Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр томоохон захууд ажиллахгүй

Өнөөдөр сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох нэмэлт санал хураалт болж байгаатай холбогдуулан архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Мөн сонгуультай холбоотойгоор томоохон захуудыг амраасан байна. Жишээ нь: Да хүрээ, Цайз, 100 айл, Нарантуул зэрэг захууд өнөөдөр ажиллахгүй.

Энэхүү шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд аравдугаар сарын 20-нд гаргасан юм.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Лалын бүлэглэл Мосул хотын 284 иргэний цаазалжээ

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт
бүлэглэлийнхэн Мосул хотын 284 иргэн үүний дотор хүүхдүүдийг цаазалсан тухай
CNN агентлаг өчигдөр мэдээллээ.

Алан
хядагчид Мосул хотын Гахзар тариалангийн хүрээлэн байсан газарт 284 эрэгтэй,
бас хүүхдийг цаазалсан гэж АНУ-ын тагнуулын албаны ойрын эх сурвалж сэтгүүлчдэд
мэдээлсэн байна. Тэднийг цаазалсныхаа дараа шарилыг нь бульдозероор түрэн
булжээ.

Үүний
зэрэгцээ зэвсэгт бүлэглэлийнхэн Мосул хотын болон ойролцоох суурингуудаас хэдэн
зуун энгийн иргэдийг барьцаалан “амьд бамбай” болгож байгаа аж.
Мосул хотын дайрч байгаа бүрэлдхүүний талаар америкийн хэвлэлүүд 80-100 мянган
хүн байгаа гэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ ажиллагаанд эвслийн 25 мянган хүнтэй
зэвсэгт бүлэглэл л оролцож байгаа юм байна.

Мосул
хотод төвлөрөөд байгаа алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн байрлал руу
Ирак, Сирийн зэвсэгт хүчин Орос болон америкийн дэмжлэгтэйгээр дайрч эхлээд
байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нэмэлт санал хураалтдаа идэвхтэй оролцоцгооё

Сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох нэмэлт санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэллээ.

Аравдугаар сарын 19-нд болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар 135 тойрог, 293 хэсгийн хорооны сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй тул нэмэлт санал хураалтыг явуулж байна. Тодруулбал, 10 аймгийн 57 тойрог, 80 хэсэг, нийслэлийн долоон дүүргийн 78 тойрог, 213 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт болж байна. Нэмэлт санал хураалтад саналаа өгөөгүй иргэд оролцох ёстой.

Нэмэлт санал хураалтыг дараах газруудад зохион байгуулж байна

  • Архангай аймагт хоёр тойрог, хоёр хэсэг
  • Баянхонгор хоёр тойрог, хоёр хэсэг
  • Говь-Алтай нэг тойрог, нэг хэсэг
  • Дорнод зургаан тойрог, найман хэсэг
  • Дундговь нэг тойрог, нэг хэсэг
  • Өмнөговь гурван тойрог, гурван хэсэг
  • Хөвсгөл есөн тойрог, есөн хэсэг
  • Хэнтий нэг тойрог, нэг хэсэг
  • Дархан-Уул 15 тойрог 23 хэсэг
  • Орхон 17 тойрог, 27 хэсэг
  • Багануур дүүрэг нэг тойрог, хоёр хэсэг
  • Баянгол дүүрэг есөн тойрог, 17 хэсэг
  • Баянзүрх дүүрэг 24 тойрог, 71 хэсэг
  • Сонгинохайрхан 21 тойрог 61 хэсэг
  • Сүхбаатар дүүрэг таван тойрог, есөн хэсэг
  • Хан-Уул дүүрэг таван тойрог 14 хэсэг
  • Чингэлтэй дүүрэг 15 тойрог, 39 хэсэгт

ХҮСНЭГТ:

Categories
мэдээ нийгэм

Их дүйчин өдөр тохиож байна

Image result for Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр намрын адаг сарын 22-ны өдөр. Энэ өдрийг Бурхан багш эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр хэмээн бурхны шашинт орнуудад тэмдэглэдэг аж. Сүсэгтэн олон энэхүү их дүйчэн өдрөөр эцэг эхийнхээ ачийг санан, ижий аавыгаа Гандан хийдэд авчирч, ном буян хураалгаж. баярлуулж, баясгаж болохын дээр ижий аавынхаа ачийг хариулахын тухайд хурал номд даган баясаж, эргэл мөргөл хийж, ээж аавдаа тусалж, бусдын тусыг бүтээж, буян номд хичээн шамдахад сайн өдөр хэмээжээ.

