Categories
мэдээ нийгэм

Яаралтай түргэн тусламжид нисдэг тэрэг ашиглахаар болжээ

Яаралтай түргэн тусламжийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудын судалгааг ЗТХБ-ын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн гаргасан байна.

Үүнд

– Нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй зургаан давхар авто машины граж,

– Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу,

– ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай,

– Гуравдугаар эмнэлгийн хойд талын авто зогсоол,

– Түлэнхийн төвийн барилга дээр,

– БЗД-ийн АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг судалж тохиромжтой гэсэн хоёр байршлыг сонгожээ. Эхний ээлжинд Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болсон байна.

Emergency aid helicopters used hospital зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

Эм зүйг программаар хянана

Эмийн аюулгүй байдлыг хянах программыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр болжээ.

Энэхүү программ нь импортын болон дотоодын эм эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх агуулах эмийн сангаас иргэдийн гарт хүрэх үйл явц чанар аюулгүй байдал болон үнэ ханшид хяналт тавих боломжийг бүрдүүлэхээрээ онцлог юм.

Өөрөөр хэлбэл, эмзүйн мэдээллийн нэгдсэн бааз үүсгэн тухайн бүтээгдэхүүний үнэн зөв мэдээлэл, эмийн бүртгэл, гаж нөлөө худалдаанд гарсны дараахь тандалт, ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сангийн тусгай зөвшөөрөл зэргийг нэг дор хянахад ашиглах юм. Түүнчлэн хуурамч эмийг зах зээлээс шахах бөөний болон жижиглэнгийн худалдааг хянах, цахимаар жор бичихэд өндөр ач холбогдолтой аж. Тус программыг Цагдаагийн байгууллага, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, эрүүл мэндийн бүх байгууллага, эмийн үйлдвэр эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангууд тун удахгүй суурилуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим даваагаар том оврын автомашин зорчуулахгүй

Аравдугаар сар гарснаас хойш цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан Архан аймгийн Цагаан давааг өчигдөр орой 22.00 цагаас хаасан. Тэгвэл уг давааг өнөөдөр өглөө нээсэн байна. Гэхдээ зөвхөн жижиг тэрэг зорчуулахаар нээсэн гэдгийг жолооч нарт сануулж байна. Тус даваагаар том оврын автомашиныг тодорхой хугацаанд зорчуулахгүй байхаар болжээ. Мөн Сэлэнгэ аймаг Тужийн нарс, Төв аймаг Хустайн даваа, Ногоон дов, Увс аймагт халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж зорчихыг албаныхан давхар санууллаа.

даваа зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн найрал дууны наадмын шагналтнуудын тоглолт болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Тус шалгаруулалтад 18 сургуулийн 1600 гаруй сурагч, 54 багш оролцсоноос дараах сургуулиуд шалгарлаа.
  • Тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3-р сургууль
  • Дэд байранд Баянгол дүүргийн 28-р сургууль
  • Гутгаар байранд Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
  • Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, 39-р сургуулиуд тус тус шалгарч,
Шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш С.Урантуяа,
Шилдэг найруулагч багшаар Шинэ монгол сургуулийн багш Б.Амарбаяр тодорлоо.

Найрал дууны наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Мөн энэ жилийн наадмын тэргүүн байрны шагналт хамтлаг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертод урилгаар оролцох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жамаас” уран бүтээлийг Японы алдарт дуучин худалдан авчээ

жамаас дууг худалдаж авчээ зурган илэрцүүдМонгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын шүлэг Г.Жаргалсайханы аялгуу “Увертюра” хамтлагийн дуулснаар сонсогчдын хүртээл болсон “Жамаас” дууг Японы алдарт дуучин Яширо Аки худалдаж авчээ.

Ямар үнээр зарагдсан нь одоогоор нууц байгаа ч дээрх дуучин өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатарын урилгаар Монголд айлчлан ирж, задгай теарт ая дуугаа өргөх үеэр тус дууны уран бүтээлчидтэй албан ёсоор уулзаж, энэхүү хүсэлтээ тавьсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Жамаас” уран бүтээлийг Японы алдарт дуучин тавин сая төгрөгөөр худалдан авчээ.

