Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдэд Спорт цогцолбор барих ажил хууль зөрчсөн гэв

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт баригдаж буй 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компани болох “Фронт гейт ХХК”-тай хамаатуулж, тендерийг будлиантуулсан талаарх нэвтрүүлэг телевизээр цацагдсан. Тиймээс Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг шүүхэд хандан нэр төрөө сэргээлэхээ мэдэгдсэн билээ. Харин сэтгүүлч Л.Пүрэвням бэлтгэсэн нэвтрүүлэгтэй холбогдуулан өнөөдөр “Монгол ньюс”-ын мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Соёл спортын цогцолбор барихад нийт таван тэрбум 800 сая төгрөгийн тендерийг хууль бусаар “Фронт Гейт” компанид 2013 онд өгсөн гэж тэр онцолсон юм.

Түүнчлэн сэтгүүлч Л.Пүрэвням хэлэхдээ “Соёл, спорт цогцолборын барилгын үндсэн хийц бүтээцийг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйл заалтыг зөрчсөн. Мөн барилгын захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй, дотоодын хяналт сул, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг хангалтгүй, барилгын талбайн инженерүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулалгүй хэд хэдэн инженер сольсноос хариуцах эзэн нь тодорхой бус болсон. Ингэснээр барилгын норм ба дүрэм зөрчигдөж, барилга угсралтын ажил удааширч өнөөг хүрсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

ЗТЯ-ны газрын дарга асан Р.Ононг баривчилжээ

Рэнцэндорж овогтой Ононг Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж, нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийг АТГ өөрийн вэб сайтдаа мэдээлжээ.

Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллагдагчаар татан баривчлаад байгаа юм. Энэхүү хуулийн заалт нь нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм байна.

Зарим эх сурвалжид дурдсанаар Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан бололтой. Р.Онон эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, авто замын зөвлөхийн хяналтын туслан гүйцэтгэгч гэх халхавчаар тус компаниас “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 200 сая төгрөг шилжүүлж авсан байж болзошгүй гэж үзжээ.

Тэрбээр жил бүр гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй гэж бичсэн ч Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд 800 сая төгрөгийн үнэлгээтэй байр авчээ. Түүнийгээ санхүүгийн ямар эх үүсвэрээр авснаа тодорхой тайлбарлаж чадахгүй байгаагийн сацуу Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, өнгөрсөн онд “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгээр явахдаа хулгайчаас болгоомжлохыг анхаарууллаа

Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар эмнэлэгт үзүүлж яваад бичиг баримт, эд зүйлсээ хулгайд алдлаа гэсэн дуудлага 63 бүртгэгджээ. Өвдөж зовсон, анхаарал сарнисан өвчтөнүүдийг ашиглан, эмчилгээний зардал, хэрэгтэй бичиг баримтыг нь хулгайлсан тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд эмнэлэгт үзүүлэхдээ халаасны хулгайчаас болгоомжилж, сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. ГССҮТ-ийн хүлээн авах тасгаар өдөрт 300 орчим хүн үйлчлүүлдэг. Гэнэтийн осол аваарт өртсөн эсвэл хайртай дотнын хүнээ бэртэж гэмтэхэд сандарч яваа иргэдийн зовлонг далимдуулан олз хайгчид олон болсныг эмч мэргэжилтнүүд ч анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянгол дүүрэгт нэр дэвшигчид тодров

Ардчилсан намын зарим хороод өнөөдөр хуралдаж сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж буй. Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын салбар хороо хуралдаж, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарыг УИХ-н сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Дархан-Уул аймагт өрсөлдөх АН-ын нэр дэвшигчид тодорчээ

Дархан-Уул аймгийн АН өнөөдөр хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулжээ. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш нар тодорсон байна. Нэрсийг тавдугаар сарын 27-нд болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд оруулах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Мөнгөн мод”-ын эзэд тодорлоо

Засгийн газраас соёл урлагийн салбарын “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг 2008 онд баталсан. Уг журмын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулсаар ирсэн бөгөөд энэ жил найм дахь удаагаа шилдгийг шалгаруулж “Мөнгөн мод” цомыг гардууллаа.

Шалгаруулалтыг “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Тайз, дэлгэцийн шилдэг зураач”, “Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин”, “Оны шилдэг дуучин”, “Оны шилдэг хөгжимчин”, “Оны шилдэг бүжигчин”, “Биет бус өвийг тээгч” гэсэн долоон төрлөөр явуулдаг. Шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд гурван сая төгрөгийн мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цомыг гардуулав.

