Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Хилийн тухай хуулийн эх бичвэрийн хувийг ХХЕГ-т гардуулах ёслол боллоо

Монгол Улсын Хилийн тухай хуулийн эх бичвэрийн хувийг ХХЕГ-т гардуулах ёслол боллоо

24 жилийн өмнө баталсан Хилийн тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд шинэчлэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр хуулийн эх бичвэрийг ХХЕГ-т гардуулах ёслол боллоо. Хуулийн эх гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүд, ХХЕГ-ын бие бүрэлдэхүүн оролцов.

Ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, “Үндсэн хуульд Монгол Улсын хилийг хуулиар бататгана. Монгол Улсын хил халдашгүй дархан байна” хэмээн заасан билээ. Үндсэн хуулийн энэхүү тулгуур хэм хэмжээг хэрэгжүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс 1993 онд Монгол Улсын Хилийн тухай бие даасан хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн бөгөөд улс орон нийгмийн шинэ харилцаанд шилжих явцад түүхэн үүргээ бодитойгоор биелүүлж чадсан юм. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 2002 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан Төрөөс хилийн талаар баримтлах бодлого зэрэг тулгуур баримтлалтай нийцүүлэн УИХ-аас өнгөрсөн онд Хилийн тухай хуулийг шинэчлэн баталлаа” гэсэн юм. Мөн сайд С.Бямбацогт хилчдэд хандан ”-Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиа сайтар судалж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хилчин нэг бүр бүрэн хэрэгжүүлж ажиллах

-Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газар болон ХЗДХЯ-ны төвшинд батлагдан гарах эрх зүйн хэм хэмжээний актуудыг шуурхай боловсруулж, батлуулах

-Бүс нутаг, хил залгаа орнуудын хэмжээнд терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, хүн худалдаалах, зэвсэг хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг онцгой анхаарч ажиллах

-Улсын хилээр зорчигч болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж, хилийн боомтын аюулгүй байдлыг найдвартай хангаж, боомт дээр гарч болзошгүй хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах

-Улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх ажиллагаанд орчин үеийн өндөр технологийг өргөнөөр нэвтрүүлэх, бүрдүүлэх талын арга хэмжээг авах

-Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагатай албыг зөвхөн хилийн албанд чин сэтгэлээ өгсөн хүн хашиж чаддагийг анхаарч, хүний нөөцийн бэлтгэх, сургахад онцгой анхаарал хандуулж ажиллахын хамт албаа урвуулж ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх, иргэдтэй зохисгүй харилцах явдалтай хил хамгаалах байгууллагын удирдлага эвлэрэхгүй тэмцэхийг үүрэг болгож байна” гэлээ.

Ёслолын арга хэмжээний үеэр ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн Хилийн тухай хуулийг боловсруулж, батлуулахын төлөө тууштай ажилласан ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлээд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, тус яамны газрын дарга П.Сайнзориг, Т.Нармандах нарт Хил хамгаалах албаны тэргүүн дээд шагнал“Сүлдэт багана” шагналыг гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Орон нутгийн байгаль орчны манлайлал” хөтөлбөр зарлагдлаа

Орон нутгийн байгаль орчны манлайлал зурган илэрцүүдНийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг сан, Конрад Аденауэр Сантай хамтран хэрэгжүүлж буй ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.

Зориг сангийн ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ хөтөлбөр нь анх 2016 онд хэрэгжиж 21 аймгийн 22 залуус хамрагдан амжилттай төгссөн юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар оролцогч залуус манлайлах ур чадварт суралцан, байгаль орчны салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжийг олгодгоороо онцлогтой. Бид хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 2 дах жилдээ ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

Оролцохыг хүсэгчид нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа, 22-29 настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Хөтөлбөр 2017 оны 04-р сарын 17-ноос 28-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг зохион байгуулагч тал хариуцна. Үүнд томилолтын зардал орохгүй болно. Хөтөлбөрт 21 аймгийн 21 оролцогч шалгаран оролцоно.

Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана:

  1. Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчидтай 03 сарын 28-ны өдөр утсаар холбогдоно.
  2. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудтай 03 сарын 28, 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос утсаар холбогдож ярилцлаганд оролцуулна.

