Categories
мэдээ улс-төр

Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл нэр дэвшигчдээ тодрууллаа

Өчигдөр орой 24.00 цагаас өмнө нам эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулсан. Хуулийн хугацаанд УИХ-ын гишүүн Г.Уянгын удирддаг Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл 46 тойрогт 46 нэр дэвшигчийг тодруулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН, МАН-аас УИХ-д нэр дэвшигчдийн нэрс

Өчигдөр Ардчилсан нам ҮЗХ-гоо, МАН Бага хурлаа хуралдуулж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 нэр дэвшигчээ тодруулсан юм. Аймаг, дүүргийн намын хороод нь урьдчилсан байдлаар нэр дэвшигчдийг тодруулсан байсан ч зарим хүмүүс ҮЗХ болон Бага хурлын гишүүдийн дэмжлэг авч чадаагүй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр нэр нь орж ирсэн ч ҮЗХ УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Батчимэг Р.Амаржаргал гишүүний оронд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болж байна. Түүнчлэн Ардчилсан намаас Олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгор аймагт, дуучин Г.Эрдэнэтунгалаг Сэлэнгэ аймгаас нэр дэвшихээр болжээ. Харин МАН-ын хувьд Ё.Отгонбаяр Булган аймагт нэр дэвшихээс татгалзаж, намаа удирдан сонгуульд оролцохоор болсон байна. Мөн Ж.Энхбаяр гишүүн энэ удаад Говь-Алтайд бус нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ.

Намуудын нэр дэвшигчидтэй дараах хүснэгтнээс танилцана уу.

#

Аймаг, дүүрэг

Тойргийн нутаг дэвсгэр

АН

МАН

1

Архангай аймаг

Архангай аймгийн Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут, Жаргалант сум

Р.Гончигдорж,

Д.Ганхуяг,

Н.Батбаяр

Г.Тэмүүлэн

Ё.Баатарбилэг

Ж.Мөнхбат

2

Мөн аймгийн Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар баг, Төвшрүүлэх, Цэнхэр сум

3

Мөн аймгийн Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл сум

4

Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Өлгий сумын 7 дугаар баг /Хотгор/

А.Бакей,

Х.Эржан,

Д.Мурат

н.Солтон

А.Баделхан

А.Тлейхан

5

Мөн аймгийн Өлгий сумын 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар баг

6

Мөн аймгийн Алтай, Буянт, Толбо, Булган, Дэлүүн, Алтанцөгц, Баяннуур сум

7

Баянхонгор аймаг

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг /Номгон/, 4 дүгээр баг /Угалз/, 8 дугаар баг /Шаргалжуут/, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст сум

Х.Баттулга,

Д.Ганбат,

Н.Түвшинбаяр

Г.Занданшатар

М.Билэгт

Л.Элдэв-Очир

8

Мөн аймгийн Баацагаан, Баян-Өндөр, Баянцагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сум, Баянхонгор сумын 2 дугаар баг /Эрдэнэмандал/, 7 дугаар баг /Цахир/, 9 дүгээр баг /Есөнбулаг/

9

Мөн аймгийн Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, Эрдэнэцогт, Баян-Овоо сум, Баянхонгор сумын 3 дугаар баг /Дуурсах/, 5 дугаар баг /Цагаанчулуут/, 6 дугаар баг /Гэгээншавь/

10

Булган аймаг

Булган аймгийн Булган, Баян-Агт, Бугат, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр сум

О.Амартүвшин

Ж.Бат-Эрдэнэ

11

Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Алтай, Баян-Уул, Бугат, Дарив, Жаргалан, Шарга, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Бигэр, Дэлгэр, Тайшир, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сум

О.Амгаланбаатар

Ш.Раднаасэд

12

Дорноговь аймаг, Говьсүмбэр аймаг

Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сум, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Өргөн сум

Г.Ганбаатар

Г.Мөнхцэцэг

13

Дорноговь аймаг

Дорноговь аймгийн Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд сум

З.Алтангэрэл

Б.Дэлгэрсайхан

14

Дорнод аймаг

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1, 6, 8, 9, 10 дугаар баг, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр сум

М.Зоригт,

Мөнхцэцэг

Х.Болорчулуун

Н.Номтойбаяр

15

Мөн аймгийн Хэрлэн сумын 2, 3, 4, 5, 7 дугаар баг, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Чулуунхороот, Баян-Уул, Цагаан-Овоо сум

16

Дундговь аймаг

Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайнцагаан, Сайхан-Овоо, Хулд, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өлзийт, Өндөршил сум

Б.Наранхүү

Б.Амарсанаа

17

Завхан аймаг

Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул, Яруу сум

Я.Санжмятав,

З.Нарантуяа

Б.Энхболд

Ш.Батсамбуу

18

Мөн аймгийн Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар баг

19

Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймгийн Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин сум

С.Дэмчиг,

Н.Бат-цэрэг,

Ч.Даваабаяр

Я.Содбаатар

Н.Тогтохсүрэн

С.Чинзориг

20

Мөн аймгийн Арвайхээр, Тарагт сум

21

Мөн аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан сум

22

Өмнөговь аймаг

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг /Баруунсайхан/, 2 дугаар баг /Хан-Уул/, 5 дугаар баг /Зүүнсайхан/, 7 дугаар баг /Оюут/, 8 дугаар баг /Цагаанбулаг/, Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс, Булган, Мандал-Овоо, Ханхонгор сум

Б.Бат-Эрдэнэ,

Б.Бадраа

н.Амарзаяа

н.Энхболд

23

Мөн аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг /Төв/, 4 дүгээр баг /Дундсайхан/, 6 дугаар баг /Их-Уул/, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон сум

24

Сүхбаатар аймаг

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян сум

Ж.Батсуурь

Ч.Улаан

25

Сэлэнгэ аймаг

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Жавхлант, Сүхбаатар, Хүдэр, Шаамар сум

С.Баярцогт,

Д.Эрдэнэбат,

Г.Эрдэнэтунгалаг

Н.Оюундарь

Ж.Эрдэнэбат

С.Бүрэнбат

26

Мөн аймгийн Баянгол, Ерөө, Мандал сум

27

Мөн аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Түшиг, Хушаат, Цагааннуур сум

28

Төв аймаг

Төв аймгийн Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэргэлэн сум, Зуунмод сумын 2 дугаар баг /Ланс/, 6 дугаар баг /Баруун зуунмод/

Б.Энхбайгаль

н.Энхсайхан

Д.Доржпүрэв

М.Энхболд

А.Сүхбат

Н.Энхболд

29

Мөн аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай, Баянцогт, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сум, Зуунмод сумын 3 дугаар баг /Баянхошуу/, 5 дугаар баг /Нацагдорж/

30

Мөн аймгийн Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл сум, Зуунмод сумын 1 дүгээр баг /Номт/, 4 дүгээр баг /Зүүндэлгэр/

31

Увс аймаг

Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Давст, Сагил сум, Улаангом сумын 3, 7, 8, 12 дугаар баг

Н.Алтанхуяг,

О.Цогтгэрэл

Б.Сүрэнжав

Б.Чойжилсүрэн

Н.Цэрэнбат

Ч.Хүрэлбаатар

32

Мөн аймгийн Малчин, Хяргас, Завхан, Наранбулаг, Тариалан, Ховд сум, Улаангом сумын 4, 9, 10, 11 дүгээр баг

33

Мөн аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөн, Түргэн сум, Улаангом сумын 1, 2, 5, 6 дугаар баг

34

Ховд аймаг

Ховд аймгийн Дарви, Дөргөн, Зэрэг, Цэцэг, Чандмань сум, Жаргалант сумын Бугат, Жаргалан, Рашаант, Хайрхан баг

Ш.Адьшаа,

Б.Пүрэвдорж,

Д.Батцогт

Б.Очбадрах

С.Бямбацогт

О.Батнасан

35

Мөн аймгийн Алтай, Буянт, Манхан, Мөст, Үенч сум, Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Наран, Тахилт баг

36

Мөн аймгийн Булган, Дуут, Мөнххайрхан, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн сум, Жаргалант сумын Алагтолгой, Буянт, Магсаржав, Цамбагарав баг

37

Хөвсгөл аймаг

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10, 11, 12, 13, 14 дүгээр баг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх, Чандмань-Өндөр сум

П.Цагаан,

Ц.Оюунгэрэл,

Б.Эрдэнэбат

Л.Мөнхбаатар

Ц.Даваасүрэн

Л.Энх-Амгалан

38

Мөн аймгийн Мөрөн сумын 5, 7, 8, 9 дүгээр баг, Арбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Тариалан сум

39

Мөн аймгийн Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 дугаар баг, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сум

40

Хэнтий аймаг

Хэнтий аймгийн Батширээт, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Бор-Өндөр сум

