Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал чиглэлийн замын ажил 30 хувьтай байна

Авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хатуу хучилттай замаар орон нутгуудыг холбох ажил хийгдэж байгаа билээ. Тодруулбал, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 3.8 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 5.1 км, Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км нийт 39.1 км хатуу хучилттай авто замыг тус тус ашиглалтад хүлээн аваад байна.

Мөн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын үлдэгдэл 58 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замаас 120 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замаас 77.8 км-ыг тус тус хэсэгчлэн, мөн Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9.8 км нийт 342.6 км хатуу хучилттай авто зам болон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217.2 урт метр төмөр бетон гүүрийг тус тус ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.

БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын барилгын бэлтгэл ажлыг хангаж, зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны замын барилгын ажлыг эхлүүлж ажлын явц 30 орчим хувьтай байна

Categories
энтертаймент-ертөнц

С.Сарнай Олон улсын миссийн тэмцээнд түрүүллээ

Азийн топ модель, загвар өмсөгч С.Сарнай Малайз улсад болсон Олон улсын миссийн тэмцээнд түрүүллээ. Тодруулбал, тэрээр Малайзын Куала Лумпур хотноо болсон “Miss Nobel and Mrs Nobel Queen” тэмцээний ялагч болж тэргүүн титмийг зүүхийн зэрэгцээ дэмжигчдийн хандалтаар шалгаруулсан “Miss popular” шагналын эзэн болсон байна.

Энэхүү тэмцээнд ялагч болсноор С.Сарнай Малайздаа шилдэгт тооцогдох гэрэл зурагчнаар зургаа авахуулахаас гадна Лос Анжелес рүү нисэх онгоцны тасалбар, Холливүүдийн нэртэй студи, загварын агентлагтай холбогдох гээд ойролцоогоор 50 мянган малай ренгэт буюу 12 мянган.ам долларын үнэ хүрэх урамшуулал авах аж. Тэрээр ирэх арванхоёрдугаар сард ахин АНУ-ын Холливүүд хотноо зохиогдох сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор зэхэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

150 сая төгрөг залилсан этгээдийг баривчиллаа

Иргэн Г-ээс 150 сая төгрөг залилж, улмаар айлган сүрдүүлсэн “Гандан бороо” хочтой Б-г өчигдөр гэрээс нь баривчиллаа. Өчигдөр буюу 10 дугаар сарын 23-ны өдөр 18:00 цагийн орчимд БГД-т байрлах гэртээ мансуурсан байдалтай байхад нь цагдаа нар баривчилжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтээс болон Тусгай ажиллагааны газрын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан 50 настай эрэгтэй “Гандан бороо” хочтой Б-ийн гэрт нь хийсэн үзлэгээр Метафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн байна. Тиймээс сэжигтэнд холбогдох эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн, хоёр хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ.

“Гандан бороо” хочтой Б нь иргэн Г-с 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийлжээ. Улмаар хохирогч Г цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байсан ажээ. Иймд дээрх этгээдэд залилуулсан болон хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн газарт хандахыг цагдаагийн байгууллагаас дамжууллаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхэллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд үргэлжилж байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар гишүүд нь цуглаж байна. Намын бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэх юм.

Энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаарх асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай мөн холбогдох ажлын хэсгийн дүгнэлт /Засгийн газар 2016.10.18-ны өдөр ирүүлсэн/-ийг хэлэлцэхээр оруулсан нь бүлгүүдийн анхаарлаа хандуулах гол сэдэв болж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Цасаар шуурч болзошгүйг анхаарууллаа

Өнөөдөр төв, баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь, талын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 0 градус орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа, гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатар гишүүнийд амьдралынх нь амттай түүхийг яриулан саатахуй

Өнөө жилийн УИХ-ын сонгуульд ард түмнээс хамгийн олон санал авсан гишүүдийн нэг нь Х.Нямбаатар. Тэрээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшиж 12280 хүний санал авсан. Нэг ёсондоо сонгогч олон түүнд дуу нэгтэйгээр саналаа өгч итгэл хүлээлгэжээ. Шинэхэн гишүүний нэг өдрийн ажил, ахуй амьдралтай танилцахаар “Танайд өнжье” буландаа урьсан юм. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдааны дараа ажлынх нь өрөөнд уулзав. Намрын чуулганаар хэлэлцэж буй эхний асуудал болох 2017 оны төсвийн хуулийн талаарх мэдээ баримт ширээн дээрээ дэлгэчихсэн сууж байна. Тэрээр “Эдийн засаг хүнд байна. Гэхдээ бидэнд гарц бий. Хүнд хэцүү байдлыг шийд гэж ард түмэн биднийг энд суулгаж байгаа” гэсээр угтав. Хуулийн төсөлтэй танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх их ажлаас нь хэсэг хөндийрүүлж аав ээж, нутаг усных нь тухай ярилцлаа. Угсаа гарвалаа хөөвөл тэрээр Хэнтийнх ажээ. Өвөг эцэг Ц.Арилд нь хуучнаар Сэцэн хан аймгийн Дайчин далай вангийн хошуу буюу одоогийнхоор Хэнтийн Баян-Овоо сумын хүн байж. Нутагтаа 40 гаруй жил эх баригчаар ажиллаж, Бэрхийн уурхайн хүн эмнэлгийг байгуулалцаж явсан гэнэ. Харин аав нь тээврийн жолооч байжээ. Тиймээс хүүхэд насаа аавтайгаа хамт “Зил-130” машины кабинд өнгөрөөсөн гэнэ. Аав нь хаашаа тээвэр хийнэ, хүү нь дагаад л явдаг байж. Жонш олборлодог Бэрхийн уурхай бол Х.Нямбаатарын өссөн газар. Түүнийг арван нас хүрэх үед гэр бүлээрээ Улаанбаатар хотын айл болохоор нүүж ирсэн гэнэ. Хотод ирээд нийслэлийн 48 дугаар сургуулийн сурагч болжээ. Дунд сургуульд байхдаа тэрээр ангийнхаа онц сурлагатнуудын нэг байж. Физик, хими, математик гээд бүх л хичээлдээ онц сурч бусдыгаа манлайлна. Тэгсэн мөртлөө сахилгагүй гэж жигтэйхэн. Хаана, хэн сахилгагүйтнэ, тэнд Х.Нямбаатарын нэр заавал дуулдана. Заримдаа бүр багш нарын зөвлөлийн хурлаар орж шийтгүүлдэг байжээ. Харин дараа нь аль нэг хичээлээр олимпиадад түрүүлж гэмээ цайруулдаг байсан гэнэ. Бас спорт, урлагийн аль ч төрөлд ангийнхнаа аваад гарчихдаг сэргэлэн нь дэндсэн хүү байж. Ийм болохоор тэрээр ангийн найзуудынхаа дунд нэр хүнд сайтай, багш нарынхаа хайртай сурагчдын нэг болсон гэнэ. Хэдийгээр сургуулиа төгсөж амьдралын зам мөрөө хөөгөөд 18 жил болж байгаа ч гэлээ сонгуульд нэр дэвшлээ гэхэд ангийнхан нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж сурталчилгааны ажилд эрвийх дэрвийхээрээ оролцжээ. Энэ талаар тэрээр “УИХ-ын сонгуульд хамт олон, найз нөхдийнхөө хүчээр л амжилттай оролцсон. Шөнө унтах завгүй, биеэ хэд хувааж ажилламаар цагт найз нөхөд, анги хамт олон маань гол ажлуудыг нугалж өгсөн” гэж байлаа. Гишүүнтэй ийн хөөрөлдөөд гэр рүү нь явахаар болов. Эднийх “Оддын хотхон”-д амьдардаг ажээ. Очиход гэргий нь гурван хүүхдийнхээ хамт гаднаас зэрэгцэн орж ирлээ. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад гэртээ ирж байгаа нь энэ. Том охин Н.Мишээл хятад сургуулийн сурагч гэсэн. Дунд охин Н.Минжин нь турк сургуульд сурдаг ажээ. Харин бага хүү Н.Хүслэн цэцэрлэгт явж байгаа гэнэ. Хүүхдүүд нь аавыгаа бусад өдрөөс эрт ирснийг хараад баярлаж байна гэж жигтэйхэн. Гэр нь цаанаа нэг халуун дулаан уур амьсгалтай, бусдаас ялгарах зүйлгүй, орчин үеийн залуу гэр бүлийн жишигтэй юм.