Хөтөлбөрийн лавлах утас: 315444, 99058192, 88104147

Өргөдлийн маягтыг www.zorigfoundation.org болон Zorig Foundation фэсбүүк хаягаар дамжуулан онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/-REFP2017хаягаар бөглөх бөгөөд 2017 оны 03 сарын 22-ны өдрийн Улаанбаатарын цагаар 18 цаг хүртэл хүлээн авна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал Хангарди ордонд болж байна. Өнөөдрийн хурлаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын нөхцөл байдлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг танилцуулга хийнэ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөвшөөрөлгүй барилга, барилгын суурь ухсан газруудад хийсэн хяналт шалгалтын талаар болон Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архины албадан эмчилгээнд 20 иргэнийг хамруулахаар болов

Орхон аймгийн цагдаагийн газраас архины хамааралтай, согтууруулах ундаа тогтмол хэтрүүлэн хэрэглэдэг, гаргасан зөрчлийн байдал зэргийг судлан үзэж 20 иргэнийг архинаас гаргах албадан эмчилгээнд хамруулахаар болсон байна.

Албадан эмчилгээг Төв аймагт зохион байгуулдаг бөгөөд уг ажилд 20 сая төгрөг шийдвэрлэгджээ. Албадан эмчилгээнд хамрагдаж байгаа иргэд эмчилгээ хэрхэн авч байгаа байдлаас нь шалтгаалан тухайн хүнийг хэр хугацаанд эмчилгээнд хамруулах эсэх нь шийдвэрлэгддэг байна.

Тухайлбал эмчилгээ 2 ба түүнээс дээш сар үргэлжилдэг аж.

Categories
мэдээ нийгэм

Ж.Эрдэнэбат: Монгол хүүхэд бүр та бүхнээс үлгэр аваасай

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр БНСУ-д болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд багаараа амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Өнгөрсөн сарын 18, 19-нд болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин Б.Баасандорж, М.Уранбилэг багш дасгалжуулагчийн хамт оролцож 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл, нийт 41 медаль хүртсэн юм.

Уг тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулжээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд тамирчдад хандан гаргасан амжилтаар нь монгол түмэн бахархаж буйг илэрхийлээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн, олон улсын тэмцээнд өндөр амжилттай оролцсон танай академийн тамирчдаас монгол хүхэд бүр үлгэр жишээ авч ой тогтоолтын, шатар, даамны гэх мэт оюуны болон биеийн тамир, спортын бусад төрлөөр хичээллэх нь улам бүр өргөжин тэлээсэй гэж хүсч байна гэлээ.

Монголын оюун ухааны академийн тамирчид Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз гэх мэт олон улсын оюуны спортын 42 дахь тэмцээндээ амжилттай оролцож нийт 607 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3 дугаар сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нараар ахлуулсан холбогдох албаны хүмүүс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад болон Гурван гал эмнэлгүүдэд ажиллалаа.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрдөө иргэн нэмж, гэртээ бүл нэмсэн ээжүүдэд талархал илэрхийлж баярын мэндчилгээ дэвшүүлснийг гардуулан өгөв.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийт эхчүүдэд баяр хүргээд эх орондоо хэрэгтэй, эрдэм номтой эрүүл саруул олон иргэнийг өсгөн хүмүүжүүлэхийг ерөөв. Түүнчлэн энэ өдөр ажиллаж байгаа салбарынхаа нийт ажилтан албан хаагчиддаа баярын мэнд хүргэхийн зэрэгцээ, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүслээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол улсад 161 эх амаржиж, үүний 68 нь орон нутагт төрсөн бол Улаанбаатар хотод 93 хүүхэд мэндэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

