Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цөмөөхэй” балет энэ сарын 24-нд нээлтээ хийнэ

Шинэ жилийн ид шидийг “Щелкунчик”-гүйгээр төсөөлөх аргагүй. Жил бүрийн арванхоёрдугаар сард, шинэ жилийн баярыг тохиолдуулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетыг тоглодог уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Цөмөөхэй” балет долоо дахьудаагаа тоглогдох гэж байна. Алдарт”Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд, Лхагвасүрэн нар тоглоно. Мөн ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 190 гаруй бяцхан хүүхдүүд оролцох нь. Мөн Япон Улсын “Комаки балет” компаниас урилгаар оролцох 12 бүжигчин, хөгжим бүжгийн коллежийн 12 сурагч, тайз, гэрэлтүүлгийн 45 ажилтан, Балетийн хөгжил сангийн 30 хүн гээд “Цөмөөхэй” балет нийт 400-гаад хүний хүчээр тайзнаа амилах гэж байна.

Гол дүрийн Клара гүнжийн дүрд 230 хүүхэд бүртгүүлснээс 190 ньтэнцжээ. Тэнцсэн бүх хүүхэддүр бүтээж байгаа аж. Клара гүнжид таван хүүхэд тоглохоор болжээ. Тэд долоон удаагийн тоглолтод ээлжилж гол дүр бүтээх гэнэ.”Цөмөөхэй” ханхүүд Д.Алтанхуяг өөрөө тоглоно.Түнээс гадна Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчид болон Японы Саё гэдэг бүжигчин ханхүүгийн дүрийг ээлжилж бүтээхээр болжээ. Тоглолтын хувцас хэрэглэл, тайзны гэрэл чимэглэлийг Америкийн “Boston balet” компаниас авчирсан байна. Том контейнер дүүрэн зүйл Америкаас ирсэн гэнэ. Хувцас нь л гэхэд 104 хүний гурван ээлжийнх байгаа аж.

“Цөмөөхэй” балетыг үзэхээр ирсэн хүүхдүүд зөвхөн жүжиг үзээд зогсохгүй, завсарлагаанаар Цөмөөхэйтэй зургаа авахуулах боломжтой. Бастусгайлж бэлдсэн зууш, хоолноос амтархан идэх боломжтой юм байна.Зохион байгуулагчийн зүгээс “Цөмөөхэй” жүжгийн “Самар цөмөгч” гэдэг зохиолоор үлгэрийн ном хийж дуусгажээ. Тус тоглолтыг үзэх хүүхдүүдэд”Самар цөмөгч” үлгэрийн ном болон гарын бэлэгтараахаар бэлдсэн байна.

“Цөмөөхэй” балетын тасалбарын үнэ суудлын зэрэглэлээрээ ондоо. 20-80 мянган төгрөгийн хооронд байгаа аж. Балетын нээлт энэ сарын 24-ний өдөр 19.30 цагаас эхэлнэ. Өдөрт нэг удаа тоглогдох тус балет 27, 28-ныамралтын өдрүүдэд 13.00, 17.30 цагаасхоёр удаа тоглогдох юм байна.

Сонирхуулахад, сонгодог үлгэр болох “Цөмөөхэй”-н бүжгэн жүжиг жилдээ хоёрхон удаа ДБЭТ-т тоглогддог уламжлалтай.Анх Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиожээ. “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Дон Кихот” гэх зэрэг алдарт балетуудыг зохиосон Петр Ильич Чайковский тус үлгэрээс сэдэвлэн 1892 онд “Цөмөөхэй” балетыг бичсэн байна. “Цөмөөхэй” балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог уламжлалтай.Энэ балетыг хамгийн анх амилуулсан уран бүтээлчиднь Оросын Маринский театрынхан.Манай улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглож байжээ.

Хоёр үзэгдэлтэй энэ балетын үйл явдлыг товчлон өгүүлье. Үйл явдал 18 дугаар зууны сүүл үеийн Германы нэгэн буйдхан тосгонд өрнөнө.

