Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт

Барилгын төлөв байдлын тухай

Тус газарт “Өдрийн сонин”-ы газраас 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 76 дугаартай албан бичгийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02-01/441 дугаар удирдамжийн дагуу иргэн Л.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Өдрийн сонин”-ы байрны хойд талд байрлах “Тэлмэн констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 24,5х18,5 м хэмжээтэй 12 давхар зоорьтой үйлчилгээний 64 айлын 1 блок орон сууцны барилгын угсралт байдал, зураг төсөлд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шалгалт хийлээ.

Шалгахад “Сийз архитектс” ХХК-д боловсруулж хянаж баталгаажуулсан зураг төсөл. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн СБД/56/08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 449 дугаар газар эзэмших захирамжтай, 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 421/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажил явуулж байгаа боловч урд талд байрлах “Өдрийн сонин”-ныбайрнаас 8.4м байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилжилтын норм ба дүрэм” БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан /2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй дөрвөн давхар бол 20 м-ээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно/ заалтыг зөрчсөн байна.

Иймд танай байгууллага зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр манай байгууллагад хариуг ирүүлэхийг мэдэгдье.

Хувийг: “Өдрийн сонин”, иргэн Л.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-д

НМХГ-ын ДЭД ДАРГА П.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний яамны эмгэнэл буюу айсуй сүйрэл

Эрчим хүчний салбар нь яах аргагүй л улс орны хөгжлийн” зүрх” нь гээд хэлэхэд хэтрүүлсэн хэрэг биш ээ. Тиймээс ч дэлхийн улс орнуудэдийн засгийн хөгжлийн түүчээ хэмээн хүлээн зөвшөөрч, онцгойлон анхаардаг. Гэтэлманайд эсрэгээрээ, тэргүүлэх байтугай”чиргүүл”нь болчихоод чирэгдэж явна.

Олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласаар, техник технологийн бүрэн шинэчлэл хийгдэхгүй байсаар, шинэ цахилгаан станц баригдахгүй хүлээгдсээр, 40-50 жилийн настай хуучирсан станцуудыгаа тордсоор байна. Үнэндээ хатуухан хэлэхэдэнэ салбартай ажил, амьдралаа холбосон хамтолон л ачааны хүндийг үүрч, Монгол Улсыг галгүй, гэрэлгүй болгочихгүйхэн шиг авч явж байна шүү дээ.

Монгол Улсын эрчим хүчний салбаряагаад хямарч байна гэхээрмэргэжлийн бус сайн дурынхан орж салбарыг самарч байгаагийнл гай. Бас ямарч нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй явж ирсний уршиг.Бодлого тодорхойлж, зангидах яаманд ч инженерүүд, салбарын мэргэжилтнүүд орж ажиллах биш дарга даамлуудын шахааны нөхдүүд эсвэл намындаалгавраар томилогдсон товаришуудаардүүрчихдэг гэх. Эрчим хүчний сургуулийн багш нарын дунд”Манай эрчим хүчний салбар мэддэг нэг даргатай, мэддэггүй нэг даргатай болжээ, тэр хэн бэ” гэсэн таавар хүртэл гаргасан гэдэг.Ямар сайндаа л салбарын яамаа мэргэжлийн бусчуудаар дүүрсэнд харамсч, ийм шог яриа хүртэл гаргахав дээ.Эрчим хүчний зохицуулах хорооны нэг газрын даргаар цэргийн хурандааг томилоход”Энэ миний ажиллах салбар биш байна, үнэндээ асуудлаа ойлгохгүй юм” гэж хэлээд саналаараа ажлаа өгөөд явсан гэх яриа бий. Үнэхээр энэ хүн шиг өөрийгөө биш ирээдүйгээбодож, мэргэжлийн хүмүүс ажиллаг гээд зай тавьж өгдөг байсан бол өдийд эрчим хүчний салбарын бодлого ингэтэлээуналтад орохгүй ч байсан юм билүү.

Мэргэжлийн бусчуудбодло­го тодорхойлохоор салбар хаашаа замнах нь тодорхой шүү дээ. Эрчим хүчний бодлогыг зөв тодорхойлж,салбарыгөндийлгөхөд ажлаа мэддэг оюунлаг “толгой”зайлшгүйхэрэгтэй. Зөв төлөвлөлт, эрсдэлийг урьдчилан сэргийлэх ухаан, үр ашгийн тооцоог ханатай гаргачих чадвар гээд олон хүчин зүйлээс хамаарна. Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ганжуур ” Мэргэжлийн бус Эрчим хүчний сайд томилогдох бүрт бодлого өөрчлөгдөж байлаа.Ер нь эрчим хүчний төслийн удирдагчаар зөвхөн эрчим хүчний мэргэжилтэй, энэ салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай инженер хүнийг томилдог дэлхий нийтийн жишиг байдаг. Энэ бол хийж мэддэг инженерийн ажил, улстөрчийн ажил огт биш. Мэргэжлийн бяд үнэндээ дутагдаж байна” хэмээн ёстой л голыг нь олж хэлсэн байна лээ.Нэг сайд гараад усан цахилгаан станц барина гээд төсөл хөтөлбөр батлуулахаар дараагийнх нь гарахаар хүчингүй болгочихно. Энэ бүхэн залгамж чанар байхгүй, ойрын болон дунд, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөлтгүйн гачлан.