Image result for Их дүйчин өдөр тохиож байнаБурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байна. Тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтсон аж.

Image result for Их дүйчин өдөр тохиож байна

Categories
мэдээ улс-төр

Эрчим хүчний салбарынхан Бээжин хотноо уулзав

Эрчим хүчний сайд П.Ганхүү
БНХАУ-ын Эрчим хүчний салбарынхантай уулзаж, хамтын ажиллагааг шинэ шатанд
гаргах талаар санал солилцсон байна. Цөмийн болон Сэргээгдэх эрчим хүчний
хөгжил, байгаль орчинд ээлтэй технологийн тухайд талууд түлхүү ярилцсанаас гадна
хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг тодорхой
болгоход уулзалтын зорилго чиглэжээ. БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний комиссын
төлөөлөл болон “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22-р барилга” компанийн
удирдлагууд уулзалтад оролцсон байна.


Categories
мэдээ цаг-үе

Шууданч тагтаа

Эртний грек, ромчууд мэдээллээ илгээхдээ тагтааг ашигладаг байсан бол Юлий Цезарь аян дайнд явах үедээ шууданч тагтааны тусламжтайгаар Ром хоттой холбоо барьдаг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Дайны жилүүдэд ч шууданч тагтааг чухал даалгавар гүйцэтгэхэд ашиглаж байсан баримт цөөнгүй бий.

Тухайлбал, гаршуулсан 600 орчим шууданч тагтааг Дэлхийн I дайны үед Францад ашиглаж байжээ. Тэдгээр тагтаа нь мэдээлэл солилцож, цэргийн үүрэг гүйцэтгэхэд багагүй гавьяа байгуулсан аж. Тэднээс хамгийн баатарлаг үйл бүтээж алдаршсан нь Шер Ами тагтаа юм. 1918 онд дайны гол цэг Вердуна дүүрэгт арван удаа нэвтэрч, 12 чухал мэдээ мэдээлэл дамжуулжээ. Шер Ами сүүлчийнхээ даалгаврыг 1918 оны аравдугаар сарын 4-нд, Аргоны төлөөх тулалдааны үед хийсэн гэдэг. Цэргийн анги бүслэлтэд орж, хошууч Уиттлси шууданч тагтаа Шер Амийн хөлд захидал зүүн нисгэсэн байна. Тагтаа цээжиндээ хүнд гэмтэн нэг нүд нь сохорч, нэг хөл нь тасарсан ч фронтын шугамд нэвтэрч чаджээ. Шууданч тагтааны энэхүү баатарлаг үйл нь 77 дугаар явган цэргийн батальоны 194 цэргийн албан хаагчийн амийг аварсан байна. Францын эрэлхэг тагтаа “Croix-де-Guerre” цол хүртжээ. Мөн тагтааг эмчилж, модон хөл хийж өгсөн ба жилийн дараа тэрээр үхсэн байна. АНУ-ын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнд Шер Амигийн чихмэл “Эрх чөлөөний үнэ цэнэ: Дайны үед америкчууд” нэртэйгээр тавигдсан байдаг аж.

Мөн Их Британийн арми Дэлхийн II дайны үеэр 250 мянга орчим тагтааг шуудан хүргэгчээр ашигласан баримт байдаг аж. Хоёрдугаар дайны үеийн Коммандо хэмээх Их Британийн тусгай зориулалтын тагтаа түүхэнд үлдсэн байдаг. Цэрэг Жо онгоцоор нисч, мэдээллээ цагтаа дамжуулахыг хүссэн ч чадаагүй байна. Харин Коммандо тагтаа 20 бээрийн газарт 20 минутын дотор хэл хүргэж амжжээ. 1945 онд тагтаа эр зоригийн медаль болох Дикиний нэрэмжит медалиар шагнагдсан нь хожим 2004 онд 17500 доллараар зарагдсан байна.

