Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдээр хилийн боомтууд ажиллахгүй

Хилийн боомтууд зурган илэрцүүдМонгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдөр болон 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тус тус ажиллахгүй.

Энэ өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна. Бусад өдрүүдэд 2016 онд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн өвгөнийг гэртээ урихад 110 мянган төгрөгийн үнэтэй юм байна

Хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр айсуй. Шинэ жил, шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Шинэ он хүн бүхэнд аз од, баяр баясал сайхан бүхнийг авчирдаг. Чухам энэхүү баярыг өөрийн хайртай дотнын хүмүүстэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх хамгаас үнэ цэнэтэй. Ингэхийн тулд гэртээ шинэ жилийн уур амьсгал оруулж, хөөрхөн бяцхан үрсээ баярлуулах хэрэгтэй. Шинэ жилийн баяраар гэрт тань баяр хөөр бэлэглэнэ. “Өвлийн өвгөн, цасан охиноор үйлчилж байна” гэсэн зарын дагуу утсаар ярихад “Express” үйлчилгээ таны гэрт аз жаргал, хөөр баяр баяслыг бэлэглэнэ. Өвлийн өвөө, цасан охинтойгоо таны гэрт очиж, хүүхдүүдийн тань авьяасыг сонирхож, баяр хүргэж, бэлэг бэлэглэнэ. Өвлийн өвөө алтан үгтэй сургамж, ерөөлөө хайрлана” гэв. Энэ нь 110 мянган төгрөгний үнэтэй. Харин 150 мянган төгрөгнийх нь өвлийн өвөө, цасан охин, алиалагч нар таны гэрт очих нь ээ. Тэгээд цасан охид бүжиг бүжиглэж, алиаглагч илбийн сонирхолтой үзүүлбэр үзүүлж, гэрт тань илүү их хөгжөөнтэй, сонирхолтой байдлыг бий болгох юм байна. Дашрамд дурдахад ачаалал их байгаа аж. Харин бусад ийм төрлийн компаниуд захиалга аваад дууссан юм байна. Иймээс эрхэм үйлчлүүлэгч та бүхнийг түргэн захиалга өгөхийг уриалж байлаа. Захиалгын утас: 1900-1950, 11-305555, 9910-4664

Categories
мэдээ соёл-урлаг

Богд Хааны ордон музейд тууль хайлна

Холбоотой ЗурагБогд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч А.Балдандорж маргааш 11:40-20.00 цаг хүртэл “Их хөлгөн” болон “Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайлна.

Уламжлалт тууль хайлах зан үйлийг нарийн баримтлах туулийн эхэнд “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын язгуур урлагийн төрлүүд болох баруун монгол ардын бие биелэгээ, морин хуурын татлага, цуур, ятга хөгжим, хөөмэйн үзүүлбэр бүхий бэсрэг тоглолтуудыг толилуулах юм байна. Харин туульд гарч буй үйл явдлын тайлбар тайлалыг алдарт эрдэмтэд болох Я.Катуу, Т.Баясгалан нар тайлбарлан хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана

өрхийн эмнэлэг зурган илэрцүүдӨнөөдрөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Мөн хүүхдийн түргэний тусламж үйлчилгээг доорхи утсанд хандан зөвлөгөө, тусламж, үйлчилгээ авах боломжтой.

Баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон хүүхдийн түргэн тусламжийн утасны жагсаалт:

Байгууллагын нэр Утасны дугаар
1 Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 362539
2 Баянзүрх эрүүл мэндийн төв 103
3 Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 70210846
4 Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 70491003
5 Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70233464
6 Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 103
7 Сүхбаатар Эрүүл мэндийн төв 350793
8 Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 103
9 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110716
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн газраас танд зөвлөж байна

гэдэс өвдөх зурган илэрцүүдНийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Та ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс дараах зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлээрэй.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:

-Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах,

-Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх,

-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх,

-Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх,

-Гараа тогтмол сайн угаах,

Хоолны хордлогоос сэргийлэх:

-Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах,

-Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах,

Осол гэмтлээс сэргийлэх:

-Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих,

-Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх,

-Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх,

-Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах,

-Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх зэрэг болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Батбайгаль”-ийн аарцтай, иристэй, мөн зайрмаган бялуу эрэлт ихтэй байна

