Categories
мэдээ улс-төр

Бүх аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холбоно

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага, бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд шинэ ондоо хэрэгжүүлэх 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 багц ажлын төлөвлөгөө багтсан юм.

Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлэх талаараа танилцуулсан юм.

Тухайлбал, авто замын салбарт олон улсын автозамын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаан байшинт) чиглэлийн авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх томоохон зорилтийг дэвшүүлсэн байна. Мөн бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн гэрээний хугацаанд “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлж, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулан, барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Нарийн сухайт—Шивээхүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Зүүнбаян – Ханги” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах томоохон ажлуудыг төлөвлөж буй. “Богдхан төмөр зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, Эрдэнэт – Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой талаар танилцууллаа.

Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим систем нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл хийх, бүртгэлийн дугаар олгох үйлчилгээнд цахим тогтолцоог бүрдүүлэх гэнэ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг иргэдэд чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэх аж. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээний байгууламжууд барьж байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө багтаагаад байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол циркчид Германд болсон тэмцээнээс хүрэл цом хүртжээ

Соёлын тэргүүний ажилтан Ц.Пүрэвжаргал ахлагчтай Монголын үндэсний
циркийн “PUJE & GUYS” хамтлагийн уран бүтээлчид Герман улсын
Кассель хотод зохиогдсон Флик Флак циркийн найм дахь удаагийн олон улсын
циркчдийн тэмцээнээс хүрэл цом хүртлээ.

Өнгөрсөн жил тус хамтлагийнхан Францад болсон “Massy” олон улсын
циркчдийн тэмцээнээс алтан цом хүртэж үзэгч түмнээ баярлуулж байсан юм.
Олон жилийн турш атгасан гар шиг эв нэгдэлтэй ажиллаж, тогтмол амжилт
гарган, улс орныхоо нүүр царай болж байдаг эдгээр залуус Монголын залуу
циркчдийн анхдугаар наадмын гран приг мөн хүртэж байсан удаатай.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын дарга нар албадан саатуулах төвтэй танилцжээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн
комиссар Ө.Энхтөр өнгөрөгч бямба гарагт Улаанбаатар хотын Цагдаагийн
газар, Мэдээллийн технологи, холбооны газар, Улаанбаатар хотын
цагдаагийн газрын Албадан саатуулах төв, Сонгинохайрхан дүүрэг дэх
цагдаагийн гуравдугаар хэлтэс зэрэг найман байгууллагын үйл ажиллагаа,
албаны бэлэн байдал, ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, алба хаагчдын
санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын
Тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, Дэд дарга, дэд
комиссар М.Лувсандорж, Дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын
дарга, дэд комиссар Ч.Болдбаатар, Гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга,
туслах комиссар Д.Батсайхан, Санхүү хангамжийн газрын дарга, дэд
комиссар Д.Амарсайхан, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга,
цагдаагийн хурандаа Ж.Баясгалан нар оролцсон юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн талаар хэлэлцүүлэг явуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит
хурал өнөөдөр боллоо. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн
сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Олон
улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн
төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Болд нар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцээд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар
УИХ-д суудалгүй улс төрийн намуудын төлөөллийг хамруулж энэ долоо хоногт
багтаан хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн хурлаар Хөгжлийн банкны үйл
ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгээс мэдээлэл сонсох байсан ч Ажлын
хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ирээгүй учир
уг асуудлыг дахин хойшлууллаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хөгжлийн
банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгээс мэдээлэл авахаар
хоёр дахь удаагаа зарласан ч ийнхүү ажлын хэсгийн гишүүд болох Сангийн
яам, Монголбанкны төлөөлөл ажлын хэсгийн ахлагчгүйгээр тус ажлын хэсгийг
болон Хөгжлийн банкийг бүрэн төлөөлж чадахгүй гэлээ. Иймд УИХ дахь
Ардчилсан намын бүлгээс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн
комиссоос мэдээлэл хийх шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайдад
хүргүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Тав хүртэлх насны хүүхдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн жагсаалт

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас
санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэдэг 10 нэр
төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон. Тодруулбал,
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх,
нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн хөнгөлөлттэй
олгоно. Хөнгөлөлттэй эм олгох журам нэгдүгээр сарын 2-оос гуравдугаар
сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөгдөнө.


ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙН ЖАГСААЛТ



Д/д


Ерөнхий нэршлийн дугаар


Ерөнхий нэршил


Латин нэршил


Тун хэмжээ, хэлбэр


Савлал-тын тоо


Үнийн дээд хязгаар

ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ

1. Ампициллин

1

1

Ампициллин (Х)

Ampicillinum

125мг/5мл

1

2000

2000

2

250мг

10

550-800

550-800

2. Амоксациллин

3

2

Амоксициллин (Х)

Amoxicillinum

125мг

20

12280

12280

4

250мг

20

580-14920

580-14920

5

125мг/5мл -60мл

1

4550-6750

4550-6750

6

125мг/5мл -12доз

1

9500

9500

7

125мг/5мл -100мл

1

4940

4940

8

250мг/5мл -100мл

1

8800

8800

9

250мг/5мл -60мл

1

3550

3550

10

250мг/5мл -12доз

1

10500

10500

3. Тетрациклин

11

3

Тетрациклин

Tetracyclinum

1%

1

3500

3500

12

10 мг/г 5г

1

3450

3450

4.Сальбутамол

13

4

Сальбутамол

Salbutamolum

100мкг/доз-200доз

1

7750

7750

14

100мкг

1

7500

7500

15

4мг № 100

10

570

570

16

4мг №200

10

700

700

5. Ибупрофен

17

5

Ибупрофен

ibuprofenum

200 мг шах № 24

10

3340

3340

18

100мг/5мл, 60-100 мл сироп

1

9000

9000

6.Парацетамол

19

6

Парацетамол

Paracetamolum

125 мг/5мл-60мл сироп

1

8500

8500

20

1

3300

3300

21

125 мг лаа

10

6500

6500

22

250 мг лаа

10

7000

7000

7.Азитромицин

23

7

Азитромицин

Azithromycinium

250 мг шахмал, капсул

6

6000-24000

6000-24000

24

100мг/5мл, 20 мл сироп

1

24000

24000

25

200мг/5мл, 20 мл сироп

1

26300

26300

8. Цэр ховхлох эм

26

8

Амброксол

Ambroхolum

30 мг шах №100

10

900

900

27

15 мг/5 мл-100 мл

1

12500

12500

28

9

Ацетилцистейн

Acetylcysteinum

100 мг нунтаг, шахмал №20

10

4750

4750

Томуу, томуу
төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн
хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх нийлмэл
найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ


Д/д


Ерөнхий нэршлийн дугаар


Ерөнхий нэршил



Латин нэршил


Тун хэмжээ, хэлбэр


Худалдааны нэршил


Савлал-тын тоо


Үнийн дээд хязгаар

ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ

5.Шингэн сэлбэх давсны бэлдмэл

29

10

Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз

Natrii chloridum + Kalii chloridum+Natrii citratum Dihydratium +Glucosum

11,95 г

Хоросол – 50УС

1

350

350

30

157 мкг

Оралит

1

300

300

Categories
энтертаймент-ертөнц

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг найруулагчаар Damien Chazelle шалгарчээ

Америкийн кино урлагийн 74 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслол Нью Йорк хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн шилдэг найруулагчаар Damien Chazelle “La La Land” бүтээлээрээ шалгарсан бол шилдэг жүжигчнээр Ryan Gosling, драммын шилдэг жүжигчнээр Casey Affleck нар шалгарчээ. Ингээд Холливуудийн алдартнууд улаан хивсээр хэрхэн алхсаныг сонирхуулъя.

Categories
мэдээ нийгэм

Усан спорт сургалтын төвийг 10 тэрбум 871 саяар худалдана

НИТХ-аас 2017 онд дуудлага худалдаагаар хувьчлах төрийн өмчит
байгууллагуудын жагсаалтыг баталсан. Тухайлбал, энэ онд Усан спорт
сургалтын төв, Хан-Уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус
дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэргийг дуудлага
худалдаанд оруулахаар төлөвлөжээ.

Зарим газрынх нь дуудлага худалдаа өнөөдрөөс эхлэх юм байна. Усан
спорт сургалтын төвийг дуудах эхний үнэ нь 10 тэрбум 871 сая 620 мянган
төгрөг бол бөгөөд дэнчингийн хэмжээ нь 1.08 тэрбум төгрөг
гэнэ.

