Categories
мэдээ нийгэм

Түгээмэл хэрэглэдэг гадаад үгсийн монгол оноолтыг гаргажээ

1990 оноос хойш монгол хэлэнд хүч түрэн орж ирсэн гадаад үгсийн монгол оноолтыг Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албанаас гаргажээ. Монгол хэлний оноолтыг зөвхөн өөрсдийн саналаар гаргах бус ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, багш нараар ариутган шүүлгүүлж, энэ оны 6, 7, 8 дугаар саруудад “Өдрийн сонин”-д хэд хэдэн дугаар дамжуулан уншигчдын саналыг авсан тухайгаа Төрийн хэлний зөвлөлийнхөн онцолж байна. Энэхүү оноолтыг тун удахгүй болох Төрийн хэлний зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Малчид өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ

Энэ жил улсын хэмжээнд 142.5 мянган малчин өрхөд 50 шахам сая буюу хонин толгойд шилжүүлснээр 80 сая толгой мал өвөлжүүлэх бэлтгэл хангаад байгааг ҮХАА-н сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76 хувьд бэлчээр хүрэлцээтэй, үлдсэн нутгийн малчид, малыг өөр аймагт отор нүүдэл хийлгэхээр зохион байгуулсан байна. Бэлчээр усны хүрэлцээ хангамж, хадлан тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл, малын тарга хүчний үзлэг зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 90 хувьтай хангагдсан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Алтны үнэ унаж магадгүй нь

Оргил үеэсээ уруудаж яваа алтны үнэ цаашдаа бүр унаж магадгүй гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж эхэлжээ. Тэд алтны үнэ унах магадлалтай хэд хэдэн шалтгаан бийг онцолж байгаа юм. Өмнө нь компьютерийн процессор, ухаалаг гар утасны бичил дамжуулагчид алтыг өргөнөөр ашиглаж байсан юм. Харин сүүлийн үед үүнийг силикон чипээр орлуулах болсноор эрэлт буурч эхэлж байгаа аж. Барак Обама Исламын улсын эсрэг дайн, мөн Сири, Иракийн эсрэг тэмцэл нь гурван жил ба түүнээс дээш байна гэж онцлоод байгаа. Зэвсэг худалдах нь АНУ-ын эдийн засаг сэргэх нэг үндэс болох гэнэ.Энэ нь ам долларын ханш хүчтэй өсөх хандлага бий болгоно, ногоог валютын түүхэн өсөлтийнхөө рекордыг эвдэнэ гэсэн таамаг хүчтэй яригдаад эхэлжээ. Ам доллар алтны ханш харилцан урвуу хамааралтай байдаг онцлогтой. Хятад улс хямд үнээр алт худалдан авах зорилгоор, алтны үнийг бууруулах алхам хийж эхлэх төлөвтэй гэсэн сураг яриа ч алтны үнэ буух шалтгааны нэгд багтжээ. Европын төв банк ирэх долоо хоногт алтны нөөцийнхөө хэсгийг зарж борлуулж магадгүй гэсэн таамаг ч бий аж. АНУ эдийн засаг сэргэж байгаа нь учраас бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр бий. Хэрвээ ингэвэл алтны ханш унахад хүчтэй нөлөөтэй гэнэ.

Categories
гадаад мэдээ

В.Путины зурагтай шоколад худалдаанд гарчээ

ОХУ-д Ерөнхийлөгч В.Путины зурагтай шоколад худалдаанд гарсан байна. “Ерөнхийлөгч” нэртэй цуврал шоколад нь янз бүрийн амттай аж. Түүнийг худалдаж авснаар та Оросын үйлдвэрлэгчдийг дэмжинэ хэмээн шоколад үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Агаарыг ус болгодог төхөөрөмж удахгүй худалдаанд гарна

Унадаг дугуйгаар явах үед их хэмжээний энерги зарцуулж, тэр хэмжээгээр ам цангадаг. Энэ асуудлыг шийдсэн нэг сонирхолтой төхөөрөмжийг зохион бүтээжээ. Унадаг дугуйнд зориулсан уг нэмэлт төхөөрөмжийг Kristof Retezbr гэдэг хүн зохиосон байна. Энэ төхөөрөмж дугуйгаа унаад явж байхад агаарыг ус болгон хувиргах аж. Унадаг дугуй урагшлах бүрд уг төхөөрөмж рүү агаарын урсгал ордог байна. Агаараас чийгшлийг нь ялгаснаар доор хэсэгт байрлах сав руу ус болон орох юм байна. Энэ төхөөрөмжийн үнэ 25-40 ам.доллар байх аж. Тун удахгүй үйлдвэрлэлд шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Жастин бибер биедээ олон удаа зүсүүлж, хүнд шархдсан гэв

