Categories
мэдээ улс-төр

Дахин сонгууль энэ сарын 29-нд болно

Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд авсан улс төрийн намуудын суудлын тоо, мөн сонгогчдын хэдэн хувь нь саналаа өгсөн талаарх мэдээллийг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос сэтгүүлчдэд хийлээ.

Энэ сарын 23-нд явагдсан сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтын нэгдсэн дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд иргэдийн 60,1 хувь нь санал хураалтад оролцсон байна.

Аравдугаар сарын 19, 23-нд болсон орон нутгийн сонгуульд саналаа өгсөн сонгогчийн ирц аймгуудын төвшинд 62.3 хувьтай гарсан бол дүүргүүдийн төвшинд 56.3 хувь, улсын хэмжээнд 60.1 хувьтай гарчээ. Харин авсан мандатын тоогоороо МАН илүүрхсэн байна.

АЙМГУУД:

  • Архангай 12 МАН, 7 суманд АН
  • Баян-Өлгий аймагт 13 суманд МАН
  • Баянхонгор аймагт 14 суманд МАН, 6 суманд АН
  • Булган аймагт 11 суманд МАН, 3 суманд АН, хоёр суманд дахин санал хураалттай
  • Говь-Алтай аймагт 13 суманд МАН, хоёр суманд АН, гурван суманд дахин санал хураалттай
  • Говьсүмбэр аймагт 2 суманд МАН, 1 суманд АН
  • Дорноговь аймагт 11 суманд МАН, 3 суманд АН
  • Дорнод аймагт 8 суманд МАН, 2 суманд АН, 4 суманд дахин санал хураалттай
  • Дундговь аймагт 9 суманд МАН, таван суманд АН, нэг суманд /Өндөр шил сум/ бие даагчид олонхи болсон
  • Завхан аймагт 1 суманд МАН, 20 суманд АН, гурван суманд дахин санал хураалттай
  • Өвөрхангай аймагт 14 суманд МАН, 5 суманд АН
  • Өмнөоговь аймагт 12 суманд МАН, 3 суманд АН
  • Сүхбаатар аймагт 5 суманд МАН, 8 суманд АН
  • Сэлэнгэ аймагт 9 суманд МАН, 6 суманд АН, хоёрт дахин санал хураалттай
  • Төв аймагт 15 суманд МАН, 11 суманд АН, МАХН-ын эвсэл, нэг суманд дахин санал хураалттай
  • Увс аймагт 18 суманд МАН, 1 суманд АН
  • Ховд аймагт 13 суманд МАН, 3 суманд АН, нэг суманд дахин санал хураалттай
  • Хөвсгөл аймагт 17 суманд МАН, 6 суманд АН
  • Хэнтий аймагт 12 суманд МАН, 6 суманд АН
  • Дархан-Уул аймагт 4 суманд МАН
  • Орхон аймагт 2 суманд МАН

НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮД:

  • Баянгол 41 мандатаас МАН 10, АН 31
  • Баянзүрх 41 мандатаас МАН 19, АН 22
  • Налайх МАН 21, АН 4
  • Сонгинохайрхан 41 мандатаас МАН 39, АН 2
  • Сүхбаатар 35 мандатаас 16 МАН, МАН 19
  • Хан-Уул МАН 18 АН 15 Бие даагч 2
  • Чингэлтэй 35 мандатаас МАН 30, АН 5
  • Багануур 25 мандатаас МАН 25
  • Багахангай 17 мандатаас МАН 17 мандат бүгдийг авчээ.

Нэмэлт санал хураалтын дүнг хүснэгтээр харуулав:

