Categories
мэдээ нийгэм

Дэлхий дахинд томуу өвчний дэгдэлт өндөр байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томуугийн шинэчлэгдсэн мэдээгээр:

• Хойд Америкт томуугийн тархалт нэмэгдэн босго үзүүлэлтэд хүрч, A(H3N2) хэвшлийн вирус давамгайлж байна; • Европын улс орнуудад томуугийн A(H3N2) хэвшлийн вирусээр үүсгэгдсэн байгаа ч босго үзүүлэлтэд хараахан хүрээгүй байна; • Зүүн Азийн улсуудад томуугийн тархалт нэмэгдэж, A(H3N2) хэвшлийн вирус давамгайлж байна. Иймд иргэд та бүхнийг гадаадад зорчихдоо ханиад, томуунаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусны компаниудыг нэгтгэлээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Автобуснэг”, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус байгууллагуудыг нэгтгэж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулах шийдвэрийг гаргасан.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/1053 дугаар захирамж гаргаж, тус газрын бүтэц, орон тоог баталлаа. Уг газар нь 1658 хүний орон тоотой ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэд Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ

-Тэд энэ сарын 30-нд эсэргүүцлийн жагсаал хийнэ-

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтай нэгтгэх шийдвэрийг гаргажээ. Тэгвэл уг шийдвэрийг ихэнх эрдэмтэд эсэргүүцэж байгаа юм.

Тэд өнөөдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлаж уг асуудлаар байр сууриа илэрхийлэн, арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Чингисийн талбайд жагсах гэж буйгаа мэдэгдлээ.

Ч.Сайханбилэг сайд энэ сарын 19-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтай нэгтгэнэ. Ингэхдээ, Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн судалгаа, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн болон Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудыг төсвөөс гаргаж, ШУТИС-ийн харьяанд шилжүүлнэ” гэсэн байна. Тэрээр “Ийм олон хүрээлэнг төсвөөс санхүүждгийг байтугай, ийм байгууллагууд байдгийг ч олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” гэжээ.

Харин сайдын хэлсэн энэ үгийг эрдэмтэд монгол эрдэмтдээ басан доромжилсон, хэн нэгний увайгүй үйлдэлд итгэсэн ирээдүйгүй шийдвэр гэж үзэж байгаа аж. Тэд “Эрдэмтэн, судлаач хүний ажлын орчин бусдаас өөр. Тэдний сэтгэл зүй, ажилд гадны хүчин зүйл нөлөөлж эхэлмэгц судалгааны ажилд ахиц гарах нь бүү хэл ажлаа хийж чадахгүйд хүрдэг. Мөн 30 гаруй байгууллагад 1000 орчим эрдэмтэд ажилладаг. Үүнийг тоо томшгүй гэж үзэн 60 орчим орон тоог хасч 600 сая төгрөг төсвөөс хэмнэнэ гэдэг нь эдийн засгийн хямралыг зогсоох гарц биш” гэв. Тиймээс дээрх шийдвэрийг огт тооцоолоогүй, увайгүй шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад дээрх шийдвэрээ цуцлахыг шаардсан мэдэгдэл хүргүүлэх бөгөөд тэдний энэ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглана гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Сүлд модны баяр” 30-нд болно

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборын хүүхдүүдийн Сүлд модны баяр энэ сарын 30-ны өдрийн13:30 цагт Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборт болно. Энэхүү цогцолборын хүүхдийн төв нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв болон дүүргүүдийн Засаг даргын захирамжаар хүлээн авч, 18 нас хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж, халамжлан хүмүүжүүлж, нийгэмшүүлдэг 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм. Одоогийн байдлаар 4-18 насны нийт 120 хүүхдийг сурган хүмүүжүүлж, халамжлан өсгөж байна. Харин Залуучуудын төв нь Нийслэлийн хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 нас хүрсэн, асран хамгаалагчгүй, гэр оронгүй, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-21 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулан мэргэжлийн сургалтад хамруулж “Чадамжийн гэрчилгээ” олгож, хөдөлмөрт зуучлан амьдралд бэлтгэх зорилготой төв юм. Тус сургалтын төв нь гэр бүлийг асаргаа сувилгааны ажилтан, зочид буудал аж ахуйн ажилтан барилгын өргөн мэргэжилтэн, мужаан, гутал засвар гэсэн чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг юм. Тус шинэ жилийн баярт хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн, Олон улсын байгууллагууд болон тус төвд хүмүүжиж буй хүүхдүүд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй 2000 машин байна

Баян-Өлгий аймагт энэ оны татварын орлогын төлөвлөгөөний биелэлт 96 хувьд хүрсэн нь үлдсэн хэд хоногт биелэгдэх найдвар төрүүлж байна. Эдгээрийн дотор тээврийн хэрэгслээс ордог татварын орлого долоон сая төгрөгөөр давж биелээд байгаа ч аймгийн хэмжээнд 9000 орчим тээврийн хэрэгсэл байдгаас хоёр мянга орчим нь татвар хураалгаж амжаагүй байна.