Б.Гарамгайбаатар

Ж.Оюунбаатар

М.Хүдэрбаатар

Б.Бат-эрдэнэ

Л.Оюун-Эрдэнэ

Т.Гантулга

41

Мөн аймгийн Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Дадал, Норовлин, Биндэр сум

42

Мөн аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сум

43

Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, 17 дугаар баг /Өргөө/

Р.Бурмаа,

Н.Мөнхдаш,

М.Сономпил

Д.Баттөмөр

Б.Жавхлан

Д.Хаянхярваа

44

Мөн аймгийн Дархан сумын 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар баг

45

Мөн аймгийн Дархан сумын 1, 2, 3, 18 дугаар баг /Малчин/, Орхон, Хонгор, Шарын гол сум

46

Орхон аймаг

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг, Зэст, Баянцагаан, Говил, Яргуйт, Эрдэнэ баг, Жаргалант сум

Д.Одхүү,

Б.Мягмарсүрэн

, Д.Алтанхуяг

О.Содбилэг

Н.Атармаа

Д.Дамба-Очир

47

Мөн аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин, Оюут, Согоот, Дэнж, Уртын гол, Их залуу, Шанд баг

48

Мөн аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг, Бүрэнбүст, Цагаанчулуут, Баянбулаг, Булаг, Наран, Даваат, Рашаант баг

49

Баянзүрх дүүрэг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, 2, З, 7, 21, 27 дугаар хороо

Ч.Сайханбилэг,

Д.Зоригт,

Ж.Батзандан,

Д.Болор,

Д.Арвин,

Р.Булгамаа

Д.Оюунхорол,

Ж.Энхбаяр

Б.Саранчимэг,

Б.Батзориг,

Ч.Төмөрчулуун,

П.Анужин,

50

Мөн дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хороо

51

Мөн дүүргийн 4, 5, 14 дүгээр хороо

52

Мөн дүүргийн 9, 17, 19, 22, 24 дүгээр хороо

53

Мөн дүүргийн 11, 12, 13, 16 дугаар хороо

54

Мөн дүүргийн 8, 10, 20, 23, 28 дугаар хороо

55

Хан-Уул дүүрэг
Багахангай дүүрэг

Хан-Уул дүүргийн 1, 2, З, 12 дугаар хороо

Г.Батхүү,

Г.Байгальмаа,

Л.Болд,

Ж.Ганхуяг

Д.Сарангэрэл

Ц.Нямдорж

С.Оюунбилэг

Б.Энх-Амгалан

56

Мөн дүүргийн 11, 13, 15 дугаар хороо, Багахангай дүүрэг

57

Мөн дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороо

58

Мөн дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороо

59

Сүхбаатар дүүрэг

Багануур дүүрэг

Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороо

М.Батчимэг

Х.Тэмүүжин,

Б.Мэдрээ,

Л.Гантөмөр

Д.Цогтбаатар

Ц.Мөнх-Оргил

Сү.Батболд

Ц.Цогзолмаа

60

Мөн дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо

61

Мөн дүүргийн 11,12,13,14 дүгээр хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороо

62

Мөн дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багануур дүүргийн 3 дугаар хороо

63

Чингэлтэй дүүрэг
Налайх дүүрэг

Чингэлтэй дүүргийн 1, 2, З, 4, 5, 6 дугаар хороо, Налайх дүүрэг

Г.Баярсайхан,

Б.Мөнхтуяа

О.Эрдэнэбулган,

С.Дэмбэрэл

Т.Аюурсайхан

М.Оюунчимэг

Ө.Энхтүвшин

н.Ганболд

64

Мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо

65

Мөн дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороо

66

Мөн дүүргийн 16, 17, 18, 19 дүгээр хороо

67

Баянгол дүүрэг

Баянгол дүүргийн 1, 2, З, 4, 20 дугаар хороо

С.Эрдэнэ,

З.Энхболд,

С.Одонтуяа,

Д.Оросоо

Н.Ундраа

Ж.Ганбаатар

Д.Амгалан

Л.Лүндээжанцан

68

Мөн дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо

69

Мөн дүүргийн 8, 10, 12, 13, 14, 22 дугаар хороо

70

Мөн дүүргийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороо

71

Сонгинохайрхан дүүрэг

Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дүгээр хороо

О.Магнай,

Л.Эрдэнэчимэг

Ш.Түвдэндорж, Б.Ургамалцэцэг, Т.Болдбаатар, Ө.Пүрэвбаатар

Ц.Гарамжав

Н.Учрал

Д.Сумъяабазар

Д.Тэрбишдагва

Д.Ундармаа

Х.Нямбаатар

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйн шилдэг лидерүүдийн нэгээр шалгарсан монгол бүсгүй

Хэдхэн хоногийн өмнө “Ernst&Yang”-аас Зүүн өмнөд Азийн ирээдүйн шилдэг маркет лидерүүдийг шалгаруулсан юм. Түүнд бизнесийн салбарт хүч үзэж буй 16 залуу орсны нэг нь “Сиберри Фарм Продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа. Түүнийг “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Д.Болортуяа АНУ-д ахлах сургуулиа дүүргээд Хойд Калифорнид орших Дюкийн их сургуулийг барилгын инженерээр суралцаж бакалавр зэрэгтэй төгсчээ. Дараа нь Калифорнийн Олон улсын их сургуульд олон улсын бизнес, худалдаа, татварын хуулиар магистрын зэрэг хамгаалжээ. Оюутан байхдаа л “CAILYN Cosmetics”-д ажилд орж брэнд менежерээр есөн жил ажилласан. Тус компани нь дэлхийн 161 оронд салбартай нэлээд өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Д.Болортуяа энэ брэндийг бий болгохоос нь эхлээд ажиллаж чамгүй туршлага хуримтлуулсан бүсгүй. Аав нь охиноо эргэхээр нэг удаа очихдоо “Америкийн компанийг л баяжуулаад байх юм. Монголдоо ирж юм хийгээч” гэж хэлсэн гэдэг. Энэ үг одоо болтол санаанаас нь гардаггүй хэмээн ярив. Ингээд л нутагтаа ирж Монголын хөрсөнд ургасан органик чацарганын найрлагатай гоо сайхан болон хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн байна. Чацарганыг сонгосон нь учиртай. Д.Болортуяагийн аав нь насаараа цэргийн газар ажилласан генерал цолтой хүн. Өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж буй тэрээр Төв аймгийн Алтанбулаг суманд чацарганын аж ахуйтай. Тиймээс Д.Болортуяа чацаргана ямар ид шидтэй жимс болохыг харуулахаар “Сиберри Фарм Продактс” компаниа байгуулжээ. Гурван жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа АНУ, БНСУ, Япон зэрэг орнуудын экспертүүдийг ажиллуулан, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж аваад зах зээлд нийлүүлсэн. Үүнд чацарганатай нүүрний тос зэрэг гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнээс гадна хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орно. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 оронд бүтээгдэхүүнээ борлуулж, гадаадын 20 гаруй компанитай хамтран ажилладаг. Эдний бүтээгдэхүүнүүд Монголдоо 29900-79900 төгрөгийн үнэтэй зарагддаг юм байна.

Д.Болортуяа Америкт гоо сайхны салбарт ажилласан тул шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд хэрхэн нэвтрүүлэх туршлага нь нэмэр болсон тухайгаа ярьж байлаа. Ер нь бизнес гэдэг зөвхөн ашиг олохын төлөө байх нь өнөө үед ерөөсөө тохирохгүй. Аль аль талдаа ашигтай байх ёстой гэсэн зарчмыг баримтлах ёстой. Хүмүүст хэрэгтэй зүйл хийснээр өөрөө ч сэтгэл хангалуун байна. Гэхдээ бүтээгдэхүүнээ хилийн чанадад үйлдвэрлэдэг. Монгол чацарганаар Индонезид үйлдвэрлэсэн гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүнээ “Made in Mongolia” гэсэн бичигтэйгээр зах зээлд борлуулдаг ажээ. Д.Болортуяагийн хувьд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр улам бүр таниулах нь чухал. Ер нь ямар ч бараа бүтээгдэхүүнийг экспортолно гэдэг алхам алхмаар хийгдэх ажил. Харин манайхны арга барил нэлээд дутагдалтай байгаа тухай тэрээр ярьсан юм. Тиймээс улс орны ирээдүй болсон залуусыг эртнээс бэлдэх нь чухал хэмээн ярив. Ер нь аливаа улс орны хөгжлийн үндэс суурь нь чадварлаг боловсон хүчин. Тиймээс ч түүний компани нь хүүхдийн байгууллагуудтай нэлээд хамтран ажилладаг гэнэ.

