Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт нэмэлт санал хураалт 45 хувьтай явагдаж байна

Өнөөдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж байгаа билээ. Өглөө 07:00 цагт албан ёсоор эхэлсэн нэмэлт санал хураалт 12:00 цагийн байдлаар 45.05 хувьд хүрсэн байна.

Нэмэлт санал хураалт явагдаж буй 26 санал авах байрнаас 4 санал авах байранд сонгогчийн ирц 50 болон 50-иас дээш хувьд хүрсэн тухай Дархан сумын Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Алтай” чуулга 50 жилийн ойгоо тэмдэглэнэ

Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” чуулга үүсэн байгуулагдсаныхаа түүхт 50 жилийн ойгоо энэ сарын сүүлээр тэмдэглэх гэж байна. Энэ үеэр хүндэтгэлийн концерт, нийт ахмад уран бүтээлчдийн “Эргэн дурсахуй” тоглолт, Алтай нутгаас төрсөн гавьяатнуулын тоглолт зэрэг олон арга хэмжээ зохиогдох ажээ.

Анх Соёлын яамны сайдын 1966 оны 03 сарын 15-ны өдрийн 29 тоот тушаалаар байгуулагдсан АДБ-ийн “Адтай” чуулга анхны тоглолтоо 1967 оны 5 сарын 1-нд “Намын ачаар” нэртэй концерт тоглон үүд хаалгаа нээсэн түүхтэй ажээ.

Уг чуулга 50 жилийн хугацаанд хөдөөгийн ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх, соёлын биет болон биет бус үнэт өв зүйлийг хадгалж хамгаалах, сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, ардын урлагийг хөгжүүлэх ариун их үйлсэд хүчин зүтгэж, эгнээнээсээ УГЗ Л.Гочоосүрэн, М.Норсонжав, УГЗ Д.Аюуш, гавьяат жүжигчин Д.Доёддорж, З.Дашбалбар, П.Мөнхөө, З.Тэрбиш, Б.Рина, Ц.Оюунцэцэг, Б.Лхагва, Л.Оюунчимэг зэрэг олон арван алдартан гавьяатууд, мэргэжлийн уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан байна.

50 жилийн хугацаанд 30 гаруй жүжиг, 20 гаруй дуулалт жүжиг, 100 гаруй бүрэн хэмжээний концертыг үзэгч түмэндээ хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

​​Улсын хэмжээнд 135 тойрог 293 хэсэгт нэмэлт санал хураалт явуулж байна

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ажиллагааны нэмэлт санал хураалт өнөөдөр орон даяар болж байна.

Энэ сарын 19-ний өдөр Ээлжит сонгуулийн санал хураалт болсон. Гэвч нийт 1765 тойргийн 135 тойргийн 293 хэсгийн хороонд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулах болсон юм. 135 тойргийн 57 нь 10 аймагт, 78 нь нийслэлд санал авч байна. Хэсгээр бол 2082 хэсгийн 293-д буюу нийслэлд 213, аймагт 80 хэсэгт санал хураалт явуулж байгаа юм.

Аймгуудын Нэмэлт санал хураалт явуулах тойрог хэсгүүд:

Архангай – 2 тойрог, 2 хэсэг

Баянхонгор – 2 тойрог, 2 хэсэг

Говь-Алтай – 1 тойрог, 1 хэсэг

Дорнод– 6 тойрог, 8 хэсэг

Дундговь – 1 тойрог, 1 хэсэг

Өмнөговь – 3 тойрог, 3 хэсэг

Хөвсгөл – 9 тойрог, 9 хэсэг

Хэнтий – 1 тойрог, 1 хэсэг

Дархан-Уул – 15 тойрог, 23 хэсэг

Орхон – 2 тойрог, 2 хэсэг

Нийслэлийн хувьд нийт 447240 сонгогчийн санал өгнө. Эдгээр иргэд дараах 79 тойрогт нэмэлт санал өгөх юм.

Багануур – 2,5

Баянгол – 1,3,4,5,6,7,10,20

Баянзүрх – 2-5,7-12,14,16-,22

Сонгинохайрхан- 1-5,7,9,11,13, 17-19,21-26,28,29,31

Сүхбаатар – 1,3,9,10,11

Хан-Уул – 2,3,4,11,15

Чингэлтэй- 4,5,7-19

Нэмэлт санал хураалтад ирцийн босго тавихгүй бөгөөд оролцсон сонгогчдын санал өмнө нь авсан санал дээр нэмэгдэж тооцогдох аж.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, харин бие даан 723 байсан юм. Тодруулбал МАН, АН, ИЗНН, Монголын Ногоон нам, Бүгд найрамдах нам, МАХН, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын “ТӨВ НУТАГ” эвсэл, Эх Орон Нам, МҮАН, Хөдөлмөрийн Үндэсний намаас нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол бахархалын өдөр 128 бөх барилдана

Энэ сарын 31-нд Монголын бахарлын өдөр тохионо. Тус өдрийг тохиолдуулан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Чингис хааны мэндэлсэн ойг билгийн тоолын III жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмжээн тогтоож, их хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр хэмээн нэрийдсэн байдаг билээ.

Бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 28 хүртэл сургалтын зээлийн материалыг авна

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Боловсролын зээлийн сан” байгуулах талаар авах арга хэмжээний тухай” 111 дугаар тогтоол батлагдан гарсан байна. Энэхүү тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын тэтгэлэг олгох журам”-д нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн төлбөрийг төрөөс санхүүжүүлэх заалт нэмэгдэж орсон тул нэг өрхийн 3 оюутан зэрэг суралцаж байгаа оюутнууд 2016 оны 10 дугаар сарын 28-ны дотор холбогдох материалыг бүрдүүлж бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албандаа өгнө үү.

Мөн 16/17 оны хичээлийн жилд зээлээр суралцах хүсэлтэй бакалаврын зэргийн оюутнууд Боловсролын зээлийн сангийн журамтай танилцана уу. http://www.must.edu.mn/uploads/2016/10/21/bolovsroliin_zeeliin_san_igPXnKo.pdf

Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Categories
мэдээ нийгэм

Технологи, инновацийн залуу судлаачдын “ХҮРЭЛ ТОГООТ-2016” ЭШХ-ын шилдэг судлаачид тодорчээ

БСШУС-ын яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний бага хурал 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот хурлын танхимд боллоо.

Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, МЗЭХ-ны зохицуулагч Н.Нямдорж, Монгол Контент ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа, МУИС-ийн багш доктор, дэд профессор Ч.Лодойравсал болон салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, 80 гаруй залуу судлаачид оролцов. Мөн манай хурлын урилгын илтгэгчдээр төрийн соёрхолт, доктор Ч.Чинчулуун, БНСУ-ын Солонгосын их сургуулийн профессор Sang Bin Lee сонирхолтой илтгэл тавьж оролцсон.

Хурлын үеэр Монгол Контент ХХК-ийн хамт олонд шинжлэх ухаан, залуу судлаачид, эрдэмтдийг дэмжин ажилласанд гүн талархал илрэхийлэн МЗЭХ, ТИЗСН-ээс батламж гардуулсан.

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь инноваци, хэрэглээний шинжлэх ухаан болон технологи, суурь судалгааны гэсэн хоёр чиглэлд хуваагдан англи хэл дээр зохион байгуулагдсан. Тус хуралд Монгол Улсын их, дээд сургууль, хүрээлэн төвүүдийн судлаачдаас гадна БНЭУ, БНСУ, БНХАУ, Италид сурч байгаа судлаачид идэвхтэй оролцлоо. Хуралд нийт 100 гаруй судлаачдаас 50 гаруй бүтээл ирүүлсэн нь тус хурлын чанар үр өгөөжийг улам дээшлүүлж байна.

ХҮРЭЛТОГООТ-2016 Технологи, Инновацийн салбар хуралдааны ТЭРГҮҮН байранд Pohang University of Science and Technology, докторант Батбилэгийн Цолмонбаатар “Mөөгөнцөр ашиглан улаан замаг (Gelidium amansii)-с агааргүй орчинд исэлдүүлж гаргаж авсан дэгдэмхий хүчлүүдээс Био-Дизель түлш гаргаж авах”,

ДЭД байранд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн багш, докторант Цэрэндондогын Тэнгис “Тэнцвэрийг алдагдуулах нөлөөг бууруулах төлөвийн гэдрэг холбооны удирдлагын судалгаа”,

ТУСГАЙ байранд ШУТИС-ийн докторант оюутан Qian Yu “Research and Application Analysis of LAB (Lignite-coke Adsorption Biodegradation) Waste Water Treatment Technology” сэдэвт илгэлүүд шалгарлаа.

Тэргүүн ба дэд байранд шалгарсан Б.Цолмонбаатар, Ц.Тэнгис нарыг МЗЭХ, ТИЗСН-ээс МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын Сайдын залуу судлаачдын дөрвөн сая төгрөгийн Грантад нэр дэвшүүллээ.

