндээ толилуулъя.

Сарьдаг өндөр уулсын оройг тэгнэн буусан хөвөгч цагаан үүлсийн дундаас уянгалаг хоолой сонсогдоно. “Тэнгэрийн хаалга газрын үүдэн нээгдлээ. Алив дүү минь гараа өгөөрэй” хэмээгээд үзэсгэлэн төгс бүсгүй дэргэдэх залуу охины баруун гараас нь атгаха, “Айж гэрэвших хэрэггүй ээ. Эгч нар нь энд бууж хүйс голчийг эзэгнэсэн хөлгүй цэнхэр нууранд цэнгэх дуртай. Сарьдагийн оройд эгэл хүн хөлөө тавихгүй тул санаа амгалан байж болно” гэж хэлээд өөр нэгэн бүсгүй зүүн гараас нь хөтлөн, охиныг дагуулсаар үүлсийн завсраар доошлон буув. Эргэн тойрон ой тайга бүрхсэн өвч их уулсын халзан зулай дээр хөлөө тавих агшинд чанга хатуу газрын хөрс чимчигнүүлэн өлмийг нь өвтгөх ч хэд хэд алхсаны дараа хөл нь аяндаа дасаж, сэрвэлзүүлэн илэх өвс ногоод нь гижиг хүрэм адтай халиуран найгаж байв…

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаал болно

МЗХ-оос санаачлан гурав дахь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх дэмжих, эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлаа ярилцах зорилгоор “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг өнөөдөр 12-13 цагийн хооронд Энх тайвны гүүрэн дээр зохион байгуулах гэж байна. МЗХ-оос “Итгэл Нэмье” уриан доор бүхий л ажлаа зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдэд ирээдүйдээ итгэл нэмэх зорилготой юм байна.

3-р сарын 8-ны өдрийг баярын өдөр болгон тэмдэглэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хөндөх, гарах гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх өдөр болгон тэмдэглэдэг байгаасай гэдэг үүднээс энэхүү тайван жагсаалыг зохион байгуулж байгаа гэнэ.

Тайван жагсаалд залуу охид, бүсгүйчүүд, нийгэм, урлаг соёл, бизнесийн салбарт манлайлан ажиллаж байгаа эмэгтэйчүүд оролцох бөгөөд энэхүү тайван жагсаал нь олон нийтэд нээлттэй болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ардын экспертүүдийн Ерөнхийлөгчид тавьсан дүнг нэгтгэж байна

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд “Чингис” зочид буудалд зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо. Монголын медиа корпорациас санаачлан хэрэгжүүлсэн энэ удаагийн хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад бодлого, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажилд иргэдээр дүн тавиулсан юм.

Иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт санамсаргүй түүврээр сонгогдсон 450 иргэн оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын талаар бодит мэдээлэл өгч, “Ардын эксперт”-үүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Түүний дараа “Ардын эксперт”-үүд бүлгүүдэд хуваагдан төрийн тэргүүний хийсэн ажил, санаачлага бүрийг тус бүрт нь хэлэлцэн, мэтгэлцсэн. Ийн хэлэлцсэний дараа нууц санал хураалтаар дүгнэлт хийж, өөр өөрсдийн дүнгээ тавьсан юм.

Ард түмний төлөөлөл болж санамсаргүй түүврээр сонгогдсон “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчид ямар дүн тавьсан нь тун удахгүй тодорхой болох юм. Хөндлөнгийн, хараат бус “МЕС” судалгааны байгууллага иргэдийн өгсөн нууц санал хураалтын дүнг нэгтгэн гаргаж байгаа бөгөөд олон нийтэд мэдээлэх ажээ.

Ерөнхийлөгчийн хэрэгжүүлсэн ажил олон, хамаарах хугацаа урт байгаа учраас энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлгийн үндсэн сэдэв нь гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал байсан. Бусад сэдвийн хэлэлцүүлгүүд өрнөх юм. “Ардын үг” аян үргэлжилсээр байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй хийсэн “Татваруудыг нэмэхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй” ярилцлага хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдийн сонин” эхний нүүртээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Сайхан монгол ээж” арга хэмжээнээс төрсөн есөн алдартан ээжийн тухай нийтэллээ. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцож ээж нарт шагнал өргөмжлөл гардуулсан юм.

