Categories
мэдээ нийгэм

Сагсан бөмбөгийн шигшээ “Бөртэ чоно”-ын шилдгээр шалгарлаа

2014 оны спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно” наадам өнөөдөр зохион байгуулагдах гэж байна. 2014 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулга арванхоёдугаар сарын 9-22-нд явагдсан юм. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагдсан цагаасаа хойш буюу 1992 оноос энэхүү нэр хүндтэй ажлыг гардан зохион байгуулж ирсэн билээ.

Номинацийн хувьд

1.Оны шилдэг эмэгтэй тамирчин 3 хүн

2.Оны шилдэг эрэгтэй тамирчин 3 хүн

3.Оны спорт тоглоомын шилдэг баг 1

4.Оны шилдэг дасгалжуулагч 3 хүн

5.Оны шилдэг залуу тамирчин 1 хүн

Тодорхой болсон зарим номинацийг та бүхэнд танилцуулья.

– Оны шилдэг залуу тамирчинд чөлөөт бөхийн А.Батцэцэг, Б.Дөлгөөн, шатрын Д.Мөнхзул, жүдогийн Ө.Дүүрэнбаяр, хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн баг зэрэг 5 тамирчин, баг өрсөлдсөн. Үүнийг МССХ, Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаярт олгохоор боллоо.

-Оны спорт тоглоомын шилдэг багийн төлөө гурван баг өрсөлдсөнөөс Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 2014 оны шилдэг багаар тодорлоо.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баярын өдөр нийтийн тээвэр 01.00 цаг хүртэл үйлчилнэ

Шинэ жилийн баярын үдэш Их эзэн Чингисын талбайд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн дууссаны дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр болжээ. Ингэхдээ Ленин клубын А зогсоолд 5, Хэлмэгсдийн хөшөөны B зогсоолд 12, Хас банкны С зогсоолд 6 автобус байрлах аж.

А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд: 3,4-р хороолол – Шархад, Улиастай-Чингис Хааны талбай, Бэлх-ДарьЭх-Возкал, 5 шар-БЗШБТовчоо, ОУЭЗБДС-Жанжин клуб

B зогсоол буюу Хэлмэгсдийн хөшөөний түр зогсоолд: 3,4-р хороолол-ХӨСҮТ , Баянхошуу-Ард кинотеатр, Их наран-МУБИС, МТ ШТС-Орбит-Тэнгис кино театр, Толгойт-ХӨСҮТ, Зүүн салаа-ХӨСҮТ, 5 шар-БЗШБТовчоо, Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан, Нисэх-МУБИС-Ард, Яармаг -МУБИС-Ард

С зогсоол буюу Хас банкны түр зогсоолд: ТЭЦ 3-7 буудал-СБД-ийн 20-р хороо, Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6 хороо, Монелийн 38-МУИС-100 айл, Хайлааст-МУБИС, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС чиглэлийн нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

54 гудамжны уулзварт 200 мэдээллийн тэмдэг байрлууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нийслэлийн 54 гудамжны уулзварт 200 ширхэг гудамжны нэрс бүхий мэдээллийн тэмдгийг байрлууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотын гудамж талбайн нэршлийг баталгаажуулж, MNS: 5283-2014 стандартын дагуу ногоон дэвсгэр дээр монгол, англи хэлээр цагаанаар бичиж байрлуулсан байна. Энэ нь хотын өнгө төрхийг сайжруулахаас гадна иргэдэд мэдээлэл өгөх, цаг хугацааг хэмнэх боломжийг олгож байгаа давуу талтай аж.

Харин Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс нийслэлийн Авто замын газрын захиалгын дагуу автомашины дугаарын хязгаарлалтын бүс рүү нэвтрэх, гарах мэдээллийг агуулсан 60 тэмдэгийг үйлдвэрлэж БЗД, ХУД, СХД-т байршуулсан байна. Авто замын ачааллыг бууруулах ажлын хэсгээс үүрэг болгосны дагуу долоон буудлын замд 16, 32-оос бөмбөгөр орох замын 6 хайсыг зассан. Мөн Бамбарууш кафены дэргэд 11, Чингэлтэй дүүргийн 11-р сургуулийн хойд уулзварт 18 түмбэ тавьжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга нар томилогдоно

УИХ-ын чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар дараах 12 асуудлыг хэлэлцэх юм байна.

1.“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэжлжилнэ/;

2.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

3.Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Су.БАТБОЛД танилцуулна.

