Categories
мэдээ нийгэм

Хагалгаанд орох өвчтөнүүд хүлээлтийн байдалд байна

“Өргөө” амаржих газрын тааз энэ сарын 5-нд нурсан. Тэгвэл тус компаны таазыг гүйцэтгэсэн “Цаст” констракшны зүгээс зураг төслийн дагуу гүйцэтгэсэн хэмээж буй. Иймд дээрх асуудлын эзэн холбогдогчийг тодруулах үүднээс Цагдаагийн байгууллагад хандсан байна.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар нь одоогоос гурван жилийн өмнө ашиглалтад орсон юм. Эмэгтэйчүүдийн мэс заслын №3 өрөөний давхар тааз нурсан учраас эмнэлгийн зүгээс үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн. Тиймээс Төлөвлөгөөт болон яаралтай мэс заслыг бүрэн зогсоожээ. Харин хагалгаанд орох өвчтөнүүд хүлээлтийн байдалтай байгаа аж.Барилгын тааз нурсантай холбогдуулан эмнэлгийн удирдлага, эмч нар мэдээлэл хийж, өргөтгөлийг гадаадын тусламжаар 7.2 сая төгрөгөөр “Цаст констракшн” компани гүйцэтгэсэн хэмээсэн юм. Өнөөдрийн байдлаар мэс засал хийх 44 сая төгрөгийн өртөгтэй унтуулгын аппарат, 23.5 сая төгрөгийн мэс заслын таазны гэрэл нийт 69.2 сая төгрөгийн бодит хохирол учирчээ.

Албан бус дүгнэлтээр мэс заслын өрөөний таазыг шаардлага хангахгүй бэхэлгээ материалаар хийсэн гэх дүгнэлт гарсан. Гэтэл гүйцэтгэгч компани болох “Цаст” констракшны зүгээс таазыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн гэх байр суурьтай байгаа юм.

Өнөөдрийн байдлаар яаралтай тусламжийн үйлчилгээг ЭХЭМҮТ-д хүлээн авч байхаар зохицуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбумыг төсөвлөхөөр болжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулжээ.

Энэ хугацаанд тус яам дараах ажлуудыг хийсэн байна.

-Монгол Парисын хэлэлцээрт нэгдэн орсон,

Орхон гол, Ганга нуурыг аврах чиглэлд тодорхой ажлуудыг хийж эхэлсэн,

-Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын талаар хэлэлцсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн манай улс 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байгаа юм байна.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол агаарын бохирдлыг бууруулах санг эргэн сэргээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүнд нийт 5 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсноо мэдэгджээ.

Дашрамд, Орхон голын ойр орчимд ашиглалт олборлолт явуулдаг уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулахаар болов

УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар хэлэлцжээ.

Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар УИХ дахь АН-ын бүлгээс өгөх үнэлэлт, дүгнэлт гаргахаар Ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн салбарт 300 мянган америк долларын дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын төлөвлөлт, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээ чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж нийтийн тээврийн салбарын ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо. Дэлхийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен “Бид танай хотын тээврийн асуудалтай холбоотой тулгамдаад байгаа хэд хэдэн асуудал дээр хамтран ажиллаж өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцаж дэмжин ажиллах саналтай байна. Манай баг сүүлийн гурван жил Улаанбаатар хоттой хамтран ажиллаж хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа. Дэлхийн банк нь дан ганц санхүүжүүлэхээс гадна тус салбарын ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж өөрсдийн төслийн үр дүнг сайжруулах тал дээр байнга анхааран ажилладаг. Дэлхий ихэнх улсууд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод нээлттэй тавьдаг болсон. Энэ нь нийтийн тээврийн ажилчид болон зорчигч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулж илүү хялбар болгож өгдөг. Бид энэ үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эхний ээлжид 300 мянган ам долларын хөрөнгө оруулалт шийдээд байна. Энэ танай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр үлдэнэ гэлээ.

Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийтийн тээврийн салбарт олон олон төслүүдийг бид судлан үзэж байна. Мөн нийтийн тээврийн асуудал гэдэг нь дан ганц автобусаар зогсохгүй такси үйлчилгээ ч орж байгаа юм. Бид автобус, таксины үйлчилгээг сайжруулах иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж өгөхийн тулд анхааран ажиллах хэрэгтэй байна. Олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байдаг. Учир нь хөндлөнгөөс манай нийтийн тээврийн салбарт шинэ санаа, шийдэл, шинэчлэл, боломжуудыг харж дүгнэж Монголд суурьшиж болох оновчтой шийдвэр гаргахад илүү хялбар болох байх гэж найдаж байгаа юм. Та бүхний хийж хэрэгжүүлэх төслийн үр дүн, ажлын зорилгоо тодорхой болгож байж ажлаа эхлүүлэх нь зүйтэй. Энэ уулзалтыг санал солилцох төдий бус тодорхой ажил болгон хэрэгжүүлж үр дүнг нь хүртэх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
энтертаймент-ертөнц

Э.Азбилэг авьяаслаг миссээр тодорчээ

“Miss Earth” тэмцээн Филиппиний Манила хотод амжилттай болж байна. Эх дэлхийгээ хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөж буй гоо бүсгүйн тэмцээнд 80 гаруй орны мисс оролцож байгаа бөгөөд манай улсаас эх орноо төлөөлөн уран нугараач, мисс Э.Азбилэг оролцож байгаа юм.

Тус тэмцээний авъяаслаг миссүүдийг өчигдөр шалгаруулсан бөгөөд эх орноо төлөөлөн оролцож байгаа мисс Э.Азбилэг авъяаслаг мисс шагналын эзэн болжээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины улсын дугаар хэвлэдэг газруудыг шалгана

Зам тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг цэгцлэхээр болжээ.

Учир нь замын хөдөлгөөнд оролцож байгаа машины улсын дугаарыг стандартын дагуу хэвлээгүйгээс болж, зөрчил гаргасан хүмүүсийг илрүүлэх боломжгүй болсон аж.

Автомашины улсын дугаар үйлдвэрлэдэг 20 гаруй үйлдвэрт дугаарыг стандартын дагуу чанартай үйлдвэрлэл эрхлэх шаардлага тавьсан байна. Мөн цифрийг буруу байрлуулах, тоог нь том жижиг хэвлэх, серид бичигдэж буй үсгийг өөр өөр шрифтээр бичих зэрэг алдаа гарсаар байгаа юм. Тиймээс улсын дугаар үйлдвэрлэдэг газруудад хяналт шалгалт хийж, алдаатай дугаар үйлдвэрлэж буй үйлдвэрүүдийг хаах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гадны 142 иргэнийг Монголоос гарахыг хориглосон шийдвэр байдаг

Гадны 142 иргэнийг Монголоос гарахыг хориглосон шийдвэр байдаг

Гадаадын 15 орны 142 иргэнийг Монголоос гарахыг түдгэлзүүлэх тухай 94 удаагийн шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэрийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар холбогдох байгууллагын саналыг үндэслэн гаргажээ.

Энэ онд тавигдсан хоригоос өнөөдрийн байдлаар гадаадын есөн орны 88 иргэний хориг хүчинтэй байгаа аж. Тэднээс хамгийн олон буюу 57 нь БНХАУ-ын иргэн бол БНСУ-ын 11, ОХУ-ын 10, БНСВУ-ын 5 иргэнийг Монгол Улсаас гарахыг хоригложээ.

Categories
мэдээ нийгэм

Загасчлах зөвшөөрлийг цахимаар аваарай

Загас агнах зөвшөөрлийг цахимаар авч болдог болжээ. Тодруулбал,www.ezagas.mn хуудсанд хандан авах боломжтой юм байна. IOS болон Android үйлдлийн системтэй гар утастай хүмүүс тус сайт руу ороод апликейшнийг үнэгүй татаж авч болно.

Энэхүү боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын Тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар зөвхөн Хэнтий аймгийн нутаг дахь Онон голд туршиж байгаа аж. Хэрвээ амжилттай болбол улс орон даяар хэрэгжүүлэх юм байна. Туршилтын шатанд явагдаж байгаа тул хэрэглэгчид санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, туршлага солилцох боломжтой аж.

