Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японы Засгийн газар огцорлоо

Ш.Абэгийн тэргүүлсэн Засгийн газар огцорлоо. Саяхан болж өнгөрсөн парламенын ээлжит бус сонгуулийн дараа шинэ танхимаа томилох болсонтой холбогдуулан ийм шийдвэр гаргажээ. Хуучинх Засгийн газрын гишүүн сайдуудаас Батлан хамгаалахын сайд Акинори Этог л өөрчлөгдөх төлөвтэй байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Л.Гантөмөр сайд Богдын музейд очив

БСШУ-ы сайд Л.Гантөмөр Богдын музейн үйл ажиллагаатай танилцаж, музейтэй холбоотой асуудлуудыг холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулсан байна. Сүүлийн үед олон нийтийн дунд Богдын музейд байгаа 21 Дарь эх алдагдах аюул нүүрлээд байгаа төдийгүй тус музейг хувь хүний гарт орсон гэх яриа гараад байгаа юм.Тэдгээр үзмэрүүдийн аюулгүй байдал хэр байдаг, хичнээн хүн ямархуу байдалтай ажилладаг, газрын асуудал гээд байгаа нь яг ямар учиртай юм гэх мэтчилэн сайд сонирхжээ. Богдын музейн нэг харуул,захиргааны таван хүн сайдыг хүлээж авсан байна. Харуулын албандаа гурван сар цалин өгөөгүй, дохиолол хамгаалалт муудсан гээд олон асуудал музейднүүрлэжээ. СайдЛ.Гантөмөр музейн удирдлагад үүрэг өгч, хамгаалалтыг сайжруулж, газрын асуудлыг шийдэх талаар Засгийн газарт өргөн мэдүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд томуугийн тархалт өнгөрсөн долоо хоногоос 0,5 хувиар буурчээ

2014 оны 12 дугаар сарын 15-наас 22-ны хооронд нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторид хандагсдын 7033 тохиолдол (11.2%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

• Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.5 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар өсчээ.

• Мөн өвчлөлийг дүүргээр авч үзвэл өнгөрсөн 7 хоногоос Сонгинохайрхан дүүрэгт 1.5 хувь, Хан-Уул дүүрэгт 0,7 хувь, Чингэлтэй дүүрэгт 0,2 хувиар тус тус нэмэгдсэн байна.

• Нийт өвчлөгсөдийн 79.4 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийнд хордож амь насаа алдах болжээ

Сүүлийн өдрүүдэд иргэд угаарын хийгээр хордсоны улмаас амь насаа алдах тохиолдол гарч байгаа тул Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.БАТЦЭЦЭГ: “Дэлхийн мисс”-т өөртөө харамсахааргүй оролцлоо

Дэлхийн мисс 2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэгтэй ярилцлаа.

-“Miss world” тэмцээн манай цагаар шөнийн 01 цаг хүртэл үргэлжилсэн. Олон монголчууд таныг дэмжсэн шүү?

-Намайг дэмжсэн бүх хүмүүстээ танай сониноор дамжуулан мэндчилж байна. Сайн байна уу, монголчууд минь. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн намайг дэмжсэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа маш их баярлалаа. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа.

Нээлтийн үеэр бүжиглэсэн үндэсний хувцастай бүжиг тань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Монголыг гадаадад их сайхан сурталчилсан үйл явдал болсон байх аа?

-Сорхугтан хатны бүжиг л дээ. Бүжигчин М.Бямбаа зааж дэглэж өгсөн юм.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйд тоглодог бүсгүй юу?

-Мөн, мөн. Энэ тэмцээнд л зориулж бэлдсэн бүжиг. Нэг их удаан бэлдэж чадаагүй. Дөрөв, тав хоног л бэлдсэн байх. Би багаасаа л бүжигт дуртай байсан. Бүжиглэх дуртай. Латин америк бүжгээрхичээллэдэг байлаа. Сүүлийн үед бэлли дэнсийг сонирхон хичээллэх болсон.

-“Дэлхийн мисс”-ийн сүүлийн шат цаг гаруйн хугацаанд болоод өнгөрдөг ч оролцогчид нь олон сарын өмнөөс асар их хүч хөдөлмөр зарцуулдаг. Эх орноо төлөөлж байгаа миссүүд их л олон үйл ажиллагаанд оролцдог юм шиг байна билээ?

-Их хүч хөдөлмөр зарцуулсан. Гэхдээ тэмцээнд бэлдэх хугацаа нь сар гаруй л байсан. Манай “Miss Mongolia” тэмцээн зургадугаар сараас эхэлж явсаар есдүгээр сард сүүлийн шалгаруулалт нь болдог. Би “Дэлхийн мисс”-т орно гэж гурван жилийн өмнөөс бодсон. Тэгээд энэ жил оролцоно гэж өөртөө том төлөвлөгөө тавьсан юм. Их ч бэлдлээ. Энд нэг л юм хэлмээр байна. Монголчууддаа л баярлалаа гэж хэлмээр байна. Их Британи, тэр дундаа Лондонд байгаа монголчууд маань их дэмжсэн. Тэндхийн Элчин сайд нь хүлээж авсан. Миний зурагтай футболк, томоос том хананы зураг хүртэл хэвлээд бэлтгэчихсэн байсан. Аягүй гоё зохион байгуулалттай хүлээж авсанд баяртай байгаа.

Нээлтэд “Mongolia” хэмээнтаныгтанилцуулахад тэнд яасан олон монголчууд байв аа. Шуугилдаад л “Монгол” гэж хашгирцгаах нь сонсогдсон?

-Маш олон монголчууд байсан. Манайхан энд тэндгүй суучихсан. Хаа сайгүй л Монголын минь далбаа. Ер нь үнэхээр гоё байсан, уйлчих гээд. Огшоод байсан. Үгээр хэлэхийн аргагүй гоё байдаг юм билээ. “Дэлхийн мисс”-ийн тайзан дээр эх орныхоо нэрийг дуудуулаад мэндчилэхэд өөрийн эрхгүй омогшсон. Ялангуяа монгол дээл, хувцсаа өмсөөд тэр дундаа хатны хувцастай гарахаар бахархаад л байдаг юм билээ.

Сар гаруйн турш олон орны мисстэй хамт янз бүрийн л тэмцээн уралдаанд хүч үзэж байгаа харагдсан. Хэр ядрав?

-Амар юм гэж хаа байх вэ. Бүх л зүйл саад бэрхшээлтэй тулгардаг. Зүгээр л байж байгаад амжилтад хүрдэггүй. Ямар ч юм тодорхой хэмжээнд хэцүү байдаг шүү дээ. Ядарсан, ядарсан. Өглөөнөөс орой хүртэл үйл ажиллагаатай. Өдөрт 4-6 цаг унтдаг байсан. Өглөө эрт гарахад цайгаа уучихсан байх ёстой. Хувцаслалт, нүүр будалт нь бэлэн байх хэрэгтэй. Өглөө хэдэн ч цагт гарч болно. Тийм болохоор байнгын бэлэн байдалтай л ажилласан. Тэмцээний шүүгчид ингэх явцдаа тухайн оролцогчийн бэлэн байдалд дүн тавьдаг юм. Тийм болохоор цаг барих хэрэгтэй. Яаж ч байсан хоцорч болохгүй. Ер нь аягүй ачаалалтай байсан.

Ямар орны миссүүдтэй танилцаж, найз болов?

-Оролцогчид маань бүгд гоё байсан. Өрөөнийхөө охинтой их сайн найз болсон. Вьетнамын мисс л дээ. Түүнтэй л бүтэн сарын турш бүхий л зүйлд хамтдаа байсан. Бусад оролцогчид маань надад их сайхан хандана, сайн харилцаатай байсан шүү. 121 орны миссүүдийг дотор нь групп болгоод хуваачихсан болохоор биенээ танихгүй байх тохиолдол бий. Харин намайг хэн нь ч харсан “Mongolia”гээд л танина. Тэр нь их гоё.

Өнөө жилийн тэмцээн олон нийтээс санал авснаар шинэлэг байсан. Та тэр санал хураалтаар чамгүй дээгүүр явсан шүү?

-Ер нь бол өндөр саналтай явсан. “Miss world”-ийн албан ёсны хуудсан дээр бүх мэдээлэл, явцыг танилцуулаад явж байсан. Тус тэмцээний зохион байгуулалтыг дэмждэг, сонирхдог гэх газруудын томоохон сайтууд байдаг юм билээ. “Дэлхийн мисс”-т явахаас минь өмнө тэдгээр сайтууд оролцогчдын мэдээллийг байршуулаад санал аваад эхэлчихсэн. Монголчууд маань тэдгээр сайтууд болон албан ёсны сайтад олон мянган саналаа илгээж байсан шүү.

Манай гоо бүсгүйчүүд 2005 оноос энэ тэмцээнд оролцож эхэлсэн. Өнөө жил монголчууд өмнөхөөсөө илүүтэй итгэл тээж байсан нь анзаарагдаж л байлаа?

-Тэгж байсан нь мэдрэгдсэн. Өмнө нь монголчууд ингэж дэмжиж байгаагүй гэсэн. Монголчууд маань үнэхээр сайхан мэссэжүүд илгээдэг байсан. Тэмцээн өндөрлөснөөс хойш өөрийн цахим хаягуудаараа маш олон сайхан үгтэй урмын мэндчилгээ, үгс хүлээн авсаар л байна. Тэмцээн дуусаад эхний гурав хоногт ямар олон сайхан үгс хүлээж авсан гэж санана. Би бүгдэд нь хариу өгч байгаа. Тэр хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. “Чи бол Монголын дэлхийн мисс”, “Чи бидэндээ Дэлхийн мисс” гэсэн олон сайхан үгс ирсээр байгаа (инээв). Гоё мэссэж, сэтгэлийн үгс. Зарим нь шүлэг зохиож, зарим нь зураг зурж илгээсэн.

Таныг нэгэн дэмжигч тань “Дэлхийн мисс”-ийн цэнхэр титэмтэйгээр зурсан байна билээ?

-Харин тийм. Бас гоё үгтэй шүлгүүд ч бий.

Тамонголбүсгүйчүүдийг бусад орны эмэгтэйчүүдээс юугаараа ялгардаг, юу нь өвөрмөц гэж боддог вэ?

-Монгол бүсгүйчүүдийн царай төрх нь өвөрмөц шүү дээ. Биеэ авч яваа байдал, Монголын ёс заншил, үндэсний хувцас. Энэ бүхнийг сайхан хослуулж чаддаг.

Олимп, дэлхийн аваргууд медалийн тавцанд зогсч байхдаа Монголоороо бахархсанаа ярьдаг. “Дэлхийн мисс”-ийн хүндтэй тайзнаа алхаж явахад мисс хүнд юу бодогдох юм?

-Эх нутгийн уул тал, байгаль сэтгэлд буусан. Нүдэнд Монголын төрийн далбаа харагдсан шүү. Тэр агшинд уйлах гээд нулимс цийлэгнээд л ирсэн. Тухайн агшиныг одоо дурсч ярих гэхээр үг гарахгүй, хоолой зангираад байна (Хэсэг чимээгүй болов.сурв).

Т.Батцэцэгийг энэ тэмцээнд оролцоход ямар хүмүүс тусалж дэмжив. Том ажлын ард хамт гарсан эрхмүүдээ танилцуулбал?

-Монголын талын зохион байгуулагчид маань байна. Ээждээ, гэр бүлдээ маш их баярлалаа. Миний ард байсан хамгийн том гол хүч бол миний гэр бүл. “Шилмэл загвар” агентлагийнхандаа талархсанаа илэрхийлье. Намайг дэмжсэн бусад бүх хүндээ надтай сэтгэл зүрхээрээ хамт байсанд баярлалаа гэж хэлье.

-“Дэлхийн мисс”-ийн үеэр зорилготой гоо сайхан гэж ярьж байсан. Та ямар үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж, нийгэм рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил хийсэн бэ?

-Хүүхдэд анхаарал хандуулаасай гэж хүсдэг. Хүүхэд бол Монголын, энэ дэлхийн ирээдүй. Би энэ удаад зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд нийгэм маань анхаарал хандуулаасай гэж хүссэн юм. Тийм өвчтэй хүүхдүүд их өрөвдмөөр (Уйлав ). Өөрсдийн буруугаас болж тэгж төрөөгүй шүү дээ.

Ээж тань “Дэлхийн мисс”-ийн үеэр тантай хамт байсан уу?

-Дэргэд байсан. Ээж намайг тайзан дээр байхыг үзэгчийн суудлаас харсан. Ээж гэдэг хүн дэргэд байхаар бүх юм тайван, айдасгүй болчихдог юм билээ. Бүх зүйлд итгэлтэй, сэтгэлтэй болчихдог юм байна лээ.

-“Дэлхийн мисс 2014″-ийн тэргүүн мисс болон тэмцээний талаар ярихгүй юу. Ямархуу болж өнгөрлөө гэж бодож байна?

-Тэргүүн мисс болсон бүсгүй маань спортын тэмцээнд их амжилт гаргасан л даа. Манай группт байгаагүй болохоор яг ямархуу зан ааштай оролцогч вэ гэдгийг анзаарсангүй. Тэмцээний зохион байгуулалт их сайн байсан.

