Categories
мэдээ нийгэм

“Маамуу нааш ир” дууны 60 жилийн ой болж байна

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн ажлын хүрээнд маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны 11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулах юм байна. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болох бол тус ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13:00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр архи согтууруулах ундаа худалдаалахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/744 дүгээр захирамж гаргалаа.

Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амарна. Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилсан дүнгээр нийслэлийн гурван дүүрэгт АН ялжээ

Нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр 22.30 цагт мэдээлэл хийхээр болсон ч хойшлуулж, өнөөдөр 10.00 цагт хийхээр боллоо.

Сонгуулийн тухай хуульд зааснаар санал хураалтыг автомат машинаар уншуулж байгаа. Гэхдээ хяналтын тооллого буюу гар тооллогыг 50 хүртэл хувьд хийхээр болсон. Үүнтэй холбоотой жаахан хугацаа сунгажээ.

Баянзүрх дүүрэгт АН олонхи боллоо

Хоёр мандатын тоогоор Ардчилсан нам Баянзүрх дүүрэгт олонхийг бүрдүүлэхээр боллоо.

Тус дүүрэг нь нийт 41 мандаттай бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигчид 22, МАН-аас нэр дэвшигчид 19 мандатыг авсан байна.

Баянгол дүүрэгт АН үнэмлэхүй ялалт байгууллаа

Улс төрийн намаас авсан урьдчилсан мэдээллээр Баянгол дүүрэгт Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. Нийт 41 мандаттайгаас 31 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, 10 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан гэх мэдээлэл байна.

Сүхбаатар дүүрэгт АН олонхи боллоо

Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам олонхи болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 35 мандаттай бөгөөд 19 мандатыг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид, 16 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт МАН 39 мандатыг авсан бол Ардчилсан намаас нэр дэвшигчид 2 мандатыг авчээ. Хан-Уул дүүргийн 35 мандатын 15-ыг Ардчилсан намаас нэр дэвшигчид 18 мандатыг МАН-аас нэр дэвшигчид, 2 мандатыг бие даагчид авчээ. Чингэлтэй дүүргийн хувьд МАН-аас нэр дэвшигчид 26 суудлыг авсан бол Ардчилсан намаас нэр дэвшигчид 9 суудлыг авсан байна.

Баянгол Баянзүрх дүүргийн хувьд саналын дүн эцэслээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага дууслаа

2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар энэ сарын 20-28-ны хооронд эхэлсэн бөгөөд Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага явагдаж дууслаа.

Тодруулбал, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил Нийслэлд энэ сарын 21-23, хөдөө орон нутагт 20-28-ны өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг зохион байгуулагдлаа.

Харин орон нутагт цэрэг татлагын ажиллагаа ирэх баасан гарагийг дуустал явагдана.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намын бүлгүүдийн хуралдаан болно

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдаан болно. УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан:,

– УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
– УИх дахь Ардчилсан намын хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.

Харин УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан

-“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
-“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
-Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;
-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
-Туул голын бохирдол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
-Монгол Улсын 2017 оны төсвийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд тус тус хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сонгуулийн хороо 10:00 цагт мэдээлэл хийнэ

Нийслэлийн Сонгуулийн хороо Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал
хураалтын дүнг өчигдөр 22:30 цагт танилцуулах байсан болов ч нэгтгэсэн дүн багцлахад тодорхой хугацаа
шаардлагатай учраас хойшлуулж, өнөөдөр 10:00 цагт мэдээлэл хийхээр болсон.

Харин СЕХ хэдэн цагаас нь
мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.
Сонгуулийн санал хураалтыг автомат
машинаар уншуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар
улсын хэмжээнд ирц 50 хувьд хүрсэн гэх мэдээлэл байна.
Нийт сонгуулийн тойргийн 50 хүртэл
хувьд нь хяналтын тооллого буюу гар тооллогыг хийж байгаа учраас дүнг нэгтгэх
ажил нэлээн сунжирч байгаа гэж нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банк “Блүүмбэрг” телевизэд 800 мянган доллар өгчихөөд Монголын хэвлэл мэдээлэлд ганц ч төгрөг зарцуулаагүй гэж үү? нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэг, хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн С.Эрдэнийн ”Ядуу сэтгэлгээтэй төсөв орж ирлээ” ярилцлага нийтлэгдлээ.

Мөн нэг болон зургаадугаар нүүрт Г.Саруул: “Банкны салбарт шинэ уур амьсгал, шинэ бизнес загварыг оруулж ирнэ”ярилцлага оржээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Хөгжлийн банк “Блүүмбэрг” телевизэд 800 мянган доллар өгчихөөд Монголын хэвлэл мэдээлэлд ганц ч төгрөг зарцуулаагүй гэж үү? нийтлэл хэвлэгдлээ.

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын ээж Ц.Гантбаттай хийсэн “Хүү минь надад хийсэн буруу зүйл байхгүй. Битгий санаа зов гэсэн”ярилцлагыг долдугаар нүүрээс уншаарай.

Төв аймгийн Архуст суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрснээс болж хүүхдээ сахиж байсан 24 настай эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэгвэл энэ хэргийн дүгнэлт гарчээ. Энэ талаар хадам эгч Ц.Нарангэрэлтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг 11 дүгээр нүүрээс уншаарай.