Нэг зөвшөөрөл нь 3 хоногийн хугацаанд хүчинтэй, 10 ширхгээс илүүгүй загас барих эрх олгоно. Харин барьсан загасныхаа биомониторингийн мэдээллийг заавал оруулах ёстой. Учир нь, таны оруулсан мэдээлэл цаашид загасны зүй зохистой ашиглалтын хэмжээг тогтооход ач холбогдолтой суурь мэдээллийг бүрдүүлэхэд нэмэр болох юм.

Categories
мэдээ улс-төр

Ж.Ганбаатар гишүүн 10 тэрбумын орлогоор тэргүүлжээ

Ж.Ганбаатар гишүүн зурган илэрцүүдӨнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын шинэ гишүүдийн хөрөнгө орлого ил болсон.Тэгвэл гишүүдийн зарим нь 21 компанитай, жилийн 19 сая төгрөгийн орлоготой ч хэдэн зуугаар тоологдох хэмжээний өртэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Тодруулбал, 76 гишүүний 18 нь арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагад 10 саяас дээш төгрөгийн өртэй хэмээн мэдүүлсэн байна.

Б.Батзориг зурган илэрцүүдБ.Батзориг гишүүн нэг тэрбум гаруй төгрөгийн зээлээр тэргүүлж байна.Тэрээр “Худалдаа хөгжлийн банк”-д нэг тэрбум 866 сая 533 мянган төгрөгийн өртэй аж. Мөн өөрийн нэр дээрээ нэг ч машингүй гэнэ.Гэхдээ түүний жилийн орлого нь 18 сая 354 мянган төгрөг бөгөөд хувьдаа гурван ч орон сууц эзэмшдэг юм байна.

Ж.Батзандан зурган илэрцүүдЖ.Батзандан гишүүн “Голомт”, “Капитал”, “Худалдаа хөгжлийн банк”-уудад нийтдээ нэг тэрбум 500 сая төгрөгийн өртэйаж. Тэрээр 30 сая төгрөгийн жилийн орлоготой, мөн түүнтэй адил хэмжээний хадгаламжтай аж. Нэг орон сууцтай,харин нэг ч машингүй юм байна. Түүнд 20-100 хувь эзэмшдэг дөрвөн компани байдаг гэнэ.

Д.Мурат зурган илэрцүүдД.Мурат гишүүн Хаан банкинд 420 сая төгрөгийн өртэй гэнэ. Тэрээр “Эрчим баян өлгий”, “Жанат”, “Өлгий цемент” зэрэг долоон компанид 25-100 хувийн хувьцаа эзэмшдэг. Эдгээрийн дотроос “Эрчим баян өлгий” ХХК, “Жанат” ХХК-ийнхаа нэр дээр тэрээр дөрвөн ч тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Түүнчлэн жилд 35 сая 796 мянга 200 төгрөгийн орлоготой бөгөөд өөрийнхөө нэр дээр хоёр машинтай юм байна. Тодруулбал, түүнд “Landcruiser-200”, “Hummer-H2” гэх хоёр ч машин бий гэж мэдүүлжээ.

М.Оюунчимэг зурган илэрцүүдМ.Оюунчимэг гишүүн “Хас” банкинд 382 сая төгрөгийн өртэй. Тэрээр 14 сая 558 мянган төгрөгийн жилийн орлоготой, хувьдаа 2 орон сууцтай аж. Мөн “Suzuki-Grand Vitara”, BMW зэрэг машинтай юм байна.

Б.Саранчимэг зурган илэрцүүдБ.Саранчимэг гишүүн ч өртэй эмэгтэй гишүүдийн тоонд орсон байна. Тэрбээр хадгаламжиндаа 25 сая 500 мянган төгрөгтэй хэмээжээ. Түүний жилийн орлого 70 сая 173 мянган төгрөгт эргэлддэг байна. Түүний хувьд “Гранд Фиорэ” ХХК, “Жонон Лүндэг” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг юм байна.

Г.Солтан зурган илэрцүүдГ.Солтан гишүүн мөн зээлтэй. Баян-Өлгий аймгаас сонгогдсон тэрээрХаан, Голомт банкууд болон Их хүрээ бизнесийн зээлийн төвд нийтдээ 213 сая төгрөгийн өртэй гэнэ. Харин жилийнх нь орлого 115 сая төгрөг бол хадгаламж нь 455 сая төгрөг гэнэ. Тэрээр хувьдаа дөрвөн автомашинтай бөгөөд “Монгол шаазан”, “Тюльпан” гэх хоёр компанитай юм байна. Түүнчлэн Г.Солтан гишүүний гэр бүлийнхэн нийт10 орон сууцтай бөгөөд үүнээс гадна гишүүн өөрийнхөө нэр дээр дахин хоёр ч орон сууцтайгэдэг нь олонд ил болоод байна.