Зөвлөх инженер Д.Самдан “Эрчим хүчний салбарын төлөвлөлт өнөөдөр үнэхээр алдагдсан. Шинэ эх үүсвэр хэмээх ДЦС V-ын ТЭЗҮ өнөөдрийг хүртэл тодорхойгүй, дулааны, шугам сүлжээний схем хийгдээгүй, нийс¬лэ¬лийн зүүн хэсгийг хангах ёстой Амгалан ДЦС-ыг хороол¬лууд руу нь холбох түгээх сүлжээг нь одоо болтолбариа-гүй” гээд сэтгүүлчидтэй уулзахдугуй ширээний уулзалтын үеэр толгой сэгсэрчбайлаа. Насаараа салбартаа зүтгэсэн, асуудлыг бүхлээр харж чаддаг мэргэжилтнүүд хэлэх үгүй болтлоо шогширч байна гэдэг дэндүү эмгэнэл шүү.

Ганцханбаримтыг л сөхөхөд арай ч гэж уулга алдахад хүргэж байна.Энэ нь эрчим хүчний салбарын бодлого, төлөвлөлөлт дэндүү дампуурсныг илтгэнэ.Хэдийгээр эрчим хүчний салбарт улсын бодлогоор хийгдэж байгаа ажлуудудаашралтай байгаа ч хувийн компаниуд багагүй ажлыг нугалж буй. Тухайлбал,М-Си-Эс групп хөрөнгө оруулж, 18 Мвт-ын Ухаа худгийн цахилгаан станцыг барьсан, 50 МВт-ын Салхитын салхин цахилгаан станцыг Ньюком группбосголоо. Нэг үеэ бодвол хувийн хэвшлийнхэн хөрөнгө санхүүгийн хувьд ч хөл дээрээ тогтож, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. Төр оролцсон ажил гацаад явахгүй байхад хувийн хэвшлийнхнийх төлөвлөсөнхугацаанаас өмнө ч ашиглалтад ороод байгаа нь боловсон хүчний бодлого, хэтийн төлөвлөгөө оновчтой байгаагийн илрэл юм.Үүний нэгэн адилбарилгын компаниудЯармагт орон сууцны хороолол, худалдааны төв байгуулах төлөвлөгөө гаргасан ч улсыг дэд бүтэц шийдэж өгөхийгхүлээвэл мөдгүй байлаа. Салхи исгэрсэн талдаж ахуйн нэгжүүдзориг гарган бүтээн байгуулалт өрнүүлж чадахгүй хүлээзнэж байсан юм. Ийм үед хувийн хэвшлийнхэн2011 онд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гүүрний баруун талд баригдах орон сууцны хорооллын дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Туул гол дээгүүр гүүрэн байгууламж барьж, 4.2 км урт2xФ 500 мм дулааны эрчим хүчний магистраль шугмыг барьж 2012 онд улсын комисст хүлээлгэн өгч байлаа. Тэд ийм том бүтээн байгуулалт хийхдээ улсаас хөрөнгө гаргалгүй өөрсдөө шийдэж ашиглалтад оруулсан юм. Харин төлбөрөө увуулж цувуулж авсаар байгаа ч одоо болтол дуусаагүй аж.Уг нь хувийн хэвшилтэйгээ хэл амаа ололцоод, түншлээд явбалаж ахуйн нэгждээ ч, улсдаа ч , иргэн-хэрэглэгчиддээ ч ашигтай хувилбар. Ингэж төр засаг, хувийн хэвшлийнхэн хоршиж, гар нийлж ажиллаж байж бүтээн байгуулалтыг эрчимтэйөрнүүлж, тэр чинээгээрээулсын хөгжил урагшилна.Хоёр жилийн өмнө ингэж дэд бүтцийг бүрэн шийдсэн учир өнөөдөр Яармагийн гүүрний замын хойд талдВива ситигээд олон орон сууцны хорооллууд босч,том худалдааны төвүүд сүндэрлэж, суурьшлын томоохон бүс бий боллоо.

Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн өнгө төрхийг өөрчилж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж цаашид ч үргэлжилж буй. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжиж орон сууцтай болгох “Буянт-Ухаа” хорооллын эхний айлууд нүүж орцгоож байна.Дараагийн томоохон төлөвлөгөө нь “Шинэ Яармаг” хороолол юм. Энэ ажлын хүрээнд Яармагт 740 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэхээр 2011 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан байдаг.

