Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлзүйн салбарын шилдгийг шалгаруулна

2014 онд амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүлчдийг тодруулж алдаршуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын, идэвхи санаачлагыг өрнүүлэх, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх, зорилгоор МСЭ-ээс “Монголын сэтгүүлзүйн салбарын 2014 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах уралдааныг зарлаж байна.

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:

“Монголын сэтгүүлзүйн салбарын 2014 оны шилдгийн шилдэг”-ийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар дараах номинациар шалгаруулна. Үүнд:

ОНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

ГРАН ПРИ: Монгол Улсын 2014 оны шилдгийн шилдэг сэтгүүлч

Шилдгийн шилдэг сэтгүүлч 1-ийг шалгаруулна.

Оны шилдэг сэтгүүлч:

2014 оны сонины шилдэг сэтгүүлч – 2

2014 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 2

2014 оны радио, ФМ-ийн шилдэг сэтгүүлч – 2

2014 оны телевизийн шилдэг сэтгүүлч – 2

2014 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 2

2014 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч – 2

2014 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч – 2

2014 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – 1

ОНЫ ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:

ГРАН ПРИ: 2014 оны Монгол Улсын шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллага

Шилдгийн шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллага 1-ийг шалгаруулна

Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:

2014 оны шилдэг сонин – 2

2014 оны шилдэг сэтгүүл – 2

2014 оны шилдэг радио, ФМ – 2

2014 оны шилдэг телевиз – 2

2014 оны шилдэг мэдээллийн сайт – 2

2014 оны шилдэг кабелийн суваг – 2

2014 оны олон суваг дамжуулах үйлчилгээний шилдэг газар – 2

2014 оны салбарын шилдэг хэвлэл – 2

2014 оны орон нутгийн шилдэг телевиз – 2

2014 оны орон нутгийн шилдэг сонин – 2

НЭР ДЭВШҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

2014 оны шилдгийн шилдэгт нэр дэвшиж буй сэтгүүлчийн бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

Тухайн бүтээлийг нэр дэвшүүлэх эрх нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, холбоодод байна.

Нэр дэвшүүлэхдээ тухайн байгууллага, холбоодын эрх бүхий хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хуралдааны тэмдэглэлийг ирүүлнэ.

Нэр дэвшиж буй үндэслэлд тухайн бүтээл, байгууллагын бүтээл туурвилын шинэлэг байдал, мэргэжлийн түвшинг голлосон байна.

Нэг бүтээлийг нэг л номинацид нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшсэн бүтээлийг тусгай комисс шалгаруулна.

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. Сөүлийн гудамж-7. МСЭ-ийн байр.

Утас: 11-330948, 9999-1706, 9984-1725. И-Мэйл: mseonline@yahoo.com

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2014 оны 11-р сарын 26-наас 12-р сарын 10-ны хооронд хүлээн авна.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний товыг жич зарлана.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Монгол бахархлын өдөр”-ийг луйвардуулчихлаа

Тэмүүжин гуайн төрсөн өдөр болох арваннэгдүгээр сарын 23-ныг Монголын төр “Монгол бахархлын өдөр” хэмээн зарлан бүх нийтийн амралтын өдөр болгосон. Гэтэл энэ жил бүтэн сайн өдөр давхацчихлаа. Ерөөсөө бид албан ёсны баярын өдрүүдээрээ амарч чадахгүй болчихоод байгаа юм. Наадам, цагаан сар… яаж ийж байгаад хагас, бүтэн сайнууд дашралдан давхцаад болохгүй байна. Буян Жагаа эд нар “Юун амрамтгай юм, ажиллацгаа” гэж хэлэх байх. Үүнийх нь хариуд хэлэх тайлбар зөндөө бий. Жишээ нь 67 насалсан хүн 24-хөн мянган өдөр амьдардаг юм ш дээ, ийм богинохон амьдралд тэрэгний морь шиг ясан хэдрэг царайлах уу гэхчлэн. Олон улсад бол хуульчлан баталсан баярын өдөр нь амралтын өдөртэй давхацвал нөхөж амраадаг. Америк, Англи, Япон, Бразил… гэхчлэн олон оронд албан ёсоор нөхөж амардаг. Энэ жишиг манай улсын зарим албан байгууллагад хэрэгждэг юм байна лээ. Тухайлбал Олон улсын сургууль өнгөрсөн даваа гаригт багш ажилчдаа амраахдаа албан ёсоор “Монгол бахархлын өдөр”-ийн амралт шүү гэж зарлажээ. Шинэ монголчуудын хувьд баярын өдөр нь цоо шинэ ойлголт болсон. Далайн эрэг дээр гэр бүлээрээ хоёр өдөр хэвтчихээд ирж буй айл өрх цөөнгүй бий шүү дээ. Албан ажил бол амьдрал юм, амралт бол албан ажлаа сайн хийх сэргээш юм. Энэ жилийн “Монгол бахархлын өдөр”-өө луйвардуулчихлаа, цаашид тэгмээргүй байна. Албан ёсоор нөхөж амардаг болмоор байна.