Сүүлийн арав орчим жилд тус аймгийн иргэдийн нэрээр гадаад улсад гурван мянга орчим хөнгөн болон ачааны тэрэг гараад эргээд орж ирээгүй тул тэдгээр хэрэгслийн татварыг эздээс нь нэхээд байгаа юм байна. Тэдний дунд нэг иргэн арав гаруй машин гаргасан иргэн ч байгаа гэнэ. Мөн аймгийн хэмжээнд 1800 буу байдгаас зургаан сая төгрөгийн татвар орж ирсэн, одоо 1200 үл хөдлөх хөрөнгө болон патентийн татварыг зохих иргэдээс нэхэмжлээд байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ноос, ноолуурын дизайнерууд ур чадвараараа өрсөлдлөө

Монголын Ноос, Ноолуурын Холбооноос “KNITWEAR Fashion SHOW-2014” загварын шоуг амжилттай зохион байгууллаа. Уг шоугДэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх Олон улсын худалдааны байгууллагаас Монголын ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах, гадаад зах зээлд гарахад дэм үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд шилдэг дизайнеруудын шилдэг бүтээлийг шалгаруулах, тэдний бүтээлийг нийтэд сурталчлах, үйлдвэрлэгч болон дизайны сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ залуу дизайнеруудын авьяас, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилготой ажээ.

Загварын шоунд ноолуур боловсруулах салбарын үйлдвэр, компаниудаас шалгарсан 21 загвар зохион бүтээгч, мэргэжлийн чиглэлийн их, дээд сургуулиас шалгарсан долоон оюутан өөрсдийн урласан бүтээлээрээ өрсөлдсөнөөс”Гоёо” компанийн дизайнер Л.Амаржаргал тэргүүн байрт шалгарч дэлхийн дизайны чиглэлийн шилдэг сургуулиудын нэг Лондонгийн Хувцас Дизайны сургуульд дадлага хийх эрхээр шагнагдсан байна. Удаахь байрт “Говь” ХХК-ийн дизайнер Ч.Чулуунцэцэг, “Буян” ХХК-ийн дизайнер Ч. Алтанцэцэг нар шалгарсан бол оюутнуудаас Сити дээд сургуулийн оюутан С.Цэцэгдарь, ШУТИС-ийн ҮТДС-ийн оюутан Т.Саруул, Б.Одмаа нар эхний гурван байр эзэлжээ.

Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн тусгай байрын шагналаар Аяс Кашмир ХХК-ийн дизайнер М.Оюунбилэгийн “Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн”шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Дашрамд дурдахад Монголын Ноос, Ноолуурын Холбооны хамт олон гадаад харилцаагаа өргөжүүлэн АНУ-ын Лас Вегас, Японы Токиогийн “International fashion fair”, Хонконгийн “Cashmere World”, Францын зэрэг гадаадын олон үзэсгэлэн худалдаанд үйлдвэрүүдээ амжилттай оролцуулж, энэ оны есдүгээр сард Нью-Йорк болон Миланы загварын шоунд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг амжилттай сурталчилсны үр дүнд нийт бүтээгдэхүүнийхээ борлуулалт, экспортыг 20 гаруй хувиар өсгөсөн амжилтаар шинэ оноо угтаж байгаа аж. Мөн үндэсний брэндээ олон улсад амжилттай таниулж чадсан Этиофийн туршлагаас судалж, Африкийн гар аргаар хийдэг даавуун бүтээгдэхүүнийг Монголын цэвэр ноолууртай хослуулсан шинэ бүтээгдэхүүн, түүнчлэн Тайландын силктэй хольсон бүтээгдэхүүн гаргахаар хамтран ажиллаж байгаа юм байна.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Зам тээврийн яамныхан хүүхдүүдээс байраа харамлаагүй гэв

Зам тээврийн яамны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгож ашиглахаар болсон. Гэтэл уг яамны барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар тохижуулж, бэлэн болгоход 6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа. Мөн тус яамныхан энэ барилгаасаа нүүхэд нүүлгэн шилжүүлэлтэд багаар бодоход 200-300 сая төгрөг зарцуулна гээд байгаа юм. Үүнийг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. “Зам тээврийн яамныхан барилгаа хүүхдүүдэд өгөхгүй гэж харамлахдаа их тоотой мөнгө хэлж байна”, “Зам тээврийн яамныхан нүүх дургүй байна” гэж харж байгаа хэсэг байхад нөгөө талд “Үнэхээр 6.5 тэрбум төгрөг гаргаж яамны байрыг янзлах юм бол тэр мөнгөөр хүүхдийн шинэ эмнэлэг барьчихаж болно шүү дээ. Хуучин, хэзээ мөдгүй нурчих барилгыг булаацалдах хэрэг байна уу” гэсэн санал явж байгаа юм.