Яармагийн замын урд талаар шинэ хорооллууд барьж, хойд талын гэр хорооллын хэсгийг нь дэд бүтцэд холбосноор, шинэ Яармагийн суурьшлын бүсийг бий болгохоор тусгажээ. Цаасан дээр хэдэн оныг үдсэн энэ төлөвлөгөө хөрсөн дээр бууж эхэлсэн гэж хэлж болох юм. Учир нь дээд хэсэгт нь “Буянт-Ухаа” хорооллын дэд бүтэц, доод талд нь “Вива Сити” хорооллын ойр орчимдхувийн хэвшлийнхэн дулааны шугамтатсан учир энэ хоёрын хооронд амьдарч буй иргэд амины орон сууцаа дэд бүтцэд холбуулах бүрэн боломжтой болжээ.

Одоо цаашлаад Шинэ спортын ордны баруун талд, Морин тойруулгын талбайннаа­нах ньШинэ Яармагхорооллыг босгохоор төлөвлөсөн юм.

Үнэндээ хувийн хэвшлийнхэн дулааны шугмыг хонгилдбарьж, гүүрэн гарц босгож, дэд бүтцийг татажболохыг бодитоор харуулж технологийн дэвшилийг үр бүтээлтэй ашигласнаа мэдрүүлсэн. Эхний ажлаа улсад хүлээлгэж өгөөд, дээрх сайнтуршлага дээрээ үндэслэн, хотын хэсэгчилсэнтөлөвлөгөөний дагуу2012 оноос дараагийн шатныхаа ажилд орж, цааш нь үргэлжлүүлэн дэд бүтцийн асуудлыг шийдэхээр зоригложээ.

Нисэх-Яармагийн чиглэлийн хурдныавто замтайуялдуулаадзамын урдуурнь газар доогуур дулааны сувагчлал хийгээд шугамхоолой тавихзураг төслийгхийж эхэлсэн байна.Яармаг-Нисэхийн чиглэлийн авто замын урдуур дулааны 2xф 530 мм-ын голчтой 1.3 км урт дулааны шугам барих зураг төслөөУлаанбаатар дулааны шугам сүлжээ ХК, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийнхэлтэсээр баталгаажуулав. Уг барилгын зураг төсөлд Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр магадлалын дүгнэлт хийж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 10 хоногийн дараа барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг ч олгожээ. Ингээд хувийн хэвшлийнхэн ажлаа эхлүүлсэн байна. Шугмын ажилд шаардлагатай сильфонан компенсаторууд, бөмбөлгөн хаалт зэрэг өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж, материал худалдан авч, зураг төсөл, ажлын хөлс гээд нийтдээ 2 тэрбум төгрөг зарцуулж, газар шорооны ажил 70 хувийн гүйцэтгэлтэй , шугам угсралтын ажил эрчтэй хийгдэжбайв.

Гэтэл энэ оны 7 дугаар сарын 22-нд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар Эрчим хүчний яамны”Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн нэгжийн захирал П.Ганбатын хүсэлтээр гээд л хувийн хэвшлийнхний ажил гүйцэтгэхзөвшөөрлийггэнэтхүчингүй болгожээ.

Яармаг-Нисэхийн чиглэлийн авто замынурдуур хувийн хэвшлийнхэн дулааны шугам татаад ажлынхаа талд орчихсон байхад Эрчим хүчний яамны “Дэд бүтэц-Эрчим хүч” төслийнхөнзамын хойгуур, ижил чиглэлд давхцуулан, дулааны магистраль шугмыг тавихажил гүйцэтгэгч компаниар хийлгүүлээдэхлүүлжээ.

Барилга, дэд бүтцийн ямарч ажлыг хийхээр болболхотоос заавалзөвшөөрөл авдаг. Төр, хувийнх гэж ялгалгүй дүрэм, журам адилхан л үйлчлэх учиртай. Өдгөөг хүртэл мөрдөгдсөөр ч ирсэн. Хотын холбогдох байгууллагаарзураг төслөө батлуулна, ажлын зурганд экспертиз хийлгэнэ, тэгээд барилга, байгууламж эхлүүлэх, барих зөвшөөрлийг авна гээд шат дараатай. Үүнийг хэн ч зөрчих ёсгүй. Төрийн яам захиалагч гээд алгасаад яв гэсэн хууль байхгүй.

ГэтэлЭрчим хүчний яамны “Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн удирдлагын үзэмжээр хувийн хэвшлийнхэндхотоос олгосон зөвшөөрлийгхүчингүй болгуулаад, яам мэдэж байна гээд гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалт ч үгүй,шууд гэрээ байгуулаадгазар шорооны ажлыг хийлгэж байна. Ёстой л нөгөө, хөл, толгой хоёр нь урвуугаар эргэчихсэн мэт.Нөгөө мөрдөх ёстой дүрэм, стандарт, журамгэгч хаана байна вэ.