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хот маань хуучирч муудсан барилгуудаа шинэчлэн өнгө засна

Нийслэл хотод маань одоог хүртэл байсаар байгаа ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай, хуучин орон сууцнуудын тоог Нийслэлийн мэргэжлийн хяналтаас гаргажээ. Энэхүү тоо баримтаас харахад нийслэлийн Баянгол дүүргийн нилээд олон хорооны нутаг дэвсгэрт орших барилгууд дахин төлөвлөлтөнд багтсан байна. Дээрх орон сууцнуудыг барилагжуулах тухай тогтоол шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан бөгөөд дараах барилгуудыг дахин төлөвлөлтөнд багтааж шинэчлэхээр болсон байна. Үүнд:

– БГД-ийн 1-р хорооны 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар байр

– БГД-ийн 2-р хорооны 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр

– БГД-ийн 3-р хорооны 21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр

– БГД-ийн 4-р хорооны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр байр

– БГД-ийн 20-р хорооны БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар барууд тус тус багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард БНХАУ-руу 11.9 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн байна

БНХАУ-руу коксжих нүүрс нийлүүлдэг нийлээд хэдэн улс байдгаас дийлэнх хувийг нь Австрали, Монгол, Канад болон ОХУ эзэлдэг бөгөөд өнгөрсөн сард Австрали улс 3.14 сая тонн, Монгол улс 1.15 сая тонн нүүрс нийлүүлжээ. Энэ нь Австрали улсын хувьд өмнөх сарынхаас 43%, өнгөрсөн оныхоос 29%-иар өссөн үзүүлэлт бол Монгол улсын хувьд өмнөх сарынхаас 25%-иар өсч, өмнөх оныхоос 38%-иар буурсан тоо гарсан байна.

Зөвхөн Австрали болон Монгол улс нийлээд БНХАУ-ын нүүрсний нийлүүлэлтийн 79%-ийг бүрдүүлэг бөгөөд 2014 оны эхний 10 сарын турш Австрали улс 24 сая тонн нүүрс, Монгол улс 11.9 сая тонн нүүрс нийлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” болж байна

“Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт үндэсний зөвлөлгөөн өнөөдөр болж байна. Зөвлөлгөөнийг ЭМЯ, ДОХ, сүрьеэтэй тэмцэх “Глобаль” сан, ДЭМБ, ХӨСҮТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм байна. Зөвлөлгөөнд 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, Хорих 429 дүгээр анги, “Энэрэл” эмнэлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 175 төлөөлөгч оролцож байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгээр хүүхэд залуус өвчлөх нь ихэссэн нь эмч мэргэжилтнүүдийг санааг зовоож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас эрүүгийн 51 хэргийг шалгажээ

Авлигатай тэмцэх газар энэ сарын 17-21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 33 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 19 гомдол, мэдээллийг шалгаж байна. Тухайн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэж, нийт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, эрүүгийн 2 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 48 хэргийг шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.11.25/ хуралдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд бүрэн тусгаж, дэмжсэн саналуудтай холбогдуулан хуулийн төсөлд найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийсэн хэмээн Байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулсан юм. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн “харилцах дансны” гэсний өмнө “мөнгөн хадгаламжийн болон” гэж нэмэх саналыг УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд дээрх хуулийн төслүүдийг батлуулах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэл өргөө”-гийн Б.Ганзоригт зургаан жилийн хорих ял оноожээ

Улсын төсвийн хөрөнгөөр баригдах томоохон барилгуудын тендерийг авсан ч чанар муутай барилга барьсан, заримыг нь барилгүй мөнгийг нь идэж шамшигдуулсан хэрэгт холбогдоод байсан “Нийслэл-Өргөө” компанийн захирал Б.Ганзориг нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Тодруулбал, Б.Ганзориг нар нь Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт ялж, 1,5 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарчээ. Ингэхдээ 800 сая төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан нь шүүхээр тогтоогдсон байна.

Түүнчлэн 2010 онд удаа дараа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан нь тогтоогдсон.

Тиймээс “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригт чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих ял оноолоо. Мөн түүний хэргээр Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт 5,1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж тэнсэн харгалзжээ.

Баян-Өлгий аймагт багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс шийдвэрллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх өдөр

Монгол Улс 1997 оноос жил бүрийн арван нэгдүгээр сарын 25-нд “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.Энэ хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-ыг энэ сарын 25-наас арванхоёр дугаар сарын 10 хүртэл явуулахаар болжээ.

Аяны хүрээнд хүчирхийллийн эсрэг төр засгаас баримлаж буй бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах , ерөнхий боловсролын их, дээд сургуулиудад хүчирхийллийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний гэр бүлд зориулсан гарын авлага түгээх зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна.

Манай улсад 2010-2013 онд 49 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амиа алдаж, 1180 хүн гэмтэл авсан байна. 2014 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 619 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 302 хэрэг буюу 95.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Аяны хугацаанд мэргэжлийн байгууллагууд хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”, дахин энэ төрлийн гэмт хэргийг буурахын тулд ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Засагт хамтрах эсэхийг МҮАН маргааш нягтална

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээсэн Засгийн газарт хамтран ажиллах тухай саналыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өчигдөр хэлэлцээд “Нам, намынхаа төвшинд ярих шаардлагатай” хэмээн үзсэн юм. Шударга ёс эвслийн бүлгийг МАХН, МҮАН бүрдүүлдэг. МАХН-ын Гүйцэтгэх товчоо яг энэ цагт хуралдаж байгаа бол МҮАН маргааш хуралдаж, Засгийн газарт хамтрах эсэхийг шийдэхээр болжээ. Дээрх хоёр нам нь шийдвэрээ гаргасны дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээрээ дахин хэлэлцэх юм.