Зүүн өмнөд Азийн ирээдүйн шилдэг маркет лидерүүдийг шалгаруулахад хэд хэдэн болзол тавьдаг юм байна. Үүнд компанийн алсын хараа, эдийн засгийн үзүүлэлт, стратегийн бодлого, манлайлах чадвар, инноваци зэргийг нь хардаг аж. Өөрөөр хэлбэл, Монголын компанийн захирал энэ бүх шаардлагыг бүрэн хангаж чаджээ. Ирээдүйн шилдэг маркет лидерүүдийг шалгаруулахад нэг зүйл анзаарагдсан тухай Д.Болортуяа ярьсан юм. Ази тив гэдэг маш том зах зээлээс гадна мэдээллийн технологи, эрүүл мэнд гэсэн хоёр салбар нь хамгийн ирээдүйтэйд тооцогддог. Хятадын зах зээлд нэг жилд 578 тэрбум ам.доллартай тэнцэх гоо сайхны бүтээгдэхүүн эргэлдэж байдаг гэнэ. Тэр зах зээлд тодорхой орон зай эзлэх нь “Сиберри Фарм Продактс” компанийн эрхэм зорилго аж.

Categories
мэдээ цаг-үе

Ромын эзэнт гүрэн

Газар дундын тэнгисийг бүтэн гортиглож өнөө цагийн Испани, Португалийн нутгаас Азербайжан хүртэл сунан, хойд хил нь Шотландаас эхлэн Эфиопид дуусч байсан Ромын эзэнт гүрэн гээч нь дэлхийн хөгжлийг цэцэглүүлж чадсан гайхамшигт улс байлаа.

Аппеннины хойгт орших жижигхэн хот Ромоос эхлэлтэй энэ эзэнт гүрний үлгэр домог хаанаас ундаргатай юм бэ гэдэг дээр нэгдсэн ойлголт байдаггүй юм гэх. Аргагүй шүү дээ, өдгөөгөөс гурван мянган жилийн өмнөх явдлыг ярьж байгаа тул яаж ч энэ яг үнэн гэж барим тавим хэлж болох билээ. Гэхдээ олон хүн ярьдаг нэг домог бий. Эртний Трой хотын хамгаалагчид Ахил баатарт ялагдаад дэлхийгээр нэг таран зугтжээ. Эней хэмээх нэгэн эр өөрийнхөө бяцхан армитай ийнхүү дутааж явахдаа үржил шимтэй хөрс, үзэсгэлэнт байгальтай нэгэн нутгийн эрэгт хөлгийнхөө зангууг хаясан юм байх. Ядарч туйлдсан тройчууд тэндээ буудаллаж Альба-Лонга гэдэг хотын суурийг тавилаа. Энейн удмынхан хаан ширээнд заларч тухайн үеийнхээ араншингаар ах нь дүүгийнхээ, дүү нь ахынхаа хүүхдүүдийг баахан хороосон юм биз дээ. Нэг иймэрхүү “ордны хуйвалдааны” үеэр хоёр ихэр хүү усанд хаягдаж хөвж явахад нь гичий чоно таараад. Үүнээс цааш нөгөө Рим хотын Капитолий музейд байдаг хоёр хүүхдийг хөхүүлж буй чонын баримлын үлгэр яригдаж эхэлнэ. Хөвгүүдийн нэрийг Ромул ба Ром гэдэг, том болоод баатар эрс болж өөрсдийг нь хорлосон Амулий хааныг устгаад улсынхаа эзэд болцгоосон, дараа нь Ромул нь дүүгээ цааш нь харуулж чонотой таарсан газраа шинэ хот байгуулан өөрийнхөө нэрээр Рим гэж хаягласан хэмээх домог яригдана. Энэ өрнөл манай эриний өмнөх 753 онд тохиосон юм уу даа. Он жил өнгөрөх тусам Рим улам жавхаажиж хүрээгээ тэлсээр байлаа. Эртний Ромын түүхийн цадигийг цаашлаад үйл хэргээр нь хэдэн хэсэгт хувааж болох бөгөөд тоймловол:

Хаант засаглалын үе (754/753-510/509 МЭӨ)

Бүгд Найрамдах Улс (510/509-30/27 МЭӨ)

Эхэн үеийн Ромын БНУ (509-265 МЭӨ)

Сүүл үеийн Ромын БНУ (264-27 МЭӨ)

Эзэнт улс (30/27 МЭӨ-476 он) Принципат (27/30 г МЭӨ-235 он)

Ромын эзэнт гүрний сүүл үе. Доминат (284-476 он) хэмээн судлаачид хуваадаг.

Хаант засаглалын үед Рим ихэвчлэн латинуудын оршин суудаг эдлэн газруудыг хамардаг байсан бол эхэн үеийн Ромын БНУ орших хавьцаанаас эхлэн газар нутгаа тэлж Аппеннины хойгийг бүхэлд нь эрхшээлдээ оруулсан гэдэг. Дараа нь бага Ази, Илларий, Грек, Сири гээд дорно зүг рүү нутгаа тэллээ. Энэ үедээ дотоод дахь хагарал зөрчил нь идэвхжиж иргэний дайнд идэгдэж эхэлсэн ч гэлээ Октивиан Августын үед нам дарагдав. Тэр дотоод дахь зөрчлөө зогсоож засаг төрийн зохион байгуулалтыг “нам, лам” холилдсон буюу Принципат засаглалд шилжүүлсэн нь цэцэглэлтийг авчирчээ. МЭӨ 133 он гэхэд Ромын эзэнт гүрний мэдэлд Газар дундын тэнгисийн эргэн тойрны бүх улс багтсан байлаа. Квинт Серторий, Лукулл, Красс, Помпей хэмээх жанжнууд энэ л үеэс Испани, Сири, Англи, Галлиг галдан шатааж эзэнт гүрнийхээ эзэмшилд оруулж байв. Гэхдээ тэдэн дотроо байгуулсан гавьяагаараа Гай Юлий Цезарь тусдаа бичигдэнэ л дээ. МЭӨ 60 оноос эхлэн Галли, Германы нутгаар хойд Европын жижиг ард түмнийг дайлж дуусаад Британи арал, Африкийн хойд нутгаар МЭӨ 46 он хүртэл байлдахдаа ганц ч ялагдаагүй юм билээ. Даанч МЭӨ 44 онд ордны хуйвалдааны үр дүнд бүгд найрамдах засаглалыг санагалзсан сенатын гишүүдэд хорлогдож хорвоог орхисон гэдэг. Ромын эзэнт гүрэн Траян хааны үед цэцэглэлтийнхээ оргилд хүрч дэлхийн хамгийн том улс боллоо. Одоо тэдний мэдэлд дэлхийн хүн амын 25 хувь буюу 88 сая хүн хамаарагдах болж таван сая кв.км нутгаар хилээ зааглах болов. 117 онд дорно зүгийн Парфян гүрнийг буулган авснаар Траян хааны өөдөөс эгцэлж харах хүн ч үлдсэнгүй. Гэхдээ аливаа сэргэн мандалт гэдэг мөхлийн эхлэл байдаг хойно Траян хааныг нас барснаас хойш Ромын эзэнт гүрэн нурж эхэллээ. Парфянчууд алдсан нутгаа эргүүлэн авах тэмцлээ эхлүүлж тэдэнтэй зэрэгцээд хойд нутгийн варварууд Ромын Легионд үе үе хүчтэй цохилтууд өгөх болов. Тавдугаар зуун эхлэхэд Ромын эзэнт гүрний мөхөл дээд зэрэгтээ хүрч улмаар Зүүн, Баруун гэж хоёр хуваагджээ. Тэгээд Германы варваруудын удирдагч Одоакрын арми 476 оны есдүгээр сарын дөрвөнд баруун Ромын эзэнт гүрний сүүлчийн хаан Ромула-Августулаг хаан ширээнээс нь унагаснаар мянган жилийн түүхтэй их гүрнийг хорвоогоос арчжээ.

Ромын эзэнт гүрэн оршин тогтнох хугацаандаа дан ганц дайн байлдаанаар түүхийн хуудсаа бөглөж байсан гэвэл тун өрөөсгөл ойлголт болох юм. Барилга байгууламж, архитектур, зам харгуй, эдийн засаг, төрийн зохион байгуулалт гээд өнөө цагт өрнөд Европыг бусад тивээс ялгаж байгаа соёл иргэншлийн эхлэлийг Ромын эзэнт гүрэн тавьжээ. Тэд хэдийгээр зуу зуун жил нутаг дамжин дайн түйвээн хийсэн ч гэлээ Европын ард түмнийг бие биеийнхээ соёл заншил, мэдлэг ур чадвараасаа суралцах боломжийг бүрдүүлж өгсөн гэдэг юм байна. Тэдний ачаар өчигдөр зэрлэг омгуудын нутаг байсан газар Англи, Франц, Испани, Герман мэтийн улсууд бүрэлдэн тогтлоо. Рим тоо, хуанли, латин хэл, чулуун зам, бохирын шугам гээд одоо бодох нь ээ хүн бүхний мэддэг зүйлсийг энэ л гүрний үед амьдралд хэрэгжүүлж, хуулийг нэг хүн биш нэжгээд хүмүүс хэлэлцэж маргаж байж баталдаг жишээг тогтоож байлаа. Олон нийтийн үнэ төлбөргүй номын сан, Дунай мөрнөөс Нилийн эрэг хүртэл үргэлжлэх өнчин хүүхдүүдийн асрах газрууд, амралт сувилал гээд нийгмийн асуудал шийдсэн шинэчлэлүүдийг тоочоод байвал бас л урт жагсаалт гарна. Философичдынх нь цэцэн үгс одоо ч биднийг сургасан хэвээр. Платон, Эпиктет, Цицерон зэрэг нь цэцэн үгээр эрин үеэ чимж явжээ. Мэдээж энд Рим-Грекийн уран барилгын “шкоол” гэдэг архитекторчдын урласан орчин үеийн техник технологиор ч босгож үл барам гайхамшигт барилгуудын талаар дурдахгүй байж боломгүй. Энд Колизей яригдана, энд Римийн Пантеон яригдана, энд Помпейн театр, Константины Ялалтын аркийг дурсахгүй өнгөрч боломгүй.