Ингэжулайм цайм аашлахын тулдШинэчлэлийн Засгийн газрын2013 оны 3 дугаар сарын 30 –нд гаргасан118 дугаар тогтоолыг өөрчлүүлсэнбайх юм. Дээрх тогтоолд Шинэ яармаг хороололхүртэл 5.1 км дулаанышугмыг хонгилд байгуулах, барилга байгууламж барихажилд 31 тэрбум 970 сая төгрөг төсөвлөсөн байлаа.

Хувийн хэвшлийнхний дэд бүтцийн ажил гүйцэтгэх бүх л зөвшөөрлийг цуцалж,ажлыг хүчээр зогсоонгуутаа 2014 оны 8 дугаар сарын 14-нд 118 –р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, 263 тоот тогтоолыг гаргуулжээ.

118 дугаар тогтоолдчиглэлийг нь тодорхой заагаад, хонгилд дулааны шугам байгуулахаар тусгасныг орвонгоор нь эргүүлж, байгууламжийн хүчин чадал, байршлыг эрс өөрчилжээ. 263 тогтоолд хонгилд барихыг өөрчилж, ил, газар ухаад лдулааны шугмыг суурилуулаад буцаагаад булах байдлаар хэт хялбарлачилжээ. Хонгилд дулааны шугам барина гэдэг хамаагүй нарийн ажил шаардахаас гадна илүү найдвартай.Энгийнээр хэлбэл, газар дор байшин барьж дулааны шугмыг байгуулна гэсэн үг шүү дээ.

Ингэжхийх ажлыг хялбарчлан хонгилд барихаар биш болгож, байршлыгөөрчилсөнатлааөмнөхтэйгээ яг адилхан төсөвт өртөгтэйбуюу 31 тэрбум 970 сая төгрөг гээд батлуулжээ. Үүнд асуудлын учиг нуугдаж буй мэт. Мэргэжлийн бус хүн байтугай Долоон буудлын Дулмаа эмээ ч гэсэн хэмжээ, байршил, зориулалт нь өөрчлөгдөхөд дагаад төсөв нь өөр гаргана гэдгийг мэднэ дээ. Гэтэл салбарын яамныхан мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн үү эсвэл хувийн хэвшлийнхэнажлаа хийгээд дуусгахаас нь өмнө өрсөж шахахаар яарав уугэдэг анхаарал татаж байна.

Шаардлага гараад чиглэл, байршлаа өөрчиллөө гэж бодоходхувийн хэвшлийнхий барьж байгаа 1.3 км шугмаас үргэжлүүлээд цааш ньяагаад барьж болохгүй гэж. Заавал давхцуулаад, давхар шугам татаж үргүй зардал гаргах хэнд ашигтай юм бэ. Монголын төр өнөөдөр нэг газарт давхар давхар паралель дулааны шугам татаж, тансаглах хэмжээний баян болчихоогүй байна. Өчнөөн байршилд шугам сүлжээний шинэчлэл хийх шаардлагатай байгаа төдийгүй хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүйгээс хүлээгдэж буй. Гэтэл нэг хурган даргын хүсэлтээр зөвшөөрлийг цуцлаад, хот биш яам шийддэг юм аа гээд хувийн хэвшлийнхний бүтээж босгож буй ажлыг нурааж болно гэж үү. 1.3 км газарт дулааны шугам татахад ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг зарлагдах тооцоо гарч, одоогоор хувийн хэвшлийнхэн их хэмжээний хөрөнгө зарлагадчихаад байна. Тэдэнэ үйлдлийг хараад зүгээр суухгүй нь мэдээж. Адаглаад л зарцуулсан хөрөнгөө төрөөс буцааж гаргуулахаар нэхэмжилж л таараа шүү дээ.

Хэрвээ хувийн хэвшлийнхний тавьсан шугмыг цааш үргэлжүүлэн барьвал бондын хөрөнгөнөөс 4.5 тэрбум төгрөг хэмнэнэ. Заавал авто замынхойгуур шугам татах ямарч шаардлагагүй. Тэртэй, тэргүй өмнөх шугамнаас хойд талд босох хорооллын хэрэглэгчдийг дулаанаархангах боломжтой учир дахиж хойгуур шугам татажхөрөнгө үрэх хэрэггүй. Харин замын урдуур тавьбалөмнөх зэлүүд талбайд орон сууц , барилга байгууламж байгуулахад хэрэгцээтэйтөдийгүйцэвэр усны цогцолборын ойролцоогоорзам сэтлэхгүй, хүндрэл учруулахгүйгээд давуу талыг нь яамны мяндагтангуудадөчнөөнтайлбарласан ч хүлээж авсангүй.

Улсаас анхаараад хөрөнгө мөнгө төсөвлөөд байхад ажлын уялдаагүй, нарийн тооцоо, судалгаагүй, хэтээ харсан нэгдсэн төлөвлөлтгүйгээсболомжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, харин ч тараан цацажбайна шүү дээ.

