Categories
мэдээ нийгэм

“Guys” хамтлагийн дуучин хилээр хар тамхи оруулж ирээд баригдсан гэв үү?

Замын-Үүдийн гааль дээр өчигдөр тагнуул болон хуулийн байгууллагынхан очиж ажиллажээ. Энэ үеэр хар тамхи болон мансууруулах төрлийн бодисыг их хэмжээгээр нууцаар оруулж ирэхийг завдсан нэгэн иргэнийг илрүүлэн шалгаж эхэлсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр тэр нь монголчуудын сайн мэдэх олны танил дуучин, тодруулбал “Guys” хамтлагийн дуучин байсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Энэтхэгийн Засгийн газар 1964 оны есдүгээр сарын 15-наас Энэтхэгийн Техник ба Эдийн засгийн Хамтын Ажиллагаа хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь энэ жил 52 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Үүний хүрээнд 1949 онд хөгжиж байгаа орны 70 оюутанд Энэтхэгт суралцах Засгийн газрын тэтгэлэг олгосноо зарласан. Үүнээс хойш тус тэтгэлгийг жил бүр заралсаар, зөвхөн 2013-2014 онд хөтөлбөрийн хүрээнд 10 мянган тэтгэлэг олгогджээ. Энэтхэгийн Засгийн газраас жил бүр 150 хүртэлх монгол иргэдэд богино хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгож, нислэг, байрлах зардал болон сургалтын хураамжтай холбоотой зардлыг бүхэлд нь санхүүжүүлдэг байна. Хавсралтаар 2016-2017 онд тус улсын Засгийн газраас Техник Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зарласан сургалтын мэдээллийг хүргэж байна.

Доорх холбоосуудаар холбогдож уг хөтөлбөрт хамрагдах боломжтой.

http://www.eoi.gov.in/ulaanbaatar/?1078?000

http://www.itec.mea.gov.in./

Анхаарах зүйл:

1. Анхан шатны шалгаруулалтын явцад Энэтхэгийн элчин сайдын яамнаас англи хэлний аливаа түвшний сургалтад тэтгэлэг олгохыг дэмждэггүй тул хэлний сургалт сонгохгүй байх нь зохимжтой.

2. Өргөдөл гаргагч англи хэлний хангалттай түвшний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Материал хүлээн авахдаа элчин яамнаас ярилцлага хийж түвшинг тодорхойлдог.

3. Ажил олгогчоос дэмжсэн тодорхойлолт шаардлагатай бол Банк зөвхөн ажил, албан тушаалтай уялдсан, цаашдын карьерийн хөгжилтэй илэрхий холбогдох сургалтууд сонгосон тохиолдолд шууд удирдлагын дэмжлэгийг харгалзан тодорхойлох болно.

Categories
мэдээ нийгэм

Дорнодын Баян-Уул сумын түймрийг унтраахаар ажиллаж байна

Иргэд болон аймгийн онцгой байдлын ажилчид хамтран Дорнод аймгийн Баян-Уул суманд хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Ульханын заставаас 28 албан хаагч, орон нутгаас 54 иргэн ажиллаж байгаа юм байна. Харин Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт энэ сарын 25-нд гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, орон нутгийн иргэд хамтран бүрэн унтраажээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь оффшортонгуудтай холбоотой” гэв