Бидний хурлын үйл ажиллагааг жил бүр дэмжин санхүүжүүлж ажилладаг ШУТИС, ШУТС, Чагдаржав сан, мөн энэ жилийн тусгай байрын шагналын санг санхүүжүүлж ажилласан MyTech LLC-ын хамт олондоо баярлаж талархснаа илэрхийлье.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг

Categories
гадаад мэдээ

Египетийн ерөнхийлөгч асан Мурсид 20 жилийн хорих ял оноожээ

Египетийн дээд шүүхээс анхны ардчилсан ерөнхийлөгч Мухаммед Мурсид 20 жил шоронд хорих ял оноолоо. Түүнийг 2012 онд өрнөсөн жагсаалын үеэр гал нээх тушаал өгсөнд буруутган дээрх ялыг оноосон байна. Мухаммед Мурси шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн цаашид давж заалдах боломжгүй аж. Мухаммед Мурси өмнө нь өөр дөрвөн хэрэгт буруутгагдан цаазын ял сонсчээ.

Үүний зэрэгцээ Мухаммед Мурсийн Мусульман ахан дүүс хөдөлгөөний тэргүүлэгчдэд 20 жил шоронд хорих ял оноосон байна. Тэднийг жагсагчдыг хулгайлж, тамлан хөнөөсөн хэрэгт буруутгажээ.

Египетийн анхны чөлөөт сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсийг 2013 онд эсэргүүцсэн жагсаалд цэргийнхэн оролцон төрийн эргэлт хийснээр суудлаас нь буулгажээ. Үүнээс хойш Египетийн цэргийнхэн Мурсийг дэмжсэн олон зуун хүнийг баривчлан ял шийтгэж, Мусульман ахан дүүс хөдөлгөөнийг террорист байгууллага хэмээн зарласан билээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д МИ-8 нисдэг тэрэг осолдон 19 хүн амь үрэгджээ

ОХУ-ын хойд хэсэгт баасан гаригт МИ-8 нисдэг тэрэг
осолдсоноор 19 хүн амь үрэгджээ. Газрын тосны үйлдвэрийн ажилчдыг
тээвэрлэж явсан нисдэг тэрэг Ванкороос Старый Уренгой хүрэхээр явж байжээ.
Нисдэг тэрэг Старый Уренгой хүрэхээс 45 км зайд унасан аж. Ослын шалтгаан нь
үзэгдэх орчин хязгаарлагдмал, хүчтэй салхитай байснаас болсон хэмээн урьдчилсан
байдлаар таамаглаж байна. Ослоор нисэх багийн гурван хүнээс гадна 16 ажилчин
амь үрэгджээ.

МИ-8 нисдэг тэрэг нь
1960 оноос хойш ОХУ болон дэлхий дахинд өргөн ашиглагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд автобусанд хөнгөлөлттэй үнээр зорчиж чадахгүй байна

Их, дээд сургууль,
коллежид суралцаж байгаа оюутнууд өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эхлэн нийтийн
тээврээр хөнгөлөлттэй үнээр буюу 250 төгрөгөөр зорчиж эхэлсэн.

Нэг сард 22 удаа
хөнгөлөлттэй үнээр зорчихоор болж, зохицуулалт хийсэн. Энэ нь өнгөрсөн
жилийнхээс хоёр дахин буурсан хөнгөлөлт юм байна.

Нэг сард 22 удаа
хөнгөлөлттэй үнээр зорчих эрх нь оюутнуудад хүрэлцэхгүй байгаагаас смарт картаа
цэнэглүүлэхэд 500 төгрөгөөр зорчихоос аргагүй болж буй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлагын байруудыг өөрчилжээ

Цэрэг татлагыг маргаашаас ням гариг хүртэл
зохион байгуулахаар бэлтгэл бүрэн хангасан талаар Нийслэлийн цэрэг татлагын
товчоо мэдээллээ. Цэргийн албаны “Зарлан дуудах хуудас”-ыг 95 хувьтай
тараасан байна.

Гэрээт цэргийн албанд нийслэлийн хэмжээнд 79 иргэн элсүүлэхээс 119 иргэн
элсчээ. Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн ирц хангалтгүй байснаас зарим
дүүрэг, хороодод дахин санал хураалт явуулахаар болсон.

Тиймээс сонгуулийн санал авах байртай давхцаж байгаа цэрэг татлагын байруудыг
өөрчлөх хэрэггэй болсон байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга JI
Төмөрбаатар “2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар орсон залуусын 33,7
хувь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байсан.

Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байгаа залуусын дунд
мэс засал, дотор, чих, хамар хоолой, сэтгэцийн өвчин голлож байна” гэлээ. Мөн
дэрэг татлагын зарим байрууд солигдож байгаа учир түргэн хугацаанд байруудыг
бэлэн болгохыг үүрэг болгов.