“Бусдад өөрсдийгөө ойлгуулах бус бусад ард түмэн биднийг ойлгохоос өөр гарцгүй болго” гэдгийг хуулийг ягштал баримталж зургаан зууны туршид өөрөөсөө хүн хүчээр илүү өрсөлдөгчдөө өвдөг сөхрүүлэн явсан Римийн эзэнт гүрний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.

Зургаан зууны туршид дэлхийг чичрүүлж явсан Ромын эзэнт гүрний хүчирхэг арми, легион гэдэг нь нарийн зохион байгуулалт, дэг жаягаас бүрдэж байлаа. Гэмт хэрэгт холбогдож байсан этгээдийг элсүүлдэггүй, албан тушаал, зэрэг дэв дэвших асуудлыг зөвхөн тулалдааны талбарт гаргасан гавьяа л тодорхойлдог мэргэжлийн армитай байсан. Хорин жил үнэнчээр байлдсан нэг нь тэтгэвэрт гардаг, ингэж тэтгэвэрт гарч буй хуучин цэргээ гэр бүлээ тэжээх хангалттай мөнгө, өөрийн эзэмшлийн газар зэргээр шагнадаг байжээ.

Пантеон

Андриане хааны үед буюу 126 онд тэнгэрийн бурхдад зориулж босгосон сүм. Римийн Пантеоныг заримдаа сансар огторгуйг дүрсэлж болгосон гэлцдэг юм билээ. Орой дээрээ цоорхой тул үдийн нар тусах үедээ сүмийн голд том гэрэлт багана босгосон мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Колизей

72 оноос 80 он хүртэл баригдаж боссон 50 мянган үзэгчийн багтаамжтай амфитеатр. Иудейгийн эсрэг дайнаас олзолсон зуун мянган боолын хөдөлмөрөөр боссон энэ театрт гладиаторуудын тулаан зэргийг зохиож ард түмэндээ бэлэг барьсан Веспасиан хааны үеийн гайхамшигт бүтээл юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Санхүүгийн пирамид буюу боловсон дээрэм

Санхүүгийн пирамидын “эцэг” нь өнгөрсөн зууны хориод онд амьдарч байсан Чарльз Понзи. Америкийн эдийн засаг хурдацтай хөгжиж, иргэд нь хувьцааны наймаа ид сонирхож эхэлсэн тэр үед мань эр 90 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөж чадна гэсэн зар тараажээ. Итали гаралтай цагаач эр зар төдийгөөр зогссонгүй. Компаниа нээж, төлөөний хүмүүстээ чамлахааргүй мөнгө төлж хүн итгэхгүй байхын аргагүй тансаглаад эхэлж. Понзи тэр үеийн шуудангийн улс хоорондын төлбөрийн системийн үнийн зөрүүгээс ашиг хийж хурдан хугацаанд мөнгө өсгөж болно гэж хүмүүст итгүүлжээ. Тухайн үедээ нэр хүндтэй “The Boston Post” сонинд цагаач эрийн мөнгөө үржүүлэх “гайхалтай санаа”-ны тухай нийтлэл гарсан нь байдлыг бүр ч гааруулж орхисон гэдэг. Гэвч “The Bos­ton Post” дараахан нь Понзийг Америкт цагаачилж ирснээсээ хойш удаа дараа санхүүгийн луйварт хутгалдаж байсныг нь илчилсэн нийтлэлээрээ сэтгүүл зүйн дээд шагнал “Пулитцер” авч байсан түүхтэй. Цагаач эрийн мөнгө үржүүлэх схем нь их энгийн. Аль болох олон хүнд өндөр амлалт өгч их мөнгө цуглуулна. Эхэлж мөнгөө өгсөнд нь илүү ихийг буцаан өгнө. Их мөнгөний сургаар халаасандаа байгаагаа атгаад ирэх хүмүүсийн тоо ч олширно. Өнөөдүүлээс авснаа өмнө нь мөнгөө тушаасан хүмүүст тараана. Товчхондоо анх хөрөнгө оруулсан цөөн хүн нь хожиж, үлдсэн олонх нь халаас хоосон хоцрохыг санхүүгийн пирамид гээд байгаа юм. Хар үгээр бол боловсон дээрэм.

Понзигийн схемийн дээд амжилтыг хамгийн сүүлд тогтоосон хүн нь Нью-Йоркийн еврей хорооллоос гаралтай Бернард Мадоф. 40 миллиард ам.долларыг олон арван жилийн турш хуурч мэхэлж луйвардсан нь 2008 онд илэрч байв. Тэр NASDAQ мэтийн орчин үеийн анхны электрон биржийг ашиглан асар их мөнгө завшин тансаг гэж жигтэйхэн амьдарч байж. “Боловсон дээрэмчин” маань сарын тогтмол нэг хувийн хүүгийн өсөлтийг зарлаж байсан гэдэг. Санхүүгийн пирамидын эцэг гэгддэг Понзи шоронгоос гарсныхаа дараа хэцүүхэн амьдарч яваад нас барсан бол Мадоф амьддаа гарч ирэхээргүй олон жилийн ял сонссон байдаг.

Манай улсын хувьд аль далаад оноос энэ пирамидыг ашигласан олон луйвар гарсан баримт бий. Монголчууд Понзигоос эхтэй системийг гадаадаас оруулж ирэхээс гадна дотооддоо ч ийм пирамид бүтээж мөнгө босгон, эцэстээ олон хүнийг хохирогч болгосон жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Өнгөрсөн зууны далаад оны дундуур гэхэд л “Нэг төгрөгийн аз жаргалын захиа” гэж гарч байв. Дөчөөс дээш насныхан бол энэ захиаг андахгүй. За тэгээд “Жавхланг бадруулагч”, “Шинэ санаа” төв, “Холливуд”, “Глобал Ньюс”, “Монголын буддист залуучуудын холбоо” гэх маягаар тоочвол жагсааж барахгүй өчнөөн пирамид бий. Орост төвтэй гэж гарч ирсэн “Шинэ санаа” төв гэхэд л гишүүн болох хүмүүсээсээ 1500 ам.доллар авдаг байж. Аль тэртээ, 1995 оны үе гээд бодохоор маш их мөнгө. 700 ам.доллар нь гишүүний хураамж. Энэ мөнгөнд нь гадаад явуулж сургана, шинэ санааг дэмжинэ гэх мэт гоё тайлбар зүүж олныг хошууруулсан байдаг. Харин 800 ам.доллар нь элсүүлсэн хүнд нь бэлэглэлийн журмаар очно. Нэг хүн элсүүлээд 800 ам.доллар авахыг хүсэхгүй хэн байхав. Мэдээж санхүүгийн пирамидын хууль ёсоор эхний хэсэг хүн нь мөнгөжөөд ихэнх нь хохироод үлдсэн. Эцэст нь 2000-аад оны эхээр төвийн удирдлагууд ял сонссон түүх бий. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг гарахаа больж ихэвчлэн интернэтээр луйварддаг болсон гэж хууль, хяналтынхан байсхийгээд сануулдаг. Мэйлээр чинь нэг л өдөр та сая ам.доллар хожлоо, ногоон картны азтан боллоо гэх мэт гоё захиа ирвэл энэ зүгийнх гээд ойлгочих хэрэгтэй. Амласан орондоо аваачиж, тансаг орчинд амьдруулж байгаад мөнгө салгадаг нарийн зохион байгуулалттай хэрэг ч байдгийг мэдээд авчихад илүүдэхгүй.