Х.Болорчулуун зурган илэрцүүдХ.Болорчулуун 200 сая төгрөгийн зээлтэй. Тэрээр жилийн 127 сая төгрөгийн орлоготой, 72 сая төгрөгийн хадгаламжтай аж. “Хишиг Агро” ХХК, “Дорнод гурил” ХХК-ийг эзэмшдэг түүний нэр дээр гурван орон сууц, “Mersedes Benz G-500” загварын нэг автомашин байдаг юм байна.

Х.Нямбаатар зурган илэрцүүдХ.Нямбаатар гишүүн хувьдаа нэг ч машингүй. Түүний жилийн орлого нь 29 сая 904 мянган төгрөг бол, хадгаламжиндаа 15 сая 740 мянган төгрөгтэй аж. Харин эрхэм гишүүн “Эрдэнэс Таван толгой” ХХК болон “Бестдрилинг” ХХК-д хувь эзэмшдэг юм байна.

Ё.Баатарбилэг зурган илэрцүүдЁ.Баатарбилэг гишүүний хувьд Төрийн банкинд 92 сая 800 мянган төгрөгийн өртэй хэмээн мэдүүлжээ. Хувьдаа нэг ч машингүй тэрээр хадгаламжиндаа 89 сая 700 мянган төгрөгтэй бөгөөд207 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай гэж мэдүүлжээ.

Ж.Батэрдэнэ зурган илэрцүүдЖ.Бат-Эрдэнэ гишүүн харин Худалдаа хөгжлийн банкинд 85 сая төгрөгийн өртэй хэмээн мэдүүлжээ. Түүний жилийн орлого нь 187 сая 110 мянган төгрөг бөгөөд хадгаламжиндаа 206 сая 528 мянган төгрөгтэй төдийгүй “Lexus GX-460” маркийн машин хөлөглөдөг аж.

Түүнчлэн Б.Пүрэвдорж гишүүн “Хас” банкинд 10 сая, Н.Оюундарь гишүүн “Голомт” банкинд 60 сая, Н.Амарзаяа Хаан, Хас банк болон Банк бус санхүүгийн байгууллагад нийт 37 сая, Б.Пүрэвдорж “Хас” банкинд 10 сая, Н.Учрал 80 сая, А.Чинзориг 64 сая, А.Ундраа 63 сая, Сү.Батболд 26 сая төгрөгийн өртэй хэмээн ХОМ-тээ мэдүүлсэн байх юм.

А.Сүхбат зурган илэрцүүдХамгийн их хөрөнгөтэй гишүүдийг нэрлэвэл:

  • Хамгийн их орлоготой нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар /10,304,620.7 мян.т/
  • Хамгийн өндөр үнэлгээтэй ОС, барилга байгууламжтай нь УИХ-ын гишүүн А.Сүхбат /9,200,000.0 мян.т/
  • Хамгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү /1,185,000.0 мян.т/
  • Гэр бүлийн гишүүдийн нийт орлогоороо тэргүүлэгч нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь /1,843,822.3 мян.т/
  • Хамгийн өндөр үнэтэй мал аж, ахуйтай нь УИХ-ын дарга М.Энхболд /900,000.0 мян.т/
  • Хамгийн үнэтэй үнэт эдлэл, урлаг, түүхийн зүйлсийн цуглуулгатай нь УИХ-ын гишүүн А.Сүхбат /2,200,000.0 мян.т/
  • Хамгийн өндөр хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү /21,195,800.0 мян.т/
  • Хамгийн үнэтэй газартай нь УИХ-ын гишүүн М.Билэгт /4,210,000.0 мян,т/
Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар хэлэлцэв.

Хурлын үр дүнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар УИХ дахь АН-ын бүлгээс өгөх үнэлэлт, дүгнэлт гаргахаар Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.