Шинэ жилийн ширээг чимдэг гол амттануудын нэг бол бялуу. Өнөө жилийн хувьд хот, хөдөөгийн гэлтгүй хэрэглэгчид “Батбайгаль”-ийн бялууг сонгох болсон бөгөөд шинэ он ойртсон эдгээр өдрүүдэд эдний бялуунууд эрэлттэй байгаа аж. Бид сурвалжлага бэлтгэхээр эхлээд “Жүр үр”-ийн салбаруудаар явав. Өнгөрсөн жилтэй харьцуулбал худалдан авалт нь буурсан бололтой. Худалдан авагч цөөнтэй байлаа. Харин “Батбайгаль”-ийн салбарууд нэлээд ачаалалтай ажиллаж байгаа нь харагдсан. Тус компанийн бялуу яагаад ингэж худалдан авагчдыг татаж, хүмүүс баярын ширээгээ чимэхээр сонгож байгааг сонирхсон юм. Шинэ оны баярыг тохиолдуулан “Батбайгаль” ХХК хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн төрөл бүрийн өнгө үзэмж, амт чанартай бүтээгдэхүүн хийсэн юм байна. Шинэ жилийн ширээг чимэх аарцтай, шоколадтай, иристэй, жимстэй, самартай, нэрстэй зайрмаган торт хүртэл шинээр гаргажээ. Үнийн хувьд хэмжээнээсээ хамаараад 17000, 24500, 25000, 30000, 35000, 50000 төгрөг. Энэ үеэр “Батбайгаль” компанийн үнэнч хэрэглэгч Б.Сувд ярихдаа “ Батбайгаль бакеру”-д байнга орж ирдэг. Тавтай тухтай найрсаг орчин намайг болон манай гэр бүлийнхнийг угтдаг. Шинэ он гарах дөхчихлөө. Тиймээс би эднийхээс баярын бялуугаа авлаа. Чанартай, шинэ, амттай, бялуу, тансаг, хүний биед ямар нэг хор нөлөөгүй байдлыг эрхэмлэж тортоо хийдэг шүү дээ. Үнийн хувьд ч боломжийн байдаг” гэсэн юм. “Батбайгаль” компани бялууны үйлдвэрлэл, нарийн боов, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн цех, Арт бялууны цех зэрэг үйлдвэрлэлээс гадна түргэн хоол, ресторан, кофе шоп зэрэг үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байгаа аж. Мөн “Бялууны шугаман дамжлагат машин”-ыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Энэ нь Канадын Юнифиллер брэндийн Шугаман дамжлагат автомат машин нь бялууг зүсэж, хавсарч, бүрж цагт 600 ширхэг өдөрт 4800 ширхэг бялууг үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. “Батбайгаль” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал С.Байгалмаа “Монгол улсын Хүнсний манлай үйлдвэр “БАТБАЙГАЛЬ” ХХК 1997 онд дөрвөн технологийн ажиллагсадтай нэг төрлийн бялуу хийж үйлдвэрлэлийнхээ анхны гарааг эхлүүлж байжээ. Арван жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөхүйц хэмжээний шилдэг компаниудын эгнээнд зүй ёсоор багтах болсон байна. Эдүүгээ тус компани ажил мэргэжлээрээ мэргэшсэн 70 гаруй инженер, технологийн ажиллагсадтайгаар ажиллаж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн 50 гаруй нэр төрлийн бялуу, 200 гаруй нэр төрлийн нарийн боов, нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэж, арван цэг салбар, 60 гаруй хүнсний сүлжээ дэлгүүрээр хүргэн үйлчилж байна. Тус компани “Чанартай бүтээгдэхүүн-Тогтвортой үйл ажиллагаа-Бидний ирээдүй” эрхэм зорилтыг баталгаажуулан ажиллаж байгаа аж. Эдний компанийн Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаныхан “Шинжлэх ухаан бүтээлч байдал хоёр нийцдэг компани бол Батбайгаль” гэж хэлжээ. Тиймээс “Батбайгаль” компанид судалгаа боловсруулалтыг төрөл бүрийн бизнесийн нэгжийн хүрээнд явуулдаг юм байна. Хүмүүст амтлах мэдрэхүйн таашаалыг өгч байхын тулд мэргэжилтнүүд цаг үргэлж ажилладаг гэнэ. Мөн асар их хүсэл тэмүүлэлтэйгээр үйлчлүүлэгчддээ анхдагч, шинэлэг санаагаар, шинэ жороор, шинэ технологиор, шинэ бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хүргэхийг хүсдэг аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол залуу Туркэд дээрэм, хүчингийн хэргээр баривчлагджээ

Энэ сарын 23-нд Туркийн Истанбул хотын Шишли дүүрэгт 22 настай эмэгтэйн гар утсыг дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ хэрэгт холбогдуулан Монголын иргэн, 32 настай Э. Т гэгчийг тус хотын цагдаа нар баривчилсан байна.