4.Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна;

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.БАЯРСАЙХАН танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Су.БАТБОЛД танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

5.“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Уул, уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

6.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

7.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, анхны хэлэлцүүлэг/;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

8.Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

9.Хүүхэд харах үйлчилгээний тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

10.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.

11.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүн 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна;

12.Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Охидын төрөлт нэмэгджээ

Сүүлийн хоёр жилд өсвөр насны охидын төрөлт эрс нэмэгдсэн гэнэ. Манай улсад 2013 оны байдлаар 3589 охид өсвөр насандаа ээж болсон байна. Мөн 1000 амьд төрөлтийн 40 нь 15-19 хүртэлх насны охидын төрөлт аж.

Тэгвэл охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Би нисдэг охин” компанит ажлыг энэ сарын нэгээс эхлэн гурван сарын хугацаанд өрнүүлж эхэлжээ.Өсвөр насандаа ээж болсон охидын тухайд ихэвчлэн хүсээгүй жирэмслэх болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх нь элбэг гэнэ. Тэд ар гэрийнхэн, үе тэнгийнхэндээ гадуурхагдаж улмаар айх, ичих, амиа хорлохыг завдаж байсан удаа олон гарсан юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн технологийн оны шилдгүүд тодорлоо

Монголын Хөгжлийн Гарц төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 11 дэх жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХYН-2014” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2014 оны 12-р сарын 23-нд тодорлоо.

Мэдээллийн Технологийн салбарын Оны шилдгийн шилдгээр:

МАНЛАЙЛАГЧ
Д.Болор, Скайтел группын гүйцэтгэх захирал

ПРОГРАМ ЗОХИОГЧ

А.Ариунболд, ЕСМ ХХК-ийн програмист

СУДЛААЧ

Д.Чулуунхишиг, Математикч-програм зохиогч

ИНЖЕНЕР
Г.Дэлгэртөр, УБТЗ-ын дохиолол холбооны 3-р ангийн холбоо хариуцсан ахлах инженер

ТЕХНИКЧ

Ц.Баярбилэг, Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Орхон аймгийн салбарын ADSL инженер

АНХДАГЧ

Р.Оюун, ЖЭМР ХХК-ийн ерөнхий захирал

Т
ҮШЭЭ-ДЭМЖИГЧ
Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд асан

ГАДААД-ДЭМЖИГЧ
Ким Мён Хи, БНСУ-ын Шинжлэх Ухаан, МХТ ба Ирээдүй Хөгжлийн Яамны Радио давтамж удирдлагын төвийн төлөвлөлтийн газрын захирал

ГрэйпСити Монгол ХХК-ийн технологийн газрын дарга А.Мөнх Олон нийтээс хамгийн их санал авсан нэр дэвшигчээр шалгарлаа.

Шилдгүүдийн шагналыг “Мэдээллийн Технологийн Оны хүмүүсийн нөхөрсөг уулзалт, 2014 оны шагнал гардуулах ажиллагаа”-ны үеэр гардуулсан бөгөөд хамтран зохион байгуулагч, үйл ажиллагааны болон мэдээллийн ивэн тэтгэгч нартаа Санаачлагчдын хороо, Ажлын хэсэг гүн талархал дэвшүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Таван толгойн хэлэлцээр ирэх сард эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэгтэй томилогдсон Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад шалгарсан Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэлийг хүлээн авч уулзжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар ажиллаж байна.

Уулзалтын үеэр талууд хэлэлцээрийг 2015 оны 1 дүгээр сарын 5-аас эхлүүлэхээр тохирч, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгджээ.

Талууд хэлэлцээрт “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтож байгаа бөгөөд энэ нь хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмыг дотроо багтааж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мал, хил, хэлтэйгээ байхад МОНГОЛ АЛЗАХГҮЙ

Баабар ингэж өгүүлэв

Энэ 2014 онд 17 сая гаруй төл хүлээн авч Монгол Улсын мал урьд хэзээ ч бүртгэгдэж байгаагүй тоо болох 59,2 саяд хүрлээ. Малын тооллого одоо болох байх, идэш, намрын нядалгаа гээд цөөрөх боловч юутай ч 40 саяас дээш толгой тоологдоно. Малын анхны тооллого 1923 онд болоход 22 сая байсан. Үүнээс таван жилийн өмнө Оросын тагнуул Майский 9 сая гэсэн нэг тоо хэлсэн нь 70-80 жилийн турш МАХН-ын урдаа барьж бахархдаг статистик байлаа. Өнгөрсөн зун хүртэл Нямдорж “Танай муу 9 сая малыг чинь манай нам олон дахин өсгөж өгсөн” гээд л захын панзчин шиг хээхэлзээд л байсан. Яаж ч бодоод 1918 онд 9 сая малтай байгаагүй. Монголч эрдэмтэн Поппегийн хэлснээр Майский Хүрээнд ирээд монгол түшмэдэд хахууль өгч байгаад баахан статистик худалдаж авчээ. Цаадуул нь хахуулийг нь авах мөртөө худлаа тоо өгч хулхидсан байгаа юм.

Тооллого явагдах болсноос хойш 1944 онд нэг удаа 27 сая хүрсэн. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр 31 сая хүргэнэ гэхэд нь боломжгүй тоо гэж хоорондоо ярилцсан хэдэн оюутан матагдан шоронд суусан байдаг. Монголын малыг 200 сая хүргэх хэрэгтэй гэсэн Сталины даалгавраас болж бүр ч олон хүн шорон явсан. Ийм тоонд хүргэхийн тулд нам засаг малчдад геометрийн прогресс хатуу даалгавар өгчээ. Ухаан нь 100 эм малтай өрх хойтон нь малаа 200, тэрний хойтон 400 болгох улсын даалгавартай ба тэр тоогоороо тооцон улсад ноос ноолуур тушаах ёстой. Тушааж чадахгүй бол эхлээд өрөнд, дараа нь шоронд. Тэр үед “ялтай мал” гэсэн үг гарсан ба баячууд нь ядуучуудад малаа зүгээр өгье гэж гуйхад цаадуул нь авдаггүй байж. Зүгээр авсан 10 хонь нь 20, 40, 80 хэмээн өссөнд тооцогдон баян өглөгчийн араас шоронд ачигдана шүү дээ.

Ардын малыг хуу дээрэмдээд социализм байгуулж гарсан 30 жилд малын тоог 25 саяд хүргэх төлөвлөгөө нь нэг ч удаа биелээгүй. “Энэ жил 9 сая төл авахын төлөө” гэсэн бичиг зурагтай шүдэнз ил захидал гардаг байлаа. Чадаагүй дээ. 1992 онд Хэнтийн Дархан сумын нэгдлийн дарга Ч.Тэрбиш сумын 100 мянган малыг малчин эзэд нь буцааж өгснөөр Монголын мал өсөх хандлага руугаа орлоо. Тэр жилдээ социализмын олон жилийн мөрөөдөл 25 саяыг давсан. Энэ хооронд малын толгой дор хаяхад хоёр дахин өссөн боловч ДНБ-д эзлэх хувь нь гурав дахин буурчээ. 1950 он хүртэл хүн амын 80 хувь нь нүүдлийн мал ахуй эрхэлж байсан бол одоо дөнгөж 15 хувь нь. 1944 оны мичин жилийн зуднаар Монгол 4,5 сая малаа алдаж эгээтэй цөм үсэрчихээгүй. Байгаа нь мал л байсан юм чинь. 2003 онд зөвхөн Өвөрхангай 8 саяыг алдсан боловч хотойх ч үгүй найр наадмаа хийсээр л байсан. Монголчууд голлон малын бус орлогоор амьдардаг болжээ.

Төв Азийн элэг болох өнөөгийн Монголын нутаг нь нэн эртнээс хатуу ширүүн уур амьсгалтай, богино зун урь өвөлтэй, их өндөрт байршилтай, маш хуурай газар учир амьдран суугсад нь билчээрийн нүүдлийн мал аж ахуйнаас өөр зүйл хөгжүүлэх бололцоо байсангүй. Байгал нуураас Цагаан хэрэм, Хянганы нуруунаас Алтайн нурууны хоорон дахь энэ уудам нутагт нэг саяас дээш хүн нутаглаж байсангүй. Учир нь хүмүүс нь багтдаггүй байж. Нийт билчээр нь 20-40 сая малын даацтай. Ийм тооны малыг өөр аж ахуй эрхэлдэггүй саяас цөөн нүүдэлчид л адгуулна. Байгалийн эрхшээлд байдаг билчээрийн мал өсөх хорогдох нь амар учир өрх болгон хэдэн зуун малтай байж л хэрэгцээгээ хангадаг. Баян хүн нэг шуурганд гэж үг бий. Мал нь хатуу ширүүн уур амьсгалдаа зохицсон учир хагас зэрлэг маягтай. Бараг л өөрөө өөрийгөө аваад явчихна. Таваарлаг чанар бараг үгүй боловч хариулга маллагааны өртөг маш хямд. Өөрөөр хэлбэл, хариулга маллагаа нь хямд байгаа нь монгол малын таваарлаг чанар юм. Далаад оны сүүлчээр Социологийн хүрээлэнгээс монгол нүүдэлчин малчны хөдөлмөрийн зураг гаргажээ. Ажлын ачаалал улирлаас хамаардаг боловч жилийн нийлбэрийг дундажлахад мал­чин эр өдөрт хоёр цаг, эмэгтэй нь дөрвөн цаг ажилладаг болохыг тогтоосон.

Социализмын үед монгол малыг үүлдэр угсаа, ашиг шимийн хувьд сайжруулах гэж асар их хөрөнгө үрсэн. Мэдээж ашиг шим нь дээшилсэн, гэвч дагаад маллагааны зардал өссөн. Мал эзэндээ очсоны дараа эдгээр буй болгосон үүлдэр, угсаа, хэвшлийн малууд бараг тэр чигээрээ алга болсон доо. Билчээрийн мал бага зардал шаарддаг, энэ нь мянга мянган жилийн шалгарал. Түүнээс хорлон сүйтгэл биш байх аа. Монгол улс 1971-1990 оны хооронд ЗХУ-аас 9,8 тэрбум шилжих рубль зээлж авчээ. Үүний долоон хувь нь Эрдэнэт, Монросцветметал, геологийн хайгуул гэх мэтийн том бүтээн байгуулалтад зарцуулагджээ. Харин 63 хувийг нь билчээрийн мал аж ахуйг дэмжихэд зарцуулсан. Хадлан, бордоо, тэжээлийн үйлдвэр, хашаа саравч, өвс тэжээл, худаг, мал эмнэлэг, үржил селекци, эм хангамж гээд явж өгнө дөө. Швейцариас валютааравсан хуурай сүү хотын хар цай уугчдад олддоггүй атал хурга тугал угж гээд уут уутаар нь малчдад тараадаг байлаа гэхэд өнөөдөр үнэмшимгүй сонсогдож байгаа биз. Гэтэл билчээрийн малыг, тэр дундаа өөрийн биш малыг хуурай сүү найруулаад угжаад суудаг хүн ховор байсан биз ээ. Голдуу л бууцан дээрээ үлдээчихдэг байлаа. Өдгөө тэндээс үлдсэн юм тун бага. Гол дагуулан ухсан хэдэн зуун худаг, үй олон хашаа саравчийг булаад түлээд дууссан. Тэгсэн мөртөө уриалаад шаардаад хүчлээд захиргаадаад малаа 25 сая хүргэж байгаагүй. Монгол билчээрийн мал илүү зардалд дургүй.

Өнөөдөр Улаанбаатарт хүн амын бараг тал нь, нийт хот суурин газар ная гаруй хувь нь амьдран сууж байна. Ийм төвлөрсөн газрыг мах сүүгээр хангана гэдэг өөр мэнэжмэнт. Улаанбаатарын сүү, сүүн бүтээгдэхүүний ная гаруй хувь нь импортынх. Дархан Сэлэнгийн засмал замыг “маруужингийн зам” гэдэг нь оносон нэр. Энэ өргөн уудам нутагт тарсан малын сүүг бөөгнүүлж Улаанбаатарын сүүн заводод авчирна гэдэг бүтэшгүй өндөр өртөг. Хуучин чаддаг байсан, гэхдээ тэр чинь эдийн засаг тооцдоггүй байсан үе шүү дээ. Хот хүрээ тойрсон эрчимжсэн мал аж ахуйг эхнээсээ хувийнхан хийгээд эхэллээ. Төр дөвчигнөж оролцохгүй бол жамаараа явсаар удахгүй ийм мэнэжмэнт тогтон хотоо хангадаг болно.

Ингэхээр Монголын энэ их олон сая мал юунд хэрэгтэй юм бэ? Ерээд оны эхээр дэлхий дээр дөч гаруй улс захиргааны эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэн. Энэ маш хүнд шилжилт байлаа. Тэр зурвас үед бүгдээрээ их бага өлсгөлөн туулсан. Төв Европын Польш улсад сүмээс хооллох үнэгүй шөлөнд хэдэн зуун метр оочир үүсдэг байлаа. Орост бүр ч хүнд байсан.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уг нь “Дэлхийн мисс” гоо сайхны олимп юмсан

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулдаг тэмцээнд манайх арав дахь удаа оролцлоо. Тухайн тэмцээнд эх орноо төлөөлөх бүсгүйгээ бид “Мисс Монголиа”-гаас тодруулдаг. Уг тэмцээн нь зунжингаа сунжраад “Дэлхийн мисс” тэмцээний өмнөхөн ялагчаа тодруулдаг. Ингээд шалгарсан оролцогч нь хам хум бүжиг хувцсаа бэлтгээд л гэр бүлийнхээ хүрээнд жаал зугаа юм зэхэн “Дэлхийн мисс” тэмцээнийг зорьдог.

Ирэх жилээс энэ байдлыг халж, “Дэлхийн мисс”-т оролцогчоо хавар нь шалгаруулчихаад хэл ус, бүжиг, дуу, хүмүүнлэгийн ажилд нь анхаарал хандуулж баймаар. Хэрэв тийм болчихвол манай гоо бүсгүйчүүдэд шигшээд үлдэх, цаашлаад эхний байруудад орох боломж бийг бид сая харлаа. Олон нийтийн санал авдаг болсон юм чинь энэ талаар сурталчилгаа сайн хийвэл их санал цуглуулж ч болно. “Дэлхийн мисс” тэмцээний тэргүүн миссийн титмийг хүртсэн гадны бүсгүйчүүлийн түүхийг харахад тэднийг багаар бодоход жилийн өмнөөс бэлтгэж, ард нь бүхэл бүтэн баг ажилладаг юм байна. Гэтэл Т.Батцэцэг 45 хоногийн хугацаанд л бэлтгэл базаагаад Лондонг зорьсон байх юм. Олимп, дэлхийн тэмцээнд оролцох тамирчдаа бид үе үеэр нь бэлдэж, дөрвөн жилийн өмнөөс товлодог. Түүнтэй адил “Дэлхийн мисс” тэмцээн бол гоо сайхны олимп учир энэ тэмцээнд эх орноо төлөөлөх миссээ ядаж нэг жилийн өмнө бэлтгэдэг болчихвол найдвар бүр л нэмэгдэнэ шүү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Б.Билгүүдэй хүүд тусалсан өмнөд монголын бүсгүйн Монголд нэвтрэх эрхийг сэргээжээ

Түлэгдэж гэмтсэн Б.Билгүүдэй хүүд туслах аяныг БНХАУ-ын Эрээн хотод өрнүүлсэн өмнөд монгол бүсгүйн тухай “Өдрийн сонин” мэдээлсэн билээ. Хүүд зориулан 7.0 сая төгрөгийг цуглуулж, хандивласан хүмүүнлэгийн үйлстэн Л.Оюунчимэгийн Монгол улсад нэвтрэх эрхийг сэргээсэн байна. Түүнийг ГИХАЭГ-аас Монголд сурч байхдаа хууль дүрэм зөрчиж “ажил хийсэн” гэсэн үндэслэлээр албадан гаргаж байсан аж. Тодруулбал, БНХАУ-ын Шинжиний иргэн Л.Оюунчимэг нарын хүмүүсийг 2016 он хүртэл Монгол Улсад нэвтрэх эрхгүйгээр албадан гаргажээ.

Монгол Улс буянтай үйл хийсэн С.Оюунчмэгийн зүтгэлийг өндрөөр үнэлж, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын /ИХШХЕГ/дарга Б.Пүрэвдоржийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар Монгол Улсад нэвтрэх эрхийг сэргээсэн байна.

Энэ тушаалыг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ИХШХЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Х.Бэхбат танилцуулсан бөгөөд “Л.Оюунчимэгийг хууль дүрэм зөрсөн учраас албадан гаргасан нь үнэн. Бид түүнийг Б.Билгүүдэй хүүд тусалсныг мэдэж байгаа. Тиймээс Л.Оюунчимэгийн Монголд ирэх эрхийг сэргээж байгаа юм. Энэ нь Б.Билгүүдэйд тусалж байгаа бидний тусламж. Бидний ирээдүй болсон энэ хүү эрүүл болох ёстой” гэжээ.