Санхүүгийн пирамид гэхээр манайхан сүлжээний бизнес гэж ерөнхийлж ойлгоод байдаг талтай. Сүлжээний бизнес гэдэг нь энгийнээр бол шууд худалдаа. Бараа бүтээгдэхүүнээ борлуулах үүднээс гишүүнчлэл үүсгэдэг. Санхүүгийн пирамидын хувьд зөвхөн мөнгө яригддаг гэдгээрээ ялгаатай. Гэхдээ нэг зүйлийг сануулахад онлайн худалдаагаар цэвэр санхүүгийн пирамидын болон бараатай, бараагүй пирамидуудыг бий болгон ажиллаж байгаа гэсэн сэрэмжлүүлэг бий. Худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүний чинь дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл байхгүй бол онлайн худалдаа хийхгүй байхыг сануулъя. Сүлжээний компаниудын аль нь найдвартайг мэдэж цөхөх юмгүй. Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны www.wfdsa.org, Европын шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны www.fed­sa.de гэсэн цахим хуудас руу орж худалдаа хийх гэж байгаа компанийнхаа нэрийг оруулж хайлт хийгээд үзээрэй. Таны хандсан компанийн нэр байхгүй бол пирамид тогтолцооны луйвар гэсэн үг. Манай улсад орж ирсэн дийлэнх сүлжээний компаниуд ОХУ-ынх байдаг. Оросын Шууд худалдааны нийгэмлэгийн цахим хуудас нь www.rdsa.ru.

Бусдыг элсүүлэхдээ мөнгө авч, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгдөг санхүүгийн пирамидыг АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайз, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португал, Голланд зэрэг улсууд луйвар гэж үзэн хуулиараа хориглосон байдаг. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага нь ч тийм зөөлөн биш. АНУ-д гэхэд л пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, гүйцэтгэхэд нь тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай. Орост санхүүгийн пирамидын луйвар их хэмжээгээр гардаг нь хууль зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой гэдэг. Хойд хөршөөс энэ төрлийн луйвар их орж ирэх магадлалтайг санаад авчихад илүүдэхгүй. Манай улсад санхүүгийн пирамид хуулиараа хориотой. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг олох үйл ажиллагааг зогсооно гэсэн заалт бий. Тэгэхээр санхүүгийн пирамидын шинжтэй боловсон луйврын талаар цагдаа, хуулийнханд мэдэгдэх боломжтой гэсэн үг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Азтанаар тодорлоо гэсэн чинь эрүүгийн хэрэгт татагдчихав уу

Иргэд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтыг цахимд бүртгүүлэн азтан болчих юмсан гэх “ёндоо”-той хүсэлдээ хөтлөгдөөд хэдэн сар болж байна. 2016 оны гуравдугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор нэгдүгээр сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалан салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй иргэн 400 сая төгрөгийн азтан болсон. Тэр үед хүн бүр л “Яасан аз нь атгандаа багтсан хүн бэ” гээд эрэл хайгуул хийсэн боловч уг азтан НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас тэгсхийгээд замхарсан.

Сүүлд харин Говь-Алтай аймгийн иргэн А, Баянгол дүүргийн иргэн Ц нар өөрсдийгөө 400 сая төгрөгийн азтан болсон гэж мэдэгдсэн. Гэсэн ч хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр дээрх хоёр эрхмийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэн Ц-ийн бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлэн хуурамч баримт бүрдүүлсэн болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. QR код гэдэг нь тухайн баримт Гааль, татварын ерөнхий газрын төхөөрөмж, эх үүсвэрээс нь гарсан эсэхийг нарийн тогтоодог юм билээ. Энэ дагуу шалгалт хийгээд хуурамч болохыг хэдийнэ тогтоочихсон ч иргэн Ц одоог хүртэл өөрийгөө 400 сая төгрөгийн азтан мэтээр ярьж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэр бүү хэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон.

Иргэн А-ын баримтын QR код арилсан тул үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар мэдээлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө л манай энэ ч найз, тэр ч хамаатан 400 саяын азтан боллоо гээд л шуугиж байсан нөхөд өнөөдөр харин ялтан боллоо гээд жигших маягтай болчихсон явах юм. Өнөө хоёр чинь юун азтан болохтой манатай хуулийн байгууллагад шалгуулаад баларч л явна.

Бид ер нь хийж бүтээе гэхээсээ илүүтэйгээр ямар нэгэн азанд илүүтэй найддаг гэдэг нь сүүлийн үед улам ч тодорхой харагдах боллоо. НӨАТ-ын 400 саяын азтан болсон гэх энэ хоёр хүнийг хэлж байгаа юм биш. Бид өөрсдийгөө харахад л нэгдүгээрт аз, ёндоо гэдэг зарчим үйлчилж байгаа нь нэн тодорхой болоод байгаа. Монголчууд брэндийн дэлгүүрийг “дэлбэлдэг” гэдгээрээ дэлхийд алдаршиж байна. Нэг их сайхан гэмгүй нөхөр бараа авах гэж байгаа юм шиг ороод л хулгай хийгээд гардаг. Ялангуяа БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа нөхдийн хулгай хийж буй бичлэг Солонгосын телевизүүдээр үе үе цацагдаж мөрөөрөө хөдөлмөрлөж яваа зарим нөхдөө хүнд байдалд оруулна. Өөрсдийгөө “Энэ хулгайч монгол” гэдэг нүдээр хялалзан харахад хүргэдэг. Дан ганц БНСУ гэлтгүй бусад оронд байгаа Монголын консулудын хийдэг ганц ажил нь хулгай хийсэн иргэдээ ямар нэгэн байдлаар эх оронд нь буцаах байдаг талаар консулууд ярьдаг. Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг ч ширэн нүүрлэсэн хэдийнхээ өмнөөс бас л нүүрээ улалзуулдаг байлгүй.

Дэлхийтэйгээ зэрэгцэж хөгжих ёстой гэж ярьцгаадаг монголчууд ийм хүмүүжилгүй ард түмэн болчихож. Муу, муухай зүйлд увайгүй ард түмэн болчихоод байна. Бидний нэн тэргүүнд хийж чаддаг ганц зүйл бол худал хэлж, хулгай хийх. Үүнийгээ бүр гарамгай сайн хийнэ гээч. “Тэр ажлыг хийчих дээ” гэсэн бол хэдэн өдрөөр ч хамаагүй улдаж чаддаг “чөдөр” ард түмэн. “Хийгээд бүтээчих” гэхээр түмэн шалтаг тоочоод Н.Энхбаяр эмнэлэгт байхдаа “Би юу ч сонсохгүй байна” гээд чихээ бөглөдөг шиг “Юу ч сонсоогүй ш дээ” гээд хөдөлнө өө л гонж. Хулгай хий гэсэн бол ямар ч асуудалгүй арга эвийг нь олоод есөн шидээр нь хулгайлаад ирдэг. Сүүлийн үед “Чингисийн гэж цээжээ дэлддэг монголчууд…” гэдэг үг моодонд орсон. Чингисийн гэж цээжээ дэлддэг монголчууд ингэж амьдарч болохгүй.

Монголчуудын өөр нэг гарамгай чадаж байгаа нэг зүйл нь амжилтад хүрсэн нэгнээ үзэн ядах. Ам уралдан байж зүхдэг. Бид ийм нэг тогоотой. Үүнийгээ “Тамын тогооны үлгэр” гээд нэрлэчихсэн. Энэ үлгэрийг бүгд мэддэг, тийм байж болохгүй гэдэг хэрнээ ярьснаасаа дандаа эсрэг явдаг. Өнгөтэй өөдтэй, мөнгөтэй яваа нэгнээ зүгээр сууж байгаад хулгай хийгээд баяжсан гэж боддог. Энэ бодлоо туйлын үнэн гээд итгэчихийг нь яана. Бүгд хулгай хийж байхад би юугаараа дутдаг юм гэсэн атгаг бодолдоо хөтлөгдөн хулгай хийнэ гээч. Ингээд л дээр, дооргүй хулгайч болдог. Гэхдээ амжилтад хүрсэн бүх хүн ийм замыг сонгосон уу гэвэл үгүй. Бодит амьдрал дээр тэдгээр хүмүүсийн дийлэнх нь цаг наргүй зүтгэсэн хөдөлмөрийнхөө үр шимээр хөрөнгө чинээтэй болсон байдаг. Цөөн хэдэн хүн хулгай хийж хөрөнгөжсөн байж болно. Түүнээс олон нь ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж явна. Баячуудад атаархагчдыг унтаж байхад нь, зугаа цэнгэл хөөцөлдөн наргиж доргиж явахад нь тэр хүмүүс уйгагүй хөдөлмөрлөж байсныг харамсалтай нь ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй. Баячуудыг үзэн яддаг хэрнээ үнэндээ бол бүгдээрээ баян цатгалан амьдрах хүслийнхээ боол нь болчихсон явдаг. Нэг үгээр хэлбэл баян болох донтой болсон байдаг л даа. Гараа хөдөлгөж, хөлсөө дуслуулахгүйгээр сайхан амьдрах хүсэл нь хийж бүтээх оргилуун мөрөөдлийг нь дарчихсан байдаг тул сайн сайхан яваа нэгнийхээ хөлнөөс чаргууцалддаг. Зарим нь зангуу шиг наалдчихна. Өөрт байгаа бүхий л эрчим хүчээ баян болох мөрөөдөл, өөрөөсөө толгой илүү яваа нэгнийг зүхэхэд бус ажил хөдөлмөр хийхэд шингээцгээе. Бид ингээд сурчихвал юун НӨАТ-ын азтан болж 400 сая төгрөгтэй болох. Хэдэн 400 саяар нь олох боломжоо бид алдаад байна. Нэг үгээр хэлбэл хөдөлмөрийг шүт, бүтээж амьдар гэх гээд байгаа юм.

