Categories
мэдээ нийгэм

Алтан-Өлгийд гал гарчээ

Баянзүрх дүүрэг Алтан-Өлгийн оршуулгын ойролцоо айлын хашаа байшин шатаж байгаа зурагт мэдээлэл цахим ертөнцөөр түгээд байна. Галын талаарх мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрын хэвлэл мэдээллийн ажилтан ажилтан Х.Бурмаагаас тодруулахад “Айлын байшин шатсан дуудлагын дагуу онцгой байдлын гал унтраах ангийн алба хаагчид шуурхай ажиллан, галыг унтрааж байна. Одоо галыг бараг намжаасан” гэх мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хонь, тэмээ ноослох цахилгаан багаж ашиглаж эхэллээ

Энэ онд орон нутгаас “Малчин” хөтөлбөрийг шинээр батлуулан хэрэгжүүлж эхлээд байгаа. Орон нутгийн малчдыг дэмжих, тэдний нийгэм, ахуй амьдралд нь тодорхой нөлөө үзүүлэх зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд эхний ажлууд хийгдэж эхэллээ. Тодруулбал, хонь тэмээний ноос хяргах цахилгаан багажийг туршилт хийгдлээ. Бүх сумдын МЭҮТ-ийн дарга, мэргэжилтнүүд болон сум бүрийн малчны төлөөллийг хамруулж Ханхонгор сумын Жаргалант багийн төвд сургалт зохион байгуулсан юм. уг сургалтаар “Оюу толгой” ХХК-ийн орон нутгийн харилцааны ажилтнууд сургагч багшаар ажилласан байна.

“Малчин” хөтөлбөрийн хүрээнд хонь тэмээ ноослох цахилгаан багажийг эхний ээлжинд хамгийн их хонь, тэмээ бүхий сумдад нийлүүлэхээр төлөвлөж байна. Харин цаашид мал бүхий бүх багт тус бүр нэг цахилгаан багаж ашиглахаар зорьж байгаа гэдгээ албаныхан хэлж байлаа. Энэ багажийг ашигласнаар малчдын хөдөлмөр, цаг хугацааг хэмнэхэд чухал нөлөө үзүүлж байна гэж малчид онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолборын 4 байршилд дуудлага худалдаа явагджээ

auto tsogtsolborАвто худалдааны цогцолборын дөрвөн байршлын дуудлага худалдаа явагдаад байна. Өмнө нь Авто худалдааны цогцолборын найман байршилд дуудлага худалдаа явуулж байсан. Эдгээр газар нь байршил, хэмжээнээсээ хамаараад 200-530 сая төгрөгийн үнэ хүрч, нийслэлийн төсөвт нийтдээ 2.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн юм

Харин өнөөдрийн дуудлага худалдаанд гурван аж ахуйн нэгж оролцож нэг байршлыг 97 орчим сая төгрөгөөр худалдан авлаа. Дахин авто худалдааны цогцолборын газруудыг дуудлага худалдаанд оруулахгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Өгий нуурт триатлоны УАШТ болно

Монголын триатлоны холбооны 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуурын эрэг дээр зохиогдохоор боллоо. МҮОХ, Эрүүл мэнд, спортын яам, “Каннондэйл Монголиа”, “Касс таун”, “Баялаг буянт” компаниуд хамтран зохион байгуулж буй тус тэмцээн нь шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

Тэмцээний эрэгтэй элит ангилалд 10 км гүйж, 30 км дугуй жийж, 1000 м-т усанд сэлэх бол эмэгтэй элит ангилалд 10 км-т гүйж, 20 км-ийг дугуйгаар туулж, 1000 м-т сэлэх ажээ. Харин 1998-2000 оны хооронд төрөгсөд оролцох хөвгүүдийн ангилалд 3 км-т гүйж, 10 км дугуй унаж, 300 м-т сэлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гар дээрээс худалдаа эрхлэгчдийг шалгажээ

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших Хар хорин худалдааны төвийн дэргэдэх явган зорчигч, нийтийн эзэмшлийн зам, талбай дээр стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, чанарын баталгаагүй бараа бүтэгдэхүүн худалдаалах үйлчилгээ эрхлэгч иргэдийг таслан зогсоох тухай дүүргийн Засаг даргын А/320 захирамж гарсны дагуу холбогдох хэлтэс, албад, ажлын хэсэгт орсон удирдлагууд хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтанд дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн II хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг холбогдох хэлтэс албад болон Хархорин худалдааны төвийн удирдлагууд хамтран ажиллажээ.

Энэ удаагийн шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа эрхэлсэн иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж буй ТҮЦ-ийг дүүргийн Өмч газрын харилцааны албанаас мэдэгдэх хуудас нааж, хуулинд заасны дагуу хоёр хоногийн дотор үйл ажиллагаагаа зогсоох, зогсоогоогүй тохиолдолд албадан татан буулгахыг анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч архи үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс “Хямд архи” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд 10.000 орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ.

Шинжилгээний хариуд татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн үүнтэй холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүд, 102 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллавал иргэд чанрын баталгаагүй архинд хордох, хямд архи үйлдвэрлэж байгаа этгээдүүдийг өөгшүүлэхээс урьдчилан сэргийлэх юм. Одоогийн байдлаар хуурамч архи болох нь тогтоогдсон “Мөнхжин” архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид тодорчээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн нэг болон хоёрдугаар шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчид ирэх зургадугаар сард Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордон, Олимп баазад нэгдсэн бэлтгэлд хамрагдах аж. Энэхүү бүрэлдэхүүнээс тамирчдыг сонгон шалгаруулж, ирэх найм, есдүгээр саруудад БНСУ-д болон Тайваньд болох Азийн болон Европ тивийн чансаа өндөр багууд оролцох Олон улсын тэмцээнүүдэд оролцуулах юм.