Аймаг, дүүрэг

МАН

АН

Архангай

12

7

Баянхонгор

14

6

Булган

11

3

Дахин санал хураалт хоёр хэсэгт

Говьсүмбэр

2

1

Дорноговь

11

3

Дорнод

8

2

Дахин санал хураалт дөрвөн хэсэгт

Дундговь

9

5

Өндөршил суманд есөн бие даагч

Завхан

1

20

Дахин санал хураалт гурван хэсэгт

Сүхбаатар

5

8

Сэлэнгэ

9

6

Дахин санал хураалт хоёр хэсэгт

Увс

18

1

Ховд

13

3

Дахин санал хураалт нэг хэсэгт

Хөвсгөл

17

6

Хэнтий

12

6

Дархан-Уул

4

Орхон

2

Багануур

25

Багахангай

17

Баянгол

10

31

Баянзүрх

19

22

Налайх

21

4

Сонгинохайрхан

39

2

Сүхбаатар

16

19

Хан-Уул

18

15

Хоёр бие даагч

Чингэлтэй

30

5

Сонгууль зурган илэрцүүдСаналын тоо нь тэнцсэн нэр дэвшигчдийн дахин сонгууль аравдугаар сарын 29-нд товлогдсон. Дахин сонгууль гэж нэрлээд байгаа энэхүү сонгуульд өмнө нь саналаа өгсөн байсан ч дахин санал өгөх боломжтой юм. Нийт 19 аймаг дээр 117 нэр дэвшигчийн авсан саналын тоо тэнцээд байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Сарантуяа: Рок, попынхон асрамжийн газрын хүүхдүүд шиг л явж ирсэн

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 30 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр 16 хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлжээ. Түүний амжилтуудаас дурдвал: Хамгийн богино хугацаанд Зууны манлай дуучин болсон, монголын хамгийн анхны цомгийг гаргасан, эмэгтэйчүүдийн анхны шоуг 1994 оны 3 дугаар сарын 8-нд зохион байгуулжээ. Мөн “Зүүдний говь” анхны цомог нь гарсан даруйдаа маш олон хувиар борлогдож дээд амжилт тогтоож байсан байна.

Түүний тухай: Сэтгүүлч Б.Ганчимэг: Би Сараатай хамгийн олон ярилцлагыг хийсэн байдаг. Дахин дахин уулзахад асуух асуулт олдохгүй хэцүү байдаг уу гэж байна. Мэдээж бэлдэх хэрэгтэй. Гэхдээ уулзах болгонд Сараа маань ямар нэг мессеж нийгэмд шидчихсэн байдаг. Дээр үед дуунууд их томоотой байсан. Үгийн хувьд их даруухан. Харин Сараа бол тэсрэлт хийж янз бүрийн дуу дуулж эхэлсэн. Жишээ нь: Сэхүүн салхи, Тэнэг ялааны дууль, Би жаргалтай ч гэх юм уу…

Сараа бол ярилцлага хийхэд асуудлаас хол байгаагүй, эрсдлээс айгаагүй баатар юм. Хэзээ ч ярилцлагад үгүй гэж хэлж байгаагүй. Бид хоёр ямар нэг уран бүтээлийн сурталчилгаанд зориулж ярьж байгаагүй. Би бас нохой жилтэй. Бие биендээ амархан буулт хийж өгөхөөргүй улсууд. Гэхдээ л ойлголцох түвшин байдаг юм. Асууж байгааг ч ойлгохгүй байгаад байдаг хүн байдаг шүү дээ. Тийм биш хамгийн сонирхолтой зочин учраас, амьдрал нь ард түмний нүдэн дээр байдаг учраас амар. Харин яаж сэтгэл санааных нь ньюанс дээр тааруулах уу, логикоо хаана байрлуулж хааш нь өрөх үү гэдэг бол сэтгүүлчдийн тактикийн асуудал шүү дээ.

С.Ононбат: Ааштайгийн хувьд ааштай. Соло карерь хийгээд эхэлсэн л бол хүний аманд багтаж болохгүй. Өөрийн үзэл бодолтой байх хэрэгтэй. Ямар юм дуулах гэж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Энэ бол их авууштай чанар юм. Бид хоёулаа нохой жилтэй болохоор хоорондоо их арзалзана. Их олон юман дээр сайндаж муудна. Гэхдээ бүгд л уран бүтээлийн төлөө байдаг болохоор гомдох зүйл байхгүй.

Ингээд Б.Сарантуяатай ярилцсанаа хүргэе.

– Та гучин жилийнхээ тоглолтоо хийх гэж байна. 30 жил ер нь хэр хурдан өнгөрдөг юм болоо?