Английн Саррейд нэгэн байшингийн яндангаас шуудан зөөгч тагтааны дайж явсан хоёрдугаар дайны үеийн захиаг олсон байна. Уг захиаг нууц кодоор бичсэн байсан нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Энэхүү код нь таван үсэгтэй 27 бүлэг кодоос бүрдсэн гэнэ. Тус захиа нь Английн Харилцаа холбооны газарт хүргэгдсэн бөгөөд одоогоор хэн ч тайлж чадаагүй байна. Захиаг бага түрүүч В.Скотоос хэн нэгэн Х02-т хаягласанбайжээ. Магадгүй кодын нууцыг хоёрхон хүн ч мэддэг байсан байх боломжтой аж. Мөн Колумбийн шоронгийн хоригдлууд хар тамхины бүлэгтэйгээ шууданч тагтаагаар харилцдаг байжээ. Шууданч тагтаа нь өнжөөд л хар тамхи, гар утасны сэлбэг зэргийг авчирдаг. Гэтэл нэг удаа хэтэрхий их ачаатай ирээд үүнийгээ дийлэлгүй камерын цонхоор орж чадалгүй шоронгийн захиргааны үүдэнд унаснаар энэхүү хэрэг илэрчээ.

Сонирхуулахад шууданч

тагтааны нэгэн дуудлага худалдаан дээр Бельги улсын “Цэнхэр хунтайж” нэртэй тагтаа нь 200 мянганам.доллар хүрч байжээ. Мөн тэрхүү арга хэмжээн дээрх нийт тагтаа 1.8 сая долларын үнэд хүрсэн байна.

Харин өнөө үед шууданч тагтаа нь спорт тагтаа гэсэн нэгэн үүлдэр болжээ. Дэлхийн зарим оронд тус үүлдрийн тагтааг хамгийн хурдан хугацаанд үүрэндээ ирж байгааг нь шалгаруулж, тэмцээн зохиодог байна. Энэ нь Бельги, Голланд, Хятад улсад илүүтэй хөгжсөн байдаг аж. Тус уралдаан нь сүүлийн үед улам боловсронгуй болж спорт тагтаанд дөрвөнграммын жинтэй GPS суулгадаг болжээ. Энэ нь тагтааг ямар замаар, байгалийн үзэгдлийг хэрхэн даван туулж үүрэндээирж байгааг харах боломжтой гэнэ. Монголд ч гэсэн спорт тагтааг тэжээдэг хүн цөөнгүй байдаг байна.

Спорт тагтаа сонирхон үржүүлдэг Д.Мөнхжаргал 10-аад тагтааг БНХАУ-аас авчирчээ. Энэ тагтаа нь бие бялдрын хөгжил сайтай, хол зам туулах тэсвэр, тэвчээртэй гэнэ. Төрөлх шинж чанараараа, уугуул нутгаасаа хэдий холдсон ч хэдэн мянган бээрийн алсаас буцаж нисэн очдог байна. Ердийн тагтааг тэжээхэд үүрээ олох чадвар маш муу байдаг бол шууданч тагтаа нь хамгийн дээд талдаа 2000 гаруй километр зам туулсан тохиолдол ч байдаг аж. Ингэж сургахын тулд тагтааг нутагшуулж, үндсэн үүр байгаа газарт нь сайтар дасгадаг байна. Дассан газраа ирж буй энэхүү үйлдлийг шинжлэх ухааны үүднээс нүдний хараа, сонсгол, долгион зэрэг нөлөөлдөг хэмээн хэд хэдэн таамаг дэвшүүлдэг талаар Д.Мөнхжаргал ярьсан юм. Шууданч тагтаад 5-6 граммын жинтэй илгээмжийг дайх боломжтой ажээ. Харин Д.Мөнхжаргалтагтаануудаараа хараахан захиа зөөлгөж үзээгүй байгаа гэнэ.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Чин сэтгэл

