Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Манай бэрээнд

Хөвсгөлөөс анд минь ирлээ. Холоос ирсэн хүний аяны богцыг том болсон ч гэсэн горьддог зан хүмүүст бий. Цаасан хайрцгаа задлаад утсан загас, цагаан загасны консерв гаргаж ирлээ. Хөвсгөлөөс ирсэн хүний богцноос гарах л зүйлс. Тэгтэл “Хөвсгөл сармай дээлт”, “Хөвсгөл брэнд цай”, “Хөвсгөл-100 нэрсний шүүс” гээд элдэв сайхан амттанууд цуварна. Хөвсгөлд л байдаг эдгээр зүйлсийг амтархахад сайхан санж. Бүгд л “Хөвсгөл” гэдэг нэртэй, тэндэхийн брэндүүд. Анд маань нэг нэгээр нь гаргаж ирээд “Манай бэрээнд” гэж танилцуулна. Нэрсний шүүс нь жинхэнэ ориг. Ханиадыг нам дарна. Тамир тэнхээг чинь сэргээнэ гэж ирээд л бахархах.

Нутгийнхных нь үйлд­вэрлэсэн бүтээгдэхүүнийг амталж ээ суухад “Хөвсгөлийнхөн ямар ч байсан зүгээр суухгүй л байгаа юм байна даа. Жижиг дунд үйлдвэр эрхлээд жаахан ч гэсэн орлоготой суугаа аж” гэсэн баярлах сэтгэл төрүүлнэ.

Импортын элдэв төрлийн алаг эрээн, баталгаатай эсэх нь тодорхойгүй олон хүнсний дунд төөрсөн өнөө үед дотоодын брэндээ харахад олзуурхууштай ч юм шиг. “Хамгийн гол нь экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэж тодотгосон нь ийм бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх шаардлагад нийцнэ.

Дээхнэ үед орос чихэр гэхээр л нүд сэргээд, арааны шүлс асгардаг байсан бол одоо аймгуудынхаа брэндийг хараад идмээр санагддаг үе ирж байгаа гэлтэй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ соёл-урлаг

“Бэрцэцэг”-ийн шагналтнууд тодорлоо

Монголын үндэсний бахархалт “Бэрцэцэг” цэцгийг дурангийн хальсанд гоёмсгоор буулгах уралдааныг БОНХЯ, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимтэй хамтраннийт багш, оюутан, гэрэл зураг сонирхогчдын дунд зургийн уралдааныг зарласан билээ. Уралдаанд нийт 60 гаруй бүтээл ирснийг үзэсгэлэн гаргаж оюутнууд болон үзэгчдийн саналыг үндэслэн мэргэжлийн гэрэл зурагчдыг оролцуулан шалгаруулжээ.

Тэргүүн байранд МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайханы зураг шалгарсан бол Дэд байранд МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Л.Ариунцэцэгийн, гутгаар байранд ХААИС-ийн багш С.Оюунсувдын зураг тус тус шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх оны тариалалтад 41.7 мянган тонн үр “хадгална“

2014 оны ургац хураалтын дүнгээр Монгол Улс нийтдээ 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус тариалсан. Өөрөөр хэлбэл, нэгжээс 16.6 цн үр тариа, үүнээс 16.9 цн улаанбуудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Аж ахуйн нэгж, иргэд 337.1 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 133.9 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулсаны зэрэгцээ ирэх оны тариалалтад зориулан 41.7 мянган тонн үр нөөцлөв.

Тариалалтад зориулан 6.6 мянган тонн сайн чанарын үр импортоор нийлүүлж, дотоодоос 3.3 мянган тонн үрийг стандартад нийцүүлэн гаргаснаар хаврын тариалалтад нийтдээ үр дутагдалтай 290 аж ахуйн нэгж, иргэнд 9.3 мянган тонн буудайн үрийг 20 хувийн урьдчилгаатай зээлээр олгосноор тариалалтыг хугацаанд нь явуулах боломж бүрдсэн юм. Мөн Дарханы УГТСЭШХ-ийн үржүүлж гарган нутагшуулсан Дархан 144, Дархан 34 сортын 65 тонн элит үрийг худалдан авч, үр үржүүлэх эрх бүхий гурван аж ахуйн нэгжид гэрээгээр олгож, үржүүлгийн ажлыг эхлүүлсэн. Харин тариаланчдад учирдаг санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор нийтдээ 724 аж ахуйн нэгж, иргэнд 2.7 мянган тонн шатахуун, 322 аж ахуйн нэгж, иргэнд 330.7 тонн ургамал хамгааллын бодис, 57 аж ахуйн нэгж, иргэнд 215 тн бордоог тус тус 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлэв. Хүнсний ногооны үрийн чанар, хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд 120.0 сая төгрөгийн үнэ бүхий 10 нэр төрлийн хүнсний ногооны үрийг импортоор нийлүүлж, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраар дамжуулан иргэдэд олголоо.

