Categories
мэдээ цаг-үе

Ц.Мэнджаргал: Монгол хоолны стандарт Европынхтой таардаггүй

Олон улсын тогооч нарын 15 дахь удаагийн “Истанбул Гастрономи Фестивал” тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн “Мико сүши” рестораны захирал Ц.Мэнджаргалтай ярилцлаа.


-Та олон улсын тогооч нарын тэмцээнээс алтан медаль хүртжээ. Ямар хоолоор энэ шагналыг хүртсэн бэ?

– Олон улсын тогооч нарын 15 дахь удаагийн “Истанбул Гастрономи Фестивал” тэмцээн Туркийн Истанбул хотноо амжилттай болж өнгөрлөө. Дэлхийн тогооч нарын холбоо, Туркийн тогооч нарын холбоо хамтарч энэхүү тэмцээнийг зохион байгуулсан юм. Нийт 30 орны 2800 гаруй тогооч 70 гаруй хоолны төрөлд өрсөлдлөө. Би япон хоолоор мэргэшсэн. Тиймдээ ч миний хувьд ази хоолны төрөлд өрсөлдөж алтан медаль хүртсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээнд Япон, Солонгос, Хятад, Энэтхэг гээд Азийн хүчтэй орнуудын тогооч нар оролцсон. Ази хоолоор энэ хүмүүсээс илүү гарахгүй байх даа гэж бодож байлаа. Гэсэн ч тэднээс дутахааргүй байж чадлаа. Ерөнхийдөө япон, солонгосчууд энэ хоолыг ингэж л хийх ёстой гэсэн зарчимтай. Хийдэг жор, горимоороо л хийнэ. Тиймээс миний хувьд япон хоолны уламжлалт хэв маягийг эвдэж европ маяг руу оруулахыг зорьсон. Ямар ч хүн хийгээд идэхэд хялбар болгосон юм.

Би ролл буюу маки сүшигээр өрсөлдсөн. Япончууд бол далайн байцаан дээрээ будаагаа л тавьдаг. Харин би далайн байцааны оронд будаа ашиглаж, сам хорхой дотор нь шарж бэлтгэсэн. Мөн өнгө, үзэмжинд маш их анхаарсан. Европ маяг руу оруулсан энэ хоол маань алтан медаль хүртсэн юм.

-Та энэ тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна. Өөр ямар төрөлд өрсөлдсөн бэ?

-Би энэ тэмцээнд анх удаа оролцлоо. Надаас гадна ази хоолны төрөлд мөнгөн медаль хүртсэн “Монголын мастер тогоочдын холбоо”-ны дэргэдэх Ахлах тогоочдын академийн захирал, мастер тогооч Ж.Отгонпүрэв, “South Govi sands” ХХК-ийн ерөнхий тогооч, мастер тогооч Б.Баттулга нар оролцсон. Мөн Олон улсын зэрэгтэй анхны монгол шүүгч Монголын мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал, мастер тогооч Р.Батбаатар оролцсон. Монгол шүүгч олон улсын тэмцээн шүүсэн нь бидний хувьд том ахиц болсон.

Түүнчлэн манай тогооч нар багийн төрөлд оролцож IV байрт орлоо. Багийн төрөл өрсөлдөгч ихтэй, өрсөлдөөнтэй болдог. Зохион байгуулагчдын зүгээс хайрцган дотор хоорондоо зохицох, зохицохгүй хүнс, ногоонуудыг хийж өгдөг. Бид түүнийг мэдэрч хоол хийнэ гэсэн үг. Зохицохгүй хүнснүүдийг ашиглах юм бол оноо буурдаг. Нийтдээ нэг цаг 30 минутын хугацаанд өгсөн хүнсээр халуун зууш, үндсэн хоол, амттан зэргээ бэлддэг. Мөн сүүлийн таван минут үлдэхэд л таваглах ёстой. Түүнээс өмнө таваглах юм бол мөн л оноо хасагдана. Харин ганцаарчилсан төрөлд 30 минутын л хугацаа өгдөг. Ердөө ус буцлах төдий хугацаанд л хоёр хүний порцоор хоол хийнэ. Ер нь амттай хоол хийхээс гадна хувийн зохион байгуулалт, ур чадвар, ариун цэвэр гээд бүх зүйл ном журмын дагуу байхыг шаарддаг.