-“Би тэрэн дээрээ л анхаардаг байж дээ” гэж өөртөө шүүмжлэлтэй хандсан тал байна уу?

-Би энэ тэмцээнд өөртөө харамсахааргүй орсон. Угаасаа олон жилийн өмнөөс бодсон. Чадахаараа бэлдсэн. Бүхнийг чадлынхаа хэрээр бэлдсэн бүхнээ зориулсан болохоор харамсахгүйгээр хийнэ гэж өөртөө хэлсэн. Харамсаагүй. Дээр нь монголчууд маань үнэхээр сэтгэлээсээ дэмжсэнд талархаад баршгүй. Баярлалаа гэх үгсийг хэдэнтээ ч хэлсэн багадахаар санагдана.

Та тэмцээнд гаргасан амжилтуудаасаа дурдахгүй юу. Топ модель ангилалд 20 дугаарт шалгарсан?

-121 орны оролцогчдоос Топ моделийн төрөлд шилдэг хорьд. Спортод багаараа хоёрдугаар байрт. Зорилготой гоо сайхны ангилалд шилдэг 28-д орсон байгаа. Зорилготой гоо сайхан төрөлд зарим орны оролцогчдын хийсэн ажил үнэхээр нүсэр том байсан л даа. Тэдэнтэй эн зэрэгцэн шилдэг 28-д шалгарсандаа баярласан. Хамгийн гол нь миний хийсэн хүмүүнлэгийн ажлын үр дүн нь гараагүй байсан юм. Зорилготой гоо сайхан төрөлд би зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг гадагшаа эмчилгээнд явуулсан. Тэр хүүхэд намайг явснаас долоо хоногийн дараа эмчилгээнд явсан. Өнөөдөр (өчигдөр) эх орондоо ирсэн байгаа. Хагалгаа нь амжилттай болсонд баяртай байна. Нэг ч гэсэн хүүхэд эрүүл саруул боллоо.

Манай улс дараа дараагийн “Дэлхийн мисс” тэмцээнд гоо бүсгүйчүүдээ илгээх болно. Харин юун дээрээ анхаарвал зүйтэй юм байна гэж бодов?

-Хамгийн түрүүнд цаг хугацаа хэрэгтэй. Энэ тэмцээнд явах оролцогчдоо багаар бодоход гурван сарын өмнө тодруулмаар юм байна. Цаг хугацаа хэдий уужуу байна, тэр хэрээр амжилттай бэлтгэх хугацаа ихэснэ. Хоёрдугаарт, монголчууд маань энэ л эрчээрээ дэмжлэгээ бууруулахгүй улам ч уухайлан дэмжээрэй. Тэр хүн эх орноо төлөөлөн ганцаараа явж байгаа ч ард нь шүүмжлэхээс илүүтэй дэмжих ард түмэнтэй байх нь том урам болно. Гуравдугаарт гэвэл явахаар болсон оролцогчдоо хувийн гэмээр хэлмээр зүйлс гардаг юм билээ.

Монголдоо ирсэн чинь аягүй гоё байна. Энд шинэ жилийн уур амьсгал орчихсон байна. Хүмүүсийн гар утас руу залгахаар шинэ жилийн дуу эгшиглээд л. Хаа сайгүй цастай. Үнэхээр гоё байна. Монголчууддаа, бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. 2015 оноо үр бүтээлтэй өнгөрөөж илүү сайхан байгаарай. Шинэ хуучин он солигдох тэр торгон агшинд гэр бүлтэйгээ аз жаргалтай байгаарай гэж ерөөе.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль дэлхийн шилдэг 100 байгууллагад шалгарч “Чанарын алтан титэм” хүртлээ

Дэлхийн улс орнуудад бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, байгууллагуудын шилдгийг шалгаруулдагЧанарын алтан титэмшагналын 2014 оны эзнээр ШУТИСийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль шалгарсан байна. Бусинэсс Иньтиативэ Дирэцтионс (БЬД) олон улсын байгууллагаас зохион байгуулдаг энэхүү шагнал гардуулах арга хэмжээ Английн Лондон хотод арван нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд болжээ. Дэлхийн шилдэг 100-д эрэмбэлэгдсэн ШУТИСийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Батхүрэлтэй ярилцлаа.

Юуны өмнө танай сургуулийн хамт олонд баяр хүргэе. БИДгаас зохион байгуулдаг энэхүү шалгаруулалтын талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу?

-Испанид төвтэй БИД олон улсын байгууллагаас дэлхийн чанарын шилдэг байгууллагуудад шагнал олгодог юм билээ. Жил болгон чанараараа манлайлдаг дэлхийн 100 шилдэг байгууллагыг тодруулдаг. 2014 оны хувьд 19 дэх удаагийнх нь гэсэн. Манай ШУТИС-ийн проректор Т.Намнан болон миний бие Английн Лондон хотноо очиж шагналаа авсан.

Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхийн тулд ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой юм бэ. Танай сургуулийн хувьд болзолыг яаж давав?

-Олон улсын чанарын стандартыг хангаж нэвтрүүлэх талаар онцгой анхаарч, амжилт гаргасан байгууллагуудад энэ шагналыг олгодог. Үүнд их сургуулиудыг сургалтын хөтөлбөр, чанараар шалгаруулдаг юм байна. 2014 онд шалгарсан 100 байгууллагаас гурав нь л их сургууль байсан. Тодруулбал, Канад, Өмнөд Африк, Монгол гэсэн гурван улсын их сургууль багтсан. Дэлхийн бизнесийн хөгжилд гарамгай амжилт гаргасан бизнес менежментийн байгууллагуудыг тодруулдаг “Алтан титэм” шагналыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр манай сургуулийн хэд хэдэн үзүүлэлтийг онцолж байсан. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн мэргэжлийн хөтөлбөрийн агуулгад энэ шагналыг хүртээсэн байна. Мөн олон улсын магадлан итгэмжлэлд тус сургуулийн 13 хөтөлбөр нь орсон гэдгийг шагнал гардуулах үеэр онцолсон. Үүнээс гадна дэлхийн шилдэг 1000 сургуульд тогтвортой амжилт үзүүлсэн гэдгийг ч тодотгосон. Манай сургууль долоон жил дараалан дэлхийн шилдэг 1000 сургуульд багтсан. Энэ үзүүлэлт нөлөөлсөн юм байна. Дэлхийн шилдэг магистрын 4000 хөтөлбөр дотор Азиас 200 хөтөлбөр орсон. Үүнд манай сургуулийн бизнесийн удирдлагын магистрын гурван хөтөлбөр орсон байгаа. Нэг сургуулиас тэр болгон олон хөтөлбөр ордоггүй юм байна. Бас тухайн сургуулийн төгсөгчдийн үндэсний болон олон улсын нэр хүндийг хардаг юм билээ.

-“Алтан титэмшагналыг манай улсаас анх удаа боловсролын байгууллагад өгч байна уу?

-Тэгж ойлгож болно. Өмнө бизнесийн байгууллагууд авч байсан юм билээ. Харин боловсролын байгууллагын хөтөлбөрийн агуулга, сургалтын стандарт нь олон улсын стандартад нийцсэн гэдэг үзүүлэлтээр олгож байсан тохиолдол байхгүй. Бид үүнд их баяртай байгаа. Дэлхийн түвшний шагнал авсан ч гэсэн нөгөө талаар энэ нь өндөр хариуцлага юм. Тиймээс сургалтын агуулга, чанараа улам сайжруулах үүрэг бидэнд оногдож байна.Бид ойрын 4-5 жил Азийн шилдэг сургууль болох зорилго тавин ажиллаж, мастер төлөвлөгөөгөө зохиосон байгаа.

Танай сургалтын хөтөлбөрийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Манай сургуулийн менежментийн салбар бол Монголд анх 1959 онд аж үйлдвэрийн болон инженерийн эдийн засгийн мэргэжилтэн бэлтгэсэн үеэс үүссэн түүхтэй. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны үед бизнесийн удирдлага, менежмент мэргэжлийн хамгийн анхны суурийг Монголд тавьсан юм. Бусад их, дээд сургууль макро түвшний эдийн засаг, менежмент, бизнес, санхүү, банк гэх мэтчилэн олон төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Харин манай сургууль анхнаасаа салбарын менежмент, бизнесийн мэргэжлээр микро түвшний эдийн засгийн мэргэжилтэн дагнан бэлтгэж ирсэн. Бид 53 жилийн түүхэн уламжлалтай. Ялангуяа Монголын менежментийн өв судлалын түүхэн уламжлал, өвөрмөц нүүдэлчин соёл иргэншил, тэр нөхцөл дэх хөдөлгөөнт сэтгэлгээтэй хүнийг хэрхэн удирдах, яаж бэлтгэх талаар арвин туршлагатай. Шинжлэх ухааны доктор, профессор Л.Гүржав, Н.Цэнд гэх мэт аугаа эрдэмтдийн залгамж халааг бид аваад явж байгаа. Энэ утгаараа олон жилийн баялаг туршлагатай. МУИС, Санхүү эдийн засгийн сургууль 1990 оноос бизнесийн удирдлагын ангиудаа нээж байсан. Харин бид хагас зуун жилийн өмнөөс энэ мэргэжилтэнг бэлтгэсээр ирлээ. Зах зээлийн нийгэмд шилжингүүт сургалтын агуулга мэдээж шинэчлэгдсэн. Жишээлбэл, аж үйлдвэрийн эдийн засаг зохион байгуулалт гэдэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан бол одоо үйлдвэрлэлийн болон хүний нөөцийн менежмент гэх мэтээр болон нэр нь өөрчлөгдсөн. Гэхдээ цаад суурь агуулга нь хадгалагдаж байгаа юм.

Дэлхийн шилдэг 100-д шалгарахад сургуулийн төгсөгчдийн нэр хүндийг хардаг гэж та дээр хэллээ. Өнгөрсөн хугацаанд нийтдээ хичнээн боловсон хүчин бэлтгэв?

-Бид 4000 гаруй залуусыг бизнесийн упирдлага, менежментийн чиглэлээр төгсгөсөн. Үе үеийн төгсөгчид маань Монголын эдийн засаг бизнесийн салбарыг авч явж байсан гол мэргэжилтэн, удирдах ажилтнууд байдаг. Монголд 87 сургууль эдийн засгийн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Төрийн болон хувийн 30 гаруй сургууль эдийн засгийн менежментийн нэртэй. Эдгээр сургуулийн багш нарын 30 гаруй хувь нь манай төгсөгчид байдаг. Мөн олон их дээд сургуулийн захирал, удирдах ажилтан, эрдэмтнүүд байна. Түүнчлэн бизнесийн салбарт ч амжилттай ажиллаж байгаа төгсөгчид олон бий. Ганц жишээ дурьдахад, “МЦС” корпорацийн хүний нөөцийн 100 гаруй менежерийн 80 гаруй нь манай сургуулийн төгсөгчид байдаг. Гадаадад нэлээд олон төгсөгч ажиллаж байгаа. Америкт олон залуус байгаагаас хоёр нь их сургуульд багшилж байна. Бизнесийн салбарт менежер хийгээд явж байгаа хүмүүс ч цөөнгүй. Гэх мэтчилэн манайхыг төгссөн залуус нэр хүндтэй, манлайлан ажиллаж байна. Төгсөгчдийн маань чанар сайн болохоор бахархууштай. Төрийн салбарт гэхэд манайхан маш амжилттай ажилладаг. Бүх парламентад УИХ-ын гишүүн манай төгсөгчдөөс сонгогдож байсан. Төр засаг болоод бизнесийг удирдахад манай залуус сайн ажиллаж байгаа. Энэ бүгд бол өнөөдөр бидний байгуулчихсан гавьяа биш, буурал эрдэмтдийн маань гавьяа. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хувьд менежментийн бие даасан сургууль (школ) гэж хэлж болохоор байна.

Танай сургууль үндэсний менежментийн шавь сургалт байгуулагдсаны ой гэж тэмдэглэдэг ньийм учиртай байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Монголд үндэсний шавь сургууль бий болгосны 55 жилийн ойг 2014 онд тэмдэглэсэн. Шинжлэх ухааны доктор, профессор Ломбоцэрэнгийн Гүржав, гавьяат багш Нанзадын Цэнд нарын гавьяаг бид бахархдаг. Ахмад буурал эрдэмтэдмаань одоо хорвоог орхисон ч шавь нар нь тэдний залгамж чанарыг үргэжлүүлж байгаа.

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хуучин нэршил буюу КТМС бол брэнд болсон. Харин одоо Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль болсон. Бүтэц яаж өөрчлөгдсөн бэ?