Дөрвөн давхар барилгыг эмнэлгийн зориулалтаар засахад 6.5 тэрбум төгрөг зарцуулна гэсэн нь хэр үндэслэлтэй юм бол? Конторын зориулалттай байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглахад хэд хэдэн давуу тал байдаг талаар барилга, архитектурын “Modular house” ХХК-ийн архитектор Д.Ганзориг ярьж байна. Тэрээр “Энэ хоёр барилга нь хоёулаа кори­дорын системтэй. Конторын зориулалттай барилга нь коридорын системтэй учир эмнэлгийн зориулалтаар ашиглахад таарч, тохирох талаасаа арай ойролцоо нь. Хоёрдугаарт, оффисын барилга нь олон нийтийнх, олон хүн сууж ажилладаг гэдэг утгаараа нийтийн бие засах газрыг нь шийдсэн байдаг болохоор эмнэлгийн зориулалтаар ашиг­лахад дөхөм. Гэхдээ кон­торын зориулалттай барилгыг эмнэлгийн зориу­лалттай барилгаар ашиглахад агааржуулалт, гэрэлтүүлгээс эхлүүлээд хүндрэл гарна. Эмнэлгийн өрөө бүрт угаалтуур байх ёстой. Хэвтрийн өвчтөний өрөөнд бие засах өрөө гаргах хэрэгтэй байдаг. Энэ талаасаа харахад оффисын зориулалттай байрыг эмнэлгийн зориу­­лалтаар ашиглая гэвэл сантехникээсээ эх­лүүлээд ажиллагаа орно. Гэхдээ Зам тээв­рийн яамны байрыг эмнэлгийн зориулалтаар засч янзлахад 6.5 тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь арай л их тоо болов уу, эмнэлгийн тоног төхөө­рөмжийн үнэ өртгийг оруулаагүй бол шүү дээ. Тэр чинь канад технологиор 100 ортой хүүхдийн эмнэлэг хоёрыг барих мөнгө шүү” гэлээ. Барилгын салбарын зарим төсөвчдөөс энэ талаар тодруулахад “Шууд хараад хэлэхэд маш хэцүү. Сууж, төлөв­лөгөө гаргаж байж хэлэх тоо. Ямар үндэслэлээр тийм тоо гаргасныг мэдэх­гүй. Барилгын анхны зураг төслийг харж байж л хэдий хэмжээний зардал гарахыг хэлдэг. Зам тээврийн яамны барилгыг эмнэлгийн зориулалтаар засахад зардал их гарна. Нэлээд ярвигтай ажил. Ядаж л сантехникийн шинэ холболт явуулах учраас ажиллагаа их гарна. Гэхдээ яамны одоо байгаа засварын байд­лаас хамаг зүйл шалтгаална. 6.5 тэрбум гэдэг том тоо шүү” гэсэн хариулт өгч байлаа.

Конторын зориу­лалт­тай барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах гэж байгаа анхны тохиол­дол нь энэ биш юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлэг конто­рын зориулалттай барил­гад үйл ажиллагаа явуулаад 22 жилийн нүүр үзэж байгаа юм. Найман давхар уг барилгад 1985 онд Цалин, хөлсний хороо анх байрлаж байгаад 1992 онд Чингэлтэй дүүргийн эмнэлэг орсон юм байна. Хүүхдийн тасаг нь байн­гын ачаалалтай. Уг нь 80 ортой ч өчигдрийн байд­лаар 148 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Саяхан айхавтар ханиад гарахад хүүхдийн тоо 168 хүрч хэцүүдсэн гэнэ. Оргүй гээд буцаах хэцүү хандаж ирсэн хүүхэд бүрийг багтаахыг хичээж сувилагчдын өрөө, мэд­рэлийн тасаг гэх мэт өрөөнүүдийг суллан байж хүүхдүүдээ хүлээж авсан талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн ор­логч Х.Чинзориг ярилаа. Тэрээр “Хүүх­дийн эмнэлгийн асууд­лыг яаралтай шийдэх хэрэгтэй. Манай эмнэлэг хэдий эмнэлгийн зориу­лалттай биш ч бид өөрсдийн нөхцөл болол­цоогоороо ямар л боломж байна бүхнийг эрэлхийлж ажилладаг. Ариутгал, агааржуулалтыг тогтсон дүрэм журмын дагуу тодорхой хугацаанд тогт­мол хийдэг. Яавал олон хүүхдийг авч эмчлэх вэ, өвчтөнүүдээ тав тухтай орчин хэрхэн эмчлээд гаргах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэсэн юм. Энэ барилгын өрөө­нүүд анх томоос том цонхтой, цэлийсэн өрөөнүүд байжээ. Эмнэл­гийнхэн улсын төсөв болон өөрсдийн сэтгэл зүтгэлээрээ элдэв төсөл хөтөлбөрт хамрагдаж хүүхдийн өрөөнүүдээ боломжоороо тохижуулж, өрөө бүрийг нь сантехникт холбож эмнэлгийн дайтай эмнэлэг байлгаж авч явахын төлөө ажиллаж байгаагаа хэлсэн юм.

Зам тээврийн яам­ныхан “Биднийг яамныхаа барилгыг харамласан гэх утгаар нь хүмүүс хүлээ­гээд авчихлаа. Тэр 6.5 тэрбум гээд байгаа чинь Эрүүл мэндийн яамнаас гаргасан тоо. 6.5 тэрбум гэж танилцуулсан нь үндэслэлгүй, яаран гаргасан тоо байна гэж зарим дарга шүүмжилсэн байна лээ. Харин тэр 200-300 сая гэдэг чинь манай яамныхны нүүлгэн шилжүүлэлтэд шаардах төгрөгийн хэмжээ юм” гэсээр угтлаа.