Энэ жилийн ургацаас гурилын үйлдвэрүүд 296.5 мянган тонн, ТЭДС 32.6 мянган тонн буюу нийтдээ гурил үйлдвэрлэлд 329.1 мянган тонн буудай хүлээн авсан мэдээтэй байна.

А. Буудайн хуваарилалт

д/д

Үзүүлэлт

мян/тн-оор

1

Хураан авсан ургац /цэвэр жингээр/

456.3

2

Дараа онд тариалах үрэнд

42.2

3

Улсын үрийн нөөцөд

3.8

4

Тэжээл үйлдвэрлэлд

26.0

5

Спиртийн үйлдвэрт

11.2

6

Борлуулалтын шатандаа

43.6

7

Тариалан эрхлэлтийг дэмжих санд

32.6

8

Гурилын үйлдвэрт

296.5

Б. Гурил үйлдвэрлэлт, хангалт

д/д

Үзүүлэлт

мян/тн-оор

Гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд авсан буудай

329.1

Хүн амын хэрэгцээт гурил

240.0

Шаардагдах буудай

320.0

Дутагдах буудай

0.0

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 49,5 сая мал өвөлжинө

Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрх 49.5 сая малтай өвөлжихөөр, тэр дундаа сум, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Малчид өвлийн бэлтгэлийн хүрээнд 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн болон 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө 93.3 хувьтай биелүүлэв. Харин Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавраар 28.4 мянган тн өвс, 4.0 мянган тн тэжээл бэлтгэсэн нь дунджаар 66.2 хувьтай аж. Хэдий аймгууд өвс бэлтгэх төлөвлөгөөгөө сайн бүрдүүлсэн ч тэжээлийн нөөц хангалтгүй байгаа тул худалдан авахаар тогтжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн сумд 42.7 сая, Архангай аймгийн сумд 50.0 сая, Хөвсгөл аймгийн сум бүр 2.0-3.0 сая төгрөг эрсдэлийн сандаа байршуулсан байна.

Малчид зун, намрын отор нүүдлийг сайн зохион байгуулснаар нийт малын 93.8 хувь нь дундаас дээш тарга хүч авчээ. Өөрөөр хэлбэл, малын тарга хүч, хадлан тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 90.0 хувьтай гарлаа гэж мэргэжилтнүүд хэллээ. Энэ жилийн хураан авсан үр тарианаас 25.8 мянган тн будаа тэжээлийн будаа руу шилжиж, мөн гурилын үйлдвэрүүдээс 76.0 мянган тн хивэг үйлдвэрлэх тооцоо гарч, 40.0 мянган тн ногоон тэжээл, 37.0 мянган тн гар тэжээл, 126.4 мянган тн хужир, шүү бэлтгэсэн нь малын тэжээлийн хангамж өвөл, хавартаа хүрэлцээтэй гэж албаныхан үзэв.

Ямартай ч, хүйтний улирлын цаг агаарын төлөв байдлаар 11, 12 дугаар сард олон жилийн дунджаас 0.5-1.0 хэм дулаан, 1-2 дугаар сард олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр хүйтэн бөгөөд ахиу цастай байх төлөвтэй байгаа. Иймд ҮХААЯ-наас өвөлжилт хүндэрч болзошгүйтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах ХХАА-н улсын албаны хүрээнд шуурхай удирдлагын штаб ажиллуулан орон нутагтай байнгын холбоотой байж шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ

Арванхоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 22-29, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 9-15, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байдаг. Гэхдээ зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1970, 1974, 1984, 2001, 2002, 2005 онуудад бүх нутгаар олон жилийн дунджаас 2-6 градусаар хүйтэн байсан бол 1973, 1977, 1987-1990, 1995-1999 онуудад 2-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур Өмнөговийн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсэг, Арвайхээр, Цэцэрлэг орчмоор 9-15, бусад нутгаар 1-7 градус хүрч дулаарч байжээ. Зарим жилд шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр 44-52, Арвайхээр, Цэцэрлэг орчим болон Өмнөговийн нутгаар 29-34, бусад нутгаар 37-42 градус хүрч хүйтэрдэг.