С.Баярыг эсэргүүцэн Лондонд монгол эмэгтэйчүүд жагслаа

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар улс орон бүрт эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэн илэрхийлдэг уламжлал тогтжээ. Энэ жишгээр олон улс оронд янз бүрийн хэлбэрийн жагсаал цуглаан зохион байгуулагдсан байна. Манайд гэхэд Март-8 өдөр гурван нүцгэн эмэгтэй “оффшорчдыг зайлуул” гэсэн уриатайгаар Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн бол Г.Ичинхорлоо тэргүүтэй эмэгтэйчүүд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд С.Баярыг эсэргүүцэн, Лондон дахь Монгол Улсын Элчин Сайдын яамны үүдэнд маш олон лоозон, ухуулах хуудас барьж жагссан байна. Үүний дүнд маргааш тэднийг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд С.Баяр хүлээн авч уулзахаар болжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн үндэсний академийн тамирчид Буриадыг зорилоо

Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэдэг тамирчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэж, шинэ залуу тамирчдыг дэмжих зорилготой Монголын чөлөөт бөхийн үндэсний академи байгуулагджээ.

Тус академид манай улсын чөлөөт бөхийн нэрт тамирчид, туршлагатай дасгалжуулагчид багшлахаар болсон байна. Тухайлбал, Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар, “Рио-2016” олимпийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, дасгалжуулагч Л.Энхбаяр нарын шилдэг дасгалжуулагчид багтжээ.

Тус академийн тамирчид анхны томилолтоо авч, 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцохоор мордлоо. Мөн Хөх хотод дасгалжуулагч Л.Энхбаярын удирдлага дор хэсэг тамирчид хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүд эрхийн өдрөөрөө нүцгэн жагслаа

Өчигдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр Сүхбаатарын талбай дээр нэгэн содон жагсаал болов. Энэхүү жагсаалд гурван эмэгтэй хагас нүцгэнээр оффшорчдыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэд “хулгайлсан мөнгөө буцааж өг”, “хулгайч дарга нар боль”, “оффшорчдыг зайлуул” гэхчлэн лоозон урдаа зүүн, гартаа барьсан байлаа. Удалгүй цагдаа нар ирж тэдний үйлдлийг зогсоон албадан авч явсан байна. Учир нь тэд албан ёсоор жагсаал хийх зөвшөөрлөө аваагүй хэмээжээ.

Үүний дараахан жагсаалд оролцсон Б.Болор-Эрдэнэ өөрийн нүүр хуудсаар дамжуулан “Намайг Б.Болор-Эрдэнэ гэдэг. Та нар намайг хайгаад хэрэггүй. Би энэ жагсаалыг өөрөө санаачилж, өөрөө бий болгож хийсэн. Би энэ төр засагт бугшсан идээ бээрийг эх хүний хувьд арилгая гэж зориг гарган энэ жагсаалыг хийсэн. Бид л хийхгүй бол биднээс өөр хийх хүн үнэхээр алга байна. Хэн нэгэн зориглохгүй бол өөр зориглох ч хүн алга байна. Бид энэ жагсаалыг оффшорчдын эсрэг монголчуудын бүх баялгийг хулгайлж байгаа хулгайч, оффшорчдын эсрэг энэ тэмцлийг хийсэн. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бидэнд өнөөдөр баярлах шалтгаан байхгүй. Бидний тэмцэл үүгээр зогсохгүй ээ. Цагдаа нар ямар хурдан ажилладаг болоо вэ? Биднийг цагдаа тагнуулынхан хайгаад, сурвалжлаад гэр орноор яваад байна гэнэ. Ингэх ямар шаардлага байгаа юм бэ?” хэмээн бичлэгээр мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Цалинтай чөлөө олгох шийдвэрийн хэрэгжилт дуусчээ

Ханиад цалинтай чөлөө зурган илэрцүүдЭнэ өвөл хотын утаа урьдын адил гамшгийн түвшинд хүрч ханиад томууны дэгдэлт туйлдаа хүрч эмнэлгүүдийн ачаалал хэд дахин нэмэгдсэн билээ. Тэгвэл энэ үеэр гаргасан Засгийн газар хоёр арга хэмжээ авсан юм. Үүнд сурагчдын амралтыг сунгасан хийгээд хүүхдээ сахиж байгаа эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр орсон. Тэгвэл нэгдүгээр сарын 2-ноос хэрэгжиж эхэлсэн цалинтай чөлөө олгох шийдвэр энэ сарын 1-нд дууссан байна.

О.ӨНӨР