Нүүлгэлтийн иж бүрэн үйлчилгээ эхэлдэг газруудын тарифыг сонирхвол ачааны машин нь маркаасаа шалт­гаалаад 70-160 мянган төгрөгийн үнэтэй үйлчилнэ. Дээр нь нэмэлт үйлчилгээ үзүүлдэг юм байна. Ширээ, шүүгээ салгаж, угсарна гэвэл мөнгө нэмнэ. Тэгээд зөөж байгаа эд хогшлыг хэдэн давхарт гаргахаас шалтгаалан давхар бүрт арван мянган төгрөгийн нэмэгдэл авна. Дунд зэргийн оффистой төрийн байгууллагыг нүүлгэлээ гэхэд ихээр бодоход хоёр сая төгрөг болдог юм байна. Гэхдээ очиж ямар бараа, эд хогшил нүүлгэх вэ гэдгээ харж байж үнэ хөлсөө тодорхойлж, шинэ хайрцаганд битүүмжлүүлэн зөөлгөх үү, яах уу гэж харилцан тохиролцдог юм байна. Ингэхээр ЗТЯ-ыг нүүлгэхэд хэдий хэрийн мөнгө зарцуулах бол гэж бодоход тодорхой хэмжээний тоо гарч ирж байна.

Багаар бодоход 200-300 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоог тус яамны Төрийн захиргааны удирд­лагын газрын Хуулийн хэлтсийн мэргэ­жил­тнүүд гаргажээ. “Энэ бол багаар тооцож гаргасан тоо. Нарийвчлан гаргаагүй л дээ. Аливаа айл нүүхэд гэр бүлийн аль нэг гишүүн нь “За манайх нүүхэд төдий хэрийн хэмжээний зардал гарах нь” гэж тооцоолдог шүү дээ. Тэрэн шиг л тооцоолсон. Манай яам хоёр тийш салж нүүх юм. Хоёр тал руу нүүнэ гэхээр нүүлгэлтийн зар­дал хоёр гарна гэсэн үг. Энэ зардалд ажилчдын компьютерийг сүлжээнд холбох, харил­цаа холбооны, камер­жуулалтын гээд олон дагалдах зардал орж байгаа” гэж тус хэлтсийн мэргэжилтэн хэлсэн юм.

Зам тээврийн яам­ныхан Засгийн газрын шийдвэрийг бүрэн хүн­дэт­гэн үзэж байгаа бөгөөд нүүхэд бэлэн гэцгээж байна. Гэвч Зам тээврийн яамны барилга буюу Засгийн газрын XIII байрны захиргаанаас уг барилгынхаа талаар танилцуулга бэлдэж, доорх хэдэн зүйлийг дурдсан байна.

Уг барилга нь 1986 онд ашиглалтад орсон. Угсармал шугаман суурьтай, цутгамал баганатай, зоорьгүй, дөрвөн давхар конторын зориулалттай, авто тээвэрч­­дийн хандив туслам­­жаар засвар хийгд­сэн барилга юм байна. Дулааны шугамууд нь нимгэрч, даралт даах­гүйгээс цооролт үүсч эхэлсэн бөгөөд шугамын нэвтрүүлэх чад­вар хүрэл­­цэхгүй болсон, бөг­­лөр­­сөн зэргээс халаалт доголддог гэнэ. Оффисын зориулалтаар ашиглагдахаас цаашгүй тус байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад нэг талаас Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дугаар заалтыг зөрчиж байгаа гэж үзжээ.

Зам тээврийн яам­ны байрыг хүүхдийн эмнэл­гийн зориулалтаар ашиг­лаж болох эсэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Эрүүл мэндийн яамнаас ирсэн хэсэг албан хаагчид тус яамны байрыг таван минутад ч хүрэхгүй хуга­цаанд харсан төдий болж, зөвхөн гадна өнгө, машины зогсоол зэргээр нь үнэлсэн гэж үзэж байгаа аж. Тэгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай дүгнэлтгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулж, буруу мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа аж. Уг танилцуулгынхаа төгсгөлд Зам тээврийн яам 2012 оны наймдугаар сараас хойш энэ байран­даа нэг тэрбумаар зогсохгүй хөрөнгөөр зас­вар, үйлчилгээ хийсэн нь үр дүнгүй өнгөрөхөд хүрч байна гэсэн байна. Зам тээврийн яамныхан нүүрэн дээр засгийнхаа шийдвэрийг дагана, нүү­нэ гэж байгаа ч энэ танилцуулга, байр суури­наас нь дүгнэхэд буурин дээрээ үлдэх сонирхол байх шиг. Байраа их муу, хуучны, хэзээ мөдгүй нурчихна, энэ харагдаж байгаа гоё засвар нь зүгээр өнгөн төдий. Жинхэндээ энэ барилга инженерийн бус аж ахуйн аргаар баригдсан, мэргэжлийн байгууллагаар паспорт­жуулагдаагүй байшин гэж ойлгуулахыг хүсч бай­гаа нь зарим хүнийг төөрөгдүүлж байна. Яриг­даад байгаа 6.5 тэрбум, 200-300 сая төгрөг гээд байгаа тоонууд бол ямар ч эдийн засгийн үндэслэлгүй, сайд дарга нарынхаа өмнө хоосон цаас үзүүлэхгүй гэхдээ барагцаалан хэлсэн цифрүүд болж таарч байна уу.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