Нэг мэдэхэд л 30 жил болдог юм байна. Би ерөөсөө үүнийг төлөвлөж бодож байгаагүй. 10 жилийнхээ тоглолт дээр охин маань төрөөд дахин нэг үе уран бүтээлийн үе эхэлсэн гэж боддог. Тэр үед яаж хоёр дахь Сараагаа бүтээх вэ гэж бодож эрэл хайгуул хийж байтал Балхаа ах маань “Тэр намайг дурсдаг болов уу” дууг өгсөн. Дуучин хүн гэдэг шинэ дуу авахаараа даль жигүүр ургадаг. 1994 онд бие даасан тоглолтоо хийе гэж бодоогүй байсан. Ганцаараа юм хийнэ гэхээр сэтгэл нэг л дундуурхан гэртээ орж ирсэн. Гэтэл Бадарч ах арктай байрлуу орж ирээд “Сараа чамд дуу зохиочихлоо” гээд орж ирсэн. Тэгэхээр нь би удахгүй тоглолтоо хийх гэж байгаа. Тэгвэл энэ дуугаар чинь концертоо нэрлэчихье гээд “Сэтгэлийн үг” гэж анхны бие даасан тоглолтоо нэрлэж байсан. Манай рок попод мэдэхгүй явж байгаад 30 жилээ өнгөрөөчихсөн хүмүүс байна. Хүн чинь анзаарахгүй явтал нэг мэдэхэд 32, 35 жил болчихсон байдаг юм байна. Аз болж бид тоолоод 30 жил өнгөрөхөөс нь өмнө ойдоо бэлтгээд CD-гээ гаргаад тоглолтоо зохион байгуулж чадлаа. Энэ утгаараа 30 жил хурдан өнгөрөөгүй, мэдэгдэхгүй өнгөрсөн байж магадгүй.

Сүүлийн 10 жил надад их хүн байсан. Уран бүтээлийн зааг ч юм уу, хүлээн зөвшөөрөгдөөд тогтоно гэдэг маш хэцүү. Байнга дуулаад мундаг байж байдаг хүнийг чинь хүмүүс “Аа энэ нэг юм байж л байдаг юм” гэж боддог ч юм уу. Манайхан чинь сайхан болж байна, болж байна гэж дуулуулчихаад гараад явахаараа “Аа энэ нэг юм буугаасай” гэдэг үзэгчид ч байдаг, сэтгүүлчид ч байдаг. Би тийм байя гэж бодоогүй учир хүсэн хүлээсэн хүсэмжит дуучин байя гэж бодсон. Эргээд харахад 30 жилд 21 цомог хийчихсэн байна. Энэ бол бахархалтай. Дайнд явсан дайчид медалиа шажигнуулдаг бол би CD-гээ шажигнуулмаар байна.

– Шинэ албан тушаалд томилогджээ. Цаашдаа яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

Манай рок попынхон эзэнгүй айл шиг л явлаа. Ер нь бол хатуухан хэлэхэд асрамжийн газрын хүүхдүүд шиг л явж ирлээ шүү дээ. Орох орон, ордон байхгүй. Манайхан өөрсдөө л том том хаус түрээсэлж уран бүтээлээ туурвиж байна. Бид 30 жил дээрээ даргагүй хэрнээ сайн дурааараа өглөө босоод л, өөрөө өөртөө ажил хийгээд л, өөртөө оффис гаргаад, төлөвлөгөө гаргаад явж ирсэн байна. Их сонин байгаам шүү. Төр засаг хөнгөн хөгжмийн салбараа анхаармаар байгаа юм. Хөнгөн хөгжим гэхээр л хөнгөхөн ханддаг юм шиг байгаа юм. Тэгэхээр бас даацтай, ул мөртэй хандах хэрэгтэй юм болов уу гэж боддог.

Урлагийн зах зээлийн бодлогыг төрөөс зохицуулах ёстой байтал зохицуулдаггүй. Тийм учраас хаостичиский буюу замбараагүй үйл ажиллагаа болчихоод байна. Энэ замбраагүй байдал бол маш хүнд байсан. Хөгжмийн менежмент, зах зээл судлаач нарыг төрийн тэтгэлгээр сургамаар байна. Би хүртэл явж сурмаар байна. Найруулагчаар ч юм уу. Ийм мэргэжилтнүүд маш их дутагдаж байна. Би үнэтэй машин худалдаж авахын оронд 35 мянган доллараар “Аргагүй амраг” цомгоо бичүүлсэн. Дараа нь зөндөө санхүүгийн асуудалд орсон хэрнээ одоо болтол ард түмний маань сэтгэл зүрхэнд энэ цомог байдаг гэхээр би зөв газраа оюуны хөрөнгө оруулалт хийж дээ гэж боддог. Би сүүлийн зоосоо ч уран бүтээлдээ зориулдаг. Бид өөрсдөө оюуны өмчийг үнэлэхгүй бол өөр хэн ч үнэлэхгүй.