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/-аас залилангийн хэрэгт сэжиглэн, хилээр гарах эрхийг нь хориглосон талаар өнөөдөр тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ЭЦГ-аас түүнийг 2013 онд МИАТ компанитай хамтран ажиллахдаа бусдыг залилсан хэмээн сэжиглэж Эрүүгийн тухай хуулийн 148.4 зүйл ангиар буруутган эрүүгийн хэрэг үүсгэн байцаалт авахаар өчигдөр орой 20,00 цагийн орчимд дууджээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан одоогоос гурван жилийн өмнө буюу 2013 онд МИАТ компанийн АНУ-аас худалдан авсан 114 сая ам долларын өртөгтэй “Боинг 767-300 ER” онгоцыг олон нийтэд сурталчлахаар тус компанитай 40 сая төгрөгийг гэрээ хийж байсан гэлээ. Гэхдээ энэ яагаад залилангийн хэрэг болов, хэн цагдаагийн байгууллагад гомдол гаргав гэдэг тодорхойгүй байна. ЭЦГ-аас байцаалт өгөхийг шаардсан ч би нэг үг ч дуугараагүй, иргэнийхээ эрхийг эдэлж, өмгөөлөгч авсны дараа хуулийнханд байцаалт өгнө гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл “Боинг 767-300 ER” онгоцыг сурталчлахаар өдөр тутмын 14 сонин, 40 гаруй телевизтэй хамтран ажиллана гээд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан МИАТ компанитай гэрээ хийсэн байсан. Гэхдээ энэ ажил гэрээний хүрээнд гүйцэтгэлээрээ явсан тухай Л.Мөнхбаясгалан сэтгүүлч тайлбарласан юм.

Мөн тэрээр “Дэлхий нийтэд дэлгэгдээд байгаа Панамын баримтуудад манай улсын 49 иргэний нэр дурдагдсан. Тиймээс Америкийн нэгдсэн улсын Вашингтон дахь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг рүү хамтран ажиллах хүсэлт явуулж, эдгээр нэр бүхий хүмүүсийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь авахаар болсон юм. Ингээд цензургүй багийн хоёр сурвалжлагч Америкийн нэгдсэн улс руу явахаар болж энэ сарын 24-ний өдөр нисэх онгоцны тасалбараа авсан. Тэр өдрөөс хойш надад дарамталсан дуудлага ирэх болсон. Чи Монголоос зугтах гэж байна уу, гэр бүлийнхэн чинь энд үлдэх үү, хийж байгаа ажлаа орхивол яасан юм бэ, явах хэрэг байна уу гэх мэтээр намайг дарамтлах болсон. Гэтэл өчигдөр орой намайг ЭЦГ-аас дуудсан. Би очих боломжгүй гэтэл албадан авч ирнэ гэсэн учраас өөрөө очиж уулзсан юм. Ингээд надад залилангийн гэмт хэрэг гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд Монгол улсаас гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авч байна гэж мэдэгдсэн. Үүний дараачаар миний тухай худал мэдээллүүд хэвлэл мэдээллээр ихээр гарч эхэлсэн. Тиймээс надад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь оффшортонгуудтай холбоотой гэж үзэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шударга шүүхийн төлөө хэмээн үсээ хусуулав

Дархан-Уул аймгийн Хүний эрхийг хамгаалах төвийн тэргүүн М.Болорцэцэг өнөөдөр шударга шүүх, хариуцлагатай шүүгчийг бий болгохын тулд тэмцэх талаар мэдээлэл хийв. Тэрээр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны есдүгээр сарын 29-нд “Цогт цэцээ” компаниа бусдад залилуулсан тухай нэхэмжлэл гаргажээ. Миний нэхэмжлэлийн эсрэг нөгөө талаас сөрөг нэхэмжлэл гаргаж, хууль бус нотлох баримт бүрдүүлснийг шүүх хүлээж авсан гэв. Тиймээс тус аймгийн шүүхийн байгууллагад гомдолтой явдгаа илэрхийлэв.

“Шүүх засаглал нь ард иргэдийг итгэх итгэлгүй болгож, хуулийн цоорхойг ашигласан шийдвэр гаргаж байгаа нь шударга бус юм. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах ёстой иргэд хөрөнгө мөнгөтэй иргэдийн гар, хөл болж байна” гэж М.Болорцэцэг хэлэв. Мөн энэ үеэр М.Болорцэцэг өөрийн үсийг хусуулж, үүнийгээ шударга шүүхийн төлөө хийж буй тэмцлийн арга зам хэмээн тайлбарлалаа.