Х.Нямбаатар гишүүний гэргийг И.Баярмаа гэдэг. Тэд “Орхон” их сургуулийн оюутнууд байхдаа танилцаж гэр бүлийн амьдрал зохиожээ. Х.Нямбаатар тус сургуулийн хуулийн ангийг, эхнэр нь франц хэлний орчуулагчийн ангийг төгсчээ. Х.Нямбаатар бас л онц сурч сургуулийнхаа хэмжээнд зохиогдсон эрдэм шинжилгээний хуралд байнга илтгэл тавьж түрүүлнэ. Бас оюутнуудын дунд зохион байгуулдаг илтгэлийн тэмцээнд сургуулийнхаа урдаа барьдаг “алтан толгойт” байсан гэсэн. Хаана, ямар л эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн тэмцээн болно тэр бүгдэд оролцохдоо заавал ч үгүй алтан медальтай ирдэг байжээ. Ингэж номын мөр хөөн явахдаа Соросын сангийн тэтгэлгээр их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд оролцон гуравдугаар байр эзэлж 300 ам.доллараар шагнуулжээ. Тэр нь 1999 он. Тухайн үед дөнгөж гэр бүл зохиогоод байсан учраас шагналынхаа мөнгөөр зурагт авсан нь эдний гэрийн анхны эд зүйл. Иймэрхүү амжилттайгаар оюутны дөрвөн жилийг ардаа орхиж сургуулиа төгсөх үед багш нар нь Х.Нямбаатарыг сургуульдаа туслах багшаар үлдэхийг санал болгосон байна. Ингэж ажил амьдралынхаа гарааг оюуны их уурхайд “багш аа” гэж дуудуулснаар эхлүүлжээ. Х.Нямбаатар гэргий И.Баярмаатайгаа оюутан байхдаа ханилсан учраас өөрсдийн гэх гэр орон, унаа тэрэггүй. Бүх зүйл, сайхан ирээдүй өөрсдийнх нь гарт байгаа гэж итгээд сургуульдаа багшлахын зэрэгцээ өөр сургуульд цагаар хичээл зааж ажил хөдөлмөрийн амтанд шимтсэн гэдэг. Гэр бүл зохиосон эхний хэдэн жил толгой дээш татах ямар ч завгүйгээр хөдөлмөрлөдөг байсан нь түүнийг зүгээр сууж чадахгүй, эхлүүлсэн ажлынхаа ард заавал ч үгүй амжилттай гардаг занд сургасан гэнэ.

Эрхэм гишүүн анх хадмынхаа нэг өрөөнд амьдардаг байжээ. Удалгүй цалингаа хуримтлуулсаар Дарь-Эхэд хашаа худалдан авч гэр барин өрх тусгаарлаж байсан гэнэ. Дарь-Эхийн энэ л хашаандаа ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт олноо урин авчирч Х.Нямбаатарынх гэдэг нэгэн айлын гал голомтыг бадраасан байна. Тэр үеийн анхны эд хогшил нь хоёр ширэмтэй “Мечта” плитка. Бас зурагт, ор зэрэг л байж. Яваандаа ажил хөдөлмөрийнхөө шимийг хүртэж монгол гэрээ модон байшин, дараа нь нэг өрөө, хоёр өрөө, гурван өрөө байраар солиод хамгийн сүүлд одоогийнхоо амьдарч буй дөрвөн өрөө орон сууцанд нүүж ирсэн гэнэ. Энэ бүхэн Х.Нямбаатарынх гэх айлын аз жаргалтай үеийн нандин дурсамжууд ажээ. Хэдийгээр одоо залуу байгаа ч гэлээ амьдралаа эхлүүлж байх үеийн гэгээн бүхнээ “Бид хоёрын залуу насны дурсамж” гэсээр ярьж байв. Өөрсдөө амьдралынхаа бүх зүйлийг А-гаас эхлүүлж байсан болохоор гурван хүүхдээ бэлэнчлэх сэтгэлгээнээс хол өсгөн хүмүүжүүлжээ. Хүүхдүүд нь ч аав ээжээсээ ийм, тиймийг нэхэхээс илүүтэй хичээл номдоо анхаарлаа хандуулдаг гэсэн.

Амьдралынх нь амттай түүхийг яриулан суух хооронд гэргий нь оройн хоолоо бэлдчихэж. Гараа гаргаж бэлдсэн хоолыг идэнгээ өвөөгөөс нь өвлөгдөж ирсэн тулгынхаа тухай ярьж өгөв. Эдний гэрийн хамгийн үнэ цэнэтэй эд болох энэхүү тулга Х.Нямбаатарын өвөөгийн эдэлж хэрэглэж байсан зүйл ажээ. Гэр бүл зохиож Х.Нямбаатарынх гэдэг өрх айлын эзэн болсных нь дараа эрүүл энх, аз жаргалтай, урт удаан амьдрахыг ерөөн бэлэглэсэн гэнэ. Гэрт нь орж ирсэн цагаас хойш анзаараад байхад гэргий нь нөхөртөө тун ч халамжтай юм. Бас залуу гэр бүлд тэр бүр байдаггүй бие биедээ хүндэтгэлтэй хандах хандлага эдний гэр бүлийн эрхэм зүйл бололтой.

Х.Нямбаатар “Орхон” их сургууль, Цагдаагийн академи, Удирдлагын академийг тус, тус төгссөн. Суралцаж байх хугацаандаа Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Эрхзүйн боловсролын академийн гишүүн болжээ. Өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь түүнийг төрийн албанд зүтгэх зорилготой болгосон гэсэн. Өдөр бүр л янз бүрийн зовлонтой, асуудалд орооцолдсон хүмүүс ирж уулзан зөвлөгөө авна. Ингэж ирсэн хүмүүсийн дийлэнх нь өөрийн буруугүйгээс болж хохирсон, арга учраа олохгүй будилчихсан явдаг байж. Тиймээс тэдэнд туслах, нийгмийн олон асуудлыг шийдэх, хууль эрхзүйн орчинг илүү боловсронгуй, иргэддээ халгүй болгох үүднээс 2008 онд нутгийн захиргааны байгууллагад ажиллаж эхэлжээ. Сонгинохайрхан дүүргийнхээ ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-д нэр дэвшин ялалт байгуулсан байна. Хүмүүс санаж байгаа байх, их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн сонгуулийн үеэр Ардчилсан намыг дэмжиж сурталчилгаанд оролцсон гэдгийг. Тэгсэн мөртлөө МАН-аас нэр дэвшсэн ганцхан хүнийг тусгайлан дэмжиж байсан. Тэр нь Х.Нямбаатар. Энэ талаар нь асуухад “Монгол хүн бүрийн хайр хүндлэлийг хүлээсэн Аса аварга бид хоёр бие биенээ олон жилийн өмнөөс мэднэ. Намайг УИХ-д нэр дэвших болсныг сонссон даруйдаа дэмжинэ шүү гэдгээ хэлсэн. Намайг тойргийнхоо иргэд, сонгогч олонтой уулзаад явж байхад хүрч ирж үг хэлсэн. Үүнд их баярласан. Ер нь ард түмнийхээ төлөө ажиллах гэж байгаа хүн олон сайхан найз нөхөд, хамт олныхоо дэмжлэгээр сонгуульд оролцдог юм билээ” гэв. Түүний хувьд сонгуулийн сурталчилгааны үеэр өдөр, шөнө гэлтгүй их ачаалалтай ажилласан гэсэн. Ерөнхийдөө дүүрэгтээ найман жил ажиллачихсан учраас иргэдийнхээ амьдрал, тулгамдаж буй асуудал зэргийг мэдэхийн дээдээр мэдэж байж. Тиймдээ ч иргэдийн дэмжлэгийг чамгүй авчихаад байсан гэнэ. Санал авах өдөр ганцхан хороо л санааг нь зовоож байжээ. Дүн гарах үед өөрийнхөө штаб дээр хамт олонтойгоо сууж байсан гэнэ. Өнөө яах бол доо гэж эргэлзэж байсан хорооны дүн мэдээ ирэхэд илэрхий ялчихаж. Тэгэхээр нь ялалт байгуулах нь тодорхой боллоо гэж бодоод дүүргийнхээ сонгуулийн хороон дээр иртэл Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн зургаан хүн зургуулаа ялалт байгуулсан сайхан мэдээ угтжээ.