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Зул сарын үдэш. Гайхалтай үзэсгэлэн төгөлдөр гацуур мод сүндэрлэжээ. Зочид ээлж дараалан ирсээр байлаа. Хүүхэлдэй урлагч ноён Дроссэльмейр ирж хүүхдүүдийн баяр дээр баяр нэмнэ. Баярын үйл ажиллагаа сүр дуулиантайгаар эхэллээ. Хүүхдүүд аав ээжтэйгээ хөөрцөглөн, бүжиглэн наадацгаана. Энэ үеэрноён Дроссэльмейр “ид шид”-ийн хүчээр хүүхэлдэйнүүдээ амь оруулан бүжиглүүлнэ. Дараа нь Дроссэльмейр самар цөмдөг нэгэн хүүхэлдэйг авч ирэхэд хэн ч түүнийг тоосонгүй. Хүүхэлдэй ганцхан Маша охинд л таалагдав. Охин хүүхэлдэйгa хайрлантэвэрч суутал ах Фриц нь “Зэрэмдэг амьтан” гэж уурлаад хүүхэлдэйн толгойгтасалж орхих нь тэр. Болсон үйл явдлыг харсан Дроссэльмейрсэтгэлээр унасан Маша охинд хүүхэлдэйг нь засаж өглөө. Орой болж, үдэшлэг тарж зочид гэр гэрийн зүг одов. Асрагч эх Машаг өрөөнд нь оруулан унтууллаа.

ЗҮҮД

Шөнө дунд Маша охин гэрийнхнийгээ бүгдийг нь унтсаны дараа хүүхэлдэйгээ шалгахаар орноосоо өндийнө. Хүүхэлдэйгээ тавьсан газар очтол өрөөгөөр дүүрэн хулгана ирчихсэн, зул сарын гацуур модыг хулгайлахаар зэхэж байв. Энэ үед бяцхан Цөмөөхэй хүншигтом болчихов. Хулганын хаан болон түүний хулганууд, Цөмөөхэй болон түүний тугалган цэргүүдтэй дайтажэхэллээ. Тулааны эцэст Цөмөөхэй болон түүний цэргүүд ялж, гацуур модыг аварна. Зэрэмдэг дүр төрхтэй байсан Цөмөөхэйн хараал арилж царайлаг ханхүү болон хувирах мөчид Маша ч мөн адил үзэсгэлэнт гүнж болон хувирав. Ханхүү үзэсгэлэнт гүнжийг дагуулан шидэт ертөнцөд авчирна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Машагийн гайхалтай зүүд үргэлжилсээр. Маша, Цөмөөхэй хоёр луу хар хүчний сарьсан багваахай дайрна. Тэд шидэт дохиурын ачаар хар санаат дайсныг хөөн зайлуулж шидэт орон руугаа эргэн ирнэ. Шидэт орныхон Маша, Цөмөөхэй хоёрыг баяр хөөр дүүрэн угтан авлаа. Дайсныг дарсан баатарт зориулж Испани, Араб, Хятад үндэсний гайхалтай бүжгийг бүжиглэцгээлээ.Сүүлийн вальс бүжиглэсний дараа эргэн тойрон байгаа хүмүүс нэг нэгээрээ уусан алга болох нь тэр. Хамгийн сүүлд Цөмөөхэй алга боллоо. Харин Маша охин унтлагын өрөөнийхөө зөөлөн орон дээр сэрнэ.

Сурагчдын амралт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа. Ид шидийн ертөнцөөр аялуулах “Цөмөөхэй” балет энэ сарын 24-нөөс хойш өдөр бүр 19.30 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно. Шинэ жилийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд хүүхдүүддээ сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлээрэй.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

