Өмнөд Солонгос улсын бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албанаас түүний охин Жонг Ю Ра-г Олон улсын эрэн сурвалжлах Интерпол байгууллагаар эрэн сурвалжлуулах хүсэлт тавьжээ.
Түүний ээж Чуй Сүн Шил нь охиныхоо нэр дээр гадаадын орнуудад компани байгуулж, уг компаний дансанд их хэмжээний гадаад валют төвлөрүүлж байсан байна.
Хэргийг мөрдөн байцааж байгаа тусгай албаны зүгээс энэхүү мөнгө болон түүний нэр дээрх үндсэн хөрөнгийн эх үүсвэрийг тодруулахын тулд Жонг Ю Ра-г эх орондоо ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ажээ.
Гэвч тэрээр уг шаардлагыг хүлээн авалгүй Европийн орнуудад зугатаан яваа тул тус албаны зүгээс ийнхүү албадан саатуулж эх оронд нь авчрахаар болсон байна.
Энэхүү ажиллагааны дагуу бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн охин Жонг Ю Ра-гийн тухай мэдээлэл дэлхийн 170-н орны цагдаагийн байгууллагуудад хүргэгдэх ба тэд түүнийг саатуулах эрхтэй ажээ.
Month: December 2016
1. “Хархорин” худалдааны төв
12-р сарын 29,30 /10:00- 19:00/
12-р сарын 31 /10:00- 17:00/
1-р сарын 1,2 /амарна/
1-р сарын 3-наас хойш энгийн цагийн хуваариар ажиллана
2. “Нарантуул” худалдааны төв
12-р сарын 29,30,31 /10:00- 18:00/
1-р сарын 1,2,3,4 /амарна/
1-р сарын 4-өөс хойш энгийн цагийн хуваариар ажиллана
3. “Бөмбөгөр” худалдааны төв
12-р сарын 29,30,31 /10:00- 18:00/
1-р сарын 1,2,3,4 /амарна/
1-р сарын 4-өөс хойш энгийн цагийн хуваариар ажиллана
4. “Алтжин бөмбөгөр” худалдааны төв
12-р сарын 29,30,31 /10:00- 20:00/
1-р сарын 1 /амарна/
5. “Барс” худалдааны төв
12-р сарын 29,30,31 /9:00- 19:00/
1-р сарын 1 /амарна/
6. “Сандэй Плаза” худалдааны төв
12-р сарын 29,30,31 /10:00- 21:00/
1-р сарын 1,2 /амарна/
7. “Сансар” сүлжээ дэлгүүрүүд
12-р сарын 29,30 /8:00- 24:00/
12-р сарын 31 /13:00- 22:00/
8. Меркури худалдааны зах
12-р сарын 29,30,31 /10:00- 19:00/
1-р сарын 1 /амарна/
9. “E Mart” худалдааны төв
12-р сарын 29,30,31 /10:00- 22:00/
1-р сарын 1 /12:00- 22:00/
10. “Боса” сүлжээ дэлгүүрүүд
12-р сарын 29,30,31 /7:00- 22:00/
1-р сарын 1 /12:00- 22:00/
11. “Номин Холдинг” ХХК-н салбар дэлгүүрүүд
Ердийн цагийн хуваариар ажиллана.
Энэ оны хамгийн өгөөмөр олны танил эрхмээр дуучин Бейонсе нэрлэгджээ. Оны хамгийн өгөөмөр, сайхан сэтгэлтэй алдартны жагсаалтыг “Do Something” гэх байгууллага гаргасан бөгөөд хандивын үйл ажиллагаа өрнүүлсэн эрхмүүдийг нэрлэсэн аж.
Бейонсегийн тухайд энэ жил Мичиган мужийн Флинт хотын усны бохирдлыг арилгах зорилгоор хандивын аян өрнүүлж, “Тидал” гэх хандивын тоглолтод оролцож, олон хүнийг дэмжиж ажилласан байдаг. Энэ ч үүднээс оны хамгийн өгөөмөр одоор нэрлэгдсэн байна.
Харин хоёрдугаарт, жүжигчин, зохиолч Лин Мануэль Миранда, гуравдугаарт, дуучин Тайлор Свифт, дөрөвт Деми Ловата, тавдугаарт жүжигчин Шейлин Вудли нарыг тус тус нэрлэжээ.
Шинэ жилийн тухай шилдэг дуунууд
Шинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон хуучны болоод орчин цагийн шинэ жилийн баярын тухай бүх цаг үеийн шилдэг дуунуудыг та бүхэнд хүргэж байна.
