Ерөнхийлөгчийн цомын төлөөх Чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Б.Батмөнх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарав.
Үнэхээр чансаа өндөр, шилдгүүдийн гал гарсан барилдаанаар дүүрэн сайхан барилдаан болж өндөрлөлөө. Пүрэвдагва арслангийн хувьд Ерөнхийлөгчийн цомыг анх удаагаа гардаж буй юм. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж барилдааныг нээж үг хэлэхийн зэрэгцээ Төрийн үзэгч олонтой хамтран дуулснаар барилдаан эхэлсэн юм.
Гурвын даваа эхлэхийн өмнө хоёр давсан шилдэг 32 бөх төрийн тэргүүнтэйгээ дурсгалын зураг татуулж, Монгол цагаан өвгөн өргөөнд морилж хишиг түгээдэг уламжлалаа давтав.
Барилдааны нэгийн даваанд улсын заан М.Өсөхбаяр ц.н Б.Зоригтбаатарт унаснаар энэ өдрийн дуулиан шуугиантай барилдаанууд эхэлсэн гэж болно. Хоёрын даваанд улсын харцага Ц.Содномдоржийг а.з Т.Түмэндэмбэрэл хутгаад хаячихав. Мөн нэг хоёрын даваанд у.х Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, у.н Б.Сангисүрэн, Б.Амарзаяа, Ж.Чулуунбат гээд олон цолтон тахим буулгана лээ.
Гончигдамба гарьд гурав дээр а.а Ууганбаярыг амалж барилдахдаа хий тахимдаад өөрөө тэнцвэр алдах мөчид Ууганбаяр тэр чигт нь түрээд давчихсан юм. Ийнхүү дээшээ үзэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж байсан Өсөхбаяр заан, Содномдорж харцага, Гончигдамба гарьд нарын бөхчүүд дор даваанд тахим буулгацгаав.
Тавын даваанд жинхэнэ ширүүн “тулаан” болсон. Аварга Санжаадамба Оюунболд арсланг амалж хавирч давав. Наадмаас хойш барилдаагүй Оюунболд арслан “Хатгаа аваад сайн намддаггүй, гэхдээ барилдана аа. Нэг сайхан хөлс гаргачихад бие тавираад сайхан болох байх” гэсээр орж ирсэн юм. Харин Мөнхбат аварга Шонхор сургуулийн нэг ангийн найз Батмөнх зааныг амалжээ. Заан дархан тахимдах мэхээрээ аваргыг төвөггүйхэн хаяв.
Бүрэнтөгс арсланг ам авахаар алхах үед үзэгчид “Пүрэвдагва, Пүрэвдагва” хэмээн хашгирч байв. Арслан инээсээр гарын даа нар дээр очилгүй холоос Пүрэвдагвыг амалснаа мэдэгдээд шууд гарахад зэхэв. Тэдний барилдаан сунжирсангүй. Пүрэвдагва арслан сэнжигний барьцыг атга дүүрэн атгаж авангуутаа дунгуйлдаад татчихав. Хэдхэн хоногийн өмнө болсон Архангай аймгийн бөхийн дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ойн барилдаанд аварга Санжаадамбатай түрүү булаалдахдаа яг л ингэж сэнжигнээс дунгуйлдаж татаад давсан билээ. Арслангийн энэ мэхэнд баргийн хүчтэн тогтохооргүй болоо юу даа.
Тунасан арслан заан шодож, Пүрэвсайхан зааны талд буусан тул барьц сонгон өргөөд Батсуурь арсланг хаяв.
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх зургаа дахь барилдааны бөхийн дүйзийг хүргэж байна.