Төсвийн мөнгөөр ил захидал, мэндчилгээ хэвлүүлэхгүй

Баяр ёслолын үеэр төсвийн хөрөнгө хэмнэх талаар төрийн болон төсвийн байгууллагуудад Засгийн газраас тодорхой чиглэл өгсний дүнд сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид хувийнхаа зардлаар шинэ жилийн баяраа тэмдэглэдэг болсон. Энэ онд ч мөн шинэ жилийн баяраар төсвийн мөнгөөр ил захидал хэвлүүлэх, бэлэг солилцох, урлагийн тоглолт зохион байгуулах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, согтууруулах ундаа худалдан авахаас татгалзахыг төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2014 оны долдугаар сарын 22-ны өдөр хэлэлцээ хийж, Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах зарчмын тохиролцоонд хүрэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Үүнээс хойш хоёр улсын Засгийн газар хэлэлцээрийн төсөл дээр ажиллаж, эрх зүйн зохицуулалтыг уялдуулж байна. Хэлэлцээний ахлагчаар хуучнаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд томилогдон ажиллаж байсан бөгөөд тухайн яам татан буугдсанаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай болжээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” байгуулах хэлэлцээний явцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл сонсоод, хэлэлцээ хийх ажлын хэсгийг шинэчлэхээр тогтлоо. Талууд хэлэлцээрийг 2015 оны эхний хагаст багтаан байгуулахаар төлөвлөж байгаа тул дотооддоо авч хэрэгжүүлэх ажлуудыг ажлын хэсэг хариуцаж ажиллана.

Хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, савхин эдлэл, зарим төрлийн гутал, хүнсний зарим бүтээгдэхүүн зэрэг манай экспортын бараа Японы зах зээлд хөнгөлөлттэй тарифаар чөлөөтэй нэвтрэх, дэвшилтэт техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, улмаар хоёр орны эдийн засгийг интегралчлах чухал ач холбогдолтой юм.

Categories
гадаад мэдээ

Чад улстай дипломат харилцаа тогтооно

Монгол Улс НҮБ-ын гишүүн 45 улстай дипломат харилцаа тогтоох сонирхлоо илэрхийлсний дагуу сүүлийн гурван жилийн хугацаанд 24 орон манай улстай дипломат харилцаа тогтоожээ. Өнөөдрийн байдлаар 8 орон дипломат харилцаа тогтоох саналыг Бээжин дэх ЭСЯ болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын гадаад харилцааг тэлэхэд чиглэсэн энэ ажлыг УИХ-ын АБГББХ-ноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ус цэнгэг, байгаль дэлхий унаган төрхөөрөө байг

Зайсанд Нийслэлийн иргэдийн очих дуртай олон газрууд бий. Зөвлөлтийн дайчдын хөшөө бүхий цогцолбор шинэ барилга, байшингуудын сүрд дарагдан бараг гээгдсэн бол сүүлийн жилүүдэд Бурхан багшийн сэрэг дүр бүхий цогцолборыг зорин очих хүмүүсийн тоо илт олширсон. Харин хоёрхон жилийн өмнөөс олны хөл тасардаггүй бас нэгэн шинэ айл үүдээ нээж, өрхөө татсан нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв юм. Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын хөрөнгө оруулалтаар энэ төвийн барилгыг барьж, Монголын талд хүлээлгэн өгчээ. Зайсанд байрлалтай Үндсэн хуулийн цэцийнбайртай хаяа залган орших энэ байгууллага дотоод болон гадаад тохижилт, орчны хувьд нийслэлд ч ховорхонд орно. Эхний давхар нь үйлчилгээний зориулалтай. Энд байгаль хамгаалах чиглэлээр байгуулсан танин мэдэхүйн музей, байнга өөрчлөгдөж байдаг гэрэл зургийн үзэсгэлэн бий. Загасны найман төрлийн аквариумд олон төрөл зүйлийн загас тэжээж байна. Музейн үзмэрүүд Монгол орны онгон байгаль, ургамал, амьтны аймгийн талаар цогц ойлголтыг өгнө. Тийм ч учраас нийслэлийн ерөнхий боловсролын олон сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, Их, дээд сургууль, коллежийн оюутнууд тус төвийн байнгын зочид, үйлчлүүлэгчид болжээ.