УИХ-ын гишүүн болсон тухайгаа тэрээр “Өнөөдөр асуудал тулгарах бүрт төр буруутай мэтээр ярьдаг болсон байна. Ард түмнийхээ итгэлийг алдсанаас болоод төр, түшээдийн нэр хүнд их унажээ. Одоо энийг өөрчлөх цаг болсон. УИХ-д сонгогдож буй хүмүүс юун түрүүнд өөрийгөө хувь хүн талаасаа бэлдсэн байх ёстой. Эрдэм мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ ахуй амьдралын асуудлаа шийдсэн хойноо улс төрд хүч үзээсэй гэж боддог. Түүнээс биш улс төрд орж мөнгөтэй болно гэх ойлголтыг бүр мөсөн үгүй хийхийн төлөө ажиллана” гэж байлаа. Одоогийн залуус хувийн компанид өндөр цалинтай ажиллах биш, төрийн байгууллага руу зүтгэдэг сэтгэхүйг өөрчлөх ёстой хэмээж байв. Мөн эдийн засаг хүнд байгаа энэ үед эдийн засгаа эрүүлжүүлэх зоригтой алхмууд хийх ёстой. Халамжийн хөтөлбөрийг танаж буйг зөв гэж бодож байгаа гэлээ. Ирэх дөрвөн жил тэрээр хот төлөвлөлтийн стандартыг хангах асуудал дээр тусгайлан ажиллана гэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаар, хөрс маш их хэмжээгээр бохирдсон. Үүнээс улбаалж гүний ус руу хортой бодис орж эхэлсэн болохоор сэтгэл нь түгших болжээ. Бүр шинээр төрж буй хүүхдүүдийн цээжний тойрог нарийсаж буй гэх мэдээ сонссоноос хойш хот төлөвлөлтийг өөрчлөх ёстой гэдгийг баттай ойлгож авсан гэсэн. Мөн тэрээр хуульч мэргэжлийнхээ хүрээнд эрхзүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хуулиуд дээр мэдлэг боловсролоо шавхаж ажиллахаар зорьжээ. Ямартай ч парламентын бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн мэддэг чаддаг бүхнээ бүрэн зориулан ажиллана гэж байв.

Ийн ярилцах зуур гишүүний утас тасралтгүй хангинаж байлаа. Хэдий цаг орой болсон ч гэлээ Сонгинохайрхан дүүргээс нь дуудаж байв. Тэрээр орон нутгийн сонгуульд дүүргээ хариуцсан менежерээр ажиллаж байгаа болохоор зав л гарвал сонгуулийн штаб руугаа гүйдэг ажилтай болжээ. Гэрийнхэн нь ч түүнийг оройтлоо, ажил ихтэй байна гэсэн гомдлын үг хэзээ ч хэлж байгаагүй гэсэн. Их сургуулиа төгссөнөөс хойш амьдралаа төвхнүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаад сурчихсан болохоор ачаалал ч сайн даадаг гэнэ. Гэргий нь “Миний хань төрийн их ажилд зүтгэхээр тангараг өргөсөн. Ингэж ажиллахаас өөр аргагүй. Ажилдаа бүрэн анхаарлаа хандуулах боломж, нөхцөлөөр хангахыг хичээдэг юм” гэлээ. Хүүхдүүд нь ч завгүй байна, бидэнтэй тоглосонгүй гэж гомдоллохын оронд ажил хөдөлмөрт махран шамдахын жишээг ааваасаа үлгэрлэдэг ажээ. И.Баярмаа эгчтэй ойр зуурын сонин хачин хөөрөлдөх хооронд Х.Нямбаатар гишүүн хувцаслачихаж. Дүүрэг рүүгээ гараад давхичихъя гэж байна. Түүнтэй хамт гэрээс нь гарав. “Монголын заяа их ээ. Бид агуу их түүхтэй улс орны эзэд. Бахархах зүйл бидэнд их бий. Хожмын үеийнхэндээ амар тайван амьдралтай сайхан ирээдүй бүтээхийн төлөө зүтгэнэ ээ” гэж хэлээд дахин уулзахын ерөөл тавин одлоо.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: МАН олонхийнхоо бяраар хяналтгүйгээр хамгийн муу зүг рүү явж байна. Үүнийг бид ард түмэнтэйгээ хамтарч заавал зогсоох ёстой

Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

100 хоногт улс орон, энэ ард түмэн хаашаа явах нь вэ гэдэг үндсэн чиглэлийг тогтооход хангалттай хугацаа

-УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам цөөнхийн үүрэг гүйцэтгэхээр болсон. Эрх баригчдын гаргаж буй шийдэл, шийдвэрт хяналт тавихаас эхлүүлээд танай бүлэг ажил ихтэй байгаа байх?

-Их хурлын сонгуулиар Ардчилсан нам цөөн суудал авсан. Гэхдээ бид ялагдчихлаа, цөөнх болчихлоо, бид юу ч хийж чадaхаа байлаа, бид хариуцахгүй гэдэг үгийг хэлэх эрх байхгүй, тийм бодол ч бидэнд байхгүй. Гоншигонохгүй, урагшаа харж ажлаа хийнэ. Үүнийг үүрэг гэж би ойлгож байгаа.

Хэдийгээр сонгуулийн үр дүнгээр 76 гишүүний 65-ыг Ардын намынхан авсан боловч сонгогчдын 45 хувь нь МАН-д, Ардчилсан намд 34 хувь нь санал өгсөн байдаг. Үлдсэн нь бусад нам болон бие даагчдад өгсөн. Нийтэд авч үзвэл ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчин бие даагчдын хамт 55 хувьд хүрнэ. Эрх баригчид 65 суудалдаа ташуураад 65:11 гэж хараад, бялуурч шийдвэр гаргаад байвал ард түмний 55 хувь та нарын суудалтай чинь ярихад бэлэн байгаа гэдгийг ойлгох ёстой. -Орон нутгийн сонгууль, МАН-ын Засгийн газар байгуулагдсаны 100 хоног давхцаж таарч байна. Энэ хооронд гаргасан шийдвэрийн талаар та юу хэлэх вэ?

-Орон нутгийн сонгууль болоход хоёр хоног үлдээд байна. Энэ сонгуулиар Ардчилсан нам ард түмэнтэйгээ эрх баригчдын 100 хоногийг дүгнэлээ. Бид эрх баригчдад мянган хоногт хийх ажлыг тулгаагүй, 100 хоногт Монголын нийгэм, улс төрийг хааш нь чиглүүлж байна вэ гэдэгт дүн тавьж байгаа. Бага хугацаа биш ч, 100 хоногт улс орон, энэ ард түмэн хаашаа явах нь вэ гэдэг үндсэн чиглэлийг тогтооход хангалттай хугацаа. Харамсалтай нь, эрх баригчид сонгуулиар амласан бүх амлалтаасаа сонгогдсоныхоо маргаашаас шууд ухарч эхэлсэн. Бодлогын бүх шинэчлэл 100-хан хоногт арчигдаж, шилэн данс ширэн түрийвчний ард нуугдах жишээний. Өнөөдөр ард түмэн тэдний байдлыг хараад ямар сонголт хийчихвээ, ер нь бид хаашаа яваад байна хэмээж буй нь илүүтэй ажиглагдах боллоо.

-МАН-ынхныг ухарлаа, буцлаа л гээд байна. Тодорхой жишээ, баримттай хэлэхгүй юу?

-Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын хийсэн ажил, зүтгэсэн зүтгэл, гэрэлтэй гэгээтэй байсан бүхнийг 100-хан хоногийн дотор харанхуй болгож чаддаг юм байна гэдгээ харуулсан. МАН төр байгуулах тухай амлалтаасаа ухарч, худлаа амлаж болдог юм байна гэдгийг түмэнд харуулсан. Мөн эдийн засгийг шоконд оруулж, мөнгөгүй гэдэг нэрийдлээр ард түмний халаас руу увайгүйгээр маш хурдан орох чадвартай юм байна гэдгийг илтгэсэн.