-Та хичнээн жил тогооч хийж байна вэ?

-Би 18 жилийн турш тогооч хийж байна. Өмнө нь арав гаруй жил АНУ-д тогоочоор ажилласан. Монголд ирснээсээ хойш сүшиний ресторан ажиллуулж байгаа.

-Олон улсын чанартай тогоочийн тэмцээнүүдэд монгол хоолоор өрсөлдөх боломж байдаг уу?

– Урьд нь манай тогооч нар монгол хоолны төрлүүдээр өрсөлдөж байсан. Гэхдээ монгол хоолны стандарт Европынхтой таардаггүй.

-Яагаад таардаггүй юм бол. Мах их хэрэглэдэгтэй холбоотой юу?

-Одоохондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэддэггүй юм шиг санагдсан. Ерөнхийдөө монгол хоолны талаар дэлхий дахин нэгдсэн ойлголт муутай байдаг. Тэр нь тогооч бид үндэсний хоолоо сайн сурталчилдаггүйтэй л холбоотой. Тийм учраас л монгол хоолыг ойлгож хүлээн зөвшөөрдөггүй байх. Тэгэхээр яг ч махтай холбож ойлгож болохгүй л дээ. Монгол малын мах 300 гаруй шим тэжээлийг агуулж байдаг. Бусад орны мал тийм биш шүү дээ. Гэхдээ монголчууд малын махаа боловсруулж, хадгалж идэхдээ тааруу юм шиг санагддаг. Удахгүй цагаан сар болох гэж байна. Айл бүхэн бууз, банш чимхдэг. Махандаа элдэв янзын перец, амтлагч хийнэ. Гэтэл амталсан мах маань удалгүй л өнгөө хувиргаад эхэлдэг. Тэгэхээр монгол малын мах маань амталгаа даахдаа муу юм болов уу гэж би бодоод байгаа юм. Ядаж л наад захын ийм зүйлсийг ажиглаж, махныхаа онцлогт тааруулж хэрэглэж сурах нь зүйтэй. Мөн дараа нь чимхсэн буузаа тагтан дээрээ гаргачихдаг. Агаарт буй олон төрлийн химийн бодис өнөөх буузанд нь наалдах аюултай. Ийм энгийн зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Миний хувьд буузандаа янз бүрийн амтлагч хийдэггүй. Жамц давс, гоньд, сонгино, хонины сүүл хийдэг. Хонины сүүл холестерин бага байхаас гадна, нүдний хараа, ой тогтоолтод маш сайн. Харин жамц давс элдэв химийн найрлагүй учир мах улайж, өнгө нь хувирахгүй. Ерөнхийдөө монгол амтаараа байлгах нь чухал юм даа.

-Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хөнгөн хоолонд хуушуур, бууз яалт ч үгүй ордог. Энэ нь хөнгөн хоол гэж хэлэхэд бас асуудалтай шүү дээ. Тэгэхээр малын махаа ашиглаад арай хөнгөн чанарын хоол хийж болох уу. Түүнийгээ сүлжээ түргэн хоолны газар болгон өргөжүүлэх боломж бий юү?

-Мэдээж гадны “KFC”, “Piz­zаhut”, “Burger king” гэх мэт сүлжээ түргэн хоолны газрууд Монголд үйл ажиллагаагаа явуулахаас өмнө судалсан байдаг юм. Тэгэхэд монголчуудын хамгийн их иддэг түргэн хоолонд яалт ч үгүй хуушуур, бууз багтдаг. Бидний зүгээс эдгээр түргэн хоолны сүлжээнүүдтэй өрсөлдөхийн тулд хуушуур буузан дээрээ л “тоглолт” хийж өгөх хэрэгтэй байгаа юм. Яагаад заавал буруу халаасан ботгирсон тосонд хуушуураа чанаж, буузаа олон дахин халааж, сайн муу нь мэдэгдэхгүй мах чихэх ёстой гэж. Энэ бол хөнгөн хоол болж чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр багахан л сэтгэл гаргачих хэрэгтэй. Гурилаа өнгө оруулж, хүний биед хэрэгтэй зүйлсийг оруулж болно. Би туршиж үзэж байсан л даа.