-КТМС-ийн төгсөгчид чадварлаг байдаг юм гэсэн жишиг тогтчихсон байдагтай санал нэг байна. Ардчилсан нам гарч ирсэнээр дээд боловсролын тогтолцоонд нэлээд шинэчлэлийг хийсэн. Үүний дагуу төрийн их, дээд сургуулиудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Манай ШУТИС-ийн 19 салбар сургууль 10 болж өөрчлөгдсөн. Компьютерийн техник, менежментийн сургуулийн эдийн засаг менежментийн салбар нь Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль дээрээ үлдсэн. Компьютерийн ухааны салбар нь Мэдээлэл харилцаа, холбооны сургууль дээр төвлөрсөн. Тиймээс манайх Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль болсон. Энэ сургуулийн бүтцэд урьд өмнөх бүрэлдэхүүн сургуулиудын үйлдвэрлэлийн менежмент, холбооны менежмент, аялал жуулчлалын менежментийн мэргэжлүүд нэгдсэн. Мөн бүрэлдэхүүн сургуулиудын инженерийн ангийн эдийн засгийн сургалтыг хариуцаж байсан багш нар Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль дээр ирсэн. Ингээд эдийн засаг, менежмент, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар дагнасан сургалттай болоод байна.

Одоо хичнээн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна вэ?

-Бизнесийн удирдлагаар бакалаврын долоон мэргэжил олгож байгаа. Мөн зургаан мэргэжлээр магистр, бизнесийн удирдлага, менежмент, нийтийн удирдлага, нийгмийн шинжлэх ухаанаар доктор бэлтгэж байна. Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр 10 гаруй хөтөлбөрөөр бакалаврын сургалтаар мэргэжил олгож байна. Нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр соёл судлал, нийгмийн ажилтан, нийтийн удирдлага буюу хуучнаар төрийн захиргааны менежмент, олон нийттэй харилцах харилцааны мэргэжилтэн бэлтгэж байна.

Олон улсад үнэлэгдсэн хөтөлбөр боловсруулсан багш, эрдэмтдийг энд орхиж болохгүй санагдлаа. Багшийг эрдмийн зэрэгтэй, хөгжүүлэхэд танай сургууль нэлээд анхаарч ажилладаг шиг харагддаг

-Ер нь бизнесийн удирдлагын мэргэжлийн хөтөлбөрийг олон улсын стандартын түвшинд хүргэж, чанар чансааг сайжруулъя гэвэл үнэхээр багшлах бүрэлдэхүүнийг онцгой анхаарах ёстой. Манай сургууль багшийг хөгжүүлэх хөтөлбөртэй. Жил бүрийн төсөвтөө багшийг хөгжүүлэх сан байгуулдаг. Багш нараа гадаадад мэргэжил дээшлүүлэх, гадны их сургуулийн туршлагыг судлах, олон улсын хурал зөвлөгөөн, чуулга уулзалтуудад төлөөлөгчөөр оролцуулах зэргээр анхаардаг. Мөн багш нарыг эрдмийн зэрэг цолтой болгоход ч дэмжиж ажилладаг. Манай сургуулийн 123 багшийн 50 хувь нь докторын зэрэгтэй. Бахархууштай нь гадаадын их, дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалаадирсэн багш нар олон бий. Тухайлбал Япон, Солонгос, Автрали, ОХУ-ын их сургуульд доктор хамгаалаад ирсэн багш нар байна.

Дэлхийн шилдэг 4000 хөтөлбөрт Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн гурванхөтөлбөр багтсан гэж та эхэнд дурдсан. Ер нь гадаадынхан танай сургуулийг хэр сонирхож байна?

-Одоо бидэнд шинэ зорилт тавигдаж байгаа. Дэлхийн шилдэг магистрын 4000 хөтөлбөрт манай гурван хөтөлбөр орсноор агуулгыг нь гадаадынхан ихэд сонирхож байна. Одоогийн байдлаар 1400 орчим залуу манайд хандсан. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийн агуулгын талаар тайлбарлуулж байгаа юм. Тиймээс бид багш нарын Англи хэлний мэдлэгийг сайжруулах тал дээр нэлээд анхаарч байна. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн хичээлийн агуулгыг Англи хэл дээр болгоход нэлээд ажлуудыг хийж байгаа. Сүүлийн үеийн мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор зайн сургалт явуулах зорилгоор хичээлүүдээ Англи хэл дээр болгож, зайнаас сургалт явуулдаг “Е” хэлбэр рүү шилжүүлж байна. Одоогоор бид төрийн захиргааны менежментийн хөтөлбөрийн 100 хувь, хүний нөөцийн менежментийн хөтөлбөрийг50 хувийг “Э” болгосон. 2014-2015 оны хичээлийн жилд 100 хувь “Е” болгоно. Мөн маркетингийн болон санхүүгийн менежментийн магистрынхичээлийг “Е” болгох зорилт тавин ажиллаж байна.

Ингэхэд танай сургууль гадаадын их, дээдсургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хэд хэдэн улсын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлжбайгаа. Манайх Өмнөд Африкийн Манкоса-гийн их сургуультай таван жил зайн сургалтын хөтөлбөр хэрэгжүүллээ. Арав гаруй хүн суралцсанаас долоо нь төгссөн. Үүний ач холбогдол нь зайн сургалтын талаарх барууны туршлагыг Монголдоо нэвтрүүлэх юм. Зайн сургалтаар мэргэжилтэн бэлтгэдэг том сургуулиудын сурах бичигтэй болно. Мөн Японы олон улсын их сургууль, Тайваний Үндэсний нэгдсэн их сургуультай “1+1” гэдэг хамтарсан хөтөлбөр эхлүүлсэн. Суралцагчид Монголд болон тухайн улсад тус бүр нэг жил сурч, хоёр сургуулийн диплом авна. Мөн Швейцарийн их сургуультай Бизнесийн удирдлагаар зайн сургалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энд сайн тал нь Швейцарь, Франц, Герман улсад сурч болно. Салбар сургуулиуд нь өөр өөр оронд байдаг. Үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Төлбөр нь жаахан өндөр.

Сургалтын зардлын асуудлыг яаж шийддэг юм бэ?

-Энэ нилээд бэрхшээлтэй асуудал болоод байна. Зарим сургуулийн сургалтын төлбөр жилийн 20 гаруй мянган ам.доллар байдаг. Бид аль болох олон улсын төсөл хөтөлбөр, санхүүжилт, тэтгэлэгээр шийдэхээр ажилладаг. Зөвхөн Монголдоо манай сургуулийн хөтөлбөрийн агуулга ийм байх ёстой гээд явж болохгүй. Гадаадын их дээдсургуулиудтай хамтарснаар бид юун дээрээ алдаж байна, ямар хичээл шинээр оруулбал боломжтой вэ гэдгээ мэдэж авна. Хоёр их сургууль бие биенийхээ агуулгыг хүлээн зөвшөөрч дүйцүүлнэ гэдэг том боломж юм.

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн байх аа?

-АНУ-ын АЦБСП буюу Бизнесийн сургууль болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллага нь манай сургуулийн бакалаврын зургаа, магистрын долоон хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн. Мөн Парис хотод төвтэй ЭДУНиВЭРСАЛ групп дэлхийн 154 орны 1000 сургуулийн рейтингийг тогтоодог тус байгууллагын жагсаалтын дээгүүр манай сургууль эрэмбэлэгдэж байгаа. Жил болгон бид амжилтаа ахиулж байна.

Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаас жил бүр нэгдсэн ба бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнд их, дээд сургуулиуд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн даван туулж, шийдвэрлэх талаар ярьж шийддэг. Тиймээс жил болгон манайх багш нараа оролцуулдаг. Жилдээ 20-30 багшийг ийм зөвлөгөөнд оролцож, харилцан туршлага солилцож байна.

Танд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Морь жилийн шилдэг бүтээлд дараахь нийтлэлүүдийг нэр дэвшүүлж байна

Өнгөрч буй морин жилд манай сэтгүүлчид цаг хугацаатай өрсөн байж бүтээсэн олон нийтлэл сурвалжлагаа уншигч та бүхэндээ хүргэсэн билээ. “Өдрийн сонин”-ы морин жилийн шилдэг бичлэгт доорх нийтлэлүүдийг нэр дэвшүүлж байна. Нэр дэвшигчдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар хүргэе.

Сүхбаатарын Алтанцэцэг: Хөх хотын өмнөд монгол залуучуудын тухай цуврал нийтлэл, Т.Санчир “Баянгол шонхрууд” багт 70 сая төгрөгөөр зарагджээ, Токио хотоос мэргэжлийн сумо бөхчүүдтэй хийсэн цуврал ярилцлага, нийтлэл, “Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав: Миний уран бүтээлээс хамгийн олон удаа тоглогдсон нь “Сэрсэн тал” (ярилцлага), “Монголын жудочид Токиогийн их дуулгын шалыг арчиж байгаад ирлээ” (нийтлэл)

Сүхбатын Ариунжаргал: Ц.Цэндэм: “Халуун элгэн нутаг”-ийг миний хань л дуулах ёстой юм шиг болчихсон байсан, “С.Баатар: 1932 оны бослогод химийн хорт бодисоор цэнэглэсэн сум хэрэглэхийг завдсан байдаг”, “Н.Отгонтогос: Алтжингийн нүцгэлдэг хэсгийг хасах гэж байсан”, “Уламжлалт анагаах ухаанаар ходоодны шархыг эмчлэх боломжтой болжээ”, “Г.Эрхэмбаяр: “Нүцгэн дурлал”, “Миний нууц хүү” жүжгийн дүрүүддээ илүү хайртай” (ярилцлагууд)

Баабар: “Зааныг нь анзаарсангүй”, “Төрөө нураахын “жаргал”, “Мэргэжлийн Засгийн газар байгуулъя”, “Шударга эвсэл”, “Монголын тусгаар тогтнол хууль бус болж байна уу?” (нийтлэлүүд)

Цэцэгмаагийн Баасансүрэн: “Төрийн компаниуд ихсэх тусам хувийн бизнесийн орон зай хумигдана”, “ТОСК, НОСК, СООСОГ”, “Монголын стратегийн бүтээн байгуулалт дарга нарын хувь нэхэлтээс болж гацаад байна”, “Засгийн газар популизмынхаа төлбөрийг үндэснийхээ компаниудыг дээрэмдэн барагдуулж байна” (нийтлэлүүд) “Израйлийн бригадын генерал Эффие Эйтам: “Монголын хууль тогтоомж л хамгийн хэцүү тусгай ажиллагаа болоод байна даа” (ярилцлага)

Лхагвасүрэнгийн Батцэнгэл: Тангадын Галсан “Тэр сайхан охин намайг тоогоогүй нь ч болсон юм”, “П.Лувсанцэрэн анд минь эсэн мэнд байсан бол Нобелийн шагнал хүртэх байлаа” цуврал ярилцлага, Бавуугийн Лхагвасүрэн “Аавынхаа дуулдаг байсан “Баян Монгол” дууг одоо ч би сонсож чаддаггүй”, “Хүнийг санах, хүнийг хайрлах гэдэг маш хэцүү ажил” цуврал ярилцлага, “Таван Засгийн газарт сайдын алба хашсан дархан төрийн түшээ Б.Жигжидийнхэн” (нийтлэл), Түмэнжаргалын Дүүрэн “Аав минь миний нэрийг дуунууддаа их оруулсан байдаг” ярилцлага, Иргэн Д.Тогоогийн тухай “Ээждээ ч золгож чадахгүй эрх чөлөөгөөр цангаж явлаа”, “Хүний тооноос хасагдсан арван зургаан жил” цуврал нийтлэл

Давхардаваагийн Гансаруул: “Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист 4.3 сая ам.доллар буюу найман тэрбумаар зарагджээ” (цуврал сурвалжлага), “Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун” (аян замын тэмдэглэл), “Алтан соёмбот бэлгэвч буюу бачим явдлын бээлий”, “Тэнэмэл өвгөд буцаж иржээ” , “Бялуун дээрх интоор буюу Филаэ”, “Ангаргийн бэлэг” (нийтлэлүүд)

Норовын Гантулга: “Ганцаараа идвэл ганц худгийн парламентад, олуулаа идвэл ордны парламентад”, “Увс хүн монгол хүн мөн үү” , “Сумынхаа нэрийг дуудуулсан бөхчүүдийг байр машинаар буллаа. Монголоо дэлхийд цуурайтуулсан Сэр-Одод юу өгсөн бэ”, “Ц.Нямдорж өөрийнхөө эхнэрийг доромжлоод зогсохгүй өрөөлийн эхнэрийг доромжлох нь хэтийдлээ” , “Долоо ч хонолгүй хүүхдээ тэврээд гүйдэг Ардын намыг нэг мөр богтлооч ээ” (нийтлэлүүд)

Даваанямын Даваасүрэн: “Битүү тайга дахь хилчдийн ажин түжин амьдрал”, “Наран мандах зүгт эх орны хил тайван байна” (цуврал сурвалжлага), “Улсын харцага Ц.Содномдорж: Би Гончигдамбаас албан ёсоор уучлалт гуйх болно”, “Улсын начин Н.Адъяабат: Үнэндээ би хоёр дахь шинжилгээг хийлгэе гэж мөнгө төлөөгүй”(ярилцлагууд), “Хакүход өөрийнхөө дэвжээг байгуулж, сумогийн дээд амжилт тогтоох боломж ирлээ”, “С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо” (С.Цэрэнчимэдийн гэрээс бэлтгэсэн сурвалжлага).