4.5 тэрбум төгрөг их мөнгө. Үүгээр бараг таван цэцэрлэг барьчихна. Өнөөдөр хүүхдүүд корридортоо хичээллэж, цэцэрлэгийн хүүхдийн тоо хэрээс хэтэрч, 3-хан настай хүүхэд агааргүйдсэнээс болсон уу, унтаад босч ирэлгүй таалал төгслөө. Дэндүү гунигтай мэдээ. Гэтэл хэдэн хурган дарга нь дээгүүр, доогуур гүйж байж тогтоолдхүртэл өөрчлөлт оруулчихаад 4.5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, хувийн хэвшлийнхний ажлыг улайм цаймдээрэмдэж байна.

Энэ мэт эрчим хүчний сал­барын тарамдсан бод­лого юм хийх гэсэн хувийн хэвшлийнхнийг чөдөрлөөд зогсохгүй улсыг ч алдагдалд оруулж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөн­гийг бондоос санхүүжүүлж буй. Энэ ньхүүтэй мөнгө. Нэг өдөртбондын хүүнд 250-280 сая төгрөгийн хүү төлж байгаа гэдэг.

Тэрийг хэн төлөх вэ гэхээр хуруу, хумсаа хугалах шахам зүтгэж байгаа татвар төлөгчид. Та бидний улсдаа төлдөг мөнгөөр арай ч ингэж наргиж болохгүй ээ.

“Дэд бүтэц-Эрчим хүч” төслийнзахирал П.Ганбат та амьдралаас дэндүү тасарсан шийдвэрээ эргэн харж, ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ тунхаглаж, хүсэлтээрээ АТГ-т шалгуулж, лоббид автаагүй гэдгээ баталж , болчимгүй шийдвэрээ цуцлуулах юм биш үү. Хэрвээ энэ мэтчилэн асуудалд харалганаархандаад байвал эрчим хүчний салбар хөгжих байтугай уналтаасаа гарч чадахгүй байсаар сүйрч мэдэхнь ээ.

Д.ДЭЛГЭР

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бага хурал баасан гаригт болно

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж бага хурлаа энэ баасан гаригт хуралдуулахаар товложээ. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгээс Засгийн газрыг хамтран байгуулах саналыг хэлэлцээд эцсийн шийдвэрийг бага хурал шийднэ гэдгийг хэлсэн. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ асуудлыг бүлгээр шийдэх боломжгүй. Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаас эцсийн шийд гарна. Харин бүлгээс Су.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэхүү зургаан гишүүн бүхий зөвшилцөх ажлын хэсэг нь Бага хуралд зөвшилцөл, байр сууриа илэрхийлэх болно” гэсэн юм. МАН засагт хамтран ажиллах эсэх нь шийдэгдсний дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өргөн барих бололтой.

Categories
мэдээ спорт

Туялзуур сэлэмчид Улаанбаатар хотноо чуулна

Италийн Ром хотод Олон улсын туялзуур сэлэмний холбооны конгресс болов. Уг арга хэмжээнд манай улсаас туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч Л.Ганпүрэв, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар оролцсон юм. Эл уулзалтаар 2015 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг есдүгээр сарын 7-12-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий Ассемблейг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Уг хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны төлөөлөгч болон FIE-ийн ерөнхийлөгч Алишер Усманов оролцох юм. Мөн Монгол, Японы туялзуур сэлэмний холбоо хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхэр болсон бөгөөд элч төлөөлөгчөөр олимпийн хошой мөнгөн медальт Юки Отаг сонгожээ.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайн сүлд модны гэрлийг 12 сарын 15-ны өдөр асаана

Нийслэлийн Засаг дарга “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамж гаргаж, зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.

Төлөвлөгөөний дагуу шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний өдөр Чингис хааны талбайд зохион байгуулна. Нийслэлийн иргэдийг хамарсан дээрх ажлуудын бэлтгэлийг хангаж, тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргахыг Нийслэлийн Ажлын хэсэгт үүрэг болголоо. Харин шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдэээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

САЙН МЭДЭЭ: Монгол Улсаас анх удаа АМ.ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН төржээ

Сингапурт төвтэй WealthX компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ.

2014 онд 2,325 тэрбумтан тоологдсон нь түүхэн дээд амжилт боллоо. 2013 оноос 7 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 7.3 их наяд ам.доллар буюу өнгөрсөн жилээс 12 хувь өсчээ.

Тэрбумтнуудын 63 хувь нь хувийн (private) компаниас хөрөнгөжсөн ба 81 хувь нь өөрөө баялгаа бий болгосон байна.

WealthX-ын таамаглаж байгаагаар 2020 онд дэлхийн тэрбумтнуудын тоо 3,800 хүрэх ажээ.

