Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын гавьяат жүжигчин Чүлтэмийн Алтан-Өлзий таалал төгсчээ

Image result for Алтан Өлзий“Өнөр бүл” киноныхоо Гажиг Гармаа нэрээр олноо танигдсан Монгол Улсын Гавьяат жүжигчин Чүлтэмийн Алтан-Өлзий бурхны оронд заларлаа.

Image result for өнөр бүлМонгол улсын тайз, дэлгэцийн жүжигчин, МУГЖ Чүлтэмийн Алтан-Өлзий 1950 онд төрсөн Завхан аймаг Түдэвтэй сум Баянцагаан баг Улаан үзүүр гэдэг газар төржээ. 1973 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. Тэрээр үндэсний болон сонгодог жүжигт, эмгэнэлт ба инээдмийн аль ч дүрд тоглох чадвартай арга туршлагатай жүжигчин бөгөөд түүний тоглолтын хэв маяг нь үнэн, энгийн байдлыг эрхэмлэж, сэтгэлийн үйлдлийг тууштай баримталдагт оршино хэмээн түүний ур чадварыг судлаачид үнэлдэг билээ. Тэрээр 2002 онд МУГЖ цол хүртсэн.

Related image


Image result for Алтан Өлзий

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2508 төгрөгтэй тэнцлээ

Image result for Долларын ханш

Нэг ам.доллар өнөөдрийн байдлаар 2508 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь оны эхнээс 10 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард 2720 болсон ам.долларын ханш 250 төгрөгөөр буурснаас хойш нэг хэсэгтээ л тогтвортой байсан бол өнгөрсөн баасан гаригаас эхлээд цөөн төгрөгөөр нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Сайн дурын даатгал төлөгчид шинэчилсэн гэрээнд хамрагдана

Image result for нийгмийн даатгалын дэвтэрСайн дурын даатгал төлөгчид шинэчилсэн гэрээнд хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас анхааруулж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр 1-нээс 240 мянган төгрөг болсонтой холбогдуулан сайн дурын даатгал төлж байсан иргэд харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад сайн дурын даатгуулагч сард 23040 төгрөг төлдөг байсан бол одоо 28800 төгрөг төлөх юм байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 94 мянга 515 иргэн сайн дурын даатгалд хамрагджээ. Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр настан, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувиллын хувьсах зардал зэргийг авах нөхцөл бүрддэг.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн УАШТ үргэлжилж байна

Image result for Чөлөөт бөхийн УАШТ үргэлжилж байнаЧөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт Ухаа” спорт ордонд Хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус тэмцээнд нийт 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй. Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жингийн шилдэг бөх, Олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат зодог тайлж, “Сүлд” спорт хорооны дасгалжуулагчийн албанд шилжсэн байгаа.

Мөн өнгөрсөн 2015 оны Ласвегасын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хүнд бэртэл авч их спортоос түр хөндийрсөн олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр дэвжээнээ эргэн ирсэн байгаа юм. Тэрээр 74 кг-д өрсөлдөж, илт давуу байдлаар эхний өрсөлдөгчөө ялаад байна.
Эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг, 69 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа нар энэ удаагийн тэмцээнийг өнжжээ.

Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат жин өсч, 86 кг-д зодоглож байна. Мөн олон улсын хэмжээний мастер П.Орхон 63 кг-д хүч үзэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Мал, амьтны галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа

Image result for золбин нохой

Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлсэн аж. Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон тул 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг хуралдаж Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Налайх дүүргийн 1 дүгээр хороонд тавьсан хязгаарлалтын дэглэм энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

МЧБХ-г Д.Сумъабазар тэргүүлнэ

Энэ сарын 6-ны өдөр Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний мөрийн хөтөлбөртэй танилцан, Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг ерөнхийлөгчөөр дэмжсэн байна. Тэрбээр өмнө нь холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. МЧБХ-ны удирдах зөвлөл 17 гишүүнтэй бөгөөд шигшээ баг бүрдүүлэх журам батлагдсантай холбоотойгоор заасан хугацаанд шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг томилохоор ажиллаж буй юм байна.