Юмсүрэнгийн Дэлгэрмаа: “Элчин Сайд И.К.Азизов: В.Путины айлчлалын товын талаар мэдэгдэл хийх өдрийг хараахан тохироогүй”, “Ф.В.Штайнмайер: Бид ирээдүйд хэрхэн хамтран ажиллахаа төлөвлөнө”, “Украины хамгийн залуу Ерөнхий сайд”, “Армада” танк шинэ үеийн зэвсэг, Рублийн ханш уналт Оросыг хүнд байдалд оруулаад байна.

ГалсанбаатарынДэлгэрцэцэг: “Агаарын наймаачид” буюу лицензийн тонуулчид, Манай сумочдын салхинд япончууд өнхөрдөг бол бид “Тоёота”, “Сони”-гийн сургаар ойчих юм (цуврал нийтлэлүүд), “Н.Даваа: Хоёр найз маань чи өөрийнхөөрөө л яваарай, бид гараад амьдралаа бодъё гэсэн” ( цуврал ярилцлага), “УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн эхнэр, Цэрэндулам: Намаа хүмүүс хаяж байх хүнд цагт Дондог төмс тарьж намынхаа цахилгаан дулааны мөнгийг төлж байлаа” (ярилцлага), “УИХ-ынзарим гишүүн, иргэдэдмессэж явуулсан хүнийг ТЕГ тогтоожээ” (цуврал нийтлэл)

Гантогтохын Лхагвадорж:“Нэхмэлчин баатрын эгэл өдөр”, “Өсөхөө аваргын аав Ц.Гэлэгжамц гуайнд өнжлөө”, “Таван Засгийн газарт сайдын алба хашсан дархан төрийн түшээ Б.Жигжидийнх” (гэрэл зургийн сурвалжлагууд).

Дашбалбарын Мөнгөндалай: “АН Сүхбаатарыг талбайг устгасан, одоо Улаанбаатарыг устгаж адууны жүчээ болгох нь”, “Сөхөрсөн хүчнийг дүрэлзсэн хүчин болгох боломж АН-д ирэв”, “МАН захлаад гэдийчихлээ, одоо хөрөнгө оруулалтыг мөрөөдөөд ч хэрэггүй”, “Орой бүр хорон хэл нь гозолзсон хэрүүлийн чуулган хойморт залрах болов”(нийтлэлүүд) Ш.Сүрэнжав: Р.Чойномыг авьяасгүй гэж хэн хэлэх юм, адарч, алдаж яваад л дууссан (ярилцлага)

Ягааны Мөнгөнцэцэг: “Хоёр өдөр хуралдаад ч Ерөнхий сайдаа тодруулсангүй”, “Хүн төрөлхтөн ёутубэ гэдэг ёс суртахууны цагдаатай болжээ”,” Миний ээж бол сайхан харин та нарынх хөөрхөн юм уу?”, “Болор цом биш болир цом болжээ” (нийтлэлүүд) “Э.Бат-Үүл: Муу хэлүүлэхээс айж хийх зүйлээсээ ухрахгүй” (ярилцлага),

Лхагвасүрэнгийн Мөнхтөр: “Ардын нам сайд нарын суудлыг бөхийн боорцог шиг булаацалдав”, “Твиттерчдээс айх шаардлага огт байхгүй”(нийтлэлүүд),”Зуны зуд буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр” (цуврал сурвалжлага), “Энхболд: Аль ч нам гарсан зайлшгүй биелүүлдэг хөгжлийн стратегитай болох ёстой”, “Энхболд: Ч.Сайханбилэгийг УИХ-аар дэмжсэн тохиолдолд кабинетаа байгуулах эрхийг өөрт нь өгнө” (ярилцлагууд).

Мөнхжаргалын Мөнхцэцэг: “Санаанаас гардаггүй цагаан сар” , “Украйн шиг Засгийн газартаа гадаадын мэргэжилтнүүдийг томилъё”(нийтлэлүүд), “Ягаан Гажидаар овоглосон гавьяатынх”, “Үг танигч” Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Равдангийнд өнжсөн тэмдэглэл, “Монголын түүхийн нэвтэрхий толь” (түүхч, эрдэмтэн Д.Өлзийбаатарынд өнжсөн сурвалжлага).

Цэвээнравдангийн Мягмарсүрэн: “Лу гүний Вандан аваргын зургаа дахь үеийн бөх Ичиножо Ичинноровын төрсөн гэрээс сурвалжиллаа” (гэрэл зургийн сурвалжлага), Путины айлчлалын фото сурвалжлага, арын нүүрний “Хүчит шонхор зах, дэнжийн мянга”, “Шинэчлэлийн Засгийн газар огцорлоо”, “Наадам айсуй”,”Намар”, “Агшин”, “Болзоо”, ” гэрэл зургууд.

Дэмбээгийн Оюунтуяа: “УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга асны баривчилгаа буюу Л.Гансүхийн эргэн тойронд”, “Монголын төр дээрэмд гаршиж байна”, “Тэнэгэрсэн ард түмэн болох гэж зүтгэснийхээ горыг амсч эхэллээ”, “Бид агуу том хоёр гүрний дунд амьдардаг азтай улс”, “Явдаг хогийн цэг” байвал ямар вэ?” (нийтлэлүүд)

Мөнх-Эрдэнийн Ууган-Эрдэнэ: “Жүжигчин, бүжигчин, реппер”, загвар өмсөгчтэй сэтгүүлзүйн нэг ангийнхан”, “Мянга мянган хүүхдэд амьдрал бэлэглэсэн мэс заслын эмч А.Цэнджавынд өнжлөө”, “Холливудад тоглосон Анхням, “Банш” Батаа”, “ТВ коктейл”-ийн Өөскөгийн ангийнхан”, “НХК телевиз “МЦС”-ийн Ж.Оджаргалыг онцолжээ”, “Украинд санаа нь зовж, валютын ханш сурагласан Орхоныхон”.

Пүрэвийн Хашчулуун: “Хувьсгал хийдгээрээ бол Украйн диваажин болох байлаа”, “Үнэндээ Бадарч маань амь гуйгаагүй юмаа”, “Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэнэ”, “Монголын ард түмэнд шоронгоос салах заяа байна уу” (нийтлэлүүд).

ЭнхбаатарынХүрэлбаатар: “Өдөрт мянган машин нүүрс гаргадаг байсан Шивээ хүрэнгийн боомтоор өдгөө зуун машин гарч байна”(Монгол, БНХАУ-д хийсэн томилолт)”, “Гурван улсын хил дээрх Эрээн цавын эвдэрхий вокзал”, “Лу гүний Вандан аваргын зургаа дахь үеийн бөх Ичиножо Ичинноровын төрсөн гэрээс сурвалжиллаа”, Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна (цуврал сурвалжлагууд), “Л.Гансүх болонцагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, З.Төрмандах, Д.Базаргүр (ярилцлагууд),

Хишигтийн Цэнд-Аюуш: Жамц баяны дүрийг бүтээсэн Д.Найданийн охин Гэрэлээтэй хийсэн ярилцлага, Нобелийн шагналын эзэн Д.Эрдэнэцогтын талаар хөрөг нийтлэл, “Африкийн ард түмэн монгол цэрэгт амь байлаа шүү дээ”, Б.Ган-Очир: Ерөнхий сайд “Өлсөөд арга ядахдаа бүгдээрээ туулай агнана шүү” гэж багийнхандаа хэлсэн гэдэг (ярилцлагууд), “Дотуур байранд амьдарч байгаа хүүхэд гэр бүлийн харилцаа, үнэт зүйлсийг мэдэхгүй өсдөг”(нийтлэл).

Бямбажавын Цэнддоо: “Түгжил барилдлагат өдөр”, “Үндэсний хуурамч долоо хоног”, “Батинжнээрийн үлгэр”, “Социализмын үлдэгдэл, коммунист ёс суртахууны илрэлтэй шийдвэртэй тэмцье!” (нийтлэлүүд) , Хамба Д.Чойжамцтай хийсэн ярилцлага.

Дашдоржийн Цэрэндолгор: “Дээрхийн гэгээнтэн: Магадгүй би сүүлчийн Далай лам болов уу. Надад харамсалтай л байна”, “Евразийн медиа форум-2014” амжилттай болж өндөрлөв, “Авлигын эзэн” Жоу Юнкан, “Тайландчууд Чинаватынхныг улстөрөөс шахахаар шийдэв үү”, “Хятад улс цагаан сараа тэмдэглэж байна”.

Буянжаргалын Цэцэгдэлгэр: “Долоон настай охин дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцжээ” , “Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр…”,Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ, Парист зарагдсан Ногоон дахь эх нь Чойроос алдагдсан бурхан мөн үү (цуврал сурвалжлагууд) Ё.Оюун: Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнуудын соёлжсон хувилбар нь АТГ-ынхан болжээ (цуврал ярилцлага).

Энхбаатарын Энхболд: “Алтны төлөөх зэрлэгшил (цуврал нийтлэл), Гэрийнхээ гаднаас алга болсон хүү зургаан жил айлын мал хариулж байгаад иржээ, Б.Самъяа: Бид тэнэмэл хүүхдийг тэжээж, гэр оронтой болгож, буян болж байна гэж бодож явсан, Х.Баттулга: Улс төрчид ард түмнээсээ уучлалт гуйх цаг нь болсон, Ц.Нямдорж: Фракц засагт гараагүй үедээ намын зовлон, гарсны дараа төрийн зовлон болдог, Д.Сумъяабазар: Ард түмний “аварга, аварга” хэмээх уухайн түрлэгийг одоо ч боддог. Тэр бол давтагдашгүй мөч (ярилцлагууд)

Энхцагийн Энэрэл: “Увайгүйчүүдийн бах тавыг хангах нь нийгэмд асар хөнөөлтэй,Цагаан халатын эрэлд (нийтлэлүүд), “Төрөх эмнэлэг, түлэнхийн төвгүй сандарч байхад Төрийн ордон шиг байшиндаа дүүргийн дарга нар тарвалзаж сууна”, “Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгоё”(цуврал нийтлэлүүд), П.Анужин: Аз жаргалтай амьдрахад тийм их зүйл хэрэггүй, Б.Амарсайхан: Их хаанаа Жингис, Гингис биш Чингэс гэж дуудуулсан нь тэр багт монгол хүн байсных (ярилцлагууд)

Батсүхийн Янжмаа: “Д.Сүхбаатар жанжны ач охин С.Наран: Үр удам өнөр олуулаа болсон. Буруу зөрүү хүн гараагүй” (хөрөг), “Хэрэв Монголд эбола орж ирвэл гэр хорооллын жорлонгуудхамгийн эмзэг цэг болно” (нийтлэл), “Анн Алтман: Хотыг ээж нар хамгийн сайн төлөвлөж чадна” (ярилцлага), Монголд анх удаа ДОХ-ын халдвар авсан бүсгүй, хүү, охин хоёртойгоо амьдарч байна (Халдвар тээгч эмэгтэйтэй хийсэн ярилцлага), “Танайд өнжье” : Музей шиг айлаас түүсэн философи (сурвалжлага)

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ Засгийн газар тохиролцоондоо хүрч чадахгүй байна

Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэлсэн амандаа хүрэх­гүй байна гэж МАН гомдол мэдүүлж байгаа. Сайд нарын тоог хоёроор нэмэгдүүлж, дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг дур мэдэн томиллоо гэж байна. Ажлаа авангуутаатохиролцооноосоо няцсан өөр бас бус юмнууд ч байгаа л байх.

Хуучин Ерөнхий сайд буюу АН-ын дарга асан Н.Алтанхуягийн унах болсон шалтгаан ердөө л энэ байсан. Тэрбээр хэлсэндээ хүрдэггүй, хууль зөрчин өөрийн дураар томилгоо хийдэг байв. Ойр дотнынхоо хүмүүсийг албан тушаалд аваачсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн бөөн хэл ам болдог байлаа. Сүүлдээ энэ асуудал Үндсэн хуулийн Цэц дээр очих нь олонтаа тохиолдсон. За тэгээд Цэц хуралдах гэж нэлээд сунжирна. Энэ хойгуур экс Ерөнхий сайд нөгөө хэл ам дагуулаад байгаа халаасныхаа хүнийг ажлаас нь халчихдаг.Дараагаар нь Цэц хуралдаад мэдээж, хууль зөрчсөн байдал ариллаа гэсэн дүгнэлтэд гаргах нь тодорхой. Нэгэнт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарчихсан болохоор Н.Алтанхуяг албан тушаалын томилгоог хийхдээ хууль зөрчөөгүй болжтаарна. Ингээд мань эр өөрийнхөө хүнийг буцаагаад томилчихдог байв.Мөн ч олон аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарыг ийм зальжин аргаар томилсон доо. Хэн хүнд яасан айхавтар ухаан гаргасан юм бэ гэж бодогдохоор. Хэтэрхий сэргэлэн ч юм уу гэмээр. Жинхэнэдээ өөрөө өөрийгөө л залилаад дууссан хүн шүү дээ. Их сэргэлэн эзнээ алдаг гэж хуучны үг яах аргагүй үнэн юм гээч.