Энэ сарын 22-нд дуучин Жастин бибер зодолдож байгаад 6 удаа хутгалуулсан гэх албан бус мэдээлэл байна. Жастин бибер нэг найзтайгаа таван залуугийн эсрэг зодолдож биедээ хүнд гэмтэл авсан талаарх мэдээлэл сошиал ертөнцөд тархаад байгаа юм. Тэрбээр тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд энэхүү зодоон шөнийн клубын урд болжээ. Улмаар залуусын дундаас нэг нь хутга гарган ирж Жастин биберийг олон удаа зүсэж гэмтээсэн аж. Харин хамт явсан найзынх нь хөлрүү буудсан гэх мэдээлэл байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Макаогийн олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын төлөөлөгчидтэй уулзана

Хууль зүйн яамны Төрийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын ЗЗОБ Макаогийн Засгийн газар хоорондын 2010 оны хэлэлцээрийн хүрээнд Монголд айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын дэд дарга Лай Камкун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Хууль зүйн яаман дээр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Хууль зүйн яамны Төрийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн тэргүүний хувьд Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, гэрч хохирогчийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй хууль, эрх зүйн шинэчлэл, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж харилцан санал солилцов. Түүнчлэн Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын ЗЗОБ Макаогийн Засгийн газар хоорондын 2010 оны хэлэлцээрийн хүрээнд Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газартай хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр харилцан шуурхай мэдээлэл солилцож хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн ач холбогдлыг тэрбээр цохон тэмдэглэв.

БНХАУ-ын ЗЗОБ Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Тахарын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Түр хамгаалах байр, Хүйсийн тэгш эрхийн төвийн хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзана.

Categories
мэдээ нийгэм

Оюутны тэтгэлэгийг нэмэх асуудал яригдаж эхэлжээ

Энэ сараас оюутны тэтгэлэг 70200 төгрөгөөс 96200 төгрөг болох талаар яригдаж эхэлсэн. Албаны эх сурвалжаас тодруулахад энэ асуудал эцэслэн батлагдаагүй байна. Үндэсний тэтгэлэг олгох журамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгө олгоно гэж заасан байдаг учраас тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа аж. Яг хэд болгох талаар яриагүй байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Шударга ёс эвсэл маргааш үргэлжлүүлж хуралдана

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдаас ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах саналыг хэлэлцжээ. Эвсэл нам тус бүр дээрээ асуудлыг ярьж, эргэн Шударга ёс эвслийн бүлэг дээрээ саналаа нэгтгэх шийдэлд хүрсэн байна. Бүлгийн гишүүд маргааш ээлжит бус хуралдаан зарлаж саналаа нэгтгэх аж.

Categories
мэдээ нийгэм

Агаарын чанарыг хянах ухаалаг системийг нээлээ

Орчных нь агаарын бохирдол ямар түвшинд байгааг иргэд шууд харах боломж бүрдүүлэх, энэ чиглэлээрх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд хийж буй ажлаа нэгдсэн мэдээллийн нэгдсэн сангаас харж дүгнэх нөхцөл бүрдүүлсэн “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийн нээлт боллоо.

www.agaar.mn цахим хуудас, гар утасны аппликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем бөгөөд 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэх юм байна.

Тус цахим хуудсанд хандсан, ухаалаг программыг гар утсандаа татаж авснаар иргэн та цаг агаарын мэдээ, амьдарч буй орчныхоо агаарын чанарыг хянах боломжтой болох аж.

  • – Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийг өдөр, сар, жилээр харуулсан график;
  • – Бүрэн шаталтат зуухны тархалтыг айл өрхийн хаяг байршлаар харуулсан бүртгэл;
  • – Засгийн газраас айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа хийн зуухыг хэрэглэх заавар, борлуулалтын цэгүүдийн байршил, хамрагдах зааварчилгаа;
  • – Төрөөс үзүүлж байгаа цахилгааны үнийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, хөнгөлөлтөд хамрагдах зааварчилгаа;
  • – Тээврийн хэрэгслийн оношилгооны дүн мэдээлэл, экологид ээлтэй хэрэглээг дэмжсэн бодлого зохицуулалт;
  • – Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, түүний хэрэгжилтийн үр дүн, тайлан;
  • – Зарцуулсан төсөв, хөрөнгө оруулалтын тайлан;
  • – Агаарын бохирдлыг бууруулах чиглээлээрх бодлого, шийдвэр, эрх зүйн баримч бичгүүд, цаг үеийн үйл ажиллагааны мэдээлэл;
  • – Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс хамгаалах эрүүл мэндийн зөвлөгөө;
  • – Бүх төрлийн статистик, баримт судалгаа зэрэг холбогдох бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

Мөн мtргэжлийн энэ системийг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн эх сурвалжаа болгон ашиглаж болох ажээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын бүрэн эрхэд шилжиж ажилласнаас хойш агаарын чанарын мэдээг иргэдэд ил тод, нээлттэй хүргэхэд чиглэсэн олон ажил хэрэгжүүлсний нэг үр дүн энэхүү ухаалаг систем юм.