Оюутан сурагчид байгаль хамгаалах, ногоон эдийн засгийг Монголд хөгжүүлэх, хог, хаягдлыг зохистой ашиглах, дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон асуудлаар сургалтад хамрагдаж мэдлэгээ дээшлүүлнэ. Энэ хэрээрээ тэд хамгийн идэвхтэй байгаль хамгаалагчид болдог. Байгаль хамгаалах асуудлаар үндэсний сургагч багш нарыг бэлтгэх, хүрээлэн буй орчин, ногоон хөгжил, эрүүл мэнд, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх асуудлаар сургалт зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах нь тус төвийн үндсэн үүрэг юм. БОНХЯ-наас эхлээд төр, захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, байгаль хамгаалах, ногоон хөгжлийн асуудлаар эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх талаар тус төвийн хамт олон идэвх, санаачлагатай ажиллаж байна.

Хоёрхон жилийн дотор үйл ажиллагаа нь тогтворжин, гар, санаа нийлсэн хамт олон бүрдсэн нь тус төвийн захирал М.Энхтайваны менежментийн ур чадвартай салшгүй холбоотой. М.Энхтайван Москвагийн театр, урлагийн дээд сургуулийг төгссөн. Монгол орон ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс тэрбээр бизнесийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, энэ цаг үеийн шилдэг менежерүүдийн нэг болсон юм. Орос хэл дээр сургалттай “Русская гимназия” сургуулиас эхлээд бизнесийн хэд хэдэн компани байгуулан хөл дээр нь босгосон түүний туршлага улсын үйлдвэрийн газрыг богинохон хугацаанд шилдэг менежменттэй, цэвэр цэмцгэр, аюулгүй орчинтой цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд бүх насныхан бужигнасан сургалт, сурталчилгаа, арга зүйн төв болгоход нөлөөлсөн нь дамжиггүй. М.Энхтайван онцгой санаачлагатай, угаасаа урлагийн хүн болохоор санах, сэдэх нь хурдан, дизайн, уран сайхны хурц содон мэдрэмжтэй, зохион байгуулах ур чадвартайхүн. Байшингийнхаа гаднах талбайгаас эхлээд давхар бүрийг маш сайхан тохижуулжээ. Машин, хүмүүс орох хаалга үүдийг тусгаарлан үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах, аюулгүй байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаарсан байна. Үүдэнд тарьсан цэцгээс эхлээд үйлчлүүлэгчдийн сэтгэлийг татаж, гоо сайханы сэдэл санаа өгч, цэвэр цэмцгэр орчинд ажиллаж, амьдрах хүсэл сэтгэлийг төрүүлдэг. Юм бүхэн нь байраа олсон, хүмүүсийн ярьдгаар үнэхээр донжтой. Хананд хадсан ганц зургаас эхлээдсургалт, сурталчилгаа, үзэсгэлэнгийн самбар, үзүүлэн бүр байраа олсон, өнгө будгийн төдийгүй өгүүлж буй санааны эрэмбэ, дараалал хүртэл хэн хүний сэтгэлд нийцтэй.

Тус төвийн байнгын зочид нь хүүхдүүд. Тэдэнд бага балчираас нь байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, хүмүүн байгалийн харилцаа, Монгол оронд байдаг ан амьтан, ургамлын төрөл зүйлийн талаар мэдээлэл, мэдлэг өгч, тансаг сайхныг мэдрүүлэх нь тус төвийн сургалт, арга зүйн олон талт үйл ажиллагааны үндсэн чиглэл юм. Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл зөвхөн баясан хөгжих төдийгүй гэр орноосоо эхлээд амьдарч байгаа орчноо сайхан байлгах, цэцэг тарих, загас жараахай арчилж үржүүлэх гээд хүн байгаль хоёрыг ойртуулахад чиглэсэн анхны суурь хүмүүжил, хүсэл тэмүүллийг энэ төвд ирж сурч, эзэмшиж байгааг хамтран ажилладаг цэцэрлэгийн багш нар талархан ярьж байлаа. Олон ч байгууллага, хамт олон байгууллагаа энэ төвийн жишгээр тохижуулж, мод бут тарьж, цэцэгжүүлжээ. Сургалт, сурталчилгааны байгууллагын тохижилт, соёлжилт, өнгө зүс, цэцэрлэгжүүлэлт, агааржуулалт зэрэг нь хүртэл бусдыг үлгэрлэн дагуулах, санаагүйг сануулах зорилготой байх ёстойг энэ төвийн хамт олон мөрдлөг болгон, анхнаас нь тодорхой зорилготой ажилласны үр дүн харьцангуй богинохон хугацаанд гарч, олны танил байгууллага, очих дуртай газар болж чадсан байна.