Чин сэтгэлээсээ ажиллах. Чин
сэтгэлээсээ хайрлах. Чин сэтгэлээсээ туслах. Чин сэтгэлээсээ баярлах. Чин
сэтгэлээсээ гэдэг үг их энгийн юм шиг хэрнээ гайхалтай эрч хүчтэй, бүхнийг
өөрчлөх шидтэй. Ажилдаа сэтгэл зүрхээ зориулбал чи амжилтад хүрнэ. Хоёргүй үнэн сэтгэлийн хайр чамайг аз жаргалтай болгоно. Бусдад
үнэн сэтгэлээсээ тусалбал хариу тус заавал ирдэг. Чин сэтгэлээсээ баярлаж,
хөөрч байгаа хүн бусдад сайхан дулаан мэдрэмж, эрч хүч нэмж
байдаг. Энэ мэт чин сэтгэлээсээ хийсэн бүхний ард заавал аз жаргал, амжилт,
баяр хөөр дагалдаж байдаг билээ. Сэтгэл зүрх хүн бүрт байдаг. Харин бид хийж
байгаа бүхэндээ, эргэн тойрны хүмүүстээ чин сэтгэлээ зориулж чаддаггүйгээс аз жаргал,
амжилтыг хайсаар л байдаг. “Хүнийг сэнсэртэл нь худлаа ярьж, хуурч, залилж
болно. Худлаа ярина гэдэг нэг удаа бусдыг чадаж байгаа мэт боловч насан туршдаа
өөрийнхөө нэр төрийг гутаах ажлыг хийсэн гэсэн үг. Харин чин сэтгэлээсээ л бүх
зүйлд хандах юм бол амьдрал чинь аяндаа сайхан болно” гэж нэг танил маань
зөвлөдөг юм. Чин сэтгэлийн энэ зөвлөгөөг
уншигч танд ч гэсэн дамжууллаа. Яг одоо хэн нэгэнтэй уулзах гэж байгаа бол үнэн
сэтгэлээсээ хандаарай. Хийх ажилдаа чин сэтгэлээ зориулаарай.



Categories
мэдээ цаг-үе

Эмнэлэгт хэвтэхдээ гаднаас авсан эм, тарианыхаа үнийг нэхэмжлэх эрхтэй

“Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин

Манай зөвлөл бол нийт өвчтөнүүд, эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын төлөөллийн байгууллага. Бид иргэдэд эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн даатгалын эрх зүйн мэдээлэл өгөхөөс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой шаардлага тавих, санал санаачилга гаргах чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд бид их явлаа. Олон байгууллагын үүдийг татсан. Адаг сүүлд нь Захиргааны хэргийн шүүхэд хүртэл хандаж үзлээ. Эцэст нь бүх асуудлыг шийдэж чадаагүй ч төрийн байгууллагууд маань бидний анхны шаардлагыг зохих хэмжээгээр биелүүлсэн. Тухайлбал, элэгний В вирусийн тенофовир эмийг Эрүүл мэндийн даатгалд хамрууллаа. Мөн В вирусийн энтекавир гэж эм бас бий. Энэ эмийг эмийн бүртгэлд бүртгээд, компаниуд оруулж ирж байна. С вирусийг устгадаг софосбувир+ледиспавир гээд хавсарсан агууламжтай эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан. Энэ ч утгаараа эмийн олон компани энэ эмийг оруулж ирдэг боллоо, үнэ нь хэд дахин хямдарч эхэллээ. Одоо харин С вирусийн эмийг даатгалд хамруулахаар ажиллаж байна. Аравдугаар сардаа даатгалд хамрагдчих байх гэж найдаж байгаа. Бидний ажилд “Оном” сангийнхан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг их тус дэм болж, элэгний асуудлыг нийтийн анхааралд оруулж өгсөн.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдээс хүсэх юм байна. Иргэд, даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, эм авахдаа даатгал ашигладаг. Гэтэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын өмчийн хэлбэрээс хамаараад ялгаатай ханддаг. Хувийн эмнэлгээр үйлчлүүлбэл даатгал ашиглаж чадахгүй байна. Гэтэл энэ нь Эрүүл мэндийн тухай хуулиа зөрчдөг. Өмчийн хэлбэрийг үл харгалзан эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандана гэсэн заалт зөрчигдөж ирлээ. Иргэддээ зөвлөхөд ЭМД-ын хуулиар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ гаднаас эм тариа авсан бол баримтаар нотлоод, дараа нь эмнэлгээс гаргуулж авах эрхтэй байдаг. Гэтэл эм, тарианыхаа үнийг эмнэлгээс нэхэмжилсэн тохиолдол байдаггүй. Энэ боломжоо ашиглаарай.