Хэдий болтол “Номин”-гийн сугалаанд оролцох гэж үйлээ үзэж, хэзээ 400 саяын азтан болно гэж тэнгэр харж хэвтэх юм бэ. Алтан нар гэрлээ хүн бүхэнд тэгш хайрладаг. Баяжих боломжийг бүх хүний өмнө тэгш орхичихсон байгаа. Тэр боломжийг хэрхэн ашиглах нь харин та бидний асуудал. Монголчууд юу ч бүтээх хүсэлгүй зүгээр л “дарга” болж албан тушаалд хүрч, хэмжээлшгүй их мөнгийг олох гажиг сэтгэхүйтэй болчихлоо. Монгол хүн юу ч бүтээдэггүй хэрнээ өөнтөглөх тогтолцооноос салах цаг ирснийг бүгд ярьдаг. Одоо харин хийж хэрэгжүүлэх цаг нь болчихоод байна. Амьдралыг хаа сайгүй байдаг хямдхан хөнгөн зууш гэж боддог сэтгэхүйгээсээ салж чадвал мөр зэрэгцэн бүгдээрээ хөгжих, сайхан амьдрах боломж бий. Монголын гурван сая иргэнийг бүгдийг нь 400 саяар тэтгэдэг аз гэж хаа ч байхгүй. Хийж бүтээгээд явбал бүх хүний атганд аз, ёндоо зэрэгцэн буйг мартаж болохгүй. Үүнийг ойлгож, хэрэгжүүлэхгүй бол азтанаар тодрох гэж аргаа барсан үйлдэл хийж байгаад эрүүгийн хэрэгт татагдаж болзошгүй байна шүү, монголчууд аа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-нд “Охидоо нөхөрт гаргахдаа инжтэй болгомоор байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэөдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монголын автомашины дистрибьюторуудын ассоциаци ТББ-аас автомашины шоу зохион байгуулдаг. Энэ удаагийн “Улаанбаатар авто шоу-2016”-гийн эргэн тойрон дахь сурвалжлагыг нэгдүгээр нүүрнээс, дэлгэрэнгүйг долдугаар нүүнээс уншаарай.

Б.Баттулга гэх залуу сонгуульд нэр дэвшүүлээгүйн төлөө эсэргүүцлээ илэрхийлж С.Зоригийн хөшөөний дэргэд майхан барьж нойтон өлсгөлөн зарласан. Түүнтэй хийсэн ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс уншина уу.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрнээс сэтгүүлч С.Алтанцэцэгийн “Охидоо нөхөрт гаргахдаа инжтэй болгомоор байна” нийтлэлийг унших боломжтой.

Харвардын их сургуулийн Кеннедигийн нэрэмжит Улс төрийн их сургуулийн магистр хамгаалаад байгаа С.Эрдэнэболд болон Б.Отгонбат нарыг онцолсон “Өдрийн зочин” буланг тавдугаар нүүрнээс уншаарай.

Наймдугаар нүүрнээс Украины зэвсэгт хүчний дайчин, ахмад Надежда Савченкогийн тухай сонирхолтой нийтлэлийг унших боломжтой. Түүнийг сүүлийн үед дэлхий нийт Украины Жанна д’Арк гэх болсон. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй доктор Д.Баярсайхантай хийсэн ярилцлагыг есдүгээр нүүрнээс унших боломжтой.

Уламжлалт “Нэг ангийнхан” буланд Төв аймгийн Баянчандмань сумын найман жилийн дунд сургуульд тэртээ 1962 онд элсэн орж улмаар арван жил нэг ангид тохой нийлүүлэн суусан ангийнхан уригдан оролцсон.

Бямба гаригийн дугаарт тогтмол гардаг “Өд бэх” буланд Ардын уран зохиолч Т.Галсангийн шүүмж хэвлэгдлээ. Мөн “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбаттай хийсэн ярилцлага энэ удаагийн дугаарт нийтлэгдлээ.

Түүнчлэн “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд” булангуууд мөн гоо сайхны зөвлөгөөг таны амралт, чөлөөт цагт зориулан нийтэллээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаан баатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН, МАН нэр дэвшигчдээ зарлалаа

Хуульд заасан хугацаандаа багтаж, намууд нэр дэвшигчдээ тодрууллаа. АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хурал хуралдаж 76 тойрогт хэн хэнийг нэр дэвшүүлж байгаагаа энэ үдэш зарлалаа. АН болон МАН-аас хэн хэн хоорондоо өрсөлдөхөөр болсныг доорх хүснэгтээс үзнэ үү.