Түүнтэй адил Ч.Сайхан­билэг засгийн эрхэнд гарч ирчихээд хулхиддаг гэдэг хэл аманд орж байна. Ингэж болохгүй ээ. Хэлсэндээ хүрч, жудагтай байх ёстой. Монгол Улсад хууль болон шударга ёсыг хамгийн их мөрдөх учиртай төр засаг энэ байдлыг уландаа гишгээд байвал бусад нь яах болж байна вэ. Бүгд хүнээ байж эхэлнэ. Монгол Улс чинь ёс суртахууны хямралд ороод оршин тогтноход хэцүү болно биз дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Энэ мэдээлэл танай нам дотроос ирсэн шүү гэж хүмүүс хэлсэн

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асанЧ.Улаантай ярилцлаа.

Таныг сайд байхдаа эхнэрийнхээ компанидбаахан тендер өгч, идэж уусан тухай мэдээлэл цацагдах боллоо. Та өөрөө юу хэлэх вэ?

-Намайг эзгүй хойгуур ийм юм болжээ.Сонин хэвлэл, сайтуудаар шуугиулсан байна. Гэхдээ зарим хэвлэл ялангуяа танай сонин асуудлыг олон эх сурвалжаас тодруулж, үнэн мөнийг нь олох гэж хандсан байна. Тэр яригдаад байгаа асуудлаар төрийн байгууллагын хариуцлагатай ажилтнууд, компанийн удирдах хүмүүс тодорхой тайлбар өгчээ. Энэ бүхнээс миний нэр холбогдсон тэр мэдээлэл ор үндэсгүй худлаа гэдэг нь харагдаж байна шүү дээ.Дуулиан шуугиан дэгдээх, гүтгэлэг хийх сонирхол зарим хүнд байсан бололтой.

Та хаашаа яваад ирсэн юм бэ. Сангийн сайдын албаа өгснөөс хойш хэвлэ­лээр ч ярьсангүй. Таныг гомдоод алга болчихсон гэдэг яриа ч гарч байлаа…

-Гадаад томилолтоор ажиллаад ирлээ. Би ажлаа өгөхдөө ч шинэ Засгийн газрыг байгуулагдахад ч УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлсэн. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд өдөр шөнөгүй нойр хоолгүй ажлын төлөө зүтгэлээ. Тиймээс биеэ эмчлүүлэхээс эхлээд амжуулах асуудал байлаа. Гомдсон, тунирхсан гэх яриа бол өчүүхэн амьтдын бодож явдаг зүйл. Би албан тушаалыг авч, өгч сурсан хүн. Ер нь албан тушаалыг авах, өгөх нь гол биш жинхэнэ эзэн нь байж хийж бүтээх нь чухал байдаг. Хэн нэгэн даргаас албан тушаал аваагүй, олон түмний итгэл төрийн шийдвэрээр л авч, өгч байна. Хэн нэгэнд гомдоод, хэн нэгнийг баярлуулаад байх шаардлага байхгүй.

-“Сүвэн уул” гэдэг компани үнэхээр танай эхнэрийнх юм уу?

-“Сүвэн уул” гэдэг компанийгогт мэдэхгүй.Өмнө нь надад ямар нэгэн хэлбэрээр дуулдаж, танигдаж байгаагүй. Би болоод манайхнаас хэнтэй нь ч холбоогүй.

Тэр компанид та нэг удаа тусалж байсан юм биш үү?

-Тийм асуудал байхгүй. Энэ нэрийг өмнө нь нэг л удаа сонсч байсан. Хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж буй бол төрийн алба дэмжих л ёстой шүү дээ.

Хэзээ, ямар байдлаар сонсч байсан юм бэ?

-Хувийн сонирхлын үүднээс Сангийн сайдын хувиар юм уу, УИХ-ын гишүүний үүргээр ямар нэгэн компанид туслах бололцоо хязгаарлагдмал шүү. Бизнесийн орчин бүрдүү­лэх, эрх зүйн зохицуулалтын асуудлаар зөвлөгөө өгнө гэх мэтээр. Монгол Улсад үйлчилж байгаа хууль дүрмээр бол Сангийн сайдын албан тушаалтаннэг ч тендер шалгаруулах мэдэлгүй байдаг. Сангийн сайд танил талдаа тендер өгсөн гэдэг мэдээлэл угаасаа зохиомол. Ийм зүйл хүсээд надаас дэмжлэг авч чадаагүй хүмүүсийн гоморхол биз.Тендерийг зарлаж, үнэлж, дүгнэсэн, хуулиар эрх олгогдсонбайгууллагууд нь тэр ажил, асуудлаа хариуцдаг юм.

-“Сүвэн уул” компанийнзахирлыгта таньдаггүй гэж үү?

-Танихгүй. Компанийнх нь эзэн өөрөө тодруулга өгсөн байсан шүү дээ. “Ч.Улаан гэдэг хүнийг танихгүй” гэж. Тэгэхээр минийхолбогдсон гээд байгаа тендерийн дуулиан шуугиан иш үндэсгүй худлаа, зохиомол гүтгэлэг. Энэ бол хэн нэг хүний бодож олсон зохиомол зүйл байна. Хамгийн гол нь тэр хүмүүс энэ шуугианыг намайг эзгүйд хэвлэлээр цацаж, ирэнгүүтсайтуудаас авчихсан байна.Эндээс нь харахад л зохиомол гэдэг нь тодорхой байгаа биз. Дуулиан болгосон бүх мэдээлэл баримтаар няцаагдана.

Ямар баримтаар…

-УБЕГ-аас “Сүвэн уул” гэдэг компанийг хэн хэзээ, ямар зорилготойгоор байгуулсан бэ гэдэг мэдээллийг аваад харахад болно шүү дээ.Яг энэ мэдээллийг би бүртгэлийн газраас албан ёсоор авахаар хандсан байгаа.Түүнчлэн хэвлэлээр миний талаар цацсан мэдээлэлд дурдсан үнийн дүн,тоо баримт цөмзохиомол юм билээ. Худалдан авах ажиллагааны газраас энэ талаар албан ёсоор мэдэгдсэн байна. “Энэ бол манайхаас зарласан тендерүүдийн жагсаалтад байхгүй” гэжээ. Худалдан авах ажиллагааны газар, мөн харьяа яамдаар дамжуулан тендерүүд зарлагддаг. Тэр болгоны жагсаалтыг гаргуулж, хариуцсан байгууллагуудаас нь тодорхой тайлбар авахаар хандсан байгаа.

Хэвлэлийн байгуулла­гуудаас ч албан ёсны тайлбар шаардана. Яагаад гэвэл тэр мэдээллийг дуулиан шуугиан болгосноор УИХ-ын гишүүн миний нэр төрд халдаад зогсоогүй, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд, тодорхой аж ахуйн нэгжийн бизнесийн нэр төрд халдсан үйлдэл болсон.Тиймээс үнэн мөнийг нь олж, нийгэмд зарлах ёстой. Тэгэхгүй болцаашдаа намын эв нэгдэл, үйл хэрэгт харшилж,намын олон мянган дэмжигчдийн сэтгэлд сэв суулгах юм.

Танай эхнэрийн дүү та­ван тендерийнх нь мөн­гийг Сангийн яамнаас гар­гуулж авсан гэдэг зүйл тэр мэдээлэлд дурдагдсан байсан

-Тэр заасан өдөрт нь тийм гүйлгээ хийгдсэн эсэхийг санхүүжилтийн мэ­дээ тайлангаас үзчих боломж­той. Сангийн яаман дээр хү­лээг­дэж байгаа болон ол­гогдсон санхүүжилтийн мэдээ тайлан нь тодоор тавигд­даг юм шүү дээ. Шилэн дансны тогтолцоонд аль эрт шилжчихсэн.

Тэгвэл ийм худлаа зүйлийг хэн тараах болсон юм бол. Уг нь хүнийг ор үндэсгүй гүтгэвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэддэг л баймаар юм

-Хэн энэ үлгэрийг зохиож, хэн дэвэргэж, хэн зохион байгуулалттайгаар цацав гэдгийг би гадарлаж байна. Улс төрд энэ олон жил явахдаа юу эсийг үзэхэв. Иймэрхүү зүйлийг тайлаад уншчих чадвар, улс төрийн мэдрэмж надад байна.Сэдэл, өрнөл, санаархал нь ойлгомжтой, хэвшсэн хоцрогдсон арга барил шүү. Мэдээж хэвлэлийнхэн өөрсдөө ийм зүйл бодож олоогүй нь тодорхой. Дуулиан шуугианд дуртай учраас бие биеэсээ ишлэл авч, тэр мэдээллийг цацаж, нэг үгээр гэнэн үйлдэл гаргасан байх. Магадгүй хувь хүний нэр төрд халдаж, хууль зөрчсөн гэдгээ мэдээгүй ч байж мэднэ.Хэвлэлийн байгууллага, сайтууд надаас уучлалт гуйх биз. Уучлал хүсвэл мэдээж би уучилна. Ирсэн мэдээллийг магадлалгүйгээр гаргасандаа хүлцэл өчье гээд гаргадаг шүү дээ.Дээрээс нь “Энэ мэдээлэл танай нам дотроос ирсэн шүү” гэдгийг олон байгууллага, хүмүүс хэлж байна.

Мэдээж танай намынх­наас энэ мэдээллийг явуу­лаад байна уу гэдэг хардлага бий. Тэгвэл яагаад

-Ийм дуулианыг дэгдээ­сэн хүмүүс надад их ойрхон байгаа. Манай намын хариуцлагатай хурал дээр протоколтой, эзэнтэй, гэрчтэйгээранх яригдсан асуудал. Тэр үед “Элдэв хардлага сэрдлэгээс үүдсэн, иш үндэсгүй зүйл ярьж байна. Нухацтай хандаарай” гэдгийг нь хэлж байсан.

Хэн гэдгийг нь шууд хэлчихэж болохгүй юм уу?

-Тэр тухай одоо хэлэхгүй. Чадахгүй мөртөө том дарга болохыг мөрөөдсөн төрийн жижигхэн албан хаагч, олигтой мэдээ ч биччихэж чадахгүй хэрнээ дуулиан шуугиан дэгдээхдээ гаршсан шалихгүй сэтгүүлч, мөнгөтэй болоход нь, тендер авахад нь тус болоогүйдгоморхсонатаархахаас өөрийг мэдэхгүй хорчин нөхдийн хийсэн зүйл.Ер нь өнөөдөр дуулиан шуугиан хов хорыг хүн бүхэн сонирхдог, итгэдэг болчихсон сонин цаг үе ирчихэж дээ. Жирийн ажилтнаасаа эхлээд дарга даамал хүртлээ хов хор, наймаа тохироо гэхээр нүд нь гялалзаж, чих нь соотгонож, хэл амаа билүүддэг болсон байна. Хальт мульт сонсч, хазгай муруй ойлгочихоод түүнийгээ ургуулж бодоод,нэмж чимээд явдаг энэ муу зуршлаасаа салах хэрэгтэй. Гэтэл салах нь битгий хэл энэ үйлдлээ зөвтгөж, хардаж сэрдэх эрх бидэнд бий гэж ярьцгаадаг. Нийгмийн гажуудал болчихсон тэр үйлдлийг нь зарим нэг хурган дарга нар битүүхэндэвэргэж, өөгшүүлж далд ашиг хонжоо хайж байгаа нь нууц биш.

Сүүлийн үед МАХНын­хан хагарч бутраад байгаа юм шиг байна. Юунаас болоод байгаа юм бэ?

-Асуудал нь Ч.Улаан гэдэг хүндээ биш. Магадгүй санаархал байх. Нийтийн анхаарлыг өөр зүйлд хан­дуулах гэсэн байж болох юм.Өнөөдөр манай намын гишүүд дэмжигчид олон асуултадхариулт авч чадахгүй эргэл­зэж, гайхаж, санаа зовж бай­гаа. Засгийн газрыг яагаад огцруулав.МАХН шинэ Засгийн газарт орсон нь зөв үү, буруу юу. Нам хэнтэй хамтарч түншилж байна, нам дотор хагарал, хугарал байна уу, эрх мэдэл албан тушаалын хуваарилалт яаж явж байна, бид юуны төлөө тэмцэж, юу хүртэж байна гэдэгт гишүүд хариулт шаардаж байна. Үүнд өгөх үнэн зөв хариултаас бултаж,анхаарлыг өөр зүйл рүү чиглүүлэх санаархал шүү дээ. Түүнийх нь золиосонд мань мэт өртөж байхыг үгүйсгэхгүй. Ер нь хор ховонд оролцдоггүй, худлаа үнэн юм зохиож ярьдаггүй, хатуу ч гэсэн үнэн үгтэй, удаан ч гэсэн зөв явдалтай нэгнээ ад үздэг, харддаг, сэрддэг гажуудал аль ч намд байна.

