Categories
мэдээ нийгэм

Х.Тамир нарт холбогдох хар тамхины хэргийг ирэх долоо хоногт шүүнэ

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурораар ажиллаж байсан Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болохоор товлогдсон байна.

Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн 2015 оны долоодугаар сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойр өртөөнд үйлдэл дээр нь барьсан байдаг.

Хар тамхины хэрэгт холбогдсон Х.Тамир, Л.Жавхлан, Н.Мөнхбат, Н.Сүхбаатар, Б.Амарбаясгалан нарыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 272.2, 169.1, 168.2 гэсэн зүйл ангиар шүүж буй юм.

Одоогоор Х.Тамир, Л.Жавхлан хоёрыг гадуур байцааж байгаа бол бусад гурван холбогдогчийг хориод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний хөгжлийн газар 21 аймагтай хамтран ажиллана

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн ордонд 21 аймгийн Засаг дарга нартай 2017 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уг гэрээний зорилго нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын хэрэгжилтийг хангах; Улсын нийгэм, эдийн засгийн бодлого; “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах; “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан”-г үүсгэж эрхлэн хөтлөх; Орон нутгийн хөгжлийн индекс тооцох; Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулахад талуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдааг зохицуулах замаар төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Хятадууд нордоггүй, шатдаггүй цаас бүтээжээ

Хятадын эрдэмтэд гал, усанд тэсвэртэй цаас гарган авсан тухай “Шанхай жибао” сонинд бичжээ. Ийм цаас дэлхийд өөр хаана ч байхгүй. Уг цаасыг гарган авах туршилт судалгааны ажлыг Хятадын ШУА-ийн дэргэдэх Шанхай хотын керамикийн хүрээлэнгийн профессор Жу Инжэ-гийн удирдсан эрдэмтдийн баг гүйцэтгэжээ. Тэд өөрсдийн гарган авсан шинэ материалд патент авахаар өргөдлөө гаргасан байна.

Энэхүү органик бус цаас нь бат бөх, уян хатан бөгөөд механик үйлчлэлд тэсвэртэй аж. Зохион бүтээгчдийн ярьснаар, шинэ төрлийн цаас нь цельсийн 200 градусын халууныг даах ба сүү, кофе, ундаа, цай зэргийг дээр нь асгасны дараа ямар ч ул мөр үлддэггүй гэнэ.

Шинээр гарган авсан материалыг янз бүрийн зориулалтаар тухайлбал, маш чухал баримт бичгүүдийг хадгалах, гудамжинд байгаа зар сурталчилгааны самбар зэрэгт ашиглаж болох аж.

Categories
гадаад мэдээ

Европт цочир хүйтэрснээс 23 амиа алджээ

Зүүн Европ болон Төв Европын орнуудад хүйтний эрч чангарч, гэр оронгүй хүмүүс осгож нас барж байна хэмээн AFP уламжиллаа.

Тэдний мэдээлснээр Польшид агаарын хэм -14, Москвад -30 хэмээс буухгүй байгаа аж. Швейцарь улсын Ла Бревин тосгонд өнгөрсөн баасан гарагт -29.9 хэмд хүрчээ. Хамгийн сүүлд 1987 оны нэгдүгээр сарын 12-нд тус улсад -41.8 хэмд хүрч байсан байна.

Гэнэтийн цочир хүйтрэлийн улмаас Европт хоёр өдрийн дотор 23 хүн нас барсан гэсэн мэдээ байна. Нас барагсдын дийлэнх нь гэр оронгүй хүмүүс аж. Мөн Иракаас Болгарт ирсэн хоёр дүрвэгч болон Афганистанаас Туркт ирсэн 20 настай дүрвэгч осгож нас баржээ.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд гэнэтийн цочир хүйтрэлийн улмаас Грек дэх Сирийн 60000 дүрвэгчийг дулаан байр орон сууцанд оруулж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ-ээ нүүлгэхгүй гэсэн иргэн албаны хүнийг зодож танхайрчээ

Баянзүрх дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт 14 дүгээр сургуулийн хойно байрлах ТҮЦ-ийг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу албадан нүүлгэх үед ТҮЦ эзэмшигч нь албаны хүнийг зодож танхайрчээ.

ТҮЦ эзэмшигч нь Баянзүрх дүүргийн XIV хороонд амьдардаг 44 настай Д гэгч аж. Дүүргийн газрын албаны төлөөлөгч 37 настай О-г зодож танхайрсан хэргийг дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекийг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин хатагтай Ивана Гролова, Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нарыг хүлээн авч уулзлаа.

