Categories
мэдээ нийгэм

Халтиргаа гулгаанаас сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

2016 оны 10 сарын 24-ний оройн 21 цагаас эхлэн Нийслэл хотод хур тунадас орсон бөгөөд авто замын хөдөлгөөнд хүндрэл үүсгэхээс урьтаж, Хот тохижилтын газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 22 цагт тусгай зориулалтын тоноглогдсон хоёр машин, шөнийн 03 цагт нэмэлтээр долоон машин тус тус гаргаж, нийт 56 тн бодис цацаж ажиллалаа. Ингэхдээ хариуцдаг авто зам болон халтираагаа, гулгаа ихтэй гудамж, уруу, өгсүүр замууд, мөн Замын Цагдаагийн Газрын дуудлагаар доорх замуудад бодис цацав. Үүнд Энхтайваны өргөн чөлөө, Яармагийн товчоо, Энхтайваны гүүр, Богд уулын арын зам, Нисэх, Яармагийн зам, Их тэнгэрийн ам, Засгийн газрын ордны хоёр тал, Нүхэн гарц, 32-с хойш, Долоон буудал, Дөлгөөн нуур, Төв шуудан, Багшийн дээд, Гадаад хэргийн Яам, Олимпын гудамж, Чингисийн өргөн чөлөө, 22-ын товчоо, Баян хошууны өгсөж урууддаг зам, Ард Аюушийн гудамж, Чингүүнжав, Хасбаатарын гудамж, Нарны гүүрний өгсөж урууддаг зам, Туннель, Цайз, Шар хадны гудамжнуудад цас хайлуулах бодис цацлаа. Тус газрын Тохижилт үйлчилгээний албаны зам талбайн үйлчлэгчид хариуцсан зам талбайнхаа явган хүний замын цасыг шүүрдэж, халтираагаа гулгаанаас урьдчилан сэргийлж, шуурхай ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Сарангэрэл: Туул голын бохирдлыг бууруулахаар ажлын хэсэг байгуулна

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалт өчигдөр Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд боллоо.

Уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Д.Сарангэрэл удирдаж, Улсын Их Хурлын болон тус байнгын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, М.Оюунчимэг, А.Сүхбат, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан, Л.Энхболд нар оролцлоо.

Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тус байнгын хороо иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна гээд иргэдээс ирүүлсэн өргөдлийн агуулгыг танилцуулав. Тэрээр Туул голын усан дахь бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрч, цэнгэг усны загас жараахай устаж, голын урсац зарим үед тасалдаж байна. Туул голын сав газрын орчмоос элс, хайрга олборлож байгаа нь газрын хөрсийг эвдэж байгаа төдийгүй арьс ширний үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй бохир усыг Туул голд урсгаж голын усыг ихээр бохирдуулж байна гэлээ.

ТУул голын бохирдолт зурган илэрцүүдМэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд Туул голыг бохирдуулж байгаа хүчин зүйлийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр Туул голын бохирдолд шууд бус боловч маш их нөлөө үзүүлж байгаа гол шалтгаануудын нэг бол Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний болон боловсруулах үйлдвэрүүд, авто угаалгын газрууд ба эдгээр аж ахуйн нэгжүүдийн технологийн хаягдал бохир усны найрлага, агууламж нь стандартаар тавигдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнд байхгүй байгаа нь цэвэрлэх байгууламжийн ачаалал, цэвэрлэгээний түвшинд нөлөөлж улмаар дутуу цэвэрлэгдсэн бохир усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэн бохирдуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тайлбар авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Туул голын бохирдлын хэмжээ тав дахин нэмэгдсэн өнөө үед Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хэзээ хийгдэх, ямар хөрөнгөөр баригдах талаар тодруулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан өгсөн тайлбартаа, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016-2020 хөтөлбөр батлагдсан, үүнд Туул голын бохирдлыг бууруулах асуудал багтсан байгаа. Энэхүү ажлын хүрээнд шинээр Төв цэвэрлэх байгууламж барих асуудал ч орсон харин хөрөнгө мөнгөний асуудлыг Нийслэл дангаараа шийдвэрлэх боломжгүй учир УИХ, Засгийн газраас дэмжлэг хүсч байгаагаа дуулгасан юм.