Categories
мэдээ улс-төр

Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигчид тодорчээ

Өвөрхангай аймгийн Ардчилсан нам өчигдөр хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулжээ. Хуралдааны санал хураалтын дүнгээр С.Дэмчиг, Л.Бат-Орших, Ч.Даваабаяр нарыг УИХ-д нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Тус хороо энэхүү нэрээ тавдугаар сарын 27-нд болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд оруулах юм.

Categories
мэдээ улс-төр

Завханд АН-аас өрсөлдөх нэр дэвшигчид тодорсон байна

Өнөөдөр Завхан аймгийн Ардчилсан нам хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ сонгосон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Я.Санжмятав 17 дугаар тойрогт, З.Нарантуяа 18 дугаар тойрогт 100 хувийн саналаар нэр дэвшихээр болжээ. Харин Төрийн банкны захирал асан Д.Батсайхан аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон байна. Түүний хувьд орон нутгийн сонгуульд намынхыгаа удирдан оролцохоор болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн үнэ 50 ам.доллар давлаа

Дэлхийн зах зээл дээр Брент нефтийн үнэ энэ он гарсаар анх удаа 50 ам.доллар давлаа. Энэ нь Канадын газрын тостой элстэй бүсэд түймэр асч АНУ олборлолтоо 4.2 сая баррелиар танаж, Нигерид үймээн дэгдсэнтэй холбоотой юм. Түүнчлэн Иран улс барууны хориг цуцлагдсан ч хэт нийлүүлэлтийг тооцон нефть олборлолтоо тодорхой хугацаанд барьж байгаа аж. Хоёр жилийн өмнө 100 ам.доллар давж байсан баррель нефтийн үнэ энэ оны эхээр 27 ам.долларт хүрч унасан билээ.

Ирэх зургадугаар сарын 2-нд болох Олон улсын нефть экспортлогч орнуудын чуулга уулзалтаар олборлолтыг танах асуудлыг дахин хэлэлцэх юм. Өмнө нь өнгөрсөн сард энэ уулзалт Дохад болсон ч олборлолтоо багасгах асуудалд талууд тохиролцож чадаагүй аж.

Categories
мэдээ улс-төр

“Сайдын цаг” уулзалтанд Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцлоо

Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан хууль болон УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хуулийн төслүүдийн талаар сайд танилцууллаа. 6 дугаар сарын сүүлээр болох эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөнөөр шинээр батлагдсан Эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, дүрмийг хэлэлцэж, санал авна. Эм, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууулийг 6 дугаар сарын 3-наас мөрдөж эхэлнэ гэлээ. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял оногдуулахаар байгаа юм. Иймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тусгасан гэлээ.

Мөн Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Хууль батлагдсанаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, даатгалын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувиар тооцон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага хамтран төлж, багийн хариуцлага хүлээх, алдаагүй олон жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд төлсөн шимтгэлийн тодорхой хувийг буцаан олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх юм.

Улаанбурхан өвчний тархалт буурч байна. Өнөөдрийн байдлаар өвчлөл 30 гаруй хувиар буурч, Халдвар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо зуугийн дотор орж ирлээ. Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүүхдийн тоо 30 хүрч байсан бол өнөөдөр арав боллоо. Нэмэлт дархлаажуулалтад 531 мянган хүн хамрагдсан нь нийт вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийн 83.2 хувийг эзэлж байна. Нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 31-ийг хүртэл сунгаж хийхээр шийдвэрлэсэн гэж Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

– See more at: http://zasag.mn/news/view/13813#sthash.7u8JGl8o.dp…

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвийн болдог хэвлэлийн хурал гэж байхаа болилоо