Ардын намынхан амлалтаасаа буцсан. Буцсанаасаа ахиад буцсан гэдэг дээр олон жишээ хэлж болно.

Хамгийн бага цалинтай, хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг багш, эмч нарын насаараа ажилласныг нь төр нэг удаа харж үзээд 36 сарын цалинтай дүйцэхүйц тэтгэмж өгдөг байсан. Гэтэл үүнийг нь хасчихсан. МАН засаг авсан даруй хууль болгож төрийн албан хаагчдын тэтгэмж 1-12 сар байна гэж оруулж ирсэн. Адаглаад багш, эмч нарын 36 сарын тэтгэмжийг үлдээ гээд байхад үлдээгээгүй. Олонхийн 65 гишүүнээс үүнийг мэдсэн нь цөөн байсан. Юу батлах гэж байгаагаа мэдэхгүй даалгавраар кноп дарагчид олон. Харин Лүндээжанцан гишүүн буруу л кноп дарчихлаа даа гэж байсан. 2017 оны төсвийн төслийг өргөн барихад нэг удаагийн тэтгэмж 36 сараас хэтрэхгүй байна гэсэн байна лээ. Энэ бол 36 сарын тэтгэмжийг олгох нь Засгийн газар үзэмжээрээ л өгч байгаагаас огт ялгаагүй. Монголын төр нийгмийн халамжийг ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэзээ ч ялгаварлаж болохгүй, гар татаж болохгүй. Энэ мөнгийг яаж ч байсан олж өгөх үүрэгтэй. Мөнгөгүй гэж гар татаж зөв бодлогуудыг ухраадаг засаг байх юм бол ажлаа өгөөд хурдхан огцрох хэрэгтэй.

Гэтэл өнөөдөр эмч, багш нарыг санал гомдол байна уу гээд хэлэхээр дуугарах хүн байдаггүй. Бүгд айдастай. Бүгд дарамттай. Ардын намыг санаатай ийм дарангуйлал руу шилжиж байна гэж бодохгүй байна. Олонхийнхоо бяраар хяналтгүйгээр хамгийн муу зүг рүү явж байна. Үүнийг бид ард түмэнтэйгээ хамт заавал зогсоох ёстой. Орон нутгийн сонгууль дууссаны дараа төрийн албаны халаа сэлгээнд сум, баг, хорооныхон өртөх нь дамжиггүй.

Түмний нүдэн дээр ил явж байгаа үйлдлүүдийг “гүтгэлээ” гэдэг үлгэрээр өөрсдийгөө цагаатгах хэрэггүй.

-Ардчилсан нам засаглаж байхдаа “давхар дээл” гэдэг асуудлаас болж багагүй шүүмжлэлд өртсөн, зарим тохиолдолд хариуцлага хүлээсэн..?

-Намайг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд байхад Ардын намынхан өдөр бүр “Эрдэнэбат аа, чи болиочээ” гэж шүүмжилдэг байсан. МАН сонгуулийн амлалтдаа давхар дээлээ тайлаад Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж ард түмэнд итгүүлсэн. Гэтэл тэд засаг авсныхаа маргаашаас давхар дээлтэй, зарим нь бүр гурван давхар дээлтэй болсон. Энэ бол энэ төрийн хийж буй хамгийн ил байгаа амлалтаасаа ухарсан үйлдэл болохоос биш Ардчилсан нам гүтгээд байгаа юм биш. Албан тушаалын томилгооноос эхлээд иргэд эргэлзэж эхэлсэн шүү.

-Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэрийг мөн л МАН-ын Засгийн газар гаргалаа. Энэ шийдлийг та хэрхэн харж байна?

-Өнгөрсөн жилүүдэд эдийн засаг хүнд байсан ч хүүхдийн мөнгийг бид ялгаварлахгүйгээр өгөөд ирсэн. Гэтэл МАН гарч ирээд л 60/40 болгочихсон. Одоо гайгүй амьдралтай 40 хувь нь 2019 он хүртэл хүлээж бай, хэцүү амьдралтайд нь өгчихье гэсэн. Үүнийг С.Одонтуяа гишүүн Үндсэн хуулийн Цэцэд өгснийг зөв гэж харж байна. Өнөөдөр 18 настай хүүхэд гурван жилийн дараа нас нь хэтэрчихээр яах вэ. Үүнд тайлбар байхгүй.

-Одооноос нөхөн олгож байгаа гэсэн сураг дуулдсан?

-Одоо сонгууль дөхсөн чинь хүүхдийн мөнгийг нөхөн олгож эхэллээ гэсэн мэдээг хэвлэл мэдээллээр цацаж байна. Доромжлоод байгаа юм уу, сонгуулийн шоу хийгээд байгаа юм уу. Өгөх ёстой зүйлийг нь өгөх ёстой цагт нь өгөөгүй байж сонгуулийн үеэр өгөхдөө хүүхдийн мөнгийг нөхөж өглөө гэж шоу хийх ямар хэрэг байна. С.Бямбацогт “Ардчиллынхан л ийм босго тогтоосон” гэж хэлж байна. Ардчиллынхан амьжиргааны түвшинг тогтоох судалгаа хийсэн болохоос ингэж ялгаварлах гэж судалгаа хийж, шийдвэр гаргаагүй. Ингэж ард түмнээр тоглож болохгүй.

-Сонгуулийн дараа төрийн албаны халаа сэлгээ хийгдэх ёстой юм шиг ханддаг болсноор барахгүй одоо бүр ах дүү, хамаатан саднаа албан тушаалд томилдог жишгийг тогтоож эхэллээ?

-Засаг солигдсоны дараа төрийн албанд баахан халаа сэлгээ эхэллээ. Өөрийнхөө хамаатан саднаа төрийн өндөр албан тушаалд тавьсан. Дарга нар нь яахав ажлаа өгчихье гэж. Гэтэл жирийн албан хаагчдыг хоморголон халж эхэлсэн. Тэднийг Ардчилсан намын үед ажиллаж байсан гэдгээр нь гадуурхаж байгаа юм. Дундговьд болсон нэг жишээ байна. Нэг охиныг төрд найман жил ажиллачихаад байхад аав нь Ардчилсан намын хүн байсан гээд ажлаас нь халсан. Охины аав нь 10 жилийн өмнө бурхан болсон байсан. Ингэж болох юм уу, бид чинь цөөхөн монголчууд. Энэ бусармаг зүйлийг манай танай нам гэлтгүй тэвчиж болохгүй.

-МАН-ын дарга М.Энхболд хүүгээ Монголбанкинд хэлтсийн дарга хийж байгаа гэсэн мэдээллийг няцаасан байсан?

-Саяхан УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл хийсэн байна лээ, “Миний зүгээс өөрийн ах, дүү, төрөл садны нэг ч хүнийг төрийн өндөр албан тушаалд томилоогүй болно” гэж. Түүний хүү УИХ-ын сонгуулийн дараа Монголбанкинд хэлтсийн даргаар очсон нь үнэн болох нь олон нийтэд ил болсон. Монголбанк бол УИХ-ын харьяа байгууллага. Ашиг сонирхлын зөрчил гэж байдаг юм.

-Ардчилсан намын гишүүд ээлжит бус чуулганаар хэд хэдэн хуулийг авч үлдэх гээд чадаагүй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хууль бол төрийн бодлогын мөн чанар. МАН төрийн эрх аваад гаргасан, өөрчилсөн, гаргах гэж байгаа хуулиуд бүгд Монголын ардчилсан төрийн бодлогыг өөр нийгэм рүү чиглүүлэх гэсэн оролдлого гэж харж байна. Тэд ардаа гэсэн сэтгэлийг гээж зөвхөн эрх мэдлийг авахын тулд хоосон амлалт, өнгө, мөнгөөр иргэдийг хуурч байгаа нь дэндүү басамжилсан гутамшигт үйлдэл юм.