Олон жилийн дундаж байдлаар Увс, Завханы хойд, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4-6, бусад нутгаар 0-3 мм цас ордог. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998 онд тун бага цас оржээ.

Олон жилийн дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил уулархаг нутгаар 24-30, бусад нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1986, 1989, 1991-1993 онд говь тал хээрийн нутгаар 18-24 м/с, ялангуяа 1986, 1991, 1993 онд Арц богдын хөндийгөөр 34-40 м/с, 1987, 1989 онд Баян-Өлгийн зарим нутгаар 34 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байжээ.

Бaруун зүгийн нутаг. Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 23-28 градус, Алтайн өвөр говиор 10-16 градус, бусад хэсгээр 17-22 градус хүйтэн байх ба Баян-Өлгий, Баянхонгорын ихэнх нутаг, Ховд, Увсын баруун, Завхан, Говь-Алтайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эх ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр бүх нутгаар хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгийн хойд, Увс, Баянхонгорын баруун, Завханы зүүн өмнөд хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Ховд, Увс, Завханы хойд, Баянхонгорын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн цас, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно.

Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 22-27 градус, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байх ба Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлчээр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, Булган, Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. Харин гуравдугаар эхээр хүйтний эрч чангарна. Ялангуяа гуравдугаар арав хоногийн дунд үеэс Дархадын хотгор, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Өвөрхангайн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Хөвсгөлийн баруун, Архангай, Төв аймгийн зүүн, Булганы өмнөд хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтийн нутаг, Сүхбаатар, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хагаст 18-20 м\с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 12-17 градус хүйтэн байх ба Говь-Сүмбэрийн нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч чангарч Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Энэ сард Дундговийн хойд, Дорноговийн баруун хойд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.

Categories
мэдээ нийгэм

Ханиаднаас болж сургууль цэцэрлэгийг хаахгүй гэв

Томуу, томуу төст өвчин газар авч, хүүхэд томчуудгүй тусах болжээ. Тиймээс томуугийн дэгдэлтийг бууруулахын тулд зарим сургууль, цэцэрлэгийг хаах хэрэгтэй гэсэн санал шүүмжлэл иргэдээс олон удаа ирсэн гэнэ. Харин Эрүүл мэндийн яам сургууль, цэцэрлэгийг хаах хэмжээнд томуу дэлгэрээгүй гэж үзсэн байна. Тус яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлснээр арваннэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 буюу 6.5 хувь нь томуу, томуу төст өвчин туссан гэж оношлогдсон аж. Мөн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын гудамжны орц гарцыг нээлээ

Улаанбаатар хотын Захирагчийн Дарь эх, Цайз дахь ажлын албанаас санаачлан Баянзүрх дүүргийн 22-р хорооны Алтан-Өлгийн 21-р гудамжны орцыг хаасан бетонон хавтанг зөөж автомашин чөлөөтэй зорчих гарцыг нээсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангасан. Зөөж холдуулсан барилгын хавтангууд 21-р гудамжны замыг хаахаас гадна албан бус хогийн цэг үүсгэж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тус албанаас Хорооны Засаг даргатай хамт очиж гудамжийг чөлөөлөхийг шаардан, 7 хоногийн хугацаа олгосон боловч хавтангуудыг холдуулаагүй.

Улмаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн техникээр албадан холдуулах арга хэмжээ авахаар болоход кран багтаагүй. Тиймээс тухайн иргэнтэй ярилцан хавтангуудыг өөрийнх нь хөрөнгөөр хашаанд нь оруулж хураан үүссэн хогийн цэгийг цэвэрлүүллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн Дарь эх, Цайз дахь ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 49.5 сая мал өвөлжинө

Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрх 49.5 сая малтай өвөлжихөөр байна. Түүнээс сум, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна.