Монголын үндэсний Аса циркийн урилгаар ОХУ-ын алдарт Демидовын шоу цирк үзэгчдийг байлдан дагуулж байна.
Тэдний бусад циркээс ялгарах гол онцлог бол “шоу” хэлбэр. Мэдээж тоглолтын тухайд нэг бүрчлэн тоочино гэвэл тэр гайхамшгийг танд бүрэн мэдрүүлж чадахгүй, уншигч таны цаг завыг үрсэн, харамсалтай хэрэг болох буй за. Тоглолтын завсарлагын үеэр жүжигчид болон алиалагчтай зургаа авахуулах бүрэн боломжтой юм байна. Мөн тус циркийн бар, арслан саяхан томоохон худалдааны төвүүдээр айлчлан олныг хөгжөөгөөд байгаа юм. Саяхан хамгийн залуу бар Мах Маll худалдааны төвөөр зочилж нийслэлчүүдийн нэгээхэн хэсэгтэй танилцуулсан бол дараагийн удаад Khunnu mall, Улаанбаатар их дэлгүүр, Номин их дэлгүүр, Shangri La Mall зэрэг газруудад айлчлал хийхээр зэхээд байгаа гэнэ.
Циркийн үзүүлбэрийг хамгийн хөгжөөнтэй болгодог зүйл бол алиалагч билээ. Тэгвэл алиалагч Генрих хүн инээлгэх хүндхэн урлагт хөл тавиад 10 жил болж байгаа юм байна.
Тэрээр Герман улсад болсон олон улсын циркийн тэмцээнээс “Алтан алиалагч”, “Цагаан маск” шагналыг пантомимийн наадмаас авсан. Прагт болсон гудамжны алиалагчдын тэмцээний шагнал гээд олон шагнал авч байжээ. Тэрээр одоо Монте Карлод очиж “Алтан алиалагч” шагнал авахыг мөрөөдөж байгаа гэнэ.
Үүнээс гадна хутга шидэгч, тэнцвэрт нугарагч, элдэв йогийн үзүүлбэрээр зогсохгүй харахаас ч цэрвэм аймшигт үзүүлбэр гээд дурьдвал олон гайхамшиг энд цогцолсон байна. Эдгээрээс онцлон сонирхуулахад, төмөр торон бөмбөрцөг доторх экстремийг бид цэнхэр дэлгэцээр л харж байсан. Тэгвэл эр зоригийн шалгуур болсон энэ аюулт үзүүлбэрийг зургаан мотоцикльтой залуус тун мэдрэмжтэйгээр гүйцэтгэж байгааг бодитоор, дэргэдээс нь үзэхэд ямар сэтгэгдэл төрснийг онож хэлэхэд бэрх юм. Нийт арваад төрлийн үзүүлбэр 3 цаг орчим үргэлжилнэ.
Бусад үзүүлбэрүүдийг танилцуулбал, олсон дээр наадагчид гэхэд та бидний өмнө нь үзэж байснаас илүү сонирхолтой бөгөөд үзүүлбэр нь улам хүндэрсээр, үзэгчдийн сэтгэл хөдлөл тэр хэрээр нэмэгдсээр байсан юм. Тэд яг л газар зогсоод товшлуур бүжиж буй мэт наадаж, сандал тавин тухлан сууж, сандалтайгаа ч бүжиглэж, цаашлаад дээр дээрээсээ давхралдан алхах, толгой дээрээ тогтох зэргээр гайхуулан бишрүүлж байлаа.
Үүний нэгэн адил нүд алдам тоглолт бол дэлхийд алдартай Үхлийн цагаригийн гадуур, дотуур ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүйгээр гүйлдэн наадах Латин америкаас ирсэн хоёр жүжигчний үзүүлбэр.
Тэр ч бүү хэл хурдлан эргэлдэх цагариг дээр дээс тоглож, нүдээ боон эргэлдэх нь үзэгч олныг уулга алдуулж байв.
Үзэгч багачуудын төдийгүй томчуудын хамгийн их сонирхдог, хүсэн хүлээдэг хэсэг бол амьтад. Энэ удаад эх оронд маань дэлхийд нэн ховордсон, Улаанномд орсон цагаан арслан /2/, цагаан бар /4/, шар бар /2/ хүрэлцэн ирсэнээрээ онцлог болж байна. Тэд хоорондоо тун эв найрамдалтай, эелдэг дотно гэдэг нь хамтын үзүүлбэрээс нь илхэн харагдана. Тэдний дотны анд, сурган хүмүүжүүлэгч нь дэлхийд хамгийн залуу амьтан сургагч аж. Тэрээр сүрлэг биетэй, асар том муужгайнуудтайгаа маш сайн ойлголцох юм.