Ард түмний амьдралд хэрэгцээтэй, хэрэгтэй цөөнгүй хуулийг хүчингүй болгож, зарим хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль. Ардчилсан намын гэсэн нэр хаягтай зөв шийдвэр байсан болохоор хүчингүй болгосон нь бас үнэн. Оронд нь бид юмаа хийнэ. Ардчилсан намын хаягтай нэг ч юм байж болохгүй гээд насны хишиг гэдэг юм оруулж ирсэн. Насны хишиг гэдэг нь 70-аас дээш настай хүнд жилд хоёр удаа буюу наадмаар, цагаан сараар хишиг олгоно гэж байгаа юм. Бас улстөржсөн. 70-80 насанд, 80-90 насанд нэг өөр мөнгө өгнө гэж байгаа. Тэгээд бусад нь яах юм. Монгол хүн 60 нас хүрээд тэтгэвэрт гарч байгаа. Тэтгэвэрт гарсан л бол 60 байна уу, 90 байна уу хамаагүй ижилхэн л авах ёстой. Гэтэл монгол хүний дундаж нас хэд юм бэ гэсэн 69 нас. 69 хүрээд 70 нас давсны босго болгож, насны хишиг гэдэг юм өгөөд байгаа юм уу. Ямар төр гэхээр тэтгэврийн насны хөгшчүүлээ насаар нь ялгаварлах тухай бодлого гаргадаг юм бэ.

-Ардчилсан намын хаягтай зөв бодлогууд гэснээс өнгөрсөн дөрвөн жилд иргэд рүү чиглэсэн хамгийн ойрын зөв бодлого болох Ипотекийн зээлийг бас зогсоочихсон..?

-Бидний үед олон “сайн хөтөлбөрүүд”-ийг Монголбанк мөнгөний бодлоготой холбож хийж байсан юм. Ипотек яг “сайн хөтөлбөр”-ийн журмаар хэрэгжиж байсан. Монголбанкнаас дөрвөн хувийн хүүтэй мөнгө гаргаад арилжааны банкуудад дөрвөн хувийн маржи өгөөд энэ зээлийг анх бий болгож байсан юм. Энэ хөтөлбөрөөр 80 мянган айл өрх байртай болсон. Олон зуун компани ажилтай, олон мянган хүн ажлын байртай байсан юм. Гэтэл энэ өнөөдөр зогсохоор яах уу. Олон мянган залуучуудын амьдралыг бүрхэг болгож байна. Үүнийг үргэлжлүүлж болох л байсан. Үүнийг зогсоосны уршгаар мөнгөгүй данс үлдсэн. Одоо үнийг дахиад Хятадын зээлээр хийх тухай ярьж байна. Ингээд л бид буруу тийшээ давхиад байна даа. Бас “Сайн оюутан”, “Сайн хашаа”, “Сайн малчин хөтөлбөр” байна. Сайн оюутан энэ зээлийг авснаараа сайн сургуульд орж, сайн мэргэжил эзэмших ёстой гэсэн хөтөлбөр. Үүний үр дүнд олон чанаргүй дээд сургуулиуд оюутнуудын үнэлэмжээр чанаржиж, муу нь зах зээлээс шахагдах байсан юм. Харамсалтай нь энэ зогссон. Ингээд яривал олон сэдэв бий.

-Эдийн засгийн хүндрэлийг гэтлэхийн тулд зарим арга хэмжээг авахаас өөр аргагүй байдалд хүрсэн хэрэг биш гэж үү?

-Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг ойлгож байгаа. Бид эрх баригчдад цалин нэм, өнөөдөр ажлын байр олоод өг гэдэг шаардлага тавиагүй. Байгаа түвшнээс нь битгий дордуул гэсэн. Ардчилсан нам хэдий муулуулаад зүхүүлээд байсан ч өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалтыг хаанаас босгох уу, эдийн засгийн хүнд үед, яаж иргэдээ амьдралтай, ажилтай байлгах уу, яаж цалин тэтгэвэр буулгахгүй байх уу, ажлын байрыг хэрхэн хадгалах уу, энэ эдийн засгийн хүнд нөхцөлд яаж дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх үү, яаж бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл рүү гаргах уу, ямар ямар том бүтээн байгуулалтыг хийх вэ гэдэг дээр ажиллаж ирсэн. Магадгүй, үүнийг ойлгоогүй хэсэг байхыг үгүйсгэхгүй. Ирэх дөрвөн жилд ард түмэн олон зүйлийг ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Энэ хугацаанд бид ард түмэнтэйгээ зөв ухаарлыг олж авч чадна гэдэгтээ итгэлтэй байна.

МАН “Чингис” бондыгхарлуулахихаянзарласан

-УИХ-д ирэх оны төсвийн төслийг өргөн бариад байгаа. Төсөв хүнд байгаа гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Өнөөдөр Монгол Улс мөнгөгүй болсон зүйл байхгүй. Үнэ багатай ч гэсэн Монголын гадагшаа гардаг бүх бүтээгдэхүүн гарч байгаа. Дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд татвараа төлж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн судас тасраагүй, төсөв мөнгөтэй эргэж байгаа. Мөнгө байгаа болоод Сундуйн Батболд 200 гаруй сая төгрөгөөр талбай дээр шоу хийж байгаа биз дээ, тэд нохойнд таван тэрбумаар спираль тавина гэж ярьсан биз дээ. Огт мөнгөгүй улс гэж хаа ч байдаггүй. Харин энэ төсвийн чинь “шуудай цоорсон”, данс улайсан, төр мөнгөгүй болсон байна гэж МАН-ынхан баахан “юм” ярьж, эдийн засгийн шоконд оруулсан. Энэ бүгдийг хараад байхад энэ улс дампуурсан юм байна. Энэ улс сүйрсэн юм байна. Дансандаа ширхэг ч зоос байхгүй юм байна. Тиймээс Монголд мөнгө хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг МАН-ынхан нийгэмд төрүүлсэн. Сохор зоосны хэрүүл хийсээр байгаад энэ улс орон мөхөх юм уу.

Монгол хүн амны билгээр гэдэг. Гэтэл хамгийн муу амны билэгтэй 100 хоног өнгөрч байна. 2016 оны төсвийн тодотголтой хамт татвар нэмэх, тэтгэмжийг хасах тухай олон хууль оруулж ирсэн. Ардчилсан намын зүгээс “Татвар нэмэх үзэгдэл эдийн засгийн хүндрэлтэй үед байж болохгүй. Ийм үед иргэдийн халаас руу гараа дүрээд, битгий мөнгийг нь суйлах гээд бай” гэсэн. Тэтгэвэр тэтгэмжийг хасах бүү хэл, ялгавартай олгох тухай ойлголт байж болохгүй. Хэдийгээр бид элдэв янзаар хэлүүлсэн ч ахмадын тэтгэврийг хасаагүй юм шүү. Бага багаар ч гэсэн нэмж ирсэн. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгоогүй. Хүүхэд бүрт өгөөд л ирсэн. Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг өгөөд болоод л байсан. Одоо юу нь болохоо байсан гэж. Ажил хийе гэсэн хүсэл байвал шийдэл үргэлж олддог л юм.

-Сүүлийн үед “Чингис” бондын санхүүжилтийн талаар их яригдах болсон. Татвар нэмэх зайлшгүй шаардлага тулгарсан гэж эрх баригчид тайлбарлаад байгаа?

-МАН “Чингис” бондыг харлуулах их аянг зарлаж, бондын санхүүжилтээр бүтээн байгуулалтад оролцогчдыг мөрдөн шалгаж, улс төрийн зорилгодоо эрээ цээргүй ашиглаж эхэллээ. Үүнд олон сайхан боловсролтой залуучууд, бизнес эрхлэгчид хэлмэгдэж, олон компани бизнесийн эрсдэлд орж байна. Үүнтэй Ардчилсан нам эрс тэмцэнэ. Гадна, дотнын болон Хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн төслүүдийн дийлэнхийг МАН-ын эрх дархтнуудын мэдлийн компаниуд авсан. Баримт нь ил болсон байна. Ноцтой нь сая эдгээр төслүүдээ төсөв рүү нэгтгээд төрөөр баталгаатай төлүүлэх лобби хийчихсэн. Тийм учраас төсвийн мөнгийг нэг төсөв нэрийн доор нэмсэн. Төсвийн алдагдал нэг тэрум байсныг таван тэрбум болгож, ард түмнийг төөрөгдүүлсэн. Дараа нь Монголбанкны ерөнхийлөгч Монголын валютын нөөц хасах 400 сая ам.доллар байна гэсэн маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ам.доллар байхгүй сургаар хүмүүс төгрөгийн хадгаламжаа долларынх болгосон. Доллар гуравхан сарын дотор 300 төгрөгөөр нэмэгдсэн. Дараа нь мөнгөний хатуу бодлого хэрэгтэй гээд төв банк бодлогын хүүгээ нэмээд, бүх арилжааны банк Монголбанкны бондыг худалдан авч, төгрөг зах зээл дээр байхгүй болсон. Түрийвчиндээ мөнгөтэй хүн ховордсон. Одоо эргээд нэг харъя. Өнгөрсөн бужигнаантай амьдралыг өнөөдрийнхтэй эргээд харьцуулахад 100-хан хоногт ямар өөрчлөлт болов. -Гаднаас авсан, босгосон зээлийн эргэн төлөлт улсын төсөвт хэр хүндрэл үзүүлнэ гэж харж байна вэ?