Хуушуурынхаа махыг гараар татаад, хонины сүүл, өрөм бяслаг багцалж хийгээд хийж үзсэн. Маш сайхан амттай болдог. Шингэцийн хувьд ч тэр. Мэдээж малын махаа ашиглаад монгол хүнд тохирсон хөнгөн хоол хийж болохгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Ер нь тэгээд манай тогооч нар энэ тал дээр сүүлийн үед их анхаардаг болсон. Одоо бол япон, франц, америк хүнд тохирсон өглөөний цай гээд л гарах болж. Тэгэхээр монгол хүнд тохирсон өглөөний цай гэж байх ёстой юм байна гэх мэт асуудлыг хөндөж байна. Мөн монголчуудад 180 гаруй төрлийн цай байдаг юм билээ. Нутаг нутгийн онцлогоороо шүү дээ. Тэгэхээр цайг ч мөн ялгаагүй амт, шимт онцлогийг нь гаргаж тухайн зочиндоо зориулж чанадаг болох хэрэгтэй. Би өнгөрсөн оны аравдугаар сард “Дэлхийн ногоон цай”-ны өдөрт яваад ирсэн. Японы ногоон цайг хүмүүс сэтгэлээсээ ямар гоё хийдэг гээч. Тэд жил бүр шилдэг ногоон цай хийж буй хүмүүсээ шалгаруулдаг юм байна. Долоон удаагийн аварга болсон хүний цайг нь амслаа. Маш сайхан амттай байсан шүү. Амт чанар нь тариалалт болоод бүс нутгаараа янз бүр байдаг юм билээ. Мөн 100 грамм нь 120 мянган иений үнэтэй цай ч байдаг юм байна. Маш сайхан санагдаж байлаа. Монголчууд ч энэ жишгээр цайгаа урлаг болгож болно шүү дээ.

-Монголын тогооч нарын салбарын холбоод нэгджээ. Зорилго, зорилтынхоо тухай яриач?

-“Монгол Улсын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор салбарын мэргэжлийн мэргэшсэн холбоод нэгдэн “Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо” болж байна. Нийтдээ 20 гаруй мэргэжлийн холбоо нэгдэж байгаа бөгөөд салбарын мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн гарцыг тодорхойлох үүрэг, хариуцлага хүлээн ажиллахаар болж байна. Мөн монгол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэх, ажилтан ажиллагсдын ур чадварыг сайжруулж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилготой юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дун буюу хорго цэвэрлэгч

Шар дун

Гэртээ загасны хорготой айлууд дун хэмээх амьтныг илүүтэй сайн мэднэ. Бөмбөгөр ясан хуягтай, нялцгай биет энэ амьтан нь далай тэнгисийн ёроолд гэрэлгүй бүсэд амьдарна. Ерөнхийдөө далай тэнгисийн ёроолд амьдардаг дун, хясаа, наймаалж, далайн зараа зэрэг хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй ийм амьтдыг ёроолынхон гэх нь бий. Далайн ёроолд амьдардаг болоод ч тэр үү, дун нь төдийлөн хүний анхааралд өртөөд байдаггүй. Чигчий хурууны хумсны толионы хэмжээнээс эхлүүлээд аргийн чинээтэй том дунгууд бий. Дун 16 төрлийн хэлбэртэй ч ерөнхийд нь угалзын эвэр дун буюу бор дун, туулайн чихэн дун буюу шүрүүлэн дун, алиман дун буюу шар дун гэж гурав ангилдаг юм байна.

Бор дунг манайхан түгээмэл мэдэх болов уу. Жижиг хэмжээтэй, усанд өндгөө шахаж маш хурдан үрждэг онцлогтой юм байна. Шүрүүлэн дун бол элс, хайрга хөрсөн доороос хоол тэжээл олж иддэг учраас нүдэнд өртөхгүй. Хөрсөнд өндгөө шахаж үрждэг. Шар дун нь нимбэгний хэмжээтэй болтлоо томордог. Зөөлөн хэсгээ хамгаалсан нэмэлт хуягтай учир хэр баргийн загасны хоол болохгүй. Ер нь жижгэвтэр дунгууд ясан хөө хуягтай ч загасны хоол болчихдог нь харамсалтай. Загасны хоргон дахь дунгуудыг манайхан загасны хоолны үлдэгдэл, үхсэн загас, аквариумны замаг, өнгөрөөр хооллодог учир хоргоны цэвэрлэгч гэх нь бий шүү.