Арслан, барс хэдийд хаана, ямар байрлалд зогсохоо сайтар ойлгохоос гадна алга таших зэргээр тус бүрдээ өөрийн гэсэн үүргээ маш сайн мэддэг. Тиймээс ч үзүүлбэр нь төгс байж чаддаг биз ээ.
Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш төв талбайд 18:00-01:00 цагийн хооронд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно. Цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ц.Чулуунбат, “Камертон” хамтлаг, Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцох юм байна.
- 20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн эхний хэсэг тоглоно
- 20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд
- 21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн хоёр дахь хэсэг тоглоно
- 21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохионо
- 22:00-23:40 Хамтлаг дуучдын шоу тоглолт. Дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, “Камертон” хамтлаг оролцоно.
- 23:40-23:45 Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.
- 23:45-23:51 Дуучин МУГЖ Б.Сарантуяа “Шинэ жилийн дуу” дуулна
- 23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ.
- 00:00-00:10 Ёслолын буудлага
Нийслэлийн залууст зориулсан энэхүү тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулж байгаа ажээ.
Цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайд 20 асар байрлуулж, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлнэ. Гар дээрээс худалдаа хийхийг хориглож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори ажиллана.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн.
Шалгалтын ажлын хэсгээс нийт 278 объектыг шалгаж, худалдааны төв, зах, нийтийн эзэмшлийн талбайд шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдээс нийт 16 пиротехникийн хэрэгсэл, бенгалын гал 500 ш, динамик 200 ш, оргилуур салют 55 ширхэгийг тус тус хураан авч, 3 субъектыг 550.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажиллав.
Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас 108126 хүнд Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, баяр, амралтын өдрүүдээр пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахгүй байх, зохих зөвшөөрөлгүй газраас худалдан авч ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өчигдөр 16:30 цагт Төв аймгийн Жаргалантын ам буюу Чингисийн хүрээний дэргэд “Мөрөөдлийн мөсөн хотхон” нээлтээ хийжээ. Тус хотхонд монгол залуус хамгийн том мөсөн гацуур, 5 замтай 30 м урттай гулгуур, 12 жил, ногуны булан гэх мэт бүтээл байрлуулсан байна. Мөн нээлтийн үеэр залуусын биe дааж мөсөн морин хуур болон бусад мөсөн хөгжмийн тоглолт болжээ. Мөсөн хотхон нь цаашид 11:00-21:00 цагийн хооронд тогтмол ажиллах бөгөөд том хүн 8000 төгрөг, хүүхэд 4000 төгрөгөөр тоглох, мөсөн дэлгүүр, бар зэргээр үйлчлүүлэх боломжтой юм байна.
Сири дэх ОХУ-ын ЭСЯ-ны байр луу их буугаар хоёр удаа бууджээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албанаас “Террорист этгээдүүд Дамаск дахь ОХУ-ын Элчинс айдын яам руу дараалан хоёр удаа их буугаар буудлаа. Азаар хүний амь үрэгдэж шархадсангүй” гэж мэдэгджээ.
Их бууны сум Элчин сайдын яамны хашаанд туссан боловч дэлбэрээгүй, холбогдох албаныхан тэсрэх бодисыг аюулгүй болгосон талаар “Лента.ру” мэдээлэв. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “ОХУ-аас Сирид суугаа Элчин сайдын яам болон дипломат ажилтнууд Дамаскийн дүүрэг дэх зарим бүлгийн заналхийлэлд өртөж байна. Дамаск хотын зүүн дүүргийн ихэнх нутагт Засгийн газрын эсрэг зэвсэгт хүчин болон хэт даврагч бүлэглэлийн хяналтад байсаар байна” гэж мэдэгджээ.
Хуулиар тогтоосон амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тиймээс дугаарын хязгаарлалт ирэх нэгдүгээр сарын 1-н хүртэл үйлчэхгүй гэсэн үг. Торуулбал, энэ сарын 29-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа бөгөөд замын цагдаагйнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Цагдаа нар замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгаж байна.
Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны Баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлээд буй.Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр нийт дөрвөн хоног амрах юм.
Арванхоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.