Ийнхүү УИХ-ын гишүүд холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тайлбар авсны дараа саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Туул голын дагуу элс, хайрга олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан бол УИХ-ын гишүүн А.Сүхбат Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд үйл ажиллагаа эрхэлж буй өлөнгийн цехийг хотоос нүүлгэн шилжүүлэх санал гаргалаа. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ажлын хэсэг байгуулж дээрх асуудлуудыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэвэл зохистой хэмээн санал гаргав.

Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Маргааш /2016.10.25/ 14:00 цагт Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг зарласан, тус хуралдаанаар нэн тэргүүнд Туул голын бохирдлыг бууруулах асуудлыг ярина. Туул голыг бохирдуулагч хүчин зүйлүүд болох Төв цэвэрлэх байгууламж, арьс, шир боловсруулах үйлдвэр, элс, хайрга олборлолт зэрэг асуудлуудыг нэгтгэж холбогдох яам, газруудын мэргэжлийн хүмүүстэй хамтран Ажлын хэсэг байгуулна. Мөн элс, хайрга олборлож буй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах байр суурьтай байна.Цэвэрлэх байгууламжийн хувьд хөрөнгийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн байгаа. Түүнчлэн арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх УИХ-ын гишүүдийн саналыг ажлын хэсэгт оруулна” гэлээ.

ТУул голын бохирдолт зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар мөнгөн ус зарж байжээ

Image result for Хууль бусаар мөнгөн ус зарж байжээ

Энэ сарын 24-нд буюу өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Нарны хорооллын нэгэн байрны зогсоолд мөнгөн ус зарж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад, тус дүүргийн наймдугаар хороонд оршин суух 30 настай эрэгтэй Э, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 34 настай эмэгтэй Х, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 33 настай эрэгтэй Н, Баянгол дүүрэгт оршин суух 46 настай эрэгтэй Н нар “Nissan teana” автомашинаар 15кг мөнгөн усыг хууль бусаар тээвэрлэж, зарж байсныг илрүүлжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 100гр-ын хуванцар савтай 13ш буюу 15кг мөнгөн усыг хураан авч зарж байсан гэх этгээдүүдийг харъяа дүүрэгт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Хятадад нэг сая түшмэл авлигын хэргээр шалгуулжээ

Хятад улсын Авлига зурган илэрцүүдХятадын Коммунист намын мэдэгдлээр сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн түшээд, төрийн албан хаагчид гээд сая гаруй хүний эсрэг хавтаст хэрэг нээн авлигын хэргээр шалгасан талаар мэдээлжээ. Хятадын Коммунист намын төв хорооны дэргэдэх Сахилга батын хяналтын албанаас мэдэгдэхдээ авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд хилийн чанадад бүгж байсан 400 гаруй авлигачийг саатуулсан гэв. Даваа гаригт ХКН-ын бүгд хурал эхэлжээ. Дөрвөн хоног үргэлжлэх тус хурлын хүрээнд БНХАУ-ын дарга Си Жиньпиний бүрэн эрхийг улам өргөжүүлэх, байр суурийг нь бэхжүүлэх нь энэхүү хурлын гол сэдэв байх болно гэж ажиглагчид онцолсон байна.

Хятад улсын Авлига зурган илэрцүүд

Бэлтгэсэн Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Цагаан давааны замын хөдөлгөөн хэвийн боллоо

Ихэнх нутгаар цас орж, халтиргаа гулгаа үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан.

Тиймээс Архангай аймгийн нутаг Цагаан давааны замд том оврын авто машин зорчих боломжгүй болоод байсан юм. Тэгвэл Архангай аймгийн Авто зам засварын ТӨОНААҮК -иас шуурхай ажлын бүрэлдхүүн Цагаан даваанд ажиллаж, зорчих хэсгийг саадгүй болгон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Орон нутгийн зам халтиргаа гулгаатай байгаа учраас жолооч та хурдаа зөв тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөндөө оролцоорой.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлжээ

Image result for Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлжээЭнэ сарын 24-нд буюу өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 376 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ .

Тухайлбал, БЗД-ийн нутаг Доржийн гудамж, БХИС-ийн баруун хойд уулзварт марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь T.Prius маркийн Д жолоочтой авто машиныг мөргөж, жолооч 27 настай эмэгтэй Д гэмтээн хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Авлигын асуудлаар албан хаагчдад сургалт явууллаа

“Авлигын эсрэг байгууллага, алба хаагчдын хүлээх үүрэг, эдлэх эрх”, “Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд алба хаагч нарт сургалт явууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын дарга, Авлигтай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга нарын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах албан хаагчдын хандлагыг тодорхойлох судалгааны ажлыг зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, төрийн нууц шифр харилцааны хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Жаргалсайхан, Судалгаа, дүн шинжилгээний төвийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Болор-Эрдэнэ нар Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Төв аймгийн цагдаагийн газруудад ажиллаж, “Авлигын эсрэг байгууллага, алба хаагчдын хүлээх үүрэг, эдлэх эрх”, “Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд алба хаагч нарт сургалт явуулж, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага зохион байгуулж, авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлийн талаар ард иргэдээс болон алба хаагчдаас санал асуулга авах ажлыг зохион байгууллаа.

Categories
гадаад мэдээ

Хоёр өдрийн хугацаанд 5700 цагаачийг Газар дундын тэнгисээс аварчээ

Италийн эргийн хамгаалагчид 5700 цагаачдыг хоёр өдрийн турш аварсан байна. Газар дундын тэнгист саатаад байсан эдгээр цагаачдыг өнгөрсөн баасан, бямба гаригуудад хэд хэдэн аврах үйл ажиллагаа явуулсны дүнд амжилттай аварсан тухайгаа Италийн эргийн аврах албаныхан мэдэгджээ.

Бямба гаригт гэхэд 2400 цагаачдын төлөө 20 гаруй удаагийн аврах ажиллагаа явуулсан бол баасан гаригт 24 удаа аврах үйл ажиллагаа явуулж 3300 хүнийг далай тэнгист эрсдэх аюулаас аварсан байна. Тэднийг жижиг завиар зөөлгөн шилжүүлэх замаар ажиллажээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна

МАН-ын бүлэг хуралдана зурган илэрцүүдУИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж буй аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор Засгийн газраас өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, дүгнэлт гарган, түүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Дүгнэлтэд Шийдлийн Засгийн газрын сайд асан Б.Болорын тушаалууд нь хууль зөрчсөн. Монголын Засгийн газрын “Эрдэнэт” үйлдвэрт эзэмшдэг 51 хувийг бүдгэрүүлсэн шийдвэр гаргасан гэж үзсэн.

Бүлэг өчигдрийн хуралдаанаараа 2017 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн дагалдах төслүүдийг хэлэлцсэн байна. Энэ үеэрээ ахмадуудад олгох насны хишгийн тухай ярилцжээ. Насны хишгийг 70 болон түүнээс дээш насныханд олгохоор тусгасан. Үүнийг бүлгийн зарим гишүүд ахмадуудаа ялгаварласан, алагчилсан, нийгмийг талцуулсан төсөл хэмээн шүүмжилсэн байна. Харин Сангийн сайдын зүгээс “Байгаа нөөц боломжиндоо тулгуурлаж, дээрх насныханд тэтгэврээс нь гадна насны хишиг олгохоор оруулж ирсэн нь УИХ-аар амласан амлалтаа хэрэгжүүлэхийг зорьсон нэг алхам. Бүх ахмад настнуудад насны хишиг хүртээнэ гэвэл улсын төсөв даахгүй гэдгээ учирлажээ.

МАН-ын бүлэг хуралдана зурган илэрцүүдМАН-ын бүлгийн хуралдаан дууссаны дараа Байнгын хороод хуралдах юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудал яригдах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг шалгаруулах тоглолт болно

Хөгжим зурган илэрцүүдМонголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг шалгаруулах 35 дахь удаагийн “Алтан намар 2016” хөгжмийн наадмын гала тоглолт 2016 оны 10-р сарын 29-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох аж.

Тоглолтонд Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар нарын удирдлагаар “Алтан намар 2016” хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн дээжээс үзэгч, сонсогчдодоо сонордуулах юм.