Хоёрын даваа
1. Ч.Санжаадамба у.ав–Б.Зоригтбаатар ц.н
2. С .Мөнхбат у.ав –О.Наранбаатар а.х
3. П.Бүрэнтөгс у.ар –Д.Батсүх а.х
4. Н.Батсуурь у.ар–Д.Пүрэвдорж а.х
5. Э.Оюунболд у.ар–Ц.Адъяа а.х
6. Р.Пүрэвдагва у.ар–Д.Ууганбаяр а.х
7. Б.Гончигдамба у.г–Б.Зоригтбаатар а.х
8. Б.Батмөнх у.з–М.Даваасүрэн а.з
9. Б.Пүрэвсайхан у.з–Э.Энх-Амгалан а.з
10.Ц.Содномдорж у.х –Б.Түмэндэмбэрэл а.з
11.Ө.Бат-Орших у.х–Л.Батсайхан а.з
12.А.Цацабшир у.х–Бү.Баянмөнх а.а
13.Н.Батзаяа у.х –Э.Ууганбаяр а.а
14.Н.Түвшинбаяр у.х–Н.Баярбаатар а.а
15.Д.Бат-Эрдэнэ у.х –Ц.Сандагдорж а.а
16.Л.Цэрэнтогтох у.ө.и.н –Ж.Наранбаатар а.а
17.Ч.Баянмөнх у.н–П.Батсүх а.а
18.С.Батсуурь у.н–Б.Даваа-Очир а.а
19.Б.Сугаржаргал у.н –Ц.Цогт-Эрдэнэ а.а
20.Л.Лха-Очир у.н –Ш.Пүрэвгарьд а.а
21.Г.Баасандорж у.н–М.Еркебулан а.а
22.Ч.Ганзориг у.н–Б.Мөнх-Эрдэнэ а.а
23.Бо.Батжаргал у.н–Х.Оргилболд а.а
24.Э.Даш у.н–Н.Мустафа а.а
25.Б.Ганхуяг у.н– Т.Бэгзсүрэн а.а
26.Б.Дэлгэрсайхан у.н –Б.Хишигбаатар а.а
27.Ч.Хөхчирэнгэр у.н–Т.Пүрэвсүрэн а.а
28.Д.Амарсайхан у.н –Н.Баттүвшин а.а
29.Б.Номиндалай а.х.а –Д.Амаржаргал а.а
30.Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Бат-Эрдэнэ а.а
31.Б.Эрдэнэхүү а.х.а–Б.Хашбат а.а
32.Н.Золбоо а.х.а–Б.Мижидсүрэн а.х.а
Гурвын даваа
1. Ч.Санжаадамба у.ав–Ц.Цогт-Эрдэнэ а.а
2. С .Мөнхбат у.ав–С.Батсуурь у.н
3. П.Бүрэнтөгс у.ар–Г.Баасандорж у.н
4. Н.Батсуурь у.ар–Б.Хишигбаатар а.а
5. Э.Оюунболд у.ар–Ц.Сандагдорж а.а
6. Р.Пүрэвдагва у.ар–Б.Бат-Эрдэнэ а.а
7. Б.Гончигдамба у.г –Э.Ууганбаяр а.а
8. Б.Батмөнх у.з–Д.Амаржаргал а.а
9. Б.Пүрэвсайхан у.з –Д.Амарсайхан у.н
10.Ө.Бат-Орших у.х–Б.Түмэндэмбэрэл а.з
11.А.Цацабшир у.х–Б.Ганхуяг у.н
12.Н.Түвшинбаяр у.х –Ж.Наранбаатар а.а
13.Ч.Баянмөнх у.н–Ч.Хөхчирэнгэр у.н
14.Ч.Ганзориг у.н–Б.Эрдэнэхүү а.х.а
15.Бо.Батжаргал у.н –Ш.Пүрэвгарьд а.а
16.Э.Даш у.н–Н.Золбоо а.х.а
Дөрвийн даваа
1. Ч.Санжаадамба у.ав–Э.Ууганбаяр а.а
2. С .Мөнхбат у.ав–Ж.Наранбаатар а.а
3. П.Бүрэнтөгс у.ар–Ш.Пүрэвгарьд а.а
4. Н.Батсуурь у.ар–Э.Даш у.н
5. Э.Оюунболд у.ар–Ч.Ганзориг у.н
6. Р.Пүрэвдагва у.ар–Ч.Баянмөнх у.н
7. Б.Батмөнх у.з–А.Цацабшир у.х
8. Б.Пүрэвсайхан у.з–Ө.Бат-Орших у.х
Тавын даваа
1. Ч.Санжаадамба у.ав– Э.Оюунболд у.ар
2. С .Мөнхбат у.ав –Б.Батмөнх у.з
3. П.Бүрэнтөгс у.ар –Р.Пүрэвдагва у.а
4. Н.Батсуурь у.ар –Б.Пүрэвсайхан у.з
Зургаагийн даваа
1.Ч.Санжаадамба у.ав–Б.Батмөнх у.з
2. Р.Пүрэвдагва у.ар –Б.Пүрэвсайхан у.з
Долоогийн даваа
1. Ч.Санжаадамба у.ав –Р.Пүрэвдагва у.ар
/үзүүрлэсэн/ /түрүүлсэн/