Улс төрийн 2-р нүүрт УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр соёлын тухай хуулийг батлуулахын төлөө идэвхтэй ажиллаж байна хэмээн ярьжээ. Мөн малын удмын сангийн хуулийг ч анхаарч эдгээр хуулиудыг Их хурлаар яаралтай батлуулахын төлөө ажиллах болно хэмээжээ.

Баримт, үзэл бодлын 3-р нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Шүүхийн шийдвэр” нийтлэл хэвлэгдлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргыг өнгөрсөн пүрэв гаригт хууль бусаар томилсонтой холбогдуулж, иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тухайн үед цагдаа нар иргэд рүү нулимс асгаруулагч цацаж, албадан хөөсөн. Энэ талаар хуульч О.Алтангэрэлээс тодруулсан ярилцлагыг 7-р нүүрнээс уншаарай.

Хониний сүүлээр саван зэрэг эко гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Lhamour”брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулантай хийсэн ярилцлагыг өнөөдрийн дугаараас сонирхон уншаарай.

Мөн Германд Монголын иргэн онц ноцтой цуврал аллага үйдсэн талаарх сэтгэл сэрдхийлгэм мэдээллийг мөн энэ дугаараас уншаарай. Энэхүү аймшигт хэргийн талаар Германы хэвлэл мэдээллүүдээр гарчээ. Тэрээр гурван бүсгүйн амийг хөнөөснөө хүлээсэн байна.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монголчууд Мартын 8-ныг 62 дахь жилдээ тэмдэглэж байна

Мартын 8 зурган илэрцүүдБНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчид 1955 оны зургадугаар сарын 8-ны өдөр Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай 137 дугаар зарлиг гаргажээ. Ингэж Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг анх тэмдэглэснээс хойш 62 дахь жилтэйгээ золгож байна. Харин дэлхий нийтэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тогтмол тэмдэглэх болсоор118 жил болж байгаа аж.

Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн “Эх үрс”-ийн баяр болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар “Олон улсын эмгэтэйчүүдийн баяр” тэмдэглэлт өдрөөс хасагдсан байв. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль 2003 онд дахин батлагдахад тухайн үеийн УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэнгийн санаачлагаар “Эх үрс”-ийн баярыг салгаж, Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг бүх нийтээр тэмдэглэх өдөр болгон сэргээжээ.

Дэлхийн бусад орнуудад энэ өдрийг хэрхэн тэмдэглэж эхэлсэн бэ?

АНУ-д XIX зуунд үйлдвэрчний эвлэл байгуулагдан хүчээ авч эхлэхэд үйлдвэрийн эмэгтэй ажилчид ажлын 16 цагийг 10 болгох, ажиллах орчныг сайжруулах шаардлага тавин 1857 оны 3-р сарын 8-нд жагсаал хийжээ. Энхүү өргөн хүрээтэй жагсаалын дараа тухайн үед эмэгтэйчүүд ҮЭ-ийг шинээр байгуулж олноороо гишүүнээр элссэн түүхтэй.

Эмэгтэйчүүдийн өдрийг АНУ-д Америкийн социалист намын шийдвэрээр1909 оны 2 дугаар сарын 28-нд тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойш Эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэх “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэрийг 1910 онд Копенгаген хотноо болсон хоёрдугаар Социалист Интернационалын хурлын өмнө зохион байгуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаас шийдвэрлэжээ.

ОХУ-д эмэгтэйчүүд “Талх ба энх”-ийг шаардсан ажил хаялтыг 1917 оны хоёрдугаар сарын сүүлийн ням гаригийг сонгон зохион байгуулж байжээ . Энэ өдөр нь тухайн үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу дэлхий нийтийн Грегорийн тооллын буюу 3 дугаар сарын 8-ны өдөр байв. ОХУ-д Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж эхэлсэнээс улбаатай монголчууд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын-8”-ыг тэмдэглэх болсон хэмээн зарим судлаачид тайлбарладаг.

