Categories
мэдээ нийгэм

Автобусанд хурд хэмжигч суурилууллаа

Хот хоорондын зорчигч тээвэрт явдаг бүх автобусанд хурд хэмжигч төхөөрөмж суурилуулжээ.

Ингэснээр  хот хооронд зорчигч тээвэрлэдэг жолооч нарын хариуцлага сайжирна гэж албаныхан үзэж байна.  

Өмнө нь хурд хэтрүүлснээс болж зам тээврийн осол их гардаг байсан. Харин энэ төхөөрөмжийг суурилуулснаар тээврийн хэрэгслийн жолоочийг 80 км цагаас хурдтай явбал удирдлагаас “Хурдаа хас” гэсэн дохио, сануулга өгөх гэнэ.

Мөн цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болж тээврийн хэрэгсэл төөрч, будилах, эвдрэл гэмтэл гарахад хаана байгааг нь тогтоох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Улаан цутгалан орчимд хамгаалалтын бүс тогтоолоо

Аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан цутгалан, хүрхрээний эргэн тойрон дөрвөн км-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслөөс хамгаалалтын бүс тогтоожээ.

Хамгаалалтын бүс нь талуудын хамтын ажиллагааны нэг үр дүн юм.

Өвөрхангай аймгийн ЗДТГ санхүүжилтийг гаргаж, нутгийн иргэд, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, Бат-Өлзий сумын ЗДТГ, Ойн анги хамтран гүйцэтгэжээ.

Ингэснээр  Хүрхрээгийн аман дээр байрладаг байсан аялал жуулчлалын баазууд, эко-гэрүүд уг хамгаалалтын бүсээс гадагш нүүж байрласан байна.

Categories
мэдээ нийгэм

Эмч нарыг давхар ажил хийхийг хориглов

Хөвсгөл аймгийн ИТХТ-ийн тогтоолоор эмч нар төр хувийн хэвшилд давхар ажил  хийхийг хориглосон журам батлагдлаа. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 25 нь хувийн эмнэлэгтэй, төр хувийн хэвшил хоёрт зэрэг ажиллаж байна.

Эмч нар төрийн үйлчилгээг хүргэхдээ хойрго, харьцааны соёлгүй байдаг хэрнээ хувийн эмнэлэгтээ болохоор илүү ач холбогдол өгч ажилладаг гэсэн иргэдийн дүгнэлт төрийн болон төрийн бус байгууллагын болон Авлигатай тэмцэх газрын судалгаагаар ч гарсан учраас бүх  хувийн  хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон эмийн сангуудад атестатчилал явагдаж байна.

Шалгалтын дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх ба стандартын шаардлага хангасан эмнэлгүүдэд тусгай зөвшөөрлийг олгож, хангаагүйг нь цуцлах төдийгүй эмч нар давхар ажиллахгүй аль нэгийг нь сонгон ажиллах журам батлагджээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан байнгын хорооны даргын асуудлаар мэдээлэл хийнэ

ҮХАА-н сайдаар томилогдсон Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Байнгын хорооны даргаас огцрох хүсэлтээ өгсөн. Харин түүний оронд Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилох шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан юм.

Гэвч өчигдөр эл асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг мөн нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх горимын санал гаргасан юм. Тэрээр дээрх хоёр хүн хоёул АН-ын гишүүд болохоор нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхэд болохгүй зүйл байхгүй байх хэмээн тайлбарласан.

Энэхүү горимын саналыг гарсны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нэгэнт нэг намаас хоёр хүний нэрийг дэвшүүлж өрсөлдүүлэх асуудал яригдах гэж байгаа болохоор энэ асуудлаар намын бүлэг дотроо дахин ярилцах шаардлагатай боллоо гээд завсарлага авч буйгаа мэдэгдсэн юм.

Үүссэн энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд 14:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтаргана” бага наадам амжилттай боллоо

 “Алтаргана” бага наадам Хэнтий аймгийн Биндэр суманд амжилттай болж өндөрлөлөө.

Наадамд Хэнтий аймгийн 10 гаруй сумаас ирж оролцсон ардын авьяастнууд буриад дуу, шүлэг, магтаал зэрэг 12 төрлөөр өрсөлджээ.

Энэ үеэр Дадал сумын ахмад настан Б.Бадамцэрэн суухан хуурыг урлаж наадмын зохион байгуулагчдад гардуулсан юм.

Бага наадмаас шалгарсан ардын авьяастнууд ирэх сарын 18, 19-нд болох  “Алтаргана” их наадамд оролцох эрхтэй болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хамгийн сайхан нь” 30 саяыг олжээ

Долоо хоног бүр ШӨХТГ-аас киноны ашиг орлогын жагсаалтыг гаргадаг. Кино театруудын дэлгэцнээ монголын уран сайхны дөрвөн кино гарч байгаа. Энэ долоо хоногийн жагсаалтыг нээлтээ хийгээд удаагүй байгаа “Хамгийн сайхан нь” кино тэргүүлсэн байна. Харин мөн үзэгчдэд хүрээд удаагүй “Миний хайр” монголын уран сайхны кино 11 саяын орлогоор удаах байрт жагсчээ. Кинонуудын ашиг орлогын жагсаалтыг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Дугуйтай хүүхэд мөргөсөн этгээдэд эрүү үүсгэжээ

Д.Түвшинбаяр гэгч нь “Т.Клугер” маркийн 91-77 УНД улсын дугаартай автомашин жолоодож явахдаа дугуй унан замын хөдөлгөөнд оролцож байсан хүүхдийг мөргөж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Энэ хэрэг нь өнгөрөгч сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Уг хэрэгт харьяаллын дагуух цагдаагийн хэлтэс нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан хальс” наадамд 33 бүтээл өрсөлдөнө

Монголд артхаус кино түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос  “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадмыг зохион байгуулж байгаа билээ.

Уралдаанд оролцохоор нийт 33 бүтээл иржээ. Харин наадмын шүүгчээр Пусаны кино наадмын дээд шагналт, кино найруулагч С.Бямба, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд нар ажиллаж буй аж.

“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” нь гурван хэсгээс бүрдэх юм байна. Тухайлбал, “Албан ёсны толилуулт” хэсэгт олон улсын шилдэг авангард, бэсрэг кинонуудыг албан ёсны эрхтэйгээр толилуулах аж. Харин “Уралдаант” хэсэгт монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх бол “Уралдаант бус” хэсэгт “Алтан хальс” холбооны шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээс үзүүлэхээр төлөвлөжээ.

Шилдгээр шалгарсан нэг бүтээл “Алтан хальс Гран при” шагнал, нэг сая төгрөг хүртэх юм. Мөн “Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” гэсэн төрлөөр шагналын эзэд тодрох гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Бразил явсан төлөөлөгчдөд акт тавьжээ

УИХ-ын дарга З.Энхболд Аудитын газраас өнгөрөгч оны гүйцэтгэлд хийсэн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Бразил руу хурлын үйл ажиллагаатай танилцана хэмээн явсан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн томилолтод аудитын акт гаргасан талаар мэдээллэв.  УИХ-ын даргын хэлснээр Дарханы Иргэдийн төлөөлөгчид Дубай явцгаасан, НИТХ-ын төлөөлөгчид Бразил явсан тохиолдлууд дээр Ерөнхий Аудитор акт тавьж буй гэнэ. Ингэснээр Дарханы болооод Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Дубай болон Бразил явахдаа төсвөөс гаргуулсан мөнгөө эргүүлэн хувиасаа төлөх үүрэг хүлээх аж.

Categories
мэдээ нийгэм

Топ компаниудын нийгмийн хариуцлага-2013