Дун бүрээ буюу цагаан лавай

Дун нь нөгөө талаар хөгжмийн зэмсэг болдог. Ялангуяа буддын шашинтнууд шашны зан үйлдээ үлээвэр хөгжмийн зэмсэг хэрэглэдгийн нэг жишээ нь цагаан лавай буюу дун бүрээ. Лавайг доод лусын орон болох их далайгаас гарсан хэмээн үздэг юм байна. Лавайг луу, загас хоёрын дундаас гарсан далайн нэгэн зүйл амьтан гэх бөгөөд лавайн эгшиг нь бүх хөгжмийн зэмсгийн дууг дарж шулмас хийгээд тэрсүүтэн хэн боловч бүгдийг устгадаг шидтэй гэж номлодог. Дунг чихэндээ хүргэвээс далайн татлага түрлэг сонсогддог гэдэг. Энэ нь юутай холбоотой гэвэл ерөөсөө л агаарын урсгалын чимээ гэнэ. Дунгийн бүтэц өөрөө хуйларсан, мушгирсан эрчилсэн эргүүлэгтэй байдаг нь агаарын урсгал, элдэв долгионыг хураан өвөрмөц чимээ гаргадаг нь тэр юм байна. Мэдрэлийн хүнд өвчтэй, гэнэтийн ослоос болж дүлийрсэн өвчтөнүүдэд дунгийн чимээг сонсгох нь нэгэн төрлийн чухал эмчилгээ болдог аж. Тайвшралыг өгдөг уг эгшгийг хөгжмийн хэмнэлд оруулаад бүхэл бүтэн цомог гаргачихсан уран бүтээлчид байдаг юм байна.

Дунг хүнсэнд хэрэглэдэг. Хойд Атлантын нууранд байдаг хоёр талт дунг хүнсэнд хэрэглэх зорилгоор цуглуулдаг. Эдгээр дунгууд нь 7-400 метрийн гүнд амьдардаг бөгөөд хамгийн урт насалдаг нь гэнэ. Одоогоор 375 болон 507 жил амьдарсан дунгууд тогтоогдоод байгаа аж.

Бор дун

Дунгууд дундаас хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог Европын сувдан дун нь цэвэр усны хамгийн ховор төрөл нь. Энэ төрлийн дун маш сайн чанарын сувд ялгаруулдаг болохоор хүмүүсийн олз болох нь их. Оросын эрдэмтэн Валерий Зюганов энэхүү дунг хэзээ ч хөгширдөггүй, ойролцоогоор 210-250 жилийн турш амьдардаг хэмээн нээлт хийсэн нь салбартаа шуугиан дэгдээсэн удаатай. Сүмд шавилан суугаа лам нарын хувьд дун үлээх нь анхны “А” үсэг нь гэсэн үг. Данх, гүцний чинээтэй цагаан дунг өглөө болгон үлээх нь дөрвөн зүг найман зовхист зохист аялгууг тараадаг учир зүг бүрийн цээрийг гаргадаг гэж бэлгэшээдэг юм байна. Дээхнэ үед нийслэл хүрээнд гал түймэр гарах ч юм уу, ямар нэг эрсдэлтэй үйл явдал гарвал харанга цохих, дун бүрээ үлээх зэргээр дохио өгдөг байжээ. Нэг үгээр онцгой байдлын үед дуугардаг түгшүүрийн дохио байсан гэсэн үг. Далайн эргийн орнуудын хувьд дун үлээх нь асар хүчтэй атлаа, сарнишгүй долгионыг цацруулдаг учир дайснаас сэргийлэх том дохио болсоор иржээ. Харин хятадуудын хувьд далайн дун, хясааны ясаар элдэв төрлийн бэлэг дурсгалын зүйл хийж худалддаг ч нутгийн хөгшчүүл нь “Далайн амьтны гавал” хэмээгээд гэртээ байлгахыг цээрлэдэг заншилтай аж.