Categories
мэдээ нийгэм

Визгүй зорчих нөхцөлийн тухай лавлах

Визгүй зорчих зурган илэрцүүд

Д/д

Улс орон

Зорчих нөхцөл

Хүчин төгөлдөр болсон огноо

Хэлбэр

Иргэд визгүй зорчих орнууд

1

Belarus Беларусь

90 хүртэл хоног

2013.09.04

ЗГ хоорондын хэлэлцээр

2

Brazil Бразил

90 хүртэл хоног

2015.09.21

ЗГ хоорондын хэлэлцээр

3

Hong Kong Хонконг

14 хүртэл хоног

1998.06.18

ЗГ хоорондын хэлэлцээр

4

Israel Израйль

30 хүртэл хоног

1996.03.12

ЗГ хоорондын хэлэлцээр

5

Kazakhstan Казахстан

90 хүртэл хоног

1994.12.02

ЗГ хоорондын хэлэлцээр

6

Kyrgyzstan Киргиз

90 хүртэл хоног

1999.12.04

ЗГ хоорондын хэлэлцээр

7

cuba official flag зурган илэрцүүд Куба

30 хүртэл хоног

2001.10.08

ЗГ хоорондын хэлэлцээр

8

Macau Макао

90 хүртэл хоног

2004.07.03

ЗГ хоорондын хэлэлцээр

9

Description: Холбоотой Зураг Малайз

30 хүртэл хоног

1994.06.06

Ноот бичиг

10

flag singapore зурган илэрцүүд Сингапур

14 хүртэл хоног

1991.08.05

ЗГ хоорондын хэлэлцээр

11

Ukraine Украин*

90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/

ЗГ хоорондын хэлэлцээр

12

flag philliphine зурган илэрцүүд Филиппин

21 хүртэл хоног

1994.05.13

ЗГ хоорондын хэлэлцээр

13

flag china зурган илэрцүүд Хятад

30 хүртэл хоног

1989.03.30

ЗГ хоорондын хэлэлцээр

14

Description: Turkey Турк

30 хүртэл хоног

2013.10.10

ЗГ хоорондын хэлэлцээр

15

flag laos зурган илэрцүүд Лаос

30 хүртэл хоног

2007.10.14

ЗГ хоорондын хэлэлцээр

16

flag thailand зурган илэрцүүд Tайланд

30 хүртэл хоног

2008.01.13

ЗГ хоорондын хэлэлцээр

17

Serbia Серби

90 хүртэл хоног

2013.11.08

ЗГ хоорондын хэлэлцээр

18

Russia ОХУ

30 хүртэл хоног

2014.09.03

ЗГ хоорондын хэлэлцээр

19

flag indonesia зурган илэрцүүд Индонез

30 хүртэл хоног

2016.03.22

ЗГ хоорондын хэлэлцээр

Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд

1

flag democratic republic of korea зурган илэрцүүд БНАСАУ

90 хүртэл хоног

1986.11.14

ЗГ хоорондын хэлэлцээр

2

Bulgaria Болгар

90 хүртэл хоног

2011.01.18

ЗГ хоорондын хэлэлцээр

3

flag vietnam зурган илэрцүүд Вьетнам

90 хүртэл хоног

2000.01.07

ЗГ хоорондын хэлэлцээр

4

Mexico Мексик

90 хүртэл хоног

2001.11.09

ЗГ хоорондын хэлэлцээр

5

Romania Румын

30 хүртэл хоног

1974.10.14

ЗГ хоорондын конвенц

6

Slovakia Словак

90 хүртэл хоног

1992.06.26

ЗГ хоорондын хэлэлцээр

7

korea flag зурган илэрцүүд БНСУ

90 хүртэл хоног

2012.05.31

ЗГ хоорондын хэлэлцээр

8

Hungary Унгар

30 хүртэл хоног

2016.05.18

ЗГ хоорондын хэлэлцээр

9

Czech Republic Чех

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

1992.06.26
2011.07.29

ЗГ хоорондын хэлэлцээр

10

Chile Чили

90 хүртэл хоног

2003.09.25

ЗГ хоорондын хэлэлцээр

11

India Энэтхэг

90 хүртэл хоног

2005.12.23

ЗГ хоорондын хэлэлцээр

12

Poland Польш

90 хүртэл хоног

2011.06.29

ЗГ хоорондын хэлэлцээр

13

Cyprus Кипр

90 хүртэл хоног

2011.03.30

ЗГ хоорондын хэлэлцээр

14

flag cambodia зурган илэрцүүд Камбож

30 хүртэл хоног

2012.08.27

ЗГ хоорондын хэлэлцээр

15

Brunei Бруней

14 хүртэл хоног

2013.07.01

ЗГ хоорондын хэлэлцээр

16

flag kuweit зурган илэрцүүд Кувейт

90 хүртэл хоног

2013.04.16