Прага хотын амьтны хүрээлэн зэрлэг адуу тахийг хамгаалж үлдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд 2010 оноос Монголд тахь нутагшуулах ажлыг амжилттай хийж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд Прагийн амьтны хүрээлэнгийн зардлаар Монголд нийт 23 тахийг тээвэрлэн авчирсан бөгөөд эдгээрийн 19-ийг Говийн их дархан газарт, бусдыг нь Хомын талд нутагшуулжээ.

Прагийн амьтны хүрээлэн тахийг тээвэрлэн авчрахаас гадна амьдрах, нутагших орчныг нь хангах тодорхой хөрөнгө оруулалтыг ч хийсээр иржээ. Цаашид ч тахийг тээвэрлэн авчрах, нутагшуулахад санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлнэ гэдгээ ноён Мирослав Бобек БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзахдаа хэллээ. Энэ жил Монголд тахийг эргүүлэн нутагшуулж эхэлсний 25 жилийн ой тохиох бөгөөд ирэх зургадугаар сард, ойн үеэр нэмж тахь тээвэрлэж ирэхээр төлөвлөж буйгаа ноён Мирослав Бобек хэлэв. Монголд 1992 оноос тахь нутагшуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Хустайн нуруу, Говийн их дархан газар, Хомын талд нутагшсан тахийн тоо 500 гаруйд хүрээд байгаа юм.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол дэлхийн цор ганц зэрлэг адуу- тахийг хамгаалж үлдэх, Монголд нутагшуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монголд суугаа ЭСЯ, Прагийн амьтны хүрээлэнгийнхэнд талархал илэрхийлэв. Монголд тахь тээвэрлэж авчрах, нутагшуулах, өсгөж үржүүлэх БНЧУ-ын ЭСЯ болон Прагийн амьтны хүрээлэнгийн ажлыг цаашид ч дэмжиж, хамтран ажиллана гэдгээ мөн онцоллоо. БОАЖЯ-наас Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийг өргөтгөхөөр ажиллаж буйгаа салбарын сайд хэлэв. Ингэснээр байгаль хамгаалагчийн орон тоо нэмэгдэж, тахь хамгаалалд ахиц гарах юм. Мөн “Тахь сэргээн нутагшуулах, хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж байна. Ийм хөтөлбөртэй болсноор тахийг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг дэмжсэн эрх зүйн баримт бичигтай болох юм. Ирэх зун тэмдэглэх 25 жилийн ойгоос өмнө дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхээр БОАЖЯ ажиллаж буйг сайд хэллээ. Мөн Монголд тахь нутагшуулсны ойн үеэр тахь нутагшуулах үйл ажиллагааны талаар болон тахийн тухай олон нийтэд сурталчлах хэрэгтэйг онцлов.

Categories
мэдээ спорт

С.Батцэцэг П.Орхон нар аваргын төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын аваргын төлөө олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ОУХМ П.Орхон нар аваргын төлөө барилдахаар шалгаран үлдлээ.

Өнгөрсөн жилийн УАШТ-ий 58 кг-д аваргалж, анхны түрүүгээ хүртсэн П.Орхон жин өгсөн, 63 кг-д зодоглож байна.

Categories
мэдээ спорт

Д.Отгонцэцэг Э.Сумъяаг яллаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эмэгтэйчүүдийн 53 кг-д зодоглож буй ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Д.Отгонцэцэг ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг 9:7-гоор ялж, хагас шигшээд шалгарлаа.

Д.Отгонцэцэг саяхан болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтан болсон юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн УАШТ-ны 70 кг жинд барилдаж буй Г.Мандахнаран Э.Идэрхүүг яллаа

Image result for Мандахнаран УАШТЧөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран “Гацуурт олимп” клубийн тамирчин Э.Идэрхүүг оноогоор цэвэр ялж, хагас шигшээд шалгарлаа.

Г.Мандахнаран гавьяат жин өгсөн, 70 кг-д барилдаж буй юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн УАШТ-нд гавьяат тамирчин Э.Ням-Очир Э.Нэмэхбаярыг яллаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй.

Эрэгтэйчүүдийн 61 кг-д зодоглож буй ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир ОУХМ Э.Нэмэхбаярыг 4:2-оор ялж, хагас шигшээд шалгарлаа.