-Ардчилсан хувьсгалаас хойших 26 жилд бид өөрийн эрхээр жаргаж, өөрийн эрхээр зовж ирсэн ард түмэн. Хэнээс ч хараат бус өөрсдөө төрөө сонгодог, шат шатандаа өөрсдийн төлөөллөө тавьдаг. 26 жил бидний хайгаад байгаа ардчиллын үнэт зүйл энэ гэдгийг иргэд ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг.

26 жилийн өмнө Монгол Улс тухайн үеийн ЗХУ-д улс төр, эдийн засгийн хувьд хараат орон байсан. Тэр үед бид ЗХУ-аас хоёр хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээл авч, энэ олон САА, хорооллыг босгосон байдаг. Дараа нь Н.Энхбаяр өр тэглэлээ гэж байсныг ард түмэн мартаагүй. Энэ бол улс төрийн зээл байсан юм. Энэ үед манай дарга нарыг томилох, шагнах, тэр байтугай асуудлыг тэнд шийддэг байлаа. Энэ бүхнийг Ардчилсан хувьсгалаар өөрчилж чадсан. Энэ бол бидний явж ирсэн түүх. Харин бид Чингис бондыг нэг улсаас аваагүй, олон улсын зах зээлээс босгосон. Юунд зарцуулагдсан бэ гэхээр гуравны нэг нь том бүтээн байгуулалтад, гуравны нэг нь зам, дэд бүтэц, дулааны цахилгаан станц, үлдсэн нь бизнес эрхлэгчдэд очсон. Энэ зээлийг бид өөрсдийн хэрэгцээндээ тулгуурлан зарцуулж чадсан. Өөрсдийн эрхээр тоног төхөөрөмжөө авч, өөрийнхөө эрхээр үйлдвэрлэлээ эрхэлж, өөрийнхөө эрхээр борлуулалтаа хийж байгаа иргэдэд хэрхэн дэмжлэг болсон талаар хийж бүтээж байгаа иргэдээс нь ч бас асуух хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн улс төрийн зорилгоор ашиглаж, Монгол Улсаас өр нэхэхгүй зээл. Ардчилсан намын 1.5 тэрбум долларыг зүхээд байсан, өр зээлийг үзэн ядаад байсан хүмүүс “Ардчилсан нам идчихсэн, мөнгөний уутыг гөвчихсөн” гэдэг ойлголтыг нийгэмд хүчтэй төрүүлж, нийгмийн сэтгэлзүйг бэлтгэж байгаад дахин дөрвөн тэрбум ам.долларын зээл нэмж авах хуулийг саяхан УИХ-аар батлуулсан юм шүү дээ.

Хэрэв төгрөгбайхгүй болбол Монгол Улс, монгол хүнгэжбайхгүй болно

-Нэг улсаас их хэмжээний зээл авахын сөрөг, давуу талын талаар тайлбар өгөөч?

-26 жилийн өмнө оросууд өгч байсан шиг. Тийм зээлийг өнөөдөр эрх баригчид авах гэж улайрч байна. Үүнийг Монголын ард түмэн зөвтгөж болох юм уу. Энэ зээл ямар зээлийг мэдэж байгаа юм уу. 2.2 хувийн хүүтэй 20-30 жилийн хугацаатай. Гоё сонсогдож байна. Ямар сайхан хямд хүүтэй юм. Ямар урт хугацаатай юм бэ гээд. Энэ зээлийн зорилгыг мэдэж байна уу. Энэ бол улс төрийн зорилготой зээл. Хэрэв энэ зээлийг авах юм бол манай төслийг хэрэгжүүлэхдээ өөрсдөө үнэлэхээс эхлээд өртөг нь өсч, зээл авсан улсын техник, тоног төхөөрөмжийг авахыг шаардана. Цаашлаад үйлдвэр бүтээн байгуулалт эхлэхэд ажиллах хүчээ манайхаас аваарай гэдэг асуудлыг ярьдаг юм. Бүтээгдэхүүнээ гаргахад зөвхөн энэ зах зээлд нийлүүлнэ шүү гэж тулгадаг. Энэ бол бидний хүсэх зам биш.

Энэ адлаад байгаа Чингис бондын санхүүжилтийг баялаг бүтээгчид маань харин өөрсдийнхөө эрхээр зарцуулж байгаа юм шүү. Одоо авах гээд байгаа зээл хямдхан харагдаад байгаа боловч өртөг нь манай улсын тусгаар тогтнолын үнэтэй зээл. Үүнийг бид ойлгож байгаа юм уу. Ард түмэн газар нутагтаа эзэн болж үлдэх нь хамгийн чухал. Үүнд энэ удаагийн орон нутгийн сонгуулийн нэг ач холбогдол оршино.

-Их хэмжээний зээл авахтай холбогдуулаад гадны банк оруулж ирэх хэрэгтэй, хэрэггүй талаар их яригдах болоод байгаа..?

-Сүүлийн үед бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын арилжааны банкууд хэрэггүй, өндөр хүүтэй, ард түмнийг шулдаг, үүнийг давсан сайн гадны банк хэрэгтэй. Хятадын банк сайн гэдэг сурталчилгаа их явж байна. Гуравхан сая хүнтэй, үйлдвэрлэл хөгжөөгүй, бараа бүтээгдэхүүний экспорт хөгжөөгүй, зах зээл нь жижиг ийм улс оронд дээрх зээл дээр нэмээд “Bank of China” орж ирэхэд хэдхэн жилийн дараа монгол төгрөг гэдэг мөнгөн дэвсгэрт байхгүй болохгүй гэдэг баталгаа байна уу. Хэрэв төгрөг байхгүй болбол Монгол Улс, монгол хүн гэж байхгүй болно. Муу ч гэсэн өөрийн хэдэн банктайгаа хэрэлдээд, муу ч гэсэн тусгаар улсаараа байгаад, үндэсний банкны эрх зүйн орчинг сайжруулах тухай хуулийг яагаад бид боловсруулж шинэчилж чадахгүй гэж. Яагаад бидэнд гадны мөнгө сайхан харагдаад эхлэв.

Монголынард түмэнардчилалд итгэдэг, Ардчилсаннамыгхайрладаг

-Орон нутгийн сонгуулийн үр дүн ямар байна гэж та төсөөлж байна вэ?

-Бид өнгөрсөн, одоо, ирээдүйгээ эрүүлээр харах цаг нь болсон. Манай Үндсэн хуульд төрийн анхан шатны байгууллагыг “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь иргэдийн хурал байна” гэж заасан. Энэ бол нутагтаа эзэн нь бай гэсэн үг шүү.

Хуульч Б.Чимид агсны хэлсэн нэг үг байдаг. “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх нь ардчилалд суурилсан төвлөрлийг сааруулж, төв засгийн дангаар ноёрхох эрх хэмжээг задлахад оршино” гэж. Энэ туйлын үнэн үг гэж боддог.

Энэ 100 хоногт гарсан хүч түрсэн бусармаг явдлуудыг таслан зогсоох, хяналт тавих, тэнцвэржүүлэх, эв эеийг хичээх цорын ганц боломж нь орон нутгийн сонгуулиар ард түмэн Ардчилсан намтай хамтрах, ардчилалд итгэх итгэл юм шүү дээ.