ЗГ хоорондын хэлэлцээр

17

Peru Перу

90 хүртэл хоног

2013.04.30

ЗГ хоорондын хэлэлцээр

18

Germany ХБНГУ

90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/

2013.05.08

ЗГ хоорондын хэлэлцээр

19

Colombia Колумб

30 хүртэл хоног

2013.09.23

ЗГ хоорондын хэлэлцээр

20

France Франц

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2013.10.26

ЗГ хоорондын хэлэлцээр

21

flag myanmar зурган илэрцүүд Мьянмар

30 хүртэл хоног

2013.11.18

ЗГ хоорондын хэлэлцээр

22

Estonia Эстони

90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат паспорт/

2014.04.28

ЗГ хоорондын хэлэлцээр

23

Italy Итали

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2014.07.14

ЗГ хоорондын хэлэлцээр

24

Latvia Латви

90 хүртэл хоног

2014.06.12

ЗГ хоорондын хэлэлцээр

25

flag turkmenistan зурган илэрцүүд Туркменистан

30 хүртэл хоног

2015.06.03

ЗГ хоорондын хэлэлцээр

26

Japan Япон

30 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2016.11.15-наас эхлэн мөрдөнө.

ЗГ хоорондын хэлэлцээр

27

flag nepal зурган илэрцүүдБалба

90 хүртэл хоног

2016.12.19
2017.01.18-наас эхлэн мөрдөнө.

ЗГ хоорондын хэлэлцээр

Бусад хөнгөлөлт

1

United States АНУ

Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.
АНУ-ын иргэд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино.

2001.07.06

Ноот бичиг

2

United Kingdom ИБУИНВУ

Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон.

2009.06.29

Ноот бичиг

3

Germany ХБНГУ

ХБНГУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2013.09.01-нээс эхлэн мөрдөнө.

Засгийн газрын тогтоол

4

flag canada зурган илэрцүүд Канад

Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно.
Канад Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2013.06.04

2014.01.01-ээс эхлэн

Засгийн газрын тогтоол

5

Japan Япон

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан.
Япон Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2015.08.10-наас эхлэн мөрдөнө

2010.04.01-ээс эхлэн мөрдөнө.

Засгийн газрын тогтоол

Бусад оронд визтэй зорчино

* Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.
* НҮБ-ын паспорт бүхий албан хэргээр зорчих, оршин суух НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын албан хаагчид манай улсад 30 хүртэл хоног визгүй зорчиж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаярыг суллалаа

Н.Батбаяр зурган илэрцүүд

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг хоёрдугаар сарын 22-ны өдөр баривчилж, цагдан хорих 461-р ангид саатуулаад байсан билээ. Тэднийг сэжигтнээр тооцон түр саатуулах хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болжээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Гарамгайбаатарыг өчигдөр сулласнаа дуулгасан. Харин өнөөдөр Н.Батбаярыг суллах шийдвэр гаргасан байна.

Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байсан бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих нэрээр Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн гэж буруутгаж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг хуралдлаа

Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болсон байна.

Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, судалгаа хийж буй юм.