Харин энэ жил анх удаа хоёр Монгол хүн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад орсон байна.

Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 4 тэрбум доллар.

Дараах графикт Азийн бүсийн тэрбумтнуудыг улс тус бүрээр эрэмбэлж харууллаа.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй сагсан бөмбөгчдийн супер лиг эхлэнэ

МҮСБХ-ноос эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийг анх удаа зохион байгуулах гэнэ.

Супер лиг ирэх сарын 1-нээс эхлэх бөгөөд техникийн зөвлөгөөнийг энэ сарын 21-нд Спортын төв ордонд хийжээ.

Одоогоор эмэгтэйчүүдийн супер лигт:

  • Дорноговь “Таван дохио”
  • Баянгол ” Гурвантамир “
  • Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль
  • “SBL”
  • “Moн-Алтиус”
  • “Альянс ШУТИС” зэрэг баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрчдийн зан араншин улс орны хувь тавилан юм

Эдийн засаг элгээрээ хэвтлээ, энэ улс орныг хэрхэн сэргээх вэ хэмээн толгойгоо гашилгаж суугаа юм бодтол эр эм хоёрын ажил хийж байгаа зургийг интернэтэд тараасан шигээ цагийг өнгөрөөж суугаа төрийн түшээг юу гэж ойлгох вэ. Энэ Засгийн газрыг огцруулах ёстой, дараа нь ингэж хөгжүүлэх ёстой хэмээн их мэдсээр сая нэг огцруулсны дараа залгуулаад л “Одоо шинээр байгуулагдах Засгийн газрыг цагаан сар өнгөрөөгөөд огцруулна” хэмээн заналхийлж, түүнийгээ цахим ертөнцөд түгээж суугаа АН-ын архаг улс төрчид эх орон, ард түмэн гэсэн сэтгэл бий юу. Хувь тавилан нь ордонд бус Ганц худагт байхад хаалгаараа оруулж аварсан намаа, намын даргаа Ерөнхий сайдаас огцрох агшинд ажлын өрөөндөө Ардын намынхантай ура хашгиран тэмдэглэсэн нөхөрт зарчим, улс төрийн ноён нуруу байна уу. Ийм л хүмүүст эрх мэдэл өгөхөөр улс орон өнөөдрийнх шиг болж, сульдаж доройтдог юм байна. Улс төрд мэдлэг боловсролоос урьд зан араншин чухал юм байна.

Монголын их хувь заяа юу вэ гэвэл Монголын ард түмэн цаг ямагт өөрийн эх орончидтой байсанд юм гэдэг. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал ч энэ эх орончдод багтана. Лав дээрх улс төрчдийн дэргэд энэ хоёр хүн гайхамшигтай эх орончид. Х.Чойбалсан боловсролтой хүн байгаагүй. Харин түүнд зовлон үзсэнээс үлдсэн зан араншин байсан. Түүний улс төрч болсон төлөвшил 1940 он гараад шүү дээ. Энэ үеэс тэр эх орноо, цөөхөн муу ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулж чадсан гэж үздэг. Тэгэхдээ тэр мэдлэг боловсролоор эх орноо удирдаагүй өөрийн зан араншингаар эх орон ард түмнээ арайхийн чирч явсаар дараагийн үедээ өгсөн. Оросоос, Сталинаас үхтлээ айдаг байсан үе түүнд бий. Гэхдээ 1944 онд Монголд байсан Оросын 17 дугаар армийн командлагчид хандан “Та нар Монголд эзлэн түрэмгийлэгчид шиг аашилж байна” хэмээн уурсан хашгирсан нь олон хүн цугласан хүлээн авалт дээр болсон явдал юм. Энэ бол тухайн үедээ эх оронч хүнээс гарах эр зориг, зан араншин байлаа. Түүний хамгийн том түшиг тулгуур нь Бумцэнд гэж боловсролгүй өвгөн байсан. Бага хурлын тэргүүлэгчдийн дарга энэ өвгөн партизанд эх орон, ард түмний хувь тавилан Чойбалсан бид хоёроос хамаарна гэсэн гайхамшигтай ухамсар, зан араншин байснаас бус мэдлэг боловсрол огт байгаагүй. Тэдний энэ зан араншин Монгол Улсыг хорьдугаар зуунд авч явсаар Ю.Цэдэнбалд авчирч өгсөн.

Ю.Цэдэнбал бол сэхээтэн. Бүр эдийн засгийн боловсролтой хүн. Түүнд муу араншин байсан. Оросыг аялдан дагалддаг. Оросын дагаар орох өргөдөлд гарын үсэг зурсан нь ч үнэн. Яг өнөөдрийн улс төрчид шиг өөрийгөө бодсон өрөвдмөөр улс төрч байсан нь үнэн. АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ж.Самбуу гэж язгуурын монгол бор өвгөн дэргэд нь ажилласнаар Монгол төрийн ноён нуруу хугараагүй юм шүү. Тэр өвгөнд боловсрол байгаагүй, ноён нуруу л байсан. Аливаад эцэс буй болохоор Ю.Цэдэнбал төрөөс зайлуулагдаж өрөвдөм хувь заяатай хорвоог орхисон. Түүнээс хойшхи засаглал зургаан жил орчим л соц нийгмийн шинж чанартай байгаад нурж унаснаар өнөөдрийн улс төрчид гарч ирсэн юм. Х.Чойбалсан ч тэр, Ю.Цэдэнбал ч тэр мэдлэг боловсролоор улс орныг удирдаагүй зан араншингаараа, тулхтай хүмүүсийн нөлөөгөөр Монголыг авч явжээ гэдгийг над мэт нь дүгнэж байгаа юм биш. Дээдсийн үлдээсэн, өнөөдрийн юм уншиж бичдэг хүмүүсийн бичиж туурвиснаас үлдсэн бодол. Энэ хоёр хүн Монголыг удирдаж байхдаа ямар зан араншинтай байсан яг тийм нийгэм Монголд бий болж, яг тийм хувь тавилангаар монголчууд амьдарсныг эргээд санах хэрэгтэй. Гул зэл явсан, дайн тулаанд оролцсон, өөрөө хүнд байдалд мөрдөгдөж шалгагдаж явсан Х.Чойбалсангийн үед Монголын нийгэм үймээн самуунтай, бослого тэмцэлтэй, хэлмэгдэл аллагатай цаг хугацааг өнгөрөөсөн. Хүний өмнөөс юм хэлдэггүй, зөө­лөн Ю.Цэдэнбалын үед мон­голчууд хойдуулд дээрлэхүүлж дөчин жилийг үдсэн.

Одоо ямар зан араншинтай улс төрчид Монголыг авч явна вэ. Яг л тийм нийгэм Монголд цогцолж байна. Өнөөдөр Монголын төр засаг бужигнаж байна. Цөөхөн хүн амтай ард түмэн улс төрөө дагаж заавал бужигнадаг юм байна. Бид хэрэвзээ дор хаяж 10 саяулаа байсан бол төдийлөн анзаарахгүй. Гэвч Нью-Йорк хотын нэг дүүргийн хүн амд хүрэхгүй бидний хоёр сая монголчууд улс төржилтийг айхавтар мэдэрдэг нь эмгэнэлтэй юм. Үүнийг нь мэдэрч буй улс төрч өнөөдөр гарч ирээгүй байгаа нь үүнээс ч эмгэнэлтэй байна.

Улс орныг улс төрч гэсэн хувь хүмүүс удирдан залдаг. Тийм болохоор өнөөдрийн улс төрчдийн улс төрч болж төлөвшсөн цаг хугацааг ярих цаг болжээ. Олон улсад үүнийг чухалчлан судалдаг, ярьдаг, бичдэг, бүр ажил хэрэг болгодог. Лидер төлөвших үе ч гэж хэлж болно. Ямар гэр бүлд төрсөн, ямар сургуульд боловсрол эзэмшсэн, ямар газарт ажилласан, найз нөхдийн ямар хүрээлэлд ажиллаж амьдардаг, эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу юм… гэхчлэн төлөвшлийн үйл явцыг шатлан үздэг олон улсын стандарт бий. Эх орныхоо хувь заяаг энэ цаг үед атгуулчихсан 76 гишүүн, бусад улс төрчдийн төлөвшлийг бид хэр мэдэх билээ. Нэг талаас харахад эдгээр хүмүүсийн намтар замналыг сайн мэдэх ч юм шиг, нөгөө талаасаа мэдэхгүй ч юм шиг. Ямар ч байсан өнөөдөр төр засагт голлох нөлөөтэй байгаа хүмүүс (АН, МАН-гүй шүү)-ийн цөөнгүй нь сүүлийн 25 жил Монголын улс төрд явж байна. Ингэж бодохоор идэвхтэй насныхаа 25 жилийн дотор тэд нийгэм огт өөр нийгмээр солигдох үйл явцад оролцсон, шилжилтийн гэх үед засаг удирдалцсан, асар их туршлага суусан, унаж боссон, завсраар нь гадагш дотогш явцгааж мэдлэг боловсролдоо шамдсан, ер нь улс төрч хүний үзэх ёстой бүгдийг үзэж туулжээ. Тэд улс орноо удирдаад явах хангалттай потенциалтай болсон байна. Бүтэн 25 жил төр засагт суучихаад өнөөдөр “Ард түмний амьдрал муу байна, улс орон хөгжихгүй байна, сүйрлээ” хэмээн 20 жилийн өмнөхөө ярьж суухыг чинь хараад “Та нар улс төрчид болж чадахгүй юм байна, улс орныг удирдаж чадахгүй толгойнууд байна” гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Монголын ард түмэн та бүгдийг дэмжиж, тусалж, төрийн өндөр сэнтийд залсаар байгаа. Үүнийхээ хариуд “Зүгээр л хүнд сурталгүй, авлигагүй, айдасгүй, гэрээсээ гараад хана мөргөлгүй амьдрах орчин нөхцөлийг нийгэмд бүрдүүлээд өгөөч” гэж гуйсан. Та нарын хариулт гэвэл “Бид тийм сэтгэл зүтгэлтэй, зан араншинтай хүмүүс биш юмаа” гэдгээ өөрсдийн үг хэл, үйлдлээрээ харуулж байгаа явдал юм. Өөрсдийн чинь байгаа байдлыг харахаар бүгдээрээ их шуналтай, алсын хараагүй, хариуцлагын мэдрэмжгүй харагдах юм.

Улс төрд сайнаасаа муу үг илүүтэй сонссон хүмүүс их хэрэгтэй юм шиг байна. Улс төрд өс санадаггүй, өршөөж уучилдаг хүмүүс гайхамшигт хүрдэг юм шиг байна. Улс төрд өөрийнхөө эрх ашгийг бусадтай хуваалцаж, тэгшитгэж чаддаг хүн хол явдаг юм шиг байна. Улс төрд “Одоо би боллоо, та нар зүтгэ” гээд бусдадаа боломж олгодог, хүнд итгэж чаддаг хүмүүс гоё харагддаг юм байна. Хамгийн гол нь Монголын улс төрд “Би бага буурай орны улс төрч шүү” гэдгээ хамгийн сайн мэддэг хүн чухал юм байна. Эндээс мэдлэг боловсрол бус зан араншин үнэртэж байгаа биз. Ийм хувь хүний зан чанар, араншин та нарт сох дутаж байна. Ийм зан чанар хэнээс чинь ч харагдахгүй байгаа нь улс орны хувь тавиланг ганхуулж, уруудаж яваа айл шиг харагдуулж, ард түмнийх нь амнаас “бид хэцүүдлээ” гэсэн бэлгэгүй үгс цувдаг болгов. Хамгийн аймаар нь энэ улс орныг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө “Улс орон ургашлахаасаа өнгөрлөө” гэж ярих нь аймаар байгаа юм. Та нарыг урагшлуул гэж ард түмэн итгэл өгсөн, та нар үүний төлөө ажиллаж, ямбалж, эрх мэдлийг нь эдэлж яваа хүмүүс. Та нар мэдлэг боловсрол, хөрөнгө чинээ, туршлага, эрх мэдлээр дутаагүй. Өнөөдөр эх орон, ард түмэн чинь дорой буурай харагдаж байгаа бол өөрсдийн чинь байгаа царай тэр.

Categories
мэдээ нийгэм

Хилчид 30 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх малыг хил давахаас сэргийлжээ

Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн иргэн Б, М болон Мөрөн сумын иргэн Г нар ан агнах зорилгоор улсын хил зөрчиж явсныг өнгөрсөн долоо хоногт хилчид илрүүлсэн байна. Дээрх иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн хэсгээс 5.5 км-т явган хүн явж байсныг хилчид саатуулсан байна. Уг этгээд сэтгэцийн өвчтэй, оршин суух тодорхой хаяггүй нэгэн бөгөөд өмнө нь хил орчмын дэглэм зөрчиж байсан аж. Түүнийг аймгийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд улсын хилээс 24 км-т хээрийн түймэр гарсан байна. Одоогоор шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд түймрийг унтраахад тус суман дахь хилийн отрядын төвөөс дөрвөн хүн, нэг машин дайчилсан байна.

Увс аймгийн Баруунтуруун , Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын хилийн хэсгээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд 24 үхэр, таван адуу бэлчээрээр улсын хилд тулж очсон байсныг хилчид зогсоожээ. Ингэснээр хилчид 30 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх малыг хил давахаас сэргийлж чаджээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын төлөөлөгчид “Сяншан” олон улсын бага хуралд оролцов

БНХАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн харьяа Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэгээс 2014 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулж буй тав дахь удаагийн “Сяншан” олон улсын бага хуралд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү бага хуралд Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудын БХЯ, цэргийн удирдах дээд байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан, Хятадын цэрэг, улс төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын орчин, далай тэнгисийн аюулгүй байдал, терроризмтэй тэмцэх хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хурал нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 1.5 сувгаар буюу зөвхөн эрдэмтэн судлаачид төдийгүй төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож байгаагаараа онцлогтой болж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөх, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюань “Хятадын Зэвсэгт хүчин болон Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьж, хурлын ажиллагааг нээсэн байна. Түүнчлэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Ван Гуань Жүн, Батлан хамгаалахын сайд А.Баттөр тэргүүтэй манай төлөөлөгчидтэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, орчны өөрчлөлт зэрэг сэдвээр санал солилцсон байна.