Монголын ард түмэн ардчилалд итгэдэг, Ардчилсан намыг хайрладаг гэдэгт би эргэлздэггүй. Энэ сонгууль итгэлцлийн сонгууль болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

Намын дарга Н.Энхбаяраа дагаад Г.Шийлэгдамба яллагдах нь бараг тодорхой болчихов уу

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Г.Шийлэгдамба нарын хэргийг прокурорын байгууллагаас нэгтгэх чиглэлийг АТГ-т өгсөн байна. Г. Шийлэгдамбын хувьд намын даргадаа санхүүжилт олж өгөхөөр ажлын байран дээрээ 500 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Түүний энэ үйлдэл МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт дахин Эрүүгийн хуулийн зүйл анги нэмэгдэх шалтгаан болжээ. Харин Г.Шийлэгдамбын хөлд Н.Энхбаяр чирэгдэв үү, Н.Энхбаярын хөлд Г.Шийлэгдамба чирэгдэв үү гэдэг нь сонин. Юутай ч 500 сая төгрөгийн хэрэгт Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба хоёр хоёулаа хариуцлага хүлээх болж байгаа нь тодорхой боллоо. Прокурорын шатанд хэд хэдэн удаа Г. Шийлэгдамбын хэрэг шилжсэн ч хяналтын прокурор нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дараа нь тэдний хэргийг ийн нэгтгэв.

Г.Шийлэгдамбын Г.Энхбаярыг буруутгах гэхээсээ илүү хэрэг энэ хүртэл явах шалтгаан нь түүний захидлаас эхтэй. Тэрбээр “500 сая төгрөгийн авлигын мөнгөтэйгөө хамт ажлын өрөөнөөсөө гардуулсан” гэх хэргийн учрыг төдийгүй, тэр мөнгийг авах байсан “цаад эзэн” хэн байсныг илчилсэн юм. Үүгээрээ хууль, цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд үнэн бодит байдлын мөрөөр орж шалгахад асуудлыг хандуулсан байв. Г.Шийлэгдамба нь Ерөнхий сайдад Эрүүл мэндийн сайдаас огцоръё гэсэн өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлээр бичээгүйгээс гадна өрөөндөө “гардуулсан” 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн.

Тэр ч байтугай хэрэв азгүйтэж баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг нэмж өгөх гэж байсан тухай өгүүлсэн юм. Захидлын хэсгээс дурдвал “…МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан… О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50000 долларыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120000 долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан” хэмээн бодит байдлыг илчилсэн. Харин намын дарга Н.Энхбаяр энэ тухай ярихдаа “Г.Шийлэгдамбын захиа хуурамч байх. Хэрэв өөрийнх нь байвал маш их сэтгэл санааны дарамтанд орсон байж болзошгүй. Зарим үг хэллэг нь түүний хэрэглэх үг биш байсан. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” хэмээсэн.

500 сая төгрөгийн хэргээс болж хоорондоо үл ойлголцолд хүрч хэн хэн нь “арьсаа” хамгаалах гэж оролдсон нэг намын харьяалалтай дарга, цэргүүд, ажил албаны шугамаар хуурай ах дүү болсон түүхтэй хэдий ч эцэстээ авлигын хэргийн хамсаатнууд болж буй. Намын даргаа дагаад Г.Шийлэгдамба яллагдах нь бараг тодорхой болчихов. Н.Энхбаяр Г.Шийлэгдамба нарын толхилцол харин хуулийнханд өгөөш болж Авлигатай тэмцэх газрынхан “Хандив, авлига хоёрын хуулийн ойлголт нь өөр” хэмээж хэргийг энэ хүртлээ шалгах нөхцөл болов.

Мөн энэ явдлын дараахан МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүнийг хорьсон нь Г.Шийлэгдамбын олон нийтэд хаягласан ил захидлын асуудалтай холбоотой шалгах үндэслэл гарсан гэх мэдээлэл тухайн үед явж байсан юм. Харин АТГ-ынхан П.Цогтбаатарын талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөөгүй.

МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П. Цогтбаатарыг хорьж, албан өрөөнд нь нэгжлэг хийж байгаад 500 сая төгрөгийн хэрэгт холбоогүй хэмээн хэргийг нь цагаатгасан. Үйл явдлын дарааллаас харвал Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба хоёрын хэргийг нэгтгэх сэжүүрийг олсон гэж эх сурвалжууд хэлдэг. П.Цогтбаатарыг цагдан хоригдож байх хугацаанд мэдүүлэг өгөхдөө “Намынхаа даргаа өмгөөлж байгаа” гэх мэдээлэл хаанаас ч юм гарч олон нийтэд хүрсэн. Үүнийг харин учир мэдэх хүмүүс Н.Энхбаярын эсрэг мэдүүлэг өгүүлж байж П.Цогтбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосон

тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан” хэмээн бодит байдлыг илчилсэн. Харин намын дарга Н.Энхбаяр энэ тухай ярихдаа “Г.Шийлэгдамбын захиа хуурамч байх. Хэрэв өөрийнх нь байвал маш их сэтгэл санааны дарамтанд орсон байж болзошгүй. Зарим үг хэллэг нь түүний хэрэглэх үг биш байсан. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” хэмээсэн.

500 сая төгрөгийн хэргээс болж хоорондоо үл ойлголцолд хүрч хэн хэн нь “арьсаа” хамгаалах гэж оролдсон нэг намын харьяалалтай дарга, цэргүүд, ажил албаны шугамаар хуурай ах дүү болсон түүхтэй хэдий ч эцэстээ авлигын хэргийн хамсаатнууд болж буй. Намын даргаа дагаад Г.Шийлэгдамба яллагдах нь бараг тодорхой болчихов. Н.Энхбаяр Г.Шийлэгдамба нарын толхилцол харин хуулийнханд өгөөш болж Авлигатай тэмцэх газрынхан “Хандив, авлига хоёрын хуулийн ойлголт нь өөр” хэмээж хэргийг энэ хүртлээ шалгах нөхцөл болов.

Мөн энэ явдлын дарааханМАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүнийг хорьсон нь Г.Шийлэгдамбын олон нийтэд хаягласан ил захидлын асуудалтай холбоотой шалгах үндэслэл гарсан гэх мэдээлэл тухайн үед явж байсан юм. Харин АТГ-ынхан П.Цогтбаатарын талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөөгүй.

МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П. Цогтбаатарыг хорьж, албан өрөөнд нь нэгжлэг хийж байгаад 500 сая төгрөгийн хэрэгт холбоогүй хэмээн хэргийг нь цагаатгасан. Үйл явдлын дарааллаас харвал Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба хоёрын хэргийг нэгтгэх сэжүүрийг олсон гэж эх сурвалжууд хэлдэг. П.Цогтбаатарыг цагдан хоригдож байх хугацаанд мэдүүлэг өгөхдөө “Намынхаа даргаа өмгөөлж байгаа” гэх мэдээлэл хаанаас ч юм гарч олон нийтэд хүрсэн. Үүнийг харин учир мэдэх хүмүүс Н.Энхбаярын эсрэг мэдүүлэг өгүүлж байж П.Цогтбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосонгэж хэлж байсан юм. Авлигатай тэмцэх газрын хэвлэлийнхэнд өгсөн албан ёсны мэдээллээр бол “Г.Шийлэгдамбыг албан тушаалаа ашиглан онц их хэмжээний мөнгө завшсанхэрэгт холбогдуулан шалгасан. Энэ хэрэгт П.Цогтбаатарыг шалгаад “Хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж хяналтын прокурор үзсэнээр хэргийг

хэрэгсэхгүй болгосон” хэмээдэг.

Н.ЭнхбаЯр Г.Шийлэгдамба нарыгЯмар зҮйл ангиар буруутгасанбэ

133 дугаар зүйл: Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

148 дугаар зүйл: Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах

148.4. Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэлх хугацаагаар хорино.

268 дугаар зүйл: Хээл хахууль авах

268.2. Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, 5-10 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Г.Шийлэгдамбад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, шалгаж дууссан гэх мэдээлэл бий. Г.Шийлэгдамбыг ганцхан зүйл ангиар буруутгаж буй юм. Энэ нь Н.Энхбаярынхтай ижил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-оор хэрэг үүсгэсэн. Энэ зүйл ангийн тухай дээр өгүүлсэн билээ. Хэрэв тэднийг шүүх энэ зүйл ангиар нь яллавал Г.Шийлэгдамбад хамгийн багадаа 5-10 жилийн ял авах магадлалтай юм.

