Categories
мэдээ нийгэм

Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийн нээлт болов

Монголын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болохуйц Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийн нээлт боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүтэй албаныхан болон Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн бусад албаныхан оролцлоо. Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх таатай газар зүйн байршлаараа ч, ОХУ болон БНХАУ-тай хил залгаа оршдог нь гуравдагч зах зээлд чөлөөтэй нэвтрэх чухал гарц гэдгээрээ Алтанбулагийг онцолж буй. Монголын хойд хил дээр байр¬¬лах, Улаанбаатар хотоос 335 километрийн зайтай Алтанбулагийг Ази-Европыг холбо¬сон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд гарсан. Монгол Улс эдийн засгийн болоод худалдааны чөлөөт бүстэй болохоор 1996 оноос эхлэн ярьсан бөгөөд 2002 онд УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан юм.

Уг бүсэд 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийдэж, эхний ээлжинд хоёр сарын хугацаатай туршилтын үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн 500 га талбайтай, 87 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулна гэж газар эзэмших гэрээгээ байгуулжээ. Эдгээрээс урьдчилсан байдлаар 28 нь шаардлага хангасан гэж үзэж, гэрээ хийжээ. 24 тэрбум төгрөг зарцуулаад байгаа чөлөөт  худалдааны бүсийн зорилгын нэг бол ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн хэрэгцээг хангах, ОХУ-ын иргэд тус чөлөөт худалдааны төв рүү бүртгэлийн журмаар визгүй зорчих юм. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах иргэн болон аж ахуйн нэгжид татварын болоод бусад дэмжлэг үзүүлэхээр төрөөс амлаад байгаа гэнэ. Харин Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн энэ жилийн төсвийн тухайд нэг тэрбум орчим хөрөнгө төсөвлөснийг цалин хөлс, тээвэр, цахилгаан, ус, засвар үйлчилгээ зэрэг дотоод үйл ажиллагаанд зарцуулна гэв.

Categories
мэдээ нийгэм

“Орон нутгийн хөрөнгө-иргэдийн оролцоо” сэдэвт сургалт болж байна

Нийслэлийн СБД-ийн ЗДТГ, Иргэдийн идэвхитэй оролцоо ТББ-ын хамтран зохион байгуулж буй “Орон нутгийн хөрөнгө-иргэдийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг зургадугаар сарын 20-24-ний хооронд болж байна. Тус сургалтаар Иргэдийн идэвхитэй оролцоо ТББ нь үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл, эрхэм зорилгын талаар иргэдэд танилцуулж, тэдний идэвхи оролцоог сайжруулах, мэдлэгийг дээшлүүлэхийг зорьж байгаа аж. Мөн иргэдийг мэдээ, мэдээллээр хангаж, сургалт семинар зохион байгуулан, ном гаргах гэнэ. СБД-ийн 9-р хорооны иргэдэд зориулан өчигдөр ээлжит сургалтаа явууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийг “Нутгийн удирдлагын түвшинд шийдвэр гаргахад иргэдийн оролцоо, ОНХС, төсвийн тухай ойлголт” сэдэв дор зохион байгуулсан байна. Уг сургалтыг Иргэний идэвхитэй оролцоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ю.Отгонжаргал болон сургалтын менежер Э.Тэлмэнтуяа нар удирдан явууллаа.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжааны цагдаа руу халдсан хүмүүсийг буудан хөнөөжээ

Хятадын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны аюулаас хамгаалах хүчний байгууламжид бүлэг этгээд өнөөдөр халджээ. Халдсан 13 хүнийг цагдаа нар буудан хөнөөсөн байна.

Халдагчид Кашгар хотын байгууламжид машинтай очиж, тэсрэх төхөөрөмж дэлбэлжээ. Үүний улмаас гурван цагдаа шархадсан аж. Дэлбэрэлтийн уршгаар учирсан хохирлын хэмжээ тодорхой бус байна.

Шинжаанд сүүлийн үед удаа дараа эсэргүүцэл, халдлага болсны улмаас олон хүн амь үрэгдсэн билээ.

Шашны үйл ажиллагааг нь хатуу хянаж, олонх болох хан үндэстэн хятадуус ялган тэгш бус хандаж буй Хятадын засгийн газарт үндэстний цөөнх уйгарчууд дургүйцэж байна.