E.Сагсай: Иргэдийн гадаадад зорчих эрхийг хязгаарлаж байсан журам, зааврыг шинэчилнэ

-ХААЛТТАЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ӨӨРЧЛӨХ, ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫГ АЛЬ БОЛОХ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА-

Улсын ерөнхий прокуро­рын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Е.Сагсайтай ярилцлаа.

-Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хэ­рэг бүртгэх, мөрдөн бай­цаах ажилд хяналт тавих чиглэлээр прокурорын байгууллагаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий­лөгчийн санаачилсан шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр гэж 2011 онд батлагдсан. Прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийн нэг болсон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож яллах үүрэг гүйцэтгэдэг. Энэ чиг үүргийн хүрээнд дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр сүүлийн жилүүдэд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Биднийхэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх ардчилсан ёсны зарчмыг байцаан шийтгэх ажиллагаанд тууштай хэрэгжүүлэх шударга ёс тэгш байдлыг хангах гэсэн зарчмуудад үндэслэн хэрэгжинэ. -Үндсэн хуулинд зааснаар прокурорын байгууллага нь хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хууль хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьдаг байгууллагад Мөрдөн байцаах байгууллагууд хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж байгаа эсэхийгхянаж чадаж байна уу?

-Өдөр тутам тогтмол хянаж, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлж, хуулийг нэг мөр сахиулах, хүний эрх эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ. Ялангуяа мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд дагаж мөрдвөл зохих аргачилсан заавар журмуудыг шинэчлэн баталж дагаж мөрдүүллээ.

-Тухайлбал гээд дэлгэрүүлж ярих боломж байна уу. Яг юуг дагаж мөрдүүлэх болов?

-Тодорхой эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх аргачлалыг боловсруулж, мөрдүүлсэн нь прокурорын байгууллагын хувьд шинэлэг зүйл болсон. Мөн гэмт хэргийг зөв зүйлчлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагааг хуульд заасан хүрээнд шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний онцлог шинж чанараас хамаарч хэрэг нэг бүрийг ялгамжтай зөв хянаж, үндэслэлийг нь зөв тодорхойлоход энэ мөрдөн шалгах ажиллагааны аргачлалын үндсэн нэг зарчим оршиж байгаа гэж хэлж болно.

-Мөрдөн шалгах ажиллагаанд албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зөв юм уу. Өөрөөр шийдэх арга байдаггүй юм уу. Заавал цагдан хорих ньбуруу гэдгийгГазрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайхан цагдан хоригдож байгаадамиа алдсан явдлаас тод харагддаг?

-Иргэдийн гадаадад зорчих эрх, эрх чөлөөг хязгаарлаж байсан журам зааврыг шинээр авч үзэж боловсронгуй болгоно. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг байцаан шийтгэх ажиллагааны зөвшөөрөл олгох явдлыг цэгцлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа хөндлөнгийн байр сууринаас хандаж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хянах замаар дагаж хяналт тавьдаг байсан урьдын практикийг халж, прокурор байцаан шийтгэх ажиллагааны хөтөч нь, удирдан чиглүүлэгч нь байх ёстой гэдэг зарчмыг бодлого болгон хэрэгжүүлж ажиллана. Ингэснээр прокурор мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлдэг гол субъект болсон. Прокурорын байгууллагын тогтолцоонд зарим өөрчлөлт хийж шүүх байгуулах тухай Монгол Улсын хуульд нийцүүлэн прокурорын хяналтын ажлыг мөн зохион байгуулж хэрэгжүүлж байна.

-Прокурорын хяналтын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нийтэд нээлттэй болгох чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна вэ?

-Эрүүгийн хэрэг хянах прокурорын үйл ажиллагаа нь өөрөө өвөрмөц онцлогтой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийг шалгах ажиллагаа өөрийн нууцлалтай байдаг. Иймдпрокурорын байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд төдийлөн нээлттэй биш явж ирсэн гэж хэлж болно. Гэхдээ энэхүү хаалттай нөхцөл байдлыг өөрчлөх прокурорын хяналтыг аль болох олон нийтэд нээлттэй болгох чиглэлээр ялангуяа Ерөнхий прокуророор ажиллаж байсанД.Дорлигжав их зүйл хийж олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Ерөнхий прокурорын газарт хэвлэл мэдээллийн алба байгуулж прокурорын нэгж бүрт бас хэвлэлийн алба бий болгож хэвлэл мэдээлэлд прокурорын хяналтын үйл ажиллагааг нээлттэй мэдээлдэг зарчмыг сүүлийн жилүүдэд бий болгосон. Прокурорын байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээг бий болгож, прокурорын вэб хуудсыг ажиллуулж прокурор төрийн байгууллагын нууцад хамаарахаас бусад ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэргийн талаар Ерөнхий прокурорын газраас болон нийслэл, дүүргүүдийн прокурорын газруудаас тодорхой цаг хугацаагаар нийтэд мэдээлэл хийж хэргүүдийн явц шийдвэрлэлт үр дүнгийн талаар мэдээлдэг болсон.