Хохирогч А.Ш нь турк гаралтай Германы иргэн бөгөөд Туркэд оюутан солилцоогоор иржээ. Истанбул хотын Шишли дүүрэг дэх оюутны дотуур байр руугаа орой харьж явахад нь сэжигтэн этгээд хохирогчийн гар утсыг булаахаар завджээ.

Албаны хүмүүс хэлэхдээ “хохирогч эсэргүүцэл үзүүлэхэд сэжигтэн түүнийг чирч яваад, дөрвөн давхар сүмийн хана руу түлхсэн байна. Дараа нь сэжигтэн түүнийг сүмийн хашаан дахь саравч руу аваачиж, хүчиндсэн” гэв. Залуу бүсгүй хэвлийн тус газраа гэмтэл авчээ. Сэжигтэн хэрэг болсон газраас холгүй амьдардаг болохыг хяналтын камерын тусламжтайгаар олж тогтоосон байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Миний хувьд шинэ оны баяраа тэмдэглэдэг хамгийн сайхан мөч бол энэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдааныг 2011 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 29-нд буюу монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн энэ удаагийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт бөх сонирхогчид оо, энд хүрэлцэн ирсэн хүчит бөхчүүд, хүчит бөхчүүдээ дэмжигч цөстэй, золбоотой, хийморьтой монгол ах дүү нар аа,

Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо улам сэргээн бадруулсны 105 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг 5 жилийн өмнө өргөн дэлгэр тэмдэглэсэн. Үүнээс хойш жил бүхэн энэ сайхан ойгоороо монгол түмэн баярлаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоороо бахархаж тэмдэглэдэг ийм сайхан уламжлал тогтсон.

Энэ өдрөөр тухайн жилд хийморьтой сайхан барилдсан хүчит, шилдэг 128 бөхөө барилдуулж, монгол түмэн цэнгэн нааддаг сайхан уламжлалтай.

Хүчит бөхийн барилдааныг үзэхээр эх орон даяар тухлан суугаа болон энэ Бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт бөхийн хорхойтнууд, хүчит бөхчүүддээ баярласнаа дахин илэрхийлье.

Энэ өдрүүдэд монгол түмэн шинэ оны баяраа тэмдэглэж байгаа. Миний хувьд шинэ оны баяраа тэмдэглэдэг хамгийн сайхан мөч бол энэ байгаа юм.

Ингээд та бүхэндээ та бүхний маань золбоо, хийморь үргэлж өөдөө өрнөн дэвжиж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, хүчит бөхийн барилдаанаа нээж байна.

Баярлалаа. Баяр хүргэе, та бүхэндээ” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө

Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

105 жилийн өмнөх энэ өдөр наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан түүхтэй юм.

Монгол төрийн тамганы хөшөөг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон Төрийн ордны арын цэцэрлэгт босгосон юм. Монгол төрийн тамгыг бар бариултайгаар бүтээж, хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулжээ.

Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдэлж ирсэн монгол олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байдаг юм

Categories
мэдээ соёл-урлаг

Баярыг угтсан үзвэрүүдийн хуваарь

Арванхоёрдугаар сарын 29-нд

  • Их зохиолч Д.Нацагдоржийн тухай өгүүлэх “Үйлийн гурван чулуу” эмгэнэлт драмын жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.

Арванхоёрдугаар сарын 30-нд

  • Улаанбаатар чуулгат 13:00, 15:00, 17:00 цагауудаас “GRINCH ба НОГУН” сүлд модны наадам хүүхдийн жүжигчилсэн тоглолт болно.
  • Монголын үндэсний АСА циркт 18:00 цагаас “Демидов” циркийн сургуультай цагаасн барс, цагаан арслан хамгийн аюултай, эрсдэлтэй, амь дүйсэн үзүүлбэрүүд хүргэнэ.

Арванхоёрдугаар сарын 31-нд

  • Хүүхэлдэйн театрт “Хүслээр ирдэг шинэ жил” хүүхдийн тоглолт 14:00 цагаас