Тухайлбал, өнгөрсөн сарын 22-нд халдагчид Шинжааны нийслэл Өрөмч хотын зах руу хоёр машинтай дайран орж, тэсрэх төхөөрөг дэлбэлэн 39 хүний аминд хүрсэн юм.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Өрөмчийн төмөр замын буудалд болсон дэлбэрэлтэд гурван хүн амь эрсэдсэн.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Улс төр ба хөлбөмбөг

Австрийн нийслэл Вена хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн талаар зургаан улсын гэрээ хэлцэл явагдаж байлаа. Иран болон “том зургаа” (ОХУ, АНУ, Герман, Франц, Хятад, Их Британи) –гийн хооронд явагдаж байсан энэ гэрээ хэсэг хугацаанд завсарласан. Завсарласан гол шалтгаан нь Ираны төлөөлөгчид хэсэг хугацаанд алга болсонтой холбоотой. Алга болсон төлөөлөгчид тусгай өрөөнд Нигер-Ираны шигшээ багуудын тоглолтыг үзэж байлаа.

Коста-Рика улсын ерөнхийлөгч Луис Гильермо Солис Бразилд очиж чадаагүй. Гэхдээ тэр жинхэнэ латин америк хүний ёсоор улсынхаа шигшээ багийг гэртээ сууж дэмжсэн гэнэ. Хөлбөмбөгийн хэмжээсээр их л жижигхэнд орох тус улсын баг Уругвайтай тоглохын өмнө Гильермо Солис “Манай баг 2:1-ээр өрсөлдөгчөө ялна” хэмээн “төлөг буулгаж” буй байдал.

Харин тэдний баг Уругвайн шигшээг 3:1-ээр хожсоны дараа Ерөнхийлөгчийн аз жаргалд хязгаар гэж үгүй байлаа. “Чин сэтгэлээсээ хүсэхэд бүтэхгүй зүйл гэж үгүй, эх орон нэгтнүүд ээ. Бууж өгч болохгүй. Эцсээ хүртэл тэмц. Хүсэл биелдэг гэдгийг үзүүлсэн та нартаа чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн фэйсбүүктээ эрхэм Ерөнхийлөгч бичжээ.

Нидерландын хаан Уиллиам-Александр, хатан хаан Максима хоёр хөлбөмбөгт хачин дуртай гэдгийг бүгд мэднэ. Тэд улсынхаа шигшээ багийн тэмцээнийг алгасахгүй үзэх дуртай. Харин энэ удаа тэдний хайртай баг Австралийн шигшээ багийг 3:2-оор хожиж хэсгээсээ шалгарах нь ойлгомжтой болоход эрхэмсэг хаан, хатан хоёр тэвчсэнгүй, хувцас солих өрөөнд орж нүцгэн шахуу хөлбөмбөгчидтэй зургаа татуулж баяраа хуваалцлаа.

Дуулианы эзэн Жулиан Ассанжийг санаж байна уу. “Wikileaks” сайтыг үндэслэгч тэрбээр одоо Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яамнаа орогнож байгаа. Тэгэхээр тэр ямар улсыг дэмжих нь ойлгомжтой, тийм үү.

“Ноён Обама, ноён Путин, ноён Ким Чен Ун нараа, дайн хэрэггүй, хайр дурлал, сэтгэлийн баясал гэдгийг мэдэрч амьдраач. Мишель Башелийн (Чилийн эмэгтэй ерөнхийлөгч) өгзгийг атгаач”. Чилийн шигшээ багийн хөгжөөн дэмжигч өөрийнх нь баг хэсгээсээ шалгарсны дараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж барьсан хуудас.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд Солонгосын цэрэг таван нөхрөө буудаж хөнөөжээ

“Нэг цэрэг хамт зүтгэж байсан таван нөхрөө буудан хөнөөж, таван цэргийг шархдуулан хэргийн газраас буу, сумтай зугатсан” гэж Өмнөд Солонгосын армийн албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ.Умард Солонгостой залгаа хилийн ойролцоох заставт Өмнөд Солонгосын нэг цэрэг хамт зүтгэж байсан таван нөхрөө ийн буудан хөнөөжээ. Мөн тэрээр таван цэргийг шархдуулчихаад зугтжээ. Одоо сэжигтэнг эрэн сурвалжилж байгаа гэнэ. 

Хоёр Солонгос хоорондын байдал хурцадмал байгаа ч энэ нь хил дамнасан хэрэг гэх шинжгүй байна

Умард болон Өмнөд Солонгосын хэдэн арван мянган цэрэг дэлхийн хамгийн хатуу харуул хамгаалалттай хил болох хоёр улсын хилийн дагуу байрлажээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэр орлогоо ингэж нэмэгдүүлжээ

Эрдэнэт үйлдвэр 2013 онд зардлыг 34.9 тэрбум төгрөгөөр бууруулж, орлогыг 19.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ


УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймагт ажиллах үеэрээ /2014.06.21/ “Эрдэнэт үйлдвэр ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол-Оросын  хамтарсан “Эрдэнэт vйлдвэр” ХХК нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр бөгөөд  1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан.

Жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг.

2012-2014 оны хооронд засвар механикийн заводод хийгдсэн импорт орлох бүтээгдэхүүний хувьд, цутгамал бүтээгдэхүүн, металь хийц, резинэн эдлэл, механик боловсруулалттай эд ангиудыг үйлдвэрлэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2000 оноос хойш үйлдвэрлэл, эдийн засгийн тогтмол өндөр үзүүлэлттэй, ашигтай ажиллаж байгаа ч сүүлийн жилүүдэд үргэлжилж байгаа дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас үүдсэн өнгөт металлын зах зээлийн үнийн өөрчлөлт нь компанийн ашиг буурахад нөлөөлсөн болохыг Үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.

Мөн 2013 оноос эхлэн Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан  5 жилийн гэрээний үндсэн дээр аймаг орон нутгийн хөгжлийг дэмжсэн 1 тэрбум 400 сая төгрөгийн ажлууд хийгдэж байгааг танилцууллаа. Үүнд: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өртөж буй зулзаган хус, шинэс модыг Баян-Өндөр суманд шилжүүлэн суулгах, Эрдэнэт хотын нисэх онгоцны буудлыг сэргээх, “Эрдэнэт үйлдвэр-Орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх, Хүүхдийн ордон болон Янзага зуслангийн тохижилтын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Орхон аймгийн хөгжлийг дэмжсэн, эдийн засгийн эргэлтэнд орж иргэдэд онцгой ач холбогдолтой ажил хөтөлбөрт анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулав.

Үүний дараа УИХ-ын дарга “Шим-Технологи” ХХК-ийн молибдены баяжмал боловсруулах үйлдвэртэй танилцлаа. 2005 онд ашиглалтанд орсон энэхүү үйлдвэр 250 ажилтантай бөгөөд жилдээ 3600 тн молибдены баяжмал боловсруулж, 2500 тн молибдены техникийн исэл, 800 кг рени агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болохоо танилцуулав.

2014 оны 08 сарын 15-ны өдөр ашиглалтанд орох 35 мянган тонны Монголын анхны домен зуух

Үйлдвэр нь үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд сэргээн засварлах ажилд 407 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. УИХ-ын дарга  “Шим-Технологи” ХХК-ийн молибдены баяжмал боловсруулах үйлдвэртэй танилцах үеэрээ үйлдвэрийн удирдлага, албан хаагчидтай  санал солилцлоо.УИХ-ын даргыг тус үйлдвэртэй танилцахад Үйлдвэрийн удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо нар байлцав.

Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөр сайд ОХУ-д айлчилна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ОХУ-д айлчилна. Түүний айлчлал өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд ирэх пүрэв гариг хүртэл үргэлжлэх юм. Тэрбээр айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал уулзалт, хэлэлцээ хийх юм байна.

Тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын оюутан солилцоо зэрэг олон чухал асуудлыг хөндөх юм байна. Л.Гантөмөр сайдын айлчлын удирдамжийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар батлан, шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Олон хүний амийг авч одсон ослын шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг байгуулагдав

Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн том оврийн автобус өчигдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт осолдсон байна. Автобусанд нийтдээ 48 зорчигч явсанаас, долоон сартайгаас 18 настай нийт 14 хүүхэд, хоёр жолооч зорчиж явжээ. Осол болсон даруйд таван хүн, эмнэлэг хүргэгдэх замдаа нэг хү нас барсан байна. Бусад зорчигчид бүгд хүнд хөнгөн гэмтэлийн зэрэгтэй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нийт 43 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэнээс хоёр хүн сэхээнд, найман хүн нуруу нугасны тасагт, есөн хүн тархи толгойны тасагт нийт 19 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Ослын шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яамны дэд сайд Х.Ержан, Авто тээврийн үндэсний төв, Сүхбаатар аймгийн тээврийн авто замын газар, орон нутгийн тээвэрлэгч “Дайчин сүйх” компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдан, хэргийн газар ажиллаж байгаа гэж албаныхан мэдээлж байна. Ажлын хэсгийнхэн осол гарсан шалтгаан, ослоос болж гэмтсэн иргэдийн эрүүл мэндэд анхаарч, яаралтай тусламж үйлчилгээ, бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаа гэлээ.