Малчид өвлийн бэлтгэлийн хүрээнд 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн болон 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө 93.3 хувьтай биелүүлэв. Харин Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавраар 28.4 мянган тн өвс, 4.0 мянган тн тэжээл бэлтгэсэн нь дунджаар 66.2 хувьтай аж. Хэдий аймгууд өвс бэлтгэх төлөвлөгөөгөө сайн бүрдүүлсэн ч тэжээлийн нөөц хангалтгүй байгаа тул худалдан авахаар тогтжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн сумд 42.7 сая, Архангай аймгийн сумд 50.0 сая, Хөвсгөл аймгийн сум бүр 2.0-3.0 сая төгрөг эрсдэлийн сандаа байршуулсан байна.

Малчид зун, намрын отор нүүдлийг сайн зохион байгуулснаар нийт малын 93.8 хувь нь дундаас дээш тарга хүч авчээ. Өөрөөр хэлбэл, малын тарга хүч, хадлан тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 90.0 хувьтай гарлаа гэж мэргэжилтнүүд хэллээ. Энэ жилийн хураан авсан үр тарианаас 25.8 мянган тн будаа тэжээлийн будаа руу шилжиж, мөн гурилын үйлдвэрүүдээс 76.0 мянган тн хивэг үйлдвэрлэх тооцоо гарч, 40.0 мянган тн ногоон тэжээл, 37.0 мянган тн гар тэжээл, 126.4 мянган тн хужир, шүү бэлтгэсэн нь малын тэжээлийн хангамж өвөл, хавартаа хүрэлцээтэй гэж албаныхан үзэв.

Ямартай ч, хүйтний улирлын цаг агаарын төлөв байдлаар 11, 12 дугаар сард олон жилийн дунджаас 0.5-1.0 хэм дулаан, 1-2 дугаар сард олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр хүйтэн бөгөөд ахиу цастай байх төлөвтэй байгаа. Иймд ҮХААЯ-наас өвөлжилт хүндэрч болзошгүйтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах ХХАА-н улсын албаны хүрээнд шуурхай удирдлагын штаб ажиллуулан орон нутагтай байнгын холбоотой байж шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний алдагдал арван тэрбумаар нэмэгджээ

Өнгөрсөн онд 60 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан эрчим хүчний салбарын алдагдал энэ оны төгсгөл гэхэд 70 тэрбум төгрөгт хүрэх гэнэ. Манай улс 1 кВт цахилгааныг ОХУ-аас 165 төгрөгөөр, БНХАУ-аас 180-300 төгрөгөөр авдаг бол дотооддоо 116 төгрөгийн өртөгөөр үйлдвэрлэдэг байна. Ийм өндөр үнээр авсан эрчим хүчээ харин 95 төгрөгөөр зах зээлд нийлүүлдэг нь алдагдалд нөлөөлдөг өж. Мөн эрчим хүчний салбарыг монополчилсон улсын үйлдвэрийн бүлэглэлүүд, өндөр үнэ өртөгөөр шахааны наймаа хийгдчид эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болгох, дэвшилтэд технологийг хөгжүүлэхэд том саад болсоор ирсэн гэх шалтгааныг салбарынхан нь хэлж байна.

Categories
гадаад мэдээ

Малайзын онгоцны сэгийг Нидерландад хүргэнэ

Украины зүүн хэсгийн нутагт пуужинд оногдон сүйрсэн Малайзын Боинг 777 онгоцны сэгийг цуглуулж, зөөвөрлөх ажил энэ сард эхэлсэн. Донецкийн ардын улсыг тунхагласан Оросыг дэмжигчид Нидерландын мэргэжилтнүүдтэй хамтран Грабов тосгоны ойролцоогоос сүйрсэн онгоцны сэгийг цуглуулж дуусаад өчигдөр /ХI.23/ Харьков хот руу галт тэргээр зөөвөрлөсөн байна. Боинг 777 онгоцны сэг галт тэрэгний 12 чингэлэг болсон байна. Нисэх онгоцны сэгийг Харьков хотод төвлөрүүлсэний дараа Нидерланд улс руу авч явах аж. Малайзын МН17 нислэг өнгөрсөн долдугаар сарын 17-нд Украины нутагт сүйрснээс 298 хүн амь үрэгдсэн билээ.