Дун гэхээр эмгэн хумсыг ярих нь зүйтэй. Нялцгай биетийн томоохон төлөөлөгч бол эмгэн хумс. Дэлхий дээр 60-80 мянга орчим зүйл бүртгэлтэй бөгөөд эмгэн хумсыг дунтай, дунгүй гэж хуваадаг. Дунтай буюу ясан хуягтайг нь дун гэж нэрлэх нь бий. Хэлний тайлбар толиноос үзвэл дун гэдэг нь зөөлөн нялцгай амьтны биеийг хамгаалдаг хатуу бүрхүүлийг хэлдэг бол, дотор байгаа тэр нялцгай биетэнг дун хорхой гэж дууддаг аж.

Гэртээ загасны хорготой айлууд дунгаа үржүүлэхийг хүсвэл үр хөврөл, төрцийг нь тусгайлан авч өөр шилэнд байлгаж томруулаад биежсэнийх нь дараа хорго руу нь хийдэг юм байна. Тэгэхгүй бол загаснууд дунгийн төрцийг идчихдэг. Дун нь ус зөөлрүүлэгч шидтэй учир энэ чанарыг нь ашиглаад Азийн орнуудад гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад дунгийн зунгагийг оруулдаг. Ийм найрлагатай бүтээгдэхүүн нь арьсыг дээд зэргээр чийгшүүлдэг юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Каннын олон улсын наадамд С.Бямбын “Хэвтрийн хүн” кино зохиол шалгарчээ

Каннын олон улсын кино наадмын “Le Atelier” төрөлд найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кино зохиол шалгарчээ.

Тэрбээр “Хүй”, “Нохой орон”, “Монголын дуу”, “Мөнхийн хөдөлгүүр”, “Хадаг”, “Хүсэл шунал”, “Алаг үрс”, “Алсын удирдлага” зэрэг кинонд зураглаач, найруулагч, продюссерээр ажилласан бөгөөд зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн Францын кино урлагийн сангийн дэмжлэгтэй кино төслөө бичжээ.

Киноны гүйцэтгэлийг Монголын “Гуру медиа”, “Prime pictures” компани хамтран бүтээх аж.

Дэлхийн авьяаслаг уран бүтээлчдийн кино төслийг дэмжих, олон улсын кино студи, продюссер болон кино санхүүжүүлэгч нарт зориулсан тус хөтөлбөр нь 2005 оноос хэрэгжиж байгаа юм. Ингэснээр уран бүтээлчийн кино зохиол бүтээл болох үүд хаалга нээгддэг байна. Эл хөтөлбөрт шалгарсан найруулагчид ирэх тавдугаар сарын 19-25-нд кино салбарын хөрөнгө оруулагчид болон компаниудын төлөөлөлтэй уулзан төслөө танилцуулах аж.

Энэ жил тус хөтөлбөрт нийт 14 орны 16 найруулагчийн бүтээл шалгарснаас Монгол, Хятад, Өмнөд Африк, Мексик, Сингапур, Бангладеш зэрэг орны найруулагч багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хаана, юу үзэх вэ?

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД зурган илэрцүүдТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД

-“Эмоци” продакшн 3 дугаар сарын 5-наас эхлэн “Миний Топ Эхнэр” шинэ инээдмийн энтертаймент шоу тоглолт өдөр бүр 19:00 цагаас тоглож байна. Тасалбарын үнэ 12.000 төгрөг.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД зурган илэрцүүдСОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД

-МУГЖ Аглуу, Бооёо нарын “Найзууд” төсөл үргэлжилж байна. “Шинэ үе” продакшны “Гүргэр хань” тоглолт 15:00, 17:00, 19:30, 21:30 цагуудаас тус, тус тоглогдож байна.

“УЛААНБААТАР ПАЛАС” зурган илэрцүүд“УЛААНБААТАР ПАЛАС”

-“Маск” продакшны “Шилдэг хөтөлбөр”-үүд 19:00, 21:30 цагуудаас тус, тус тоглогдоно.