Өнөөдөр 30 жил дуулсан хүн санхүүгийн ямар ч баталгаагүй байхад гуравхан жил дуулсан хүн ямар байх вэ. Уран бүтээлчдийг маш их мөлжиж байна. Оюуны өмчийг үнэлэхгүй байна. Hi Tone дээр ийм их дуу нь бүртгэлтэй хүн элбэг амьдрах ёстой биз дээ. Гэтэл тэгж чадахгүй байна. Дээд, доод шатандаа уран бүтээлчдийг маш их мөлжиж байна. Миний уран бүтээлийг дэмжиж ирсэн бүх спонсорууддаа мөргөе. Төр засаг харахгүй байхад биднийг дэмжиж ирсэн тэдэндээ баярлалаа гэж хэлье. Тайзан дээрээ элдэв лед дэлгэц энэ тэр тавьж мөнгө зарж байхаар удирдаач даа өгмөөр байна шүү дээ. Тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хиймээр байна шүү дээ.

-Дараагийн 30 жилээ та яаж төсөөлж байна вэ? Таны дуунууд амьдралтай тань холбоотой байдаг уу?

-Бид олон жил дуулснаараа маш их хариуцлага хүлээж байгаа. Бид энэ үүргээ ухамсарлах ёстой. Дараагийн 30 жил гэдэг бол тэмцэл байна. Мөн тэвчээр, ухаарал, нигүүлсэл байна. Би хэдэн жил дуулна, дуулахгүй гэж ярихгүй. Дуулахаа хүрвэл дуулна. Болихоо хүрвэл болино. Энэ бол миний эрх. Ямар ч байсан энэ 30 жилээ бол нижгэр тэмдэглэнэ гэж бодож байгаа. Дуучныг хамгийн хэцүү үед нь дэмжиж байдаг хүмүүс бол үзэгчид шүү дээ. Жишээ нь тасалбарыг худалдаж авч байна. СD-г нь худалдаж авч байна. Бас нууцаар сонсож явдаг хүмүүс ч байдаг. Миний дууг сонсох дуртай хүмүүс маань тоглолтыг маань ивээн тэтгэдэг гэх мэтчилэн олон фенүүд байна. Урилгыг маань хүлээн авчихаад өөрсдөө ирэхгүй зарах тохиолдол гардаг. Тэгээд ирэхгүй болохоор хамгийн гоё суудлууд нь эзэнгүй торойгоод их муухай харагддаг. Мөн миний гаргасан дуунуудыг хүмүүс миний амьдралд тохиолдсон зүйл гэж боддог. Энэ бол маш буруу. Бид жүжигчин хүмүүс шиг л яруу найрагчийн зохиосон шүлгийг л дуулдаг. Тэр болгоныг надад тохиолдсон гэж үзэж болохгүй. Би нэг ч хүнд надад ийм зүйл тохиолдоод байна. Надад нэг дуу зохиогоод өгөөч гэж хэлж байгаагүй. Жишээ нь: “Би жаргалтай” дууг Цэнджав гуай Америкт байхдаа үгийг нь зохиосон гэдэг. Тэрийг хэнд зориулсан гэдгийг нь тэр хүнээс л асуух хэрэгтэй байх гэж бодож байна. Мөн “Уучил” дууг маань Булган зохиосон. Тиймээс тэр дууг яагаад зохиосныг түүнээс асуух нь л зөв болов уу. “Уучил” дуугаа юу ч мэдэхгүй жоохон хүүхэд байхдаа дуулсан. Тэгэхээр надад ойлгоход их хэцүү байсан. Гэхдээ л дуулсан.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкнаас нийтийн тээврийн салбарт 300 мянган америк долларын дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын төлөвлөлт, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээ чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж нийтийн тээврийн салбарын ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо. Дэлхийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен “Бид танай хотын тээврийн асуудалтай холбоотой тулгамдаад байгаа хэд хэдэн асуудал дээр хамтран ажиллаж өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцаж дэмжин ажиллах саналтай байна. Манай баг сүүлийн гурван жил Улаанбаатар хоттой хамтран ажиллаж хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа. Дэлхийн банк нь дан ганц санхүүжүүлэхээс гадна тус салбарын ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж өөрсдийн төслийн үр дүнг сайжруулах тал дээр байнга анхааран ажилладаг. Дэлхий ихэнх улсууд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод нээлттэй тавьдаг болсон. Энэ нь нийтийн тээврийн ажилчид болон зорчигч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулж илүү хялбар болгож өгдөг. Бид энэ үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эхний ээлжид 300 мянган ам долларын хөрөнгө оруулалт шийдээд байна. Энэ танай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр үлдэнэ гэлээ.
Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийтийн тээврийн салбарт олон олон төслүүдийг бид судлан үзэж байна. Мөн нийтийн тээврийн асуудал гэдэг нь дан ганц автобусаар зогсохгүй такси үйлчилгээ ч орж байгаа юм. Бид автобус, таксины үйлчилгээг сайжруулах иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж өгөхийн тулд анхааран ажиллах хэрэгтэй байна. Олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байдаг. Учир нь хөндлөнгөөс манай нийтийн тээврийн салбарт шинэ санаа, шийдэл, шинэчлэл, боломжуудыг харж дүгнэж Монголд суурьшиж болох оновчтой шийдвэр гаргахад илүү хялбар болох байх гэж найдаж байгаа юм. Та бүхний хийж хэрэгжүүлэх төслийн үр дүн, ажлын зорилгоо тодорхой болгож байж ажлаа эхлүүлэх нь зүйтэй. Энэ уулзалтыг санал солилцох төдий бус тодорхой ажил болгон хэрэгжүүлж үр дүнг нь хүртэх хэрэгтэй гэж бодож байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалсан “Сүүдэр ший” жүжгийг тоглолоо