2013 онд тус төв 11 чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж нийт 27,762 хүнд үйлчилсэн бол 2014 онд олон“Иргэн бүр экологич” уриан дор хүүхэд, залуучууд, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг өөрийн байрандаа болон аялалын, хөдөө орон нутагт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулж, одоогийн байдлаар:

  • Өөрийн байрандаа -15.000
  • Аялалын хэлбэрээр -107
  • Хөдөө орон нутагт- 10,380 буюу 6 цэцэрлэг, 25 сургууль, 9 их дээд сургууль, Төв, Архангай, Дорноговь аймгийннийт25,000 гаруй хүнд хүрч ажиллажээ.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв өргөн гадаад харилцаатай. Хөрш орнуудаас эхлээд уг төвийг барьж байгуулсан Япон болон ХБНГУ, Унгар зэрэг олон орны байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг. Одоо ч тус төвд Жайка олон улсын байгууллагын сайн дурын гишүүн Хироки Ёкояама ажиллаж байна.

2008 оны намар бид Монголын 100 хүүхэдтэй Японд айлчилж, хэд хэдэн муж, хотод зочилсон билээ. Олон сайхан арга хэмжээ зохион байгуулснаас япончуудын хог хаягдлыг ангилан ялгаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цэвэр цэмцгэр үйлдвэрүүд мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн. Хироки Ёкояама монгол нөхөдтэйгөө хамтран Япон улс хог хаягдлыг хэрхэн шийддэг, айл өрхүүд хогийг хэрхэн ангилж үйлдвэрт тушаадаг, үйлдвэрүүд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зэргийг манай хүүхдүүдэд сурталчилж, ойлгуулж, сургалт явуулж байгаа нь маш их ач холбогдолтой арга хэмжээ юм. Нийслэл, хотуудын хатуу хог хаягдлыг тойрсон олон арга хэмжээ зохион байгуулж, хүүхэд, оюутан залуучуудыг оролцуулсан тойрон аялал хүртэл хийсэн байна.

Төв бол сургалтын байгууллага. Энд сургалтын олон анги,зуу гаруй суудалтай лекц, хуралдааны танхимыг иж бүрэн тохижуулжээ. Төвд орон нутгийн болон олон улсын семинар, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн байнга болж байдаг.БОНХЯ, аймгуудын байгаль хамгаалагчид туршлагаа солилцон, сургалтад хамрагддаг. Тус төвд ерөнхий боловсролын дунд сургуулийнбиологийн багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, биологийн улсын олимпиад хүртэл зохион байгуулж амжсан байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарыг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтыг байнгынхөтөлбөрөөр зохион байгуулах, уул уурхайн болон нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүдэд зориулсан өндөр түвшний сургалтыг АНУ зэрэг олон жилийн туршлагатай улсад болон эх орондоо зохион байгуулах талаар М.Энхтайван захиралтай тус төвийнхөнд бодож, төлөвлөж байгаа олон бодит санаа, ажлууд бий.

Захирал төвийнхөө шинэ залуу ажилтнуудаа мэргэшүүлэх, боловсрол, ур чадварыг нь дээшлүүлэхэд байнга анхаарал тавьдаг. Ажилтнуудын олонхи нь багш нар юм. Багшлах ур чадвараас эхлээд гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх, янз бүрийн насны хүмүүст хүрч багаар ажиллах чадвартай болгох талаар онцгой анхаарч байна. Захирлаасаа эхлээд хүн бүр гэрэл зурагчид, дизайнарууд. Инженер, техникийн ажилтнууд нь ч гэсэн бүх талаар мэргэшсэн ийм нэгэн гар санаа нийлсэн хамт олон Богд Хан уулынхаа өвөрт, Зайсан толгойн зүүн сугад өргөн түмнийг урин залж, байгаль хамгаалах их үйлсэд уриалан дуудаж байна.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ой 2015 онд тохионо. Монгол, Зөвлөлтийн арми шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 1945 оны Чөлөөлөх дайны ялалт нь Азийн хэд хэдэн орны ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдөхөд шууд тусалсан гэж судлаачид дүгнэдэг. Энэ утгаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын ой Монгол, Орос, Хятадын ард түмэн, Зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл, хамтын тэмцлийг эргэн дурсах тэмдэглэлт үйл явдал юм.