Categories
гадаад мэдээ

Эрдэмтэд боомын халдвар авчээ

АНУ-ын Жоржиа мужийн Атланта хот дахь Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн 75 эрдэмтэн боомын савханцарын халдвар авсан байж болзошгүй гэнэ. Энэ талаар тус төвийн төлөөлөгч Пол Мичэн мэдэгдэхдээ уг хэрэг зургадугаар сарын 13-нд гарсан. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн харьяа нэгэн лабораторид ажиллаж байсан судлаачид нянгийн идэвхижилтийг бууруулахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авах ёстой байжээ. Тодруулбал, боомын савханцрыг нэг лабораториос өөр газарт шилжүүлэхдээ техникийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс судлаачид халдвар авсан байх магадлалтай гэнэ. Боом өвчний нууц үе нь 5-8 хоног байдаг зарим судалгаагаар 60 хоног үргэлжилдэг байна. П.Мичэний ярьснаар халдварын голомтод долоон судлаач ажиллажээ. Урьдчилан сэргийлэх зорилгоор үлдсэн ажилчдыг ч үзлэгт хамруулсан гэнэ. Мөн халдвар авсан судлаачдыг 60 хоногийн турш антибиотик уухыг зөвлөн, боомын эсрэг вакцин тарьжээ. Одоогийн байдлаар дээрх төвд буруутай этгээдийг тодруулахаар ажиллаж байна. Мөн энэ нь санамсаргүй тохиолдол байсан эсэхийг шалгаж байгаа аж. Холбооны мөрдөх товчооны хэвлэлийн төлөөлөгч “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил болгож, тус төвийнхөнтэй хамтран ажиллаж байна. Эл хэрэг нь гэмт хэргийн шинжтэй гэж  хэлэх үндэслэл одоогоор алга” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга З.Энхболд энэ амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллаж байна. УИХ-ын дарга тус аймгийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа, өдөртөө 8000-10000 ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Мөнхийн цагаан жим” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Мөнхийн цагаан жим” ХХК 12 ажилтантай бөгөөд дөрвөн давхар даавуун материал болон дөрвөн төрлийн дагалдах хэрэгслээс бүрддэг маскийг эх орондоо үйлдвэрлэж байгаа юм. Тус үйлдвэр нь илүү нарийн төрлийн тоосонцорыг шүүх давуу талтай буюу  35 ба 50 граммын Н95 төрлийн дагалдах хэрэгслээс бүрдсэн маскийг “Эрдэнэт” үйлдвэр болон Багануурын уурхайд захиалгын дагуу нийлүүлдэг аж. Масканд клапан суурилуулж өгснөөр амьсгалахад хялбар болгосон бөгөөд барилга, уул уурхай, цементийн үйлдвэр болон металлын үйлдвэрт хэрэглэх зориулалт бүхий маскны зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэнэ.

Мөн энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд 1997 оноос хойш Орхон аймагт катодын цэвэр зэс, 2005 оноос эхлэн зэс утас, 2007 оноос эхлэн цахилгааны зэс утас үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК-ийн үйлдвэрт зочиллоо. Энэ үйлдвэр нь 107 ажилтантай  бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн цахилгааны зэс утас үйлдвэрлэж байгаа юм. “Эрдмин”компанийн үйлдвэрлэсэн катодын зэс нь Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн шаардлага хангасан 99.999%-ийн сорьцтойгоороо онцлогтой болохыг тус компанийн захирал Ж.Дамдинжав танилцууллаа.

Орхон аймагт 2012-2016 онд 11276 айлын орон сууцыг барихаар барилгажилтын ажил явагдаж байгаа юм.  “Монгол Дайвин” ХХК нь Эрдэнэт хотод “Эко хороолол”-ын ажлыг эхлүүлсэн байна. Тус компанийн ТУЗ-ын дарга н.Саруулсайхан “Эко хороолол”-ын талаарх танилцуулгыг хийв. Тэрээр хэлэхдээ, Эрдэнэт хотод анх удаа орчин үеийн хаус хороолол барьсан болохоо хэллээ. Тус барилгын м.кв-ийн үнэ нь 1.250.000 төгрөг бөгөөд 600 мянган төгрөгийн цалинтай иргэн сар бүр 200.000 мянган төгрөгийг төлөөд энэхүү хаус хорооллыг ипотекийн зээлд хамрагдан авах боломжтой юм байна. УИХ-ын дарга “Эко хороолол”-той танилцах үеэр хэлсэн үгэндээ, Орон сууцны үнэ м.кв тутамд 200-300 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт байгааг дурдлаа. Мөн хууль эрхзүйн орчны хувьд Улаанбаатар хотод иргэд 8 хувийн орон сууцны зээлд хамрагдаж байгаа бол хөдөө орон нутгийн иргэд хөнгөлөлттэй буюу 7 хувийн зээлд хамрагдах нөхцөл байгаа. Иймд иргэдийг орон сууцжуулах бодлого эрхзүйн орчноор баталгаажсан болохыг онцоллоо.