-Энэ нь прокурор нээлттэй ажиллаж байгааг харуулах том алхамуу?

-Нийгэмд прокурор нээлттэй ажиллаж байгааг харуулах нэг чухал алхам болсон гэж үзэж байгаа. Мөн шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг болон, бусад эрүүгийн хэрэгтэй холбоотой мэдээллийг прокурорын байгууллага олон нийтэд боломжтой хэлбэрээр мэдээлж, мэдээллийг олон нийтэд түгээхэд сүүлийн жилүүдэд анхааран ажиллаж байна.

-Прокурорын мөрдөн шалгах ажиллагаанд баримтлах аргачилсан зааврыг шинэчлэн боловсруулж байгаагэсэн. Энэ ямар ач холбогдолтойюм бэ?

-Монгол Улсын Ерөнхий прокурор гэдэг цорын ганц субъектэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын хяналтын үйл ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан заавар журам гаргах эрх нь хуулиар олгогдсон байдаг. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа болон прокурорын хяналтын үйл ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан зааврыг батлан гаргаж, мөрдүүлж байгаа. Бид энэ мөрдүүлж байгаа заавар журмын үр дүн хэрэгжилтийг судалж үзээд үүнийг улам боловсронгуй болгох, ЭБШ хуулийн зүйл заалтыг аргачилсан байдлаар зааж зааварлахад анхаарлаа хандуулах шаардлагатай юм байна гэж үзсэн. Энэ нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх, прокурорын хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хүний эрхийг хангахад чиглэгдсэн чухал алхам болох ёстой. Ийм ч учраас Улсын ерөнхий прокурорын тушаалаар аргачилсан заавар боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж прокурорын хяналтын үйл ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх аргачилсан зааврын шинэ төслийг боловсруулж дууссан байгаа.

-Боловсруулсан заавар ньүндсэндээ 26 бие даасан дэвтэр бүхий 2000 орчим зүйл заалттай байцаан шийтгэх хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал заавар журам болж боловсруулагдсан гэж прокурорууд ярьж байсан. Тийм онцгой зүйл үү?

-Одоо энэхүү зааврын төслөөнэгжүүддээ хүргэж, нэгжүүдийнхээ саналыг авч тусган эцэслэн баталж мөрдүүлэх шатандаа орж байна. Шинэ заавар журмын гол мөн чанар онцлог нь нэгдүгээрт хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагаас эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар ажлыг хэрхэн яаж хийх тухай аргачилсан заавар байгаа. Хоёрдугаарт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурорын чиг үүрэг, эрх хэмжээ түүнд тавигдах шаардлагуудыг нэг мөр тодорхойлж өгч буй. Гуравдугаарт хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокуророос гаргах эрх зүйн актын хэлбэрүүдийн нэр төрлийг тодорхойлж нэршлийн хувьд нэг жигд томъёолж, бүтцийн хувьд нэг загварт оруулж нэг мөр болгосон. Дөрөвдүгээрт эрүүгийн хэрэгт биечлэн хяналт тавьдаг хяналтын прокурорын бие дааж шийдвэр гаргах үүрэг хариуцлагыг өндөржүүлж, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх чадварыг нь дээшлүүлж, бүрэн эрхийг нь эдлүүлэхэд энэ зааврын гол мөн чанар оршиж байгаа. Тавдугаарт урьд нь заавар журамд тусгагдаагүй байсан олон шинэ зүйлүүдийг зааварт шинээр тусгаж байгаа нь хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч прокурор ЭБШ хуульд тусгагдсан асуудлыг нэг мөр ойлгож зөв хэрэгжүүлэхэд чухал үр дүнтэй алхам болох юм.

-Прокурорын байгууллагын хууль тогтоомжийг боловсронгуй болгохчиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Тэгэхээр бид өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, ЭБШ хууль, бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эрүүгийн хуульд, ЭБШ хуулийг зайлшгүй өөрчлөн шинэчлэх боловсронгуй болгох шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ нь ч шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд тавигдсан гол асуудлуудын нэг гэж үзэж байгаа. Үүний нэгэн адил шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх болон хууль сахиулах байгууллагуудын хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болгох ажилбайна. Энэ агуулгаараа прокурорын байгууллагын тухай хуулийг ч гэсэн боловсронгуй болгох зайлшгүй нөхцөл шаардлага үүссэн гэж үзэж болно. Энэ үндсэн дээр прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл хийж байгаа. Прокурорын байгууллагын тухай хуулиар прокурорын үндсэн хяналтууд ялангуяа мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын зарчим үндэслэл журам, арга хэлбэрийг боловсронгуй болгох, прокурорын хяналтын ажлыг Үндсэн хуулийн зарчим агуулгад нийцүүлэх, олон улсын чиг хандлагад ойртуулах, хүний эрх эрх чөлөөг хангах, хамгаалахад прокурорын хяналтын үйл ажиллагаа чиглэгдсэн байхад энэ хуулинд оруулж байгаа өөрчлөлтийн бас нэг мөн чанар оршино.