Д.Маргад

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Албан тушаалд очсон залуусын зам АТГ-аар төгсдөг нь гунигтай

Сүүлийн үед аль нэг улс төрийн нам эрх барихад залуус өндөр албан тушаалд мэр сэр очдог болжээ. Харин тэрхүү улс төрийн хуцнууд иймэрхүү томилгоогоо залуучуудыг дэмжиж байна, шинэ үеийнхэн төрд ажиллах ёстой гэхчилэн сурталчилдаг. Томилогдсон залуус ч мэргэжил, боловсролоороо хэнээс ч дутахааргүй болж. Голдуу гадаадад их, дээд сургууль төгссөн иймэрхүү залуусыг үеийнхэн нь ч дэмжиж байна. Тэд бусдыгаа манлайлан төр түшилцэж нэг хэсэгтээ мандаж байгаа. Гэвч ингэж очсон залуусын дийлэнх нь эцсийн дүндээ гэмт хэрэгт холбогдон АТГ-ын хаалга татах болжээ. Зарим нь ч бүр шорон оронд ороод дуусах юм. Юун мэдлэг боловсролоо зориулан төрд зүтгэх, юун бусдыгаа үлгэрлэн эрдэм чадлаа гайхуулан ажиллах манатай болчихоод байна. Хэдхэн сарын өмнө төрийн өндөр албан тушаалд томилогдоод ажилдаа ханцуй шамлан орж байсан залуу жил ч бололгүй шоронгийн хаалга татаж байна. Нийгмийн бухимдал төрүүлж, хэрэгт холбогдож буй залуусын жишээг олон нийт мэднэ дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат саатуулагдлаа. Тэрээр 2004 онд Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Удалгүй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд очиж байсан. Харин өнөөдөр тэрээр “Чингис”, “Самурай” бондын мөнгөний зарцуулалтаас болоод баривчлагдаад байна. Бас өнгөрсөн жил олныг шуугиулсан Г.Дэнзэнг олон хүн мартаагүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн тэрээр гучин нас ч хүрээгүй байхдаа “Эрдэнэс МГЛ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар сонгогдож байв. Түүнийг эхнэрийнхээ компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгсөн хэргээр саатуулаад байгаа. Уг нь тэрээр сурлага, спортоор үеийнхнээ манлайлж байсан юм билээ. Замын-Үүдэд дунд сургуулиа төгсөөд МУИС-д хэрэглээний математикаар сурч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, МУИС-ийн Математик, компьютерийн сургуульд багш, УИХ дахь АН-ын бүлэгт ажиллаж байсан. Мөн хорин хэдэн настай байх үеэсээ л Төрийн банк болон ШУТИС-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан аж. Гэтэл өнөөдөр албадан саатуулагдаад байгаа. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэг бас л нийгмийг шуугиулсан. Цагдаагийн тусгай тасагт ажиллаж байгаад 1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг олон улсын холбоонд элссэн байдаг. Бие хамгаалагч, тэр дундаа өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн хүн болохоор хэд хэдэн сургууль төгссөн түүнийг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга дэргэдээ авч улмаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон. Гэсэн ч өнөөдөр бас л шоронд хоригдон шалгуулж байгаа.

Харин өнөөдөр сургууль соёлд амжилттай суралцаад, бусад залууст үлгэр дуурайл болон ажиллаж байсан залуус яагаад “аавын” хаалга татаад байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Элдэв хэрэгт холбогдож шалгагдаад яваад байгаагийн гол учир нь том улстөрчдийн гар хөл болдогт байх шиг. Туршлагатай, хал үзсэн улстөрчид хууль бус үйлдэл хийхдээ залуу хүмүүсийг өөрийнхөө өмнөөс тавьчихаад байна. Яг л нохойд барьдаг мод шиг. Залуус тэдний энэ үйлдлийг таамаглахгүйгээр гэнэн зангаар хандаж эцэст нь шоронд ороод дуусах юм. Уг нь хэний ч өмнө нүүр улайхааргүй боловсролтой залуус дурын нэг хүнд тийм ч амархан тархиа базуулчихгүй. Гэтэл тэд хууль мэдэхгүйгээс болж ингэж алдаад байгаа болов уу. Үүний зэрэгцээ залуу хүний хөнгөн, хашир биш зан байдаг л байх. Гэхдээ төрийн өндөр алба хашиж буй бол залуу насаар өөрийгөө хаацайлж болохгүй. Ямар ч асуудалд ул суурьтай ханддаг болмоор байна. Ингэхийн тулд төрийн ямар ч шатны албанд ажиллаж буй залуус хуулиа сайн мэддэг болмоор байгаа юм. Ядаж л Үндсэн хуулиа маш сайн судлах хэрэгтэй. Цаашлаад ажиллаж буй салбарынхаа холбогдох хууль, тогтоомжийг эхнээс нь дуустал яв цав цээжилчих. Хэрэв төрийн албанд карьер хөөж ажиллана гэж бодож байгаа бол танил тал харж гүйхээсээ өмнө эхлээд хуулиа сайн судлах хэрэгтэй. Үүнийхээ дараа албан тушаалд дэвш. Зоригтой ажилла. Залуу хүн алба хашна гэдэг муу зүйл огтоосоо биш. Харин ч бусдаас илүү зоригтой, тууштай ажиллах ёстой юм. Хамгийн гол нь ямар ч албан тушаалд очоод бие хүн баймаар байна. Намайг ажилд оруулж ирсэн юм чинь, энэ өндөр албан тушаалд томилсон юм чинь гэдэг байдлаар бусдад хандах хэрэггүй. “Хуулийн дагуу ажиллахгүй бол хоёулаа хамтдаа шоронд орно. Тиймээс хууль зөрчихгүй, болохгүй” гээд зогсож байх чадалтай бие хүний шинж залууст дутагдаад байна. Өөрийгөө өртэй болсон мэт сэтгээд хууль бус үйлдлийг нүдээ аниад хийхийнхээ оронд хэнбугайд ч үгүй гэж хэлээд сурчих. Болохгүй зүйлийг нь мэдэж байгаа бол үгүй гэж шуудхан хэлэх зоригтой бай. Хүнд үгүй гэж хэлж сур. Энэ бол аливаа эрсдэлээс, АТГ-аас, шоронгоос хамгаалах хамгийн чухал алхам. Дээрээс нь хуулиа сайн судалчих. Чамайг хамгаалах ганц зүйл бол хууль. Өөр юу ч биш. Хуулийн дагуу ажиллахад хэн ч, яах ч үгүй. Хэн нэгэн дарга, албан тушаалтанг таньдаг байлаа гэхэд буруутай үйлдлийн чинь төлөө тэд чамайг хуулийн өмнө хамгаалж дийлэхгүй. Хуулиа мэдэхгүйгээс болоод, бусдад сайн хүн болох гэж буруу шийдвэр гаргаад залуу сайхан насаа шоронд өнгөрүүлж байгаа бол өөрийн чинь буруу. Тиймээс хэний ч өмнө, ямар ч эрх мэдэлтний өмнөөс буруу шийдвэр гаргаж өөрийгөө хохироохгүй байх хэрэгтэй. Эцсийн эцэст өөрийнхөө толгойг чи өөрөө л хариуцаж үлдэнэ.

Буруудаад ирэх цагт чинь нөгөө тэнгэр мэт, сүмбэр уул шиг ахсаж, найзархаж байсан нөхөд чинь хэзээ ч уулзаж байгаагүй мэт аашлах болно. Ийм л хоёр нүүртнүүд чамайг тойрон эргэлдээд байгааг залуус минь анзаарахсан.


Categories
мэдээ нийгэм

Ирвэс хамгаалах өдрийг Азийн 12 оронд тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийд 6500, Монголд 1000 гаруй толгой тоологдоод байгаа ирвэс хамгаалах өдрийг Азийн 12 орон тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ өдрийн хүрээнд Ховд аймагт “Уулын сүнс” хамгаалах өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэжээ. Өдөрлөгийн хүрээнд “Ирвэс амгалан бол уулс амгалан” урлагийн тоглолтыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Увс, Баян-Өлгий аймгийн сурагчдын ирвэсний тухай уншиж судалснаа бусадтай хуваалцан үзэсгэлэн гаргажээ.