Залуучуудын шигшээ багийн хувьд эдгээр өдрүүдэд Дэлхийн Универсиад наадамд оролцох бэлтгэлээ хангаж байгаа бол Үндэсний супер лигийн шилдэг тамирчдыг 1 болон 2 шигшээ багуудад дуудаж, нэрсийг зарлаж байна.

Үндэсний шигшээгийн нэгдүгээр багт:

Дасгалжуулагчаар О.Баярцогт (Хүлгүүд), Ү.Давхарбаяр (Танан), Г.Наранбаатар (Аравтууд), тамирчид Б.Одбаяр (Харцагa), П.Болортулга (Харцага), О.Сэргэлэн (Хүлгүүд), Г.Баттөр (Харцага), М.Бадрах (Ригс), С.Өрнүүнбилэг (Ригс), Б.Билгүүн (Хүлгүүд), О.Ууганбаяр (Танан), Д.Дэлгэрням (Төв ургац), Ц.Мэргэн (Төв ургац), Ш.Сэдбазар (Аравтууд), Т.Санчир (Шонхорууд), Д.Мөнхтүвшин (Аравтууд), М.Отгонмөнх (Хүлгүүд), Г.Ихбаяр (Танан), Б.Мөнхболд (Танан), Ц.Азбаяр (Танан), Н.Золжаргал (Ригс) нар багтжээ.

Үндэсний шигшээ багийн хоёрдугаар багт:

Дасгалжуулагчаар А.Энхбаатар (Ригс), Ж.Отгонбаяр (Арслангууд), Л.Эрдэнэпүрэв (Төв Ургац), тамирчид Б.Дорждамба (Харцага), Э.Дөлгөөн (Харцага), М.Дорждагва (Танан), Ц.Цэрэнбат (Танан0, Э.Цэрэнбаатар (Шонхорууд0, Г.Цэнгүүнбаяр (Шонхорууд), Ц.Ганболд (Төв Ургац), Д.Мөнхтөр (Төв Ургац), Б.Батжавхлан (Ригс), С.Батбямба (Ригс), Э.Дорж-Арилд (Ирвэсүүд), Э.Цэвэлдорж (Ирвэсүүд), Б.Баярбат (Ирвэсүүд), Д.Эрдэнэдалай (Ирвэсүүд), Н.Улаанхүү (Чингис Сити), О.Нямбаяр (Арслангууд) нар нэрлэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Б.Хажидмаагийн орчуулсан “Мянгантаа тулалдсаны эцэст” номын нээлт боллоо

Сэтгүүлч Б.Хажидмаагийн орчуулсан “Мянгантаа тулалдсаны эцэст” номын нээлт боллоо

Сэтгүүлч Б.Хажидмаагийн орчуулсан “Мянгантаа тулалдсаны эцэст” номын нээлт “Интерном” номын дэлгүүрт боллоо. Номын нээлтэд сэтгүүлч Б.Хажидмаагийн дунд сургуудийн найзууд, гэр бүлийнхэн, сэтгүүлчид оролцсон юм. Энэ үеэр МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогцолмаа баяр хүргэж үг хэлсэн. Мөн Сэтгүүлчдийн эвлэлийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг “Орчин үеийн залуус “Фэйсбүүк”, “Твиттер”, “yahoo messenger”-ээр харилцдаг болсон. Энэ ном залууст хандаж захидал хэлбэрээр бичсэн. Энэ номноос дүү нартаа бэлэглэнэ. Энэ номыг Б.Хажидмаа хүүдээ зориулж орчуулан хэвлүүлсэн нь сайхан санагдлаа” гэсэн юм. Ийнхүү сэтгүүлч Б.Хажидмаа “Мянгантаа тулалдсаны эцэст” номыг орчуулан хэвлүүлж уншигчдын хүртээл болголоо.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийнхэн ажил хаялт зарлана гэв

busМонголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Автотээврийн салбарын хамтын болон тарифын хэлэлцээрийн асуудлаар энэ сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 120.5-д заасны дагуу ажил хаялтыг зохион байгуулах шийдвэрийг хүргүүлсэн боловч түр хугацаагаар хойшлуулсан байна.

Ажил олгогч байгууллагын зүгээс хамтын, тарифын хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах тал дээр тодорхой арга хэмжээ авахгүй байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 121.5-д заасны дагуу ажил хаялтыг энэ сарын 25-ны өдрийн 06:00 цагаас зарлахаар болсон байна. Ингэхдээ хугацаагүй ажил хаяхаар шийдвэрлэжээ. Тэд энэ талаараа маргааш 12.00 цагт МҮЭХ-ны байрны дөрөвдүгээр давхрын зааланд мэдээлэл хийх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Хоёр улсын Ерөнхий сайд нар уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлал хийх үеэрээ тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай түүний ордонд уулзлаа.

Монгол бүтээн байгуулалтыг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах, Монгол Эмиратын бизнес эрхчэгчдийг дэмжиж хамтран ажиллах боломжийг нээсэн айлчлал болж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэж хэлсэн. Мөн хамтарсан үйлдвэр байгуулах, дэд бүтэц, төмөр зам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар санал тавьж, эдгээр чиглэлд хамтарч ажиллах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд илэрхийллээ.

АНЭУ-ын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тус улсад ажлын айлчлал хийж буйд талархал илэрхийллээ.

Улаанбаатар-Дубай чиглэлд шууд нислэг үйлдэх, давхар татвар болон хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулах зэрэг баримт бичигт гарын үсэг зурж ажил хэрэг болгох талаар АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай санал тавьж, эдгээр асуудлаар Ерөнхий сайд нар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.