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв нь 2016 оны аравдугаар сарын 20-ны өдөр “ДУУГҮЙ БАЙДЛЫГ ЗОГСООЦГООЁ” уриан дор “СҮҮДЭР ШИЙ” жүжгийг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн урлаг танхимд зохион байгууллаа.

Энэ жилийн “Сүүдэр Ший” жүжгийн зорилго нь олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн мөн чанар, үр дагаврыг ойлгуулах, мөн урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг мэдрүүлж сэдэлжүүлэхэд оршсон.

“Сүүдэр Ший” жүжгийн онцлог:

· Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн хамгаалах байранд аюулгүй байдлаа хамгаалуулан байрлаж үйлчлүүлсэн болон үйлчлүүлж буй хүчирхийллийг даван туулагч хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээж, өөрсдөө зохиолоо бичин найруулж, оролцон тоглодгоороо онцлог юм.
· “Сүүдэр ший” жүжигт үзэгчид жүжгийн гол дүрд оролцон тоглож, зохиолыг эерэгээр шийддэгээрээ онцлог.
· Мөн үзэгчдийн дунд богино хэмжээний асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлдгээрээ бусад жүжгээс онцлог аж.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь 2012 оноос хойш жил бүр тасралтгүй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд зохион байгуулдаг бөгөөд энэ жил анх удаа 10-р сарын 20 буюу “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХ ДЭЛХИЙН НИЙТИЙН ӨДӨР” зохион байгуулж буй нь энэ юм.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэзээ ямагт байсан, байгаа, байсаар ч байх, гэр бүлийн ердийн нэг хэсэг хэмээн энэ шударга бус, хүнлэг бус явдалд хэт дасан, түүнийг өөрчлөхийг оролдох ч үгүй, хүлээн зөвшөөрсөөр байна.

Нийгмийг бүхэлд нь нөмөрсөн чимээгүй дайн мэт энэ үзэгдэлтэй цөөн тооны хүн, байгууллага доривтой үр дүнд хүрч чадахгүй. Бид нийгмээрээ, бүх нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ. Энэхүү “Сүүдэр ший” жүжгийг Франц улсад төвтэй “Fondation Dufresne et Fauthier” сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд тус Сан нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны үйлчилгээнд 6 дахь жилдээ тасралтгүй дэмжлэг үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Авто ослоор нэг хүн амиа алдаж, 29 хүн бэртжээ

Энэ сарын 22-23-ны хооронд буюу өнгөрсөн амралтын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 29 хүн гэмтжээ. Тодруулбал, СХД-ийн нутаг эмээлтийн зам, “МТ” штс-ын баруун замд t.landcruiser маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 27 настай эрэгтэй Б- г мөргөж амь насыг нь хохироожээ.

