Categories
мэдээ нийгэм

О.Магнай уулзалт хийнэ

ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа өгөх болсон тухайгаа энэ долоо хоногт мэдэгдсэн. Тэрээр өнөөдөл 12:00 цагт “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд редакцийн уулзалт хийх гэж байна. Тэрээр энэ үеэр олны анхаарал татсан асуудлуудаар байр сууриа илэрхийлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Үйл ажиллагаа нь зогссон “Уламжлалт эм, эмийн ургамал компани”-ийг татан буулгана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас оруулсан саналын дагуу сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь зогсонги байдалд байгаа “Уламжлалт эм, эмийн ургамал компани”-ийг татан буулгах шийдвэр гаргасан. Үүний дагуу тус компанийг татан буулгах ажлыг зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/1051 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Уламжлалт эм, эмийн ургамал компани” ОНӨААТҮГ-ыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталж, комиссыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Оюунчимэг ахлахаар боллоо.
Татан буугдаж байгаа “Уламжлалт эм, эмийн ургамал компани”-ийн газрын балансад бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 сая 560 мянган төгрөгийн бүртгэлийн анхны өртөг бүхий барилга, эхний хагас жилийн тайлангаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн 40 сая 907 мянган төгрөгийг зайлшгүй нэмэгдэх өр төлбөрийн хамт нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэж, Улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг комиссын даргад үүрэг болголоо. Татан буулгах ажилд Нийслэлийн Өмчийн харилцааны газар хяналт тавина гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл дэх төр захиргаа, төсвийн байгууллагын эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах эрхийг нийслэлд өглөө

Яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваариар төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглах, тарахaд замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсч байгаа юм. Мөн сургууль, цэцэрлэгийн эхлэх тарах цаг ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэх нэг шалтгаан болж байгаа талаар Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1234 утсанд иргэдээс багагүй санал ирсэн. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийх эрх олгох хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ерөнхий сайдад хүргүүлсэн.
Нийслэлийн ИТХ-ын хурлын уг хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүллээ. Цагийн хуваарийг өөрчлөхдөө замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Суаресын зул сарын бэлэг

Уругвайн шигшээ болон “Барселона” багийн довтлогч Луис Суарес нутгийнхаа хүүхдийн эмнэлэгт хэвтэж буй 500 хүүхдэд зул сарын бэлэг илгээжээ. Өнгөрөгч ДАШТ-ий үеэр “хаздаг” гэх хочтой болсон дээрх хөлбөмбөгч үе, үе буяны ажилд гар таталгүй оролцдогоороо онцгой нэгэн. Тэр “Танд болон таны ойр төрлийнхэнд 2015 ондоо аз жаргалтай байхыг Суаресын гэр бүлээс ерөөж байна” гэсэн утгатай мэндчилгээг бэлэг болгондоо дагалдуулан үдэж илгээжээ.

Б.Хулан

Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн үнэ 20 ам.доллар болсон ч олборлолтоо бууруулахгүй

Саудын Арабын Эрчим хүчний сайд Али аль-Нуйами CNN-д өгсөн ярилцлагадаа ” ОПЕК-ийн орнууд хувьд нэг баррель нефтийн зах зээлийн ханш 20 ам доллар болтлоо унасан ч хамаагүй , бид олборлолтоо багасгахгүй. Хэрвээ Саудын Араб олборлолтоо багасгавал нефтийн ханш өснө. Тэгвэл Орос, Бразил мэтийн улсууд бидний ашгаас хуваалцах болно. ” гэж хэлээд тэднийд нефтийн өөрийн өртөг нэг баррель нь 4-5 ам долларын үнэтэй байдаг тул айх юм огт үгүй гэдгээ илэрхийлжээ.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын гурван сая дахь иргэн ирэх сард тодорно

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний үе чацуутныг тодорхойлж, урамшуулан алдаршуулах шийдвэрийг Засгийн газар 2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаасаа гаргасан билээ.

Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сард төрнө гэж Үндэсний статистикийн хорооноос тооцоолж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтлоо.

Монгол Улсын гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр төрсөн бүх чацуутанд 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж алдаршуулахад нийт 958 сая төгрөг зарцуулагдах тооцоотой байна.

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлснээс бусад аймаг, дүүрэг тус бүр гурван сая дахь иргэн мэндэлсэн цаг хугацаатай хамгийн ойрын нэг чацуутныг тодруулах юм. Тэдэнд гурван сая дахь иргэний адилаар орон сууц олгож, алдаршуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарт хариуцууллаа.

Чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Согтуудаа эхнэрээ хутгалжээ

Сүүлийн үед согтуурсан үедээ нэгнийгээ хутгалсан, зодож танхайрсан гэх дуудлагууд Цагдаагийн байгууллагад ирэх нь ихэсчээ.

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо “Цэлмэг” дэлгүүрийн гадна зодоон болоод байна гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн мөрөөр очиж шалгахад СХД-ийн 22-р хороонд оршин суух Б гэгчийг Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суух 23 настай М нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож танхайрсан байна.

Мөн Баянгол дүүргийн есдүгээр хороонд36 настай эмэгтэй Б гэгчийг түүний нөхөр болох 38 настай А гэгч нь согтуурсан үедээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Эдгээрхэргийгтус тусындүүргийн цагдаагийнхэлтэсүүд шалгаж байгаа ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

20.94 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгоно

Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 20.94 сая га талбайд шинээр өргөдлийн журмаар, харин улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдэж үнэ цэнэ, хэтийн төлөвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий 10.15 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тус тус хайгуулын тусгай зөвшөөрөлолгох боломжтой гэж тогтоосон байна.

Үүнээс дэд бүтэц, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан хайгуулын тусгай зөвшөөрлийг үндэсний аюулгүй байдлын бодлого, үзэл баримтлалд нийцүүлж төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.

Сонгон шалгаруулалтаар олгох 10.15 сая га талбайн хувьд улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдэж үнэ цэнэ, хэтийн төлөвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий 6.2 сая га, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон 2.32 сая га, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбай 1.56 сая га талбай тогтоогджээ.

Эдгээрээс эрдсийн хуримтлал бүхий талбайгаас эхний ээлжинд нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтын журмаар олгохоор төлөвлөсөн байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хүлээн авах эрэмбийг цахим мэдээллийн тусламжтай тогтоох бэлтгэл ажил хангагджээ. 2015 оны нэгдүгээр сарын дундуур олгож эхлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр ирэх оны төлөвлөгөөт хайгуулын ажил хавар эрт эхлэх боломжтой аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгджээ

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал тус бүр өсчээ. Тухайлбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 254.5 мянган тонноор буюу 35.7%, молибдений баяжмалын үйлдвэрлэл 191.3 тонноор буюу 5.6 %, алтны үйлдвэрлэл 2.1 тонноор буюу 25.1%, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 1.8 сая тонноор буюу 32.8%, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 126.0 мянган тонноор буюу 60.8%, газрын тосны үйлдвэрлэл 2.3 сая баррелиар буюу 49.1%-иар тус тус өссөн байна.

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх экспортын өссөн дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт 822.6 мянган тонноор буюу 5.1 хувь, алтны экспорт 1.0 тонноор буюу 14.1%, газрын тос 1.8 сая баррелиар буюу 39.7%-иар, зэсийн баяжмал 667.1 мянган тонноор буюу 2 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Уул уурхайн салбараас татварын орлогоор улсын төсөвт нийтдээ 1 их наяд 75.4 тэрбум төгрөг төвлөрчээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ тогтвортой байна

Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 1.1 сая тонн шатахуун импортолжээ. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани нийлүүлжээ. Дэлхийнзах зээл дээр WTI газрын тосны үнэ 29 хувь, Брент тосны үнэ 36 хувь, Уралс-32 газрын тосны үнэ 36 хувь, Дачин-33 газрын тосны үнэ 40 хувиар тус тус буурсан мэдээ байна. Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгож байсан хөнгөлөлттэй зээл, форвард хэлцэлийн валютын ханшийн хөнгөлөлт зэргийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хөнгөлөлттэй зээлийг ердийн хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх, валютын ханшийг 1470-аас 1800 төгрөгт ойртуулах ажил хийгдэж байгаа аж. Жижиглэнгээр худалдаалах шатахууны үнэ 2 жил гаруйн хугацаанд тогтвортой байсан ба цаашид ч тогтвортой байлгахаар судалгаа хийж буй юм байна.

Шатахууны үлдэгдэл 114.6 мянган тонн бөгөөд А-80 автобензин 60, АИ-92 43, дизелийн түлш 36 хоногийн хэрэглээг хангах үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад өссөн дүн юм байна.