Өмнө нь тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Баянмөнх эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн. Иймд тус ажлыг эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр түр хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бол өчигдөр түүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томилжээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Хацү башё эхэлнэ

Мэргэжлийн сүмогийн 2017 оны Хацү башё буюу нэгдүгээр сарын тэмцээн өнөөдөр эхлэнэ. Хацү башёг мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүлсэн бол шинэ сэкиваке цолтны эгнээнд Тамаваши Б.Мөнх-Оргил дэвшжээ. Тамаваши Б.Мөнх-Оргил монгол бөхчүүдээс ес дэх сэкиваке цолтон нь болж байгаа юм. Баруун жигүүрийн манлай бөхөөр Харүмафүжи аварга барилдах бол Хакүхо аварга зүүн жигүүрийг манлайлах нь.

Арслангуудыг озеки Кисеносато Тэрүнофүжи тэргүүлэх бөгөөд Гойёдо, Тэрүнофүжи, Котошёогикү нар удаалжээ. Маэгаширагийн барууны хоёрт Араваши Э.Дөлгөөн бичигдсэн байна. Түүнтэй хамт манай гурван бөх маэгаширад эрэмбэлэгдсэн юм.

Дэд зиндаанд манай гурван бөх хүч үзнэ. Макүшитад арван бөх хүч үзэн барилдахаас Асасекирюү Б.Дашням, Дайшёохо Р.Шижирбаяр нар зиндаа буурч, Ч.Батзориг зааны хүү Асахирюү Дэнзэнсамбуу макүшитад анх удаа дэвшжээ.

Мэргэжлийн сүмогийн Хацү башё нэгдүгээр сарын 8-22-ны хооронд болно.

Categories
мэдээ нийгэм

Усан спорт сургалтын төвийг маргааш дуудлагаар худалдана

2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон.

Тэгвэл эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг ирэх даваа гарагт буюу энэ сарын 9-нд дуудлага худалдаагаар худалдаалахаар болсон байна.

Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж.

Categories
мэдээ нийгэм

Хятадын Үйлдвэр худалдааны банк Монголд Төлөөлөгчийн газартай болно

Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн хуралдаанаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Хятадын Үйлдвэр Худалдааны банк нь Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн гурван жил дараалан тэргүүлсэн, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан, 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй oлон улсад нэр хүнд бүхий банк юм.

Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй байна. Монгол Улсад 2008 оноос хойш Голланд Улсын Ай Эн Жи банк, БНХАУ-ын Банк оф Чайна, Япон Улсын Сумитомо Мицуи Банкны Корпораци болон Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй банкны Төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх зөвшөөрлийг олгосноор гадаадын банкны нийт таван Төлөөлөгчийн газартай боллоо.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сэрэлт”-ийн ах ламын дүрээр мөнхөрсөн алдарт жүжигчин Зундуйн ЦЭНДЭЭХҮҮ