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа. Өдөр бүр биднийг тойрон мянга мянгаар тоологдох мэдээллийн урсгал хуйлран өнгөрч байна. Тэр дундаас сэтгүүлчид ард түмэнд хэрэгтэй гэснийг шүүрдэн авч түгээдэг. Сүүлийн үед хэвлэлийн хурал хүртэл сэтгүүлчдэд халтай төдийгүй аюултай хэмжээнд хүрчихлээ. С.Эрдэнэ гэж нөхөр хэвлэлийн хурал хийж байхдаа өөрийгөө галдан шатаасан бол Монголын эдийн засгийн форумын үеэр Л.Наранбаатар УИХ-ын дарга руу оймсоо шидэн үймээн дэгдээх дөхсөн. Гэтэл өнгөрөгч даваа гаригт хэсэг хүмүүс МАХН-аас гарч буйгаа мэдэгдэн хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр МАХН-ын ахмадууд хэвлэлийн хурал хийж байсан хүмүүс рүү живх шидэн үймээн дэгдээлээ. Үйл явдлуудын процессыг хараад байхад цаашид ер нь юу ч шидэхэд бэлэн болжээ гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байна. Одоо хэвлэлийн хурал зарлаж байгаа хүмүүс болон хурал зохион байгуулж буй албан байгууллага нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангасны дараа хурлаа хиймээр болчихож. Хэвлэлийн хурлын үеэр гэнэтийн ийм зүйлс гарлаа гэхэд сэтгүүлчдийг хамгаалах наад захын хамгаалалт юу байна вэ гээд асуухад л хариулт өгчих хүн олдохгүй байна. Тэдэнд хамгаалалт хэрэгтэй. Хэвлэлийн хурлын үеэр ямар нэгэн асуудал гарч сэтгүүлч гэмтлээ гэхэд “Энэ муусайнууд өөрсдөө л гүйж очиж байж гэмтээ биз” гэсэн яриа гарна.

Зарим хүмүүс ач холбогдолгүй хэвлэлийн хурал хийж элийрч, балайрч байдгаа болимоор юм. Хэвлэлээр л гарч байвал яасан ч яахав гээд дэмий донгосдог хүмүүс нь ч олширчихож. Хэвлэлийн хурал зарлаж байгаа нөхөд нь урьд шөнийнхөө хар дарсан зүүдийг ч хамаагүй ярих гэдэг болж. Өөрийгөө нийгэмд таниулах гэж эсэн бусын тэнэг зүйл ярьсныг нь ч гэсэн хэвлэлийнхэн шүүрээд авчих юм. Хамгийн сүүлийн жишээн дээр гэхэд л хэдэн хүн нэг намаас нөгөө намд орж байгаагаа зарлах нь тийм чухал байв уу. Үүнийгээ гайхуулж хэвлэлийн хурал зарладаг нь илүү зан л даа. Нам сонгоно гэдэг чинь таны, чиний, миний өөрийн эрхийн асуудал. Иймэрхүү тогоон доторх хэрүүл, дов тойрсон асуудлаар хэвлэлийн хурал хийх гэж байгаа бол төлбөрийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэвлэлийн хурлын үеэр живх шидэж, сэтгүүлчид рүү орилж, хашгичаад байгаа харагдсан. Үнэндээ сэтгүүлчид хэлмэгдэхээр нөхцөл байдалд тулж очсон нь ч үнэн. Түмэн олонд мэдээллээ хүргэе гэж байгаа бол хэвлэлийн хурлаа хэвийн зохион байгуулахад нь анхаарах хэрэгтэй. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед живх байтугайг “нүүлгэхээр” шийдсэн нөхөд хэвлэлийн хурал руу дайрч орж ирэхэд бэлэн байгаа.

НҮБ-аас гаргасан сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчинд тухайн улс орны Засгийн газар анхаарал тавих хэрэгтэй талаар өмнө нь яригдаж байсан. Хэрэв ингэж чадвал Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заасан Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн заалтаа баталгаажуулж байгаа нэг хэлбэр мөн. Монгол Улсын хувьд байг гэхэд сэтгүүлчдийг тусгайлан хамгаалсан дүрэмтэй болчихмоор байна.