Танай намынхан үнэхээр хагарч, бутраад учраа олохоо байчихжээ

-Хагарал, бутрал гэж сүржин яримааргүй байна. Үнэндээ хагарал бутрал гэдэг бол нэг цул байсан юм задарч сарнихыг хэлэх биз. Гэтэл манай намаас эхлээд өнөөдрийн Монголын улс төрийн намуудад нэг цул, үзэл бодол, үйл ажиллагаа арга барил суугаагүй. Тэгэхээр хагарал бутрал гэхээсээ илүү намуудын төлөвших явцдаа гаргаж байгаа гажуудал гэж үзэж байна.Нам бол үзэл бодол нэгтэй хамт олны бүрдэл. Манай намын үзэл баримтлал шударга ёсны, улс орны хөгжил дэвшлийн төлөө чиглэдэг. Тиймээс энэ үзэл бодлын дор янз бүрийн хүн нэгдэж байгаа. Эр, эм, хар шар, баян ядуу, дарга цэрэг гээд янз бүрийн хүн нэгдсэн.Тэднийзорилго үйл ажиллагааг нэг чигт хандуулж, нэгтгэх үүрэг нь намд оногдож байдаг. Харамсалтай нь өнөөдөр аль ч нам ялгаагүй фракц, нутаг нуга, анги хамсаатан, тэр бүү хэл бизнесийн эрх ашгаараа нэгдсэн хэсэг бүлгийн хуваагдалд орчихоод байна. Манай нам ч ийм байдлаар мөн чанараа алдчихаад байна.Төрийн үйл ажиллагаа эрхлэх чадавхи нь бүрэлдэж амжаагүй, гудамж талбайн задгай тоглогч чанар нь давамгайлсан тулга тойрсон явган яриа хов хор, хардлага сэрдлэг, гүтгэлэг гүжирдлэг хөөцөлдсөн л байдалтай болж байна.

МАХНыгН.Энхбаяр гэдэг нэг хүний нам болчих­лоо гэдэг шүүмжлэл бий.Үнэндээ Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын хүмүүсийг намынхан нь үзэхээ байсан.Та нар ч даргатайгаа таарахаа байсан гэлцэх юм

-Бүх үйл явц олон түмний нүдэнд ил байна шүү дээ. Хоорондоо муудалцаад, бие биеэ үзэж чадахгүй болчихсон юм байхгүй. Гэхдээ анхаарах асуудал байгаа. Бид бол том зорилго, эрх ашгийн төлөө тэмцэж байгаа хүмүүс. Гэтэл ойрхон харсан түр зуурын хожоо албан тушаал горьдсон бусармаг хүмүүс хурган дарга нар хов зөөж, яс хаяж биднийг хооронд нь тэрсэлдүүлж байна.Санал зөрөлдсөн асуудал байж болно шүү дээ. Үнэндээ бидМАХН-ыг сонгуульд оролцох чадавхтай болгож, амжилттай оруулахын төлөө бүхий л чадлаараа зүтгэсэн. Шинэчлэн байгуулагдаад нэг л жил болж байсан намаа парламентын нам болголоо. Тэр үед бид нэг зүйлийг ярьж байлаа, ард түмэн ч нэг л зүйлийг хүсч байсан. Товчхондоо ард түмэн МАНАН-гаас салгаад өгөөчээ гэдэг л сонголт хийсэн шүү дээ. Шударга ёс эвсэл МАНАН үүсгэгч хоёр намын дундуур тусгаарлагч болж орж ирээд төрийн тэнцвэрийг хадгалах үүрэг хүлээсэн юм.

Харамсалтай нь өнөөдөр тусгаарлагч биш шууд дамжуу­лагч, МАНАН-г бүрдүүлэгч хүчин болчих гээд байна.

Үүнээс болоод л үл ойлголцлууд нь зөрчилдөөд байна уу?

-Н.Алтанхуягийн шинэчлэ­лийн Засгийн газарт МАНАН-гийн үед явж байсан бодлогыг өөрчилье, гажуудлыг засъя гэдэг зорилгоор бид орж ажилласан.

Ингээд ажиллах явцад Д.Тэр­бишдагваас эхлээд бид­ний зүгээс манай нам төрийн тэнцвэрийг хадгалагч улс тө­рийн хүчин байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байв. Гэтэл манайхан идэв­хийлэн оролцсоор байгаад шинэчлэлийн Засгийн газ­раа огц­руулчихлаа. Энэ мэт асуудлаас үүдэж санал нэгдэх, нэгдэхгүй зүйлүүдгараад л байна. Миний хувьд хэзээд намын эрх ашгийн төлөө дуугарна. Хэнд ч ая тал засахгүй. Зарчмын байр сууриа баримталж, нийтлэг эрх ашгийг дээдэлнэ. Тулга тойрсон хэрүүл шуугианаар, гомдол тунирхлаар асуудалд ханддаггүй.

Намын шахалтаар Сан­гийн сайдын ажлаа өгсөн гэдгээ та чуулган дээр хэлсэн л дээ

-Сангийн яам бүтцийн өөрчлөлтөд ороогүй. Харин ч нэмэлт ачаа чиг үүрэг авахаар болж зохион байгуулагдсан.Тэгэхээр Ч.Улаан гэдэг хүн бүтцийн өөрчлөлтөөр ажлаа өгөөгүй. Хүн даруухан байх нь чухал боловч үнэнийг хэлэхгүй бол тэнэг хэрэг болно гэж суут хүн хэлсэн байдаг. Сангийн сайдын ажлаа муу хийгээгүй гэж УИХ дүгнэсэн. Тийм болохоор намын бодлогоор ажлаа өглөө гэдгээ хэлсэн.Харамсалтай нь өнөөдөрУлаан сайд их хэмжээний хөрөнгө мөнгө идэж, уусан учраас ажлаас нь өөрчилсөн гэдэг мессежийг олон түмэнд өгөхийг оролдоод байх шиг.

Сайд байсан хүмүүсээ намын санхүүжилтэд нэмэр болсонгүй, ялангуяанамын байрны мөнгийг босгосонгүй гэдэг үндэслэлээр Н.Энх­баяр дарга түлхсэн гэх юм билээ

-Олон хүний бодол, таамаглал ортой л байдаг биз дээ.Мэдээжийн хэрэг төрийн албан хаагчид хүн бүрийн хүсэл мөрөөдлийн хэмжээнд хүртэлажиллаж хүсэл мөрөөдлийг нь гүйцэлдүүлж чадахгүй. Бүхнийг хуулийн хүрээнд шийддэгзарчмаар ажилласан даа. Энэ бол миний ажил, амьдралынхаа турш баримталж ирсэн зарчим юм.Үүнээсээ хэзээ ч ухраагүй. Тэгээд ч Сангийн сайд гэдэг бол найзгүй, найраагүй алба шүү дээ. Энэ ажлыг гурван удаа авч, гурван удаа өглөө. Тэр болгонд зарчмын байр сууринаас асуудалд ханддаг. Ер нь Шинэчлэлийн Засгийн газарт Сангийн яам өөрийн гэсэн нүүр царайтай,бас нөлөөтэй, бодлого чиглэлтэй, үр дүнтэйажиллаж байлаа.Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.Аливаа юмны учир олоогүй, аялдан дагаж хөөрцөглөсөн нөхдүүдийн нөлөөнд автаж, нам шийдвэр гаргаагүй гэж үзээд сайдын албаа нэр төртэйгээр өгсөн. Хамгийн гол нь төр засагт ажиллаж, намынхаа гишүүдийн нүүр царай болж байх учиртай гэжхичээж зүтгэсэн юм. Энэ маань дунд тушаалын даамлуудын болон илүү харж, ихийг горьдсон хүмүүсийн санаа бодолд нийцээгүй байх.

Та сайдын ажлаа өгөхдөө яамныхандаа хандаж ерөөл хэлсэн байсан. Яагаад тэгсэн юм бэ?

-Яам салбарынхан маань миний мэргэжлийн хамт олон, мөрөөдлийн биелэл, бахархал маань юм.

Ингэхэд таныг Сангийн сайд болчихоод эхнэрийнхээ дүү нарыг ажилд авсан гэ­дэг хэл ам их байдаг болол­той

-Би аливаа хүнийг ажилд авахдаа зөвхөн ажил төрлийн шалгуурыг урьтал болгодог. Мэдлэг чадвар, дадлага туршлага, хичээл зүтгэлийг нь харж хэнийг ч шалгаруулж ажилд авдаг. Тухайн ажилдаа тэнцэх шаардлагыг хангаж байгаа болхэн ч байсан надтай, надгүй хаана ч ажил­лана. Хувийн жижиг сажиг ховоор хөөцөлдөж,атаархаж жөтөөрхөж явдаг нь өчүүхэн байгаагийн шалгуур биз дээ.

Одоо таныг МАХНаас гарах байх гэж таамагласан хүн их байх шиг байна?

-Намаа солих бодол төрж байгаагүй өдий хүрлээ.Анхэлссэн уугуул намдаа л байна. МАХН-ыг сүхбаатарынхны бахархал болсон жанжин Сүхбаатар үүсгэн байгуулсан гэдгээр нь хүйн холбоотой байдаг.Хамгийн гол нь өнөөдөр энэ намаа цэвэршүүлж, бэхжүүлж, төлөвшүүлж авах нь чухал байна.Намд байгаа төлөвшиж амжаагүй гишүүд дэмжигч, явцуу эрх ашгаасаа салж чадахгүй зарим дарга даамлуудад асуудал байна.

Н.Энхбаяр даргыг хэлээд байна уу?

-Нам гэдэг олон мян­ган гишүүнтэй бүтэц бүрэлдэ­хүүнтэй том байгууллага. Дарга нарт хошуу дэвсч гүйдэг, худлаа үнэн ярьж, эв эвддэг шөвөгчид их шүү. Манай намын дарга нарын хоорондяс хаяж, тэрсэлдүүлж, гишүүдийг намын даргатай нь хагаралдуулахыг хичээдэг хүмүүс байгаа.Тэдний үгэнд автах эсэх нь хувь хүний хүмүүжил, итгэл үнэмшлээс л болох байх даа.Би лав ийм зүйлд ач холбогдол өгдөггүй.Их үйл хэргийнхээ төлөө өчүүхэн ховыг хаяж чаддаг хүмүүжилтэй. Дарга дагаж далдганадаггүй, сайд дагаж салбаганадаггүй зан чанар маань хүмүүст таалагддаггүй биз дээ. Удирдагч хүн мууг сайнаас нь ялгаж, салгаж чаддаг байх хэрэгтэй.

Хоёулаа арай өөр сэдэв рүү оръё. Шинэчлэлийн Засгийн газрын алдаа, оноо юунд байсан гэж дүгнэж байна вэ?

-Н.Алтанхуягийн тэргүүл­сэн шинэчлэлийн Засгийн газар ажлын төлөө зүтгэсэн. Бидний бодож, төлөвлөж, эхлүүлсэн ажлыг эхнээсээ ойлгоод дэмжээд явсан бол маш тодорхой, илүү тодорхой үр дүн гарах байсан.Гэвч харамсалтай нь үр дүн гарахгүй байх тийм нөхцөл үүсгэсэн. Засгийн газарт өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдлыг бий болгосон шүү дээ. Хамгийн гол нь олонхи нь бодлого дээрээ тууштай зогсч, олонхио итгэл үнэмшил болгож чадаагүй нь алдаа байсан. УИХ-д байгаа цөөнх болсон хүчин Засгийн газрын үйл ажиллагааг үгүйсгэж, хааж, боож, эсэргүүцэж бай­сан. Хариуцлага хүлээж төр засгийг бүрдүүлсэн олонхи нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай тууштай байж эвсэж хамтарсан намуудаа дэмжиж, итгэж ажилласан бол болох л байсан. Цөөн­хийн шүүмжлэлд дийлдэж, Засгийн газартаа үл итгэж, хувийн тоглолт хийж, амар хялбар шүүмжлэлгүй амьдрал мөрөөдөж, тэднийг аялдан дагаж, тал засаж, бөөрөнхийлж, бас далд хожоо харж, овлигогүйтсэн нь алдаа болжээ гэж үзэж байна.Ийм байдлаас болоод Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж чадаагүй. Үнэнийг хэлэхэд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноор бүтээн байгуулах ажлын оргил үе зогслоо.

Ч.Сайханбилэгийн Зас­гийн газарт ажил хийх боломж үлдээгүй гэсэн үг үү. Энэ Засгийн газар бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулна гэж зоригтой дуугараад байгаа шүү дээ?

-Одоо бол яриа шүү дээ. Үнэн хэрэгтээ ямар ч боломж үлдээгүй байх.

Яагаад?

-Бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй явуулахгүй байх бүх нөхцөлийг өмнө нь бүрдүүлчихсэн. Одоо өөрөө өөрсдийнхөө тавьсан хавхыг гишгэчихсэн байгаа.Тийм учраас жилийн хугацаанд огцом өөрчлөлт, дэвшил гарна гэж би хувьдаа бодохгүй байна. Өмнө тавьсан хавхнуудаа суллаад буруугаа хүлээгээд алдаагаа засаад явж чадах юм уу Ардын нам.