БНМАУ-ын ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү 1905 онд Төв аймгийн (Бор-Өндөр) одоогийн Алтанбулаг сумын нутагт төржээ. Бурханаас заяат авьяас билэг төгөлдөр төрсөн ирээдүйн алдарт жүжигчин маань хувь тавилангийн эрхээр Нийслэл хүрээний ярганы газарт мах зөөгч, Дотоодыг хамгаалах газарт зарлага зэрэг ажил хийж байгаад 1931 онд Ардыг гэгээрүүлэх яамнаас гаргасан авьяаслаг залуучуудыг театрт авах тухай зарлалын мөрөөр зорин очиж урлагийн алтан тайзнаа амьдралынхаа тавь шахам жилийг зориулах гараагаа эхэлсэн байдаг. Түүний нэр “Учиртай гурван толгой” дуурийн хамгийн анхны тоглолтын зарлалд бичигдсэн байдаг нь Монголын алтан үеийн жүжигчин гэсэн албан ёсны батламж нь болдог гэхэд болно. Тэрээр “Говийн хүүхэн Гүндэгмаа” жүжгийн бэр гуйгчаас эхлээд гавьяат уран зохиолч Содномбалжирын Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжиг болон “Халхын баатар”, “Шинэ зам”, “Өөрийн замаар”, Лопе де Вегагийн “Хонины булаг”, Оросын их зохиолч Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл”, “Кремлийн цаг”, У.Шекспирийн “Отелло” зэрэг үндэсний болон сонгодог, Орос, Зөвлөлтийн зохиолчдын олон жүжигт тоглон авьяас билгээ нээсэн түүхтэй. Тайзны олон сайхан дүр бүтээхээс гадна “Гонгор баатар” киноны сумангийн даргаас эхлээд “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээжээ. Зундуйн Цэндээхүү Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ажиллаж Баян-Өлгий, Дорнод аймгийн театрыг байгуулах, урын санг нь баяжуулах, залуу жүжигчдийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг.

Алдарт жүжигчин З. Цэндээхүү “Халхын баатар Сүхбаатар” жүжгийн Сүхбаатар, “Хуягт галт тэрэг” жүжгийн Зинов, “Шинэ зам” жүжгийн Барон, “Хоёр эзний ганц зарц” жүжгийн Флоренц, “Шарай голын гурван хаан” жүжгийн Бүргэд баатар, “Өөрийн замаар” жүжгийн Бүдэрчулуун, “Отелло” жүжгийн Дож ноён, “Кремлийн цаг” жүжгийн Дзержинский, “Гайхамшигт лимбэ” жүжгийн хар феодал гэх мэт олон арван дүрийг бүтээж үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байв. Тэрээр Д.Жигжидийн найруулсан “Өглөө” уран сайхны киноны Бодоогийн дүрийг гайхалтай бүтээсэн бөгөөд нийгмийн байдал солигдсон өнөө цагт хэт улстөржсөн дүр болсон гэж урлаг судлаачид шүүмжлэх нь бий. Гэвч, аливаа уран бүтээлч хүн гэдэг тухайн нийгмийнхээ бүтээгдэхүүн болохоор авьяас билэгт олон хүний хөдөлмөр үзэл суртлын золиос болсон нь хэнд ч илэрхий үзэгдэл юм. 40 шахам жилийн өмнө нийтийн хүртээл болсон “Өглөө” гэх энэ кино, Бодоогийн дүр. Өнөөдрийг хүртэл үнэ цэнэтэй кино бүтээл хэвээр байна. 1950-иад оны дунд үеэр дэлгэцнээ гарч, олныг шуугиулсан бүтээл бол “Оч” буюу “Сэрэлт” кино байлаа. “Сэрэлт” кино анх дэлгэцэнд гарахдаа “Оч” нэртэй байсан аж. Сүүлд нэрийг нь өөрчлөн “Сэрэлт” хэмээн нэрлэсэн байна. Төрийн шагналт зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн, театрын нэрт найруулагч Ламзавын Ванган, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд нар уг киноны зохиолыг бичиж, Монголын кино урлагийн ертөнцөд орж ирсэн нь үнэхээр олзуурхууштай явдал байв.

Зүүн гар талаас Б.Мижиддорж, З.Цэндээхүү, Ц.Цэгмид, Г.Гомбосүрэн, Д.Чимид-Осор. 1953.06.19 өдөр

Монгол Улсын ардын жүжигчин, нэрт найруулагч Сангижавын Гэндэн зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нарын кино зохиолыг хүлээж аваад өөрийнхөөрөө нэг их засаж өөрчлөлгүйгээр зохиогчдын далд санааг өөрийн найруулгын болон жүжигчдийн тоглолтоор тодруулан гаргахад гол анхаарлаа хандуулсан нь тун зөв шийдэл байв. Монгол Улсын ардын жүжигчин Цагааны Цэгмидийн бүтээсэн Даш, ардын жүжигчин Зундуйн Цэндээхүүгийн амилуулсан ах ламын дүрүүд онц сонирхолтой болсон нь дээрх хоёр жүжигчнээс аль алинаас нь амьдралын ээдрээнд орооцолдсон хүмүүсийн сэтгэлийн драмыг тодорхой хэмжээнд нэлээд өргөгдсөн орчинд гаргах шаардлага тулгарсантай холбоотой.

“Сэрэлт” кинонд “лавлаа” Дашийн хүү Пүрэвжавын дүрийг бүтээсэн Л.Банзрагч Цэндээхүүтэй хамт тоглож дүр бүтээснээ “Цэндээхүү гуай надад их зөвлөнө. “Одоо би Орос чирхийн цаас хаанаас авсан гээд цохино, Пүрэвжав чи уйлаад байгаарай” гээд л цохино. Нэг онцлог нь бид зураг авалтын үеэр байнга киноныхоо хувцастай байна. Түүнээс гадна бие биенээ нэрээр нь бус дүрийнх нь нэрээр дуудаж, аав нь бол аав шиг нь, эгч нь бол эгч шиг нь харилцана. Тэгж л дүрдээ ороход нь тусалдаг байж тэр үеийн алдартнууд. Цэндээхүү гуай бид хоёр бэлтгэлээ хийж байлаа. Намайг урдаа суулгаад, нуруу руу цохихгүй хоёр тал руугаа балбаад “Ингээд чи орос эхнэрээс чихэр горьд” гээд л. Би бэлтгэл юм чинь гэж бодоод уйлахгүй худлаа орилоод л байлаа. Тэгэхэд “Бүүр чанга уйлж орил. Жинхнээсээ өвдөж байна гэж бод. Чи худлаа уйлаад байна шүү” гэж их л зөвлөнө. Нэг харахнаа Цэндээхүү гуай савааныхаа үзүүрт даавуу жиргээд боочихож. “Дахиад бэлтгэл хийе” гэж байна. Тэгж бэлтгэл хийж байхдаа намайг жинхэнээсээ нэг цохьчихлоо. Час гээд л явчихлаа. Тэгэхээр нь би ёо ёо гээд л уйлж гарлаа. Тэгж уйлахыг сэмхэн авсан нь найруулагчийн болоод зураглаачийн сэтгэлд нийцсэн юм билээ. Жинхэнээсээ цохьсон хэсгийн зураг авалт кинонд байдаг. Цэндээхүү гуай сүүлд нь “Дүүгээ жинхэнээсээ цохьчихсон уу” гээд инээж билээ. Кино зургийг Төв, Булган аймгийн нутагт авсан юм. Нэг хэсгийг нь Толгойтын баруун салаанд авсан. Дотор авсан зураг ч олон бий. Намайг зодож байгаа хэсэг, доктор Сүрэнг авч явсныг хараад бороо орж буй цонхоор хараад зогсдог хэсэг гээд цөөнгүй хэсэг бий. Цэцэг усалдаг саванд ус хийгээд шил дагуулаад урсгаж зураг авах гээд ахмадууд яаж үнэмшилтэй болгоход мэддэг, чаддаг бүхнээ зориулсан. Аав, ээж маань киног хэдэн сарын дараа үзсэн. Манай ээж их уян зөөлөн сэтгэлтэй хүн байж билээ. Лам багш намайг зодохоор “Миний хүүг зараад, зодоод байх юм” гээд дагаад уйлаад байсан гэдэг. Аав, ээж маань хөдөө байсан болохоор би оюутны байр, ах дүүсийнхээрээ байна. Түүнийг Цэндээхүү гуай мэдчихээд “Манайд хүрээд ир, миний хүү бол гэдэг байсан” гэж хуучилсан байдаг.