Засгийн газраас байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх М.Батчимэг, иргэн Д.Ламжав, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, “Легимитус” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Лувсанжав, Нэгдсэн Үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн профессор А.Эрдэнэцогт нар ажиллаж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбат: Эдийн засаг хүндрэлтэй ч эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогоо бууруулахгүй

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганд оролцсон ээжүүдэд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлж, үг хэллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,

-Уудам эх орны минь өнцөг булан бүрт өргөө гэрээ хатан ухаанаар залж, үр хүүхдүүдээ хүмүүжлээр тойлж, улс орныхоо хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан суугаа Монгол эхчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун баярын мэндийг дэвшүүлж, та бүхнийхээ амьдралд аз жаргал, ажил үйлсэд тань өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Улс орны хөгжлийг түүчээлж, эх орныхоо төлөө эрэлхэг гавьяа байгуулсан хатан зоригт Монгол эмэгтэйчүүдийн баатарлаг үйлсийн тухай түүх өдгөө Монгол угсаатнуудын дунд мөнхрөн үлджээ. Тэдгээр гайхамшигт хатдын үргэлжлэл өнөө цагийн Монгол эмэгтэйчүүд Та бүхэн маань ажиллаж буй салбартаа амжилт бүтээлийг шаглан, эх орныхоо хөгжлийн товчийг зангидан байгаа нь сайшаалтай.

Монгол Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний нийгмийн баталгааг хангах, тэгш эрхээр хангагдсан хүчирхийлэлгүй тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой заалтуудыг тусган оруулж, хэрэгжүүлж байна. Тухайлбал,

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн улсад ажилласан жил, тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгахын тулд өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцохоор боллоо.

Хүүхдээ гурван нас хүртэл нь өөрөө асарч буй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлж, сайн дурын даатгалд даатгуулсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу Тэтгэмжийн сангаас төлдөг байхаар зохицууллаа.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100 хувь, сайн дурын даатгалд хамрагдсан нь 75 хувиар авдаг байсныг болиулж, 100 хувиар олгохоор тусгасан. Мөн жирэмсний амралттай байх хугацаандаа хоёр, гурав дахь хүүхдээ төрүүлсэн бол амаржсаны болон жирэмсний тэтгэмжийг олгохоор боллоо.

Монгол Улсын Засгийн газраас хийгдэж буй дээрх ажлууд эмэгтэйчүүдийн маань нуруун дээрх ачааг тодорхой түвшинд бууруулж, тэр хэмжээгээр үр хүүхдээ сургаж, улс эх орныхоо гэрэлт ирээдүйг бүтээх их үйлсэд та бүхний маань оруулах хувь нэмэр нэмэгдэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.

Мөн төрөөс хүн ам зүйн талаар баримтлах бодлого болон гэр бүл, нийгмийн халамжийн бодлогодоо бид хүн амын төрөлтийг тууштай дэмжих бодлогыг баримталж, залуу гэр бүл, олон хүүхэдтэй эхчүүдийг дэмжих, тэдэнд санхүүгийн туслалцаа үзүүлэн ажилласаар ирсэн. Уг бодлогуудын үр дүнд жилдээ дунджаар 80,0 орчим мянган хүүхэд шинээр мэндэлж, хүн амын ердийн цэвэр өсөлт 20-22,0 пунктэд хүрч, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3 сая 120 мянга боллоо.

Сүүлийн жилүүдэд улс орны санхүү, эдийн засгийн байдал хүндрэлд орж, УИХ-с Эдийн засгийн тогтворжуулах хөтөлбөр гаргасан, мөн ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тохирон хэрэгжүүлэх зэрэг олон талын арга хэмжээ авч улс орны макро эдийн засгийн тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж байна. Хэдийгээр төсөв, хөрөнгө, санхүүжилтийн хувьд ийм хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа ч төрөөс эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэгдэж байгаа нийгмийн халамжийн бодлогоо бууруулалгүйгээр хэвээр үргэлжлүүлэх, зарим талаар өргөжүүлэх бодлогыг баримталж ажиллаж байна. Тухайлбал,

2016 оны байдлаар “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 207,0 мянган хүн, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134,0 мянган хүн хамрагдаж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай” хуулийн төслийг боловсруулж, өнгөрсөн оны 12-р сард УИХ-д өргөн мэдүүлээд байна. Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталсан нь ирэх 4 жилд эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тэгш, хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэж, эрүүл саруул гэр бүл нь Монгол төрийн тулгуур багана болох учиртайг онцлон хэлэхийг хүсэж байна.