Өнгөрсөн онд “Оргил” рашаан сувиллыг 15 тэрбум төгрөгөөр хувьчлахаар нээлттэй дуудлага худалдаа зарласан боловч нэг ч санал ирээгүй гэдэг.
Мөн “Монголын хөрөнгийн бирж”, “Төрийн банк”-ыг хувьчилж, улсын төсөвт
180 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Сангийн яамны ажлын хэсэг гарсан ч
хувьчлал хийгдээгүй өнгөрсөн билээ. Үүнийг Төрийн өмчийн бодлого,
зохицуулалтын газраас эдийн засгийн хямралтай холбон тайлбарласан юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017-2018 онд төрийн
болон төрийн өмчит таван байгууллагыг бүрэн хувьчлах, найман
байгууллагын төрийн эзэмшлийн хувийг бууруулах, зургаан байгууллагыг
бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөжээ.

Categories
гадаад мэдээ

Ираны Ерөнхийлөгч асан таалал төгслөө

Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Рафсанжани өчигдөр 82 насандаа таалал төгссөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Хэдэн жилийн өмнөөс Ерөнхийлөгчийн
биеийн байдал эрс муудсан юм. Тэрээр зүрхний шигдээсийн улмаас нийслэл Тегеран
хотноо байрлах төв эмнэлэгт амьсгал хураажээ. Рафсанжани 1989-1997 оны хооронд тус
улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүнийг нас барсантай холбогдуулан эрх
баригчид орон даяар гашуудал зарлажээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Улаанбаатар хот утаан дундаас харагдахгүй байна

Таны харж буй энэ зургийг манай гэрэл зурагчин нэгдүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн орчимд авсан юм. Нийслэл хотын маань өглөөний байдал ийм байна, утаан дундаасаа харагдахгүй байна.

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч хүн бүрийн сэтгэлийг түгшээж
байна. Энэхүү утаанд хамгийн их хордож байгаа нь хүүхдүүд юм.
Эмнэлгүүдэд ханиад, томуу хүрсэн хүүхдүүдийн тоо хэрээс хэтэрч 73.9 хувийн
нэмэлт ачаалалтай ажиллаж байгааг ЭМЯ зарлалаа. Тэгвэл утааны голомтод
нийслэлийнхэн яажшуухан амьдарч байгаа талаар, автомашинууд урдах замаа
харахгүй хэрхэн тэмтчин явж байгаа талаарх сурвалжлагыг бэлтгэн “Өдрийн сонин” өнөөдрийн дугаарын “Танайд өнжье” буландаа нийтэлсэн билээ. Бид гэрэл зургаар сурвалжлагыг танд хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН, Г.ЛХАГВАДОРЖ







Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигчид Завхан аймагт ажиллаж байна

Ардчилсан намын даргад таван нэр дэвшигч
өрсөлдөж, сонгуулийн сурталчилгаагаа өнөөдөр /2017.01.09/ Завхан аймагт
үргэлжлүүлж байна. Нэр дэвшигчид шинэ оны өмнө зүүн таван аймаг,
Баганнуур, Баганхангай дүүрэгт ажилласан бол Дундговь, Өвөрхангай,
Говь-Алтай аймгуудад ажиллаж өнөөдөр Завхан аймагт намынхаа гишүүдэд
мөрийн хөтөлбөрөө танилцуулж, уулзалт хийж байна.

Нэр дэвшигчид маргааш буюу нэгдүгээр
сарын 10-ны өдөр Архангай аймагт ажиллах юм байна. Мөн Хөвсгөл, Увс,
Ховд, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудад
ажилласанаар орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өндөрлөх юм. Үүний
дараа нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, намын гишүүддээ мөрийн хөтөлбөрөө
танилцуулж, уулзалтаа хийснээр намын дарга нарын сонгууль албан ёсоор
дуусах юм. Намын дарга нарын сурталчилгаа дууссанаар нэгдүгээр сарын
29-ний өдөр орон даяар зэрэг санал хураах юм.

Сануулахад, АН-ын даргад УИХ-ын гишүүн
С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, УИХ-ын
гишүүн асан Л.Гантөмөр нарын таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.