Замын цагдаагийн газарт нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл ирсний , зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн аж. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4 байжээ. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн аж. Замын цагдаагийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 91 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн байрны асуудал хүндрэлтэй байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд боллоо. “Шүүхийн дэд бүтэц” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Шүүхийн байрны тулгамдсан асуудлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Шүүхийн тухай багц хууль гарснаар шүүхийн шинэтгэл үр дүнгээ өгч байгаа ч шүүхийн дэд бүтэц, барилгатай холбоотой асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Монгол Улсын хэмжээнд нийт 115 шүүх 46 байранд үйл ажиллагаа явуулж байна. 46 байрнаас 36 нь шүүхийн өөрийн мэдлийнх. Харин 5 байр шүүхээс өөр байгууллагын мэдлийнх. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь өмчийн удирдах үйлдвэрийн газар”-ын байрыг түрээслэж үйл ажиллагаа явуулдаг. Засаг даргын Тамгын газрын мэдэлд байдаг байранд 4 шүүх байрлаж байна. Үүнээс гадна 7 байранд шүүх прокурорын байгууллагатай хамт үйл ажиллагаа явуулж байгаа. Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар шүүн таслах ажиллагааг зөвхөн шүүхийн байранд явуулах талаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн байранд өөр үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон. Гэвч улсын төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалаад шүүх прокурортой нэг байранд шүүн таслах ажиллагааг явуулж байна.

Насжилтын хувьд 26-40 жил болсон 15 байранд шүүх байрлаж байна. Ашиглалтын хувьд хүнд нөхцөлтэй, их засвар хийхгүй бол шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээлтэй болсон.

Улаанбаатар хотын хувьд Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн байр асуудал дагуулж байна. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 40500 иргэний маргааныг шүүх шийдсэн. Үүнээс 11000 иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд, 10000 орчим хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд шийджээ. Өөрөөр хэлбэл, иргэний маргааны 50 гаруй хувийг шийдвэрлэдэг энэ хоёр шүүх үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна. Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн Засаг даргын тамгын газар том цогцолбор ордонд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн тамгын газраас акталж, үлдээгээд явсан байранд үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын акталсан байранд шүүх олон байгууллагуудтай хамт байрлаж байгаа” гэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх “Шүүхийн байрны асуудал манай шүүхэд тулгамдсан асуудал болж байна. Нэг байранд гурван шүүх үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл энэ гурван шүүх улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай ажилладаг. Жилд 12 мянган иргэний хэргийг шийдвэрлэж байна. Эвлэрүүлэн зуучлалаар жилд 1590 орчим маргааныг шийдвэрлэдэг. Өдөрт 100-120 нэхэмжлэл хүлээн авч байна. Мэдээлэл лавлагааны ажилтнууд өдөрт 400 орчим иргэдэд үйлчилдэг. Долоо хоногт 350-400 шүүх хуралдаан болдог. 39 шүүгч, 98 захиргаа үйлчилгээний ажилтнууд өдөрт 800 орчим хүнд үйлчилдэг. Гэтэл манай шүүхийн барилгын ашигтай талбай 707 метр.кв. Засаг даргын тамгын газрын мэдлийн байрыг гэрээ байгуулан ашиглаж байгаа ч иргэдийг хүлээн авах зай талбай бага. Өрөөнүүдийн талбай маш бага. Манай шүүхийн шүүх хуралдааны нэг ч танхим стандартын шаардлага хангаагүй. Шүүх хуралдааны танхим хүрэлцдэггүйгээс хуралдаан хойшлох зэрэг асуудал гардаг. Нэг жижиг өрөөнд 2 шүүгч, шүүгчийн зургаан туслах нэг өрөөнд ажилладаг. Бүр нэг өрөөнд 20 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга интернэт кафед байгаа мэт шигүү зайнд зэрэгцэж суугаад ажилладаг. Хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах боломж ч байрны асуудлаас болж хомс байдаг” гэж ярилаа.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбаатар “Сонгинохайрхан дүүргийн шүүх байргүй учраас Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байранд хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг. Сонгинохайрхан дүүргийн мэдээлэл, лавлагааны хэсэг Хан-Уул дүүргийн шүүхийн байранд байрладаг. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн иргэд Хан-Уул дүүргийн шүүхэд очиж өргөдөл, гомдлоо өгөөд шүүгч нь аль дүүргийн шүүхэд байрлаж байгаагаас шалтгаалаад дахиад өөр байр руу явах хүндрэлтэй нөхцөл байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар 40 жил үйл ажиллагаа явуулаад акталсан байранд шүүх үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхдээ Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний газар”, “Жижиг дунд бизнесийг дэмжих төв”, “Улаан загалмайн нийгэмлэг” зэрэг 7-8 байгууллагатай нэг байранд байдаг. Энэ нь шүүхээр үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулдаг. Мөн актлагдсан байр учраас эрүүл ахуйн талаасаа шаардлага хангадаггүй. Дээврээс дусаал гоожих, ус алдах зэрэг хүндрэл ч бий. Шүүх эрх мэдлийг актлагдсан байранд хэрэгжүүлж байгааг төр засаг анхааралдаа авч, нааштай шийдвэрлэнэ гэж итгэж байна” гэлээ.