Жишээ нь ямар алдаа

-Бүтээн байгуулалтын ажил өрнүүлье,нэмэгдэл эх үүсвэр дайчилъя гээд Чингэс бонд гаргасан. Эхний ээлжийн 1.5 тэрбум ам.долларыгаваад ажил дөнгөж эхлэнгүүт бүгдийг зогсоосон. Одоо дахиад хөгжлийн эх үүсвэр татах боломж байгаа юм уу.Оюу толгойн төслөө засч залруулъя гэсэн боловч чадаагүй. Гадна, дотноос шахсаар байгаад ямар ч өөрчлөлт ороогүй. Тэгэхээр Оюу толгойгоос харагдаж үзэг­дэх том үр дүн ойрын ирээдүйд хүлээх хэрэггүй. Зөвхөн өмнөхөө зөвтгөж, барьцаа лавшруулахыг л бодно. Гадныхан МАНАН-г эрхэндээ оруулчихсан биз дээ. Өмнө нь тавьсан их өр авлагыг барагдуулж дуусаагүй. Хүний хөгжил сан нэг их наяд төгрөгийн өртэй байна. Урьдчилаад авсан зээлээ хүүтэй нь хамт төлөх гэж үйлээ үзэж байгаа. Тийм учраас эдийн засгийн чадавх боломжийн талаасаа, цаг хугацаа гадаад дотоод орчин нөхцөл талаасаа хязгаарлагдмал байна. Дээрээс нь бодлогын том өөрчлөлт хийж чадаагүй. Жишээ ньтөсвийн гадна байсан Чингэс бондыг төсөвт оруулсангүй гэж хоёр жил шүүмжилсэн хэрнээ сая төсөвт тусгаад оруулаад иртэл болохгүй гэдэг шийдвэр гаргасан.Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлье гээд байсан мөртөөцаг нь болоогүй гээд буцаачихсан. Энэ мэтээр үг үйлдэл хоёр нь хол зөрөөд явчихаж байхад яаж өөрчлөлт хийх юм бэ. Өөрсдийнхөө хийсэн энэ хавхнаас гарч чадах юм уу. Харин ч өмнөх МАНАН-тсан бодлогоо сэргээн хэрэгжүүлэх гээд байгаа биш юм уу.

УИХын бий болгосон хавхыг та хэлээд байх шиг байна. Гэхдээ таны ажилласан Засгийн газар энэ дэгээг бий болгосон гэдэг шүүмжийг хүлээн зөвшөөрөхгүй юу?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ хавхыг УИХ тавьчихсан. МАН-ын шахалтаар АН-ын аялдан дагалдсанаар хавх тавигдсан. Тиймээс энэ Зас­гийн газрын ажлыгөөдрө­гөөр харахад үнэмшил багатай.

Ардын намынхан бидэн­гүйгээр энэ улсыг авч явж чадахгүй нь гээд засагт ор­лоо.Тэгэхээр чадах байлгүй дээ

-Харж л байя. Амьдрал үнэний шалгуур шүү дээ.

Энэ хүнд байдлаас гарахын тулд ер ньямар бодлого хэрэгтэй юм бол. Та юу гэж бодож байна вэ?

-Хэлж мэдэхгүй байна. Би байтугай Засгийн газар өөрөө ямар бодлого хэрэгтэйг хэлж амжаагүй байгаа юм биш үү.Засгийн газар ийм бодлого хэрэгжүүлнэ гэдэг мөрийн хөтөлбөрөө оруулж ирээд УИХ-аар батлуулах ёстой.Харамсалтай нь тэгж оруулж ирсэн юм одоогоор алга. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм уу. Тийм гэвэл бүтэхгүй шүү дээ. Яагаад гэвэл өнөөдрийн нөхцөл байдал өөрчлөгдчихсөн, Засгийн газар солигдчихсон байна.

Н.Алтанхуягийн Засгийн газар огцроогүй бол энэ бод­ло­гоо л хэрэгжүүлж таа­рах байх. Нөхцөл байдал өөрчлөгдсөн гээд өөр бодло­го гаргаж ирэх байсан юм уу?

-Тэр бол өөр хэрэг. Эхнээс нь үе шаттай хэрэгжүүлж байсан бодлогоо үргэлжлүүлэх байсан. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар огцроод хэрэгжүүлж байсан бодлого нь өөрчлөгдчихөөд байна шүү дээ.Ер нь 1990 оноос хойш Монгол Улсад байгуулагдсан Засгийн газруудын тэн хагас нь УИХ-аар батлуулсанөөрийн гэсэн мөрийн хөтөлбөргүйявж ирсэн байдаг. Яг тэр байдлаар энэ Засгийн газар явж магадгүй байна шүү.

Сангийн сайдгүйгээр2015 оны төсвийг баталлаа. Тэр төслийг мэдээж та боловсруулсан байх. Яг ямар төсөв болчихов оо?

-Миний боловсруулсан төсвийн бодлого, үзүүлэлт,зорилго нь бүгд өөрчлөгдсөн учраас би ажлаа дуртайяа өгсөн хэрэг шүү дээ. Миний өргөн барьсан төсвийн бодлого сая батлагдсан төсөлд байхгүй.Үндсэндээ түр зуурын гэдэг юм уу Засгийн газар нь огцор­чихсон эзэнгүй бодлого хэрэг­жүү­лэх механизмгүй төсөв баталсан. Ирэх оны төсвийг тодотгоно гэж байгаа нь үүнээс үүдэлтэй. Одоо шинэ Засгийн газар бий боллоо. Ул суурьтай тодотгох байлгүй. Эдийн засаг, санхүүгийнхээ дотоод гадаад нөхцөл байдалд нийцсэн бодитой төсөв болгож тодотгоосой гэж хүлээж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Супер лиг супер болж байна

Сагсан бөмбөгийн спорт хүссэн ч эс хүссэн ч дэлхийн спорт болж чадсан. Монголчууд бөмбөрцөгийн спорттой танилцаад хагас зууныг үдсэн ч халхын хавтгайдаа хаймран бөмбөг залсаар саяхныг хүртэл явж ирлээ. Энэ удаагийн супер лигийн онцлог нь анх удаа АНУ-ын Нью-Йорк хотноо лигт тоглох легионер тамирчдыг сонгон шалгаруулсан. 100 гаруй легионер тамирчид сонгон шалгаруулалтад оролцож, 20 гаруй тамирчныг лигийн багууд сонгон аваад байгаа. Улиг болсон гэгддэг Монголын сагсан бөмбөгт эргэн ирэлтийг хийж, Азийн наадамд өрсөлдсөн манай баг шилдэг наймд шалгарч байсныг мартаагүй байх. Уг амжилтыг легионер тамирчдын ур чадвар, өрсөлдөөнтэй холбон тайлбарлаж болно. Энэ удаагийн супер лигийн тэмцээнд эмэгтэй таван баг буюу СБЛ Хасын Хүлэгүүд, Баянгол Фалконс, Дорноговь Таван дохио, ШУТИС Шаркс, МУИС Ирвэсүүд гэсэн багууд лигийн талбайд анх удаа гарсан нь сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Монголд өдгөө Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэх хоёр ТББ үйл ажиллагаагаа явуулж байна. Сагсан бөмбөгийн спорт хамгийн өндөр хөгжсөн АНУ-д гэхэд нэлээд хэдэн холбоо үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэднээс Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь НБА-гээ зохион байгуулдаг. Тэгвэл Монгол Улсад Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь МНБА-гээ зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. “Хас”-ын Ч.Ганхуяг, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нарын удирддаг Монголын сагсан бөмбөгийн холбоо өнөө жил лигийн тэмцээнээ зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл эхлээгүй байна. Харин ХАХНХ-ын сайд Содномзундуйн Эрдэнийн тэргүүлдэг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн тоглолт өнгөрөгч сарын 19-нд нээлтээ хийж нэгдүгээр тойргийн тоглолтууд ид дундаа үргэлжилж байгаа юм. Нэгдүгээр тойргийн тоглолт ирэх оны нэгдүгээр сарын 9-нд өндөрлөнө. Сагсан бөмбөг сонирхогч залуусын хамгийн ихээр хүсэн хүлээж байсан “Харцага”, “Хасын хүлгүүд”, “Танан гарьд” зэрэг таван баг Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигт тоглоно гэж байсан ч төд удалгүй эгнээндээ нэгдэж лигийг улам сонирхолтой болгож байна.

Монголын сагсан бөмбөгийн түүхэн амжилт Инчоны Азийн наадамд шинээр бичигдсэнийг бид мартаагүй байна. Тэр дундаа Тунгалагийн Санчир хэмээх залуугаа Азид таниулж Японы лигээс урилга хүртэл ирүүлээд амжсан. Сагсан бөмбөг бидний мэдэхээр Ц.Шаравжамц, Тагарваагийн Түвшинбаяр, Майбаяраар хязгаарлагддаг байсан бол Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш эдгээр лидерүүдийн халааг авч гарч ирсэн залуус Монголын сагсан бөмбөгийг хоёр жилийн хугацаанд мэргэжлийн болгож чадсан юм. Азийн наадамд оролцсон орнууд Монголын багийн талаар уулга алдацгааж байсан. Монголын сагсчдын талаар Азийн “шар хорхой”-нууд амаа ангайлгаж байгаа нь нууц биш. Бид Азид биш дэлхийд тоглох цаг ирсний ганцхан баталгаа нь Азийн наадам байлаа.

Хэдэн жилийн өмнө бол таван баг лигийн тэмцээнд хүч үзэхэд Хараагийн Харцага, Хасын хүлгүүд ноёрхлоо тогтоодог байлаа. Харин өнөө жил анх удаа 11 баг Үндэсний супер лигт хүч үзэж, хүчний тэнцвэр ижил, залуу үе хүч түрэн гарч ирж байгаа тул аль ч баг дээшээ гарах бүрэн боломжтой болоод байна. Үнэндээ энэ муу гээд хэлчих баг даанч алга. Бид ганцаарчилсан спортын төрөлд аль ч орны тамирчдаас дутахгүй гэдгээ харуулсан. Одоо багийн тоглолтоор олон улсад танигдаад эхэллээ. Угаасаа монголчууд багийн тоглолттой гэдгээ аль хэдийнэ баталчихсан улс. Чингэс хааны цэргүүд аравтын системээр тулаанд орж ялалт байгуулдаг байсныг түүх гэрчилнэ. Тиймээс багийн тоглолтыг спортын төрөлд одоо л гялалзтал харуулах хэрэгтэй.

Өмнө нь дээд лигийн тэмцээн хөрөнгө санхүүгийн гачаалаас болоод хоёр гурван жил завсарлаж байсан бол одоо тэр тал дээр санаа зоволтгүй болжээ. Сагсан бөмбөгийн шинэ холбоо шинэ менежментээр ажиллаж байна. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд байгаагүй 70 сая төгрөгийн шагналын сантайгаар эхлүүлж түрүүлсэн баг 40 сая, хоёрдугаар байрт шалгарсан баг 20 сая, гутгаар байрт шалгарсан багт 10 сая төгрөгийн шагналыг өгч байгаа. Өнөө жил ч мөн шагналын сан хэвээрээ аж. Супер лигийн тоглолтуудын дундуур хоёр үзэгчийг талбайд гарган зооны бүсээс бөмбөг шидүүлээд оруулж чадсан хүнд хагас сая төгрөг өгдөг уламжлалтай. Өнгөрөгч улиралд нэг залуу хагас сая төгрөгийн эзэн болсон бол өнгөрөгч баасан гаригт аз нь атгандаа багтсан Э.Анхбаяр гэдэг залуу зооны бүсээс бөмбөг оруулж хагас сая төгрөг халааслан, бүтэн жилийн турш лигийн тэмцээн үнэгүй үзэх эрхээр шагнуулсан юм.

Одоогоор лигийн багууд 5-6 тоглолт хийгээд байна. Д.Доржпүрэв эзэнтэй Төв аймгийн Төв ургац баг дөрвөн хожил нэг хожигдолтойгоор лигийг тэргүүлж байгаа бөгөөд тус багт 192 см өндөр, 90 кг жинтэй Бүүни Жуниор, 208 см өндөр, 110 кг жинтэй Холмес Жуниор нар гарцаагүй багаа хожилд хөтөлж байгаа юм. Хашир туршлагатай Ц.Мэргэний хувьд Харцага багтайгаа лигийн цом өргөж байсан бол Төв ургац багийн хамтаар дахин лигийн аварга болохоор зүтгэх нь гарцаагүй. Д.Мөнхтөр, Ц.Ганболд нар ч багтаа үнэтэй цэнтэй үүрэг гүйцэтгэж байна. Бүүнийн цагираган дээрээс довтлолт, хамгаалалт хууралт гээд бүхий л талаараа жигд тоглогч гэдгээ харуулаад байгаа бол легионер тамирчид дунджаар 20-оос дээш, 10-ээс дээш самбараас бөмбөг авсан статистик гарчээ.