Categories
мэдээ нийгэм

“Бид өвөлд бэлэн” нэгдсэн өдөрлөг болж байна

Image result for Таны автомашин өвөлд бэлэн үүАвтотээврийн үндэсний төвөөс өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах “БИД ӨВӨЛД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг 2016 оны 10 дугаар сарын 22-ны бямба гарагт 12:00-17:00 цагийн хооронд “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд болж байна.

Нэгдсэн өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг иргэд та бүхэнд үзүүлж ажиллана. Үүнд:

– Тээврийн хэрэгслийн бүртгэл;
– Техникийн хяналтын үзлэг;
– Улс, хот хооронд зорчих тасалбар борлуулалт;
– Тээврийн хэрэгслийн хяналтын системийн танилцуулга;
– Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээний танилцуулга;
– Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох;
– Мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучлах;
– Улс, хот хоорондын зорчигч тээврийн 64 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны танилцуулга;
– Даатгалын байгууллагуудын танилцуулга;

Дээрх үйлчилгээ болон Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай хүлээн авах боломжтой тул иргэд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Өдөрлөгийн
үеэр тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн нэг цэгийн
үйлчилгээ хийгдэх бөгөөд мэргэшсэн жолоочийн шалгалт зохион байгуулж, шалгалтад
тэнцсэн тохиолдолд мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгож байгаа юм. Мөн улс, хот
хоорондын зорчигч тээврийн тасалбар худалдан авах боломжтой бөгөөд зорчигч
тээврийн 64 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг танилцуулж байгаа аж. Азтай 3
оролцогчийг Автотээврийн үндэсний төвийн нэрэмжит шагнал хүлээж байна.

Categories
мэдээ спорт

ДАШТ-д оролцох оюутнууд Туркийг зорилоо

Image result for Чөлөөт бөхийнАравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Турк улсын Чорум хотод болох эрэгтэй ХII, эмэгтэй IХ дэх удаагийн оюутны ДАШТ-нд оролцох манай баг өнөөдөр мордлоо.

Энэ сарын 25-ны мягмар гаригт эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97 кг, 26-ны лхагва гаригт 61, 70, 86, 125 кг, 27-ны пүрэв гаригт эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг, 28-ны баасан гаригт 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.

FISU, Олон улсын оюутны спортын холбооны ивээл дор хоёр жил тутамд болдог оюутны ДАШТ-нээс манай бөхчүүд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл, сонгомол барилдааны төрлөөр 1 алт нийт 20 медаль хүртээд байна. Үүнд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Б.Наранбаатар, Д.Лхагвадорж, Б.Батзориг, Т.Түвшинтулга, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Ц.Энхжаргал, Ю.Гандолгор, Н.Отгонжаргал, Г.Наранчимэг, О.Бурмаа нар оюутны дэлхийн аварга болж байжээ.

Манай багийн бүрэлдхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй
61 кг – Дамжингийн Балжинням, 74 кг – Занданбудын Сумьяабазар

Эмэгтэй
60 кг – Энхбатын Гантуяа, 69 кг Зоригтын Болортунгалаг, 75 кг Буянжаргалын Даваацэрэн

Дасгалжуулагч
Цэрэндалайн Баярсайхан /ҮБТДС-ийн багш, оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

Шүүгч
Баатарын Төмөрбаатар /Олон улсын шүүгч/