Хан-Уул дүүргийн нутаг буюу Буянт-Ухаад шүүхийн цогцолбор ордон барихаар зураг төсөл гаргаж, суурийг тавьсан ч хөрөнгө оруулалтгүйгээс царцаагаад удсан бөгөөд хэрвээ энэ байр ашиглалтад орвол шүүхийн байрны бэрхшээлтэй асуудал шийдэгдэнэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан онцолсон юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч “Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш дэд бүтцийн асуудалд хөрөнгө оруулалт хийгээгүй юм уу, шүүхийн байрнаас хэд нь актлагдсан бэ” гэж тодруулж асуулаа. Сэтгүүлчийн асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Сүүлийн гурван жилийн хугацаанд шүүхэд хөрөнгө оруулалтын зардал төсөвлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, шинээр байшин барих, их засвар хийх, тавилга тоног төхөөрөмж худалдаж авах зардалгүй гурван жил боллоо. Шүүхийн цогцолбор барилгын эзэмших эрхийг Хууль зүйн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөл шилжүүлж авахаар тохиролцсон. Төсөвт мөнгө шийдэгдвэл энэхүү барилгыг ахиулах төлөвлөгөө байна. Одоогоор шүүхийн 5 байрны ашиглалтын хугацаа дуусч актлагдсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний хэргийн 6 шүүх байрны хувьд асуудалтай байна. Иргэний маргаан жил ирэх тутам ихэсч байгаа үед байрны тулгамдал шүүхийн үйлчилгээ үзүүлэхэд тун хүндрэлтэй байна” гэж хариуллаа.

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн арилжааны тойм мэдээ

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 10 дугаар сарын 17-ooс 21-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 11,009,822,354.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 40 компанийн 192,936.00 ширхэг хувьцааг 70,768,874.00 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

APU

“AПУ” ХК

18,345,864

2

TTL

“Таван толгой”ХК

16,241,586

3

ONH

“Өндөрхаан”ХК

9,144,300

4

TCK

“Талх чихэр” ХК

5,187,000

5

NEH

“Дархан нэхий”ХК

3,905,540

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

STIN

“Стандарт инвестмент ҮЦК” ХХК

35,211,033

2

BDSC

“Би Ди Сек ҮЦК” ХК

24,567,635

3

GLMT

“Голомт секюритиз ҮЦК” ХХК

18,433,780

4

TDB

“Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК

12,140,067

5

BUMB

“Бумбат-Алтай ҮЦК” ХХК

8,828,031

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг үнэт цаасыг 10,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

BDSC

“Би Ди Сек ҮЦК” ХК

3,163,200,000

2

TNGR

“Тэнгэр капитал ҮЦК” ХХК

2,743,600,000

3

STIN

“Стандарт инвестмент ҮЦК” ХХК

2,086,500,000

4

GLMT

“Голомт секюритиз ҮЦК” ХХК

818,400,000

5

NOVL

“Новел инвестмент ҮЦК” ХХК

524,200,000

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 2 удаагийн арилжаагаар 9,538 ширхэг үнэт цаасыг 939,053,480.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

NOVL

“Новел инвестмент ҮЦК” ХХК

1,535,999,640

2

BZIN

“Дэү Секьюритис Монгол ҮЦК” ХХК

17,938,740

2016 оны 10 дугаар сарын 21-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,355,096,067,918.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 4.41% буурсан ба “MSE ALL” индекс 794.64 нэгж болж 2.82%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтонг хүлээн авч уулзав

БНАЛАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа болон Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны монгол хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов.

