Categories
гадаад мэдээ

Пакистанд цагдаагийн сургуульд дэлбэрэлт болж 44 сонсогч амиа алджээ

Пакистаны Исламабад хотод доод тал нь 44 хүн амиа алдаж, 118 хүн шархадсан хэрэг гарлаа. Энэхүү алан хядах үйл ажиллагаа даваа гаригийн орой Күетта цагдаагийн академийн байранд болжээ. Бөмбөг тавигч нэг этгээдийг цагдаа нар буудан хөнөөжээ. Энэхүү балмад үйл явдлын үеэр хоёр цагдаа амь үрэгдсэн байна. Халдагчид 700 сонсогч амьдарч байсан нийтийн байрыг онилсон байсан гэж CNN мэдээллээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Гоо сайхны салонуудыг шалгажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын эмнэлэг, салонуудад төлөвлөгөөт бус, хамтарсан хяналт шалгалтыг 2016 оны 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар эмчилгээний гоо заслын газрууд нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензний хугацаа дууссан, эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн маягтаар хангагдаагүй, эмчилгээний хяналтын карт хөтөлдөггүй, эмчилгээний гоо заслын ажилбар хийх өрөө халдвар хамгааллын дэглэмийн дагуу засаж тохижуулаагүй, гар угаах нөхцөл бүрдээгүй, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, устгах зааврыг баримталдаггүй, нэг удаагийн зориулалттай ариун чанар алдагдсан, хэрэглэсэн байж болзошгүй зүү тариурыг дахин ашиглах зорилгоор их хэмжээгээр нөөцөлсөн зэрэг эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн зөрчил нийтлэг илэрч байна.

Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй чанарын баталгаажилтгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчилсэн, яаралтай тусламж үзүүлэхэд шаардагдах эм, багаж хэрэгслийн жагсаалтгүй, бэлэн байдлыг хангаагүй, дуслын шингэн, эм бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заасан горимд хадгалаагүй зэрэг зөрчил дутагдал тус тус илэрч байна.

Цаашид гоёлын гоо заслын газруудад Эрүүл ахуйн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа болох чих цоолох, шивээс хийх, лазер, батганы эмчилгээ, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдуулах ямар нэгэн ажилбар хийхгүй байхыг анхааруулж байна.

PRP, MTS каллогентэй утас арьсан дор суулгах, лазер, гиалурин, филлер, өөх хайлуулах, ботокс, эхэс тарилга зэрэг эмчилгээнүүдийг хийлгэхдээ мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий эмнэлгүүдээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан нөхцөлд, чанарын баталгаажилттай эм, бэлдмэлээр үйлчлүүлэхийг иргэдэд анхааруулж байна.

Шалгалтад хамрагдсан иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар сургалт зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх сургалт болно

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Мэри Дэвис болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Мэри Дэвис 2013 оноос хойш аймаг, нийслэл, дүүрэг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнуудад зориулан явуулдаг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” сургалтын талаар Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд танилцууллаа. Тэрбээр “Бид өөрсдийн орны туршдагаасаа хуваалцаж Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн цаашид шинээр сонгогдон ажиллаж байгаа НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч нарт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” сургалтаа үргэлжлүүлэх сонирхолтой байна” гэдгээ хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гурван үндсэн үүрэгтэй. Бодлого тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг байгууллагын хувьд та бүхний туршлагаас хуваалцах болсонд баяртай байна гэлээ. Мөн шинээр сонгогдон ажиллаж байгаа Иргэдийн төлөөлөгчид болон Хурлын хийж хэрэгжүүлж байгаа ажил, эрх үүргийн талаар танилцуулав.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жаргаагүй нар” түүхэн жүжгийг ирэх сард нээнэ

“Жаргаагүй нар” түүхэн жүжгийг  ирэх сард нээнэШинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ-ын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг ирэх сарын 4-нд үзэгчиддээ өргөн барина.

Тус жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичсэн бол найруулагчаар СТА Ч.Түвшин, продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, хөгжмийн зохиолч УГЗ Б.Бямбабаяр, тайзны зураачаар Т.Алтан-Од, хувцасны зураачаар О.Баярмагнай, конструктор зураач Ч.Баярмагнай нар ажиллаж байна.

Харин гол дүр Нацагдоржийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрийг Н.Баярмаа бүтээж байна.
Эл бүтээлийн нээлт, тоглолтын үеэр үзэгчиддээ их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаарх эх сурвалж бүхий “Монгол ардын суут” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчинд 60 ширхэг цэргийн автомашин хүлээлгэн өглөө

Өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын буцалтгүй тусламжаар цэргийн “Вольф” бенз загварын автомашинуудыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яаман дээр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппел, Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улс, ХБНГУ нь 1974 оны 01 дүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын цэргийн харилцаа хамтын ажиллагаа нь 1993 оноос эхтэй билээ. ХБНГУ нь манай зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг өөрийн цэргийн их дээд сургууль, дамжаанд сурган, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадамжыг дээшлүүлэх зорилтот ажлын хүрээнд материаллаг тусламжуудыг үзүүлсээр ирсэн.

Монгол Улс, ХБНГУ нь “Иж бүрэн түншлэлийн харилцаатай” улсууд юм. Хоёр орны Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн 2009 оноос өнөөг хүртэл Энхийг дэмжих ажиллагааны дадлага сургууль, ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтуудад хамтран оролцож сайн харилцаатай болсон бөгөөд хоёр улсын батлан хамгаалах салбар харилцан өндөр дээд хэмжээний айлчлалуудыг зохион байгуулдаг ба хэдхэн хоногийн өмнө Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 12 дахь зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулагдсан.

ХБНГУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Исламын бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 2009 оноос эхлэн хамтран үүрэг гүйцэтгэж байна. ХБНГУ нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд 2006 оноос өнөөг хүртэл нийт 1,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий материаллаг тусламжыг үзүүлсэн.

Энэхүү автомашинуудыг Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадамжыг дээшлүүлэх, ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилалт, дадлагад ашиглахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн зам халтиргаа, гулгаатай байгааг анхааруулж байна

Орон нутагт баруун хойд чиглэлд Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн зам, Багахангай, Говьсүмбэр аймаг хүртэлх чиглэлийн замууд халтиргаа гулгаатай, зам тээврийн осол гарч болзошгүй байгаа учраас дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д хальтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллаж эхэллээ.

Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Цагдаагийн коллежид халдлага гарч, амь үрэгдэгсдийн тоо 63-д хүрчээ

Пакистаны Кветта хотын Цагдаагийн коллежид халдлага гарч, амь үрэгдэгсдийн тоо 63-д хүрсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллэв. Орон нутгийн “Dawn” сонинд мэдээллэснээр, өнгөрсөн мягмар гаригийн шөнө болсон халдлагын улмаас 100 гаруй сонсогч бэртэж гэмтжээ. Өмнө нь 48 хүн амь үрэгдсэн талаар мэдээллэсэн байна.

Пакистаны армийн төлөөлөгч “Гурван алан хядагч гурвуулаа амиа золиослогч. Тэдний хоёр нь амиа золиослосон. Гурав дахийг нь Пакистаны армийн албан хаагч буудан хороосон. Амиа алдагсдын ихэнх нь тус коллежийн сонсогчид” гэж мэдэгджээ. Халдлагын дараа тусгайгийнхан коллежийг хяналтдаа авч, хөл хорио тогтоосон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Маамуу нааш ир” дууг өнөөдөр улс даяар нэгэн зэрэг дуулна

Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир” дуу өнөөдөр 60 нас хүрч байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу одоогоос 60 жилийн өмнө буюу 1956 онд зохиогдсон байдаг. Ойн хүрээнд өнөөдөр 11 цагт энэ дууг улс даяар нэгэн зэрэг дуулах юм. Мөн 12 цагт “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөж, 14 цагт 60 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Монголын хүүхдийн ордонд болно.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Эрүүл мэндийн яаманд шалгалт орууллаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шалгалт орууллаа. Ажлын хэсэг эрүүл мэндийн байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд шалгалт хийж ажиллана. Одоогоор нийслэлийн төвийн зургаан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зэрэг II, III шатлалын эмнэлгүүдэд ажиллаж, зарим эмнэлгүүд үнэ төлбөргүй үзүүлэх үйлчилгээнд иргэдээс төлбөр авч байсан нь тогтоогдсон байдаг.

Categories
гадаад мэдээ

Туркийн Үндэсний их хурлын гишүүний айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их хурал дахь Турк-Монголын Парламентын Найрамдлын бүлгэмийн дарга, Туркийн Газиантеп хотоос сонгогдсон Үндэсний Их хурлын гишүүн Мехмет Эрдоган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал эхэллээ.

Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдод бараалхаж, Монгол-Туркийн Парламентын бүлгэмийн дарга, УИХ-ынын гишүүн Т.Аюурсайхантай уулзана. Мөн Батлан хамгаалахын сайд, Монгол- Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Б. Бат-Эрдэнэ болон Туркэд Их, дээд сургууль төгсөгчдийн холбоо “АТА”-гийн гишүүдтэй уулзаж танилцахаар төлөвлөжээ.

Туркийн Үндэсний Их хурлын гишүүн Мехмет Эрдоган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр хоёр улсын хууль тогтоох салбарын харилцааг авч хэлэлцэх бөгөөд улстөр, эдийн засаг, нийгмийн салбарт болж буй үйл явдлын талаар харилцан санал солилцоно. Мөн 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Турк Улсад болсон төрийн эрхийг цэргийн хүчээр гартаа оруулахыг завдсан үйл явдлын талаар Монголын талд мэдээлэ