Соёлын төв ордон зурган илэрцүүдМҮЭСТО-НД

-“Х түц” продакшны шилдэг номерууд 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00 цагуудаас тус тус тоглогдоно.

Холбоотой ЗурагАСА ЦИРКТ

-“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” тоглолт 15:00 цагаас

-Ардын дууч Д.Бурмаагийн тоглолт 19:00 цагаас тус тус болно.

БӨХИЙН ӨРГӨӨНД зурган илэрцүүдМОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД

-“Үртэй хүн жаргалтай тоглолт” 19:00 цагаас

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтээр амарч байгаа тул дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

замын хөдөлгөөн зурган илэрцүүд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах өдөр өнөөдөр тохиож, бүх нийтээр амарч байгаа тул өнөөдөр нийслэлд
автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн
газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины
дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг.

Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины
хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолоочдыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг
Замын цагдаагийн газраас анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны ерөнхийлөгч энэ сарын 24-нд тодорно

Монголын Үндэсний олимпийн хорооны ээлжит Их хурал энэ сарын 24-нд болох тов гарлаа. Эл хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох юм. Сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрс хараахан тодроогүй бөгөөд ерөнхийлөгчид өрсөлдөх хүмүүсийг энэ сарын 9 хүртэл бүртгэж байгаа аж. Сонгуулийн комиссын даргаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж томилогдсон байна. Сонирхуулахад МҮОХ-ны одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн тус албанд 20 жил тасралтгүй ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

8, 9-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна

Холбоотой Зураг

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 4-9 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Байдраг, Богдын гол орчмоор шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримт олгохгүй байгаа ААН-үүдийг шалгана

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэн, ААН-үүд үйлчлүүлэгчдээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий баримт хэвлэн өгөх ёстой.

Гэвч уг хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүд бий. Тухайлбал, орон нутагт хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа аж. Иймд, Монгол улсын хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүдэд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох албан хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөр гэгээн Занабазарын жанч халсан өдөр лам нар үнэ төлбөргүй засал ном хурна

Дүйчин өдөр зурган илэрцүүдVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Шинийн 14
буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр энэ сарын 11-нд тохионо.
Эл өдөр МБШТөв Гандантэгчинлин хийдийн лам нар Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй
засал, ном айлдана. Өндөр Гэгээн Занабазар нь Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын
эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ. Тэр цагаас
хойш эл өдрийг дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тусгайлан үе
үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтжээ. Энэхүү уламжлалын дагуу МБШТөв
Гандантэгчинлэн хийдийн гавж Ё.Амгалан Гал тахиа жилийн хаврын
тэргүүн сарын шинийн 14 буюу энэ сарын 11-нд хүмүүний насны цөв, барцадыг арилгаж,
насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс “Цагаан Дарь-Эх”-ийн насны
авшиг хайрлах аж.

Categories
гадаад мэдээ

В.Путин “Март-8” мэндчилгээ дэвшүүллээ

В.Путин зурган илэрцүүд

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Март-8”-ны мэднийг нийт эмэгтэйчүүддээ хүргэжээ. Тэрээр мэндчилгээндээ Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын төлөөлөл болсон К.Бальмонтын шүлгээс иш татан уншин “Та бүхэн гоо үзэсгэлэн, амьдралын эрч хүч, эелдэг зөөлөн ааль, өгөөмөр сэтгэлээрээ энэ ертөнцийг амар тайван, сэтгэл хангалуун, аз жаргалтай болгодог билээ” хэмээгээд чин сэтгэлийн халуун баяр хүргэсэн байна.

В.Путин мөн эмэгтэйчүүдийг “Өдөр, шөнийг ялгалгүй гэр бүл, үр хүүхэд, улс орныхоо төлөө хөдөлмөрлөж, баярын өдрүүдээр ч амрах завгүй байдаг” гээд, бид та бүхнийг “Яаж энэ бүхнийг амжуулдаг байна аа” гэж байнга гайхдаг” хэмээн магтаалын үгээ харамгүй хайрлажээ.

О.ӨНӨР