Categories
мэдээ улс-төр

СЕХ-нд МАН шаардлага хүргүүлнэ

МАН өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлэл хийж буй шалтгаан нь Дархан-Уул, Өмнөговь, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороодын үйл ажиллагаатай холбоотой аж.

МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сонгуулийн хуулийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл зарим аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийг санаатайгаар буруу хэрэглэж, асуудлыг улстөржүүлж, төрийн сонгуулийг зохион байгуулах, төрийн ажлыг мушгин гуйвуулж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигчийг бүртгэсэн хэрнээ ажлын тайлан хэвлэсэн сэтгүүл тараасан гэсэн шалтгаанаар нэрийг нь буцаан татсан байна. Мөн Увс аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн долоон нэр дэвшигчийг, Увс аймгийн ИТХ-д нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийг, Говь-Алтай аймгийн ИТХ-д нэр дэвшсэн мөн гурван нэр дэвшигчийг холбогдох орон нутгийн сонгуулийн хороо “бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн” гэдэг шалтгаанаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хууль бусаар хассан. Иймээс МАН-ын зүгээс СЕХ-нд энэ асуудлаар шаардлагаж хүргүүлж, улмаар сонгуулийн байгууллага зохион байгуулалттайгаар нэг намын нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хууль бусаар хасахуулж байгаа талаар асуулга тавина” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гар, хөл, амны өвчний тархалт их байна

Бага насны хүүхдүүдийн
дунд гар, хөл, амны өвчин ихээр тархаад байгаа гэнэ. Тус өвчний шинж тэмдэг нь
хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, жавьж, буйл, хэл, тагнай, гарын
алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гарна. Арваас
доош насны хүүхдүүд энэ өвчнөөр ихэвчлэн өвддөг бөгөөд вирусээр бохирлогдсон
ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир, гараар дамжин халдварладаг аж.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана

Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болох гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газрар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Хүннүгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг хязгаарлах үеийн нийтийн тээврийн төлөвлөлтийн мэдээлэл

Хүннүгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд уг замын урд хэсгийг хааж хойд хэсгийн замаар баруунаас зүүн чигтээ явах байсан боловч Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдал болон иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор хөдөлгөөний чигийг өөрчлөн явуулахаар шуурхай зохицуулалт хийсэн тул нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн төлөвлөлтийг дараах байдлаар өөрчлөөд байна.

Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд талын авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Home plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний 15:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл бүрэн хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явж үндсэн маршрутандаа орно. Харин баруунаас зүүн чиглэлдээ Гандийн гудамжаар яваад Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр явна.

Харин Ч:28 чиглэлийн автобусууд хотын төвөөс Ривер гарден хороолол руу явахдаа Хүннүгийн гудамжаар оролгүй Олимп, Их Монгол улсын гудамжаар 1 талдаа явахаар хөдөлгөөн зохион байгуулагдсан тул Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэд бусад чиглэлийн автобусаар үйлчлүүлэхийг анхааруулж байна.

М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд
замын хөдөлгөөнийг хязгаарлах үеийн нийтийн тээврийн
төлөвлөлтийн мэдээлэл

М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний 00:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл, замын урд хэсэгт аюулгүйн тойргоос зүүн чигт “Home plaza” дэлгүүр хүртэл 2016 оны 05 дугаар сарын 31-ний 00:00 цагаас 2016 оны 06 дугаар сарын 05-ны 23:00 цагийн хооронд хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, ХО:6 ”Өлзийт хороолол-120 мянгат”, ХО:7 ”Туул тосгон-120 мянгат” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвөөс 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явах бөгөөд эсрэг чиглэлдээ Хүннүгийн гудамжаар явахгүй болохыг иргэдэд анхааруулж байна.

Мөн Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэл нь Энх тайвны гүүрэн доогуур гарч Дунд голын гудамжаар явах боломжгүй тул урдуураа Ажилчдын соёлын ордноор дайран Чингисийн өргөн чөлөөгөөр явна.

Хот орчмын ХО:6 “Өлзийт-120 мянгат”, ХО:7”Туул тосгон-120 мянгат” чиглэлүүд нь хот руу орохдоо Дунд голын гудамж буюу “19 – Жаргалант төв”-өөр явж 120 мянгатын зогсоол хүртэл явна.

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд үнэмлэх гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай” гэжээ.

Энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа шүүгч нар өөрсдөө нууц санал хураалт явуулан шалгаруулсан бөгөөд цаашдаа энэ зарчмыг жишиг болгохоор тогтсон байна.

Үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ бүрэлдэхүүн ажилдаа орж байгаад талархал илэрхийлээд “Хамгийн гол зүйл бол өнгөрсөн жилүүдэд явуулж ирсэн шинэтгэлийн үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах, хүнд хүргэх ажилд хуулийн дагуу анхаарах хэрэгтэй. Сая УИХ-аар Эрүүгийн, Зөрчлийн зэрэг гол гол хуулиуд батлагдлаа. Эдгээр хуулийг цаг хугацаанд нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй.

Сайн ажиллаарай. Шударга ёс, хууль хэрэгжүүлэх чиглэлд явж байгаа бодлогыг буцалтгүй тууштай хэрэгжүүлэхийн төлөө баг болж ажиллаарай. Баяр хүргэе” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Буриадаас олдсон цогцос монгол хүнийх эсэх нь тогтоогдоогүй

ОХУ-ын Буриадын нутаг дахь Сэлэнгэ голын эргээс монгол хүнийх байж болзошгүй цогцос олдсон байна.Гэхдээ энэ нь баттай тогтоогдоогүй бөгөөд цогцсыг таньж, шинжлэх ажил хийгдэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Цогцсонд хийсэн урьдчилсан шалгалтаар ази царайтай хүн, бас монгол үсэг бүхий гар утас олдсон учраас монгол иргэн гэх таамаглал дэвшүүлсэн байна. Ямартай ч одоогоор цогцсыг шинжилгээнд оруулж, танихаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын хэрэгт холбогдсон Ли Жонг Ёлыг цагдан хорихоор болжээ

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёлыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нартай үгсэн хуйвалдаж, улсын хөрөнгийг завшсан хэрэгт сэжигтнээр татан шалгаж байсан билээ. Гэвч түүнийг шүүхээс батлан даалтад гаргаж, Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарлаад байсан юм.

Харин уг хэргийг шалгах явцад Ли Жонг Ёлыг цагдаагийн байгууллагаас яллагдагчаар татсан тул дахин цагдан хорихоор болсон тухай эх сурвалж мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр бага хурал болон Сонгуулийн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийх гэж байна.Хэвлэлийн бага хурал 12:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох гэнэ. МАН-ын удирдах зөвлөл өнгөрсөн даваа гарагаас эхлэн хуралдсан. Харин бага хурал урьдчилсан байдлаар энэ сарын 27-ны өдөр товлогдоод байгаа юм. Бага хурлаар МАН нэр дэвшигчдээ тодруулах аж.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын цэргийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж эхэлжээ

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд хүмүүнлэгийн тусламжийг Хан-Уул дүүргийн иргэдэд үзүүлж байна. Тодруулбал, Олон улсын эмнэлгийн баг, Монголын эмнэлгийн багтай хамтран эрүүл мэндийн үзлэг, оношлогоог Хан-Уул дүүргийн долдугаар сургууль дээр явуулж байна. Энэ удаагийн үзлэг, оношлогоогоор Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны иргэдийг, тэр дундаа нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмнэлгийн оношлогоо, үзлэг, эмчилгээнд хамруулах аж. Долоо хоногт нийт 4200 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна.

Арга хэмжээг 2016 оны тавдугаар сарын 23-нд албан ёсоор нээсэн бөгөөд нээлтэд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, “Хааны эрэлд-2016” Монголын талын сургуулийн удирдагч, хурандаа Л.Гансэлэм болон олон улсын сургуульд оролцогч орнуудын удирдлагууд болон цэргийнхэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар оролцсон юм.

“Хааны эрэлд” сургуулийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын 80 гаруй мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр олон улсын цэргийн эмч нар харилцан туршлага солилцож, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийж байна.

Б.ЦЭЛМЭГemch

emch

Categories
мэдээ спорт

Г.Нандинзаяа 29 дүгээр байрт оржээ

Буудлагын Дэлхийн цом Герман улсын Мюнхен хотод үргэлжилж байна. 88 орны 738 тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч Ж.Ганхуяг нарын удирдлага дор “Рио-2016” олимпийн эрх авсан тамирчид болох Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож буй.

Гурван байдлаас 60 сум буудах дасгалд өрсөлдсөн Г.Нандинзаяа 579 оноогоор 29 дүгээр байрт шалгарлаа. Энэ дасгалд 70 тамирчин өрсөлдсөн юм.

Харин 25 метрийн спорт гар бууны дасгалд 86 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул 575 оноогоор 36, О.Гүндэгмаа 570 оноогоор 45 дугаар байрт оржээ.