З.Цэндээхүүг уншигчид “Сэрэлт” киноны ах ламын дүрээр сайн санаж байгаа байх. Охиноо алдсан гэж гунин ирсэн аав, ээж хоёрт ах лам “Та хоёрт эргэж төрөхгүй нь дээ. Халуун цөл газарт хонин гүрвэл болж төрсөн байна. Аргагүй л их нүгэл хийсэн хүн юм даа” гэж байдаг даа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн нэгэнтээ “Би театрт ороод арав гаруй жил олны хэсэгт тоглосон. Тэр үед түүхэн баатарлаг үйл явдалтай жүжгүүд тоглогддог байсан. Харин Цэрэндэндэв ах, Цагааны Цэгмид, Ерөөлтийн Гомбодорж, Зундуйн Цэндээхүү, багш Бат-Очир гуай нарын тоглодог дүрүүдийг бие даан сургуулилж, арав гаруй жилийн хугацаанд өөрийгээ бэлдсэн. Энэ хугацаанд гол дүрд гарах эрхийг өгөөгүй. Би ч өөрийгээ болоогүй гэж боддог байсан” гэж ярьсан байдаг. Ер нь Цэндээхүү жүжигчний тухай үе үеийн уран бүтээлчид авьяас билгийг нь шүтэж байснаа дурссан нь олонтаа. Театрын нэрт зүтгэлтэн Б.Мушгиа “Би түүнтэй тийм ч дотно байгаагүй. Ногоон нүдээ эргэлдүүлээд ширүүн харахад нь их айдаг сан. Энэ тухайгаа жүжигчин Нямын Цэгмид гуайд хэлтэл тэрбээр “Айж явбал аминд тустай л даа. Гэхдээ цаадахь чинь бусдад хал балгүй жигтэйхэн сайн хүн юм шүү дээ” гэсэн” гэж дурссан байдаг.

“Дэлхийд урлагийн сэргэн мандлын нэг л үе байсан шиг Монголд нэг л алтан үеийнхэн бий. 1931 онд Монголд мэргэжлийн анхны театр байгуулагдаж, 1940-өөд онд “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа”, “Мандухай цэцэн хатан”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Талын баатар” зэрэг түүхэн баатарлаг туульсын том бүтээлүүд тавьж, театрын эхэн үеийн оргил цэгт хүрсэн тэр үед ажиллаж байсан уран бүтээлчдийг би “Алтан үеийнхэн” гэж хэлнэ. Тэр үеийнхэн бол цул алт эрдэнэс байсан юм. Жижигхэн буурай Монголд яаж тэгж тэнгэрлиг авьяастнууд нэгэн үед, нэгэн дор цугласан юм, гайхаад барамгүй. Д.Ичинхорлоо, Шороотын Цэвээн, Балдандоржийн Жадамбаа, за тэгээд хоёр Цэгмид, Д.Цэрэндулам, Зундуйн Цэндээхүү, Д.Чимэд-Осор, Ө.Рэнцэнноров, А.Цэрэндэндэв, Б.Мижиддорж, Цэвээнжав гээд бөхөөр ёстой дархан аваргууд даа” гэж урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, нэрт найруулагч Найдангийн Ганхуяг дуу алдсан байдаг нь ардын жүжигчин Цэндээхүү болоод тэдний алтан үеийнхэнд тохирсон дүгнэлт гэдэгтэй хэн ч маргашгүй юм.

Зундуйн Цэндээхүү хэмээх Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон дүрийг бүтээсэн эл алдарт жүжигчин Улсын төв театрын жүжигчин байхдаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 1945 онд, ардын жүжигчин цолыг 1955 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус тус хүртсэн байдаг. Б.Мушгиа театр урлагийн ойн үзэсгэлэнгийн үеэр “Цэндээхүү гуай үр хүүхэдгүй хүн байсан нь даанч харамсалтай” гэж ярьсан байдаг ч энэ авьяаст жүжигчний тайз дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүд үеийн үед мөнхөрч үлдсэн юм. Тэрээр 1980 онд бурхан болсон байна.