Аймаг, дүүрэг

Мандат

АН

МАН

АРХАНГАЙ

1

Д.Ганхуяг

Г.Тэмүүлэн

2

Н.Батбаяр

Ё.Баатарбилэг

3

Р.Гончигдорж

Ж.Мөнхбат

БАЯН-ӨЛГИЙ

4

А.Бакей

н.Султан

5

Х.Ержан

А.Баделхан

6

А.Мурат

А.Тлейхан

БАЯНХОНГОР

7

Д.Ганбат

Г.Занданшатар

8

Н.Түвшинбаяр

М.Билэгт

9

Х.Баттулга

Л.Элдэв-Очир

БУЛГАН

10

О.Амартүвшин

Ж.Бат-Эрдэнэ

ГОВЬ-АЛТАЙ

11

Н.Амгаланбаатар

Раднаасэд

ГОВЬСҮМБЭР

12

Ганбаатар

Г.Мөнхцэцэг

ДОРНОГОВЬ

13

З.Алтангэрэл

Б.Дэлгэрсайхан

ДОРНОД

14

М.Зоригт

Х.Болорчулуун

15

Н.Мөнхцэцэг

Н.Номтойбаяр

ДУНДГОВЬ

16

Б.Наранхүү

Б.Амарсанаа

ЗАВХАН

17

Я.Санжмятав

Б.Энхболд

18

З.Нарантуяа

Ш.Батсамбуу

ӨВӨРХАНГАЙ

19

Н.Батцэрэг

Я.Содбаатар

20

Ч.Даваабаяр

Н.Тогтохсүрэн

21

С.Дэмчиг

С.Чинзориг

ӨМНӨГОВЬ

22

Б.Бадраа

Амарзаяа

23

Д.Бат-Эрдэнэ

Энхболд /Аймгийн намын дарга асан/

СҮХБААТАР

24

Ж.Батсуурь

Ч.Улаан

СЭЛЭНГЭ

25

С.Баярцогт

Н.Оюундарь

26

Г.Эрдэнэтунгалаг

Ж.Эрдэнэбат

27

Д.Эрдэнэбат

С.Бүрэнбат

ТӨВ

28

Г.Энхбайгаль

М.Энхболд

29

Н.Энхсайхан

А.Сүхбат

30

Д.Доржпүрэв

Н.Энхболд

УВС

31

О.Цогтгэрэл

Б.Чойжилсүрэн

32

Н.Алтанхуяг

Н.Цэрэнбат

33

Б.Сүрэнжав

Ч.Хүрэлбаатар

ХОВД

34

Б.Пүрэвдорж

Б.Очбадрах

35

Д.Батцогт

С.Бямбацогт

36

Ш.Адьшаа

О.Батнасан

ХӨВСГӨЛ

37

П.Цагаан

Л.Мөнхбаатар

38

Ц.Оюунгэрэл

Ц.Даваасүрэн

39

Б.Эрдэнэбат

Л.Энх-Амгалан

ХЭНТИЙ

40

М.Хүдэрбаатар

Б.Бат-Эрдэнэ

41

Б.Гарамгайбаатар

Л.Оюун-Эрдэнэ

42

Ж.Оюунбаатар

Т.Гантулга

ДАРХАН-УУЛ

43

М.Сономпил

Д.Баттөмөр

44

Б.Мөнхдаш

Б.Жавхлан

45

Р.Бурмаа

Д..Хаянхярваа

ОРХОН

46

Д.Алтанхуяг

О.Содбилэг

47

Д.Одхүү

Д.Атармаа

48

Б.Мягмарсүрэн

Д.Дамба-Очир

БАЯНЗҮРХ

49

Д.Зоригт

Д.Оюунхорол

50

Б.Болор

Ж.Энхбаяр

51

Б.Булгамаа

Б.Саранчимэг

52

Б.Сайханбилэг

Б.Батзориг

53

Ж.Батзандан

Д.Төмөрчулуун

54

Д.Арвин

П.Анужин

ХАН-УУЛ, БАГАХАНГАЙ

55

Ж.Ганхуяг

Д.Сарангэрэл

56

Г.Байгалмаа

Ц.Нямдорж

57

Л.Болд

С.Оюунбилэг

58

Г.Батхүү

Б.Энх-Амгалан

СҮХБААТАР,БАГАНУУР

59

Б.Мэдрээ

Д.Цогтбаатар

60

Х.Тэмүүжин

Ц.Мөнх-Оргил

61

М.Батчимэг

Сү.Батболд

62

Л.Гантөмөр

Ц.Цогзолмаа

ЧИНГЭЛТЭЙ, НАЛАЙХ

63

С.Дэмбэрэл

Т.Аюурсайхан

64

Г.Баярсайхан

М.Оюунчимэг

65

Мөнхзаяа

Ө.Энхтүвшин

66

О.Эрдэнэбулган

Д.Ганболд

БАЯНГОЛ

67

С.Одонтуяа

А.Ундраа

68

Д.Оросоо

Ж.Ганбаатар

69

С.Эрдэнэ

Л.Амгалан

70

З.Энхболд

Д.Лүндээжанцан

СОНГИНОХАЙРХАН

71

Д.Пүрэвбаатар

Ц.Гарамжав

72

Л.Эрдэнэчимэг

Н.Учрал

73

М.Чинболд

Д.Сумъяабазар

74

Б.Ургамалцэцэг

Д.Тэрбишдагва

75

Ш.Түвдэндорж

Б.Ундармаа

76

О.Магнай

Х.Нямбаабаатар

4

ªÄÐÈÉÍ ÑÎÍÈÍ

2016.05.27 БААСАН ¹126 (5391)

улс төр

АН, МАН-аас нэр дэвших хүмүүсийн нэрс эхний байдлаар тодорлоо

Аймаг, дүүрэг

Тойрог

Тойргийн нутаг дэвсгэр

АН

МАН

Архангай

1

Булган, Их тамир, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут, Жаргалант сум

Д.Ганхуяг

Г.Тэмүүлэн

2

Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар баг, Төвшрүүлэх, Цэнхэр сум

Н.Батбаяр

Ё.Баатарбилэг

3

Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл сум

Р.Гончигдорж

Ж.Мөнхбат

Баян-Өлгий

4

Сагсай, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Бугат сум, Өлгийн сумын 7 дугаар баг

А.Бакей

Ж.Сауле

5

Өлгий сумын 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар баг

Х.Ержан

А.Баделхан

6

Алтай, Буянт, Толбо, Булган, Дэлүүн, Алтанцөгц, Баяннуур сум

Д.Мурат

А.Тлейхан

Баянхонгор

7

Баянхонгор сумын 1, 4, 8 дугаар баг Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст сум

Х.Баттулга

Л.Элдэв-Очир

8

Баацагаан, Баян-Өндөр, Баянцагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сум. Баянхонгор сумын 2, 7, 9 дүгээр баг.

Н.Түвшинбаяр

Г.Занданшатар

9

Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, Эрдэнэцогт, Баян-Овоо сум. Баянхонгор сумын 3, 5, 6 дугаар баг.

Д.Ганбат

М.Билэгт

Булган

10

Булган, Баян-Агт, Бугат, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр сум.

О.Амартүвшин

Ё.Отгонбаяр эсвэл Ж.Бат-Эрдэнэ

Говь-Алтай

11

Есөнбулаг, Алтай, Баян-Уул, Бугат, Дарив, Жаргалан, Шарга, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Бигэр, Дэлгэр, Тайшир, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сум.

О.Амгаланбаатар

Ц.Дашдорж

Говьсүмбэр

12

Сүмбэр, Шивээговь, Баянтал сум. Дорноговь аймгийг Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Өргөн сум.

Г.Ганбаатар

Ж.Батсуурь

Дорноговь

13

Дорноговь аймгийн Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд сум

З.Алтангэрэл

Б.Дэлгэрсайхан

Дорнод

14

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1, 6, 8, 9, 10 дугаар баг, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр сум

М.Зоригт

Х.Болорчулуун

15

Мөн аймгийн Хэрлэн сумын 2, 3, 4, 5, 7 дугаар баг, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Чулуунхороот, Баян-Уул, Цагаан-Овоо сум

Д.Энхбаатар

Н.Номтойбаяр

Дундговь

16

Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайнцагаан, Сайхан-Овоо, Хулд, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өлзийт, Өндөршил сум

Б.Наранхүү

Б.Амарсанаа эсвэл С.Буджав

Завхан

17

Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул, Яруу сум

Я.Санжмятав

Ш.Батсамбуу

18

Мөн аймгийн Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар баг

З.Нарантуяа

Б.Энхболд

Өвөрхангай

19

Өвөрхангай аймгийн Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин сум

Л.Бат-Орших

Я.Содбаатар

20

Мөн аймгийн Арвайхээр, Тарагт сум

Ч.Даваабаяр

Н.Тогтохсүрэн

21

Мөн аймгийн Бүрд, Баян-Өндөр, Есөн зүйл, Өлзийт, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийн тээл, Хайрхандулаан сум

С.Дэмчиг

С.Чинзориг

Өмнөговь

22

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг /Баруунсайхан/, 2 дугаар баг /Хан-Уул/, 5 дугаар баг /Зүүнсайхан/, 7 дугаар баг /Оюут/, 8 дугаар баг /Цагаанбулаг/, Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс, Булган, Мандал-Овоо, Ханхонгор сум

Б.Бадраа

Н.Наранбаатар

23

Мөн аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг /Төв/, 4 дүгээр баг /Дундсайхан/, 6 дугаар баг /Их-Уул/, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон сум

Д.Бат-Эрдэнэ

Б.Долгор

Сүхбаатар

24

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян сум

Ж.Батсуурь

Ч.Улаан

Сэлэнгэ

25

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Жавхлант, Сүхбаатар, Хүдэр, Шаамар сум

С.Баярцогт эсвэл Б.Баярхүү

Н.Оюундарь

26

Мөн аймгийн Баянгол, Ерөө, Мандал сум

Д.Эрдэнэбат

Ж.Эрдэнэбат

27

Мөн аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Түшиг, Хушаат, Цагааннуур сум

Л.Цандэлэг

С.Бүрэнбат

Төв

28

Төв аймгийн Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэргэлэн сум, Зуунмод сумын 2 дугаар баг /Ланс/, 6 дугаар баг /Баруун зуунмод/

А.Сүхбат

29

Мөн аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай, Баянцогт, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сум, Зуунмод сумын 3 дугаар баг /Баянхошуу/, 5 дугаар баг /Нацагдорж/

Д.Доржпүрэв

М.Энхболд

30

Мөн аймгийн Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл сум, Зуунмод сумын 1 дүгээр баг /Номт/, 4 дүгээр баг /Зүүндэлгэр/

Н.Энхболд

Увс

31

Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Давст, Сагил сум, Улаангом сумын 3, 7, 8, 12 дугаар баг

О.Цогтгэрэл

Б.Чойжилсүрэн

32

Мөн аймгийн Малчин, Хяргас, Завхан, Наранбулаг, Тариалан, Ховд сум, Улаангом сумын 4, 9, 10, 11 дүгээр баг

Н.Алтанхуяг

Ц.Нямдорж, Н.Баярсайхан, Б.Занабал, Н.Цэрэнбатын аль нэг нь

33

Мөн аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөн, Түргэн сум, Улаангом сумын 1, 2, 5, 6 дугаар баг

С.Отгонбаяр

Ч.Хүрэлбаатар

Ховд

34

Ховд аймгийн Дарви, Дөргөн, Зэрэг, Цэцэг, Чандмань сум, Жаргалант сумын Бугат, Жаргалан, Рашаант, Хайрхан баг

Б.Пүрэвдорж

Б.Очбадрах

35

Мөн аймгийн Алтай, Буянт, Манхан, Мөст, Үенч сум, Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Наран, Тахилт баг

Д.Батцогт

С.Бямбацогт

36

Мөн аймгийн Булган, Дуут, Мөнххайрхан, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн сум, Жаргалант сумын Алагтолгой, Буянт, Магсаржав, Цамбагарав баг

Ш.Адьшаа

О.Батнасан

Хөвсгөл

37

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10, 11, 12, 13, 14 дүгээр баг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх, Чандмань-Өндөр сум

П.Цагаан

Ж.Цолмон эсвэл Л.Мөнхбаатар

38

Мөн аймгийн Мөрөн сумын 5, 7, 8, 9 дүгээр баг, Арбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Тариалан сум

Ц.Оюунгэрэл

Ц.Даваасүрэн

39

Мөн аймгийн Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 дугаар баг, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сум