Монгол Улсын төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбагын “Далай ламын захиасыг жирийн нэг монгол эрдэмтэн биелүүлсэн” ярилцлагы 12-р нүүрээс уншаарай.

“Дэвжээ” буланд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Чанцалтай хийсэн ярилцлага оржээ. Тэрээр дугуйн спортод зориулсан 40 гаруй жилийнхээ жаргалтай болоод зовлонтой дурсамжаа бидэнтэй хуваалцжээ.

“Сонгодог урлаг” буланд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад тоглосон УДБЭТ-ын гоцлол бүжигчин Б.Саруултай хийсэн ярилцлага оржээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн санал хураалтын ирц 53.3 хувьд хүрлээ

Өнөөдөр нийслэлийн 7 дүүргийн 79 хороонд
нэмэлт санал хураалт явуулж байгаа билээ.

Тэгвэл Нийслэлийн
Сонгуулийн хорооноос Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч /ИХТ/-ийн нэмэлт
санал хураалтын ирцийн мэдээг 17.00 цагийн байдлаар нэгтгэн мэдээллээ.

Тодруулбал,нийслэлийн
хэмжээнд 12:00 цагийн байдлаар сонгогчдын санал хураалтын ирц 50.4 хувьтай байгааг нийслэлийн
Сонгуулийн хорооноос мэдээллэсэн.

Харин 17:00 цагийн байдлаар
нийслэлийн хэмжээнд 53.3 хувьд хүрчээ.

Багануур 53.2 хувь

Баянгол
53.3 хувь

Баянзүрх
52.4 хувь

Сонгинохайрхан
52.7 хувь

Сүхбаатар
53.3 хувь

Хан-Уул 55 хувь

Чингэлтэй
52.7 хувь

Багахангай
71.2 хувь

Налайх 61.1
хувьтай байна.

Санал хураалт 22:00 цаг
хүртэл үргэлжлэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Цагийн ажил-Монголд” хэлэлцүүлэг болно

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж 2013 оноос хойш “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж улмаар 24000 гаруй оюутан залуучуудыг цагийн ажилд зуучилсан байна. Цагийн ажилд зуучлагдсан залуучууд нэг цагийн 1000-5000₮, өдрийн 10.000-30.000 төгрөгний цалинтай ажиллаж нийтдээ 412 сая төгрөгний цалин урамшуулал авжээ. Эдгээр тоон үзүүлэлтүүд нь Монгол улсад цагийн ажлын системийг хөгжүүлэх, оюутан залуучуудыг түр ажлын байраар хангах зорилготой “Цагийн ажил” төслийн үр дүн тодорхой амжилттай байгааг харуулж байгаа юм.

Харин энэ удаад “Цагийн ажил” төлсийн хүрээнд гадаад улс орнуудад цагийн хөдөлмөр эрхэлж байсан туршлагатай залуусын ажлын туршлага, тухайн улс орнуудын цагийн ажлын систем, давуу талууд, манай оронд цагийн ажлын систем одоо ямар түвшинд хөгжиж байгаа цаашид энэхүү системийг боловсронгуй болгоход анхаарах зэрэг асуудлаар санал солилцох зорилгоор “ЦАГИЙН АЖИЛ – МОНГОЛД” хэлэлцүүлэгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, Ажил олгогч байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл мөн гадаадын их дээд сургуульд суралцах хугацаандаа цагийн ажил идэвхтэй хийж байсан, тухайн улсын хөдөлмөр зуучлалын системийг тодорхой түвшинд мэддэг залуучууд оролцох юм.

Хэлэлцүүлэг: 2016.10.27-ны ПҮРЭВ гарагт 16:00-18:00 цагт Монголын Залуучуудын Холбооны 209 тоотод болно.

Categories
мэдээ нийгэм

Монгол залуус дугуйгаар 660 км аялахаар БНСУ-ыг зорив

“MB” Олон улсын унадаг дугуйн
аяллын холбооны залуус БНСУ-ын Бусаны талтай тохиролцсоны дагуу БНСУ-ын
хотуудаар 660 гаруй км үргэлжлэх дугуйн аялалыг анх удаа хийхээр өнөө өглөө тус
улсыг зорилоо.

Монгол залуусын энэхүү дугуйтай аялал эх орон, нийслэл хотоо сурталчлах,
эрүүл мэндээ хамгаалахыг уриалах зорилготой.

Энэхүү аялал гараагаа Сөүл хотоос эхэлж, Бусанд барианд орох бөгөөд Олон
улсын унадаг дугуйн холбооны гишүүн 21 дугуйчин ийнхүү Монголоос
хөдөллөө.

Аяллын зохион байгуулагчаар “MB” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо,
“Merida Mongolia” унадаг дугуйн дэлгүүр, ивээн тэтгэгчээр “Айр Бусан” ХХК,
“Merida Mongolia”, “Shimano Mongolia”, “Хүнс комплекс” ХХК, “Khuvsgul lake”
зочид буудал, “Merida Mongolia” унадаг дугуйн клуб ажиллаж байна.