Түүхэн ялалтын тэгш ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэн Засгийн газарт чиглэл өгөх Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд,зарчмын хувьд дэмжлээ.

Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, ойн медаль гаргах, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гадаадын иргэдийн талаар мэдээлэл сонсчээ

Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Монгол Улсад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гадаадын иргэдийн асуудлын тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг судлан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч, явц, үр дүнг тухай бүр Засгийн газарт танилцуулж байх, мөн гадаадын хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Гэртэйгээ шатаж нас баржээ

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага ирэх нь нэмэгдсэн байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Булгийн 19 дүгээр гудамжид оршин суух иргэн Э-гийн гэр шатаж, 50 настай эрэгтэй Э, 5 настай эмэгтэй Н нар гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Галын голомтод тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах аравдугаар ангийн албан хаагчид ажиллаж, галд өртөж нас барсан хүмүүсийн цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа

Шүүхийн тамгын газруудын 2014 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон ажлын албаны удирдлагууд, 79 шүүхийн 41 Тамгын газрын дарга оролцсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Тамгын газрын дарга нартай уулзах үеэрээ “2015 оныг төсвийн сахилгын жил болгоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн дансны тухай хууль” 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлыг шүүхүүд манлайлах ёстой. 2015 онд нийт шүүхүүд хэмнэлтийн горимоор ажиллана” хэмээн хэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “2014 онд шүүхийг ил тод, нээлттэй болгоход томоохон ахиц гаргасан байна. “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажил хийлээ, 2015 онд ч үргэлжлүүлэн хийх болно” гэлээ. Шилдэг тамгын газрыг шалгаруулахад иргэдэд хамгийн ойр, ил тод, нээлттэй ажилласан үзүүлэлтийг чухалчилжээ. Шүүхийн шилдэг тамгын газраар Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Тамгын газар,дэд байрт Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Тамгын газар,гуравдугаар байранд Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 14 дүгээр шүүхийн тамгын газар тус тус шалгарч өргөмжлөл гардан авлаа. Шүүхийн тамгын газрын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлогын зорилт, түүний хэрэгжилт, үр дүн, 2014 оны үйл ажиллагааны тайлан, шүүхийн тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудас, шүүн таслах ажлын болон хэргийн хөдөлгөөний мэдээ, тайлан, санхүүгийн тайлан тэнцэл, аудитын үнэлгээ, дүгнэлт, шүүхийн цахим хуудас, хэвлэл, мэдээлэл,олон нийтэд хандсан үйл ажиллагаа, мониторингийн үр дүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, тухайн жилийн ажлын тайланд шүүгч, ажилтны өгсөн үнэлгээ зэргийг тус тус харгалзсанаас гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны ажилтнууд орон нутгийн болон нийслэлийн шүүхүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан үнэлгээнд тулгуурласан байна.

Categories
мэдээ нийгэм

1443 хүмүүжигч мэргэжилтэй болов

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2014 онд хорих ангиас суллагдагсдыг нийгэмшүүлэх, нийгмийн халамжийн сангаас олгох тусламж, дэмжлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах зэрэг ажлыг тогтмол хэрэгжүүлжээ. Ингэснээр суллагдахын өмнөх сургалтад хамрагдсан хүмүүжигчдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 27.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийт хорих ял эдлэгсдийг ял эдлэх хугацаанд нь мэргэжилтэй болгох зорилгоор ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд болон аймаг, орон нутгийн мэргэжил эзэмшүүлэх төвтэй хамтран мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, энэ онд 784 хүмүүжигчид чадамжийн гэрчилгээ, 659 хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэх олгожээ. Нийт 1443 хүмүүжигчид мэргэжил эзэмшүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.7 хувиар өссөн үзүүлэлт аж.