Улс орны маань ололт амжилт, хөгжил цэцэглэлт, эрдэмтэн мэргэдийн нээлт бүтээл, уран бүтээлчид, тамирчдын маань Олон Улсын тавцанд үзүүлж буй амжилт бүхэн нь хатан ухаант ээжүүд та нарын маань ач гавьяа билээ. Монголынхоо нийт ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөр тань сүүн цацал мэт өөдөө, ариун байхыг хүсэн ерөөе!” гэлээ.

Мөн энэ үеэр Улс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ олон сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн Шатарбалын Цэрэнхүү, Шагдарын Өлзийбаяр, Маамын Жавзмаа, Баатарын Аръяа, Туяагийн Цогмөнх, Гошошийн Кагазбек, Чимэддоржийн Цэрэнханд, Туулайн Наранцэцэг, Жамъянгийн Насантогтох нарын 9 ээжийг “Сайхан монгол ээж”-ээр нэрлэж өргөмжлөл олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хуулийн салбарын эмэгтэйчүүд баяраа тэмдэглэв

Хууль зүй, дотоод хэргийн салбарын 600 гаруй эмэгтэйчүүд оролцсон “Эмэгтэйчүүд эрхийн манаанд” чуулга уулзалт өнөөдөр Хууль сахиулах их сургуулийн Соёлын төвд боллоо.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Монголчууд бид эртнээс нааш эмэгтэй хүнийг хүндлэх, эх хүнийг эрхэмлэн дээдлэх үзэл сургаалаар хүмүүжиж, үйлс заяагаа тэгшилж ирсэн түүхтэй. Алдрай үрсээ, амраг ханиа, уугуул түмнээ, улс гэрээ гэсэн бүсгүйчүүд та бүхний маань ухааны цараа, уужим сэтгэлийн үрээр айл бүрийн дээвэр дор аз жаргал бялхаж, агуу Монголын минь заяа өнөд өөдлөн дэвжиж байдаг билээ. Хоёр мянганаар тоологдох хосгүй үнэт төрт ёс, түүхэн уламжлалаа аваад үзсэн ч, анхдугаар Үндсэн хуулиас өгсүүлээд ардчилсан Үндсэн хуулиа сөхөж харсан ч эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, тэдний нийгмийн баталгааг дээшлүүлэх асуудал монгол төрийн эн тэргүүний бодлого байсаар ирсэн билээ. Эмэгтэйчүүд маань эрчүүдээс хоёр дахин илүү ачаа үүрдэг. Ажил үүргийнхээ хажуугаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, ар гэрээ айлын дайтай айл шиг авч явах хүндхэн бөгөөд хариуцлагатай, цалин хөлсгүй хэрнээ цаг наргүй их ажил тэдэнд маань оногддог. Эмэгтэйчүүдийнхээ ачааг хөнгөлөх, асуудлаас хуваалцах явдал эн тэргүүний зорилт байх учиртай. Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн баталгааг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эдэлдэг бүхий л эрхийн манаанд зогсдог билээ” хэмээн ёслолыг нээв.

“Эмэгтэйчүүд эрхийн манаанд” чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцож, хууль зүй, дотоод хэргийн салбарт хүчин зүтгэж буй эмэгтэйчүүддээ хандаж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ үеэр салбарын нэр бүхий ажилтан, албан хаагчдад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт шагнал гардуулан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгалаах өдрийг баяр хүргэсэн байна. Ийнхүү хуулийн салбарын эмэгтэйчүүд чуулангаа эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэв.