Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Өвлийн өвгөн өөр хүүхдийн бэлэг андуурч өгөөд…

Шинэ жилийн баяр энд тэндгүй л болж байна. Хүүхэд, багачууд энэ л өдрүүдэд хүссэн бэлгээ өвлийн өвгөнөөс авах гэж чин сэтгэлээсээ залбирдаг. Захидал бичиж, гацууртаа өлгөнө. Аав, ээжээсээ хүйтний өвгөнд хүслээ дамжуулж өгөхийг гуйна. Найзын маань дөрвөн настай хүү цэцэрлэгийнхээ шинэ жилийг тэмдэглэх гээд их өндөр сэтгэгдэлтэй гэрээсээ өглөө эрт гарсан гэнэ. Өмнөх орой нь тэрбээр гацуур модныхоо өмнө сөгдөж суугаад үнэн сэтгэлээсээ ямар нэг юм хүсэж, хүсэж унтжээ. Цэцэрлэгийн шинэ жилийн баяр ч болж, урт сахалтай, уут дүүрэн бэлэгтэй өвлийн өвгөн цасан охидоо дагуулсаар ороод ирсэн байна. Хүүхдүүдэд бэлгийг тарааж эхэлж. Тэгсэннайзын маань хүү “Өвлийн өвөө, би ийм бэлэг хүсээгүй” гээд уйлж гарчээ. Өвлийн өвгөн, хүүгээ баярлуулахаар очсон ээж нь, багш нар нь сандралдаж, эцэст нь өвгөн хүүд “Өөр хүүхдийн бэлэг андуураад өгчихсөн байна. Удахгүй бэлгийг чинь авчирч өгнө” гэсэн амлалт өгөөд явжээ. Ангийн багш нь ч “Ирэх жил эцэг, эхчүүдээр өөрсдөөр нь бэлгийг нь бэлдүүлье. Мөнгө хурааж, нэгдсэн журмаар авахаа больё доо” гэжээ.

Найз маань шинэ оноос өмнө өвлийн өвгөний “андуурсан” бэлгийг хүүгийнхээ хүссэн бэлгээр солихтом ажилтай болсноо ярьсан нь энэ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Капитализм байгуулж буй социалистууд

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэлд хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн.Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Манай сонин уг бүтээлийн “Посткоммунист синдром” хэмээх төгсгөлхэсгийн “Капитализм байгуулж буй социалистууд” бүлгээс хэсэгчлэн толилуулж байна.

Сонины газар

ӨӨРИЙГӨӨ ХАРИУЦАХЫН ХЯМРАЛ

Социалист дэглэм хүний хөгжил боломжийг хаахын хэрээр өөрийгөө авч явах үүргээс нь чөлөөлдөг. Ийм учраас зөвхөн тушаасан зааварласан зүйлийг нь гүйцэтгэдэг, зөвшөөрснөөр өөр үйлдэл хийдэггүй гишүүдээс бүрдсэн нийгэм байлаа. Бүх хувь заяа нам засгийн гарт байгаа учраас маргаашийн төлөө санаа зовох шаардлагагүй, тэжээвэр сүргийн хувь заяанд олноороо дасахаас өөр сонголт байсангүй.

Эрх чөлөөний мэдрэхүйтэй, авьяас билигтэй, өөрчлөн шинэтгэх эрчимтэй хүний хувьд там болж хувирдаг энэ тогтоц идэвхгүй, санаачилгагүй, урсгалаар явах сонирхолтой, залхуу этгээдийн хувьд аятайханоромж болж байж. Нөгөө талаас хүний аз жаргалын мэдрэмж нь өөрт байгааг бусдынхтай харьцуулж,илүү гарсан хэсгээр нь тэжээгдэж явдаг учрааснийгмийн дээд давхаргад гарсан, тусгай хангамжтай золгосон хэсгийн тухай ярих ч хэрэг алга.

Ардчилал өөрийгөө хөгжүүлэх боломж хайж байсан, өсөн дэвжих сэжим бүрийг олж харах сортоотой хүмүүсийн хувьд өргөн зам нээсэн. Харин өрсөлдөөний орчинд амьдрах туршлагагүй, энэ талын чадвараар сул гэдгээ мэдэрсэн хэсэг нь өөрийгөө авч явах хариуцлагаас айн сүрдэх байдалтайгаар ардчиллын босгоор алхсан билээ.

Төрийн хамаарлаас зугтах процесстой зэрэгцэн, төрийн хамаарлыг эргүүлэн нэхэх үзэгдэл газар авсан ба гол лоозон нь “…. энд төрийн бодлого үгүйлэгдэж байна”, “…тэгэхэд төрийн оролцоо дутагдаж байна” гэсэн уриатай.

Иргэд өөрийн ур чадвараа ашиглан баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзэлтэйгээ зэрэгцүүлэн, бүх бизнес дампуурахын цагт үгэнд нь ороод аятайхан байвал тэжээгээд өгөх социалист тогтолцоогоо нөөцөнд хадгалах хүсэл монголчуудад байсаар байна.

СОЦИАЛИСТ

КАПИТАЛИЗМ

Монголын ардчиллын хамгийн өвөрмөц байдал чухам энэ өв уламжлалд байна. Ардчилсан сонгуультай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой, харин эдийн засгийн бүтцэд, ялангуяа нийгмийн салбарт социалист өмч давамгайлсан, олон нийтийн сэтгэл зүй нь хуучин системээ шинэ агуулгаар баяжуулах эрмэлзэлтэй тогтоц болов.

Нийгмийн баялгаас хүртэх, ахиж дэвших боломж нь намын үзэл сурталд хэр үнэнч байдлаас хамааралтай, хөдөлмөр, авьяас билгээ үнэлүүлэх систем нь яам тамгын хүнд суртлын аппаратаас шалтгаалаастай.

Эмнэлэг сургуулийн тогтоц нь хэний ч биш социалист маягийн өмч дээр тулгуурлана. Нийгмийн өмч байгаа атлаа түүнийг хамгаалдаг ардын хянан шалгах нь байхгүй, социалист өмчийг идэж ашиглавал цаазлах хүртэл ялтай чанга хууль халагдсан тул орлого, олзын сайхан үүсвэр болох боломжтой. Аливаа нам ялалт байгуулах бүртээ хамгийн үнэнч сайн гишүүнээ иймэрхүү социалист үйлдвэрийн газрын удирдагчаар “капиталист бологтун, нөхөр минь” хэмээн урамшуулан томилно. Арай бага зиндааны үнэнч гишүүд нь социалист өмчийг капиталист аргаар захиран зарцуулах эрхгүй ч гэсэн баталгаатай ажлын байртай болоод авна.

Монголын нийгэм чөлөөт зах зээлийн замд орсон сүүлийн 25 жилдээ гурван том хямралтай тулгарсан юм. Эхний хямрал нь системийнзадралтайхолбоотой зайлшгүй үзэгдэл байсан. Харин сүүлийн хоёр хямрал нь дөнгөж соёолж буй капитализмын ургац, мөхлөгийг социалист арга барилаараа хянгардсан хэрэг байлаа.

Эрх чөлөөнийх нь оронд өгч байсан төрийн баталгааг эрх чөлөөгөө эдлэнгээ хамтад нь хүртэж завших сонирхол нийгэмд хэвээрээ үлдэв. Өөрөөр хэлбэр юу дуртайгаа хийхийн зэрэгцээ “юу дуртайгаа хийхгүй байсны төлөө”авдаг шан харамжийг үргэлжлүүлж болно гэдэг итгэлтэй массын сэтгэл зүйлд тохируулан “хүний хөгжил”, “хүүхдийн мөнгө”, “баялгийн хишиг”, “оюутнууд автобусаар үнэгүй зорчих мөнгө” гэхчлэнгийн төрийн халамжийг бодож олон хөгжүүлсэн. Энэ нь нийгэмд хуримтлагдаж байсан жаахан баялгийг амархаан дуусгаж байлаа.

Коммунист нийгмийн иргэн нь чадлынхаа хэрээр хөдөлмөрлөөд илүү дутуу өө юм нэхэхгүй ярихгүй, бодохгүй, зөвшөөрснөөс хальсан үйлдэл хийхгүй үүрэг хүлээх ба төр хариуд нь хэрэгцээтэй юм болгоныг нь хэрэгцээнийх нь хэрээр өгнө гэсэн зарчимтай. Тэгш бариа амлаад түүнийхээ төлөө хувийн эрх ашгаа золиослохыг тулгадаг үзэл санаа.

Харин ардчилал тэгш боломж, тэгш эрх чөлөөг хангахын зэрэгцээ өөр өөрийн өндөрлөгт гарах хэний ч замд садаа хийхгүй гэдгээ батална.

Гэвч Монголын онцлогтой капитализм нь тэгш эрх, боломж олгохын зэрэгцээ нийгмийн халамжаараа тэгшитгэсэн коммунизмын тэгш бариа амласан онцлогтой хөгжиж байна. Харин коммунизмын туган дээрх “Хүн бүр чадлын хэрээр, хүн бүрт хэрэгцээний хэрээр” гэдэг мөрөөдлийн зарчим “Хүн хүссэнийхээ хэрээр ажиллаад, харин хэрэгцээний хэрээр авах” болон хувирсан харагдана. Ийнхүү Монгол оронд “ижил гараа бас ижил бариа”-тай, шилжилтийн үеийн социалист чиг баримжаатай капитализм хөгжиж байна. Бидний төдийгүй, хүний түүхийн шинэ үзэгдэл бөлгөө.

КАПИТАЛИСТ ГАРАА СОЦИАЛИСТ БАРИА

Социалист тогтоц бол тэгшитгэлийн нийгэм. Хэнийг ч хоцроохгүй бүгд өв тэгш болгохболомжгүй учраас хэнийг ч түрүүлүүлэлгүй арагш нь тэгшлэх арга хэрэглэнэ. Өмчийг хураах замаар жигд ядууруулан зэрэгцүүлснээр энэ гараа эхэлсэн бөгөөд 1959 онд бүх малыг хурааж дууссан үйл явдлыг “БНМАУ-д социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан” явдал гэж хувьсгалт түүхнээ үздэг билээ. Амьдралын дундаж хаагуур байхаас үл хамааран нийтээрээ амьмиргааны ижил түвшинд байх нь нийгэмд тогтвортой уур амьсгал авчирдаг.

Ийм учраас социалист Монголын иргэдийн дунд дарга цэрэг, боловсролын ялгаа байсан нь жигд ядуувтар амьдрал, цалингаас цалинд арайхийн залгасан жигд эмзэг амьжиргаа, социалист худалдааны төрх ба барааны хомсдлын тусгал болсон жигд даржин хувцас, үзэл суртал, үг хэлний алдаанд орж амьдралаа баллахаас болгоомжилсон жигд айдас гэхчлэнгийн олон тэгшитгэл дунд оршиж байсан. Зовлон нийтлэг учраас “ганцхан би ингэж байгаа юм биш” хэмээн хатамжилна.

Гэтэл ардчилал зах зээлийн тогтоцын маргаашаас эхлэн энэхүү олон олон жигд байдал алдагдаж эхэлсэн. Ердөө л өчигдөрхөн ав адилхан хоолны давс, ороох тамхи, өдрийн гуанзны мөнгө харилцан зээлдэлцэж явсан хүмүүсийн дунд баян хоосны ялгаа гарсан. Уламжлалт зах зээлийн нийгэмдажил олгогч, ажилчин хоёрын хооронд хамтын ажиллагаа л байхаас үзэн ядалт гомдол байхгүй.

Өчигдрийн тэгш байдал, өнөөдрийн ялгаа нь нийгэмд эмзэг туссан. Капиталист ертөнцийн Билл Гэйтсийн ангийн хүүхэд түүнийг зүгээр хамт байснаараа л дурсана. Харин монгол Гейтсийн ангийн анд түүнийг “Над шиг л байсан ш дээ” хэмээн ядуу байсныг онцлон санана. Түүний өсөн дэвжсэнийг бахдахаасаа өмнө, өөрөө тийм болж чадаагүйнхээ буруутныг хайна. Монголын эдийн засаг удаа дараа хямарч байгаа боловчялгаанаас үүдсэн зовлон нийгмийн сэтгэл дундуур байдлын гол шалтгаан болж байна. Энэ зовлон эдийн засгийн өсөлтийн жилүүдэд ч өөрчлөгддөггүйгээрээ онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

“Онц гал сөнөөгч” тэмдгээр 44 албан хаагч шагнуулав

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2014 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо. Баярын хурлын үеэр онцгой байдлын салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг шагнаж урамшуулжээ. “Алтан гадас” одонгоор 1, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Цэргийн гавьяаны одонгоор 4, Цэргийн хүндэт медалиар 27, Шударга журам медалиар 2, Онц гал сөнөөгч тэмдгээр 44, Тэргүүний ажилтан тэмдгээр 49, ОБЕГ-ын Жуух бичгээр 31, ОБЕГ-ын Баярын бичгээр 37, ОБЕГ-ын Сайшаалын үнэмлэхээр 99, Онцгой байдлын төлөө 1, 2, 3 тэмдгээр 160, нийт 455 албан хаагч шагналаа гардан авсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ой тохионо

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн удирдан явуулав.

Монгол Улсын төр засгийн зүгээс “гуравдагч хөрш” Франц Улстай хөгжүүлж буй харилцаанд анхаардаг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Францын найрамдлын бүлгийн дарга, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны дэд дарга Н.Батцэрэг, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, ШУА, Монгол, Францын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс тус тус оролцов.

Categories
мэдээ нийгэм

Малын галзуу өвчний тохиолдол илэрчээ

Өвөрхангай аймгийн Тарагт суманд үхэр болон нохой галзуу өвчин гарчээ. Тус аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр үхэр, нохой галзуурсан нь батлагдсан байна. Одоогийн байдлаар тус газарт 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод буй аж. Өвчний голомт хаанас эхтэй болохыг мал эмнэлэгийн лабораторийн эмч нар шинжилж байгаа хэмээн Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Олон жилийн дунджаас ахиу цас орохыг анхааруулж байна

Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн судалгаагаар 140 гаруй мянган малчин өрх, 50 орчим сая мал өвөлжинө гэсэн тооцоог салбарын яамнаас гаргаад байгаа юм. Одоогоор өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын мэдээ ирээгүй. Энэ нь нийт нутгаар цас багатай дулаахан байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. Гэхдээ ирэх саруудад олон жилийн дунжаас ахиу цас орж, хүйтрэх учраас өнөөдрийн нөхцөл байдалд тайвширч болохгүй гэж салбарын яамнаас сануулж байна.

Categories
мэдээ улс-төр

СЗХ-ны дарга, гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.25/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд дээрх хүсэлтийг хэлэлцээд Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилно” хэмээн заасан байдаг. Хууль зүйн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Х.Бум-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Э.Батболд болон Сангийн сайд, Монголбанкнаас орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Ж.Цэдэнрагчаа, Д.Ганбат нарыг томилох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд санал нэгтэйгээр дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нар чөлөөлөхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдэд нэр дэвшигчдийн талаар танилцуулан, томилох санал хураалт явуулахаас өмнө гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг томилох санал хураалтыг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч З.Нарантуяа нь 1984-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр, 1997-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр тус тус суралцан төгссөн байна. 1995 онд Эрхүү хотын Улсын их сургуульд эрх зүйн магистр, 2004-2005 онд АНУ-ын Нью Иорк хотод Колумбын их сургуулийн Олон улсын сургуульд олон улсын эдийн засгийн ухааны магистр цолыг тус тус хамгаалжээ.

З.Нарантуяа нь 1992-2006 онд Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор, 2011-2012 онд “Парита энд Партнерс” хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж иржээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Тавантолгой” –д дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар өнөөдөр Төрийн ордны В танхимд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг тодруулсан болон бусад асуудлаар мэдээлэл хийсэн юм.Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэхдээ “Шинэ Засгийн газар байгуулагдаад томоохон төслүүдэд анхаарлаа хандуулж байна. Ерөнхий сайд захирамж гаргаад Таван толгойн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан миний бие, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар ажиллалаа. Ажлын хэсгийн нарийн бичгээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь ажилласан.Богино хугацаанд энэ ажлын хэсэг “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүргээ сайн биелүүллээ гэж үзэж байна. Таван толгой төсөл бол Мега төсөл гэдэг ойлголтод тохирно. Олон улсад тэрбум доллараас дээш үнийн дүнтэй байвал Мега төсөлд хамаардаг. Гэхдээ үнийн дүн чухал биш, том гэдэг нь ч чухал биш. Тухайн улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой учраас олон нийтийн болон улс төрчдийн анхаарлыг татдаг. Дээд зэргийн хардлага сэрдлэг дагуулдаг, шийдэх эрх зүйн орчин нь төгс болчихоогүй, дэд бүтцийн орчин нь сайн биш, олон оролцогчтой. Олон оролцогчтой гэдэг утгаараа сонирхлын огтолцол, зөрчил ихтэй зэрэг онцлогтой төсөл. Тийм ч учраас энэ мега төсөл хийгдэхээсээ эхлээд хэрэгжиж дуусталаа мэдээллийн ил тод байдлыг заавал шаарддаг тул бид дэлхийн хэмжээнд ямар арга барилаар хэрэгжүүлдэг вэ гэдгийг чухалчилна. Энэ хүрээнд мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор Ажлын хэсэг www.megаproject.mn цахим хуудсыг нээж, төсөлтэй холбоотой бүх мэдээллийг шуурхай гаргаж эхэлсэн. УИХ-аас шинэ Засгийн газрын бүтцийг батлахдаа томоохон хэмжээний төслүүдийг хариуцсан Монгол Улсын сайд байх нь зөв гэж шийдсэн. Үүнийг би зөв гэж харж байна. Яагаад гэвэл дэлхийд хийгдэж байгаа Мега төслийн гуравны хоёр нь унадаг. Гуравны нэг нь амжилт олж, үр өгөөжөө өгдөг. Өнөөдрийн байдлаар Мега төсөл баялагийг бүтээхээсээ илүүтэй баялагийг устгагч байдаг тул энэ төсөлд болгоомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах гэж бүхий улс орон, компаниуд эрмэлздэг. Тэр эрмэлзлэлээр УИХ энэ төсөлд анхаарч ажиллах хүн томилсон болов уу. Хэрхэн яаж ажиллахаас бүх зүйл хамаарна” гэж ярилаа. Нэг цонхны бодлогын хүрээнд нүүрсээ борлуулах нь зүйтэй гэж үзжээ. “Тавантолгой”, “Гашуун сухайт”-ын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулна гэж заасан байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх, “Тавантолгой” Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулаад, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх, энэхүү орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой зэрэг шаардлагуудыг тавиад байгаа юм. aТаван толгойн стратегийн хөрөнгө оруулагчаар “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо “гэсэн Монгол, Хятад, Японы хамтарсан консерциум шалгарсан. Тэд Таван толгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2.5 жилд нүүрсний орд газарт 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих, Засгийн газар хүсвэл эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр урьдчилгаа болгож 250-350 тэрбум төгрөгийг урьдчилгаа болгож өгөхийг хэлэлцээрээр шийдэж болох санал өгчээ.

Categories
гадаад мэдээ

“Victoria’S Secret” шоу 2015 онд Пуэрто Рикод болно

Дэлхий даяар олон мянган сүлжээ дэлгүүртэй, жил бүр 400 сая каталог гаргаж, тэрбум тэрбумын орлого олдог “Victoria’s Secret” үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг алдарт шоугаа ихэвчлэн Нью-Йорк хотноо зохион байгуулдаг ч энэ жилийн шоу анх удаагаа Лондон хотноо зохион байгуулагдсан юм. Харин загварын шоуг зохион байгуулагчид ирэх оны шоундаа Пуэрто Риког нүдэлжээ. Ингэснээр сахиусан тэнгэрүүд “Victoria’s secret”-н усны хувцасны загварын шоунд оролцохоор арлын орныг зорих болох нь.

Дотуур хувцасны зах зээлд тэргүүлэгчид саяхан шоугаа хийж дууссан хэдий ч аль хэдийнээ ирэх оны шоундаа бэлтгэн Пуэрто Рико дахь нэгэн зочид буудалд 428 өрөө захиалаад амжжээ. 2 сая орчим ам.долларын төсвөөр зохион байгуулагддаг энэхүү загварын шоу нь 190 гаруй оронд дамжуулагддаг бөгөөд, ойролцоогоор 120 сая үзэгчтэй болсон гэсэн судалгааг Пуэрто Рикогийн эдийн засаг, худалдаа хөгжлийн газраас гаргасан байна.

Олон сая ам.долларын үнэ бүхий хөхний даруулга, захиалгаар зохион бүтээсэн гутал, усны хувцсыг танилцуулдаг энэхүү шоуг “CBS” тэргүүтэй олон улсын телевизийн сүлжээнүүд үзэгчдэд дамжуулан үзүүлдэг юм.

2014 оны загварын шоу энэ сарын 2-нд Английн Лондон хотноо амжилттай зохион байгуулагдсан юм. Энэхүү шоун дээр сахиусан тэнгэрүүд Адриана Лима, Алессандра Амбросио нар тус бүр 2 сая ам.долларын үнэтэй тансаг дотуур хувцсыг танилцуулж, дуучин Тэйлор Свифт тэргүүтэй дуучид ая дуугаа өргөсөн юм. Дэлхийн олон хотуудад зохион байгуулагдаж байсан энэхүү шоу нь хөгжмийн тоглолтууд, ягаан хивсний ярилцлага, моделуудын сурвалжлага болон хөшигний ард явагдаж буй үйл явц гээд маш олон сонирхолтой хэсгүүдтэйгээрээ дэлхийн хамгийн алдартай загварын шоу болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн цэцэрлэгт эрүүл ахуйг мөрдүүлэх зөвлөмж гаргажээ

Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд халдварт болон халдварт бус өвчний тохиолдол нэмэгдэж байгаа тухай мэдээлэл гарах болжээ. Тодруулбал, “олон хүүхэдтэй цэцэрлэгт ханиад, томуу их байна”, “Цэцэрлэгийн хүүхдээс бөөс илэрлээ” гэх мэдээллүүд байгаа аж. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дараах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.
-Цэцэрлэгт өглөө бүр хүүхдийг хүлээн авахдаа халдварт болон халдварт бус өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тусгаарлах арга хэмжээ авч харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж үзүүлж, мэдээлэх;
-Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, өглөө, өдөр оройн цагаар хүүхэд байхгүй үед 15-25 минут нэвт салхижуулах, хүйтний улиралд 10-20 минут зөвхөн салхивчийг нээж, 2 цаг тутамд цэвэр агаар оруулж байх;
-Хүүхэд бүрийн шүдний оо, сойз, саван, гарын алчуурыг тус тусад нь цэвэр хадгалж, угааж, халдваргүйжүүлж байх;
-Хүүхдийн нягтралыг багасгаж, хүүхэд бүрт өөрийн гудас, хөнжил, цагаан хэрэглэлийг хэрэглүүлж, унтахад нь ор хоорондын зайг баримтлах;
-Хүүхдийн гарыг бохирдсон тухай бүрт зөв угаалгаж сургах;
-Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтийн байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулах;
-Унд ахуйн хэрэгцээний усны чанар аюулгүй байдлыг хангах /зөөврийн устай тохиолдолд усны савыг тогтмол цэвэрлэж, ариутгах, усыг буцалгаж хэрэглэх/;
-Яаралтай тусламжийн эм тарианы хангалтыг нэмэгдүүлэх;
-Бүх ажилчид хувийн ариун цэврийг сайтар сахих;
-Өвчлөл гарсан тохиолдолд тухайн хүүхэдтэй хамт байсан хүүхдүүд, гал тогоонд ажиллагсадбагш нарыг 7 хоногийн турш эмчийн хяналтанд байлгах;
-Хүүхдийн тоглоом, сургалтын материалыг бохирдсон тухай бүр угааж цэвэрлэж, халдваргүйжүүлэх;
-Эдэлбэр газрын цэвэрлэгээг тогтмол сайн хийж, бохир усны нүх, хог хаягдлын савыг таглаатай байлгаж, хогийг тогтмол ачуулах;
-Ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар улирал тутам хийлгэх;
-Өдөр тутмын цэвэрлэгээндээ чанарын баталгаажилт бүхий халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэж, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх зэргийг зөвлөж байна.