Өнгөрөгч долоо хоногийн тоглолтуудаас онцлох тоглолт гэвэл лигийн дөрвөн удаагийн аварга Харцага, лигийн аваргын хүрэл медальт Эрдэнэдрийлинг Ригсийн тоглолт байв. Тоглолтын эхнээс Ригсийн довтолгоо бүр цагирагт орж тэргүүллийг авч ирсэн бол Харцага багаас Олон улсын хэмжээний мастер Ганболдын Баттөр, Золзаяа нарын ээлжит довтолгоонууд оноо болж чадсангүй. Харцагууд хоёр, гуравдугаар үед ч эргэн эрэлтийг төдий л хийж чадаагүй. Харцагуудын төвийн тоглогч, багийн ахлагч самбарын “хаан” Бат-Очирын Одбаяр Австрали улсад сурахаар явсан болохоор багт нь түүний орон зай илт үгүйлэгдэж байсан юм. Харцагуудын хувьд өнгөрөгч улиралд Маркус Хэммондсыг багтаа нэгтгэн “хар ажил”-даа зүтгүүлж байлаа. Б.Одбаяр Хэммондс нар өдгөө байхгүй байгаа ч тэднийг 198 см өндөр П.Болортулга болон 207 см өндөр Эндрю Браун нар нөхөж тоглож байгаа. Ихэр цамхагууд үүргээ амжилттай гүйцэтгэж Ригсийн М.Батжавхлан, С.Өрнүүнбилэг нар дээр ээлж дараалан блокдож үзэгчдийг босгоод ирсэн юм. Андре Брауны уран тохолтын эсрэг Ригсийн Алвин Брауны хүчирхэг тохолтууд хариуг нь барьсан юм. Харцага багийн Андре Брауны хувьд НБА-гийн “Мемфис Гриззлис”, “Шарлотт Бобкатс”, “Сиэтл Суперсоникс” багуудад 2007-2008 оны улиралд тоглож байсан шилдэг тоглогчдын нэг юм. Түүний хувьд хамгаалалт довтолгоо, самбартаа аль альдаа хүчирхэг гэдгээ тоглолтуудын туршид харуулаад байгаа. Тэгвэл тоглолтын гуравдугаар үеийн хоёр дахь минутад Ригст сарын гурван мянган ногооноор ирсэн МакКойгийн цагираг дээрээс довтолсон шилдэг довтолгоо супер байж чадсан. Цагирагт бөмбөг орсны дараа тэрбээр цагирагаас зүүгдэн савлуулсан нь Дэвон Кларкын самбар нураасан тохолтыг санагдуулсан юм. Уг тохолт энэ өдрийн шилдэг довтолгоонуудын нэгээр шалгарлаа.

Харцагуудын тоглолт төдий л гарахгүй байсан тул А.Алтан-Очир дасгалжуулагч сэлгээнээс холын зайн шидэлтийн аварга Нэмэхбаярыг оруулсан ч тусыг эс олов. Харцагын 176 см өндөр Энхцогтын Дөлгөөн 190 гаруй см өндөртэй Золжаргалын эсрэг уран довтолгоо хийж багтаа сэргэлт авчирсан. Түүнээс хойш Э.Дөлгөөний холын зайн гурван ч довтолгоо амжилттай болж эргэн эрэлтийг хийж эхлэв. Ригсийн Батжавхлангийн холын зайн шидэлт амжилтгүй болж бөмбөг ойн гарахад МакКой самбарын цаад талаас хоёр метр орчим газар үсэрч ирээд л нам тохов. Уг довтолгоо Харцагуудыг хэсэг дарж авахад хэрэг боллоо. Тоглолтын дөрөвдүгээр үеийн сүүлийн гурван минут ажиллаж эхлэхэд Ригс 84, Харцага 83 оноотой байв. Ригсийнхэн холын зайн шидэлтээ давгүй гүйцэтгэдэг Золжаргал руу бөмбөг дамжуулахад Э.Дөлгөөн дундуур нь орж таслан бөмбөгөө залсаар өөрийн самбарт оноо болгож чадсан нь лиг үзэхээр ирсэн тамирчдаас өөрийн эрхгүй алга ташилт, уухайн түрлэгийг авлаа. Энэ тоглолтод Энхцогтын Дөлгөөнийг зогсоочих сагсчин Эрдэнэдрийлинг Ригсээс гарсангүй. Э.Дөлгөөний хувьд энэ өдрийн шилдэг довтолгоо хийснийг хүргэе. Самбарын баруун талаас довтолгоогоо эхлүүлсэн Дөлгөөнийг самбарын зүүн зах хүртэл үсрэхэд МакКой, Золжаргал нар блокдох гэсэн ч тэдний суган доогуур шахам үсэрч НБА-д харагддаг довтолгоог гүйцэтгэн багтаа хоёр оноо авч ирлээ. Түүний гайхалтай тоглолтоороо авсан 29 оноо багтаа дөрөв дэх хожлыг нь авч ирсэн юм. Харцагын фанатуудад хандаж хэлэхэд багийн лидер Б.Одбаяр улирлын дундуур ирж багтаа хүчин зүтгэж магадгүй гэсэн сураг байна.

Супер лигийн тэмцээний үеэр өөрийгөө нээсэн залуу тоглогч бол лигийн аварга “Хасын Хүлэг”-үүдийн Д.Батбаясгалан юм. Өдгөө 18 настай Монголын ирээдүй болсон тоглогч хэмээн үнэлээд буй тэрбээр ухаалаг тоглолтоороо гайхшируулж байгаа.

Супер лигийн өнгөрсөн улирлын аварга СБЛ Хасын Хүлэгүүд баг лигийн гурав дахь тоглолтоо өнгөрөгч бямба гаригт Шихтулга эзэнтэй Эрдэнэдрийлинг Ригс багийн эсрэг хийлээ. Энэ удаагийн тоглолтонд Хүлэгүүдээс довтлогч А.Бямбадорж багаа тэргүүлж 28 оноо авсан. Тэрбээр өмнөх тоглолтод алсын зайн шидэлт, хурдтай довтолгоонуудаараа буудаж 26 оноо авч байсан. А.Бямбадорж цаашид ч, энэ улиралд багийн гол тоглогчдын нэг байна гэдэг нь энэ тоглолтоос харагдаж байлаа. Харин багийн лидер болох Б.Билгүүнийг багийн дасгалжуулагч Одонбаярын Баярцогт тоглолтын сүүлийн хагаст талбайд огт гаргасангүй. Б.Билгүүн талбай дээр есөн минут тоглохдоо оноо авч чадаагүй нь багт шийдэх зүйл их байгааг харууллаа. Харин Хүлэгүүдийн болон Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч О.Сэргэлэн мөн л сүүлийн хагаст талбай дээр гараагүй. Тэрээр 11 оноо, зургаан бөмбөг таслалтаар энэ тоглолтыг дуусгасан бол шигшээ багийн довтлогч М.Отгонмөнх фанатуудаа багагүй гомдоон ердөө 10 оноо авсан юм. О.Сэргэлэнгийн хувьд Барс зах дээр худалдаа эрхэлдэг бөгөөд их ажлынхаа хажуугаар ийн лигтээ хүч үзэж байна. Үзэгчдийн хүлээлтийг өөртөө үүрээд байсан Хүлэгүүдийн хоёр дахь легионер Пилл Жонс энэ тоглолтонд багтайгаа нэгдэж ердөө гурван оноо, 12 самбар авсан юм. Харин үзэгчид өнгөрөгч улирлын тоглолтод цагираган дээрээс довтлохдоо самбар нураасан Девон Кларкыг хүсэн хүлээж байснаа нуухгүй байна. Түүнчлэн НБА-гийн драфтын 2011 оны сонголт Нигерийн Чуквудиебере Мадуамбум өнгөрөгч улиралд Хүлэгүүдийн эгнээнээс хамгаалалт довтолгоо аль алийг нь чадварлаг гүйцэтгэж байсан. Түүнийг зайлшгүй ирэх байх гэсэн ч харамсалтай нь ирээгүй. Ригс багаас Хүлэгүүдийн эсрэг, багийн лидер С.Өрнүүнбилэг 23 оноо, 10 самбар авлаа. Ригс ноднин Деан Хадлей, давхар иргэншил олговол Монголын иргэн болоход бэлэн гэдгээ зарлаж байсан Маркус Скиннер нарын оронд Вилл Гиддингсийг авсан нь үр дүнгээ өгч эхэллээ. АНУ-д суралцаж байгаад ирсэн Н.Золжаргал онгоцноос буусныхаа дараа шууд тоглолтдоо оролцож 22 оноо авч байсан бол энэ удаа ердөө найман оноо, долоон самбар авлаа. Ингэснээр Эрдэнэдрийлинг Ригс баг улирлын эхний тоглолтондоо Төв Ургац багт хожигдсон ч, ийнхүү гурван тоглолт дараалан ялалт байгуулсан бол Супер лигийн хамгийн хүчирхэг баг гэгддэг өнгөрөгч оны лигийн аварга Хүлэгүүд баг хоёр дахь хожигдлоо хүлээлээ.

Супер лигийн эргэн тойрон дахь үйл явдлуулаас толилуулахад, Харцага багийн бүрэлдэхүүнээс сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн Гарьдуудын О.Ууганбаяр оноо авалтаар гайхалтай байгаа бол Ц.Азбаяр Ригсийн эсрэг трибль дабль хийгээд байсан юм. Мөн сарын 2500 ам.доллараар Лидерүүдэд ирсэн гэх самбарын “мангас” Жонатан Блэк 20 оноо дунджилж, Гамбл 10 оноо, зургаан самбар, Японы легионер Икэда Ёшифүми төдийлөн үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна. Үзэгчдээс “трактор” хэмээх нэрийг хүртээд байгаа самбар доор хүчний тоглолт хийдэг М.Дорждагва 15 оноо дунджилж, 10 самбар авч байгаа бол АНУ-ын Мэрилэндийн их сургуульд од болон гялалзаж байсан холбон тоглогч Жон Гилкрист 20 орчим оноо дунджилж байгаа аж. Жон Гилкрист сарын 2000 ам.доллараар ирсэн гэнэ. Түүний хувьд Умард Каролина, Дьюк зэрэг их сургуулиудыг нэгтгэдэг АСС конференцийн 2004 оны улирлын шувтаргын МВП шагналыг хүртэж байсан юм. Харин үйлдэл бүрээрээ олны анхаарлын төвд байдаг багийн лидер Батаагийн Мөнхболд төдий л идэвхтэй тоглолтуудыг үзүүлэхгүй байгаа ч “чоно бороо”-ноор гэдэг шиг бас мэдрүүлж байна. “Ирвэсүүд” багт сагсан бөмбөг сонирхогчдын хэдийнэ сайн танил болсон Тресси Жойнер тоглож байгаа бөгөөд жинхэнэ утгаараа хурд хүчийг мэдрүүлж алсын зайн довтолгоонуудаараа багтаа ялалт авчирсаар байна. Тэрбээр өнгөрөгч улиралд Монголд буусан өдрөө тоглолтод оролцож, 45 оноо авч байсан юм. Түүний хувьд хэдэн ам.доллараар ирсэн нь одоогоор нууц байгаа бөгөөд сагсан бөмбөг сонирхогчид 4000 орчим доллараар ирсэн байх гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

НБА буюу Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Нэw Орлэанс Хорнэц” багт хүчин зүтгэж байсан мэргэжлийн тоглогч Карлделл Жонсон, Монголын Үндэсний Супер Лигт тоглож байна. Жонсон 2006 онд НЦАА-н нэгдүгээр дивизионы эхний багт нэрлэгдэж байснаас гадна, тухайн жилдээ конференцийнхоо шилдэг хамгаалан тоглогчоор тодорч байсан, шилдэг тоглогч гэнэ. Супер лигт гурав дахь жилдээ тоглож буй бие жижиг ч хүчний тоглолтоор самбар доор илүү байж чаддаг бидний эчнээ танил Крис Лавсон Сентоза Арслангууд буюу хуучнаар Монторх багт хүчин зүтгэж байна. Түүний хувьд энэ зуны турш бэлтгэлээ сайн базаасан бөгөөд 10 гаруй кг жин хаясан гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Крис Лавсоны тоглолтуудыг үзэх дуртай манайхан аль хэдийнэ түүнд Лувсан гэдэг монгол нэр хайрлаад буй.

Лувсан ч үүргээ тун сайн биелүүлж Азийн шилдэг тоглогчдын нэг Т.Санчиртай тун сайн гар нийлж байгаа. Онооны мангаа гэгддэг Тунгалагийн Санчирын хувьд Хүлэгүүдээс Шонхорт ирээд байгаа бөгөөд тоглолт бүртээ 30-аас дээш оноо авч багаа тэргүүлж байгаа. Тэгвэл Арслангууд дээр хүч нэмж өнгөрсөн улиралд НБА-гийн Филаделфиа 76 багийн хөгжлийн лигийн багт тоглосон Дарин Мэнси нараар хүчээ зузаатгасан. Тэдний хувьд багаа тун сайн бүрдүүлсэн ч ердөө хоёр хожилтой дөрвөн хожигдолтойгоор нэгдүгээр тойргийн сүүлээсээ гуравт бичигдэж байгаа.

Хүүхэд залуусын хамгийн ихээр үзэж буй Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн тоглолтууд үнэхээр супер болж байна.

Э.ЭНХБОЛД