Б.Эрдэнэбат

Л.Энх-Амгалан

Хэнтий

40

Хэнтий аймгийн Батширээт, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Бор-Өндөр сум

М.Хүдэрбаатар

Б.Бат-Эрдэнэ

41

Мөн аймгийн Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Дадал, Норовлин, Биндэр сум

Б.Гарамгайбаатар

Л.Оюун-Эрдэнэ

42

Мөн аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сум

Ж.Оюунбаатар

Н.Ганбямба

Дархан-Уул

43

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, 17 дугаар баг /Өргөө/

М.Сономпил

Б.Баттөмөр

44

Мөн аймгийн Дархан сумын 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар баг

Н.Мөнхдаш

Б.Жавхлан

45

Мөн аймгийн Дархан сумын 1, 2, 3, 18 дугаар баг /Малчин/, Орхон, Хонгор, Шарын гол сум

Р.Бурмаа

Д.Хаянхярваа

Орхон

46

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг, Зэст, Баянцагаан, Говил, Яргуйт, Эрдэнэ баг, Жаргалант сум

Д.Алтанхуяг

Д.Дамба-Очир

47

Мөн аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин, Оюут, Согоот, Дэнж, Уртын гол, Их залуу, Шанд баг

Д.Одхүү

О.Содбилэг

48

Мөн аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг, Бүрэнбүст, Цагаанчулуут, Баянбулаг, Булаг, Наран, Даваат, Рашаант баг

Б.Мягмарсүрэн

Д.Энхтайван

Баянзүрх

49

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, 2, З, 7, 21, 27 дугаар хороо

Д.Арвин

Б.Батзориг

50

Мөн дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хороо

Ж.Батзандан

Д.Төмөрчулуун

51

Мөн дүүргийн 4, 5, 14 дүгээр хороо

Б.Болор

Д.Оюунхорол

52

Мөн дүүргийн 9, 17, 19, 22, 24 дүгээр хороо

Р.Булгамаа эсвэл Д.Пүрэвдаваа

Б.Саранчимэг

53

Мөн дүүргийн 11, 12, 13, 16 дугаар хороо

Ч.Сайханбилэг

Ж.Энхбаяр

54

Мөн дүүргийн 8, 10, 20, 23, 28 дугаар хороо

Д.Зоригт

Б.Саранчимэг

Хан-Уул, Багахангай

55

Хан-Уул дүүргийн 1, 2, З, 12 дугаар хороо

Г.Байгалмаа

Б.Лхагважав

56

Мөн дүүргийн 11, 13, 15 дугаар хороо, Багахангай

Ж.Ганхуяг

Ц.Нямдорж

57

Мөн дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороо

Л.Болд

Д.Сарангэрэл

58

Мөн дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороо

Г.Батхүү

Б.Энх-Амгалан

Сүхбаатар, Багануур

59

Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороо

Б.Мэдрээ

Сү.Батболд

60

Мөн дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо

Х.Тэмүүжин

Ц.Мөнх-Оргил

61

Мөн дүүргийн 11,12,13,14 дүгээр хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороо

Р.Амаржаргал

Д.Цогтбаатар

62

Мөн дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багануур дүүргийн 3 дугаар хороо

Л.Гантөмөр

Ц.Цогзолмаа

Чингэлтэй, Налайх

63

Чингэлтэй дүүргийн 1, 2, З, 4, 5, 6 дугаар хороо, Налайх дүүрэг

С.Дэмбэрэл

Д.Ганболд эсвэл Г.Мөнхбаяр

64

Мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо

Г.Баярсайхан

Т.Аюурсайхан эсвэл М.Оюунчимэг

65

Мөн дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороо

Б.Батбаатар

Д.Зоригт

66

Мөн дүүргийн 16, 17, 18, 19 дүгээр хороо

О.Эрдэнэбулган эсвэл Ч.Базар

Ө.Энхтүвшин

Баянгол

67

Баянгол дүүргийн 1, 2, З, 4, 20 дугаар хороо

Д.Оросоо

Ж.Ганбаатар

68

Баянгол дүүргийн 1, 2, З, 4, 20 дугаар хороо

С.Одонтуяа

Л.Амгалан

69

Мөн дүүргийн 8, 10, 12, 13, 14, 22 дугаар хороо

С.Эрдэнэ

Д.Лүндээжанцан

70

Мөн дүүргийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороо

З.Энхболд

Н.Дашзэвэг

Сонгинохайрхан

71

Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дүгээр хороо

Ш.Түвдэндорж

Д.Сумъяабазар

72

Мөн дүүргийн 18, 19, 23, 27, 29 дүгээр хороо

Т.Болдбаатар

Х.Нямбаатар

73

Мөн дүүргийн 8, 10, 11, 21, 28 дугаар хороо

О.Магнай

Д.Тэрбишдагва

74

Мөн дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороо

Б.Ургамалцэцэг

С.Түмэнгэрэл эсвэл Н.Учрал

75

Мөн дүүргийн 1, 2, 20, 22, 32 дугаар хороо

Ө.Пүрэвбаатар

Д.Дэмбэрэл эсвэл Ц.Гарамжав

76

Мөн дүүргийн 3, 4, 5, 6, 26 дугаар хороо

Д.Батбаяр

Б.Ундармаа

Categories
гадаад мэдээ

Н.Савченко Украины Ерөнхийлөгч болоход бэлэн гэв

ОХУ-ын шоронд хоригдож байгаад уржигдар суллагдсан Украины цэргийн албан хаагч, нисгэгч Надежда Савченко нутаг буцсан билээ. Киев хотноо Украины Ерөнхийлөгч П.Порошенко болон Н.Савченко нарын хамтран хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ үеэр Н.Савченко улсынхаа Ерөнхийлөгч болоход бэлэн буйгаа мэдэгдсэн байна. Н.Савченко “Би нисэхийг хүсч байна. Гэхдээ ард иргэд маань хүсвэл би Украины Ерөнхийлөгч байхад бэлэн байна” гэв. Украины парламент буюу Дээд радын гишүүний хувиар тэрээр олзонд буй эх орон нэгт цэргүүдийг чөлөөлөх болон армийн асуудлаар түлхүү анхаарахаа мэдэгджээ. Тэрбээр “Би армийн хяналтын хороонд ажиллах болно.

Өнөөдөр манай армид авлигал ямар түвшинд байгааг сайн мэднэ. Тиймээс авлигын эсрэг тэмцэх болно” гэж онцолсон байна. Мөн тэрээр цааш нь Украины зүүн хязгаар дахь олзонд байгаа цэргийн албан хаагчдыг чөлөөлөхийн тулд өөрсдийгөө бүгд найрамдах улс тунхагласан төлөөлөгчидтэй уулзахад бэлэн буйгаа мэдэгджээ. Н.Савченко Украины зүүн хязгааар дахь нөхцөл байдлын талаар “Энэ бол Орос-Украины дайн болохоос иргэний дайн бус юм гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 25-нд Украины нисгэгч Надежда Савченкод өршөөл үзүүлсэн билээ. ОХУ-ын шүүхээр Н.Савченког Донбасс хотноо Оросын сэтгүүлчдийн аминд хүрсэн гэх хэргээр 22 жилийн ял оноож хорьсон юм. В.Путин түүнд өршөөл үзүүлсний хариуд Украинын тал 14 жилийн хорих ял сонсоод байсан оросын хоёр иргэн Александр Александров, Евгений Ерофеев нарыг Оросын талд хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ улс-төр

ҮЗХ-ны хуралдааны ирц бүрдээгүй байна

2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны хуралдаан өнөөдөр 18:00 цагт зарлагдсан ч 20:00 цагт эхлэхээр болж хойшилсон. Гэхдээ одоогоор гишүүдийн ирц хурлыг эхлүүлэх хэмжээнд хүрээгүй байгаа юм. Мөн Ардчилсан намын удирдлагууд хуралдаж байна. Тус хуралдаанаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ асуудлыг ярилцаж буй аж.

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас олонхын санал авч чадалгүй унасан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд нарыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан руу оруулах асуудал яригдаж байгаа аж. Тэднийг Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдүүлэх хамгийн боломжтой нэр дэвшигчид гэж үзэн ийн ярьж буй юм байна. Мөн Дундговь аймгийн Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн нэрийг дэвшүүлсэн ч маргаантай байгаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал эмэгтэй нэр дэвшигчид боломж олгохын тулд мандатаа эмэгтэй нэр дэвшигчид өгөх хүсэлтийг намын даргадаа өчигдөр гаргасан.

Орхон аймагт өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байсан УИХ-ын гишүүн М.Батчимэг анхан шатанд нэрээ татсан зэрэг асуудал үүссэн учраас удирдлагын төвшинд энэхүү хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, хэний нэрийг Үндэсний зөвлөлдөх хорооны хурал руу авч орох вэ гэдгээ ярьж буй юм байна.