Оны шилдэг тайз дэлгэцийн найруулагч”-аар “Босуул”, “Lovers” уран сайхны кинонуудыг мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьсан хэмээн үнэлж найруулагч Ж.Сэнгэдоржийг өргөмжлөв. “Оны шилдэг тайз, дэлгэцийн зураач”-аар ҮДБЭЧ-ын тайзнаа тавьсан “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг чимэглэлийг бүтээсэн ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Г.Ганболд шалгарч “Мөнгөн мод”-ын эзэн боллоо.“Оны шилдэг тайз, дэлгэцийн жүжигчин”-ээр Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” уран сайхны киноны Галсмаагийн дүрийг бүтээсэн СТА жүжигчин Р.Анхням тодорсон бол “Оны шилдэг дуучин”-аар МУГЖ Г.Ариунбаатар шалгарлаа. Түүнийг ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны дуурийн дуулаачийн төрөлд нэгдүгээр байр, мөн уралдааны Гран-При шагнал хүртсэнийг онцолж энэхүү нэр хүндтэй шагналыг олгож буй юм байна.“Оны шилдэг хөгжимчин”-өөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцсоноос гадна “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан Улсын филармонийн хөгжимчин Х.Санчир шалгарав. Харин “Оны шилдэг бүжигчин”-ээр УДБЭТ-ын балетын жүжигчин Д.Саруул тодорлоо. Тэрбээр 2015 онд П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша, “Франческа да Римини” балетын Франческа, “Хунт нуур” балетын Одетта зэрэг дүрийг бүтээсэн.“Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч”-аар монгол үндэстний уртын дууг судлан сурталчлах зорилгоор уртын дууны сургалтыг тогтмол зохион байгуулан 2500 гаруй хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Улаанбаатар чуулга”-ын уртын дууч Б.Батболдыг тодруулав.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль зөрчсөн заалтуудын үйлчлэлийг түдгэлзүүлжээ

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ.

Уг хуульд, иргэд хоорондын зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байх зохицуулалт оруулсан нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгөөр бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна гэж Үндсэн хуулийн Цэц үзлээ.

Иймд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна”, мөн “Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэц дүгнээд, дээрх заалтуудын үйлчлэлийг 2016 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд голд живж амиа алджээ

Урин дулааны улирал ирж, дулаарахтай зэрэгцэн зугаалгаар явж буй хүмүүс, мөн эцэг, эхийн хараа хяналтгүй яваа хүүхдүүд гол усанд осолдлоо гэх дуудлага ирэх нь ихэсдэг.

Тавдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрхийн товчооноос нааш 200 метрт хүүхэд усанд живлээ гэсэн дуудлагын дагуу НОБГ-ын харьяа Аврах ангийн албан хаагчид ажиллаж, 14 настай Э нь Туул голоос салаалсан тогтоол усанд живж нас барсан байсныг олж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, аялал зугаалгаар явахдаа голын эрэгт анхааруулга сэрэмжлүүлэг байрлуулсан хэсэгт усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчид “Туул” голыг цэвэрлэнэ

Цагдаагийн
байгууллагын 95 жил, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 90 жил, замын
цагдаагийн байгууллагын 80 жилийн ойг угтан олон арга хэмжээ зохион
байгуулагдаж байгаа билээ. Ойг угтан цагдаагийн албан хаагчдын ур чадвар, бие
бялдрыг шалгасан тэмцээн уралдаанаас гадна нийгэм рүү чиглэсэн арга хэмжээг ч
хэрэгжүүлж байна. Тухайлбал, замын цагдаагийнхан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
80 мод тарьсан бол Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа хэлтэс, төвийн
албан хаагчид “Туул” голын ай савыг цэвэрлэхээр болжээ. Албан хаагчид энэ сарын
27-нд “Цэвэр агаар-Цэнгэг ус” уриан дор нэгдэж энэхүү ажлаа явуулах
юм байна.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал Изүцү оякатагаас уучлалт гуйлаа

Өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээний найм дахь өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Ёшиказэг давахдаа үзэгчдийн суудал руу түлхэж, унагаасан.Харамсалтай нь Ешиказэ унаж байхдаа барилдааныг нь шүүж байсан Изүцү оякатаг дарсны улмаас зүүн хөлийг нь хугалсан билээ. Эл явдлын дараа Сүмогийн холбооноос Хакүход сануулга өгч, аварга маань ч оякатагаас уучлалт гуйхаа амласан юм.

Хакүхо Изүцү оякатаг өчигдөр эргэж, тэмцээн уралдаан, бэлтгэл гээд уулзах зав муутай байснаа учирлаж, уучлалт гуйжээ.