-Прокуроруудын ажлын ачаалал хэр их байдаг вэ?

-Ер нь прокурорын хяналтын ажил бол үнэхээр ачаалалтай цаг нартай уралдсан ажлыг прокурорууд лэнэ байгууллагын өмнө тавигдсан зорилтыг үүрч яваа гэдэг нь тодорхой. Ялангуяа нийслэл дүүргүүдийн хяналтын ажил маш их ачаалалтай ажиллаж байгаа. Энэ оны эхний арван сарын байдлаар хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагуудад ирсэн 77414 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд прокурор хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 25661 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ер ньэнэ оны эхний арван сарын байдлаар прокурорын байгууллага хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 34463 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

-Өнгөрсөн оны мөн үеийнхээс гэмт хэргийн гаралтөссөн болохыгстатистик харуулжбайгаа?

-Оны сүүлээр мэдээ тайлан гаргах үедөнгөрсөн оныхоос хэрэг хэдэн хувиар хэрхэн яаж өсөв гэдэг дүн харагдах байх. Гэхдээ гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэдөсөж байгаа гэсэн статистик гарч байгаа нь бидний ажлыг улам ачаалалтай болгож байна. Энэ оны зургадугаар сард Ерөнхий прокурор Д.Дорлигжавын санаачилгаар прокурорын байгууллагын удирдах ажилтнууд, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын удирдлагуудыг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулж, уг зөвлөгөөнөөрөө хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих хяналтыг сайжруулах, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудал хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллах талаараа ярилцаж, тодорхой шийдлүүдийг гаргасан. Уг шийдлүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Ялангуяа хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлэх, хууль сахиулах үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж гаргаж ажиллалаа. Прокурорын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч, цаашид анхаарах зорилт чиглэлээ тодорхойллоо.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Солонгос, монгол залуусыг хуйлруулсан “Өв залгамжлагчид”

Солонгосын SBS телевизийн “Өв залгамжлагчид” олон ангит кино Монгол HD телевизээр гарч байгаа. Солонгостид гялалзаж байгаа залуу одод тоглосон ньэнэ кинонырейтингийгөсгөжээ.Өнгөрсөноны аравдугаар сард Солонгост гарч байсан “Өв залгамжлагч”-ийг солонгос залуус одоо ч шимтэн үзсээр байна. Монгол залуусыг ид хуйлруулж буй энэ киноны зохиолыг Ким Ён Сүк бичиж, Кан Шин Хиё найруулжээ. “The Heirs” буюу “Өв залгамжлагчид” олон ангит кино баян гэр бүлээс гаралтай ахлах сургуулийн сурагчдын нөхөрлөл, хайр дурлалыг харуулдаг юм. Солонгосын толгой баячуудын хүүхдүүд суралцдаг сургуульд жирийн нэгэн айлын охин суралцаж эхэлдэг. Солонгост хүүхдээ ахлах ангид орохоор нь өв залгамжлах гэж том асуудал ундардаг. Өв залгамжлах эрхийн төлөө өрсөлдөөнийг залуусын нөхөрлөл, хайр сэтгэлийн сонирхол татсан үйл явдлуудаар харуулжээ. Киноны зураг авалтыг АНУ-ын Лос Анжелос, Калифорни, Малибу арал дээр долоо хоногийн турш хийсэн байна.

“Жэгүк” группын өв залгамжлагч Ким тан-ы дүрд Ли Мин Хо, “Зээвэс” тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газрын өв залгамжлагч Чүэ Ён Ду-гийн дүрд Ким Вү Бин тогложээ. Эмэгтэй гол дүр буюу Ча Ин Сан-д Пак Шин Хи тоглосон юм.

“Жэгүк” группынөв залгамжлагч Ким Тан Америкт суралцаж, тансаг харшид амьдран шоу цэнгээнд хамаг цагаа зориулж байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Харин Ча Ин Сан Солонгост цагийн ажил хийж бүх л мөнгөө хурааж амьдардаг хичээнгүй охин. Түүний ээж хэлгүй. “Жэгүк” группийн гэрт үйлчлэгчээр удаан ажилласан. Гэр бүлийн нууц задруулахгүй гэж албаар хэлгүй үйлчлэгч ажилд авчээ.Чан Ин Саны эгч Америкт суралцдаг. Сайн хүнтэй учраад хуримаа хийх гэж байгаа гээд ээжээсээ мөнгө гуйдаг. Чан Ин Сан эгчдээ мөнгө өгөхөөр Америкт ирнэ. Зорьж очсон эгч нь сайн хүнтэй учраагүй, архичин залуутай хамтран амьдардаг болж таарна. Үнэн хэрэгтээ хамтран амьдрагчдаа архины мөнгө өгөх гэж л ээждээ зурвас явуулжээ. Эгч нь дүүгээсээ мөнгийг нь аваад зугтана.

Охин эгчтэйгээ уулзах гэж бүтэлгүйтэж явсаар Ким Тантай танилцана. Паспортоо хураалгасан учир тансаг харшид нь хэсэг хугацаанд амьдарна. Хамт байх үедээ залуу бүсгүйд дурлана.

Ча Ин Сан Солонгост буцаж ирээд ахлан ангид орох болоход “Жэгүк” группын эхнэр түүнийг баячуудын суруульд оруулж өгнө. “Зээвэс” тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газрын өв залгамжлагч Чүэ Ён Ду охиныгхарж сэтгэл алдарна.

Ким Тан нутаг буцаж гэртээ ирэхдээдурласан бүсгүйгээ гэрийн үйлчлэгчийнх ньохин гэдгийг мэддэг.Бүр өөрийнх нь сургуульд суралцдагийг мэдээд баярладаг. Хичээлдээ оронгуутаа Чүэ Ён Духайртай охинд нь татагдсаныг мэддэг. Ингээд тэдний дунд хайрын гурвалжин үүснэ.

Жэгүк группын өв залгамжлагч Ким Тан нэг ахтай.Ким Тан аавынхаа нууц амрагийн хүүхэд. Гэхдээ энэ нь гэр бүлийн нууц. Гэтэл нэгэн өдөр нууц нь задардаг. Энэ явдлаас хойш Ким Тан ахтайгаа өв залгамжлах дээр тулалдаж эхэлнэ.”Өв залгамжлагч” кино сайхан төгсгөлтэй.”Жэгүк” группын өв залгамжлагчаар ах, дүү хоёр тодорч,Ким Тан, Ча Ин Сан нар үерхэж,Чүэ Ён Ду ээжийгээ олж, өв залгамжилж ер нь гол дүрийн баатар бүрийн амьдрал сайхан болсноор киноны үйл явдал дуусдаг.

Жүжигчин Lee Min Ho

1987 оны зургадугаар сарын 22-ны өдөр төржээ. Тэрээр 185 см өндөр 69 кг жинтэй. Жүжигчин, загвар өмсөгч. Нэг кинонд 200-300 сая воноор тоглодог. “Өв залгамжлагчид” кинонд тоглож дууссаныхаа дараа Филиппин, Тайван , Хятад, Япон, Малайз улсуудад фэн уулзалтуудаа хийжээ. Тэрээр одоо анхны кино болох “Gangnam Blues” -д тоглож байна. Фэйсбүүктээ15+ сая лайктай болсон жүжигчин. Гадаадын хамгийн олон лайктай оддын жагсаалтын 16-дбичигддэг. Твиттерт 2+ сая дагагчтай жүжигчин гэдгээрээ Солонгост хоёрт бичигджээ.

Kim Woo Bin

Нэг кинонд 200-300 сая воноор тоглодог. Өнгөрсөн гуравдугаар сард зураг авалт нь эхэлсэн “The Technicians” гэх кинонд тогложээ .Одоо тэрээр”Twenty” кинонд жүжигчин Lee Byung Hun, 2PM хамтлагийн Junho -тэй хамтран тоглож байна. Мөн “The Heirs” олон ангит кинондхамт тоглосонKang Ha Neul нартай хамтран тоглож байгаа. Саяхан Хятад болон Тайландад фэн уулзалтуудаа хийжээ.

Жүжигчин Park Shin Hye 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр төрсөн. Жүжигчин, дуучин загвар, өмсөгч. 163 өндөр 45 кг жинтэй юм байна. Гитар,төгөлдөр хуур тоглох дуртай. Түүний тоглосон “The Tailors” кино удахгүй нээлтээ хийнэ. Тэрээр сүүлд B2ST хамтлагийнYon Jun Hyung-тай хамтарч My Dear” гэдэг цомог гаргажээ

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Жиргээчид аккаунтаа өндөр үнээр зардаг болжээ

Энэ онд твиттерт хамгийн олон дагагчтай @artanyan, @oddiinohin, @ChimmyAnand, @Uprogr, @turbatn, @Tanhai_Emee гэх мэт аккаунтууд 5-13 сая төгрөг хүрч зарагдсан. Сонирхуулж хэлэхэд бизнесийн байгууллагууд 20 мянгаас дээш дагагчтай аккаунтыг чамгүй өндөр хүнээр худалдан авч бараа бүтээгдэхүүнээ сурталчилдаг байна.

Арван мянгаас дээш дагагчтай аккаунтыг зарахад 10 гаруй сая төгрөг хүрч буй учраас жиргээчид дагагчдын тооны араас хэт улайран зүтгэх болсон. Ийм жиргээчид дагагчдынхаа тоог ихэсгэхийн тулд “Click check” гэсэн нэртэй вирус ашигладаг болжээ. Дээрх программыг зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл фэйж хуудасныхаа лайкийг ихэсгэх, твиттерт аккаунтынхаа дагагчдын тоог олон болгохын тулд ашигладаг юм.