жамаас зурган илэрцүүдТэрээр өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлан ирж, задгай теарт ая дуугаа өргөсөн аж. Энэ үеэр тус дууны уран бүтээлчидтэй албан ёсоор уулзаж, худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ. Яширо “Энэ дэлхийд ирэх, буцах тухай өгүүлсэн сайхан дуу. Голоор нь япон аялгуу оруулсан, ер нь өвөрмөц дуу болсон гэж бодож байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Дашрамд дурдахад, саяхан Японы алдарт дуучин Яширо Аки“Жамаас” нэртэй цомгоо олны хүртээл болгосон байна.

жамаас зурган илэрцүүд


Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн Ерөнхий хорооноос 15.00 цагт мэдээлэл хийнэ

Сонгуулийн Ерөнхий хороо зурган илэрцүүдСонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 15.00 цагаас мэдээлэл хийнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Мэдээллээр сонгуулийн санал хураалтын нэгтгэсэн мэдээг танилцуулах аж. Одоогоор СЕХ санал хураалттай холбоотой мэдээллийг нягтлах, баталгаажуулах ажил хийж байна.

Нийслэлийн сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтаар сонгогчдын ирц Багануур 53,4, Баянгол 54.8, Баянзүрх 58.1, Сонгинохайрхан 54.1, Сүхбаатар 54.4, Хан-Уул 56.8, Чингэлтэй 56.6 хувьд хүрсэн болохыг онцолсон юм. Өмнө нь Багахангай, Налайх дүүргүүдэд сонгогчдын ирц бүрдсэнээр Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 56 хувьд хүрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 152 тойрогт сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зохион байгуулагджээ. Саналын тоогоор дүүргүүдэд улс төрийн намууд дараах байдлаар ялалт байгуулсан байна. Мандатын тухайд Баянгол, Сонгинохайрхан 41, Баянзүрх 31, Чингэлтэй, Хан-Уул 35, Багахангай 17, Налайх 5, Багануур 25 төлөөлөгч сонгогдохоор хувиарлалт хийгдсэн гэсэн урьдчилсан мэдээ байна.

Categories
мэдээ нийгэм

Зайсан, Баянбүрд, Нарантуул-д хөрсний бохирдол их байна

Нийслэл хот орчим хөрсний бохирдолд ихээр орж, эрүүл хөрстэй газар ховор талаар эрдэмтэд ярьж байна.

Ялангуяа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Зайсан, Баянбүрд, Нарантуул болоод техникийн зах орчимд хөрс илүүтэй бохирджээ. Уг асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн засаг дарга С.Батболд ажлын хэсэг томилох захирамж гаргалаа.

Тэрбээр нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний доройтол, бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлыг тодорхойлж, хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг найман хүний бүрэлдэхүүнтэй томилсон байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга нар уг асуудалд ахлан ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангиудад үйлдвэрлэл явуулж эхэлсэн гэв

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ЦЕГ-ын Лицензийн төвөөс жолооны үнэмлэх шинээр авч буй болон солиулсан нөхөн авах иргэдийн үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ. Жолооны үнэмлэхээ хүргүүлэхдээ ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, www.ezasag.mnсайтаар дамжуулан ажил болон гэртээ хүргүүлэн авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 35 мянган иргэний жолооны үнэмлэх хэвлэлтэд орохоор хүлээгдэж байгаа ба лицензийн төв өдөртөө 3000 орчим үнэмлэх хэвлэн ажиллаж байна хэмээн ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацралт мэдээлсэн юм.

ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн Х.Баясгалан хэлэхдээ “Сүүлийн саруудад ШШГЕГ-ын харьяа хорих анги болон нэг цонхны үйлчилгээний хэд хэдэн барилга шинээр ашиглалтад орууллаа. Түүнчлэн хорих ангиудад үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид гутлын үйлдвэр, хорих 407 дугаар ангид оёдлын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хорих ангиудын төрөл дэглэмээс шалтгаалаад хорих анги бүрт хүмүүжигчид өөр өөр төрлийн хөдөлмөр эрхэлж байна. Жишээ нь жирийн дэглэмтэй хорих ангийн хүмүүжигчид гэрээт байгууллагуудтай хамтран гадуур барилгын ажил хийх боломжтой байдаг. Харин чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигчид гадуур ажиллах боломжгүй учраас 100 хувь хөдөлмөр эрхлүүлэх тал дээр бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Тиймээс хорих ангийн бүсэд үйлдвэр байгуулж дээрх хүмүүжигчдийг ажлын байраар хангаж байгаа аж. Хүмүүжигчид ямар нэг байдлаар бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан байдаг ба ажил хийсэн хөлс нь бусдын хохирлыг барагдуулахад зарцуулагддаг гэнэ. Хохирлоо барагдуулж дууссан тохиолдолд хүмүүжигч цалингаа хуримтлуулах, ар гэртээ өгөх бүрэн боломжтой байдаг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран цаг үеийн мэдээлэл хийлээ. Мөн үеэр, ЦЕГ-ын Лицензийн төвөөс жолооны үнэмлэх шинээр авч буй болон солиулсан нөхөн авах иргэдийн үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ. Жолооны үнэмлэхээ хүргүүлэхдээ ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, www.ezasag.mn сайтаар дамжуулан ажил болон гэртээ хүргүүлэн авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 35 мянган иргэний жолооны үнэмлэх хэвлэлтэд орохоор хүлээгдэж байгаа ба лицензийн төв өдөртөө 3000 орчим үнэмлэх хэвлэн ажиллаж байна хэмээн ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацралт хэллээ.

ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн ахлаг мэргэжилтэн Х.Баясгалан хэлэхдээ “Сүүлийн саруудад ШШГЕГ-ын харьяа хорих анги болон нэг цонхны үйлчилгээний хэд хэдэн барилга шинээр ашиглалтад орууллаа. Түүнчлэн хорих ангиудадүйлдвэрлэл явуулж эхэлсэн. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа хорих 409-р ангид гутлын үйлдвэр, хорих 407-р ангид оёдлын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хорих ангиудын төрөл дэглэмээс шалтгаалаад хорих анги бүрт хүмүүжигч нар өөр өөр төрлийн хөдөлмөр эрхэлж байна. Жишээ нь жирийн дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч нар гэрээт байгууллагуудтай хамтран гадуур барилгын ажил хийх боломжтой байдаг. Харин чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч нар гадуур ажиллах боломжгүй байдаг. Тиймээс эдгээр хүмүүжигчдийг 100 хувь хөдөлмөр эрхлүүлэх тал дээр бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Тиймээс хорих ангийн бүсэд үйлдвэр байгуулж дээрх хүмүүжигчдийг ажлын байраар хангаж байгаа юм. Хүмүүжигч нар ямар нэг байдлаар бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан байдаг ба ажил хийсэн хөлс нь бусдын хохирлыг барагдуулахад зарцуулагддаг ба хохирлоо барагдуулж дууссан тохиолдолд хүмүүжигч цалингаа хуримтлуулах, ар гэртээ өгөх бүрэн боломжтой байдаг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-аас Монголд 79 сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлэхээр болов

yamМонгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэний 55 жилийн ой, НҮБ-ын өдөр тэмдэглэх арга хэмжээ энэ сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов. Энэ үеэр “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн нээлтийн арга хэмжээ болжээ.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэх Монгол Улсын хүчин чармайлтад дэмжлэг туслалцаагаа тогтмол үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ, түүний төрөлжсөн болон системийн байгууллагуудад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

“НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь ирэх 5 жилд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын системийн байгууллагуудтай өрнүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэдгээрээс гарах үр дүнг тодорхойлсон бодлогын баримт бичиг юм.

Ирэх таван жилд НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх хөгжлийн тусламжийн уг хөтөлбөр нь үндэсний хөгжлийн стратеги, бодлого, зорилтууд тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-д төдийгүй өнгөрсөн жил НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаас баталсан “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-тэй нягт уялдаж байгааг мөн тэмдэглэхийг хүсч байна.

Хөгжлийн тусламжийн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих; Нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай, тэгш үйлчилгээг нэмэгдүүлэх; Олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх гэсэн 3 үндсэн зарчим, чиглэлийн хүрээнд хүнс хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүх салбарыг хамарч, нийт 79 сая ам.долларын хөгжлийн тусламжийг НҮБ-аас манай улсад үзүүлж хамтран ажиллана.

Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсгөх, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийн ахуй амьдралыг сайжруулах, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах, үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дундаж-дээгүүр орлоготой орон болох зорилтыг тавьж, 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө баталж, хэрэгжүүлж эхлээд байна.

Төр, засгаас тавьж буй хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд НҮБ-аас үзүүлэх дэмжлэг, туслалцаа чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэж байна” гэжээ.