Сайд А.Цогцэцэг энэ үеэр хэлсэн үгэндээ манай улс Лаос улстай эрүүл мэндийн салбарт найрсаг хамтын ажиллагааны түүхтэй. Миний хувьд гэхэд 1980 онд АУИС-д Лаосын хоёр оюутантай хамт суралцаж байсан. Одоог хүртэл тэднийг марталгүй дурсаж байдаг тухайгаа хучилсан юм.Мөн Лаос улсын Сиенгхуан мужид хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон 60 ортой “Монгол –Лаосын Найрамдлын эмнэлгийг манай улсын буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн. Энэ хугацаанд нийт 20 гаруй эмч, сувилагч нарын баг 3 удаагийн ээлжээр уг эмнэлэгт ажилласан. Энэ эмнэлгээр монгол Лаос улсын найрамдлын харилцааг тодорхойлж явдагаа хэлэв.

Дашрамд сонирхуулхад 2008 оны 3 дугаар сард Лаосын Эрүүл мэндийн сайд Понмек Далалой тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилсан. Энэ үеэр Эрүүл мэндийн яамд хооронд 2008-2010 онд хамтарч ажиллах протколыг байгуулсан юм.

2010 онд МУ-ын засгийн газраас “Монгол-Лаосын Найрамдал” эмнэлгийн зарим тоног төхөөрөмж болон их засвар, тохижилтонд зориулж 300 сая төгрөгийн санхүүжилтийг хүлээлгэн өгсөн.

Худалдаа , эдийн засаг, шинэжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын засгийн газар хооронд Комиссын монгол хэсгийн даргаар Сайд А.Цогцэцэг ажилладаг бөгөөд Лаосын хэсгийн даргаар мөн тус улсын эрүүл мэндийн сайд нь ажилладаг юм байна.

Монгол-Лаосын Найрамдал эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг ажиллуулах, Монгол улсад анагаах ухааны их сургууль төгссөн Лаос эмч, эрүүл мэндийн мэргэжилтнийг 3 хүртэлх сарын хугацаатай манай улсад төгсөлтийн дараах сургалтанд хамруулах зэрэг үйл ажиллагаанууд тусгагджээ. Тиймээс цаашид энэ чиглэлдээ хамтран ажиллах болно гэдэгээ 2 тал ярилцсанаар уг уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасны мэдлэг олгох сургалт өнөөдөр эхлэнэ

Монголын хөрөнгийн
биржээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох”
сургалт Хөрөнгийн биржийн сургалтын танхимд явагдах бөгөөд санхүүгийн болон
үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд,
мэргэжилтнүүд хичээлийг удирдан явуулна.

Тус сургалтанд
хамрагдахыг хүссэн хөрөнгийн зах зээл сонирхогч, оролцогч иргэн Та бүхэн
манай сургалтын төвийн 11-323715-2121 утсаар холбогдож, дэлгэрэнгүй
мэдээллийг авах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчид

Нийслэлийн сонгуулийн хороо зурган илэрцүүд

Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн урьдчилсан байдлаар гарчээ. Нийтдээ сонгогчдын нэрсийн жагсаалтанд 866 мянга 499 сонгогч бүртгэгдснээс 485 мянга 531 сонгогч саналаа өгч Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 56 хувьтай байсан аж.

Аль дүүрэгт хэн хэн иргэдийн итгэлийг хүлээснийг сонирхуулъя:

Баянгол дүүрэг:

Баянзүрх дүүрэг:

Сонгинохайрхан дүүрэг:

Сүхбаатар дүүрэг:

Хан-Уул дүүрэг:

Чингэлтэй дүүрэг:

Налайх дүүрэг:

Багануур дүүрэг: